| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Хангал |
| Хэргийн индекс | 102/2018/03258/и |
| Дугаар | 102/ШШ2018/03123 |
| Огноо | 2018-10-22 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 102/ШШ2018/03123
| 2018 оны 10 сарын 22 өдөр | Дугаар 102/ШШ2018/03123 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, энхтайваны өргөн чөлөө гудамж, 4 дүгээр байр, 48 тоотод оршин суух, Доёд овогт Д.С /РД:/-ы
1980 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл ажилласан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Д.Сэлэнгэсайхан шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Сэлэнгэсайхан миний бие 1980 онд 8 дугаар ангиа төгсөөд 1980 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс Архангай аймгийн Өндөр-улаан сумын “Бадрал” нэгдэлд малын сенитарчаар орж ажилласан.миы 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ар гэрийн гачигдлын улмаас ажлаас гарч Улаанбаатар хотод шилжин ирсэн. Миний хөдөлмөрийн дэвтэр олдохгүй байгаа тул 1980 оны 6 дугаар сарын 5-наас 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Архангай аймгийн Өндөр-улаан сумын “Бадрал” нэгдэлд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэгт авагдсан болон хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Д.Сэлэнгэсайхан нь 1980 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд ханджээ.
Доёд овогт Дагвын Сэлэнгэсайхан нь 1980 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд Архангай аймаг, Өндөр-улаан сумын “Бадрал” нэгдэлд малын сенитарчаар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан Архангай аймаг, Өндөр-улаан сумын “Бадрал” нэгдлийн даргын 1980 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 23 тоот ажилд авах тухай, 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 25 тоот “ажлаас чөлөөлөх тухай” тушаалууд, гэрч Л.Шагдарсүрэн, Ч.Даваасүрэн нарын мэдүүлгүүдээр нотлогдож байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Д.Сэлэнгэсайханы хүсэлтийг хангах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүд, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Доёд овогт Дагвын Сэлэнгэсайхан /РД:чр64030203/-ыг 1980 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд Архангай аймаг, Өндөр-улаан сумын “Бадрал” нэгдэлд малын сенитарчаар ажиллаж байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар Д.Сэлэнгэсайханы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ХАНГАЛ