| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тумагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 178/2017/0117/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/110 |
| Огноо | 2017-09-27 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Д.Дуламжав |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 2017/ШЦТ/110
******* аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, нарийн бичгийн дарга А.Золзаяа улсын яллагч Д.Дуламжав, өсвөр насны шүүгдэгч шүүгдэгч Г.*******, түүний өмгөөлөгч М.Мандалбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар ******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******ийн *******д холбогдох, эрүүгийн *******36000430040 дугаартай *******8/20*******/01*******/ Э индекстэй хэргийг 20******* оны 09 дүгээр сарын - ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
******* аймгийн Мөст сумын ******* багт оршин суух, ******* оны 01 сарын 03- ны өдөр төрсөн, ******* нас, 9 сар 29 хоногтой, эмэгтэй, ард халх, бүрэн дунд боловсроолтой, мэргэжилгүй, ам бүл-3, эцэг, эхийн амьдрах, ******* их сургуулийн Үндэсний язгуул урлагийн 1 дүгээр дамжааны оюутан, аминдаа 4 өрөө хувийн сууц, суудлын авто машин нэгийн хөрөнгөтэй, сарын өрхийн орлого 500000 төгрөг, ял шийтгэлгүй, УИ ******* дугаарын регистртэй, ******* овогт *******ийн ******* Холбогдсон хэргийн талаар / Яллах дүгнэлтээр /
Өсвөр насны шүүгдэгч Г.******* нь ******* аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт Д.*******ийн тээврийн хэрэгсэл дотроос ХААН банкны биза картыг хулгайлан авч 20******* оны 07 сарын - ны картнаас нь 500000 төгрөгийг нууцаар авсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь
Өсвөр насны шүүгдэгч Г.******* болон түүний өмгөөлөгч М.Мандалбаяр, хохирогч Д.******* нар нь ******* аймгийн Прокурорын газарт хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлэхээр хүсэлт гаргасан нь хэргийн 51, 52 дугаар хуудас дахь “ Д.*******ийн картнаас 500000 төгрөгийг нууцаар авсан, хохирогчид учирсан хохирлыг төлсөн тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү ... гэх хүсэлт, хохирогч Д.*******ийн өгсөн... Г.******* нь надад учруулсан хохирол 500000 төгрөгийг төлсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү ... гэх хүсэлтүүдээр тогтоогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Өсвөр насны шүүгдэгч Г.******* нь ******* аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт Д.*******ийн тээврийн хэрэгсэл дотроос ХААН банкны биза картыг хулгайлан авч 20******* оны 07 сарын - ны картнаас нь 500000 төгрөгийг нууцаар авсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан болон хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэгдсэн дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна.
Харилцагч Д.*******ийн ХААН банкны дугаарын данснаас 20******* оны 07 сарын - ны өдрийн 20.18 минутанд 400000 төгрөг, 20.59 минутанд 100000 төгрөгний зарлага гарсан тухай депозит дансны дэлгэрэнгүй хуулга, гэрэл зураг, / хэргийн 04-05 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.*******ийн өгсөн... 20******* оны 07 сарын 24- ний өдөр ******* аймгийн Жаргалант сумын Жаргалант багт байрлах дэлгүүрийн найз Лхагваагийн хамт юм яриад сууж байтал нэг хүн дуудсан. Нэг охин удахгүй орж ирсэн. Тэр охин Мөст сумынх байсан манай эхнэр тэй хамаатан болсон. Г.******* нь намайг Оцон чулуунд болсон арга хэмжээнд оролцоход дагаж явсан. Г.*******той хамт явж байх хугацаандаа замдаа кпонкоо бензин авсан. Би тухайн үед өөрийн виза картаа уншуулаад нууц дугаараа түгээгчид хэлсэн. Түүнээс хойш Г.******* манай дэлгүүрээр орж гардаг болсон. Г.******* нь миний - ХОА улсын дугаартай, ВМ\Л/ маркын тээврийн хэрэгсэл дотроос ХААН банкын виза картыг хулгайлан аваад 500000 төгрөг аваад картыг буцааж тавьсан байсан. Тухайн үед машины цоож нь эвдэрээд цоожлогдохгүй байсан. Г.******* нь учруулсан хохирлыг бүрэн барагуулсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг/ хэргийн 15-16 дугаар хуудас/
Шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд Өсвөр„,насны шүүгдэгч Г.*******гийн хэргээ хүлээн мэдүүлсэн ... Би яллагдагчаар татаж байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би 20******* оны 07 сарын - ны өдөр 14 цагийн орчим ******* аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэр Цомирлог хоолны газрын урд талд Д.*******ийн тээврийн хэрэгсэл дотор сууж байгаад тээврийн хэрэгсэлийн урд талын нарны хаалтаас ХААН банкны виза картыг
_ /4- нууцаар аваад шууд ******* их сургуулийн АТМ- ээс 500000 төгрөг аваад Улаанбаатар хот руу явсан. Тухайн картыг буцаж ирээд байсан газарт хийсэн. Д.*******ийн хамт явж байгаад бензин авахад картны нууц дугаараа хэлэхэд нь цээжлээд авсан. Хотод очиж найз бандитайгаа уулзахаар явсан. Би дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг төлсөн, хөнгөн шийтгэл оногдуулж өгө үү... гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Лхагва- Очирын өгсөн... 20******* оны 07 сарын 24-ний өдөр найз Д.*******ийн дэлгүүрт байхад миний гар утас дуугарсан. Утас авахад манай хамаатны охин Г.******* байсан. Намайг хаана байгаа талаар асуухад найзынхаа дэлгүүрт байгаагаа хэлсэн. Г.******* манай найзын дэлгүүрт орж ирсэн. Би удахгүй гараад явсан. Д.*******, Г.******* нар үлдсэн. 2-3 хоногийн өмнө манай найз Д.******* ажил дээр ирээд миний картнаас 500000 төгрөг алга болчихлоо. Г.******* гэдэг охин юм шиг байна гээд Д.******* нь ХААН банкнаас хуулгыг авч бэлэн мөнгөний машины камерийг харахад Г.******* мөн байсан ... гэх мэдүүлэг / хэргийн 08 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.
Хэрэгт авагдсан болон хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үзлээ.
Өсвөр насны шүүгдэгч Г.*******гийн бусдын виза картыг хулгайоан авч улмаар 500000 төгрөгийг нууцаар авсан гэмт үйлдэлд ******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Г.*******г бусдын эд хөрөнгийн хулгайлах гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.
Өсвөр насны шүүгдэгч Г.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Өсвөр насны шүүгдэгч Г.******* нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хэргийн дугаар хуудас дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”- аар тогтоогдож байна.
Өсвөр насны шүүгдэгч Г.******* нь гэмт хэрэг үйлдэх үедээ 20******* оны 07 сарын - ны өдөр ******* нас, 6 сар, 24 хоногтой байсан нь хэргийн 32-33 дугаар хуудас дахь нас тоолсон баримт, Улсын бүртгэлийн хэлтэсийн 20******* оны 09 сарын 01- ний өдрийн 05/000567 дугаартай ******* овогт *******ийн ******* нь УИ 00210342 дугаарын регистртэй, ******* оны 01 сарын 03- ны өдөр төрсөн тухай “ Иргэний үнэмлэхийн лавлагаа” / хэргийн 38 дугаар хуудас/ , мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Р.Эрдэнэчимэг, Д.******* нарын өгсөн... Миний охин Г.******* нь ******* оны 01 сарын 03- ны өдөр төрсөн, ******* настай, айлын ганц хүүхэд, одоо ******* их сургуулийн 1 дүгээр курсэнд оюутан, өөрийн гэсэн эд хөрөнгө байхгүй, урьд хэрэгт холбогдож байгаагүй ... гэх мдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Өсвөр насны шүүгдэгч Г.******* нь хохирогчид учруулсан 500000 төгрөгний хохирлыг төлсөн нь ... хэргийн Г.******* нь 20******* оны 07 сарын - ны өдөр - ХОА ВМ\Л/ маркын тээврийн хэрэгсэлээс ХААН банкны виза карт хулгайлан авч, тус данснаас 500000 төгрөг хулгайлсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан гэх... хэргийн 52 дугаар хуудас дахь хохирогч Д.*******ийн гаргасан хүсэлтээр тогтоогдож байна.
Өсвөр насны шүүгдэгч Г.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн , гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн байх тул сургуульд суралцдаг байдлыг зэргийг харгалзан ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн *******36000430040 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэгхянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид учирсан хохирол төлөгдсөн, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.4 дүгээр зүйлийн 5 дах хэсэг, *******.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10., 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
З.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2-т зааснаар өсвөр насны шүүгдэгч ******* овогт *******ийн *******г зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ ******* аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т,ЦЭЦЭГМАА