| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2022/0107/Э |
| Дугаар | 2022ШЦТ/121 |
| Огноо | 2022-01-18 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | М.Оюунбат |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 2022ШЦТ/121
2022 01 18 2022ШЦТ/121
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дариймаа,
улсын яллагч М.Оюунбат,
шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан *******-д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2106 00000 2644 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1994 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг,
урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, *******
Холбогдсон хэргийн талаар:
Яллагдагч ******* нь 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Өлзий” нэртэй зочид буудлын 203 тоот өрөөнөөс иргэн Д.А самсунг А-12 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж авсны улмаас бусдад 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/,
- Хохирогч Д.А мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өлзий” зочид буудлын 203 тоот өрөөнд амарч байсан бөгөөд өглөө 08 цаг өнгөрч байхад босох үед тухайн өрөөнд орон дээр тавьсан байсан миний самсунг галакси 12 загварын гар утас алга болсон. Тэгээд цагдаагийн байгууллагад хандан дуудлага өгсөн. Тэгээд хяналтын камер шүүлгэхэд уг буудлыг ажиллуулж байсан залуугаас өөр манай өрөөнд орсон хүн байхгүй бөгөөд цагдаагийн байгууллагаас ирж шалгаад миний гар утсыг хулгайлсан хүнийг олж гар утсыг хүлээлгэн өгсөн. 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Эрдэнэт хотын теди худалдааны төвөөс 700.000 төгрөгөөр худалдан авсан самсунг галакси 12 загварын гадна талаараа хар өнгийн хавтсан гэртэй хар өнгийн гар утас байсан. Би одоо гар утсаа 500.000 төгрөгөөр үнэлж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9/,
- Гэрч Ө.Батхуяг мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Нарантуул худалдааны төвийн зүүн талын зогсоолын хэсэгт байрлах хуучин бараа зардаг хэсэгт хүмүүстэй хөзөр тоглож байх үед Нарантуул зах орчимоор яваад байдаг Монхоон гэдэг залуу ирээд надтай уулзаад би саяхан хутгалуулаад мөнгөний хэрэг болчихоод эгчийн утас байгаа юм та энэ утсыг 200.000 төгрөгөөр авчих гэхээр нь надад 200.000 төгрөг алга гээд 150.000 төгрөгөөр авахаар болоод би уг гар утсыг 150.000 төгрөгөөр худалдан авсан бөгөөд удалгүй Нарантуул худалдааны төвд үүрэг гүйцэтгэдэг Батбаатар гэж цагдаа намайг дуудаад хулгайн гар утас худалдан авсан байна гээд гар утсыг хураан авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/,
- “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 20-21/,
- Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 26/,
- Эд зүйл түр хураан авсан тэмдэглэл /хх-ийн 27/,
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 29/,
- Яллагдагч ******* мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өлзий” нэртэй зочид буудалд би тухайн өдөр найз бүсгүйтэйгээ орсон. Тэгээд би 203 тоот өрөөнд хүн унтаж байхаар би ороод гар утсыг аваад эргүүлээд эзэнд нь хүлээлгэн өгсөн байгаа..” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Өлзий” нэртэй зочид буудлын 203 тоот өрөөнөөс иргэн Д.А-н самсунг А-12 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж авсны улмаас бусдад 350.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/,
- Хохирогч Д.А мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өлзий” зочид буудлын 203 тоот өрөөнд амарч байсан бөгөөд өглөө 08 цаг өнгөрч байхад босох үед тухайн өрөөнд орон дээр тавьсан байсан миний самсунг галакси 12 загварын гар утас алга болсон. Тэгээд цагдаагийн байгууллагад хандан дуудлага өгсөн. Тэгээд хяналтын камер шүүлгэхэд уг буудлыг ажиллуулж байсан залуугаас өөр манай өрөөнд орсон хүн байхгүй бөгөөд цагдаагийн байгууллагаас ирж шалгаад миний гар утсыг хулгайлсан хүнийг олж гар утсыг хүлээлгэн өгсөн. 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Эрдэнэт хотын теди худалдааны төвөөс 700.000 төгрөгөөр худалдан авсан самсунг галакси 12 загварын гадна талаараа хар өнгийн хавтсан гэртэй хар өнгийн гар утас байсан. Би одоо гар утсаа 500.000 төгрөгөөр үнэлж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9/,
- Гэрч Ө.Батхуяг мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Нарантуул худалдааны төвийн зүүн талын зогсоолын хэсэгт байрлах хуучин бараа зардаг хэсэгт хүмүүстэй хөзөр тоглож байх үед Нарантуул зах орчимоор яваад байдаг Монхоон гэдэг залуу ирээд надтай уулзаад би саяхан хутгалуулаад мөнгөний хэрэг болчихоод эгчийн утас байгаа юм та энэ утсыг 200.000 төгрөгөөр авчих гэхээр нь надад 200.000 төгрөг алга гээд 150.000 төгрөгөөр авахаар болоод би уг гар утсыг 150.000 төгрөгөөр худалдан авсан бөгөөд удалгүй Нарантуул худалдааны төвд үүрэг гүйцэтгэдэг Батбаатар гэж цагдаа намайг дуудаад хулгайн гар утас худалдан авсан байна гээд гар утсыг хураан авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/,
- “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 20-21/,
- Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 26/,
- Эд зүйл түр хураан авсан тэмдэглэл /хх-ийн 27/,
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 29/,
- Яллагдагч ******* мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өлзий” нэртэй зочид буудалд би тухайн өдөр найз бүсгүйтэйгээ орсон. Тэгээд би 203 тоот өрөөнд хүн унтаж байхаар би ороод гар утсыг аваад эргүүлээд эзэнд нь хүлээлгэн өгсөн байгаа..” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42/ зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч *******ыг утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Шүүгдэгч *******од прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Хохирогч Д.А гомдол саналгүй, гар утсыг буцаан өгсөн байх тул шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч *******-д ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хохирлоо бүрэн төлж барагдуулсныг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *******-д бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-д 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******-д оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА