| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2022/0835/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/1321 |
| Огноо | 2022-09-08 |
| Зүйл хэсэг | 18.6.1., 22.1.1., |
| Улсын яллагч | Б.Ганбулган |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол
2022 оны 09 сарын 08 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1321
2022 9 08 2022/ШЦТ/1321
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дариймаа,
улсын яллагч Б.Ганбулган,
хохирогч Э.А,
шүүгдэгч Т.Б, түүний өмгөөлөгч П.Баасанжав,
шүүгдэгч Ж.Г, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням,
шүүгдэгч Ц.О, түүний өмгөөлөгч К.Манлай, Ү.Чойжилсүрэн
шүүгдэгч М.Ш, түүний өмгөөлөгч Б.Баттөмөр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан М.Ш Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдууланТ.Б, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Ж.Г, Ц.О нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2102 00252 0161 дугаартай хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэж, буцаасныг 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1982 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ Баянзүрх дүүргийн Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан, улсаас авсан гавьяа шагнал байхгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Т.Б
Монгол Улсын иргэн, 1975 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Архитекторч мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албан даргаар ажиллаж байсан, одоо Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны кадастрын хэлтсийн дарга ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, улсаас авсан гавьяа шагнал байхгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Ж.Г
Монгол Улсын иргэн, 1980 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Дундговь аймагт төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Газар зохион байгуулагч мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албан ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан,одоо Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын 1 дүгээр албаны газар зохион байгуулагч ажилтай, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт амьдардаг улсаас авсан гавьяа шагнал байхгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Ц.О
Монгол Улсын иргэн, 1958 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Баян-Өлгий аймагт төрсөн, 64 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Агрономич мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Ажлын албаны Аж ахуйн тасгийн даргаар ажиллаж байсан, одоо өндөр насны тэтгэвэрт байдаг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, улсаас Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтангадас одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор тус тус шагнагдаж байсан, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2019/ШЦТ/1550 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, М.Ш
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.Б нь Баянзүрх дүүргийн Засаг даргын албан үүргийн түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны “Газрын эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-ийн 2020 оны 02 дугаар сарын хурлаар М.Ш-ийн хүсэлтийг хэлэлцээд Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Далангийн 1 тоот 273 м.кв нэгж талбай бүхий газрыг шугам сүлжээний хамгаалалтын бүстэй давхцалтай гэх үндэслэлээр иргэн М.Ш-т эзэмшүүлэхээс /эс зөвшөөрсөн/ татГзаж шийдвэрлэсэн байхад, Өөрийн танил буюу Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны засаг даргаар ажиллаж байсан, тус дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Ажлын албаны Аж ахуйн тасгийн даргаар ажилладаг М.Ш-ийн ятгалга, гуйлтаар албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга Ж.Г, тус албаны ахлах мэргэжилтэн Ц.О нарт дээрх газрыг М.Ш-т олгуулах талаар хууль бус үүрэг өгч хийх ёсгүй үйлдлийг хийсэн, Тус хууль бус үйлдлийн дагуу ахлах мэргэжилтэн Ц.О-аар “Газар эзэмших эрх олгож баталгаажуулах тухай” захирамжийн хавсралтын 44 дугаарт иргэн М.Ш-т Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Далангийн 1 тоот 273 м.кв нэгж талбай бүхий газрыг олгох талаар Газрын эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-ийн хуралдаанаас зөвшөөрсөн мэт оруулсан, Улмаар 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн А/209 дугаартай “Газрын эзэмших эрх олгож баталгаажуулах тухай” Засаг даргын захирамжид гарын үсэг зурж албажуулан, Газар зохион байгуулалтын албаны дарга Ж.Гаар 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 000073862 дугаартай “Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ”-г М.Ш-ийн нэр дээр гаргуулан, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Далангийн 1 тоот 273 м.кв нэгж талбай бүхий газрыг 15 жилийн хугацаатайгаар М.Ш-т олгуулан давуу байдал бий болгож, иргэн Э.А-д 23,584,680 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг зохион байгуулсан;
Шүүгдэгч Ж.Г нь Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны даргаар ажиллаж байхдаа: Баянзүрх дүүргийн Засаг даргын албан үүргийн түр орлон гүйцэтгэгч Т.Б-ын Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны “Газрын эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-ийн 2020 оны 02 дугаар сарын хурлаар М.Ш-ийн хүсэлтийг хэлэлцээд Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Далангийн 1 тоот 273 м.кв нэгж талбай бүхий газрыг шугам сүлжээний хамгаалалтын бүстэй давхцалтай гэх үндэслэлээр иргэн М.Ш-т эзэмшүүлэхээс /эс зөвшөөрсөн/ татГзаж шийдвэрлэсэн байхад, Өөрийн танил буюу Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны засаг даргаар ажиллаж байсан, тус дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Ажлын албаны Аж ахуйн тасгийн даргаар ажилладаг М.Ш-ийн ятгалга, гуйлтаар албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга Ж.Г, тус албаны ахлах мэргэжилтэн Ц.О нарт дээрх газрын М.Ш-т олгуулах талаар хууль бус үүрэг өгч хийх ёсгүй үйлдлийг хийсэн, Тус хууль бус үйлдлийн дагуу ахлах мэргэжилтэн Ц.О-аар “Газар эзэмших эрх олгож баталгаажуулах тухай” захирамжийн хавсралтын 44 дугаарт иргэн М.Шт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Далангийн 1 тоот 273 м.кв нэгж талбай бүхий газрыг олгох талаар Газрын эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-ийн хуралдаанаас зөвшөөрсөн мэт оруулсан, Улмаар 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн А/209 дугаартай “Газрын эзэмших эрх олгож баталгаажуулах тухай” Засаг даргын захирамжид гарын үсэг зурж албажуулан, Газар зохион байгуулалтын албаны дарга Ж.Г-аар 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 000073862 дугаартай “Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ”-г М.Шийн нэр дээр гаргуулан, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Далангийн 1 тоот 273 м.кв нэгж талбай бүхий газрыг 15 жилийн хугацаатайгаар М.Ш-т олгуулан давуу байдал бий болгож, иргэн Э.Ад 23,584,680 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэхэд нь Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны “Газрын эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-ийн хурлаас иргэн М.Ш-т Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Далангийн 1 тоот газрыг шугам сүлжээний хамгаалалтын бүстэй давхцалтай гэх үндэслэлээр эзэмшихээс /эс зөвшөөрсөн/ татГзаж шийдвэрлэсэн болохыг мэдсээр байж Баянзүрх дүүргийн Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Б-ын өгсөн хууль бус үүрэг чиглэлийг биелүүлэх үүднээс өөрийн шууд удирдлагад ажилладаг тус албаны ахлах мэргэжилтэн Ц.О-д 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн А/209 дугаартай "Газар эзэмшүүлэх эрх олгож баталгаажуулах тухай" захирамжийн хавсралтад иргэн М.Ш-ийн нэр дээр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Далангийн 1 тоот 273 м.кв газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр нэмж бүртгэх хууль бус үүрэг даалгаврыг өгсөн, Улмаар 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Э-2204006717 дугаарт бүртгүүлж, 000073862 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээнд гарын үсэг зурж албажуулан гэмт хэрэг үйлдэхэд нь гүйцэтгэгчээр хамтран оролцсон,
Шүүгдэгч Ц.О нь Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны ахлах мэргэжилтнээр ажиллаж байхдаа Баянзүрх дүүргийн Засаг даргын албан үүргийн түр орлон гүйцэтгэгч Т.Б-ын Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны “Газрын эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-ийн 2020 оны 02 дугаар сарын хурлаар М.Шийн хүсэлтийг хэлэлцээд Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Далангийн 1 тоот 273 м.кв нэгж талбай бүхий газрыг шугам сүлжээний хамгаалалтын бүстэй давхцалтай гэх үндэслэлээр иргэн М.Ш-т эзэмшүүлэхээс /эс зөвшөөрсөн/ татгалззаж шийдвэрлэсэн байхад, Өөрийн танил буюу Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны засаг даргаар ажиллаж байсан, тус дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Ажлын албаны Аж ахуйн тасгийн даргаар ажилладаг М.Шийн ятгалга, гуйлтаар албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга Ж.Г, тус албаны ахлах мэргэжилтэн Ц.О нарт дээрх газрын М.Ш-т олгуулах талаар хууль бус үүрэг өгч хийх ёсгүй үйлдлийг хийсэн, Тус хууль бус үйлдлийн дагуу ахлах мэргэжилтэн Ц.О-р “Газар эзэмших эрх олгож баталгаажуулах тухай” захирамжийн хавсралтын 44 дүгээрт иргэн М.Ш-т Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Далангийн 1 тоот 273 м.кв нэгж талбай бүхий газрыг олгох талаар Газрын эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-ийн хуралдаанаас зөвшөөрсөн мэт оруулсан, Улмаар 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн А/209 дугаартай “Газрын эзэмших эрх олгож баталгаажуулах тухай” Засаг даргын захирамжид гарын үсэг зурж албажуулан, Газар зохион байгуулалтын албаны дарга Ж.Г-аар 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 000073862 дугаартай “Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ”-г М.Шийн нэр дээр гаргуулан, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Далангийн 1 тоот 273 м.кв нэгж талбай бүхий газрыг 15 жилийн хугацаатайгаар М.Ш-т олгуулан давуу байдал бий болгож, иргэн Э.А-д 23,584,680 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэхэд нь Баянзүрх дүүргийн Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Б, тус дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга Ж.Г нарын өгсөн үүрэг чиглэл хууль бус “Газрын эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-ийн хурлаас М.Ш-т Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Далангийн 1 тоот буюу 273 м.кв газрыг эзэмших эрх олгохоос /эс зөвшөөрсөн/ татгалзаж шийдвэрлэсэн гэдгийг мэдсээр байж, хууль бус үүрэг чиглэлийг биелүүлж, “Газар эзэмшүүлэх эрх олгож баталгаажуулах тухай” захирамжийн хавсралтад заасан иргэдэд газар олгох жагсаалтын 44 дугаарт иргэн М.Шийн нэрийг оруулан нэмж бүртгэн гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэгчээр хамтран оролцсон,
Шүүгдэгч М.Ш нь Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Ажлын албаны Аж ахуйн тасгийн даргаар ажиллаж байхдаа Баянзүрх дүүргийн Засаг даргын албан үүргийн түр орлон гүйцэтгэгч Т.Бын Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны “Газрын эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-ийн 2020 оны 02 дугаар сарын хурлаар М.Шийн хүсэлтийг хэлэлцээд Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Далангийн 1 тоот 273 м.кв нэгж талбай бүхий газрыг шугам сүлжээний хамгаалалтын бүстэй давхцалтай гэх үндэслэлээр иргэн М.Ш-т эзэмшүүлэхээс /эс зөвшөөрсөн/ татгалзаж шийдвэрлэсэн байхад, Өөрийн танил буюу Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны засаг даргаар ажиллаж байсан, тус дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Ажлын албаны Аж ахуйн тасгийн даргаар ажилладаг М.Ш-ийн ятгалга, гуйлтаар албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга Ж.Г, тус албаны ахлах мэргэжилтэн Ц.Онарт дээрх газрын М.Шт олгуулах талаар хууль бус үүрэг өгч хийх ёсгүй үйлдлийг хийсэн, Тус хууль бус үйлдлийн дагуу ахлах мэргэжилтэн Ц.О “Газар эзэмших эрх олгож баталгаажуулах тухай” захирамжийн хавсралтын 44 дүгээрт иргэн М.Шт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Далангийн 1 тоот 273 м.кв нэгж талбай бүхий газрыг олгох талаар Газрын эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-ийн хуралдаанаас зөвшөөрсөн мэт оруулсан, Улмаар 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн А/209 дугаартай “Газрын эзэмших эрх олгож баталгаажуулах тухай” Засаг даргын захирамжид гарын үсэг зурж албажуулан, Газар зохион байгуулалтын албаны дарга Ж.Гаар 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 000073862 дугаартай “Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ”-г М.Шийн нэр дээр гаргуулан, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Далангийн 1 тоот 273 м.кв нэгж талбай бүхий газрыг 15 жилийн хугацаатайгаар М.Ш-т олгуулан давуу байдал бий болгож, иргэн Э.А-д 23,584,680 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэхэд нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоо буюу Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Далангийн 1 тоот 273 м.кв нэгж талбай бүхий газар нь бусдын эзэмшлийнх, шугам сүлжээний хамгаалалтын бүстэй давхцалтай гэдгийг мэдсээр байж Т.Б-ыг гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэж, татан оруулж хатгагчаар хамтран оролцсон, Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас бий болсон Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Далангийн 1 тоот 273 м.кв нэгж талбай бүхий газрыг гэмт хэргийн улмаас олж авсан гэдгээ нуух буюу түүний эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор 2020 оны 6 дугаар сарын 14-ний өдөр газрын эрх шилжүүлэх гэрээг Баянзүрх дүүргийн тойргийн нотариатаар батлуулж, иргэн М.Баяржавхланд Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Далангийн 1 тоот 273 м.кв нэгж талбай бүхий газрын эрхийг шилжүүлсэн, газрын эрхийг шилжүүлсний хариуд иргэн М.Баяржавхлангаас 5,000,000 төгрөгийг өөрийн Хаан банк дахь 5076220126 дугаартай харилцах дансаар “gazariin tulbur bayarjavkhlangaas” гэсэн утгатайгаар шилжүүлэн авч гэмт хэргийн улмаас олсон хөрөнгийн эрхийг бусдад шилжүүлэн, эх үүсвэрийг нуун, эзэмшигчийг өөрчлөн мөнгө угаасан гэж прокуророос яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Т.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2017 оны 9 дүгээр сараас 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр ажилласан. 2021 оны 06 дугаар сард Авлигатай тэмцэх газраас газар давхардуулан олгосон гэж дуудахад нь энэ хэргийн талаар мэдсэн. Засаг дарга нь дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй бүх харьяа хэлтсийн үйл ажиллагаанд оролцоод байх боломжгүй. Манай дүүрэг маш олон хүн амтай бөгөөд төрийн байгууллагын үйлчилгээ авахаар иргэд маш их ханддаг тул засаг даргатай уулзахаар иргэд их ирдэг. Мөн өргөдөл, гомдол маш их ирдэг. Иргэдээс гаргасан өргөдөл, гомдлыг харьяалах чиг үүрэг бүхий байгууллага руу хүргүүлж, шийдвэрлүүлэх зэргээр маш их ачаалалтай ажилладаг. Миний хувьд Шийн ятГаг гуйлтаар дүүргийн газрын албаны дарга Г, газрын албаны мэргэжилтэн О нарт ямар нэгэн үүрэг даалгавар өгөөгүй. Ш-тэй уулзсан нь үнэн. Би Ш-ийг дүүргийн иргэний хувиар хүлээн авч уулзсан. Ш нь Газрын албанд гаргасан өргөдөл, гомдолд хариу өгөхгүй удаасан талаар надад хэлсэн бөгөөд миний зүгээс яагаад өргөдөл, гомдлын хариуг удааж байгаа талаар тодруулаад хариу хэлье гэсэн болохоос Ш-т ашигтай байдлаар таны гаргасан өргөдөл, гомдлыг шийдэж өгье гэдэг байдлаар уулзаагүй. Өдөрт 20-30 иргэн засаг даргатай уулзахаар ирдэг бөгөөд түүний 70 хувь нь газрын асуудлаар санал хүсэлт тавьж орж ирдэг. Тухай бүр газрын алба руу холбогдоод үүрэг чиглэл өгөөд байх боломжгүй байдаг. Мөн орж ирсэн иргэн бүрт таны хүсэлтийг шийдвэрлэж чадахгүй гэж хэлж байгаагүй. Би Ш-т өргөдөл, гомдлынх нь талаар холбогдох байгууллагаас тодруулъя гэдгийг хэлсэн. Харин Ш-ийн хүсэлтийг хүлээж аваад Г, О нарыг шийдвэрлэж өг гэж хэлээгүй Би газрын албаны үйл ажиллагаанд оролцох эрхгүй. Надад Газрын албаны дотоод үйл ажиллагаанд оролцох эрх байхгүй. Газар алба нь харьяа алба бөгөөд дүүргийн шууд томилгооны хэлтэс биш гэв.
Шүүгдэгч Ж.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2008 оноос хойш Нийслэлийн газрын албанд ажилласан. 2019 оноос 2020 оны хооронд Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын албаны даргаар ажилласан. 2021 оны 06 дугаар сард Авлигатай тэмцэх газраас намайг дуудахад Ш-тэй холбоотой асуудал үүссэнийг мэдсэн. Түүнээс өмнө Ш-тэй уулзаж, ярилцаж байгаагүй. Би энэ хүнийг огт танихгүй. Баянзүрх дүүрэг маш их хүн амтай, газар нутгийн хэмжээгээрээ ч томдоо ордог. Газар зохион байгуулалтын албанд жилд 9000 орчим өргөдөл ирдэг. Нийт 10 газар зохион байгуулагчтай бөгөөд нэг газар зохион байгуулагч 900 гаруй өргөдлийг хүлээн авдаг. Өдөрт 900-1200 иргэн манай албаар үйлчлүүлдэг. Нэг хүн 80 хүнд үйлчилгээ үзүүлдэг. Бид ачаалалтай ажиллаж байна гэж гомдол гаргахгүйгээр төрийн үйлчилгээг иргэдэд үзүүлж байсан. Намайг ажил авахад шийдэгдээгүй өргөдөл, гомдлууд бөөгнөрсөн байсан. Бид 7000 гаруй хүний өргөдөл, гомдлыг шийдвэрлэсэн. Тиймээс тодорхой нэг хүний өргөдөл, гомдлыг санах боломжгүй. Манайх тусгай чиг үүргийн байгууллага. Тиймээс ачаалал асар их байсан. Дээрээс ямар нэгэн үүрэг авч Ш гэх хүнийг захирамжид оруулаагүй. Мэдүүлэг дээрээ ч энэ тухай хэлсэн. Нүүрэлдэж мэдүүлэг өгье гэдгээ ч тодорхой хэлсэн гэв.
Шүүгдэгч Ц.О шүүхийн хээлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2004 онд төрийн албанд ажилд орсон. 2019 оны 11 дүгээр сард Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын албанд ахлах мэргэжилтнээр томилогдсон. Намайг томилогдоход 2016 оноос хойш захирамж, шийдвэр гараагүй 18.000.000 гаруй өргөдөл байсан. Иймд дүүргийн засаг даргын ажлын хэсэг байгуулагдаж нарийн бичгээр намайг томилсон. 2020 оны 02 дугаар сард хурал болж бүх газар зохион байгуулагч нар өөрсдийн танилцсан, судалгаа хийсэн газрын жагсаалтаа гаргаж надад өгч ажлын хэсгийн хурал дээр бүх газар зохион байгуулагч нар өөрийн хариуцаж байсан хорооны өргөдлийг танилцуулсан. Эхний хуралдаанаар 2.000 гаруй иргэний өргөдөл, гомдлыг шийдвэрлэх талаар хэлэлцсэн. 2021 оны 02 дугаар сард ахлах мэргэжилтний албан тушаал буурсан байхад А гэх хүн анх над дээр ирээд “гэрээ, гэрчилгээтэй газраа мэдээллийн санд оруулмаар байна, миний газрын зураг мэдээллийг санд ороогүй байна” гэсэн тул 2021 оны 03 дугаар сард архиваас уг иргэний газрын мэдээллийн талаар судалсан. Судалж үзэхэд 2015 оны газар эзэмших эрхийн гэрчилгээтэй, кадастрын зурагтай байсан. Газрын хувийн хэргийг нь судлахад иргэн өөрөө хүсэлтээ өгч, иргэн кадастрын зургаа хавсаргасан, хашаа байшингийн фото зургийг хавсаргасан байсан. Иймд би А-гаас та яагаад гарын мэдээллээ мэдээллийн санд оруулаагүй талаар асуухад А нь “би удаа дараа танай байгууллага дээр ирж мэдээллийг цахим санд оруулах гэж үзсэн, дүүргийн засаг даргатай ч уулзсан. Тэгэхэд уг газрын хувийн хэрэг Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгаа тул оруулах боломжгүй гэх хариу хэлсэн. Би Агаас “ уг газар Ш гэх хүний нэр дээр байна. Та газраа бусдад худалдсан юм уу” гэж асуухад А нь “Ш гэх хүнийг танихгүй, би уг газрын 2015 оноос хойш эзэмшиж байна, газрын мэдээллээ л мэдээллийн санд оруулмаар байна” гэж хэлсэн. Тухайн үед би Ш гэх хүний хувийн хэргийг шалгаж Ш-ийг дуудаж А, Ш нарыг хооронд нь нүүрэлдүүлж хэн нь амьдарч байсныг тодруулж, зарж борлуулсан эсэхийг асуухад Ш нь “мэдээллийн сангаас шүүлгэж үзэхэд уг газрыг хэн ч эзэмшиж байгаагүй тул би хүсэлтээ гаргаж газрыг авсан” гэх тайлбарыг хэлсэн. Тэгэхэд нь уг газар өөр хүний эзэмшилд байсан, бичиг баримт нь байна шүү дээ гэхэд Ш над руу уурласан. Би энэ хоёрыг учир зүйгээ ол, та хоёр хоёулаа надад тайлбараа өг гэж хэлсэн. Ш нь “тухайн үед хэн ч эзэмшдэггүй байсан. Чи Атай хуйвалдаж хуурамч бичиг баримтаар намайг дарамталлаа” гэж хэлсэн. Ийм шалтгаанаас болоод Ш болон түүний хүүтэй нь маргалдсан. Энэ үеэс эхлэн хэргийн талаар судалсан. Ш нь намайг шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт гомдол гаргасан. Мөн А ч өөрийнх нь эзэмшлийн газрын мэдээллийг цахим санд оруулж өгөхгүй байгаа талаар гомдол гаргасан байсан. Би энэ хэргийг Захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлттэй байна гэв.
Шүүгдэгч М.Ш шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: А-гийн газрын сансраас авсан зураг байгаа. Би дүүргийн засаг дарга Быг ятгаж, өөртөө давуу байдал бий болгоогүй. Монгол Улсын Үндсэн хуульд иргэн бүр 0,7 га газар үнэ төлбөргүй эзэмших эрхтэй гэж заасан. А надад холбогдуулан цагдаагийн байгууллагад гомдол гаргасан боловч гэмт хэргийн бүрдэлдэхүүнгүй гэж хэрэг бүртгэлтийн хэрэг хаасан. Мөн ӨлзийжарГ прокурор миний гаргасан гомдлыг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хаасан байсан бөгөөд Дээд шатны прокурорт гомдол гаргаж мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. А-н газрын албатай байгуулсан гэрээний тамга дээр Е дугаар байдаггүй. Гэрчилгээ дээр нь ч Е дугаар байхгүй. Зөвхөн засаг даргын захирамжтай. Хэвлэсэн кадастрын зураг л байсан. А-д хоёр газар байдаг юм байна лээ. Гэвч хоёулангийнх нь гэрчилгээ дээр Е дугаар байдаггүй гэв.
Хохирогч А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар Ш, А гэх хоёр хүний хашаа байгаа гэж яриад байна. Маргаан үүсэж Авлигатай тэмцэх газар шалгагдаж байх хугацаанд Ш уг газарт хашаа барьсан. Би өөрийн хашааг хөндөх эрхгүй байхад яагаад миний хашаан дээр өөр хүн ирээд хашаа бариад байгаа юм бол гэж гайхаж байсан. Гэтэл энэ нь шүүхийг төөрөгдүүлэх зорилготой байсан байна. Би хөрөнгө оруулагчаа алдсан. Уг хашаанд маш том бүтээн байгуулалт хийхээр төлөвлөж байсан. Би уг хашаандаа ямар нэгэн зүйл барих боломжгүй байна. Ш засаг дарга болохоос өмнө уг хашаа баригдаж, зам орж ирсэн. Эдгээр хүмүүс миний мэдүүлэг дээр үндэслээд өөр өөр зүйл яриад байдаг. Хашаа яагаад хоёр хуваагдаж, тэр хэсэгт зам тавьсан талаар би бүгдийг мэднэ. Ш хуурамч материал газрын албанд өгч газрын гэрчилгээ гаргасан. Шүүгдэгч шүүхийн өмнө худлаа яриад зогсож байна. Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Одоог хүртэл шийдэгдээгүй байгаа. Би газрын мэргэжилтнээс мэдээллийн санд газрын мэдээллээ яаж оруулах талаар асуухад Авлигатай тэмцэх газар шалгагдаж байгаа. Иймд таны материалыг газраас Авлигатай тэмцэх газраас татаж авах боломжгүй. Та шүүхэд хандах юм бол шүүх нь Авлигатай тэмцэх газраас материалыг чинь татаж авч шалгаж болно. Тэгвэл таны асуудал шүүхийн журмаар хурдан шийдэгдэнэ гэж хэлсэн гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь, бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
- Авлигатай Тэмцэх Газрын Хяналт шалГт, дүн шинжилгээний хэлтсийн 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 157 дугаартай гэмт хэргийн талаарх мэдээллийг шилжүүлсэн баримтууд /1хх-ийн 60-78/,
- Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 13/1813 дугаартай албан бичгээр М.Ш, Э.А, М.Баяржавхлан нарын хувийн хэргүүд зэрэг нотлох баримтууд /1хх-ийн 79-137/,
- Авлигатай Тэмцэх Газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 06/9509 дугаартай албан бичгийн дагуу Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 13/3339 дугаартай албан бичгийн дагуу ирүүлсэн баримтууд /1хх-ийн 138-155/,
- Авлигатай Тэмцэх Газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 06/5621 дугаартай албан бичгийн дагуу Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 1/1072 дугаартай албан бичиг /1хх-ийн 156-157/,
- Авлигатай Тэмцэх Газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 06/5670 дугаартай албан бичгийн дагуу Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 13/2070 дугаартай албан бичгээр ирүүлсэн баримтууд /1хх-ийн 159-163/,
- Авлигатай Тэмцэх Газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 06/6024 дугаартай албан бичгийн дагуу Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 02/707 дугаартай албан бичгээр ирүүлсэн баримтууд /1хх-ийн 164-222/,
- Мөрдөгчийн 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн “Эд зүйл баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай” тогтоол, “Эд зүйл баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тэмдэглэл”-ээр Э.Агаас гаргаж өгсөн баримтууд /1хх-ийн 223-227/,
- Авлигатай Тэмцэх Газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 06/6200 дугаартай албан бичгийн дагуу 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 01-09/3863 дугаартай “Хариу хүргүүлэх тухай” албан бичиг /1хх-ийн 228-229/,
- Мөрдөгчийн 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 230-237/,
- Мөрдөгчийн 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн эд зүйл баримт, бичиг үзлэг хийсэн тэмдэглэл, зэрэг зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 238-242/,
- Мөрдөгчийн 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн эд зүйл баримт, бичиг үзлэг хийсэн тэмдэглэл, зэрэг зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 243-250, 2хх-ийн 1-2/,
- Мөрдөгчийн 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн эд зүйл баримт, бичигт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-ийн 3-10/,
- Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 13/3328 дугаартай албан бичгээр ирүүлсэн баримт /2хх-ийн 11-12/,
- Хаан банкны 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 50/7841 дугаартай албан бичгээр ирүүлсэн М.Шийн 5076220126 дугаартай дансны 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын өдрийн 01-ний өдрийг хүртэлх хугацааны дэлгэрэнгүй лавлагаа /2хх-ийн 14-17/,
- Мөрдөгчийн 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн М.Шийн Хаан банк дахь 5076220126 дугаартай харилцах дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-ийн 18/,
- Авлигатай Тэмцэх Газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 06/9129 дугаартай албан бичгийн дагуу Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 02/1031 дугаартай албан бичгээр ирүүлсэн баримтууд /2хх-ийн 19-31/,
- Авлигатай Тэмцэх Газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 06/9144 дугаартай албан бичгийн дагуу Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 02/538 дугаартай албан бичгээр ирүүлсэн баримтууд /2хх-ийн 32-41/,
- Авлигатай Тэмцэх Газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 06/9141 дугаартай албан бичгийн дагуу “Геодези, усны барилга байгууламжийн газар” ОНӨААТҮГ-ын 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 376 дугаартай албан бичгээр ирүүлсэн баримтууд /2хх-ийн 42-51/,
- Монгол Улсын Байгаль Орчин, Ногоон Хөгжил, Аялал Жуулчлалын Сайд, Барилга, Хот Байгуулалтын Сайдын хамтарсан 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн А-230/127 дугаартай тушаал, хавсралт /2хх-ийн 66-72/,
- Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 83 дугаартай тушаал журам батлах тухай тушаалын хавсралт “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ болгох журам” /2хх-ийн 81-89, 110/,
- Газрын тухай хууль /2хх-ийн 90-109/,
- Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Ан өгсөн: “...Миний бие хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоосон тогтоол, хохирогчийн эрх үүрэгтэй уншиж танилцсан, асууж тодруулах зүйл байхгүй одоо мэдүүлэг өгөхөд татГзах зүйл байхгүй. Би Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах /одоогийн хаяг Өлгий 01-02 тоот/ газрыг 2009 оноос эхлээд энэ газрыг авахаар хөөцөлдөж эхэлсэн уг газар нь жалгатай, эмнэлгийн хог хаягдлаар дүүрсэн байдаг байсан тиймээс уг газрын хогийг өөрийн хөрөнгөөр цэвэрлэж, шороо асгаж, газрыг нь тэгшилсэн. Тэгээд хашаа татаад 2011 онд /сар, өдрийг сайн санахгүй байна/ Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны засаг дарга Мядагмаад хандаж уг газрыг өөрийн хөрөнгөөр цэвэрлэж, газрыг тэгшилсэн тул уг газрыг эзэмшүүлж өгнө үү гэсэн өргөдөл гаргаж өгч тодорхойлолт хийж өгөөд 2011 онд Баянзүрх дүүргийн газрын албанд хүсэлтээ өгч Баянзүрх дүүргийн засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/562 дугаартай захирамжаар Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Өлгий 01-02 тоот хаягт байрлах нэгж талбарын 186463117022 дугаар бүхий 343 мкв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшихээр болж газар эзэмших №00590578 дугаартай гэрчилгээ олгогдсон юм. Тэгээд би уг газар дээр ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй байж байгаад 2018 онд уг газар дээр барилга барих боломжтой эсэхийг тодруулахаар Баянзүрх дүүргийн газрын албанаас зөвлөгөө авахаар очтол уг газар нь кадастрын мэдээллийн санд харагдахгүй байна, мэдээлэл нь ороогүй байна гэж газрын албаны мэргэжилтэн /нэрийг нь санахгүй байна/ хэлсэн, тэгэхээр нь би “тэгвэл кадастрын мэдээллийн сандаа одоо оруулаад өгөөч” гэж хэлтэл “за тэгж болно архиваас таны материалыг аваад ирье” гээд яваад архиваас шалгаж үзээд “таны газрын хувийн хэрэг байхгүй байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь “яагаад миний материал байхгүй байгаа юм бэ” гэсэн чинь мэргэжилтэн нь “ганц таны материал биш хэдэн зуун материал Авлигатай тэмцэх газраас татсан тэр дунд л явсан байх Авлигатай тэмцэх газраас материал ирэх гэж 1-2 жил болно ирснийх нь дараа мэдээллийн санд оруулаад өгөх боломжтой” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “яаж 2 жил хүлээх юм бэ хурдан материалаа авах ямар боломж байна” гэхэд “та Захиргааны хэргийн шүүхэд хандвал шүүхээс таны материалыг Авлигатай тэмцэх газраас татаж авах ингэж л хурдан гарах боломжтой” гэж хэлсэн. Тэгээд би 2018 оны 02 дугаар сард Баянзүрх дүүргийн Захиргааны хэргийн шүүхэд Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Өлгийн 01-02 тоот хаягт байх миний эзэмшлийн газрыг Газрын албаны мэдээллийн санд мэдээлэл нь оруулаагүй байх тул мэдээллийг оруулж өгнө гэсэн утга агуулгатай нэхэмжлэл гаргаж өгсөн. Баянзүрх дүүргийн Захиргааны хэргийн анхан шүүхээс 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 128/Ш32018/0956 дугаартай бүрдүүлбэр хангуулах тогтоох тухай шүүгчийн захирамж гарсан. Шүүгчийн захирамжийн дагуу Баянзүрх дүүргийн тамгын газарт хүсэлт гаргаж өгсөн, тамгын газраас уг газрыг танд олгосон байна, мэдээллийн сангийн асуудлыг газрын албанаас шийдэх тул газрын албанд ханд гэсэн тэгээд газрын албанд хэлсэн чинь Авлигатай тэмцэх газраас таны материал ирж байж асуудлыг чинь шийдэж өгнө наана нь ямар ч боломж байхгүй гэж хэлсэн. Тэгээд би 2018 оны 4 дүгээр сараас Дархан-Уул аймгийн Шарын гол суманд байх Бага таян ХХК-ийн алтны уурхайн ажилдаа яваад намар 11 дүгээр сард Улаанбаатар хотод ирээд Япон улс руу явж ирээд 2019 оноос Ковид-19 цар тахал гээд 2 жил өнгөрсөн. Ингээд 2021 оны 02 дугаар сард Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын албанд кадастрын мэдээллийн санд одоо газрын мэдээлэл оруулж өгөөч гэж хандсан чинь тус албаны ажилтан О гэх хүн таны материал архивд ирсэн байна гэхээр нь за ашгүй одоо мэдээллээ санд нь бүртгүүлээд оруулъя гэж хэлсэн чинь та М.Ш гэх хүнийг таних уу, та газраа бусдад зарсан, эрх шилжүүлсэн асуудал байна уу гэж асуусан тэгэхээр нь тийм зүйл байхгүй гэж хэлэхээр нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны засаг даргаар ажиллаж байсан Ш гэх хүнийг л танина, би үүнээс өөр Ш гэх хүнийг танихгүй, би газраа бусдад зарсан зүйл байхгүй гэж хэлсэн. Тэгсэн өмнө нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны засаг даргаар ажиллаж байсан М.Ш гэх хүн таны газрыг эзэмших гэрчилгээ гаргуулаад өөр дээрээ авсан байна тиймээс М.Ш-ийг дуудаж та 2-г нүүрэлдүүлж уулзана гэж О надад хэлсэн. Тэгээд хэд хоногийн дараа М.Шийг дуудаад О бид 3 Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын албаны байранд уулзсан. Тухайн үед О нь М.Шээс та яаж уг газрыг авсан юм бэ өмнө нь Э.Агэх хүний эзэмшлийнх байсан байна гэж хэлтэл М.Ш нь би уг нь наад газрыг чинь сайн шалгасан даа хүний эзэмшлийнх байгаагүй шүү дээ гэж хэлсэн, тэгэхээр нь О М.Ш-ээс та уг газрын хашааг барьсан уу гэсэн чинь М.Ш тийм гэж хэлсэн ямар өнгөтэй вэ гэсэн чинь мэдэхгүй байсан уг хашааг нь би өөрөө барьсан байсан юм.Ингээд О намайг “чи түр гараад байж бай би нэг энэ хүнтэй 5 минут уулзаадахъя” гэж хэлэхээр нь гарсан эргээд дуудахаар нь ортол Шийг зөрүүлж гаргаад О нь “энэ М.Ш нь Баянзүрх нь 5 дугаар хорооны засаг даргаар ажиллаж байсан, мөн Иргэдийн хурлын төлөөлөгчдийн ажлын албанд ажиллаж байсан юм байна албан тушаалаа ашиглаж энэ газрыг авсан юм болов уу хүнд 5 сая төгрөгөөр зарсан гэж байна ямар ч байсан та 2 гараад уулзаад тохироодох” гэхээр нь би гараад М.Штэй уулзаад “Таныг хорооны засаг даргаар ажиллаж байхад би танаас оршин суугаа газрын тодорхойлолт авч байсан таны гарын үсэгтэй тодорхойлолт байгаа та энэ газрыг минийх гэдгийг мэдэж байсан та худпаа ярих шаардлагагүй би газраа авмаар байна гэтэл ах нь уг газрыг авсан нь үнэн оронд нь Гачууртад зуслангийн сайхан том газар өгье” гэж хэлсэн тэгэхээр нь би “надад өөр газар хэрэггүй ээ би өөрийнхөө газрыг авмаар байна” гэж хэлээд эргэж ороод Од “тохиролцож болохгүй юм байна” гэж хэлсэн. Тэгээд нэлээн хэд хоногийн дараа О дахиад М.Ш бид 2-г дуудаад “уг маргааны асуудалд дээр чинь ажиллагаа явуулах шаардлагатай та 2-с тайлбар, сонсох ажиллагаа явуулна” гээд дуудсан тэгээд очтол М.Ш-ийн хүүхэд гээд залуу ирээд О-тай маргалдаад “яагаад манай аавтай ингэж том дуугаар харьцдаг юм чи яагаад манай аавыг ингэдэг юм” гээд дайраад байсан тэгсэн О “танд хамаагүй ээ та явж бай” гэсэн чинь явахгүй байгаад байсан тэгсэн О “та 2 уг газрыг яаж авч байсан талаараа тайлбараа бичээд өгчих” гэж хэлсэн би бичих гээд байж байтал М.Ш-ийн хүүхэд нь орж ирээд “тайлбар хүсэлт бичиж болохгүй юм байна наадахаа орхи явъя” гээд М.Шийг дагуулаад гараад явсан. Тэгээд дүүргийн газар зохион байгуулалтын албаны дарга Бат-Өлзий гэх дарга дээр нь орж уулзсан. О “М.Ш тайлбараа бичиж өгөхгүй байгаа юм чинь наад асуудал чинь гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй тул та цагдаа, мэргэжлийн хяналт эсвэл Авлигатай тэмцэх газарт хандсан дээр байх” гэж хэлсэн тэгэхээр нь би Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт уг маргаан дээр дүгнэлт гаргаж өгөх талаар өргөдөл гаргаж хандаж дүгнэлт гарсан ба дүгнэлтийг би гомдолд хавсаргаж өгсөн. Би хууль, журмын дагуу бүх материалаа бүрдүүлж өгөөд тухайн газрын эзэмших дүүргийн засаг даргын захирамж гарч, газар эзэмших гэрчилгээ нь олгогдсон болохоор кадастрын мэдээллийн санд орсон байна гэж л ойлгосон. Би тухайн үед кадастрын мэдээллийн санд орсон уу үгүй гэж асуугаач үгүй, бүх зүйл нь болчихсон юм гэж бодсон. Төрийн албаны цаагуураа ямар арга хэлбэрээр би явагддагийг иргэн хүн мэдэх боломжгүй болохоор кадастрын мэдээллийн сан гэж байдаг эсэх, мэдээллийн хэрхэн оруулдаг талаар ч мэдээгүй. Кадастрын мэдээллийн санд газрын мэдээлэл ороогүй гэдгийг 2018 оны 01 дүгээр сар билүү 02 дугаар сард газрын албан дээр очихдоо мэдсэн тэгээд тодруулсан чинь нэг бол кадастрын мэргэжилтэн оруулахаа мартсан эсвэл Авлигатай тэмцэх газар луу материал татагдахад мэдээллийг оруулж амжаагүй байж магадгүй гэж дүүргийн газар зохион байгуулалтын албаны дарга Бат-Өлзий хэлсэн. 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр захирамж гарсны дараа 2015 оны 12 дугаар сард газрын гэрчилгээ юм гарсан ба би тэр үед ээжийгээ газрын алба руу явуулсан юм тэгсэн гэрчилгээ нь гарсан, гэрээ, кадастрын зураг бүгд байна гэж хэлсэн. Би тухайн үед Солонгос улсад байсан болохоор өөрийн биеэр очиж чадаагүй юм. Би М.Ш гэх хүнийг танина, 2018 онд намайг Баянзүрх дүүргийн газрын албанд кадастрын мэдээллийн санд газрын мэдээллээ оруулах гээд явж байхад М.Ш нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны засаг даргаар ажиллаж байсан ба би Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Өлгий 1-2 оршин суудаг нь үнэн болохыг гэрчилсэн тодорхойлолт гаргуулж авч байсан, М.Ш нь уг хаягт байх газрыг миний эзэмшлийн газар гэдгийг мэдэж байсан. Үүнээс өөрөөр ямар нэгэн харилцаа хамаарал байхгүй. Би уг газрын эхлээд авах үедээ болон одоо зах зээлийн үнэлгээ хийлгээгүй байгаа. Одоо уг газрыг би өөрөө 200 сая төгрөгөөр үнэлж байна. Би гомдолтой байна, энэ хэргээс болж цаг хугацаа, хөрөнгө мөнгө их зарцуулж байна. Өөрийн эзэмшлийн газрыг буцаагаад өөрийн болгож авмаар байна газраа нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /2хх-ийн 125-127/,
- Хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.А-н өгсөн: /2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дахин мэдүүлэг/: “...Би өөрийн эзэмшлийн газрын төлбөрийг төлж байсан, жилдээ нэг удаа төлдөг байсан, жилийн төлбөр нь их бага байдаг байсан санагдаж байна яг хэзээ хэрхэн төлж байснаа бол нарийн санахгүй байна газрын албанаас төлбөр төлбөр эсэхийг тодруулахад гараад ирэх байхаа. Би албан ёсоор үнэлгээ гаргуулаагүй ээ, яагаад уг үнэлгээг хэлэх болсон бэ гэхээр одоо нэрийг нь санахгүй байна нэг барилгын компани уг газарт барилга бариад надад 200 сая төгрөгийн үнэлгээтэй 84 м2 3 өрөө байрыг өгье гэж байсан юм ингээд би Баянзүрх дүүргийн газрын албанаас газраа тодруулснаар уг маргаан эхэлсэн. Уг нь Газрын кадастрын мэдээллийн санд миний эзэмшлийн газрын мэдээлэл байхгүй байхад уг компани хаанаас яаж миний дугаарыг олсныг мэдэхгүй нэг өдөр залгаад л газраа зарах уу гэсэн тэгээд би гайхаад зарна гэдэг зар тавиагүй, хашаа хороон дээрээ дугаараа бичээгүй байхад яаж намайг олоод ирэв гэсэн чинь тэгээд болгосон юмаа гээд байсан...” гэх мэдүүлэг /2хх-ийн 129х/,
- Мөрдөгчийн 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдөр “Иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай” тогтоолоор М.Баяржавхланг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон /2хх-ийн 130-131/,
- М.Баяржавлхангийн 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн Авлигатай Тэмцэх Газарт гаргасан талбар /2хх-ийн 132/,
- Гэрч М.Баяржавхлангийн өгсөн: “...2020 оны 5 дугаар сард байхаа хоног хугацааг нь нарийн санахгүй байна, газрын эрх шилжүүлэх гэрээг 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан гэхээр үүнээс нэлээд хэд хоногийн өмнө Үнэгүй.мн билүү нэг сайтаас газар зарна гэх зарыг хараад залгасан чинь Амараа гэх залуу /дараа нь М.Шийн хүү гэдгийг мэдсэн/ байсан ингээд утсаар холбогдоод зарах газрыг нь үзэхэд Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Далангийн 01 тоо хаягт байрлаж буй газар байсан үерийн далангийн хажууд байрлалтай байсан, тэгээд уулзах үед бичиг баримт арай гараагүй байгаа гэсэн ингээд ямар ч байсан гэрчилгээ нь гарахаар авна шүү гэж хэлсэн, үүний дараа уулзахад Амараагийн аав нь М.Ш гэх хүнтэй уулзсан санагдаж байна өмнө нь таньж мэддэггүй байсан, удалгүй 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдөр газрын гэрчилгээ нь гараад 5 сая төгрөгөөр худалдаж авахаар болоод 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр эрх шилжүүлэх гэрээ байгуулаад дүүргийн газрын албанд хүсэлтийн хамт өгсөн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр дүүргийн засаг даргын газрын эрх шилжүүлэх захирамж гарсан юм байна лээ би мэдээгүй явж байгаа 2020 оны 11 дүгээр сард мэдсэн тэгсэн тэр үед ковидын улмаас Улаанбаатар хотод хөл хорио тогтоосон, 2021 оны 02 дугаар сар шиг санагдаж байна Баянзүрх дүүрэг дээр явж байгаад газрын гэрчилгээгээ асуусан чинь тэр газар дээр давхцалтай байна гэж хэлсэн би гайхаад М.Шийн нэр дээр захирамж, газрын гэрчилгээ нь гарсан харахад ямар ч асуудалгүй байсан зүйл яагаад давхацдаг юм бэ, тийм зүйл байдаг юм уу гээд хэрүүл тэмцэл хийлгүй яаж шийдэхийг хараад байж байна. Би М.Шт 5 сая төгрөгийг өгсөн гэхдээ дансаар өгсөн үү бэлэн өгсөн гэдгээ санахгүй байна, дансны хуулгаа харж байгаад дансаар шилжүүлсэн байвал хуулгаа авчирч өгье. Баянзүрх 5 дугаар хороо Далангийн 01 тоотод хаягт байрлах газарт одоогоор ямар нэгэн үйл ажиллагаа явагдаагүй тойруулаад хашаалсан байгаа...” гэх мэдүүлэг /2хх-ийн 138/,
- Гэрч Э.Анхбаярын өгсөн: /Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд газар зохион байгуулагч ажилтай/: “...2019 оны 8 дугаар сараас Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын албанд газар зохион байгуулагчаар ажиллаж байна. Газар зохион байгуулагч нь газрын зөрчил маргааныг арилгах, газар зохион байгуулах үндсэн 2 үүрэгтэй байдаг. Би Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд 2019 оны 8 дугаар сард өмчлөлийн мэргэжилтнээр томилогдож 11 дүгээр сард тус дүүргийн 5 дугаар хороог хариуцаж ажиллах болсон. Намайг уг хороог хариуцсан газар зохион байгуулагчийн ажлыг авахад иргэн М.Шийн газар эзэмших хүсэлтийг шийдвэрлээгүй байсан уг хүсэлтийг судалж үзэхэд Далангийн гудамжны 01 тоот хаягт байрлах нэгж талбарын 1330900933 дугаар бүхий 273 м2 газар нь далангийн хамгаалалтын бүсэд хамаарч байсан М.Ш ирээд уулзахаар нь далангийн бүсэд хамаарч байгаа тул боломжгүй байхаа гэж амаар хэлж байсан, ингээд би уг хүсэлтийг шийдвэрлээгүй 2020 оны 4 дүгээр сард би тус дүүргийн 12, 20, 24 дүгээр хороог хариуцсан газар зохион байгуулагчаар ажиллах болсон тэгээд 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр дүүргийн засаг даргын А/209 дугаартай захирамж гарсан уг захирамжаар иргэн М.Ш нь газар эзэмшихээр болсон байсан. Би уг хүсэлтийг угаасаа боломжгүй гээд газар эзэмших, ашиглах эрхийн дэд зөвлөлийн хурлаар оруулж танилцуулаагүй байхад 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр засаг даргын захирамж гарч иргэн М.Шт Далангийн гудамжны 01 тоот хаягт байрлах нэгж талбарын 1330900933 дугаар бүхий 273 м2 газрыг эзэмших эрх олгогдсон байсан М.Ш-ийн газар эзэмших хүсэлтэд дурдагдсан газар нь далангийн хамгаалалтын бүсэд хамаарч байсан учраас түр хойшлуулсан байсан тэгсэн газар эзэмших, ашиглах эрхийн дэд зөвлөлөөр хэлэлцэгдээгүй байхад засаг даргын захирамж гарсан М.Ш гуай өөрөө хөөцөлдөж гүйгээд байсан. Би үүнийг мэдээгүй, кадастрын мэдээллийн санд дээрх газрыг Э.Ан нэр дээр бүртгээгүй байсан тул мэдэх боломжгүй юм. М.Ш гэх хүнийг би өмнө нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны засаг дарга байсныг сонсож байсан тухайн үед газар эзэмших хүсэлт гаргах үедээ тэтгэвэртэй гарсан байсан байхаа. 3асаг дарга захирамж гаргасан байхад мэргэжилтэн энийг мэдэгдээд яахав дээ гэж болсон, засаг даргад захирагдах ёстой шүү дээ. Иргэн Э.Аманай албанд гомдол гаргасан эсэх талаар мэдээлэлгүй байна...” гэх мэдүүлэг /2хх-ийн 140-141/,
- Гэрч Л.Пүрэвдоржийн өгсөн: /Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд кадастрын мэргэжилтэн ажилтай/: “...2017 оны 4 дүгээр сараас хойш өнөөдрийг хүртэл Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын албанд кадастрын мэргэжилтнээр ажиллаж байна. Дүүргийн болон Нийслэлийн засаг даргын захирамжтай иргэдийн кадастрын зургийг хэвлэж үйлчлэх, хаягийн өөрчлөлт, барилга объектуудыг бүртгэх, эрх шилжилтийн өөрчлөлтийг бүртгэх, кадастрын мэдээллийн сантай холбоотой бүхий өөрчлөлтийг кадастрын мэдээллийн санд бүртгэж ажиллах чиг үүрэгтэй. Иргэн Э.Ан нэрээр кадастрын мэдээллийн сангаас хайлт хийхэд Нийслэлийн Баянзүрх дүүргийн 21-р хороо Жамсран уулын ар 3 дугаар гудамжны 32 тоот хаягт 569 м2 байрлах нэгж талбарын 1332605412 дугаартай газрыг эзэмших эрхтэй харагдаж байсан, өөрөөр ямар нэгэн мэдээлэл харагдахгүй байна, хэрвээ 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/562 дугаартай захирамжаар 5 дугаар хороо Өлгийн 01-02 тоот хаягт байрлах 343 м2 газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмших эрх олгож гэрээ хийж гэрчилгээ олгосныг кадастрын мэдээллийн санд бүртгэсний дараа ямар нэгэн өөрчлөлт орсон кадастрын мэдээллийн сангаас харагдах ёстой харин харагдахгүй байгаа нь анхнаасаа кадастрын мэдээллийн санд бүртгээгүй байхыг үгүйсгэхгүй. Иргэн газар эзэмших, ашиглах, эрх шилжүүлэх хүсэлтээ газрын албанд гаргасан тохиолдолд албаны дарга хянаж хороо хариуцсан газар зохион байгуулагчид цохдог, хүлээж авсан газар зохион байгуулагч судлаад иргэнд газар олгож болох тохиолдолд газар эзэмших, ашиглах дэд зөвлөлийн хурлаар оруулж зөвшөөрөгдсөн тохиолдол засаг даргын захирамж гарч иргэнд тухайн газрыг эзэмших, өмчлөх эрх олгогддог, захирамжийн дагуу газар зохион байгуулагч тухайн иргэнтэй мэдээллийн санд зураг оруулж баталгаажуулдаг үүний дараа гэрээ хийж гэрчилгээ олгогддог, өөрөөр хэлбэл засаг даргын захирамжийг үндэслэж кадастрын мэдээллийн санд зургийг оруулж баталгаажуулдаг харин 2019 оноос хойш газар зохион байгуулагч нар өөрсдөө газрын мэдээллийг санд оруулж кадастрын мэргэжилтэн хянаж захирамжтай нь холбодог болсон байгаа...” гэх мэдүүлэг /2хх-ийн 143-144/,
- Гэрч Т.Эрдэнэболорын өгсөн: /Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч ажилтай/: “...2021 оны 3 дугаар сарын 19-ний өдөр иргэн Э.Ань манай Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт “Миний эзэмшлийн газарт давхцуулж дахин газар олгосон байх тул дүгнэлт гаргаж өгнө үү” гэх утгатай ирүүлсэн. Уг өргөдлийг хүлээн авч шалгахад иргэн Э.Ань Баянзүрх дүүргийн засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/562 дугаартай захирамжаар 5 дугаар хороо Өлгийн 01-02 тоот хаягт байрлах нэгж талбарын 18646311739227 дугаартай 343 м2 газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмших эрх олгож гэрээ хийж гэрчилгээ олгосон байсан, гэтэл уг байршилд Баянзүрх дүүргийн засаг даргын 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн А/209 дугаартай захирамжаар иргэн М.Шт 273м2 газрыг эзэмшүүлснийг М.Ш М.Баяржавхланд эрх шилжүүлсэн байсан, ингээд холбогдох материалыг үндэслэж дээрх газрууд нь давхцаж байгаа эсэхийг Google Earth, Жо Калк программ дээр шалгаж үзэхэд дээрх 2 иргэний газар нь давхцаж байсан иймд Монгол улсын Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэг зөрчигдсөн гэж үзэн дүгнэлтийг гаргасан. Газрын албанд ашиглаж байгаа программыг өөрчлөгдсөн тул нэгж талбарын дугаар өөр байгаа юм, 2015 онд “Арк Жи Ай Эс”, 2020 оноос хойш “Ланд Менежер” гэх программыг ашиглаж байгаа учир нэгж талбарыг дугаар нь өөр харагдаж байгаа гэхдээ солбицлыг хөрвүүлж үзэхэд нэг байршлыг зааж байсан. Тиймээ дээрх зургийг иргэнд хэвлэж өгсөн юм шиг байгаа юм гэхдээ өнөөдрийн байдлаар иргэн Э.Аптаншагайн газрын зураг кадастрын мэдээллийн санд байхгүй байна лээ, санаатай юм уу эсвэл санамсаргүй байдлаар иргэний газрын зургийн мэдээлэл кадастрын санд өөрчлөгдсөнийг геодези, зураг зүйн газраас лавлахад түүхчилсэн лавлагаа нь харагддаг...” гэх мэдүүлэг /2хх-ийн 146/,
-Гэрч Г.Одонтунгалагийн өгсөн: /Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны газар өмчлөлийн мэргэжилтэн ажилтай/: “...2013 оны 11 дүгээр сараас 2016 оны 11 дүгээр сар хүртэл хугацаанд Баянзүрх дүүргийн өмч газрын харилцааны албанд бүртгэлийн мэргэжилтнээр, 2017 оны 7-9 дүгээр сар хүртэл Нийслэлийн газрын албанд газар зохион байгуулагчаар ажиллаж байгаад суралцах чөлөөтэй байж байгаад 2019 оны 3 дугаар сараас 2019 оны 8 дугаар сар хүртэл Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд газар зохион байгуулагчаар, 2019 оны 8 дугаар сараас өнөөдрийг хүртэл Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанд газар өмчлөлийн мэргэжилтнээр ажиллаж байна. Би иргэн Э.Аптаншагайн газрын мэдээлэл ямар шалтгааны улмаас кадастрын мэдээллийн санд ороогүй болохыг мэдэхгүй байна, би Э.Агэх иргэнийг танихгүй ямар нэгэн харилцаа холбоо байхгүй, гэхдээ зарим тохиолдолд программын алдаанаас болж кадастрын мэдээллийн санд мэдээлэл устдаг тохиолдол байдаг. Би иргэн Э.Аптаншагайн дүүргийн засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/562 дугаартай захирамжтай 5-р хороо Өлгийн 01-02 тоот хаягт байрлах 343 м2 газрын кадастрын зургийг харлаа, уг нь зургийг хадГсны дараа хэвлэдэг би хадГсны дараа хэвлэсэн байх ёстой яагаад кадастрын мэдээллийн санд дээрх иргэний уг газрын мэдээлэл байхгүй байгааг мэдэхгүй, үнэхээр шаардлагатай гэвэл дээрх иргэний газрын мэдээлэл кадастрын мэдээллийн санд гарсан өөрчлөлтийг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар эсвэл Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны Мэдээлэл технологийн хэлтсээс лавлавал түүхчилсэн лавлагаа нь харагдах байх...” гэх мэдүүлэг /2хх-ийн 148х/,
- Гэрч Д.Түмэндэмбэрлийн өгсөн /Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газарт Кадастрын хэлтсийн мэргэжилтэй ажилтай/: “...2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс өнөөдрийг хүртэл Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын кадастрын хэлтэст мэргэжилтнээр ажиллаж байна. Кадастрын хэлтсийн мэргэжилтэн нь кадастрын зураглалын газрын зөрчил маргаан, хуульд заасан чиг үүргийн дагуу ажилладаг. Танай байгууллагаас ирүүлсэн иргэн Э.Ан /ЦВ80032818/ эзэмшлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Өлгий 01-02 тоот хаягт байрлах нэгж талбарын 18646311739227 дугаартай 343 м2 газрын кадастрын мэдээллийн сангийн түүхчилсэн лавлагааг хүссэн албан бичгийн хариуг би боловсруулсан. Ингэхдээ албан бичигт дурдсан нэгж талбарын дугаараар Баянзүрх дүүргийн 2006 оны 6 дугаар сарын 09-ний өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хүртэлх хугацааны архивын зургийн мэдээллээс хайлт хийж үзэхэд тухайн нэгж талбар нь мэдээллийн санд бүртгэгдээгүй байсан. Мөн албан бичгийн хавсралтаар ирүүлсэн кадастрын зураг дахь солбицлыг боловсруулан үзэхэд уг газарт ямар нэгэн газар бүртгэлгүй байсан тул хариуг хүргүүлсэн. Ямар шалтгаанаар бүртгэлгүй байгааг мэдэхгүй байна, улсын хэмжээнд 2016 оноос эхлэн газрын кадастрын мэдээллийн нэгдсэн системд нэвтрүүлж эхэлсэн эхний ээлжид аймгуудыг, 2018 оноос хойш Нийслэл болон дүүргүүдийг ээлж дараатайгаар нэвтрүүлж эхэлсэн юм, өмнө нь Нийслэл болон дүүргийн хэмжээнд “Ю Би Жи Ай Эс” гэх нэртэй программ ашигладаг байсан, одоогоор 2006 оноос хойших мэдээллийг кадастрын мэдээллийн сангаас харах боломжтой мэдээлэл анх бүртгэгдсэн, өөрчилсөн гээд бүгд харагддаг, дээр дурдсан газрын хувьд кадастрын мэдээллийн санд бүртгэлгүй байсан, мэдээлэл орсон бол өөрчилсөн, устгасан эсэх нь харагдах байсан...” гэх мэдүүлэг /2хх-ийн 151/,
- Гэрч Д.Энхтөрийн /Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны ахлах мэргэжилтэн ажилтай/: “...2016-2021 оны 01 дүгээр сар хүртэл Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны газар чөлөөлөх хэлтсийн даргаар ажиллаж байгаад тус дүүргийн газар зохион байгуулалтын албаны ахлах мэргэжилтнээр ирж ажиллаж байна. Иргэн, аж ахуй нэгжээс газрын албанд газар эзэмших, ашиглах, өмчлөх хүсэлт гаргасныг Газрын тухай хууль, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалаар батлагдсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох" журамд заасны дагуу хүлээн авч шийдвэрлэсэн, иргэн хүсэлтээ өгснийг хүлээн авч бүртгээд дотоод зохицуулалтаар тухайн хариуцсан хорооны газар зохион байгуулагчид шилжүүлнэ, үүний дараа дээрх журамд заасны дагуу газар зохион байгуулагч хээрийн, суурин судалгааг хийнэ, үүний дараагаар дүүргийн засаг даргын захирамжаар байгуулагдсан Газрын эрхийг хянан шийдвэрлэх дэд зөвлөлөөр хэлэлцүүлж газрын алба захирамжийн төслийг бэлтгэж танилцуулдаг, дүүргийн засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд захирамж гаргах эсэхийг шийдвэрлэнэ. Хэрэв засаг даргын захирамж гарвал захирамжийг үндэслэж тухайн иргэн, ах ахуй нэгжтэй гэрээ байгуулж гэрчилгээ олгодог. Ийм дэс дарааллаар явагддаг. Тухайн газар зохион байгуулагч нь Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалаар батлагдсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох” журамд зааснаар суурин судалгаа нь газрын мэдээллийн сангийн зураг дээр ажиллах ёстой байдаг уг судалгаагаар тухайн газар нь бусдын газартай давхцаж байгаа эсэх, газар зохион байгуулалтын төлөвлөлтөд орсон эсэхийг урьдчилсан байдлаар тогтооно гэсэн үг, хээрийн судалгаа нь тухайн газрыг биечлэн очиж үзнэ гэсэн үг юм. Хээрийн судалгаа хийх явцад тухайн хүссэн газар нь үерийн болон бусад хамгаалалтын бусад оршиж байвал олгохыг хориглоно энэ нь Усны тухай хууль болон бусад салбар хуулиудаар зохицуулагдана. Суурин судалгаа хийх явцад буюу газрын кадастрын мэдээллийн санд тухайн хүссэн газрын солбицлыг хийж үзэхэд хамгаалалтын зурвасуудтай давхцах болон дайрч байгаа эсэх нь харагдана. Тухайн дүүргийн газрын албаны дарга, ахлах мэргэжилтэн, тухайн хороог хариуцсан танилцуулж газар зохион байгуулагч, газрын төлбөрийн мэргэжилтэн, нарийн бичгийн дарга, тамгын газраас хуулийн хэлтсийн дарга, захиргааны хэлтсийн дарга оролцдог энэ нь дүүргийн засаг даргын захирамжаар томилогдсон байдаг. Одоо уг дэд зөвлөл хуралдаад явж байгаа хурлыг нарийн бичиг Намуун гэх эмэгтэй хөтөлдөг. Намайг ажил авахаас өмнө тул би сайн мэдэхгүй байна. Газрын тухай хуульд заасан хориглосон заалтуудад жишээ нь үерийн болон бусад хамгаалалтын зурвастай давхацсан, бусдын газартай давхцалтай тохиолдолд олгохыг хориглож татГздаг байгаа, гэхдээ манай мэдээллийн санд хамгаалалтын бүсэд давхцалтай харагдаад байгаа мөртлөө тухайн байгууллага нь хамгаалалтын бүсээ өөрчилсөн тохиолдолд холбогдох байгууллагаас нь албан бичгийг авч байж шийдвэрлэдэг. Газрын эрхийг хянан шийдвэрлэх дэд зөвлөлийн шийдвэр нь эцсийн шийдвэр биш засаг дарга захирамж гаргаж шийдвэрлэдэг байгаа, зарим тохиолдолд дараагийн хурлаар оруулахаар жагсаалт хасаж, тодруулах асуудлууд байдаг, үерийн далангийн хамгаалалтын бүсэд газар олгох нь Усны тухай хууль тогтоомж зөрчинө гэсэн үг, мөн хээрийн судалгаа, суурин судалгаа хийх үед үерийн хамгаалалтын бүсэд хамаарч байгаа эсэх тодорхой болсон ёстой...” гэх мэдүүлэг /2хх-ийн 154-155/,
- Гэрч Ш.Мандахзулын өгсөн: /Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Баянзүрх дүүрэг хариуцсан газар зохион байгуулагч ажилтай/: “...Би 2011-2014 онд Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд ажиллаж байгаад ажлаас гараад 2021 оны 4 дүгээр сараас дээрх албан тушаалд ажиллаж байна. Газрын тухай тогтоомжийг Нийслэлийн Баянзүрх дүүргийн хэмжээнд хэрэгжүүлэх, нийслэлийн шугам сүлжээ бүхий газрын хариуцан ажилладаг. Тухайн иргэн, аж ахуй нэгж нь газар эзэмших, ашиглах, өмчлөх хүсэлт гаргахаар бол тухайн газрын харьяалах дүүргийн алба эсхүл нэг цонхны үйлчилгээнд холбогдох материал өгдөг, уг материалыг хариуцсан мэргэжилтэнд цохогдож очно, материал авсан газар зохион байгуулагч, мэргэжилтэн нь суурин судалгааг буюу газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санд шүүлт хийж үзээд иргэн, аж ахуй нэгжийн эзэмших, ашиглах, өмчлөх хүсэлт гаргасан газар нь газрын тухай хууль тогтоомжид зааснаар бусад иргэний газартай давхацсан байвал боломжгүй гэдгийг албан бичгээр хариу өгнө, боломжтой тохиолдолд Газрын эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлнэ, үүнээс зөвшөөрсөн эсхүл татГзсан шийдвэр гарах ёстой гарсан шийдвэрийг төсөл хэлбэр бэлтгэгдэж засаг даргад танилцуулан хянуулж засаг даргын захирамж гарч уг захирамжийн газрын алба гэрээ хийж гэрчилгээ олгодог. Суурин судалгаа нь газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санд шүүлт хийж бусдын газартай давхцах, газрын байршлын мэдээлэл, ямар онцлогтой, өмнө захирамж шийдвэр нь хүчинтэй эсэх, газар олгох боломжтой эсэх, газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд орсон газар эсэх, хамгаалалтын бүсэд байрлаж буй эсэхийг мэргэжилтэн шалгахыг хэлнэ. Хээрийн судалгаа нь мэргэжилтэн тухайн иргэн, аж ахуй нэгжийн газар эзэмших, ашиглах, өмчлөх хүсэлт газрыг газар дээр очиж үзэж хэмжилт хийх, газар орны байдалтай танилцахыг хэлнэ. Нийслэлийн хэмжээнд нийт олгогдсон газрын 18,8 хувь нь ямар нэг хэмжээгээр хамгаалалтын зурваст олгосон байдаг, энэ оноос шугам сүлжээ болон бусад хамгаалалтын бүсэд давхцуулан газар олгосон, уг газар дээр аливаа хэлбэрээр барилга байгууламж бариагүй байгаа бол тухайн хамгаалалтын бүсийг хариуцсан газрын саналаар /шугам сүлжээ, цахилгаан, ус гэх мэт/ цуцалж нийтийн эзэмшлийн талбай болгож байгаа, үерийн далангийн хувьд эргээс хэдэн метрийн зайд олгох ёстойг Нийслэлийн иргэдийн хурлын тогтоол байдаг юм байна лээ үүгээр зохицуулагддаг, харин цахилгаан хувьд эрчим хүчний тухай хууль, шугам сүлжээний хувьд хот байгуулалтын тухай хууль гэх мэт салбар хуулиар нь зохицуулагддаг. ТатГзсан байхад тухайн иргэнд газар эзэмшүүлсэн бол ашиг сонирхлын зөрчилтэй л гэсэн үг тухайн татГзсан үндэслэл нь олгох байршил биш ч юм уу эсхүл бусдын газартай давхацсан байхад татГзаж шийдвэрлэдэг, зарим тохиолдолд хурлаас татГзаж, зөрчлийг нь арилгуулсны дараа шийдвэрлэж болдог жишээ нь газраа хэтрүүлсэн сунгасан, байршлаа тодорхой хэмжээнд өөрчилсөн, эсхүл газрын төлбөрөө хийгээгүй ч юм уу тохиолдол байдаг...” гэх мэдүүлэг /2хх-ийн 158-159/,
- Гэрч О.Намууны өгсөн: /Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын гэрээ, захирамжийн баримт бичиг хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан/: “...Би 2018 онд Их засаг олон улсын их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсөж 2018 оны 12 дугаар сард Баянзүрх дүүргийн тамгын газрын гэрээ, захирамжлалын баримт бичиг хариуцсан мэргэжилтнээр орж 2021 оны 01 дүгээр сард хүртэл ажиллаж байгаад ажлаас гарсан одоо Боловсрол суваг телевизэд ажиллаж байна. Баянзүрх дүүргийн засаг даргын 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн А/101 дугаартай захирамжаар “Газрын эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх дэд зөвлөл”-г томилсон байдаг, тухайн үед манай хуулийн хэлтсээс төлөөлж нэг хүн уг зөвлөлийн хуралд суудаг байсан ихэвчлэн би суудаг байсан. 2020 оны 02 дугаар сард “Газрын эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх дэд зөвлөл”-н хуралд би суугаагүй, тухайн үед дэлхий нийтийг хамарсан Ковид цар тахал гарч эхэлсэнтэй холбогдуулан хурал зөвлөгөөн хийхийг түр хориглосон байсан, иймд Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын албаны холбогдох хүмүүс иргэдээс ирүүлсэн хүсэлтийг өөрсдөө шийдвэрлэж байсан, уг хурлаар иргэн М.Ш гэх хүнд газар эзэмших эрх олгохыг зөвшөөрсөн эсэхийг би мэдэхгүй байна. Мөн миний үндсэн ажил нь Баянзүрх дүүргийн тамгын газрын гэрээ, захирамжлалын баримт бичиг тул тэр бүр оролцоод байдаггүй байсан, хааяа хурлын эхэнд хурлын хэлэлцэх асуудлын жагсаалттай танилцаад гардаг байсан. Тухайн газар эзэмших, ашиглах, өмчлөх хүсэлт гаргасан иргэний материалын бүрдүүлбэрийг хянах, мөн тухайн иргэний хүссэн газар нь хамгаалалтын бүсэд хамаарч байгаа эсэх энэ нь холбогдох хууль тогтоомж зөрчиж буйд санал дүгнэлт хэлэх эрхтэй байдаг. Газрын тухай хуульд бусдын газартай давхцалтай байвал газар олгохыг хориглодог, мөн хамгаалалтын бүсэд хамаарч байвал холбогдох хууль дүрэм журмыг зөрчиж болзошгүй гэх шалтгаанаар дэд зөвлөлөөс татГзсан шийдвэрийг гаргадаг байсан, намайг хуралд ороогүй хэрхэн яаж шийдвэрлэснийг мэдэхгүй байна. Бусдын газартай давхацсан, хамгаалалтын бүсэд хамаарч байгаа бол татГзаж тухайн иргэний хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэх хариуг өгдөг, хурлаас татГзсан байхад тухайн газрыг эзэмших эрх олгож болохгүй ээ энэ нь хууль зөрчсөн шийдвэр харин хурлаас түр хойшлуулсан тодруулах зүйл гарсан бол дахин хурлаар оруулж хэлэлцүүлж болдог. Хурлын тэмдэглэл нь газар зохион байгуулалтын албанд үлддэг, захирамжийн төслийг хуулийн хэлтсээс хянадаг...” гэх мэдүүлэг /2хх-ийн 161-162/,
- Гэрч Ц.Хашчулууны өгсөн: /Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны газрын төлбөр хариуцсан мэргэжилтэн ажилтай/: “...Би Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд 2018 оны 3 дугаар сараас газрын төлбөр хариуцсан мэргэжилтнээр өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын албанд газрын төлбөр хариуцсан мэргэжилтэн нь газрын төлбөрийг төвлөрүүлж нийслэлийн төсөвт төвлөрүүлэх чиг үүрэгтэй. Тус хуралд газрын төлбөр хариуцсан мэргэжилтэн нар оролцдог, миний хувьд Баянзүрх дүүргийн 1-5 дугаар хороо, 8, 10, 17, 24 дүгээр хороодын газрын төлбөрийг тус тус хариуцдаг. 2020 оны 02 дугаар сард болсон тус хуралд оролцсон байж магадгүй ээ гэхдээ би тодорхой санахгүй байна, М.Ш гэх хүнийг би танихгүй учир санахгүй байна. Миний хувьд газрын гэрчилгээний хугацаа сунгах, эрх шилжүүлэх, талбай зориулалт өөрчлөх гэх мэт хуралд оролцдог газрын төлбөртэй холбоотой асуудлыг хянадаг, төлбөрөө төлөөгүй байвал хүсэлтийг буцаах юм уу хойшлуулах саналаа хэлдэг, ер нь манай алба маш их ачаалалтай олон иргэний асуудлыг шийдвэрлэдэг тул тэр болгон тухайн хүний материалыг тодорхой санах нь юу л бол, шинээр газар эзэмших хүсэлт гаргасан асуудлыг хэлэлцсэн бол би уг хуралд оролцох шаардлагагүй байдаг...” гэх мэдүүлэг /2хх-ийн 164/,
- Гэрч О.Нямноровын өгсөн: /Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны ашиглалт бүртгэлийн хэлтэст ажиллаж байсан/: “...Би 2019 оны 6 дугаар сард Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны менежмент төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтнээр ажиллаж байгаад 2020 оны 02 дугаар сард тус албаны ашиглалт бүртгэлийн хэлтэст ажилласан. 2020 оны 3 дугаар сараас ажлаас гарсан. Баянзүрх дүүргийн засаг даргын 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн А/101 дугаартай захирамжаар Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх дэд зөвлөлийн бүрэлдэхүүнийг томилж Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас миний нэрийг бүрэлдэхүүнд оруулсныг одоо сонсож байна, би Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд ажиллаж байхдаа дүүргийн Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх дэд зөвлөлийн хуралд оролцож байсан удаа байхгүй...” гэх мэдүүлэг /2хх-ийн 166/,
- Гэрч Д.Энхмаагийн өгсөн: /Нийслэлийн Газар зохион байгуулалтын албан Баянзүрх дүүрэг хариуцсан төлбөрийн мэргэжилтнээр ажиллаж байсан/: “...Би 2011 онд Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд Баянзүрх дүүрэг хариуцсан төлбөрийн мэргэжилтнээр ажилд орж байсан, 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдөр газар ашиглалт бүртгэлийн хэлтэст Хан-Уул дүүрэг хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаад ажлаас түр чөлөө авсан байгаа. Баянзүрх дүүргийг 2019 оны 7 дугаар сараас 2020 оны 8 дугаар сар хүртэл хариуцаж ажиллаж байсан. Дүүрэгт Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх дэд зөвлөл гэж байдаг уг зөвлөлд Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас хариуцсан мэргэжилтний нэрийг оруулсан байдгийг мэднэ, гэхдээ дүүргийн тус хуралд нэг ч удаа очиж оролцож байгаагүй, заримдаа бүрэлдэхүүнд нь нэр орсон байсныг ч мэдээгүй явах үе байдаг Би М.Ш гэх иргэнийг танихгүй, ямар нэгэн харилцаа холбоо байхгүй ээ. Газрын ашиглалт бүртгэлтэй холбоотой иргэд, аж ахуй нэгжээс дүүргийн газар зохион байгуулалтын албаны үйл ажиллагаа гомдол хүсэлтийг шийдвэрлэх бусад хүсэлт гомдлыг шийдвэрлэх чиг үүрэгтэй ажилладаг...” гэх мэдүүлэг /2хх-ийн 168/,
- Гэрч М.Шижирбатын өгсөн: “...Би тус дүүргийн 5 дугаар хороо Далангийн 01 тоот хашааны урд хэсэгт 2012 оноос хойш амьдарч байна, Далангийн 01 тоот хашаа нь өмнө нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны Засаг даргаар ажиллаж байсан М.Шийн газар гэдгийг 2021 оны 5 дугаар сард мэдсэн, уг газрын нь хүн булаацалдаад байсан гэж хэлсэн. М.Ш-ийн 5 дугаар хорооны засаг даргаар ажиллаж байсан болохоор зүс мэднэ, ойр дотнын харилцаа байхгүй. Уг газрын тойруулж барьсан хашааны урд хэсэгт байгаа улаан хүрэн төмөр хашааг Э.Агэх залуу барьсан, 2015 билүү, 2016 барьж байсан, хойд хэсэгт байгаа цагаан тоосго нь олон жилийн өмнө байсан, харин хойд хэсгийн модон банзыг 2021 оны 4 дүгээр сард М.Ш нэг хүнтэй цуг барьж байхаар би М.Ш-ийг юу хийж байгаа юм бол гэж гайхаж байсан 5 дугаар сард нь өөрийнх нь газар байгаа юм гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /2хх-ийн 170-171/,
- Гэрч Э.Мөнхтайваны өгсөн: /Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны зохион байгуулагч ажилтай/: “...2019 оны 9 дүгээр сараас өнөөдрийг хүртэл Баянзүрх дүүргийн 5-р хорооны зохион байгуулагчаар ажиллаж байна. Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд Далангийн 01 тоот, Өлгийн 01-02 тоот хаягуудыг иргэний бүртгэлээс шүүж үзэхэд манай хороонд уг хаягууд бүртгэлгүй харин Өлгийн 01 тоот хаяг бүртгэлтэй боловч уг хаягт оршин суугч бүртгэлгүй байсан. Өмнөх засаг дарга Б.Ган-Эрдэнэ нь ямар шалтгаанаар уг тодорхойлолтыг хийж өгснийг мэдэхгүй юм, одоо Б.Өнөрбаян 5 дугаар хорооны засаг даргаар 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс хойш ажиллаж байна, би 2019 оны 9 дүгээр сараас хойш зохион байгуулагчаар ажиллаж байна, нөгөө зохион байгуулагч Рэнсмаа нь 2021 оны 5 дугаар сард ажилд орсон, бид нарын хувьд ийм хаяг байдгийг мэдэхгүй байна, гэхдээ хорооноос Газрын албанд газар эзэмших, өмчлөхөөр хүсэлт гаргасан иргэдэд хаяг олгох тодорхойлолтыг газрын албанд гаргаж өгдөг, өөрөөр хэлбэл хорооноос хаягийн давхцал байгаа эсэхийг шалгаад давхцалгүй байвал шинэ хаягийн тоот, нэршлийг тодорхойлж өгдөг /олгодог/ юм, гэхдээ уг хаяг дээр оршин суугч амьдраагүй, шилжилт хийлгээгүй тохиолдолд хорооноос бүртгэх боломжгүй тул иргэний бүртгэлээс харагдахгүй байх боломжтой. Хороонд тийм бүртгэл байхгүй ээ...” гэх мэдүүлэг /2хх-ийн 174/,
- Гэрч Б.Ганчимэгийн өгсөн: /Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны архивын мэргэжилтэн ажилтай/: “...2016 онд Баянзүрх дүүргийн газрын албанд архивын ажилтнаар томилогдсон, цомхтголоор халагдаад 2017 онд Баянзүрх дүүргийн 26-р хороонд зохион байгуулагчаар ажиллаж байгаад 2018 онд Баянзүрх дүүргийн газрын албанд архивын ажилтнаар орж ажиллаад 2019 оны 02 дугаар сард жирэмсний амралтаа аваад 2021 оны 02 дугаар сард эргэж тус ажилдаа томилогдсон. Архивын ажилтан нь архивын баримтыг хадгалах, хамгаалах, нөхөн бүрдүүлэлт хийх, эмх цэгцтэй байлгах, хөтлөх хэргийн нэрийн жагсаалтын дагуу данс бүртгэл хийж баяжуулах, алба хаагч нарт архивын нэгжтэй холбоотой мэдлэг арга зүйгээр хангах чиг үүрэгтэй ажилладаг. Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны архивд “Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх дэд зөвлөл”-н 2020 оны хурлын тэмдэглэл гэх баримт бичиг байхгүй ээ, 2020 онд уг хурлын тэмдэглэлийг иргэдийн нэрс бүхий хүснэгттэй жагсаалтын урд гар бичмэлээр зөвшөөрсөн, татгалзсан, хойшлуулсан гэх байдлаар тэмдэглэж ирсэн байна лээ, уг нь дүүргийн засаг даргын 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн А/99 дугаартай захирамжаар баталсан журмын хавсралтад заасан загварын дагуу хурлын тэмдэглэл нь үйлдэгдэх ёстой. 2021 оны хурлын тэмдэглэлүүд 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн дүүргийн засаг даргын А/612 дугаартай захирамжийн 3 дугаар хавсралтад заасан загварын дагуу үйлдэгдэн явж байгаа. Манай газрын алба архивын өрөөтэй боловч нэмж баримт хийх багтаамжгүй болсон байгаа юм, энэ Баянзүрх дүүргийн засаг даргын тамгын газарт хүсэлт хүргүүлж тухайн холбогдох албан тушаалтнуудад танилцуулсан, мөн ажилтан нарт өмнөх оны баримтаа архивд үдэж цэгцэлж өгөх талаар мэдэгдэл хүргүүлсэн байгаа...” гэх мэдүүлэг /2хх-ийн 176/,
- Яллагдагч Т.Б-ын өгсөн: “...Нэмж ярих зүйл байна. Би өөрийнхөө эрх үүргийн хэмжээнд ажиллаж байсан, над дээр өдөр болгон маш олон иргэд орж ирдэг, уг иргэдийн 70-80 хувь нь ямар нэгэн байдлаар эрх нь зөрчигдсөн, эсхүл төрийн албан хаагчдын үйл ажиллагаатай холбоотой ялангуяа газрын талаарх гомдол маш их орж ирдэг, тэдгээр хүмүүсийн нэг нь М.Ш гэх хүн байгаа юм, миний хувьд М.Шийг тусгайлан хүлээж аваад газар эзэмших хүсэлтийг хүлээж аваад гар дамжуулсан зүйл байхгүй, тухайн иргэн өөрөө газрын албанд зохих журмынх нь дагуу газар эзэмших хүсэлтээ өгөөд газрын алба шийдвэрлэхгүй удаад байхаар нь над руу орж ирээд санал хүсэлтээ тавьсан байх гэж би бодож байгаа, ер нь бол хууль журмынхаа хүрээнд газрын алба тухайн иргэний хүсэлтийг аваад хуулийн дагуу 30 хоногийн дотор тухайн иргэнд хариуг өгөх ёстой байдаг, М.Ш-т тэгж хариу өгөөгүй байсан, мөн маш удаа хүлээлгээд ямар шийдвэр гарах нь мэдэгдэхгүй байхаар иргэн М.Ш-т эргэлзээ төрүүлсэн байх гэж бодож байна, ингээд өөрийнх нь асуудлыг шийдэхгүй байхаар нь над дээр орж ирж энэ асуудлыг шийдэж өгөөч гэдэг хүсэлтийг тавьсан байх. Тухайн хумүүс ажилдаа хариуцлагатай хандаад 2015 онд өөр иргэнд олгосон газрынхаа зургийг мэдээллийн сандаа оруулаад бүртгэсэн бол М.Шт давхардуулж олгохгүй байсан байх, М.Шт олгосон газар нь үерийн далангийн бүсэд хамаарч байгаа гээд байгаа тэгэхээр 2015 онд яаж олгогдсон юм бол, мөн ойр хавьд тэр газрын хажууд нь байшингууд баригдсан байдаг тэдгээр газрууд яаж олгогдсон юм, үерийн далангийн хажууд газар олгож болохгүй гэсэн хууль бол байхгүй. Олгосон тохиолдолд тухайн иргэн газар дээр барилга байгууламж барихдаа барилга хот байгуулалтын газар ч юм уу бусад мэргэжлийн байгууллагуудтай зөвшилцөх ёстой юм шиг байна лээ. Би 2006 онд Санхүүгийн эдийн засгийн дээд сургуулийг бизнесийн удирдлага мэргэжлээр төгсөж “Тэнгэр” ХХК-д менежер, 2009-2013 оны 01 дүгээр сар хүртэл “Глобал Фүүд” ХХК-н захирал, 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс Баянзүрх дүүргийн засаг даргын орлогч, 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл Баянзүрх дүүргийн засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдон ажилласан, одоогоор Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр ажиллаж байна. М.Шийг би танина, 2010 билүү 2011 оноос таньж мэдэх болсон, М.Ш нь Ардчилсан намын гишүүн тул намын шугамаар танилцаж байсан. Ойр дотнын харилцаа холбоо байхгүй, ажлын шугамаар л харилцдаг. Газрын албаныхан захирамжийн төслийг бэлтгэдэг, уг төслийг засаг даргын орлогч, хуулийн хэлтэс, тамгын газраар хянуулж хамгийн сүүлд над дээр оруулж гарын үсэг зуруулдаг, ингээд албан ёсны баланк дээр хэвлэж гаргаад гарын үсэг зурдаг. М.Ш надтай газар эзэмших талаар анх уулзахдаа газрын албанд хүсэлтээ өгсөн шийдэхгүй удаад байна гэдэг зүйлийг ярьсан, нэлээн удсан надад хариу өгөхгүй байна гэж хэлсэн, иргэний хувиар санал хүсэлтээ хэлж орж ирсэн, тухайн үед би таны эзэмшихийг хүссэн газар чинь асуудалгүй хуулийн дагуу байвал удахгүй гарах байлгүй гэж хэлээд явуулсан. Сүүлд М.Ш гуай уурлаад асуудлыг шийдэхгүй байна гэж бас хэлж байсан. Дүүргийн газар эзэмших, ашиглах, өмчлөх эрхийг хянан шийдвэрлэх дэд зөвлөлөөс М.Ш-ийн газар эзэмших хүсэлтийг эс зөвшөөрсөн шийдвэр гаргасныг би мэдээгүй, хэрвээ ийм шийдвэр гаргасан юм бол тухайн иргэнд яагаад мэдэгдээгүй болоо гэж бодож байна. Би сайн санахгүй байна, тийм чиглэл өгөөгүй байхаа, хэрвээ Ж.Г-тай ярьсан бол М.Шийн хүсэлтийг хуулийн дагуу шийдвэрлэх талаар ярьсан байж магадгүй өөрөөр хэлбэл газар эзэмшүүлж болох, болохгүй хариуг өгөх талаар ярьсан байж магадгүй. Надад мэдэгдээгүй, би ийм шийдвэр гарсан эсэхийг мэдээгүй, тухайн иргэнд хариуг өгөх ёстой. Би уг хуралд оролцдоггүй. Газрын алба нь иргэнээс гаргасан хүсэлтийг шийдвэрлэхдээ бусдын эзэмшлийн газартай давхардуулж олгохгүй байх ёстой, бусад зөрчлийг би сайн мэдэхгүй байна, дээр дурдсан мэргэжлийн байгууллагуудтай зөвшилцөөд шийдвэрлэх боломжтой олон жил амьдарсан газрыг төсөлд оруулдаг байх. Би мэдээллийн сан руу нэвтэрдэггүй, орж үзээгүй, газрын албаныхан өөрсдөө л орж үздэг байх. Ер нь бол газар давхацсан, их хэмжээний газрын маргаантай асуудлууд гардаг, тэдгээр асуудлыг захиргаа, иргэний шүүхэд хандаж аль нэг захирамжийг хүчингүй болгох шийдвэр гаргадаг, шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй, мөн өөрийн захирамжийг цуцалж болдог хуулийн зохицуулалттай...” гэх мэдүүлэг /2хх-ийн 213-214/,
- Яллагдагч Ц.О-ын өгсөн: “...Прокурорын тогтоолтой танилцлаа, уг тогтоолыг эс хүлээн зөвшөөрч байна. Би өмнө нь 2 удаа мэдүүлэг өгөхдөө маш тодорхой хэлсэн, нэмж мэдүүлэхэд би шийдвэр гаргах, удирдах албан тушаалтан биш, газар олгож гэрээ гэрчилгээг олгох субъект нь би бишээ. Би дээрээс буюу газрын албаны дарга Ж.Гаас өгсөн үүрэг даалгаврын дагуу захирамжийн төслийн хавсралтад М.Ш-ийн нэрийг нэмж оруулсан юм. Тухайн үед яг хэн хэн оролцсоныг одоо санахгүй байна, ер нь Газрын алба хуралдаад татгалзсан, татгалзаагүй гээд татгалзаж шийдвэрлэснээ жагсаалтаас хасаад захирамжийн төслийг эхлээд Хуулийн хэлтэс, тамгын газар, засагч даргын орлогч, хамгийн сүүлд засаг дарга төсөлтэй танилцаж гарын үсгээ зурдаг, тухайн үед М.Ш-ийн орсон байсан эсэхийг санахгүй байна, ер нь хуулийн хэлтсээс нэг хүн, газрын албаны дарга, нарийн бичгийн даргаар би, төлбөрийн мэргэжилтэн, газар зохион байгуулагч нар оролцдог М.Шийн газрыг хэлэлцэх үед хэн хэн байсныг санахгүй байна, маш олон хүний нэрс байдаг болохоор тэмдэглэл үйлддэггүй нэрсийн жагсаалтыг татГзсан татгалзаагүй гээд тэмдэглээд явсан холбогдох материалыг танд гаргаж өгсөн. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна, учир нь засаг дарга нь газар эзэмших ашиглах эрхийг олгох шийдвэр гаргадаг хүн, би ямар нэгэн шийдвэр гаргах этгээд биш, М.Ш нь тухайн үед дүүргийн иргэдийн хурлын ажлын албанд ажиллаж байсан, иймээс өөрсдийнхөө томилдог субъектэд нөлөөлж дээрх шийдвэрийг гаргуулсан...” гэх мэдүүлэг /2хх-ийн 234/,
- Яллагдагч М.Ш-ийн өгсөн: “...Би яллагдагчийн эрх үүрэгтэй уншиж танилцсан. Эрх үүрэгтэй холбогдуулан асууж тодруулах зүйл байхгүй, одоо өөрийн өмгөөлөгч Б.Баттөмөрийг байлцуулан мэдүүлэг авахад татГзах зүйл байхгүй. Би 2019 оны 4 дүгээр сард өдрийг санахгүй байна Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Далангийн 1 тоот хаягт байх 273 м.квад газрыг эзэмшихээр хүсэлтээ Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд өгсөн боловч иргэн хүний гаргасан хүсэлтэд 30 хоногийн дотор хариу өгөх ёстой гэдэг боловч надад амаар болон бичгээр огт хариу өгөөгүй. Тэгээд Баянзүрх дүүргийн Засаг дарга Б-тай орж уулзаж би газар эзэмших хүсэлт өгсөн одоо болтол хариу өгөхгүй сар гаран болж байна, асуухаар төсөл явж байна гэсэн тайлбар өгөөд байна гэж хэлсэн. Дүүргийн Засаг дарга Б тодруулаад тантай утсаар ярья гэж хэлсэн. Тэгээд ямар ч хариу өгөхгүй сураггүй байж байгаад 2020 оны 9 дүгээр сард байх дүүргийн газар зохион байгуулалтын газар дээр очоод үүдэнд суусан кадастрын мэргэжилтэн нэг охин сууж байхаар нь Ш гэх хүний нэр дээр гэрчилгээ гарсан байна уу гэсэн чинь шүүж үзээд гарсан байна гэж хэлсэн. Тэгээд би намайг 20000 төгрөг тушаагаарай гэхээр нь тушаачхаад гэрчилгээгээ авах гэсэн чинь 5 хороо хариуцсан газар зохион байгуулагч Анхбаяр нь байхгүй байсан. Тэгээд энэ өдрөөс хойш 12 хоногийн дараа Анхбаяраас дээрх газрыг эзэмших гэрчилгээгээ гэрээний хамт авсан. Тэгээд гэрээтэй танилцаж байхад бусдад нэр шилжүүлж болно гэсэн заалт байсан болохоор 2020 оны 9 дүгээр сарын сүүлээр Баяржавхлан гэх хүнд тухайн газраа 5 сая төгрөгөөр зарсан. Тэгээд 2021 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын албаны ахлах зохион байгуулагч О намайг ажил дээр хүрээд ирээч гэж дуудсан. Тэгээд би ажлын байран дээр ирээд О-тай уулзахад танд эзэмшихээр олгогдсон газар нэр давхацсан байна гэж хэлсэн. Тэгэхээр нь ямар учиртай юун нэр юм бол гэсэн чинь Ад 2015 оны дүүргийн засаг даргын захирамжаар олгогдсон газар байна гэсэн. Тэгэхээр нь би юу гэсэн үг юм бэ давхцалтай байсан надад хэлэхгүй яасан юм бэ? зөндөө хугацаа өнгөрч байхад гэж хэлсэн чинь О би мэдэхгүй Авлигатай тэмцэх газраас шалгаж байх хооронд мэдээллийн сангаас устчихсан юм байлгүй дээ мэдэхгүй гэж хэлэхээр нь би тийм байж болно захирамж нь гарчихсан байхад яагаад над дээр дахин захирамж гарсан юм бэ гэсэн чинь дуугарахгүй байсан. Тэгээд О А хоёр гадаа гараад хоорондоо тохироод ороод ир гэж хэлсэн. Би тохир гэсэн үгийг нь ерөөсөө ойлгоогүй. Тэгээд А гэх хүнтэй нь хамт гарсан, би газрын албаны хариуцлагагүй албанаас болж чи бид хоёр хоорондоо марГдаад байна ш дээ гэж хэлсэн чинь Аптаншагай нь би таныг АТГ өгч шалгуулна гэж хэлэхээр нь тэг тэг гэж хэлээд би шууд хүүтэйгээ хамт яваад өгсөн. Үүнээс хойш 3-4 хоногийн дараа О дахиж дуудаад өөр өрөөнд ортол яасан тохирсон уу гээд өндөр дуугаар надтай харьцаад байсан ба тухайн үед манай хүү хамт явж байсан ба та яагаад манай аавыг загнаад байгаа юм бэ тохир гэж юу гэсэн үг юм бэ явъя гээд намайг дагуулаад аваад гарсан. Энэ үед А байхгүй байсан. Тэгээд үүнээс чимээгүй байгаад байхаар нь мэдээллийн сангаас хэн гэдэг хүн устгасан юм бол, олон хоногийн хугацаа өнгөрсөн байхад О нь яагаад захирамж гарсан гэдгийг надад хэлж мэдэгдээгүй юм гэдгийг шалгуулах зорилгоор танай байгууллагад гомдол гаргасан боловч өөрөө яллагдагчаар татагдан мэдүүлэг өгөөд сууж байгаадаа Од маш их гомдож байна. Миний бие 1980-1981 онд Сэлэнгэ аймгийн Найрамдлын сангийн аж ахуйд тоо бүртгэгч, 1981-1985 онд тухайн аж ахуйд бригадын дарга, 1986-2000 онд Сэлэнгэ аймгийн Нефт хангамжийн баазад эрхлэгч, 2000-2004 онд хувиараа хөдөлмөр эрхэлж байгаад 2005-2008 онд Дотоод цэргийн 3 дугаар салбарт харуулчин ахлагч , 2008-2012 онд Бриж группийн охин компани болох шуудангийн хоёрдугаар баазад диспетчер , 2012 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны засаг даргын үүрэг гүйцэтгэгч, 2013 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс 5 дугаар хорооны засаг даргаар томилогдон 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байгаад ,2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 10 дугаар сар сүүлч хүртэл Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын аж ахуйн тасгийн даргаар ажиллаж байсан. 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдөр өндөр настны тэтгэвэртэй гарсан. Миний эзэмшихээр авсан газар Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Далангийн 1 тоот хаяг 2019 онд өгөгдсөн. Намайг 5 дугаар хорооны засгаар 2012-2019 он хүртэл ажиллаж байх хугацаанд тухайн газар нь их хог асгадаг төв зам дагуу хогийн цэг болсон газар байсан ба ямар нэгэн хүн бүртгэлтэй байгаагүй. Би 5 дугаар хорооны засаг даргаар ажиллаж байхдаа 2018 онд тухай газар дээр овоолсон байсан хогийг 7 тонны машинд ачуулж байсан ба ажлаа өгсний дараа 2 ч удаа очиж хогийг нь цэвэрлэж байсан шуудайд хийж тавьж байсан. Миний эзэмшихээр авсан газрын хаягийн нэр хаяг өөрчлөгдөж байсан эсэхийг мэдэхгүй байна. Нэгдүгээрт би тухайн газрыг эзэмшихээр хүсэлтээ өгсөн байсан хоёрдугаарт иргэн хүний үүргээ биелүүлж орчноо цэвэр байлгахыг хүссэн учир цэвэрлэсэн. Тухайн үед намайг очиход тухайн газар ертөнцийн зүгээр урд талд хэмжээг нь хэлж мэдэхгүй байна бор өнгийн дээврийн төмрөөр нэг тал хашаа хатгасан байсан. Тухайн газар нь анхнаасаа унаган байГиараа байгаа тэгш гадаргуутай газар байсан. Тухайн газрыг манай хүү Амармэнд зарж борлуулахаар фейсбүүкт зар тавьчихсан байсан. Баяржавхлан нь намайг тухайн газрыг зарна манай хүүгийн зарыг фейсбүүкээс хараад л авсан. Би Баяржавхлан гэх хүнийг өмнө нь таньдаггүй байсан. Надтай болон хүү Амармэндтэй ямар нэгэн харилцаа хамаарал байхгүй. Би хэзээ гэдгийг нь сайн мэдэхгүй байна, ямар ч миний Хаан банкны 5076220126 тоот дансанд 5 сая төгрөгийг шилжүүлсэн байдаг. Би дансны хуулгаа АмГанбаатарт өгөхөөр харуулын ажилтан өгсөн ба АмГанбаатартай утсаар ярихад та явж бай би өөрөө авчихъя гэж хэлсэн. Би цаг хугацаа захирамжийн дугаар зэргийг одоо шууд хэлж мэдэхгүй байна. Би өөрийн эзэмшихээр авах гэж байгаа газрыг өөр хэн нэгэн хүн эзэмшсэн байна уу гэдгийг хүсэлтээ өгөхөөсөө өмнө мэргэжилтэн Анхбаяраар шүүлгэхэд мэдээллийн санд эзэмшигч байхгүй байна гэж амаар хэлж байсан...” гэх мэдүүлэг /2хх-ийн 247-248/,
- Авлигатай Тэмцэх Газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 06/6201 дугаартай албан бичгийн дагуу Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 01-04/4123 дугаартай албан бичгээр ирүүлсэн баримтууд /3хх-ийн 40-54/,
- Авлигатай Тэмцэх Газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 06/6207 дугаартай албан бичгийн дагуу Нийслэлийн Засаг даргын тамгын газрын 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 07/2577 дугаартай албан бичгээр ирүүлсэн баримтууд /3хх-ийн 55-60/,
- Авлигатай Тэмцэх Газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 06/8561 дугаартай албан бичгийн дагуу Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 02/992 дугаартай албан бичгээр ирүүлсэн баримтууд /3хх-ийн 61-66/,
- Авлигатай Тэмцэх Газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 06/8560 дугаартай албан бичгийн дагуу Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Ажлын албаны 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 2/367 дугаартай албан бичгээр ирүүлсэн баримтууд /3хх-ийн 75/,
- Яллагдагч Ж.Г-ын өгсөн: “...надад нэмж ярих зүйл байна. Прокурорын тогтоолтой танилцсан, тогтоолтой холбоотойгоор хэлэхэд би бусдад газар шилжүүлэх чиглэлээр хэн нэгнээс ямар нэгэн байдлаар үүрэг чиглэл аваагүй би өмнө нь энэ талаар хэлж байсан, би М.Ш гэх хүнийг огт танихгүй, огт уулзаж байгаагүй, би гэрчээр мэдүүлэг өгч байхдаа хэлж байсан хууль бус зүйлтэй эвлэрдэггүй гэж М.Шт газар олгох асуудлаар газар эзэмших эрхийг хянан дэд зөвлөлийн хурлаас шугам сүлжээний бүсэд давхцалтай гэсэн шийдвэр гарч байсан байна лээ, прокурорын тогтоол дээр намайг дээрээс үүрэг авсан, доошоо үүрэг чиглэл өгсөн талаар дурдсан тул би үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар намайг үүрэг чиглэл өгсөн гэх хүн байгаа бол би нүүрэлдэж мэдүүлэг өгч бодит байдлыг тогтоолгох хүсэлтэй байна. Өдийг хүртэл бий ажил эрхлэхдээ хуул бус шийдвэрийн эсрэг байсан, уг газрын өмнөх эзэмшигчийн газрын мэдээлэл кадастрын мэдээллийн санд нэг секунд ч хадГагдаагүй байсан, үүнийг тогтоох нь бас зөв гэж бодож байна, хэрэв газрын мэдээлэл кадастрын мэдээллийн санд хадГагдсан байсан бол М.Шийн хүсэлтийг хэлэлцэх ёсгүй, өргөдлийг хүлээж авахгүй байсан. Миний хувьд зөвхөн хурлыг зохион байгуулах үндсэн чиг үүрэгтэй, хурлын жагсаалтыг бэлтгэх, хурлын тэмдэглэлийг хөтлөх, хурлаас гарсан шийдвэрийг нэгтгэх захирамжийн төслийг бэлтгэж хуулийн хэлтсээр хянуулах, засаг даргад танилцуулах нь бусад мэргэжилтэн нарын үүрэг юм. 2015 онд газар эзэмшсэн Э.Ан хаяг Өлгийн 01-02 тоотод байрлаж байсан Өлгийн гудамж гэх хаяг нь өөр газар байрладаг байхад Далангийн гудамжинд уг хаяг өгөгдсөн байсан. Энэ дээр одоо их төвөгтэй л дөө өдөрт 60-100 гэрчилгээ бичиж гарын үсэг зурдаг, би нэг гэрчилгээ дээр 7 удаа гарын үсэг зурдаг, олон хүний гэрчилгээ орж ирдэг болохоор би алийг нь гэж мэдэх боломжгүй, маш их ачаалалтай байдаг, хажуугаар нь хүмүүс их орж ирдэг, нэрийг цээжлэх боломжгүй байдаг. Би дүүргийн газар эзэмших эрхийг хянан шийдвэрлэх дэд зөвлөлөөс М.Ш-ийн газар эзэмших хүсэлтийг эс зөвшөөрсөн шийдвэр гарсан гэдгийг энэ хэрэг асуудал үүсэж эхэлсний дараа мэдсэн.Би тийм үүрэг чиглэл өгөөгүй. Өөрсдөө мэдэж байгаа. Мэдэж байгаа гэдэгт бүрэн итгэлтэй байна...” гэх мэдүүлэг /3хх-ийн 120-121/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаас үзвэл шүүгдэгч Т.Б нь Баянзүрх дүүргийн Засаг даргын албан үүргийн түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны “Газрын эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-ийн 2020 оны 02 дугаар сарын хурлаар М.Ш-ийн хүсэлтийг хэлэлцээд Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Далангийн 1 тоот 273 м.кв нэгж талбай бүхий газрыг шугам сүлжээний хамгаалалтын бүстэй давхцалтай гэх үндэслэлээр иргэн М.Ш-т эзэмшүүлэхээс /эс зөвшөөрсөн/ татгалзаж шийдвэрлэсэн байхад, Өөрийн танил буюу Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны засаг даргаар ажиллаж байсан, тус дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Ажлын албаны Аж ахуйн тасгийн даргаар ажилладаг М.Шийн ятгалга, гуйлтаар албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга Ж.Г, тус албаны ахлах мэргэжилтэн Ц.О нарт дээрх газрыг М.Шт олгуулах талаар хууль бус үүрэг өгч хийх ёсгүй үйлдлийг хийсэн, Тус хууль бус үйлдлийн дагуу ахлах мэргэжилтэн Ц.О “Газар эзэмших эрх олгож баталгаажуулах тухай” захирамжийн хавсралтын 44 дугаарт иргэн М.Шт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Далангийн 1 тоот 273 м.кв нэгж талбай бүхий газрыг олгох талаар Газрын эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-ийн хуралдаанаас зөвшөөрсөн мэт оруулсан, Улмаар 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн А/209 дугаартай “Газрын эзэмших эрх олгож баталгаажуулах тухай” Засаг даргын захирамжид гарын үсэг зурж албажуулан, Газар зохион байгуулалтын албаны дарга Ж.Г-аар 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 000073862 дугаартай “Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ”-г М.Ш-ийн нэр дээр гаргуулан, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Далангийн 1 тоот 273 м.кв нэгж талбай бүхий газрыг 15 жилийн хугацаатайгаар М.Шт олгуулан давуу байдал бий болгож, иргэн Э.Ад 23,584,680 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг зохион байгуулсан;
Шүүгдэгч Ж.Г нь Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны даргаар ажиллаж байхдаа Баянзүрх дүүргийн Засаг даргын албан үүргийн түр орлон гүйцэтгэгч Т.Б-ын ... өгсөн хууль бус үүрэг чиглэлийг биелүүлэх үүднээс өөрийн шууд удирдлагад ажилладаг тус албаны ахлах мэргэжилтэн Ц.Од 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн А/209 дугаартай "Газар эзэмшүүлэх эрх олгож баталгаажуулах тухай" захирамжийн хавсралтад иргэн М.Шийн нэр дээр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Далангийн 1 тоот 273 м.кв газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр нэмж бүртгэх хууль бус үүрэг даалгаврыг өгсөн, Улмаар 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Э-2204006717 дугаарт бүртгүүлж, 000073862 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээнд гарын үсэг зурж албажуулан гэмт хэрэг үйлдэхэд нь гүйцэтгэгчээр хамтран оролцсон,
Шүүгдэгч Ц.О нь Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны ахлах мэргэжилтнээр ажиллаж байхдаа Баянзүрх дүүргийн Засаг даргын албан үүргийн түр орлон гүйцэтгэгч Т.Б, тус дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга Ж.Г нарын өгсөн үүрэг чиглэл хууль бус “Газрын эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-ийн хурлаас М.Ш-т Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Далангийн 1 тоот буюу 273 м.кв газрыг эзэмших эрх олгохоос /эс зөвшөөрсөн/ татГзаж шийдвэрлэсэн гэдгийг мэдсээр байж, хууль бус үүрэг чиглэлийг биелүүлж, “Газар эзэмшүүлэх эрх олгож баталгаажуулах тухай” захирамжийн хавсралтад заасан иргэдэд газар олгох жагсаалтын 44 дугаарт иргэн М.Шийн нэрийг оруулан нэмж бүртгэн гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэгчээр хамтран оролцсон,
Шүүгдэгч М.Ш нь Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Ажлын албаны Аж ахуйн тасгийн даргаар ажиллаж байхдаа Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Далангийн 1 тоот 273 м.кв нэгж талбай бүхий газар нь бусдын эзэмшлийнх, шугам сүлжээний хамгаалалтын бүстэй давхцалтай гэдгийг мэдсээр байж Т.Быг гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэж, татан оруулж хатгагчаар хамтран оролцсон, Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас бий болсон Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Далангийн 1 тоот 273 м.кв нэгж талбай бүхий газрыг гэмт хэргийн улмаас олж авсан гэдгээ нуух буюу түүний эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор 2020 оны 6 дугаар сарын 14-ний өдөр газрын эрх шилжүүлэх гэрээг Баянзүрх дүүргийн тойргийн нотариатаар батлуулж, иргэн М.Баяржавхланд Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Далангийн 1 тоот 273 м.кв нэгж талбай бүхий газрын эрхийг шилжүүлсэн, газрын эрхийг шилжүүлсний хариуд иргэн М.Баяржавхлангаас 5,000,000 төгрөгийг өөрийн Хаан банк дахь 5076220126 дугаартай харилцах дансаар “gazariin tulbur bayarjavkhlangaas” гэсэн утгатайгаар шилжүүлэн авч гэмт хэргийн улмаас олсон хөрөнгийн эрхийг бусдад шилжүүлэн, эх үүсвэрийг нуун, эзэмшигчийг өөрчлөн мөнгө угаасан” гэж тус тус үзэн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.
Шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгчид шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруу дээр маргаж “гэмт хэргийн шинжгүй”, цагаатгаж өгнө үү гэж, улсын яллагч гэм буруутайд тооцож өгнө үү гэсэн байр суурьнаас мэтгэлцэж оролцов.
Шүүх шүүгдэгч нарын дээрхи үйлдлийг шүүх “гэмт хэргийн шинжгүй” гэж үзэн хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгаж шийдвэрлэлээ. Учир нь
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж, өөртөө, бусдад давуу байдал бий болгосон бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ.
1. Улсын яллагч “шүүгдэгч Т.Б нь Баянзүрх дүүргийн Засаг даргын албан үүргийн түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны “Газрын эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-ийн 2020 оны 02 дугаар сарын хурлаар М.Ш-ийн хүсэлтийг хэлэлцээд Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Далангийн 1 тоот 273 м.кв нэгж талбай бүхий газрыг шугам сүлжээний хамгаалалтын бүстэй давхцалтай гэх үндэслэлээр иргэн М.Шт эзэмшүүлэхээс /эс зөвшөөрсөн/ татГзаж шийдвэрлэсэн байхад ...” гэж буруутгажээ. Хэргийн 2 дугаар хавтас 23 дугаар хуудсанд газар эзэмших ашиглах эрхийг хянан шийдвэрлэх дэд зөвлөлийн үйл ажиллагааны журам авагджээ.Уг журмын 2.1-д “дэд зөвлөлийн бүрэлдэхүүн нь орон тооны бус байх бөгөөд үйл ажиллагааны хэлбэр нь хурал байна.”, 2.2-д “дэд зөвлөл нь ....зэрэг асуудлыг хороо хариуцсан газар зохион байгуулагчийн танилцуулсанаар тус тус хэлэлцэж, дүгнэлт, шийдвэр гаргана.”, 2.3-д “... нарийн бичиг зөвхөн хурлаас гаргасан шийдвэрийн тэмдэглэл хөтөлнө.” Гэжээ. Хэргийн 2 хавтас 26 дугаар хуудсанд газрын эрхийг хянан шийдвэрлэх дэд зөвлөлийн хурлын тэмдэглэл хөтлөх загвар авагджээ. Гэтэл Ш-т газар эзэмшүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн шийдвэр, тэмдэглэл байхгүй болох нь
- Гэрч О.Намууны өгсөн: /Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын гэрээ, захирамжийн баримт бичиг хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан/: “...Баянзүрх дүүргийн засаг даргын 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн А/101 дугаартай захирамжаар “Газрын эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх дэд зөвлөл”-г томилсон байдаг, тухайн үед манай хуулийн хэлтсээс төлөөлж нэг хүн уг зөвлөлийн хуралд суудаг байсан ихэвчлэн би суудаг байсан. 2020 оны 02 дугаар сард “Газрын эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх дэд зөвлөл”-н хуралд би суугаагүй... Хурлын тэмдэглэл нь газар зохион байгуулалтын албанд үлддэг, захирамжийн төслийг хуулийн хэлтсээс хянадаг...” гэх мэдүүлэг /2хх-ийн 161-162/,
- Гэрч Ц.Хашчулууны өгсөн: /Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны газрын төлбөр хариуцсан мэргэжилтэн ажилтай/: “... 2020 оны 02 дугаар сард болсон тус хуралд оролцсон байж магадгүй ээ гэхдээ би тодорхой санахгүй байна, М.Ш гэх хүнийг би танихгүй учир санахгүй байна. Миний хувьд газрын гэрчилгээний хугацаа сунгах, эрх шилжүүлэх, талбай зориулалт өөрчлөх гэх мэт хуралд оролцдог газрын төлбөртэй холбоотой асуудлыг хянадаг, төлбөрөө төлөөгүй байвал хүсэлтийг буцаах юм уу хойшлуулах саналаа хэлдэг, ер нь манай алба маш их ачаалалтай олон иргэний асуудлыг шийдвэрлэдэг тул тэр болгон тухайн хүний материалыг тодорхой санах нь юу л бол, шинээр газар эзэмших хүсэлт гаргасан асуудлыг хэлэлцсэн бол би уг хуралд оролцох шаардлагагүй байдаг...” гэх мэдүүлэг /2хх-ийн 164/,
- Гэрч О.Нямноровын өгсөн: /Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны ашиглалт бүртгэлийн хэлтэст ажиллаж байсан/: “... Баянзүрх дүүргийн засаг даргын 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн А/101 дугаартай захирамжаар Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх дэд зөвлөлийн бүрэлдэхүүнийг томилж Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас миний нэрийг бүрэлдэхүүнд оруулсныг одоо сонсож байна, би Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд ажиллаж байхдаа дүүргийн Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх дэд зөвлөлийн хуралд оролцож байсан удаа байхгүй...” гэх мэдүүлэг /2хх-ийн 166/,
- Гэрч Д.Энхмаагийн өгсөн: /Нийслэлийн Газар зохион байгуулалтын албан Баянзүрх дүүрэг хариуцсан төлбөрийн мэргэжилтнээр ажиллаж байсан/: “...Дүүрэгт Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх дэд зөвлөл гэж байдаг уг зөвлөлд Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас хариуцсан мэргэжилтний нэрийг оруулсан байдгийг мэднэ, гэхдээ дүүргийн тус хуралд нэг ч удаа очиж оролцож байгаагүй...” гэх мэдүүлэг /2хх-ийн 168/,
- Гэрч Б.Ганчимэгийн өгсөн: /Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны архивын мэргэжилтэн ажилтай/: “... Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны архивд “Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх дэд зөвлөл”-н 2020 оны хурлын тэмдэглэл гэх баримт бичиг байхгүй ээ, 2020 онд уг хурлын тэмдэглэлийг иргэдийн нэрс бүхий хүснэгттэй жагсаалтын урд гар бичмэлээр зөвшөөрсөн, татгалзсан, хойшлуулсан гэх байдлаар тэмдэглэж ирсэн байна лээ, уг нь дүүргийн засаг даргын 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн А/99 дугаартай захирамжаар баталсан журмын хавсралтад заасан загварын дагуу хурлын тэмдэглэл нь үйлдэгдэх ёстой гэжээ.
Дээрхи гэрч нарын мэдүүлгүүдээр газрын эрхийг хянан шийдвэрлэх дэд зөвлөл нь хуралдаагүй, тэмдэглэл үйлдэгдээгүй болох нь тогтоогдож байгаа бөгөөд 1 дүгээр хавтаст хэргийн 160-163 дугаар хуудсанд авагдсан жагсаалтын 94 дугаарт М.Ш гэсэн хүснэгтийн ард эс зөвшөөрсөн гэсэн тэмдэглэлээр 2020 оны 2 дугаар сарын “Газрын эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-ийн хурлаар хэлэлцүүлсэн, “эс зөвшөөрсөн” шийдвэр гарсан гэж үзэх үндэслэлгүй байна.
Төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолт, ажил үүргийн хуваарь, хууль дүрэм, журмаар тогтоосон албаны чиг үүргээ хэрэгжүүлэх явцдаа зохих ёсоор биелүүлээгүй, мэргэжлийн, сахилга, ёс зүйн, хөдөлмөрийн хайнга хандсан гэх мэт шинжтэй зөрчил бүрийг гэмт хэрэгт тооцохгүй бөгөөд тухайн албан тушаалтны нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа тохиолдолд гэм буруутайд тооцдог. Өөрөөр хэлбэл газрын эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл хуралдаж эс зөвшөөрсөн шийдвэр гаргаагүй, энэ талаар тэмдэглэл үйлдэгдээгүй байхад газрын алба захирамжийн төслийг бэлтгэж, уг төслийг засаг даргын орлогч, хуулийн хэлтэс, тамгын газар хянаж засаг даргын захирамж гарах хүртэл шат шатны албан тушаалтны албаны чиг үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй үйлдэлд тухайн үед засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэж байсан Т.Б-ыг гэм буруутайд тооцох, бусдад хууль бус үүрэг даалгавар өгсөн гэх, шүүгдэгч Ж.Г, Ц.О нарыг гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэгчээр хамтран оролцсон, М.Ш-ийг хатгагчаар хамтран оролцсон гэж үзэх үндэслэлгүй байна.
Нөгөөтэйгүүр Газрын тухай хуулийн “60 дугаар зүйлийн 60.1.1-д газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага болон Засаг даргын хооронд үүссэн маргааныг тухайн Засаг даргын дээд шатны Засаг дарга;
60.2.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газартай холбогдон үүссэн маргааны талаар энэ хуулийн 60.1.1, 60.1.2, 60.1.З-т заасан байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг маргааныг тэдгээрийн дээд шатны албан тушаалтан, байгууллага, эсхүл шүүхээр шийдвэрлүүлнэ.” Мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно. гэж газартай холбоотой маргааныг шийдвэрлэхээр хуульд тодорхой заасан байна. Эрх зүйн маргаантай асуудлыг салбарын хууль тогтоомжоор шийдвэрлэн түүнд заасан хариуцлагыг хүлээлгэх боломж байсаар байтал зөрчил алдаа гаргасан албан тушаалтныг гэмт хэрэгт буруутган мөрдөн шалгах нь нийгмийн харилцааны хамгийн хүнд хэлбэрийг зохицуулж буй эрүүгийн хуулийн мөн чанар, зарчим алдагдахад хүргэж байна.
2.Түүнчлэн яллах дүгнэлтэд “... М.Шийн ятгалга гуйлтаар албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж ...Ж.Г, Ц.О нарт хууль бус үүрэг өгч хийх ёсгүй үйлдлийг хийсэн” гэжээ.
Шүүгдэгч М.Ш нь “... газрын алба газар эзэмших хүсэлт өгсөн боловч хариу өгөхгүй байгаа талаар засаг даргын үүргийг түр гүйцэтгэж байсан Т.Бад санал хүсэлтээ хэлж уулзсан талаар шүүгдэгч Т.Б нь “Ш газрын албанд хүсэлтээ өгсөн боловч шийдвэрлэхгүй удаад байна гэж иргэний хувиар санал хүсэлтээ хэлж орж ирсэн” гэж тус тус мэдүүлсэн, өөрөөр ятГга гуйлт байсан талаар нотлогдоогүй байхад М.Шийн “ятгалга гуйлтаар” .... гэж буруутгах, албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж дүгнэх боломжгүй юм.
Нийтийн албан тушаалтан шунахай болон хувийн сонирхолгүйгээр албан үүргээ гүйцэтгэх явцдаа мэргэжлийн алдаа, бусад обьектив хүчин зүйлийн улмаас бусдад хохирол учруулсан бол сахилгын шийтгэл хүлээлгэх бөгөөд энэ хэрэгт албан тушаалтны шунахай болон хувийн сонирхол тогтоогдоогүй, хохирогч Э.Ан газар эзэмших эрхийг хүчингүй болгоогүй, түүний газар эзэмших ашиглахад ямар нэгэн хохирол учраагүй байна.
Э.Ан эзэмшлийн газар нь кадастрын мэдээллийн санд ороогүй болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд гэрч нарын мэдүүлгүүдээр тогтоогдож байх бөгөөд кадастрын мэдээлийн санд ороогүйгээс газар давхцуулан олгогдсон байгаа нь гэмт хэргийн шинжгүй байна.
Шүүгдэгч Ж.Г, Ц.О нар нь Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны даргын тушаалаар ажилд томилогддог, ажлаас чөлөөлөгддөг, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэдэг албан тушаалтан байх бөгөөд эдгээр албан тушаалтанд дүүргийн засаг даргын албан үүргийг түр гүйцэтгэгч хууль бус үүрэг өгсөн, хууль бус үүргийг гүйцэтгэсэн гэж үзэх нөхцөлгүй байна.
Шүүгдэгч Т.Б, Ж.Г, Ц.О нарын үйлдлийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэргийн шинжгүй гэж үзсэн тул шүүгдэгч М.Шийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас бий болсон гэмт хэргийн улмаас олсон хөрөнгийн эрхийг бусдад шилжүүлэн, эх үүсвэрийг нуун, эзэмшигчийг өөрчлөн мөнгө угаасан гэх хэрэг мөн гэмт хэргийн шинжгүй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэг хадГах хугацаанд хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.2, 36.6, 36.9, 36.10, 38.1 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Ш, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Б, Ж.Г, Ц.О нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Т.Б, Ц.О, Ж.Г, М.Ш нарыг цагаатгасугай.
2. Т.Б, Ж.Г, Ц.О, М.Ш нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэг хадГах хугацаанд хэрэгт хавсаргасугай.
4. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.8 дугаар зүйлийн 1, 3, 4-д зааснаар шүүгдэгч нар нь өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэх нэхэмжлэлийг оршин суух газрынхаа нутаг дэвсгэрийн Иргэний шүүхэд 10 жилийн дотор гаргах эрхтэйг тайлбарласугай.
6. Прокурорын 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 732 дугаартай “Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай” зөвшөөрлөөр М.Баяржавхлангийн эзэмшилд бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Далангийн 1 тоот хаягт байрлах нэгж талбарын 1330900933 дугаар бүхий 273 м2 газрын эзэмших, өмчлөх хэргийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан тогтоолыг хүчингүй болгосугай.
7. Цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд цагаатгах тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Цагаатгах тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Т.Б, Ж.Г, Ц.О, М.Ш нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА