Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1373

 

 

     2022       09         22                                   2022/ШЦТ/1373

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

улсын яллагч Б.Оюунцэцэг,

шүүгдэгч Д.У, Б.З, тэдгээрийн өмгөөлөгч Э.Түвдэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.У, Б.З нарт холбогдох эрүүгийн 2206 00000 2578 дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

 

1.

 

2.

 

Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

 

Шүүгдэгч Д.У, Б.З нар нь 2022 оны 7 дугаар сарын 30-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ урьдчилан үгсэж тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Г-ын хувцасны халаасанд байсан 60,000 төгрөгийг бэлнээр, мөн түүний арилжааны банкны картыг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч, Хаан банкин дахь Б.Гын нэрээр эзэмшдэг .... дугаартай данснаас 6,600,000 төгрөгийг Д.Угийн нэрээр Хаан банкинд эзэмшдэг ... дугаартай дансаар дамжуулан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад нийт 6,660,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулж хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.З шүүхийн хэлэлцүүлэгт “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүгдэгч Д.У шүүхийн хэлэлцүүлэгт “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

  Эрүүгийн 2206 00000 2578 дугаартай хэргээс:

 

  Шүүгдэгч Б.Згийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Би өмнө гэрчээр өгсөн 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр өгсөн гэрчийн мэдүүлэг дээрээ уг яллагдагчаар татагдсан хэргийн талаар үнэн зөв мэдүүлсэн тул надад өмнө өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй. Яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 49 дүгээр хуудас/

 

  Шүүгдэгч Д.Угийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Би өмнө гэрчээр өгсөн мэдүүлэг дээрээ уг яллагдагчаар татагдсан хэргийн талаар үнэн мэдүүлсэн тул надад өмнө өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй. Яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 58 дугаар хуудас/

 

  Шүүгдэгч Б.Згийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...бид 3 ажлаа хийж дуусаад 2022 оны 07 дугаар сарын 30-ны 17 цагт тухайн буудлаас гарч явцгаасан. Гарч явахад Д.У эгч тухайн Г гэх залуугийн Хаан банкны картыг  авчихсан байсан. Тэгээд Баянзүрх дүүргийн 6-р хороо Орчлон комплекс дотор байдаг Хаан банкны АТМ-ээс Д.У өөрийнхөө данс руу 6,600,000 төгрөгийг шилжүүлж авсан. Би тэр мөнгөний талыг нь буюу 3,300,000 төгрөгийг Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо Баянзүрх захын урд байдаг Хаан банкны АТМ-ээс бэлнээр гаргаж авсан. ...бид 3 дэлгүүрээс пивл авахад Д.У эгч картных нь нууц үгийг мэдэж авсан байх магадлалтай яагаад гэвэл Д.У эгч яг хажууд нь зогсож байсан би зайтай зогсож байсан. Хүнд зээлүүлсэн, 1,140,000 төгрөгийг бэлнээр би тухайн Г гэх залууд өгсөн. Үлдсэнийг нь үрээд дууссан. Миний регистрийн дугаар дээр биеэ үнэлэгч гэж бичигдэхвий гэдгээс айгаад өөр хүний биеийн байцаалтыг ашигласан. Тухайн Баттуяа гэгч нь манай найз. Би тухайн иргэний дансанд би халдаж мөнгө аваагүй, Д.У эгч аваад надад талыг нь бэлнээр өгсөн. Би тал мөнгийг нь авснаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/  

 

  Шүүгдэгч Д.Угийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...бид 2 ажлаа хийж дуусгаад тухайн буудлаасаа 17 цагийн орчим гараад явцгаасан. Бид хоёр биеэ үнэлчихээд тус бүр 60,000 төгрөг авцгаасан. ...дансны нууц үгийг пиво авахад нь би мэдэж авсан. Намайг үсдэж аваад байхаар нь жаахан дургүй хүрээд, би тухайн иргэнийг согтуу байхыг нь далимдуулж картыг нь авч гараад өөрийн Хаан банкны .... тоот данс руу 6,600,000 төгрөг шилжүүлж авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/

 

Хохирогч Б.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2022 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 13 цагийн үед Blue sky-ийн гадна талд жолоочийн бүртгэлд бүртгүүлэх гээд хүлээнгээ пиво уугаад сууж байсан. Тэгтэл над дээр бараан өнгийн хувцастай 170-175 орчим өндөр нь тарган 30-40 насны 2 эмэгтэй хүрч ирсэн. Над дээр хүрч ирээд чи юу хийж сууж байгаа юм гэж надаас асуугаад цагийн 100,000 төгрөгөөр явъя гэж тохирон тухайн хоёр хүүхэнтэй хамт явсан. Тухайн хоёр эмэгтэй биеэ үнэлэгч байсан. Бид 3 Баянзүрх захын хажуу талд байх зоогийн газарт тухайн 2 эмэгтэй өлсөөд байна гэхээр нь орж хоол авч идэхдээ тухайн хоёр эмэгтэйгийн хажууд би картаа зуруулан пин кодоо кассны охинд чанга хэлж уншуулсан. Тэндээ хоол идчихээд бид 3 хоёр ширхэг том пиво гурван ширхэг том ундаа аваад Баянзүрх захын ойролцоо байх буудалд хамт орсон. Тухайн буудалд орж бид авсан юмаа хувааж уугаад тэгээд надад байсан бэлэн 100,000 төгрөгийг өгөөд нэгэнтэй нь бэлгийн харьцаанд орсон /аль нь гэдгийг санахгүй байна/. Бэлгийн харьцаанд орж дуусаад би тасраад унтчихсан байсан. Унтаж байхад тухайн хоёр эмэгтэй намайг босоорой гээд сэрээгээд намайг буудлаас авч гараад би утсаа шалгахад миний утасны ард байсан Хаан банкны карт байхгүй байхаар нь би тухайн хоёр эмэгтэйгээс картаа авъя гэж хэлэхэд чиний карт халаасанд чинь байгаа гээд халаасандаа гараа хийхэд нэг карт байсан. Тухайн хоёр эмэгтэй явлаа гээд яваад өгсөн ба явсаных нь дараа халааснаасаа картаа гаргаж ирээд харахад миний карт бил Алтангэрэл Хайдав гэсэн өөр хүний карт байсан. Юу болоод байна гэхэд Хаан банкны лавлах руу залгаж асуухад 5 минутын өмнө таны .... тоот данснаас 6,600,000 төгрөг гарчихсан байна гэж хэлсэн ба миний халаасанд байсан бэлэн 60,000 төгрөг бас байхгүй болчихсон байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 6 дугаар хуудас/

 

Хохирогч Б.Ггын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 7 дугаар хуудас/

Шүүгдэгч Д.Угийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 8, 68 дугаар хуудас/

 

Шүүгдэгч Б.З, Д.У нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 25, 29 дүгээр хуудас/

 

Шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 31-34 дүгээр хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.З, Д.У нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.У, Б.З нар нь 2022 оны 7 дугаар сарын 30-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ урьдчилан үгсэж тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Гантулгын хувцасны халаасанд байсан 60,000 төгрөгийг бэлнээр, мөн түүний арилжааны банкны картыг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч, Хаан банкин дахь Б.Гантулгын нэрээр эзэмшдэг ... дугаартай данснаас 6,600,000 төгрөгийг Д.Угийн нэрээр Хаан банкинд эзэмшдэг ... дугаартай дансаар дамжуулан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 6,660,000 төгрөгийн хохирол учруулж хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

  шүүгдэгч Б.Згийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...Баянзүрх дүүргийн 6-р хороо Орчлон комплекс дотор байдаг Хаан банкны АТМ-ээс Д.У өөрийнхөө данс руу 6,600,000 төгрөгийг шилжүүлж авсан. Би тэр мөнгөний талыг нь буюу 3,300,000 төгрөгийг Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо БАянзүрх захын урд байдаг Хаан банкны АТМ-ээс бэлнээр гаргаж авсан.” гэх,

  шүүгдэгч Д.Угийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...би тухайн иргэнийг согтуу байхыг нь далимдуулж картыг нь авч гараад өөрийн Хаан банкны 5014323585 тоот данс руу 6,600,000 төгрөг шилжүүлж авсан” гэх,

хохирогч Б.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тухайн хоёр эмэгтэй намайг босоорой гээд сэрээгээд намайг буудлаас авч гараад би утсаа шалгахад миний утасны ард байсан Хаан банкны карт байхгүй байхаар нь би тухайн хоёр эмэгтэйгээс картаа авъя гэж хэлэхэд чиний карт халаасанд чинь байгаа гээд халаасандаа гараа хийхэд нэг карт байсан. Тухайн хоёр эмэгтэй явлаа гээд яваад өгсөн ба явсаных нь дараа халааснаасаа картаа гаргаж ирээд харахад миний карт бил Алтангэрэл Хайдав гэсэн өөр хүний карт байсан. Юу болоод байна гэхэд Хаан банкны лавлах руу залгаж асуухад 5 минутын өмнө таны ... тоот данснаас 6,600,000 төгрөг гарчихсан байна гэж хэлсэн ба миний халаасанд байсан бэлэн 60,000 төгрөг бас байхгүй болчихсон байсан.” гэх мэдүүлгүүд,

хохирогч Б.Гын депозит дансны дэлгэрэнгүй хуулга, шүүгдэгч Д.Угийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, хохирогч Б.Гантулгын шүүхэд ирүүлсэн хүсэлт болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.З, Д.У нарын гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогч Б.Гд хохирол учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.

 

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирол учруулдаг бөгөөд энэхүү эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэхэд эрүүгийн хариуцлагын зорилго оршдог тул шүүгдэгч Б.З, Д.У нарын энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эд хөрөнгө эзэмших өмчлөх эрхэд хохирол учруулж буй гэмт үйлдэл юм.

 

Шүүгдэгч Б.З, Д.У нар нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хохирогч Б.Гас 6,660,000 төгрөгийг авч хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.З, Д.У нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, гэм хорын талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан бөгөөд хохирогч Б.Г нь шүүхийн шатанд “Б.З болон Д.У нараас хохирлын мөнгө бүрэн авсан тул миний бие энэ хоёр хүнд ямар ч гомдол санал байхгүй болно” гэх хүсэлтийг ирүүлсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

            Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч Б.З, Д.У нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч Б.З, Д.У нарыг “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.З, Д.У нарт 1 жил хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

шүүгдэгч нарын өмгөөлөгч Э.Түвдэн “хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаатай тэнсэж өгнө үү” гэх санал, дүгнэлтүүдийг тус тус гаргасан болно.

 

Шүүгдэгч Б.З, Д.У нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “учруулсан хохирлыг төлсөн” гэж заасныг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” хүндрүүлэх нөхцөл байдал болно.

 

Шүүгдэгч Б.З, Д.У нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгч Б.З нь 6 настай, шүүгдэгч Д.У нь 6-8 настай хүүхдүүдийн хамт амьдардаг, хохирогчид хохирлыг нөхөн төлсөн байдал зэргийг харгалзан үзэж дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх зэрэг эрүүгийн хариуцлагын зорилгыг удирдлага болгон шударга ёсны зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З, Д.У нарт тус бүр 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Б.З, Д.У нар нь шүүхийн хэлэлцүүлэгт Баянзүрх дүүрэгт оршин суудаг, хүүхдүүд нь Баянзүрх дүүргийн харьяа сургуулиудад сурцдаг зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “өөрийн оршин суух газраас явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг” буюу Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, тухайн оршин суух газраа өөрчлөх, мөн тухайн газраас өөр газарт зорчихдоо эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах үүргийг хүлээлгэхээр тогтоож, хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх байгууллагад даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З, Д.У нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.З, Д.У нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэв.

 

Шүүгдэгч  Б.З, Д.У нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.З, Д.У нарыг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Зд 6 /зургаан/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

шүүгдэгч Д.Уд 6 /зургаан/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Б.З, Д.У нарт тус бүрт оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “өөрийн оршин суух газраас явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг” буюу Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, тухайн оршин суух газраа өөрчлөх, мөн тухайн газраас өөр газарт зорчихдоо эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах үүргийг хүлээлгэхээр тогтоож, хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.З, Д.У нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. . Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.З, Д.У нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоногггүй болохыг тус тус дурдсугай.

 

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шүүгдэгч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                                ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                        Х.САНЖИДМАА