Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/845

 

 

 

 

 

 

 

 

  2022         6          07                                  2022/ШЦТ/845

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дариймаа,

улсын яллагч Б.Дэлгэрмаа,

хохирогч Б.Ш,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  нээлттэй хийсэн хуралдаанаар,

Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан *******-д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2203 00000 0235 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1983 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Баянхонгор аймгийн Гурванбулаг суманд төрсөн, 38 настай, эмэгтэй, дээд боловсролтой, банкны эдийн засагч мэргэжилтэй, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5 нөхөр 3 хүүхдийн хамт амьдардаг , урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,  *******

            Холбогдсон хэргийн талаар:

            Шүүгдэгч ******* нь 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 17 цаг 45 минутын үед Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Сансрын тойргийн урд талын замд “Honda Fit” маркийн 77-54 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад, Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.4-д заасан “Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө, Харин харилцан байраа солиход баруун гар талд яваа нь эхэлж байр эзэлнэ” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Б.Ш жолоочтой “Kawasaki Ninja ER400B” маркийн 00-86 УБ улсын дугаартай мотоциклтой мөргөлдөж, Б.Ш-нын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “Шүүхийн “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Ш мэдүүлэхдээ: Өмнөх 5 дахь өдөр даатгалаас 2.800.000 төгрөг орсон. Өмнөх долоо хоногийн нэг дэх өдөр даатгалаас над руу яриад миний худалдан авах гэрээг авч ирэхийг шаардсан. Би орон нутгийн харьяалалтай. Би ажил руугаа явж байхдаа осолд орсон. Энэ жилдээ алхах боломжгүй болчихоод байна. Цагдаагаас эрүүл мэндтэй холбоотой зардлын баримтыг өгөөрэй гэж хэлсэн. Иймд би эмийн баримтуудыг гаргаж өгсөн. Мөн миний мотоциклын хохирлыг төлчих юм бол гомдолгүй. Би 700.000 гаруй төгрөг хохирогчоос авсан. Даатгалаас 2.800.000 төгрөг орсон. Хэрэгт цалингийн тодорхойлолтоо гаргаж өгсөн.  ” гэв

 

            Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            - Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/,

            - Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-8/,

            -Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 9-10/

            - Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 11-12/,

            - Хохирогч Б.Ш мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ : “Би тухайн өдөр Яармаг орж хүнээс мотоцикл худалдаж авахаар гэрээ хийчихээд буцаад гэрлүүгээ харихаар Кавасаки маркийн 00-86 УБ улсын дугаартай мотоциклыг жолоодоод явж байсан. Би уг мотоциклыг худалдаж авахаар гэрээ хийсэн юм тэгээд Сансрын тойрог дээр баруунаас зүүн тийш чиглэлтэй явж байгаад ертөнцийн зүгээр урагшаа чиглэлтэй зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээр явж байсан, тэгэхэд тойргоор 2 автомашин давхралдаад урдуур ороод ирсэн тэр хоёр автомашин зам тавьж өгөх шиг болоод зогссон, тэгэхээр нь би урдуур нь гарахаар чигээрээ явж байтал давхралдаж эргэсэн хоёр тээврийн хэрэгслийн зүүн гар талд зогсож байсан улаан хүрэн өнгийн машин урагш хөдлөөд мөргөлдсөн. Би мотоциклоос шидэгдэж газар унасан тэгээд босох гэтэл миний зүүн талын хөл хугарчихсан байсан, яс нь тахийсан байсан нь мэдэгдэж байсан. Дараа нь замын цагдаагийн бүрэлдэхүүн ирээд ослын газар үзлэг хэмжилт хийгээд намайг болон нөгөө машины жолоочийг драйгер үлээлгэхэд 0.00 гарч байсан, цагдаа нар хэмжилт хийгээд дуусаж байхад түргэний машин ирээд намайг аваад явсан…” гэх мэдүүлэг /хх-ийн 15/ 

            - Иргэний нэхэмжлэгч Ч.Энхтуяагаас мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: “Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж заасан байдаг. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8-д заасан “Төр, нийтийн эрх ашгийг хамгаалах шаардлагатай гэж үзвэл прокурор иргэний нэхэмжлэл гаргах, гаргасан нэхэмжлэлийг дэмжих эрхтэй” гэж заажээ. Иймээс гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардал гарч уг зардал нь тус санд эргэн төлөгдөхгүй төрийн ашиг сонирхол зөрчигдөж, төрд хохирол учруулах явдал байгаа бөгөөд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан хуулийн заалт хэрэгжихгүй байгаа явдалд Дүүргийн прокурорын газраас иргэний нэхэмжлэл гаргаж ажиллах талаар дээд шатны прокуророос өгсөн үүргийн дагуу эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэл гарган оролцож байна. Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг Сансрын тойргийн урд замд 2022 оны 04 дүгээр сарын 15-ний өдөр 17 цаг 45 минутын орчимд Х.Пит маркийн 77-54 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч  нь туслах зам руу шилжих үедээ Kawasaki маркийн 00-86 УБ дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж жолоочийн эрүүл мэндэд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Б.Ш нь 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 1,049,100 төгрөгийн зардал гарсан болох нь 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 04/2243 дугаартай албан бичиг, баримтаар тогтоогдсон, дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч *******-ээс  гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 10090020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү.... “ гэх мэдүүлэг /хх-ийн 27/

              - Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 5805 дугаартай        “1.Б.Ш-ын биед зүүн шилбэний шаант болон тахилзуур ясны далд хугарал, зүүн өвдөг, шагайн үенд няцарсан шарх, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

               2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой.

               3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

               4.Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хх-ийн 43-44/,

              - “Хөрөнгө Эстимейт” ХХК-ны Авто машины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангийн хавсралт /хх-ийн 50,

              - “Хөрөнгө Эстимейт” ХХК-ны Авто машины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангийн хавсралт /хх-ийн 58/,

              - “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 38418423 дугаартай шинжээчийн дүгнэлт  /хх-ийн 65-69/,

              - Авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын 1138418423 дугаартай дүгнэлтийн хуудас /хх-ийн 71/,  

              - Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийн мэдээлэл /хх-ийн 111/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

            Тээврийн Прокурорын газраас ******* нь 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 17 цаг 45 минутын үед Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Сансрын тойргийн урд талын замд “Honda Fit” маркийн 77-54 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад, Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.4-д заасан “Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө, Харин харилцан байраа солиход баруун гар талд яваа нь эхэлж байр эзэлнэ” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Б.Ш жолоочтой “Kawasaki Ninja ER400B” маркийн 00-86 УБ улсын дугаартай мотоциклтой мөргөлдөж, Б.Ш-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 17 цаг 45 минутын үед Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Сансрын тойргийн урд талын замд “Honda Fit” маркийн 77-54 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад, Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.4-д заасан “Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө, Харин харилцан байраа солиход баруун гар талд яваа нь эхэлж байр эзэлнэ” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Б.Ш жолоочтой “Kawasaki Ninja ER400B” маркийн 00-86 УБ улсын дугаартай мотоциклтой мөргөлдөж, Б.Ш-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь: 

            - Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/,

            - Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-8/,

            -Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 9-10/

            - Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 11-12/,

            - Хохирогч Б.Ш мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би тухайн өдөр Яармаг орж хүнээс мотоцикл худалдаж авахаар гэрээ хийчихээд буцаад гэрлүүгээ харихаар Кавасаки маркийн 00-86 УБ улсын дугаартай мотоциклыг жолоодоод явж байсан. Би уг мотоциклыг худалдаж авахаар гэрээ хийсэн юм тэгээд Сансрын тойрог дээр баруунаас зүүн тийш чиглэлтэй явж байгаад ертөнцийн зүгээр урагшаа чиглэлтэй зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээр явж байсан, тэгэхэд тойргоор 2 автомашин давхралдаад урдуур ороод ирсэн тэр хоёр автомашин зам тавьж өгөх шиг болоод зогссон, тэгэхээр нь би урдуур нь гарахаар чигээрээ явж байтал давхралдаж эргэсэн хоёр тээврийн хэрэгслийн зүүн гар талд зогсож байсан улаан хүрэн өнгийн машин урагш хөдлөөд мөргөлдсөн. Би мотоциклоос шидэгдэж газар унасан тэгээд босох гэтэл миний зүүн талын хөл хугарчихсан байсан, яс нь тахийсан байсан нь мэдэгдэж байсан. Дараа нь замын цагдаагийн бүрэлдэхүүн ирээд ослын газар үзлэг хэмжилт хийгээд намайг болон нөгөө машины жолоочийг драйгер үлээлгэхэд 0.00 гарч байсан, цагдаа нар хэмжилт хийгээд дуусаж байхад түргэний машин ирээд намайг аваад явсан…” гэх мэдүүлэг /хх-ийн 15/ 

            - Иргэний нэхэмжлэгч Ч.Энхтуяагаас мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж заасан байдаг. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь “Төр, нийтийн эрх ашгийг хамгаалах шаардлагатай гэж үзвэл прокурор иргэний нэхэмжлэл гаргах, гаргасан нэхэмжлэлийг дэмжих эрхтэй” гэж заажээ. Иймээс гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардал гарч уг зардал нь тус санд эргэн төлөгдөхгүй төрийн ашиг сонирхол зөрчигдөж, төрд хохирол учруулах явдал байгаа бөгөөд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан хуулийн заалт хэрэгжихгүй байгаа явдалд Дүүргийн прокурорын газраас иргэний нэхэмжлэл гаргаж ажиллах талаар дээд шатны прокуророос өгсөн үүргийн дагуу эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэл гарган оролцож байна. Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг Сансрын тойргийн урд замд 2022 оны 04 дүгээр сарын 15-ний өдөр 17 цаг 45 минутын орчимд Х.Пит маркийн 77-54 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч нь туслах замруу шилжих үедээ Kawasaki маркийн 00-86 УБ дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж жолоочийн эрүүл мэндэд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Б.Ш нь 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 1,049,100 төгрөгийн зардал гарсан болох нь 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 04/2243 дугаартай албан бичиг, баримтаар тогтоогдсон, дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч *******-с гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 10090020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү.... “ гэх мэдүүлэг /хх-ийн 27/

            - Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 5805 дугаартай“         1.Б.Шын биед зүүн шилбэний шаант болон тахилзуур ясны далд хугарал, зүүн өвдөг, шагайн үенд няцарсан шарх, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

 4.Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хх-ийн 43-44/,

- “Хөрөнгө Эстимейт” ХХК-ны Авто машины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангийн хавсралт /хх-ийн 50,

- “Хөрөнгө Эстимейт” ХХК-ны Авто машины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангийн хавсралт /хх-ийн 58/,

- “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 38418423 дугаартай шинжээчийн дүгнэлт  /хх-ийн 65-69/,

- Авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын 1138418423 дугаартай дүгнэлтийн хуудас /хх-ийн 71/,  

- Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийн мэдээлэл /хх-ийн 111/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч *******олорцэцэгийг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлж гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

Шүүгдэгч *******хохирогч Б.Ш-ын эмчилгээний зардалд 781.500 төгрөгийг төлсөн байна. Эд хөрөнгийн хохирол болох мотоциклийн үнэлгээгээр тогтоогдсон 3.520.000 төгрөгийн хохирлоос 2.800.000 төгрөг даатгалын байгууллагаас гарсан, үүний зөрүү 720.000 төгрөгийн хохиролыг Б.Шт, 1.079.100 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 тоот дансанд тус тус олгохоор шийдлээ.

            Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч *******олорцэцэгт ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч *******-т автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******-т 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.   

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар *******-т оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

        4. ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар 720.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Ш-т, 1.079.100 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 тоот дансанд тус тус олгосугай.

           6. Шүүгдэгч ******* нь хохирогч Б.Ш-ын эмчилгээнд 781.348 төгрөгийг төлсөн. Хохирогч Б.Ш нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

            7. Шүүгдэгч *******-ийн жолооны үнэмлэхийг шүүгдэгчид өөрт нь буцаан олгосугай.

        8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

          10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, *******–д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.МӨНХТУЯА