Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 30 өдөр

Дугаар   2022/ШЦТ/57

 

 

 

 

 

 

 

  2021        12          30                                       2022/ШЦТ/57

 

                            

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дариймаа,  

улсын яллагч П.Даваасүрэн /томилолтоор/,

шүүгдэгч С.Ж,  Ө.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан С.Ж, Ө.Т нарт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2106 00000 2534 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2002 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Отгонтэнгэр их сургуулийн 1 дүгээр курсийн оюутан, ам бүл 2, ээжийн хамт амьдардаг, , урьд

- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 2020/ШЦТ/993 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 120 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдэж байсан, С.Ж.

Монгол Улсын иргэн, 2002 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Мандах их сургуулийн 2 дугаар курсийн оюутан, ам бүл 4, ээж, дүү нарын хамт амьдардаг, урьд

- Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 2021/ШЦТ/297 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэгдэж байсан  Ө.Т

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Ж, Ө.Т нар бүлэглэн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд байрлан үйл ажиллагаа явуулдаг “Шөнийн зах” худалдааны төвийн ПС молл салбарын электрон барааны тасгаас Делл 5515 загварын зөөврийн компьютерийг мөнгийг нь дансаар шилжүүлнэ гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж зөөврийн компьютерийг авч, бусдад 2.587.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд байрлан үйл ажиллагаа явуулдаг “Номин Хайпермаркет 13 дугаар хороолол” салбарын электрон барааны тасгаас Acer 313-7551 загварын зөөврийн компьютерийг мөнгийг нь дансаар шилжүүлнэ гэж хуурч зөөврийн компьютерийг авч бусдад 3.600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.            

                                                                    /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.Т мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Ж мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” Гэв.

     Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3-4/,

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 7/,

- Хохирогч Р.Баянмөнх мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Хар бор өнгийн бомбор өмссөн хар өнгийн өмдтэй, саарал өнгийн 2 мөртэй үүргэвч, цагаан өнгийн кет өмссөн байсан залуу нь 180 см өндөр орчим байсан. Хажууд нв яваа залуу нь ноосон хар малгай, хар цамц, хар өмдтэй, бор өнгийн гуталтай байсан. Тэр хоёр залуу манай худалдагчтай тооцоогоо дансаар шилжүүлнэ гэж зогсож байгаад анхаарал сарнихад гараад яваад өгсөн... Үндсэн үнэ нь 2.999.900 төгрөгөөр зарж байгаа. Бараа худалдахдаа дагалдах бэлэг өгч байсныг цүнхэндээ хийгээд явсан байсан. Тэр эд зүйл нь нийлээд 149.700 төгрөг болж байна. Уг эд зүйлүүд нь бүгд шинэ лангуун дээр байгаа эд зүйл...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/,

- “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 24-25/,

- С.Жы хаан банкны 5019310198 тоот дансны хуулга /хх-ийн 27-28/,

- Яллагдагч С.Ж мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр би найз Түвшинжаргалтай Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах офицеруудын ордон дээр уулзаад Халдвартад байх найз Эрдэнэбилэгтэй уулзахаар явсан. Эрдэнэбилэгтэй уулзаад эргээд Өбид хоёр явж байхдаа цахилгаан барааны дэлгүүр ороод эд зүйл аваад мөнгийг шилжүүлчихлээ гэж хэлээд гараад явж болох юм бишүү гэж ярилцаад Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шөнийн зах худалдааны пи си молл худалдааны дэлгүүр ороод хар өнгийн дэлл загварын зөөврийн компьютерийг худалдан авлаа гээд Ө дансаа мөнгийг нт шилжүүлчихлээ гэж хэлээд бид хоёр зөөврийн компьютерийг аваад явсан. Бид хоёр тэндээсээ гараад 13 хүртэл алхаад тэндээс такси бариад их дэлгүүр ороод компьютерийг яах вэ гэж бодож байгаад компьютер ландад очиж үл таних хүнд 1.600.000 төгрөгөөр зарсан. Тухайн 1.600.000 төгрөгнөөс бид хоёр хамтдаа хоолонд ороод үлдсэн мөнгийн хувааж аваад салсан... Тухайн санааг бид хоёр хоорондоо ярилцаж байгаад гаргасан ба бид хоёрт мөнгөний хэрэгцээ гарсан тул тийм үйлдэл хийсэн... Өөр цагдаагийн газарт шалгагдаж байгаа зүйл байхгүй. Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст энэтэй нийлээд 2 хэрэгт холбогдон шалгагдаж байгаа энэ хоёр хэргийг нэгтгүүлж шалгуулах хүсэлтэй байна.”, ...2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 16 цагийн орчим Түвшинжаргалтай уулзсан. Тухайн үед бид хоёр өрөнд ороод утсаа ломбардад тавьсан байсан болохоор яаж мөнгө олох уу гэж ярилцаж байгаад шилжүүлчихье гэж хэлээд барааг нв аваад явчихъя гэсэн арга сэдсэн...Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд гэмшиж байна. Тухайн хулгайлсан гэх нөүтбүкний хохирлыг бүрэн барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-42, 106-107/,  

- Шүүгдэгч Ө.Т мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр би найз Жаргалсайхантай Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах офицеруудын ордон дээр уулзаад Халдвартад байх найз Эрдэнэбилэгээс чихэвч аваад эргээд явж байх замд Жаргалсайхан Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Пи си малл дэлгүүрээс орж нөүтбүүк авъя гэж хэлэхээр нь хамтдаа пи си малл дэлгүүр орсон. Бид хоёр пи си малл дэлгүүрт ороод делл 5515 загварын 2.000.000 төгрөг гаруйгийн үнэтэй нөүтбүүкийг худалдан авахаар болоход бид хоёрт мөнгө байхгүй байсан учир би тухайн худалдагч эмэгтэйд мөнгийг шилжүүлчихлээ гэж хэлээд нөүтбүүкийг аваад гарсан. Жаргалсайхан бид хоёр тэндээсээ гараад нөүтбүүкийг компьютер ландад очиж үл таних хүнд 1.500.000 төгрөгөөр зарсан. Тухайн 1.500.000 төгрөгийг бид 2 хамтдаа хэрэглээндээ зарцуулж үрсэн..” гэх мэдүүлэг /хх-ийн 49-51/,

- Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 66/,

- Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 67/,

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 68-69/,

- Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 71/,

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Баяртогтох мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “..Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Номин хайпермаркет 13 дугаар хороолол салбараас өнгөрсөн долоо хоногт менежер нь яриад нөүтбүүк алдсан, цагдаагийн байгууллагад бүртгүүлсэн байгаа, итгэмжлэлээ бэлдэж байгаарай гэж хэлсэн. Тэгээд юу болсон талаар асууж тодруулахад хоёр залуу нөүтбүүк авъя, мөнгийг нь дансаар шилжүүлсэн гэж хэлээд аваад зугтсан гэж хэлсэн. Манай байгууллагад учирсан хохирлыг барагдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 79/,

- Гэрч Г.Гоомарал мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “Өнөөдөр буюу 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 17 цагийн үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд байрлах Номин худалдааны төвийн олл март салбарт үл таних 2 эрэгтэй хүн орж ирээд 3.600.000 төгрөгийн үнэ бүхий асер 313-7551 загварын 13,3 инчийн саарал өнгийн нөүтбүүк үзэж байгаад мөнгөө интернет банкаар хийж байна гээд болчихлоо гээд гараад явсан ба гүйлгээг нь орж ирэхийг нь шалгаж үзээгүй байж байтал гадаа гараад зугтаад алга болсон. Тэгээд би шууд цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 81-82/,

- Ө.Т, С.Ж нарын хувийн байдлын талаарх баримтууд /хх-ийн 92-94/,

- “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 96-97/,

- Урьд Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 130-131/,

- Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт /хх-ийн 152-153/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас С.Ж, Ө.Т нар бүлэглэн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд байрлан үйл ажиллагаа явуулдаг “Шөнийн зах” худалдааны төвийн ПС молл салбарын электрон барааны тасгаас Делл 5515 загварын зөөврийн компьютерийг мөнгийг нь дансаар шилжүүлнэ гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж зөөврийн компьютерийг авч, бусдад 2.587.000 төгрөгийн хохирол учруулсан,

          Мөн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд байрлан үйл ажиллагаа явуулдаг “Номин Хайпермаркет 13 дугаар хороолол” салбарын электрон барааны тасгаас Acer 313-7551 загварын зөөврийн компьютерийг мөнгийг нь дансаар шилжүүлнэ гэж хуурч зөөврийн компьютерийг авч бусдад 3.600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул С.Ж, Ө.Т нарт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

           Шүүгдэгч С.Ж, Ө.Т нар бүлэглэн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд байрлан үйл ажиллагаа явуулдаг “Шөнийн зах” худалдааны төвийн ПС молл салбарын электрон барааны тасгаас Делл 5515 загварын зөөврийн компьютерийг мөнгийг нь дансаар шилжүүлнэ гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж зөөврийн компьютерийг авч, бусдад 2.587.000 төгрөгийн хохирол учруулсан,

          Мөн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд байрлан үйл ажиллагаа явуулдаг “Номин Хайпермаркет 13 дугаар хороолол” салбарын электрон барааны тасгаас Acer 313-7551 загварын зөөврийн компьютерийг мөнгийг нь дансаар шилжүүлнэ гэж хуурч зөөврийн компьютерийг авч бусдад 3.600.000 төгрөгийн хохирол учруулсанболох нь:

- Дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3-4/,

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 7/,

- Хохирогч Р.Баянмөнх мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Хар бор өнгийн бомбор өмссөн хар өнгийн өмдтэй, саарал өнгийн 2 мөртэй үүргэвч, цагаан өнгийн кет өмссөн байсан залуу нь 180 см өндөр орчим байсан. Хажууд нв яваа залуу нь ноосон хар малгай, хар цамц, хар өмдтэй, бор өнгийн гуталтай байсан. Тэр хоёр залуу манай худалдагчтай тооцоогоо дансаар шилжүүлнэ гэж зогсож байгаад анхаарал сарнихад гараад яваад өгсөн... Үндсэн үнэ нь 2.999.900 төгрөгөөр зарж байгаа. Бараа худалдахдаа дагалдах бэлэг өгч байсныг цүнхэндээ хийгээд явсан байсан. Тэр эд зүйл нь нийлээд 149.700 төгрөг болж байна. Уг эд зүйлүүд нь бүгд шинэ лангуун дээр байгаа эд зүйл...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/,

- “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 24-25/,

- С.Жы хаан банкны 5019310198 тоот дансны хуулга /хх-ийн 27-28/,

- Яллагдагч С.Ж мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр би найз Түвшинжаргалтай Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах офицеруудын ордон дээр уулзаад Халдвартад байх найз Эрдэнэбилэгтэй уулзахаар явсан. Эрдэнэбилэгтэй уулзаад эргээд Өбид хоёр явж байхдаа цахилгаан барааны дэлгүүр ороод эд зүйл аваад мөнгийг шилжүүлчихлээ гэж хэлээд гараад явж болох юм бишүү гэж ярилцаад Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шөнийн зах худалдааны пи си молл худалдааны дэлгүүр ороод хар өнгийн дэлл загварын зөөврийн компьютерийг худалдан авлаа гээд Өдансаа мөнгийг нт шилжүүлчихлээ гэж хэлээд бид хоёр зөөврийн компьютерийг аваад явсан. Бид хоёр тэндээсээ гараад 13 хүртэл алхаад тэндээс такси бариад их дэлгүүр ороод компьютерийг яах вэ гэж бодож байгаад компьютер ландад очиж үл таних хүнд 1.600.000 төгрөгөөр зарсан. Тухайн 1.600.000 төгрөгнөөс бид хоёр хамтдаа хоолонд ороод үлдсэн мөнгийн хувааж аваад салсан... Тухайн санааг бид хоёр хоорондоо ярилцаж байгаад гаргасан ба бид хоёрт мөнгөний хэрэгцээ гарсан тул тийм үйлдэл хийсэн... Өөр цагдаагийн газарт шалгагдаж байгаа зүйл байхгүй. Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст энэтэй нийлээд 2 хэрэгт холбогдон шалгагдаж байгаа энэ хоёр хэргийг нэгтгүүлж шалгуулах хүсэлтэй байна.”, ...2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 16 цагийн орчим Түвшинжаргалтай уулзсан. Тухайн үед бид хоёр өрөнд ороод утсаа ломбардад тавьсан байсан болохоор яаж мөнгө олох уу гэж ярилцаж байгаад шилжүүлчихье гэж хэлээд барааг нв аваад явчихъя гэсэн арга сэдсэн...Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд гэмшиж байна. Тухайн хулгайлсан гэх нөүтбүкний хохирлыг бүрэн барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-42, 106-107/, 

- Шүүгдэгч Ө.Т мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр би найз Жаргалсайхантай Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах офицеруудын ордон дээр уулзаад Халдвартад байх найз Эрдэнэбилэгээс чихэвч аваад эргээд явж байх замд Жаргалсайхан Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Пи си малл дэлгүүрээс орж нөүтбүүк авъя гэж хэлэхээр нь хамтдаа пи си малл дэлгүүр орсон. Бид хоёр пи си малл дэлгүүрт ороод делл 5515 загварын 2.000.000 төгрөг гаруйгийн үнэтэй нөүтбүүкийг худалдан авахаар болоход бид хоёрт мөнгө байхгүй байсан учир би тухайн худалдагч эмэгтэйд мөнгийг шилжүүлчихлээ гэж хэлээд нөүтбүүкийг аваад гарсан. Жаргалсайхан бид хоёр тэндээсээ гараад нөүтбүүкийг компьютер ландад очиж үл таних хүнд 1.500.000 төгрөгөөр зарсан. Тухайн 1.500.000 төгрөгийг бид 2 хамтдаа хэрэглээндээ зарцуулж үрсэн..” гэх мэдүүлэг /хх-ийн 49-51/,

- Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 66/,

- Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 67/,

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 68-69/,

- Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 71/,

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Баяртогтох мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “..Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Номин хайпермаркет 13 дугаар хороолол салбараас өнгөрсөн долоо хоногт менежер нь яриад нөүтбүүк алдсан, цагдаагийн байгууллагад бүртгүүлсэн байгаа, итгэмжлэлээ бэлдэж байгаарай гэж хэлсэн. Тэгээд юу болсон талаар асууж тодруулахад хоёр залуу нөүтбүүк авъя, мөнгийг нь дансаар шилжүүлсэн гэж хэлээд аваад зугтсан гэж хэлсэн. Манай байгууллагад учирсан хохирлыг барагдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 79/,

- Гэрч Г.Гоомарал мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “Өнөөдөр буюу 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 17 цагийн үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд байрлах Номин худалдааны төвийн олл март салбарт үл таних 2 эрэгтэй хүн орж ирээд 3.600.000 төгрөгийн үнэ бүхий асер 313-7551 загварын 13,3 инчийн саарал өнгийн нөүтбүүк үзэж байгаад мөнгөө интернет банкаар хийж байна гээд болчихлоо гээд гараад явсан ба гүйлгээг нь орж ирэхийг нь шалгаж үзээгүй байж байтал гадаа гараад зугтаад алга болсон. Тэгээд би шууд цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 81-82/,

- Ө.Т, С.Ж нарын хувийн байдлын талаарх баримтууд /хх-ийн 92-94/,

- “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 96-97/,

- Урьд Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 130-131/,

            - Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт /хх-ийн 152-153/ зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч С.Ж, Ө.Т нарыг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

            Хохирогч гомдол саналгүй, хохирол төлөгдсөн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ бичгээр ирүүлсэн байх тул шүүгдэгч С.Ж, Ө.Т нар бусдад төлөх төлбөргүй болно.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Шүүгдэгч С.Ж, Ө.Т нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг СиДиг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. ШүүгдэгчС.Ж, Ө.Т нарыг хуурч өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ж, Ө.Т нарыг тус тус 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар С.Ж, Ө.Т нарт оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоож, С.Ж, Ө.Т нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг СиДиг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, С.Ж, Ө.Т нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.МӨНХТУЯА