Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1325

 

 

 

 

 

 

 

 

    2022        09         12                                      2022/ШЦТ/1325

 

                            

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Олзод даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баттэргэл,  

улсын яллагч Б.Оюунцэцэг,

шүүгдэгч Б.Д. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Ө. овогт Б.ын Д.т яллах дүгнэлт үйлдэж, ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2206 02439 2503 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1997 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Төв аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт оршин суух, Ө. овогт Б.ын Д..

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Д. нь 2022 оны 05 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Сингл” нэртэй баарны дэргэд хохирогч Б.Г.той хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, нүүрэн тус газар нь гараараа цохиж, хавсарч газарт унагасны улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Д. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

     Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Хохирогч Б.Г.ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2022 оны 05 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө Сансарын “Сингл” нэртэй баар луу өөрийн хуурай дүү Мөнгөний хамт орох гэж явтал баарны үүдэнд нэг танихгүй залуу намайг мөрлөсөн. Тэгтэл манай дүү намайг өмөөрч “яагаад байна аа” гэх мэтээр тэр залуутай муудалцсан. Тэгтэл тэр муудалцаж байснаа хойшоо булан эргээд зодолдохоор болоод хойшоо байрны булан эргээд явахаар нь хойноос нь дүүгээ дуудахаар очтол тэр танихгүй залуу над руу гүйж ирээд бариад авах гэтэл тэр залуу гүйгээд зугатаагаад яваад өгсөн. Надтай муудалцсан залуу миний нүд рүү цохитол миний хөмсөг задарсан. Тэрний дараа тэр хэд явцаасан.” гэх мэдүүлэг /хх-ийн 12/,

- Хохирогч Б.Г.ийн дахин өгсөн: “Миний баруун гарын 5 дугаар хурууны шивнүүрийн далд хугарлыг Д. гэх залуу  намайг хөлөөрөө хавсарч унагаахад би арагш унахдаа гараараа тулж унаснаас болж миний баруун гар бадайраад эвгүй болчихсон. Би Д.той маргалдсанаас биш биед нь халдаж цохисон зүйл огт байхгүй. Тухайн үед миний гар бадайраад эвгүй байхаар нь гайгүй байх гэж бодоод гэртээ харьсан. Харин маргааш нь миний гар атгаж болохгүй их хөндүүртэй байгаад байсан. Тэгээд би гэмтлийн эмнэлэг ороод рентген зураг авахуулахад баруун гарын шивнүүр яс хугарсан байна гэж оношлогдсон. Би тухайн маргаан болсон өдөр тийм их согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Мөнгөн бид хоёр хамт явж байсан, маргааны дараа хэн нэгэнтэй маргалдаж зодуулсан зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 14/,

- Гэрч М.Мөнгөний өгсөн: “2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр санагдаж байна хуурай ах Г.той Сансарын Баянцээлийн тэнд нэг бааранд орох гээд дээшээ шатаар өгсөж байтал нэг үл таних залуу манай ахыг шатан дээр мөрлөөд ахтай муудалцаад байхаар нь би хажуугаас нь ороод “больцгоо, чи цаашаа яв” гэтэл миний толгой руу цохитол миний нүдний шил унахаар нь би шилээ газраас аваад кармаандаа хийгээд байж байтал баарны хамгаалагч нар нь гарч ирээд бид гурвыг тэр баарны шатан дээрээс доош буулгаад гадаа гартал тэр залуу ахтай “чи зүгээр зодолдмоор байвал надтай зодолд” гээд урагшаа байрны булан эргээд бид хоёр нэлээн удаан ярилцаж зогсож байтал цаанаас ах над руу “Мөнгөө, ахын дүү, зүгээр үү” гэж цаанаас намайг дуудтал тэр залуу шууд ах руу очоод ахыг хавирч унагаагаад зодож байснаа би араас нь гүйгээд очтол надаас зугатаагаад яваад өгсөн. Салаад тэндээсээ дээшээ өгсөөд, цагдаа дуудаад цагдаагийн хэлтэс дээр ирсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 16/,

- Гэрч Б.Баянмөнхийн өгсөн: “Баарнаас Цэрэнням бид хоёр Д.ыг дагаад гарахад баарны шатан дээр Мөөгийтэй явж байсан залуугийн зүүн талын хөмсөгнөөс нь цус гарсан байдалтай байсан. Цэрэнням бид хоёрыг баарны үүдэн дээр гарснаас хойш Мөөгийтэй явж байсан залуу хэн нэгэнтэй маргалдаж зодолдсон зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 19/,

- Гэрч Э.Цэрэннямын өгсөн: “Намхан залуугийн хөмсөгнөөс нь цус гарсан байдалтай байсан. Бид гурав нөгөө залуутай уулзсан чинь өндөр залуу нь “танай найз чинь манай ахыг цохичихлоо” гээд Д. луу дайраад байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 29/,

- Шинжээч Б.Долгормаагийн өгсөн: “Б.Г.ийн биед учирсан баруун гарын 5 дугаар хурууны алганы шивнүүрийн хугарал гэмтэл нь дангаараа гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах ба бусад гэмтлүүд нь дан дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хугарлын түвшинд хязгаарлагдмал гадаргуутай зүйлээр хүрч үйлчлэхэд үүсэх боломжтой.” гэх мэдүүлэг /хх-ийн 34/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 6723 тоот: “Б.Г.ийн биед баруун сарвууны 5 дугаар хурууны алганы шивнүүрийн далд хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөгт шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 36, 37/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

             Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Б.Д. нь 2022 оны 05 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Сингл” нэртэй баарны дэргэд хохирогч Б.Г.той хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, нүүрэн тус газар нь гараараа цохиж, хавсарч газарт унагасны улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул Б.Д.т холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

             Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

             Б.Д. нь 2022 оны 05 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Сингл” нэртэй баарны дэргэд хохирогч Б.Г.той хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, нүүрэн тус газар нь гараараа цохиж, хавсарч газарт унагасны улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

- Хохирогч Б.Г.ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2022 оны 05 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө Сансарын “Сингл” нэртэй баар луу өөрийн хуурай дүү Мөнгөний хамт орох гэж явтал баарны үүдэнд нэг танихгүй залуу намайг мөрлөсөн. Тэгтэл манай дүү намайг өмөөрч “яагаад байна аа” гэх мэтээр тэр залуутай муудалцсан. Тэгтэл тэр муудалцаж байснаа хойшоо булан эргээд зодолдохоор болоод хойшоо байрны булан эргээд явахаар нь хойноос нь дүүгээ дуудахаар очтол тэр танихгүй залуу над руу гүйж ирээд бариад авах гэтэл тэр залуу гүйгээд зугатаагаад яваад өгсөн. Надтай муудалцсан залуу миний нүд рүү цохитол миний хөмсөг задарсан. Тэрний дараа тэр хэд явцаасан.” гэх мэдүүлэг /хх-ийн 12/,

- Хохирогч Б.Г.ийн дахин өгсөн: “Миний баруун гарын 5 дугаар хурууны шивнүүрийн далд хугарлыг Д. гэх залуу  намайг хөлөөрөө хавсарч унагаахад би арагш унахдаа гараараа тулж унаснаас болж миний баруун гар бадайраад эвгүй болчихсон. Би Д.той маргалдсанаас биш биед нь халдаж цохисон зүйл огт байхгүй. Тухайн үед миний гар бадайраад эвгүй байхаар нь гайгүй байх гэж бодоод гэртээ харьсан. Харин маргааш нь миний гар атгаж болохгүй их хөндүүртэй байгаад байсан. Тэгээд би гэмтлийн эмнэлэг ороод рентген зураг авахуулахад баруун гарын шивнүүр яс хугарсан байна гэж оношлогдсон. Би тухайн маргаан болсон өдөр тийм их согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Мөнгөн бид хоёр хамт явж байсан, маргааны дараа хэн нэгэнтэй маргалдаж зодуулсан зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 14/,

- Гэрч М.Мөнгөний өгсөн: “2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр санагдаж байна хуурай ах Г.той Сансарын Баянцээлийн тэнд нэг бааранд орох гээд дээшээ шатаар өгсөж байтал нэг үл таних залуу манай ахыг шатан дээр мөрлөөд ахтай муудалцаад байхаар нь би хажуугаас нь ороод “больцгоо, чи цаашаа яв” гэтэл миний толгой руу цохитол миний нүдний шил унахаар нь би шилээ газраас аваад кармаандаа хийгээд байж байтал баарны хамгаалагч нар нь гарч ирээд бид гурвыг тэр баарны шатан дээрээс доош буулгаад гадаа гартал тэр залуу ахтай “чи зүгээр зодолдмоор байвал надтай зодолд” гээд урагшаа байрны булан эргээд бид хоёр нэлээн удаан ярилцаж зогсож байтал цаанаас ах над руу “Мөнгөө, ахын дүү, зүгээр үү” гэж цаанаас намайг дуудтал тэр залуу шууд ах руу очоод ахыг хавирч унагаагаад зодож байснаа би араас нь гүйгээд очтол надаас зугатаагаад яваад өгсөн. Салаад тэндээсээ дээшээ өгсөөд, цагдаа дуудаад цагдаагийн хэлтэс дээр ирсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 16/,

- Гэрч Б.Баянмөнхийн өгсөн: “Баарнаас Цэрэнням бид хоёр Д.ыг дагаад гарахад баарны шатан дээр Мөөгийтэй явж байсан залуугийн зүүн талын хөмсөгнөөс нь цус гарсан байдалтай байсан. Цэрэнням бид хоёрыг баарны үүдэн дээр гарснаас хойш Мөөгийтэй явж байсан залуу хэн нэгэнтэй маргалдаж зодолдсон зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 19/,

- Гэрч Э.Цэрэннямын өгсөн: “Намхан залуугийн хөмсөгнөөс нь цус гарсан байдалтай байсан. Бид гурав нөгөө залуутай уулзсан чинь өндөр залуу нь “танай найз чинь манай ахыг цохичихлоо” гээд Д. луу дайраад байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 29/,

- Шинжээч Б.Долгормаагийн өгсөн: “Б.Г.ийн биед учирсан баруун гарын 5 дугаар хурууны алганы шивнүүрийн хугарал гэмтэл нь дангаараа гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах ба бусад гэмтлүүд нь дан дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хугарлын түвшинд хязгаарлагдмал гадаргуутай зүйлээр хүрч үйлчлэхэд үүсэх боломжтой.” гэх мэдүүлэг /хх-ийн 34/,

            - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 6723 тоот: “Б.Г.ийн биед баруун сарвууны 5 дугаар хурууны алганы шивнүүрийн далд хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөгт шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 36, 37/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Б.Д.ыг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Б.Д.т Баянзүрх дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Хохирогч Б.Г.т хохирол төлөгдсөн байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болно.

             Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Б.Д.т ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ө. овогт Б.ын Д.ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д.т 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Б.Д.т оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Б.Д. нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Д.т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              С.ОЛЗОД