Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 2022/ ШЦТ/693

 

 

 

 

 

 

 

 

 

   2022         08          29                                  2022/ШЦТ/693

 

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

шүүгдэгч С.Т,

нарийн бичгийн даргаар О.Тэргэлсаран,

улсын яллагч Б.Дөлгөөн нарыг оролцуулан эрүүгийн 2211009381364 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1972 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 50 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Худалдааны менежер мэргэжилтэй, Хувиараа цааны газар ажиллуулдаг, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт, урьд ял шийтгэлгүй, Гөрөөс овогт С.Т

 

 

Холбогдсон хэргийн талаар: шүүгдэгч С.Т нь 2022 оны 3 дугаар сарын 22-ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Х.Эийн биед тархи доргилт, дух, зовхийг хамарсан зулгаралт гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн дүгнэлт

Хавтас хэрэгт бичгээр авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах: 

 - шүүгдэгч С.Тийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны З дугаар сарын 25-ны өдөр намайг ажил дээрээ хоол хийж байхад Э гаднаас орж ирээд хоолны захиалга бичээч гэж хэлэхээр нь би түүнд өөрөө харж байгаад биччих би завгүй байна шүү дээ гэж хэлсэн чинь надад юу гээд байгаа юм бэ пизда минь гэж хэлэхээр нь чи чинь одоо яасан хаашаа юм бэ Эрка эгч хүртэл чамтай ажиллаж чадахгүй гээд мессеж бичсэн гээд мессежийг нь харуултал гал тогоонд байсан өндөгнүүд, халбаганууд, төмпөн шанаг бүгдийг нь аваад шидчихсэн тэгэхээр нь би түүнийг болиоч ээ гэж хэлээд хоёулаа барилцаж авсан. Тэгээд болих гэхээр болихгүй над руу орилоод байсан тэр үед гаднаас зөөгч Өлзий орж ирээд салгасан юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36-37 дугаар тал/,

                                     - хохирогч Х.Эийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 3 дугаар сарын 26-ны өдөр ажпаа хийгээд байж байх үед манай захирал Туяа хамт ажилладаг Нямдолгор, Насанжаргал нартай хамт архи ууцгаасан. Би гадагшаа гараад хоолны захиалга авчхаад орж ирээд байж байтал Эрка эгч чинь чамайг битгий ажиллуул гээд над руу мессеж бичсэн гээд уурлаад байсан. Тэгэхээр нь та нар ажпын байран дээр архи ууж болохгүй гэхэд чамд ямар хамаатай юм гээд гурил сав суулга шидээд хутга бариад дайраад байсан. Би ширээ тойроод зугтааж яваад хувцасны өрөө рүү ороод байж байтал араас орж ирээд миний үснээс зулгаагаад нуруу бөөр лүү өшиглөөд толгой руу гараараа цохиод миний нүүрийг маажсан. Чи манайхаас яв зайл гээд хөөгөөд байсан би гарах гэхэд хаалга цоожилчхоод гаргахгүй байсан би цагдаад өгнө гэхэд Туяа захирал гараад зугтаасан. Би ажлаа хийгээд тооцоогоо дуусгачхаад орой 19 цагийн үед ажлаасаа гарсан. Туяа захирлыг буцаад ирвэл цагдаа дуудна гэж бодсон боловч дахиж ажил дээр ирээгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8-11 дүгээр тал/,

- гэрч Г.Нын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо Найман шарга төвийн дэргэдэх Хос шарга цайны газарт бөөнөөрөө ажил дээрээ ажлаа хийж байгаад манай захирал ажилтан болох Эт хүмүүс хоол захиалаад байна захиалсан хоолныхон нэрийг нь биччих би өөрөө завгүй байна гэж хэлтэл Э чадахгүй ээ би өөрөө бас гадуур хоолны захиалгатай байна өөрөө бич гэж хэлсэн. Гэтэл дарга Туяа түүнд чи одоо биччихээч дээ гэж хэлтэл Э чадахгүй өөрөө бич гэж хэлээд байсан. Тэгээд хоорондоо хэрэлдэж эхэлсэн ба тэр Э Туяа захирлыг хараагаад байх шиг байсан ер нь Э нь байнга хараалын үг хэлдэг үйлчлүүлэгчидтэй зүй бусаар харьцаад байдаг харьцааны доголдолтой эмэгтэй байгаа юм. Тэгээд тэр 2 хэрэлдэж байгаад гал тогооны өрөөнөөс гараад заал руу явцгаасан. Тэгэхдээ нэг нэгнийгээ түлхээд байсан юм. Тэгж байгаад дарга энэ хүнтэй маргалдаж байхаар гарч найзтайгаа уулзаж цай ууя толгой өвдчихлөө гэж хэлээд гараад явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13 дугаар тал/,

- гэрч М.Өын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Хос Очир цайны газарт зөөгчөөр ажилд ороод одоо 2 жил орчим болж байна. Тухайн өдөр буюу 2022 оны 03 дугаар сарын 26-ны өдөр би ажил дээрээ 07 цаг 30 минутын орчим болсон ба 09 цагаас эхлэн үйлчлүүлэгчдээ хүлээн авч эхэлсэн. Тэгээд ажиллаж байгаад 15 цагийн орчимд Э хоол хүргэлтээр явж байгаад гаднаас орж ирсэн ба намайг зааланд үйлчилгээ хийж байхад Э нь арын гал тогооны өрөөнд чанга дуугаар орилоод байсан тэгэхээр нь би нэг хүнээс тооцоогоо хийж авчхаад арын өрөөнд ортол Э халбага, сэрээнүүд шидсэн байдалтай захирал Ттэй барьцалдчихсан байж байсан. Тэгэхээр нь би тэд нарыг больцгоо зааланд үйлчлүүлэгчид байна гэж хэлтэл Э намайг хараагаад байхаар нь би тэр 2-г салгачхаад заал руу гарсан. Тэгээд үйлчлүүлж байсан хүмүүсээсээ тооцоогоо авч гаргачхаад арын өрөө рүү ортол Эийн хацраас нь бага зэрэг цус гарчихсан хоорондоо юм яриад зогсож байгаад Т захирал зүрх өвдөөд байна гээд гараад явсан харин Э түүний араас удалгүй ажлаасаа гарлаа, ханддаг газар нь хандан гэж хэлээд явсан юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20- 21 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч С.Т хохирогч Х.Э нарын хооронд маргаан болж, улмаар С.Т нь хохирогчийг зодсон үйл баримт нотлогдож байна.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 4912 дугаартай шинжээчийн “...Х.Эийн биед тархи доргилт, дух, зовхийг хамарсан зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-п зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” /хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас/ гэх дүгнэлтээр хохирогч Х.Эийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь нотлогдож байна.

        

             Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.  

 

шүүгдэгч С.Т нь 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Х-О” зоогийн газарт хохирогч Х.Этэй маргалдан, улмаар санаатайгаар зодож хохирогчийн эрүүл мэндийн аюулгүй байдалд нь халдаж бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан нийгэмд аюултай гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч С.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжээр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй тул түүнд торгох ял оногдуулж шүүх шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн орлого олох боломж, өөрийнх нь саналыг харгалзан С.Тт шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

 

Бусад асуудлын талаар

Хохирогч Х.Эийн: “...гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх хүсэлтийг үндэслэн шүүгдэгч С.Тийг хохирогчид төлөх төлбөргүй гэж шүүх үзэв. 

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

           1. Шүүгдэгч Гөрөөс овогт Сэнгээгийн Тт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Тт 500 /таван зуун/ нэгж буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар С.Тийг торгуулийн ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай. 

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, С.Тт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         С.БАТГЭРЭЛ