Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1369

 

 

 

 

 

 

 

 

    2022         9          21                                  2022/ШЦТ/1369

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баттэргэл,

улсын яллагч А.Ариунаа,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.А,

иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батбаатар,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд  нээлттэй хийсэн хуралдаанаар,

Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан *******-д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2203 00305 0364 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Монгол Улсын иргэн, 1996 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, авто угаалгын газарт угаагч ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт амьдардаг  *******

            Холбогдсон хэргийн талаар:

            Яллагдагч ******* нь 2022 оны 6 дугаар сарын 02-ны орой 17 цаг 17 минутын орчимд Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, "Натур" худалдааны төвийн урд талд байрлах 90-1 дүгээр байрны урд замд "Хьюндай Портер" маркийн 10-36 УАО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 19.1-т заасан "Хорооллын дотор явган зорчигч нь явган хүний замаас гадна зорчих хэсгээр явж болно. Хорооллын дотор явган зорчигч давуу эрхтэй. ... мөн дүрмийн 3.4-т заасан "Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах" гэсэн заалтуудыг тус тус зөрчин бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцох үедээ явган зорчигч А.Х-ийг /16 настай, эрэгтэй/ мөргөж, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Алтанхуяг мэдүүлэхдээ: “Энэ залуу чиний буруу байсан гээд хэргийн газраас явах гээд байсан гэх зүйлийг хэргийн газар байсан хүмүүс хэлсэн. Энэ зүйл болсноос хойш 1 сарын хугацаа өнгөрөхөд ******* нэг ч удаа утсаар яриагүй. Зөөлөн эдийн гэмтэл эдгэсэн. Одоогийн байдлаар 1.735.000 төгрөгийн хохирол нэхэмжилсэн” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батбаатар мэдүүлэхдээ: Манай зүгээс хохирлыг хүлээн зөвшөөрөхгүй. Билгүүндалайгийн буруутай үйлдлээс болж хохирогчид хохирол учирсан тул Т. Б төлөх ёстой гэж үзэж байна” гэв.

 

            Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            - 102 тусгай дугаарын утсанд ирсэн дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 4/,

            - 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хх-ийн 5-12/,

            - мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч А.Х-ийн өгсөн:  "...Манай гэр тухайн осол болсон газрын орчимд байдаг, ингээд би 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 17 цаг өнгөрч байхад тухайн осол болсон газарт баруунаас зүүн зүгийг чиглээд алхаж явсан. Тэгсэн чинь гэнэт л нэг машин хүчтэй хаазалж ирээд миний цамцны хойноос толь нь орооцолдоод намайг машины баруун урд талын толиороо чирээд давхисан. би тухайн үед тэр машиныг цохиж байж машиныг зогсоосон. Ингээд би машин зогcox үед чирэгдсэн учраас газарт унасан, тэр үед миний гар хөл шалбарч гэмтсэн. Би тэр үед болсон зарим зүйлээ санахгүй байна. ... би өөрөө их шоконд орсон байсан. ... Би тэр машиныг олж хараагүй гэнэт л хойноос ирж намайг машинаараа чирч давхисан. Надад ямар нэгэн машин харагдаагүй, угаасаа машин байгаагүй юм.” гэх мэдүүлэг, /хх-ийн 14/,

            - гэрч Э.Амаржаргалын өгсөн: “ ....Би тухайн өдрийн 17 цаг өнгөрч байх үед Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, “Натур” худалдааны төвийн урд туслах замын урдуур баруунаас зүүн зүгийг чиглээд чихэндээ чихэвч зүүгээд дуу сонсоод явж байсан. Тэгсэн чинь гэнэт дуу чимээ гарахаар нь харсан чинь нэг бүхээгтэй Х.Портер машины баруун урд хэсэгт нэг хүүхэд чирэгдээд явж байгаа харагдсан ба машин нь баруунаас зүүн зүгийг чиглээд явж байсан ба хэсэг газарт яваад зогссон. Намайг яваад очих үед мөргүүлсэн хүүхэд шоконд орсон, өмсөж явсан цамц нь урагдсан, хөл гар нь зулгарч гэмтсэн байдалтай харагдаж байсан. ...тэр үед нэг эгч цагдаад дуудлага өгсөн. ... ингээд би 103 эмч ирээд үзсэн мөн цагдаа нар ирсний дараа явсан. Тухайн үед жолооч нь гэх эрэгтэй хүн машинаас бууж өөрийгөө өмөөрөнгүй байдалтай яриад байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 47/

            - гэрч Г.Гантөмөрийн өгсөн: "...Манай гэр тухайн осол гарсан газрын хажууд байдаг. ... би гэрээсээ оройн 17 цаг өнгөрч байх үед гараад "Натур" худалдааны төвийн урд туслах замын урдуур баруунаас зүүн зүгийг чиглээд алхаж явтал түс хийх чимээ гарсан, ингээд би шууд эргээд харсан чинь нэг амбаартай "Портер" машины баруун урд талын толинд нэг эрэгтэй хүүхэд өмсөж явсан малгайтай цамцныхаа малгайгаар машины толиноос орооцолдоод чирэгдээд явж байгаа харагдсан. Тэгээд тэр машин хүүхдийг жаахан чирч яваад зогссон. Тэгээд би тэр машины хажууд ирсэн байсан учраас нөгөө хүүхдийг түшиж авсан. Намайг яваад очих үед мөргүүлсэн хүүхэд шоконд орсон, өмсөж явсан цамц нь урагдсан, хөл гар нь зулгарч гэмтсэн байдалтай харагдаж байсан. Тэр үед нэг эгч гэнэт хажууд гараад ирсэн жолооч руу орилоод цагдаад дуудлага өгнө гэж байгаад дуудлага өгсөн. Мөн өөр нэг эмэгтэй байсан ба цагдаа нарыг ирсний дараа бид нар явсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 49/,

             - Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн

            1. А.Х-ийн  зүүн өвдөгний урд чагтан холбоосын урагдал, шаант ясны дээд булуу хэсэгт ясны эдийн голомтлог няцрал, зүүн атгаал ясны дээд булууны гадна төвгөрийн сэлтэрсэн хугарал, зүүн эгэмний дээд төгсгөл хэсгийн хугарал, зүүн мөрний үений холбоосуудын сэмэрсэн урагдлууд, тархи доргилт, зүүн мөр. эгэм, хүзүү, зүүн шуу, сарвуу алга, өвдөгт зулгаралт, хүзүү, нуруунд цус хуралт, зүүн мөр, өвдөгний үений зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо.

       2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн мөргөгдөх, үрэгдэх нидрэгдэх, үйлчлэлээр үүсгэгдэнэ.

             3. Шинэ гэмтлүүд байна.

             4.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана.

     5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна. гэх дүгнэлт /хх-ийн 60-62/,

            - Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлт дэх “...Хьюндай Портер маркийн 10-36 УОА улсын дугаартай тээврийн хэрэгслийн хойд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 0.4кн, баруун талдаа 0.4кн байх буюу зогсохгүй байгаа нь тоормосны систем хэвийн бус ажиллаж байна...” гэх дүгнэлт /хх-ийн 71-75/,

            - Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Б.Ганзоригийн гаргасан 747 дугаартай "Мөрдөгчийн магадлагаа"  /хх-ийн 81-82/,

            - "Хьюндай Портер" маркийн 10-36 УАО улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигчийн лавлагаа /хх-ийн 107/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч, хариуцагч Г.Мөнгөнчимэгийн өгсөн "...Надад хэргийн талаар мэдэх зүйл байхгүй, иймээс хэлэх зүйл байхгүй байна. ... гэхдээ энэ ослыг гаргасан ******* гэдэг залуу манай байгууллагад жолоочоор ажилд ороод эхний өдрөө тухайн осол гаргасан машиныг жолоодож хүргэлт хийж яваад ийм осол гаргасан юм. ... энэ "Хьюндай Портер" маркийн 10-36 УАО улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь "Sain Express Post" ХХК-ийн эзэмшлийнх ба би өөрөө тухайн байгууллагын ажилтан, харин намайг энэ хэрэгт иргэний нэхэмжлэгч, хариуцагчаар оролцохыг манай захирал надад үүрэг болгосны дагуу оролцож байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 33/,

            - "Виннер Вэй" ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан, /хх-ийн 89-91/,

            - Насанд хүрээгүй хохирогч А.Хансүмбэрийн эмчилгээнд зарцуулсан баримтууд. /хх-ийн 116-118 хуудас/,

            - Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий газрын 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 04/3861 дугаартай албан бичиг, хавсралт, /хх-ийн 41-42/,

            - *******-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 108/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

            Тээврийн Прокурорын газраас *******-д 2022 оны 6 дугаар сарын 02-ны орой 17 цаг 17 минутын орчимд Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, "Натур" худалдааны төвийн урд талд байрлах 90-1 дүгээр байрны урд замд "Хьюндай Портер" маркийн 10-36 УАО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 19.1-т заасан "Хорооллын дотор явган зорчигч нь явган хүний замаас гадна зорчих хэсгээр явж болно. Хорооллын дотор явган зорчигч давуу эрхтэй. ... мөн дүрмийн 3.4-т заасан "Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах" гэсэн заалтуудыг тус тус зөрчин бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцох үедээ явган зорчигч А.Х-ийг /16 настай, эрэгтэй/ мөргөж, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

******* нь  2022 оны 6 дугаар сарын 02-ны орой 17 цаг 17 минутын орчимд Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, "Натур" худалдааны төвийн урд талд байрлах 90-1 дүгээр байрны урд замд "Хьюндай Портер" маркийн 10-36 УАО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 19.1-т заасан "Хорооллын дотор явган зорчигч нь явган хүний замаас гадна зорчих хэсгээр явж болно. Хорооллын дотор явган зорчигч давуу эрхтэй. ... мөн дүрмийн 3.4-т заасан "Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах" гэсэн заалтуудыг тус тус зөрчин бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцох үедээ явган зорчигч А.Х-ийг /16 настай, эрэгтэй/ мөргөж, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь

            - гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/,

            - 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хх-ийн 5-12/

            Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч А.Х-ийн өгсөн:  "... нэг машин хүчтэй хаазалж ирээд миний цамцны хойноос толь нь орооцолдоод намайг машины баруун урд талын толиороо чирээд давхисан. би тухайн үед тэр машиныг цохиж байж машиныг зогсоосон. ... би тэр машиныг олж хараагүй гэнэт л хойноос ирж намайг машинаараа чирч давхисан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 14/,

            Гэрч Э.Амаржаргалын өгсөн: “ ... гэнэт дуу чимээ гарахаар нь харсан чинь нэг бүхээгтэй Х.Портер машины баруун урд хэсэгт нэг хүүхэд чирэгдээд явж байгаа харагдсан ба машин нь баруунаас зүүн зүгийг чиглээд явж байсан ба хэсэг газарт яваад зогссон. Намайг яваад очих үед мөргүүлсэн хүүхэд шоконд орсон өмсөж явсан цамц нь урагдсан, хөл гар нь зулгарч гэмтсэн байдалтай харагдаж байсан. ...." гэх мэдүүлэг /хх-ийн 47/

            Гэрч Г.Гантөмөрийн өгсөн: "... нэг амбаартай "Портер" машины баруун урд талын толинд нэг эрэгтэй хүүхэд өмсөж явсан малгайтай цамцныхаа малгайгаар машины толиноос орооцолдоод чирэгдээд явж байгаа харагдсан. Тэгээд тэр машин хүүхдийг жаахан чирч яваад зогссон. Тэгээд би тэр машины хажууд ирсэн байсан учраас нөгөө хүүхдийг түшиж авсан. Намайг яваад очих үед мөргүүлсэн хүүхэд шоконд орсон өмсөж явсан цамц нь урагдсан, хөл гар нь зулгарч гэмтсэн байдалтай харагдаж байсан. ..." гэх мэдүүлэг /хх-ийн 49/,

            Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн

            1. А.Х-ийн зүүн өвдөгний урд чагтан холбоосын урагдал, шаант ясны дээд булуу хэсэгт ясны эдийн голомтлог няцрал, зүүн атгаал ясны дээд булууны гадна төвгөрийн сэлтэрсэн хугарал, зүүн эгэмний дээд төгсгөл хэсгийн хугарал, зүүн мөрний үений холбоосуудын сэмэрсэн урагдлууд, тархи доргилт, зүүн мөр. эгэм, хүзүү, зүүн шуу, сарвуу алга, өвдөгт зулгаралт, хүзүү, нуруунд цус хуралт, зүүн мөр, өвдөгний үений зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо.

             2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн мөргөгдөх, үрэгдэх нидрэгдэх, үйлчлэлээр үүсгэгдэнэ.

             3. Шинэ гэмтлүүд байна.

             4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана.

             5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна. гэх дүгнэлт /хх-ийн 60-62/,

            - Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 1138598833 дугаартай

            1. Хюндай портер маркийн 1036 УАО улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь автотээврийн хэрэгсэлд тавигдах стандартын шаардлагыг хангахгүй байна.

                  2. Урд салхины шил зүүн талдаа 20х25см орчим цуурсан, баруун хойд тоормосны гэрэл асахгүй, улсын дугаарын гэрэл асахгүй, баруун талын гэрлийн чадал ойр Дээрээ Ocd, хол дээрээ Ocd(стандарт<10000 кандел) байгаа нь автотээврийн хэрэгсэлд тавигдах стандартын шаардлагыг хангахгүй байна.

                  3. Уг автотээврийн хэрэгслийн дээрхи эвдрэл гэмтэлүүд нь зам тээврийн 21-54 осолд хэрхэн яаж нөлөөлөх, хэзээ яаж үүссэн эвдрэл гэмтэл эсэхийг техникийн хяналтын үзлэгээр тогтоох боломжгүй юм.

              4. Уг автотээврийн хэрэгслийн дээрх эвдрэл гэмтлүүд нь зам тээврийн осолд хэрхэн яаж нөлөөлөхийг техникийн хяналтын үзлэгээр тогтоох боломжгүй юм.

            5. Уг автотээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгат ABS тоормосны системтэй ба тоног төхөөрөмж ашиглан үзлэг хийхэд: урд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 3,2кн, баруун талдаа 3,7кH, зөрүү нь 14% (стандарт<20%), хойд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 0,4кн, баруун талдаа 0,4кн байх буюу зогсохгүй байгаа нь тоормосны систем хэвийн бус ажиллаж байна. Зогсоолын тоормос хэвийн байна.

            6. Тоормозны систем нь шингэн дамжуулгатай, ABS тоормосны системүүдийн үед тээврийн хэрэгсэл тоормос гишгэх үед тухайн замын гадаргуугын байдал, автомашины хурд зэргээс хамаарч тоормосны мөр үүсэх боломжтой. гэх дүгнэлт /хх-ийн 71-77/,

            Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Б.Ганзоригийн гаргасан 747 дугаартай "Мөрдөгчийн магадлагаа"  /хх-ийн 81-82/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч, хариуцагч Г.Мөнгөнчимэгийн өгсөн "... гэхдээ энэ ослыг гаргасан ******* гэдэг залуу манай байгууллагад жолоочоор ажилд ороод эхний өдрөө тухайн осол гаргасан машиныг жолоодож хүргэлт хийж яваад ийм осол гаргасан юм. ... энэ "Хьюндай Портер" маркийн 10-36 УАО улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь "Sain Express Post" ХХК-ийн эзэмшлийнх ба би өөрөө тухайн байгууллагын ажилтан, харин намайг энэ хэрэгт иргэний нэхэмжлэгч, хариуцагчаар оролцохыг манай захирал надад үүрэг болгосны дагуу оролцож байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 33/,

            - "Виннер Вэй" ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 89-91/,

            -Насанд хүрээгүй хохирогч А.Х-ийн эмчилгээнд зарцуулсан төлбөрийн баримтууд /хх-ийн 116-118/,

            Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий Газрын 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 04/3861 дугаартай албан бичиг, хавсралт /хх-ийн 41-42/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч ******* Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлж гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

            Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

            Улсын яллагч дүгнэлтдээ: “шүүгдэгч *******-г гэм буруутайд тооцож 6 сарын хугацаагаар Улаанбаатар хотоос гарах зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх,  Монгол улсын Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч “Sain express” компаниас 1.750.000 төгрөгийг  гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Алтанхуягт олгох, эрүүл мэндийн даатгалын төлбөрт 48,000 төгрөгийг гаргуулж Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий Газарт олгох саналтай байна.” гэв

            Шүүгдэгч *******-д ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж шийдвэрлэх зүйтэй гэж үзлээ.

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1,  499 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар "Хьюндай Портер" маркийн 10-36 УАО улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь "Sain Express Post" ХХК-ийн эзэмшлийнх, эзэмшигч нь шүүгдэгч *******-д уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн байх тул насанд хүрээгүй хохирогчид учирсан хохирлыг “Sain Express Post" ХХК-иас гаргуулахаар шийдвэрлэлээ. Тээврийн хэрэгсэл зэмшигч нь өөрт учирсан хохирлоо шүүгдэгчээс иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг тайлбарлах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

       1. Шүүгдэгч Т. Б-д автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т. Б-д 2 /хоёр/ сарын хугацаагаар Улаанбаатар хотоос гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.   

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар *******-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

           4. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар үйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч “Sain express” компаниас 1.750.000 /нэг сая долоон зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Алтанхуягт, 48.000 /дөчин найман мянга/ төгрөгийг гаргуулж Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий Газрын Төрийн сан банк дахь 100900020080 тоот дансанд тус тус олгосугай

           5. хохирогч А.Х нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

        6. Иргэний хариуцагч өөрт учирсан хохирлоо шүүгдэгч *******-аас иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

            7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

              8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.МӨНХТУЯА