| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2018/03281/и |
| Дугаар | 2876 |
| Огноо | 2018-10-01 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 2876
| 2018 оны 10 сарын 01 өдөр | Дугаар 102/ШШ2018/02876 | Улаанбаатар хот |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүрэг дугаар хороо Үйлдвэрийн гудамж байр тоотод оршин суугч Б.Н
Хариуцагч: Баянгол дүүрэг дүгээр хороо тоотод оршин суугч Г.Ч
Гэрээний үүрэгт 19.444.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц, хариуцагч Г.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Н нь хариуцагч Г.Чтэй 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр №АР/А2/04/17 тоот захиалгаар бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулж хамтран ажилласан. Үүнээс хойш Г.Ч нь гэрээний нийт үнийн дүнгээс 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 10.000.000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 5.000.000 төгрөг төлж үүнээс хойш огт төлбөр хийгээгүй. Иймд Г.Чээс төлбөрийн үлдэгдэл 19.444.000 төгрөг, алданги 9.722.000 төгрөг, нийт 29.166.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын алданги 9.722.000 төгрөгөөс татгалзаж хариуцагч Г.Ч нь үндсэн төлбөр болох 19.444.000 төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдөр төлөх бөгөөд төлөөгүй тохиололд алдангийг нэмж 29.166.000 төгрөгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар гаргуулахаар харилцан тохирч эвлэрсэн. Иймд бидний эвлэрлийг баталгаажуулж өгнө үү гэв.
Хариуцагч Г.Ч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч талтай харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан тул бидний эвлэрлийг баталгаажуулж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.
Шүүх хуралдааны явцад зохигчид харилцан тохиролцож байгуулсан Эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын 9.722.000 төгрөгөөс татгалзаж үлдэх 19.444.000 төгрөгийг хариуцагч нь 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулах, төлөөгүй тохиолдолд алдангийг нэмж 29.166.000 төгрөгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар гаргуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байна.
Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтууд, зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Н нь хариуцагч Г.Чт холбогдуулан гэрээний үүрэгт 1.974.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Шүүх хуралдааны явцад зохигчид харилцан эвлэрч, Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын 9.722.000 төгрөгөөс татгалзаж үлдэх 19.444.000 төгрөгийг хариуцагч нь 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулах, төлөөгүй тохиолдолд алдангийг нэмж 29.166.000 төгрөгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар гаргуулахаар харилцан тохирч, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Зохигч эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй тул нэхэмжлэгч Б.Н хариуцагч Г.Ч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй.
Шүүх хуралдаанд зохигчид эвлэрч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу дуусгавар болсон тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 303.780 төгрөг гаргуулж улсын төсвийн дансанд оруулж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Н нь нэхэмжлэлийн шаардлагын 9.722.000 төгрөгөөс татгалзаж үлдэх 19.444.000 төгрөгийг хариуцагч Г.Ч нь 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулах, төлөөгүй тохиолдолд алдангийг нэмж 29.166.000 төгрөгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар гаргуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 303.780 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Чээс 303.780 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг нэхэмжлэгч, хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА