Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2018/03016

 

2018 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2018/03016

 

 

Улаанбаатар хот

 

 

                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

 

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: КБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

          Хариуцагч: М.Х-д холбогдох,

 

            Нэхэмжлэлийн шаардлага: Хүчин төгөлдөр бус хэлцлийн дагуу шилжүүлсэн 16.760.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

      Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Батмөнх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.

 

                                     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн М.Хнь КБ ХХК-тай 2013 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 265 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 16.760.000 төгрөгийг зээлдэгч М.Хд олгосон. М.Хзээлийн төлбөр төлж байгаад 2017 онд ажлаасаа гарч, зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасан. Уг маргааныг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2101 дугаартай шүүхийн шийдвэрээр талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, М.Хгаас зээлд төлж байсан мөнгийг буцааж олгуулахаар шийдсэн байдаг. КБ ХХК нь М.Хд өгсөн 16.760.000 төгрөгөө авч чадаагүй, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй давж заалдах, хяналтын шатны шүүхэд хандахад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Гурван шатны шүүхээс Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцсон тул талууд өгсөн, авснаа харилцан буцааж ёстой. М.Хгаас КБ ХХК-д 6.000.000 төгрөг гаргуулах шийдвэр гарсан. КБ ХХК нь М.Хд шилжүүлсэн 16.760.000 төгрөгөө авч чадаагүй. М.Хнь Иргэний хуульд зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байх тул Капитал банкид 16.760.000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбарыг дэмжиж, хариуцагчийг итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн  шаардлагаа Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар тодорхойлсон байна. Энэ асуудалтай холбоотой маргааныг шийдсэн 3 шатны хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа. М.Х2017 онд талуудын хооронд байгуулагдсан 2013 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 265 дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг 3 шатны шүүх хангаж шийдсэн. М.Хгийн нэхэмжлэлийн шаардлага нь талуудын хооронд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д зааснаар дүр үзүүлж хийсэн хэлцэл байгуулагдсан. Энэ хэлцэлд ямар нэгэн үүрэг үүсэхгүй байхыг шаарддаг. Дүр үзүүлж хийсэн гэрээний дагуу М.Хзээл аваагүй, зээл олгоогүй талаар 3 шатны шүүхийн шийдвэрт дэлгэрэнгүй тусгасан ба хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа энэ талаар тодорхой бичсэн. Өнөөдрийн маргааны үндэслэлийг өмнө гурван шатны шүүх шийдсэн, М.Хгийн аваагүй зээлэнд хүү төлж байгаа нь үндэслэлгүй, иймд төлсөн мөнгөө буцааж гаргуулах шаардлага гаргасан. М.Хзээлийн төлбөрт 6.000.000 төгрөг төлсөн, зээлийн төлбөрт 16.000.000 төгрөг аваагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-д зааснаар өмнө 3 шатны шүүх М.Хг зээл аваагүй гэдгийг тогтоосон учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

            Нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

            

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч КБ ХХКнь хариуцагч М.Хд холбогдуулан хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагавар арилгуулахаар 16.760.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нь шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэж мөнгө хүлээн аваагүйг тогтоосон гэж эс зөвшөөрч маргаж байна.

            Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            Нэхэмжлэгч КБ ХХКнь хариуцагч М.Хтай 2013 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 265 тоот зээлийн гэрээ байгуулж, 16.760.000 төгрөгийг шилжүүлсэн боловч уг гэрээг М.Хнэхэмжлэл гарган Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2102 дугаар шийдвэрээр хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоосон тул уг хэлцлийн дагуу шилжүүлсэн 16.760.000 төгрөгийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасныг үндэслэн шаардаж байгаа гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байна.

            Хариуцагч нь зээлийн гэрээний дагуу мөнгө хүлээлгэж өгөөгүй болохыг буюу  нэхэмжлэлийн үндэслэлийг 3 шатны шүүх шийдвэрлэж, шүүхийн хүчин төгөлдөр болсон тул хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж татгалзлаа тайлбарлаж байна.

            Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2102 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 269 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 808 дугаар тогтоолоор М.Хгийн нэхэмжлэлтэй КБ ХХК-д холбогдох 2013 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 265 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, 6,364,631.76 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг уг гэрээний дагуу мөнгө хүлээлгэн өгөөгүй, энэхүү гэрээ нь орон сууцны зээлийг МИК-д шилжүүлэхийн тулд дүр үзүүлж хийсэн хэлцэл байна гэж дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна.

            Дүр үзүүлж хийсэн хэлцлээр талууд хуулиар эрх, үүрэг хүлээх хүсэл зориг, эрмэлзэлгүй буюу хэлбэрийн хувьд гадна талдаа хэлцэл хийсэн мэт дүр үзүүлэхийг зорьдог.

            3 шатны шүүхээс зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг дүр үзүүлж хийсэн хүчин төгөлдөр бус гэрээ, энэхүү гэрээний дагуу М.Х16.760.000 төгрөгийг хүлээн аваагүй болохыг тогтоосон байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж зааснаар шүүхээс хариуцагчийн гаргаж өгсөн зээлийн дансны хуулга, 16.760.000 төгрөгийг М.Хд олгосон гэх мемориалын баримтыг үнэлж, мөнгийг шилжүүлсэн эсэхийг  дүгнэх шаардлагагүй байна.

            Иймд дээрх шүүхийн шийдвэрийг үндэслэн нэхэмжлэгч нь дүр үзүүлж хийсэн хэлцлийн дагуу хариуцагчаас хүчин төгөлдөр бус гэрээний үр дагавар арилгуулахаар шаардах эрхгүй байна гэж дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

            Нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

 

                                                ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь заалтыг баримтлан хариуцагч М.Хгаас 16.760.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч КБ ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 241.750  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлсэнээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                                         

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ч.МӨНХЦЭЦЭГ