Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2018/03034

 

2018 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2018/03034

Улаанбаатар хот

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, энх тайвны өргөн чөлөө гудамж, 5 дугаар байр, 8 тоотод оршин суух, Өөлд овогт Ц.Я /РД:/-ын  

 

хэлмэгдэгч Т.Э цагаатгалын нөхөх олговорыг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ц.Я, прокурор Б.Б, Н.Н, нарийн бичгийн дарга Ц.М нар оролцов.

 

                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Олзбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Ядамжав миний өвөө Төмөрийн Энх нь 1938 оны 6 дугаар сарын 03-ны өдөр тэр үеийн Онцгой бүрэн эрхт комиссын 21 дүгээр тогтоолоор ялын дээд хэмжээгээр шийтгэгдсэн. Түүнийг Монгол Улсын Дээд шүүхийн цэргийн коллегийн 1992 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 64 дүгээр магадлалаар цагаатгасан юм. Иймд зээ хүү Цогжоогийн Ядамжав надад олгогдох нөхөн олговрыг олгож өгнө үү гэжээ.

 

Прокурор Б.Бямбадагва, Н.Ням-Очир нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Энх нь хэлмэгдсэн бөгөөд цагаатгагдсан нь тогтоогдож байна. 2018 оны 6 дугаар сарын сониноор зарлуулсан байна. 30 хоногийн дотор нөхөх олговрын талаар маргасан этгээд гараагүй байх тул хэлмэгдэгч Т.Энхийн зээ хүү Ц.Ядамжавд нөхөх олговрыг олгох нь зүйтэй гэжээ.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

            ҮНДЭСЛЭХ нь:

 

Ц.Ядамжав нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж цагаатгагдсан Т.Энхийн нөхөх олговор гаргуулахаар шүүхэд хүсэлт гаргажээ.

 

Увс аймгийн Хяргас сумын 1 дүгээр багийн харъяат Т.Энх нь Онцгой бүрэн эрхт комиссийн 1938 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 21 дүгээр хурлын тогтоолоор, Шүүх цаазны бичгийн 42, 43, 47 дугаар зүйлээр хуулийн дээд хэмжээгээр шийтгэгдсэн ба Дээд шүүхийн цэргийн коллегийн 1992 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 64 дүгээр магадлалаар түүнийг цагаатгасан болох нь Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 02/2139 дугаар лавлагаагаар нотлогдож байна.

 

Хүсэлт гаргагч Цогжоогийн Ядамжав нь хэлмэгдэгч Төмөрийн Энхийн зээ хүү мөн болох нь Үндэсний төв архивын 2013 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 39 тоот албан бичиг, Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн төв архивын 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 103/009364 тоот төрсний бүртгэлийн лавлагаа, Цогжоогийн Ядамжав нь Энхийн Төмөрийн зээ хүү мөн болохыг зарласан “Зууны мэдээ” сонины 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн №117 /5824/ дугаарын эх хувь зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

 

Дээр дурдсанчлан Ц.Ядамжав нь 2018 оны 6 дугаар сард “Зууны мэдээ” сонинд нөхөн олговрын нэхэмжлэлээ бүрдүүлсэн иргэдийн нэрсийн жагсаалтад өөрийн нэрийг улс төрийн хилс хэрэгт хэлмэглэгчийн зээ хүү гэж нийтэд зарлуулсан ба ийнхүү зарлагдсанаас хойш 30 хоногийн дараа шүүхэд хандсан байна.

 

Ц.Ядамжав нь улс төрийн хилс хэрэгт цагаатгагдсан Т.Энхийн нөхөх олговорыг авах эрхтэй болох нь дээр дурдсан баримтуудаар нотлогдож байх тул Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт зааснаар улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж, цагаатгагдсан Т.Энхийн нөхөх олговор болох 1,000,000 төгрөгийг Ц.Ядамжавд олгох нь зүйтэй.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасны дагуу энэхүү нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдав.

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дэх хэсгийг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянгол дүүргийн төрийн сангаас 1,000,000 төгрөгийг гаргуулан Ц.Я-д олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

   

 

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                      Н.ХАНГАЛ