| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тумагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 178/2017/0139/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/139 |
| Огноо | 2017-11-01 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 2017/ШЦТ/139
Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа би Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Ногой овогт Октябрийн *******ад холбогдох эрүүгийн 1736000310032 дугаартай хэргийг 2017 оны 11 сарын 01-ний өдөр хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Яллагдагч О.******* нь 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 15 цагийн орчим Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Их буян захын 04 тоот иргэн Г.*******ийн эзэмшлийн павилоноос ******* ******* 8-5 маркын гар утас, 2017 оны 08 дугаар сарын 07- ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багт байрлах Магсаржав багийн Засаг даргын өрөөний цонхоор орж “*******” маркын зөөврийн компьютер, хар өнгийн юүдэнтэй цамц хулгайлсан гэмт хэрэг үйлдсэнд тус тус холбогдсон байна.
Яллагдагчийн өмгөөлөгч М.Мандалбаярын шүүхэд гаргасан хүсэлтдээ: Яллагдагч О.******* нь өвчний улмаас 2017 оны 11 сарын 08-ны өдөр нас барсан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн
ҮНДЭСЛЭХ нь:
Ховд аймгийн Прокурорын газраас яллагдагч О.Нурболотын 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 15 цагийн орчим Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Их буян захын 04 тоот иргэн Г.*******ийн эзэмшлийн павилоноос ******* ******* 8-5 маркын гар утас, 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багт байрлах Магсаржав багийн Засаг даргын өрөөний цонхоор орж “*******” маркын зөөврийн компьютер, хар өнгийн юүдэнтэй цамц тус тус хулгайлсан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн боловч яллагдагч О.******* нь 2017 оны 11 сарын 08-ны өдөр Ховд аймгийн БОЭТ-д өвчний улмаас нас барсан болох нь яллагдагчийн өмгөөлөгчийн шүүхэд ирүүлсэн ПЭ ******* дугаарын регистртэй, яллагдагч Октябрийн ******* нь өвчний улмаас 2017 оны 11 сарын 08-ны өдөр эмнэлэгт нас барсан тухай нас барагчийн ******* дугаартай гэрчилгээгээр нотлогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “ шүүгдэгч нас барсан” бол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэснийг үндэслэн О.*******ад холбогдох эрүүгийн 1736000310032 дугаартай Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, О.******* нь 27 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдаж, хувийн батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгов.
Шүүхийн тухай 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1736000310032 дугаартай яллагдагч Ногой овогт Октябрийн *******ад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.