Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 159/ШШ2021/0009

 

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа би, ******* ******* ******* ******* ХХК-ийн гомдолтой, Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын Зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны гаалийн улсын байцаагч Ц.*******д холбогдох Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын Зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны гаалийн улсын байцаагч Ц.*******гийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 0124163 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэрэгт гомдол гаргагчаас 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдөр ирүүлсэн гомдлын шаардлагаасаа татгалзах тухай хүсэлтийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч ******* ******* ******* ******* ХХК шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: ... ******* ******* ******* ******* ХХК нь Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Ц.*******гийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 0124163 дугаар шийтгэлийн хуудсыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа учир хүчингүй болгуулахаар тус шүүхэд гомдол гаргасан билээ. Захиргааны хэргийн анхан шатны шүүх хуралданаар гаалийн улсын байцаагчийн хүсэлтийн дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн байгаа юм. Гаалийн байгууллага болон манай компани нь хоорондоо зөвшилцөн шийдвэрлэж байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасны дагуу гомдлын шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна. Иймд манай компанийн хүсэлтийг шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Гомдол гаргагч ******* ******* ******* ******* ХХК нь Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын Зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны гаалийн улсын байцаагч Ц.*******д холбогдуулан гаргасан Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын Зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны гаалийн улсын байцаагч Ц.*******гийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 0124163 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий гомдлоосоо татгалзах тухай хүсэлтийг 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд бичгээр гаргажээ.

Гомдлыг ******* ******* ******* ******* ХХК-ийн захирал Д.Болд өөрөө гаргасан бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх, 66 дугаар зүйлийн 66.1-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно. гэж тус тус заасны дагуу ******* ******* ******* ******* ХХК-ийн захирал Д.Болд нь Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын Зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны гаалийн улсын байцаагч Ц.*******д холбогдуулан гаргасан гомдлоосоо татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар гомдлын шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн энэхүү захирамжид хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах мөн гомдол гаргагч ******* ******* ******* ******* ХХК нь Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын Зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны гаалийн улсын байцаагч Ц.*******д холбогдуулан гаргасан дээрх гомдлын шаардлагаар шүүхэд дахин гомдол гаргах эрхгүй болохыг дурьдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан гомдол гаргагч ******* ******* ******* ******* ХХК нь гомдлын Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын Зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны гаалийн улсын байцаагч Ц.*******гийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 0124163 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.4, 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захирамжийн хувийг хэргийн оролцогч нарт гардуулахыг шүүгчийн туслах Б.Байгалмаад даалгасугай.

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-д тус тус зааснаар гомдол гаргагч нь энэ шаардлагаар дахин нэхэмжлэл гаргах, хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА