Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/11

 

    2021      12         23                                   2021/ШЦТ/11

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Санжидмаа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Пүрэвдагва,

улсын яллагч Г.Эрдэмбаатар,

шүүгдэгч Н.Т

шүүгдэгч У.Д нарын өмгөөлөгч Г.Сүхээ  нарыг оролцуулан тус

шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Т, У.Д нарт холбогдох эрүүгийн 2102 00415 0307 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Н.Т, У,У.Д нар нь бүлэглэн 2021 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 39 дүгээр байрны 14 тоотод Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтсан, хориглосон дельта-9 тетрагидроканнабинол /delta 9 tetrahydrocannabinol/-ын агууламжтай 106.0 грамм “өвс” гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэт нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн 2102 00415 0307 дугаартай хэргээс:

Шүүгдэгч Н.Тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:  “...өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Би энэ зүйлсийг ямар муухай зүйл болохыг хэрэгт холбогдсоноос хойш мэдэж авсан. Өөрийн сонирхлоос болж ийм байдалд хүрсэн байна... Дахин ийм үйлдэл гаргахгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 112-116 дугаар хуудас/

Шүүгдэгч У.Дийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “Би Прокурорын 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2102 00415 0307 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой уншиж танилцсан. Надад тогтоолтой холбоотой гаргах санал хүсэлт байхгүй надад сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна... гэх мэдүүлэг /хх-ийн 122-123 дугаар хуудас/

Хэргийн газарт үзлэг хийсэн: “...хэрэг учрал болсон гэх газар нь Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 39 дүгээр байр гэх цагаан ягаантай ертөнцийн зүгээр урагшаа харсан хаалгатай 6 давхар орон сууцын байр байх...тухайн хаалгаар ороход нэг өрөө орон сууцны байр байх ба коридорын зүүн талын хана дагуу 4 хаалгатай бор өнгийн хувцасны шкаф байх ба хойд талын шкафыг онгойлгож үзэхэд цэнхэр цагаан өнгийн уутан дотор хийсэн өвс байв...тагтны хаалгаар тагтан дээр гарахад Bonagua нэртэй усны савыг цоолж гуурс хийсэн, мөнгөлөг цаасаар ороосон зүйл олдов. Усны савны доод хэсэгт шар өнгийн шингэн зүйл байв гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-7 дугаар хуудас/

У.Дт биологийн дээж авч, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тест ашигласан тухай тэмдэглэлд “THC хэсгийн C, T түвшинд улаан зураас эерэг /илэрсэн/ гэх тэмдэглэл /хх-ийн 8-9 дүгээр хуудас/

Н.Тд биологийн дээж авч, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тест ашигласан тухай тэмдэглэлд “THC хэсгийн C, T түвшинд улаан зураас эерэг /илэрсэн/ гэх тэмдэглэл /хх-ийн 12-13 дугаар хуудас/

2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн прокурорын 62 дугаартай “мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай” прокурорын тогтоол /хх-ийн 62-63 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 3989 дугаартай дүгнэлтэд: Шинжилгээнд ирүүлсэн У.Д гэж хаягласан шээс нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн У.Д гэж хаягласан шээснээс тетрагидроканнабинол илэрч байна. Шинжилгээнд ирүүлсэн тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцид багтдаг болно гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 40-42 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 3987 дугаартай дүгнэлтэд: Шинжилгээнд ирүүлсэн Н.Т гэж хаягласан шээс нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцид багтдаг болно гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 48-50 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 3985 дугаартай дүгнэлтэд: Шинжилгээнд ирүүлсэн “1” гэж дугаарласан ургамал мэт зүйл, “2” гэж дугаарласан үнс мэт зүйлтэй тасархай лааз, тугалган цаас, “JN07583523” гэсэн серийн дугаартай тасархай 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт “3” гэж дугаарласан “Komix” нэртэй хайрцагтай эмийн уут 30 ширхэг “4” гэж дугаарласан хуванцар савтай шингэн зүйл тус бүрээс Дельта-9 тетрагидроканнабинол илэрч байна. Шинжилгээнд илэрсэн “Дельта-9” тетрагидроканнабинол НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтад багтдаг болно. Шинжилгээнд ирүүлсэн “1” гэж хаягласан гялгар ууттай ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 109.6 грамм цэвэр жин нь 106.0 грамм шинжилгээнд дээж авч үлдсэн жин нь 105.8 грамм болов гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 86-91 дүгээр хуудас/

Шүүх сэтгэц эмгэг судлалын 831 дүгнэлтэд: У.Д нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. У.Д нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.У.Д нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. У.Д нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. У.Д нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. У.Д нь мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг илрээгүй байна.

Шүүх сэтгэц эмгэг судлалын 836 дүгнэлтэд: Н.Т нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. Н.Т нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Н.Т нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Н.Т нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Н.Т нь мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг илрээгүй байна. Н.Т нь мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг илрээгүй байна гэх дүгнэлт /хх-ийн 101-102 дугаар хуудас/

Гэрч Ц.Золбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Тэмүүжин бид хоёр Багануураас хамт ирээд байрлах газар байхгүй У.Дээс хэд хоног танайд байж болох уу гэж асуухад бид хоёрыг гэртээ байхыг зөвшөөрсөн юм... тэр үед У.Д нь гэртээ амраад ганцаараа үлдсэн. Харин Тэмүүжин бид хоёр эгчийн рүү нь алхаад явсан. Тэгээд усанд ороод хувцсаа угаачихаад би У.Д рүү утсаар залгаад бид хоёр хувцас хунараа угаагаад дуусчихлаа одоо очлоо шүү гэж хэлэхэд У.Д хариу манай нэг ах ирсэн байгаа шүү гэж хэлэхээр нь би нэг зүйл бодолгүй заза гээд утсаа тасалсан. Тэгээд Тэмүүжин бид хоёр ойролцоогоор 22 цагийн үед байх У.Дийн гэрт очсон. Тэр үед У.Дтэй хамт түүний таньдаг байсан, тэр хүнтэй нь танилцаагүй, шууд л У.Дээс хоол хийсэн юм уу гэж асуухад У.Д хоол хийгээгүй гэж хэлсэн. Тэгээд Тэмүүжин бид хоёр хамт хоол хийх гээд ойр зуурын хоолны материалаа бэлдээд махаа хуураад байж байтал хаалга нүдээд байхаар нь У.Д онгойлгож өгөх үед гаднаас цагдаа нар орж ирээд, гэрт нь үзлэг хийхэд хувцасны шкафнаас ууттай өвс, ундааны сав зэрэг зүйлс гарч ирээд тэрийг нь хураагаад аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 78 дугаар хуудас/

Гэрч Э.Тэмүүжиний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: У.Дийн гэрт ирэхэд У.Д нэг залуутай хамт сууж байсан...Золбаяр тэр үед хоол хийсэн юм уу гэж асуухад У.Д үгүй ээ хоол хийгээгүй ээ гэж хэлсэн.
Тэгээд бид хоёр эгчийн гэрээс ганц хоол хийж идэх мах авчирсан байсан болохоор хоол хийх гээд бэлдэж байтал хаалга тогшоод байхаар нь У.Д очоод хаалга нээж өгөхөд цагдаа нар орж ирээд бид нарын хөдөлгөөнийг хориод гэрт үзлэг хийгээд шкафнаас байх нэг өвс хурааж аваад цагдаагийн газар авчрах үед мэдсэн. Бид гурав хамт ажилладаг болохоор тэр өдөр хэн ч ажилдаа яваагүй, угаасаа  дүгээр хуудас/,

Шүүгдэгч У.Дийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 128 дугаар хуудас/,

Шүүгдэгч Н.Тын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 129 дүгээр хуудас/,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цэвэр 106.0 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодис, дунд хэсгээрээ тайрсан дотор хэсэг нь харлаж бохирлогдсон лааз, AV2694666 серийн дугаартай 50 төгрөг, JN0758352 серийн дугаартай 100 төгрөгийн мөнгөн дэвсгэртүүд, харлаж бохирлогдсон тугалган цаас, Komix нэртэй хайрцаг дотроо 30 ширхэг комикос эм, Bonagua нэртэй 330 мл цэвэр усны сав зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

            Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Н.Т, У,У.Д нар нь бүлэглэн 2021 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 39 дүгээр байрны 14 тоотод Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтсан, хориглосон дельта -9 тетрагидроканнабинол /delta 9 tetrahydrocannabinol/-ын агууламжтай цэвэр жин 106.0 грамм “өвс” гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах сэтгэцэт нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар биедээ хадгалсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч Н.Тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:  “...өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Би энэ зүйлсийг ямар муухай зүйл болохыг хэрэгт холбогдсоноос хойш мэдэж авсан. Өөрийн сонирхлоос болж ийм байдалд хүрсэн байна... Дахин ийм үйлдэл гаргахгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 112-116 дугаар хуудас/

Шүүгдэгч У.Дийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “Би Прокурорын 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2102 00415 0307 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой уншиж танилцсан. Надад тогтоолтой холбоотой гаргах санал хүсэлт байхгүй надад сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна... гэх мэдүүлэг /хх-ийн 122-123 дугаар хуудас/

Хэргийн газарт үзлэг хийсэн: “...хэрэг учрал болсон гэх газар нь Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 39 дүгээр байр гэх цагаан ягаантай ертөнцийн зүгээр урагшаа харсан хаалгатай 6 давхар орон сууцын байр байх...тухайн хаалгаар ороход нэг өрөө орон сууцны байр байх ба коридорын зүүн талын хана дагуу 4 хаалгатай бор өнгийн хувцасны шкаф байх ба хойд талын шкафыг онгойлгож үзэхэд цэнхэр цагаан өнгийн уутан дотор хийсэн өвс байв...тагтны хаалгаар тагтан дээр гарахад Bonagua нэртэй усны савыг цоолж гуурс хийсэн, мөнгөлөг цаасаар ороосон зүйл олдов. Усны савны доод хэсэгт шар өнгийн шингэн зүйл байв гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-7 дугаар хуудас/

У.Дт биологийн дээж авч, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тест ашигласан тухай тэмдэглэлд “THC хэсгийн C, T түвшинд улаан зураас эерэг /илэрсэн/ гэх тэмдэглэл /хх-ийн 8-9 дүгээр хуудас/

Н.Тд биологийн дээж авч, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тест ашигласан тухай тэмдэглэлд “THC хэсгийн C, T түвшинд улаан зураас эерэг /илэрсэн/ гэх тэмдэглэл /хх-ийн 12-13 дугаар хуудас/

2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн прокурорын 62 дугаартай “мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай” прокурорын тогтоол /хх-ийн 62-63 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 3989 дугаартай дүгнэлтэд: Шинжилгээнд ирүүлсэн У.Д гэж хаягласан шээс нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн У.Д гэж хаягласан шээснээс тетрагидроканнабинол илэрч байна. Шинжилгээнд ирүүлсэн тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцид багтдаг болно гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 40-42 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 3987 дугаартай дүгнэлтэд: Шинжилгээнд ирүүлсэн Н.Т гэж хаягласан шээс нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцид багтдаг болно гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 48-50 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 3985 дугаартай дүгнэлтэд: Шинжилгээнд ирүүлсэн “1” гэж дугаарласан ургамал мэт зүйл, “2” гэж дугаарласан үнс мэт зүйлтэй тасархай лааз, тугалган цаас, “JN07583523” гэсэн серийн дугаартай тасархай 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт “3” гэж дугаарласан “Komix” нэртэй хайрцагтай эмийн уут 30 ширхэг “4” гэж дугаарласан хуванцар савтай шингэн зүйл тус бүрээс Дельта-9 тетрагидроканнабинол илэрч байна. Шинжилгээнд илэрсэн “Дельта-9” тетрагидроканнабинол НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтад багтдаг болно. Шинжилгээнд ирүүлсэн “1” гэж хаягласан гялгар ууттай ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 109.6 грамм цэвэр жин нь 106.0 грамм шинжилгээнд дээж авч үлдсэн жин нь 105.8 грамм болов гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 86-91 дүгээр хуудас/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 831 дүгнэлтэд: “У.Д нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. У.Д нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.У.Д нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. У.Д нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. У.Д нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. У.Д нь мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг илрээгүй байна” гэх дүгнэлт

Шүүх сэтгэц эмгэг судлалын 836 дүгнэлтэд: “Н.Т нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. Н.Т нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Н.Т нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Н.Т нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Н.Т нь мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг илрээгүй байна. Н.Т нь мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг илрээгүй байна гэх дүгнэлт /хх-ийн 101-102 дугаар хуудас/,

Гэрч Ц.Золбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Тэмүүжин бид хоёр Багануураас хамт ирээд байрлах газар байхгүй У.Дээс хэд хоног танайд байж болох уу гэж асуухад бид хоёрыг гэртээ байхыг зөвшөөрсөн юм... тэр үед У.Д нь гэртээ амраад ганцаараа үлдсэн. Харин Тэмүүжин бид хоёр эгчийн рүү нь алхаад явсан. Тэгээд усанд ороод хувцсаа угаачихаад би У.Д рүү утсаар залгаад бид хоёр хувцас хунараа угаагаад дуусчихлаа одоо очлоо шүү гэж хэлэхэд У.Д хариу манай нэг ах ирсэн байгаа шүү гэж хэлэхээр нь би нэг зүйл бодолгүй заза гээд утсаа тасалсан. Тэгээд Тэмүүжин бид хоёр ойролцоогоор 22 цагийн үед байх У.Дийн гэрт очсон. Тэр үед У.Дтэй хамт түүний таньдаг байсан, тэр хүнтэй нь танилцаагүй, шууд л У.Дээс хоол хийсэн юм уу гэж асуухад У.Д хоол хийгээгүй гэж хэлсэн. Тэгээд Тэмүүжин бид хоёр хамт хоол хийх гээд ойр зуурын хоолны материалаа бэлдээд махаа хуураад байж байтал хаалга нүдээд байхаар нь У.Д онгойлгож өгөх үед гаднаас цагдаа нар орж ирээд, гэрт нь үзлэг хийхэд хувцасны шкафнаас ууттай өвс, ундааны сав зэрэг зүйлс гарч ирээд тэрийг нь хураагаад аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 78 дугаар хуудас/

Гэрч Э.Тэмүүжиний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: У.Дийн гэрт ирэхэд У.Д нэг залуутай хамт сууж байсан...Золбаяр тэр үед хоол хийсэн юм уу гэж асуухад У.Д үгүй ээ хоол хийгээгүй ээ гэж хэлсэн.
Тэгээд бид хоёр эгчийн гэрээс ганц хоол хийж идэх мах авчирсан байсан болохоор хоол хийх гээд бэлдэж байтал хаалга тогшоод байхаар нь У.Д очоод хаалга нээж өгөхөд цагдаа нар орж ирээд бид нарын хөдөлгөөнийг хориод гэрт үзлэг хийгээд шкафнаас байх нэг өвс хурааж аваад цагдаагийн газар авчрах үед мэдсэн. Бид гурав хамт ажилладаг болохоор тэр өдөр хэн ч ажилдаа яваагүй, угаасаа  дүгээр хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Н.Т, У.Д нарыг  мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, худалдаалах зорилгогүйгээр хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авснаар” хэргийн бүрдэл хангагддаг.

Шүүгдэгч Н.Т, У,У.Д нар нь бүлэглэн 2021 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 39 дүгээр байрны 14 тоотод Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтсан, хориглосон дельта-9 тетрагидроканнабинол /delta 9 tetrahydrocannabinol/-ын агууламжтай 106.0 грамм “өвс” гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэт нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар хадгалсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Иймд шүүгдэгч Н.Т, У.Д нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр олж авсан, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Н.Т, У.Д нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Улсын яллагчаас шүүгдэгч Н.Т, У.Д нар нь ..................................................... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч Ж.Гомбыг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Н.Т, У.Д нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Н.Т, У.Д нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгч Н.Т, У.Д нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалаатай байгаа цэвэр 106.0 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодис, дунд хэсгээрээ тайрсан дотор хэсэг нь харлаж бохирлогдсон лааз, AV2694666 серийн дугаартай 50 төгрөг, JN0758352 серийн дугаартай 100 төгрөгийн мөнгөн дэвсгэртүүд, харлаж бохирлогдсон тугалган цаас, Komix нэртэй хайрцаг дотроо 30 ширхэг комикос эм, Bonagua нэртэй 330 мл цэвэр усны сав  мэт зүйл зэргийг устгахыг Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, мөн AV2694666 серийн дугаартай 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт,  JN0758352 серийн дугаартай 100 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг Монгол банкинд хүргүүлэхээр, мөрдөн шалгах ажиллагааг бэхжүүлсэн гэх нэг 1 ширхэг СиДи-г /хх-23/ хэрэг хадгалах хугацаанд хадгалахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Н.Т, У.Д нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Н.Т, У.Д нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Т, У.Д нарт тус бүр 1  /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Н.Т, У.Д нарт оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Н.Т, У.Д нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн иргэний бичгийн баримт шүүхэд ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалаатай байгаа цэвэр 106.0 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодис, дунд хэсгээрээ тайрсан дотор хэсэг нь харлаж бохирлогдсон лааз, AV2694666 серийн дугаартай 50 төгрөг, JN0758352 серийн дугаартай 100 төгрөгийн мөнгөн дэвсгэртүүд, харлаж бохирлогдсон тугалган цаас, Komix нэртэй хайрцаг дотроо 30 ширхэг комикос эм, Bonagua нэртэй 330 мл цэвэр усны сав  мэт зүйл зэргийг устгахыг Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, мөн AV2694666 серийн дугаартай 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт,  JN0758352 серийн дугаартай 100 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг Монгол банкинд хүргүүлж, мөрдөн шалгах ажиллагааг бэхжүүлсэн гэх нэг 1 ширхэг СиДи-г /хх-23/ хэрэг хадгалах хугацаанд хавсаргасугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох ба шүүгдэгч Н.Т, У.Д нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Т, У.Д нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    Х.САНЖИДМАА