Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/800

 

 

 

 

 

 

 

 

 

  2022        06         02                                        2022/ШЦТ/800

 

                            

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дариймаа,  

улсын яллагч Я.Амарзаяа,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан *******-д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2206 01422 1506 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1989 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Булган аймгийн Тэшиг суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5 эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг  ******* .

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цэргийн” хотхоны 431 тоотод, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр М.Мөнхтуяатай маргалдаж, улмаар сандлаар мөрөн тус газар цохих зэргээр биед нь халдаж, М.М-ийн эрүүл мэндэд баруун мөр, дух, зүүн өгзөг, зүүн даланд цус хуралт, баруун дал, зүүн өвдөгт зулгаралт, зүүн гарын сарвуунд цус хуралт, духанд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл үүсгэж хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                            /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй. ” гэв.

     Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

     - Хохирогч М.М мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...М сандал над руу шидсэн, шидсэний дараа дахин ирээд намайг нэг удаа цохисон, ...баруун мөр, зүүн баруун даланд үүссэн гэмтлүүд нь сандал шидэх үед үүсгэгдсэн гэмтлүүд, духанд үүссэн гэмтлүүд, тархи доргилт нар нь цохих үед үүссэн гэмтлүүд, өвдөг, өгзөг, сарвуунд үүссэн гэмтлүүд нь зууралдаж ноцолдох үед үүссэн байх боломжтой. Мөнх-Орших өмнө намайг цохиж зодож байсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/,

     - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 4295 дугаар:

     1. М.М-ийн биед баруун мөр, дух, зүүн өгзөг, зүүн даланд цус хуралт, баруун дал, зүүн өвдөгт зулгаралт, зүүн гарын сарвуунд цус хуралт, духанд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

     2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

     3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

     4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.  

     5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” Гэх дүгнэлт /хх-ийн 32-33/,

     - Яллагдагч ******* мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “Би хувиараа барилгын ажил олж хийдэг сардаа 1.500.000-2.000.000 төгрөгийн орлого олдог. Эхнэр М нь ХӨСҮТ-д эмч хийдэг сард 700.000 төгрөгийн цалинтай ажил хөдөлмөр эрхэлдэг... Би өөрийн үйлдэлдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 43/,

     - Урьд Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49/

     - Хохирогч, яллагдагч нарын хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 53, 55/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

             Баянзүрх дүүргийн Прокурорын газраас ******* нь 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цэргийн” хотхоны 431 тоотод, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр М.М-тай маргалдаж, улмаар сандлаар мөрөн тус газар цохих зэргээр биед нь халдаж, М.М-ийн эрүүл мэндэд баруун мөр, дух, зүүн өгзөг, зүүн даланд цус хуралт, баруун дал, зүүн өвдөгт зулгаралт, зүүн гарын сарвуунд цус хуралт, духанд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл үүсгэж хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

             ******* нь 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цэргийн” хотхоны 431 тоотод, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр М.Мөнхтуяатай маргалдаж, улмаар сандлаар мөрөн тус газар цохих зэргээр биед нь халдаж, М.М-ийн эрүүл мэндэд баруун мөр, дух, зүүн өгзөг, зүүн даланд цус хуралт, баруун дал, зүүн өвдөгт зулгаралт, зүүн гарын сарвуунд цус хуралт, духанд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл үүсгэж хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

     - Хохирогч М.М мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...М сандал над руу шидсэн, шидсэний дараа дахин ирээд намайг нэг удаа цохисон, ...баруун мөр, зүүн баруун даланд үүссэн гэмтлүүд нь сандал шидэх үед үүсгэгдсэн гэмтлүүд, духанд үүссэн гэмтлүүд, тархи доргилт нар нь цохих үед үүссэн гэмтлүүд, өвдөг, өгзөг, сарвуунд үүссэн гэмтлүүд нь зууралдаж ноцолдох үед үүссэн байх боломжтой. М өмнө намайг цохиж зодож байсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/,

     - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 4295 дугаар:

     1. М.М-ийн биед баруун мөр, дух, зүүн өгзөг, зүүн даланд цус хуралт, баруун дал, зүүн өвдөгт зулгаралт, зүүн гарын сарвуунд цус хуралт, духанд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

     2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

     3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

     4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.  

     5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 32-33/,

     - Яллагдагч ******* мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Би хувиараа барилгын ажил олж хийдэг сардаа 1.500.000-2.000.000 төгрөгийн орлого олдог. Эхнэр М нь ХӨСҮТ-д эмч хийдэг сард 700.000 төгрөгийн цалинтай ажил хөдөлмөр эрхэлдэг... өөрийн үйлдэлдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 43/,

             - Хохирогч, яллагдагч нарын хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 51, 53/  зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул *******-ыг хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж үзэв.

            Хохирогч М.М нь хохирол төлбөр нэхэмжлээгүй, гомдол санал байхгүй гэдгээ бичгээр илэрхийлсэн байх тул шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч *******-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн  хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, мөн хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч *******-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

        2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар *******-д оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлүүлэхээр тогтоож, ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

              5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, *******-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.МӨНХТУЯА