Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/807

 

 

 

 

 

 

 

 

   2022         6          02                                       2022/ШЦТ/807

 

                            

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дариймаа,  

улсын яллагч Ю.Батсүх,

шүүгдэгч Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан *******-д яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2206 00000 1580 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1986 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, нөхөр 4 хүүхдийн хамт амьдардаг,  урьд

- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2002 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 114 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 16 дугаар зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 42 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан, *******

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Холбоо толгойн 8-94 тоот гэртээ 2 настай хүү Б.Хүсэл-Эрдэнийг “аягатай хоолоо асгасан” гэж уурлан утасны цэнэглэгчээр нуруу, бөгс, гуя хэсэгт ороолгон зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                            /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд бүх зүйлээ үнэн зөв мэдүүлсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

     Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 8/,

- Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Баянмөнх мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “..2022 оны 04 дүгээр сарын 17-ны орой 20 цагийн орчим гэртээ ирсэн. Гэртээ ирэхэд том охин Саранчимэг, Д, хүү Хүсэл-Эрдэнэ, охины хамт байсан. Хүү Хүсэл-Эрдэнийг бие засуулах гээд коршокон дээр суулгаад “болсон” гэхээр нь бөгсийг арчих гээд очиход нуруу тэр чигтээ улаан болсон, бөгс, гуя руу нь бас улаан эрээн болтол ороолгосон байсан. Тэгээд Д-ээс асуухад “яадаг юм бэ, би утасны цэнэглэгчээр ороолгосон” гээд байсан. Би уурлаад ээж рүүгээ утсаар яриад хүүгээ аваад ээжийнх рүүгээ явсан. 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Хүсэл-Эрдэнийг гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байна. Нуруу нь битүү улаж хавдсан, зарим газраа шархалсан байгаа. Одоо биеийн байдал гайгүй, их унтамхай байдалтай байна. Сахилгагүйтэх үед алгадах үе байсан. Тэрнээс бол гэмтэл учиртал зодож байгаагүй. Би өглөө гараад орой ирдэг. Намайг амарч байх үед Д утасны цэнэглэгч бариад боль гэхээр Хүсэл-Эрдэнэ айгаад над руу гүйж ирдэг. Хүүгээ үймүүлэх үед Д байнга загнадаг. Хүүгээ өмөөрч маргалдах үе байдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/,

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч Ж.Ганцэнгэлийн 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 5926 дугаар:

1. Б.Хүсэл-Эрдэнийн биед хамар, хацар, ар нуруу, баруун гуяны цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 19-20/,

- Яллагдагч ******* мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 8-94 тоотод 2 настай Хүсэл-Эрдэнэ, 1 сартай Номин-Эрдэнэ нарын хамт байсан. Тэгээд Хүсэл-Эрдэнэ аягатай хоолоо асгаад нүдээ сэрээнд сохлохоо шахсан. Би очоод нүдээ сохлох шахлаа гэж уурлаад хажуудаа байсан цэнэглэгчийг аваад Хүсэл-Эрдэнийн нуруу руу утасны цэнэглэгчээр 2-3 удаа ороолгосон. Тэрнээс өөр зүйл болоогүй. Нүдээ сохоллоо гэж уурлаад цохисон. Загнаж байсан болохоос гар хүрч байгаагүй..” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37/,

- Б.Хүсэл-Эрдэнийн нас тоолсон тэмдэглэл, төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 42-43/,

- Д.Номин-Эрдэнийн нас тоолсон тэмдэглэл, төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 44-45/,

- Урьд Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

             Баянзүрх дүүргийн Прокурорын газраас ******* нь 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Холбоо толгойн 8-94 тоот гэртээ 2 настай хүү Б.Хүсэл-Эрдэнийг “аягатай хоолоо асгасан” гэж уурлан утасны цэнэглэгчээр нуруу, бөгс, гуя хэсэгт ороолгон зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

             Шүүгдэгч ******* нь 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Холбоо толгойн 8-94 тоот гэртээ 2 настай хүү Б.Хүсэл-Эрдэнийг “аягатай хоолоо асгасан” гэж уурлан утасны цэнэглэгчээр нуруу, бөгс, гуя хэсэгт ороолгон зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

- Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 8/,

- Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Баянмөнх мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2022 оны 04 дүгээр сарын 17-ны орой 20 цагийн орчим гэртээ ирсэн. Гэртээ ирэхэд том охин Саранчимэг, Д, хүү Хүсэл-Эрдэнэ, охины хамт байсан. Хүү Хүсэл-Эрдэнийг бие засуулах гээд коршокон дээр суулгаад “болсон” гэхээр нь бөгсийг арчих гээд очиход нуруу тэр чигтээ улаан болсон, бөгс, гуя руу нь бас улаан эрээн болтол ороолгосон байсан. Тэгээд Д-ээс асуухад “яадаг юм бэ, би утасны цэнэглэгчээр ороолгосон” гээд байсан. Би уурлаад ээж рүүгээ утсаар яриад хүүгээ аваад ээжийнх рүүгээ явсан. 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Хүсэл-Эрдэнийг гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байна. Нуруу нь битүү улаж хавдсан, зарим газраа шархалсан байгаа. Одоо биеийн байдал гайгүй, их унтамхай байдалтай байна. Сахилгагүйтэх үед алгадах үе байсан. Тэрнээс бол гэмтэл учиртал зодож байгаагүй. Би өглөө гараад орой ирдэг. Намайг амарч байх үед Д утасны цэнэглэгч бариад боль гэхээр Хүсэл-Эрдэнэ айгаад над руу гүйж ирдэг. Хүүгээ үймүүлэх үед Д байнга загнадаг. Хүүгээ өмөөрч маргалдах үе байдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/,

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч Ж.Ганцэнгэлийн 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 5926 дугаар:

1. Б.Хүсэл-Эрдэнийн биед хамар, хацар, ар нуруу, баруун гуяны цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 19-20/,

- Яллагдагч ******* мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 8-94 тоотод 2 настай Хүсэл-Эрдэнэ, 1 сартай Номин-Эрдэнэ нарын хамт байсан. Тэгээд Хүсэл-Эрдэнэ аягатай хоолоо асгаад нүдээ сэрээнд сохлохоо шахсан. Би очоод нүдээ сохлох шахлаа гэж уурлаад хажуудаа байсан цэнэглэгчийг аваад Хүсэл-Эрдэнийн нуруу руу утасны цэнэглэгчээр 2-3 удаа ороолгосон. Тэрнээс өөр зүйл болоогүй. Нүдээ сохоллоо гэж уурлаад цохисон. Загнаж байсан болохоос гар хүрч байгаагүй..” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул *******-ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн” гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж үзэв.  

            Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Баянмөнх нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй байх тул шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөрүй байна.   

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:  

            Шүүх шүүгдэгч *******-т ял оногдуулахад гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэлээ.

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн  хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч *******-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******-т 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

             3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар *******-т оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

             4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

                5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

             6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, *******-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.МӨНХТУЯА