Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/848

 

 

 

 

 

 

 

 

   2022         6         07                                        2022/ШЦТ/848

 

                            

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дариймаа,  

улсын яллагч Г.Цогтгэрэл,   

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2202 00067 0157 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2002 оны 02 дугаар 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1,  урьд 2021 оны 12 дугаар  сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021/ШЦТ/11 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлсэн ба одоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих 427 дугаар ангид ял эдэлж байгаад 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс одоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих 461 дүгээр ангид яллагдагчаар шилжин хоригдож байгаа *******.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баянзүрх Сүхбаатар Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд шүүгдэгчээр оролцохдоо өөрийн биедээ Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенци”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол бодисын агууламжтай “өвс” гэх нэршилтэй 0.6239 грамм сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                            

 /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 16-20/,

- Хүний биед үзлэг хийж биологийн дээж авсан тухай тэмдэглэл /хх-ийн 21-27/,

- Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тест ашигласан тухай тэмдэглэл /хх-ийн 37-38/,

- Эргүүл хамгаалалтын газрын шүүх, шүүгчийн аюулгүй байдлын хангах хэлтсийн хамгаалалтын цагдаа, цагдаагийн ахлагч С.Тэгшбаатарын илтгэх хуудас /хх-ийн 39/,

- Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай тогтоол, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 43, 52/,

- Эрүүгийн 2102004150307 дугаартай хэрэгт үзлэг хийсэн баримтууд /хх-ийн 53-97/,

- Гэрч Н.Түвшинбаярын “.... Д-ийн хамтаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхээр орж 1 жилийн хорих ял шийтгүүлэн шүүх хурал дуусаад саатуулах байранд ороод үзлэг хийхэд Д-ийн биенээс юм унах шиг болсон.Тэр юу байсныг мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 102-103/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 531 дугаартай дүгнэлт:

1.2.3.Ирүүлсэн дээж шинжилгээнд тэнцэнэ. “БЗД-н 2-р хорооны ЭХАШШ-н шүүх хуралд оролцож байсан яллагдагчийн биенээс хар тамхи гарч ирсэн гэх Ө:11453....” гэж хаягласан, цагаан өнгийн тагтай хуванцар савтай ургамал мэт зүйлээс делта-9 тетрагидроканнабинол /delta-9-Tetrahydrocannabinol/ илэрсэн. Илэрсэн бодис НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенци”-ийн 2 дугаар жагсаалтад багтдаг болно.” гэх дүгнэлт /хх-ийн 109-112/,

 - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 532 дугаартай дүгнэлт:

1.2.3.4.Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “Д 2021.12.23” гэж гэж хаягласан, хуванцар савтай шээсний дээжээс тетрагидроканнабинол /Tetrahydrocannabinol/ илэрсэн. Илэрсэн бодис НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенци”-ийн 2 дугаар жагсаалтад багтдаг болно. “Түвшинжаргал 2021.12.23-нд” гэж хаягласан, хуванцар савтай шээсний дээжээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын агууламж илрээгүй. “Д 2021.12.23” гэж гэж хаягласан, хуванцар савтай шээсний дээж, “Түвшинжаргал 2021.12.23-нд” гэж хаягласан, хуванцар савтай шээсний дээж тус бүрээс спиртийн агууламж илрээгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 113-117/,

- Яллагдагч *******-ийн мэдүүлэг  /хх-ийн 125-129/,

-. Ялын тооцооны лавлагаа /хх-ийн 138/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

            - Шүүх сэтгэц эмгэг судлалын “Эрүүл” гэх 831 дугаартай дүгнэлт /хх-ийн 63/,

            - Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 135/,

            -  Иргэний дэлгэрэнгүй мэдээлэл /хх-ийн 136/,

-  Суурь боловсролын гэрчилгээ /хх-ийн 155/,

- Мэргэжлийн боловсролын үнэмлэх /хх-ийн 156/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

  Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Нийслэлийн Прокурорын газраас ******* нь 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баянзүрх Сүхбаатар Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд шүүгдэгчээр оролцохдоо өөрийн биедээ Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенци”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол бодисын агууламжтай “өвс” гэх нэршилтэй 0.6239 грамм сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

            ******* нь 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баянзүрх Сүхбаатар Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд шүүгдэгчээр оролцохдоо өөрийн биедээ Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенци”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол бодисын агууламжтай “өвс” гэх нэршилтэй 0.6239 грамм сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь:

            - Гэрэл зургийн  үзүүлэлт /хх-ийн 18-20/,

            - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 531 дугаартай дүгнэлт:

1.2.3.Ирүүлсэн дээж шинжилгээнд тэнцэнэ. “БЗД-н 2-р хорооны ЭХАШШ-н шүүх хуралд оролцож байсан яллагдагчийн биенээс хар тамхи гарч ирсэн гэх Ө:11453....” гэж хаягласан, цагаан өнгийн тагтай хуванцар савтай ургамал мэт зүйлээс делта-9 тетрагидроканнабинол /delta-9-Tetrahydrocannabinol/ илэрсэн. Илэрсэн бодис НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенци”-ийн 2 дугаар жагсаалтад багтдаг болно.” гэх дүгнэлт /хх-ийн 109-112/,

 - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 532 дугаартай дүгнэлт:

1.2.3.4.Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “Д 2021.12.23” гэж гэж хаягласан, хуванцар савтай шээсний дээжээс тетрагидроканнабинол /Tetrahydrocannabinol/ илэрсэн. Илэрсэн бодис НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенци”-ийн 2 дугаар жагсаалтад багтдаг болно. “түвшинжаргал 2021.12.23-нд” гэж хаягласан, хуванцар савтай шээсний дээжээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын агууламж илрээгүй. “Д 2021.12.23” гэж гэж хаягласан, хуванцар савтай шээсний дээж, “Түвшинжаргал 2021.12.23-нд” гэж хаягласан, хуванцар савтай шээсний дээж тус бүрээс спиртийн агууламж илрээгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 113-117/,

            - Яллагдагч ******* мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн:

“..... би 2021 оны 08 дугаар сары 23-ны өдөр Хар тамхитай тэмцэх газарт баригдаж хураагдсан өвснөөс үлдсэн байхаар нь нүүрний тосны хоосон хуванцар саванд хийж аваад 00-ын өрөөнд тавьчихсан байсан. Түүнээс хойш уг өвсөө мартчихсан байж байгаад 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр шүүх хуралд оролцох гээд гэрээсээ гарахдаа гэнэт санаад хаях гээд гэрсээ аваад гадуур өмссөн куртикнийхээ халаасанд хийгээд автобусанд суугаад Баянзүрх дүүргийн шүүхрүү туслах, өмгөөлөгч нартай утсаар яриад, шүүх хурлын цаг болох гээд байсан учир нөгөө савтай юмаа хаях боломж гараагүй бас мартчихсан байсан.Тэгээд шууд шүүх хуралдаа ороод 1 жилийн хорих ял аваад баривчлах өрөөнд ороход биед байсан эд зүйлийг шалгаад халааснаас тосны савтай өвс хураагдсан учраас цагдаа дуудаад шалгуулсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 126-129/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Энэ гэмт хэргийн хувьд гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг бөгөөд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах нь хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн байдаг. Хориглосон, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийн нийгмийн хор аюул нь Үндэсний аюулгүй байдалд нөлөөлдөг зэрэг нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна.

Шүүх шүүгдэгч *******-т ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “Энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр ба түүнээс дээш удаа үйлдсэн” хүндрүүлэх байдал тогтоогдсон.

Шүүгдэгч ******* 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс цагдан хоригдсон, Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа цэвэр жин 0.6239 грамм өвс мэт цагаан өнгийн хуванцар сав зэрэг зүйлийг устгахыг Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5,  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *******-ийг хориглосон, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******-т 1 жил 15 хоногийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******-т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 15 хоног хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 7 сар 5 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн 1 жил 7 сар 20 хоног хугацаагаар хорих ял оногдуулсугай.

        4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******-т оногдуулсан 1 жил  7 сар 20 хоногийн хорих  ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

      5. Шүүгдэгч *******-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           6. Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа цэвэр жин 0.6239 грамм өвс мэт цагаан өнгийн хуванцар сав зэргийг устгахыг Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгасугай.

            7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******-ийн цагдан хоригдсон 20 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

            8.  Шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.

            9.  Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           10. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.МӨНХТУЯА