Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/702

 

   

 

 

 

 

 

 

  2022         9            5                                      2022/ШЦТ/702

 

 

 

                           

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Б” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Сувд-Эрдэнэ даргалж, шүүгч С.Батгэрэл, шүүгч Л.Галбадар нарын бүрэлдэхүүнтэй

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг, 

иргэдийн төлөөлөгч Л.Цэцэгтуяа,

улсын яллагч М.Отгонжаргал,

шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч Д.Батбаяр нарыг оролцуулан хаалттай хийсэн хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Бид холбогдох эрүүгийн 2206000061593 дугаартай хэргийг 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1998 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Төв аймгийн Лүн суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, эгч нарын хамт ...  тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй,

урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 560 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1421 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгийн торгох ял оногдуулж, уг ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосон,

М.Б, регистрийн дугаар.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Б нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Зүүн хүрээ хотхоны 13 давхарт 55 тоотод 2 өрөө байрыг түрээслэж байхдаа хажуу өрөөг нь давхар түрээслэн амьдарч байгаа Анужингийнд 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр очсон хохирогч А.Эг орой унтаж байх үед оролдож, хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орж, хохирогчид трихомониаз буюу бэлгийн замын халдварт өвчин халдааж хүчиндсэн,

Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд байрлах Зүүн хүрээ хотхоны 2 дугаар орц, 13-55 тоот байрны хажуу өрөөг түрээслэхдээ 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хохирогч Б.Сд еөрийн байр гэж итгүүлэн хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон 2 сарын түрээсийн мөнгө 700,000 төгрөгийг 3635127849 тоот дансаар шилжүүлэн авч залилсан,

Фейсбүүкийн “Байрны түрээс” гэсэн зарын грүппт “баруун 4 замын Хилл Саед хотхонд бүрэн тавилгатай 1 өрөө байр түрээслүүлнэ” гэсэн хуурамч зар байршуулж, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориуд бий болгон Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа 1 дүгээр хорооллын 712 байрын 7 тоот гэртээ байхад нь хохирогч Б.Баасансүрэнгээс 2022 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр Хаан банкны 5739132668 тоот дансаар 2,200,000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

Фейсбүүк цахим орчинд “1 өрөө байр түрээслүүлнэ” гэх хуурамч зар байршуулж, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориуд бий болгон хохирогч Ч.Ог Баянзүрх дүүргийн 08 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдөр “урьдчилгаа 300,000 төгрөг шилжүүлэх хэрэгтэй” гэж хуурч мэхлэн 300,000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5174063192 тоот дансаар шилжүүлэн авч залилсан,

Үнэгүй.мн гэсэн зарын сайтад “Баруун 4 замын Хилл Саед хотхонд 1 өрөө бүрэн тавилгатай байр түрээслүүлнэ” гэсэн зар байршуулж, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориуд бий болгож, улмаар тус зарын дагуу хандсан М.Эөөс Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 79-70 тоотод байхад нь 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр иргэн Л.Дүүрэнжаргалын Төрийн банкны 1303 0037 8566 тоот дансаар 4,500,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

Фейсбүүк цахим орчинд “Mohbaatar Bymbadorj” гэсэн нэртэй хаягаас “Улсын их дэлгүүрийн хажуу талын 1-р байранд хажуу өрөө түрээслүүлнэ” гэсэн хуурамч зар байршуулж, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориуд бий болгож, хохирогч Д.Гээс 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхад нь Хаан банкны 5174063192 тоот дансаар 350,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

Фейсбүүк цахим хуудсанд байршуулсан байсан “Айфоне 12 про макс гар утас зарна” гэсэн зарын дагуу 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хохирогч Б.Атай холбогдож, улмаар Сүхбаатар дүүргийн 3-р хороо, 18 дугаар байрны орцонд уулзаж, худалдан авах гэж байгаа мэтээр итгүүлэн, хуурч хохирогч Б.Агийн “Айфоне 12 про макс” гар утсыг залилан мэхэлж авч 2,550,000 төгрөгийн хохирол учруулсан,

Фейсбүүк цахим орчинд “байр түрээсэлнэ" гэх хуурамч зар байршуулж, цахим хэрэгсэл ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгож, уг зарын дагуу холбогдсон хохирогч Ч.Жийг 2022 оны 5 дугаар сарын 5-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхад нь "түрээсийн төлбөр, урьдчилгаа" гэж шилжүүлсэн 1,000,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны 5174063192 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан гэх гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хэргийн үйл баримт болон гэм буруугийн дүгнэлт

А. Шүүгдэгч М.Б нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Зүүн хүрээ хотхоны 13 давхарт 55 тоотод 2 өрөө байрыг түрээслэж байхдаа хажуу өрөөг нь давхар түрээслэн амьдарч байгаа Анужингийнд 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр очсон хохирогч А.Эг орой унтаж байх үед оролдож, хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орж, хохирогчид трихомониаз буюу бэлгийн замын халдварт өвчин халдааж хүчиндсэн гэмт үйлдэл хийсэн үйл баримт нь хавтас хэрэгт авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах:

- Гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 7 дахь тал/,

- Хохирогч А.Эгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр найз Хулан руу утсаар залгасан чинь Анужин, Ганцацрал хоёр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Зүүн хүрээ хотхонд хажуу өрөө түрээсэлж байгаа юм байна хоёулаа очъё гэж хэлсэн. Тэгээд Хулан бид хоёр очсон. Бид хоёрыг ирэхэд Анужин, Ганцацрал хоёр байсан ба гэрийн эзэн нь байхгүй байсан. Удаагүй гэрийн эзэн залуу архи уусан бололтой согтуу орж ирсэн...Анужин бид хоёр орон дээр унтахаар болсон тэгсэн М.Б би жижигхэн буйдан дээр унтана чи энэ орон дээр унт гэхээр нь би орон дээр нь гараад унтсан. Унтаж байгаад нэг сэрсэн чинь Анужин, Хулан, Ганцацрал гурав байгаагүй нөгөө өрөөлүү ороод нөгөө хэдийг асуусан чинь гараад явчихсан гэж хэлсэн...Тэгээд би орон дээрээ буцаж хэвтээд халы зүүрмэглэж байсан чинь гэдэс рүү гар орж ирсэн тэгэхээр нь би зайлаач дээ гэсэн чинь М.Б өөдөөс инээгээд чи ямар ууртай юм бэ гээд байсан, эхэндээ гарыг нь аваад цаашаа буйдан дээрээ унт гэсэн чинь би одоо тэсэхгүй гэлүү амандаа юм бувтнаад байсан. Тэгсэн миний дотуур өмдийг тайлсан надтай секс хийх гээд дайраад байсан би зүгээр байчих зогсчих гэсэн чинь өөдөөс ямар ч юм хэлэхгүй хүчилж байгаад миний бэлэг эрхтэн рүү өөрийнхөө бэлэг эрхтнийг хийгээд хөдөлсөн. Эхэндээ би тийчлээд эсэргүүцлээ үзүүлсэн ерөөсөө зогсохгүй байхаар нь гарнаас нь мултраад боссон чинь араас тэвэрч аваад дахиад надтай секс хийхээр нь би уйлсан чинь чи яагаад уйлаад байгаан гээд байсан би ямар нэгэн юм хэлэлгүй хувцсаа өмсөөд гэрээс нь гараад явсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 11-13, 17-19, 21 дэх тал/,

- Гэрч Л.Ганцацралын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Бид нар амрахаар болоод манай өрөөнд орцгоосон. Анужин Хулан хоёр газар, би орон дээр Энхжин хаана унтах юм бэ гэсэн чинь Энхжин би М.Бийн өрөөнд орон дээр унтахаар болсон М.Б нь гал тогооны буйдан дээр унтахаар болсон гэж хэлсэн. Хулан усанд ороод нэлээн удсан, усанд орж ирээд гарч ирэхэд Хулангийн найз залуу нь залгаад бид хоёр гадагшаа гарахаар болсон. Хулан бид хоёр гадагшаа гарсан 20-30 минутын дараахан Анужин гарч ирсэн. Энхжин М.Б хоёр гэрт үлдсэн. Анужинг гарч ирснээс хойш 30 минутын дараа Энхжин Хулангийн утас руу залгасан аваад ярьсан чинь Энхжин уйлаад би хүчиндүүлчихлээ гэсэн тэгээд бид нар гайхаад юу болоод байгаа юм бэ гэсэн Энхжин хаана байгаа юм гэсэн чинь орцонд байна гэхээр нь гараад ир гэж хэлсэн. Энхжин гарч ирээд уйлаад М.Б гэх залуу намай дургүй байхад зөндөө эсэргүүцсэн боловч яагаад ч дийлсэнгүй гээд уйлаад байсан. М.Б Энхжинд би чамтай ерөөсөө бэлгийн харьцаанд ороогүй чи андуураад байгаа юм биш үү гээд гүрийгээд байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 26-28 дахь тал/,

- Гэрч Н.Хулангийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...М.Б Энхжин хоёрыг цуг унтах гэж байгаа юм уу гэсэн чинь Энхжин М.Бийг буйдан дээрээ унтана гэсэн би орон дээр унтана гэж хэлсэн. Тэгээд би Ганцацралын хамтаар гараад явсан 30-40 минутын дараа Анужин араас гарч ирсэн. Анужин гарч ирснээс хойш 1 цаг орчмын дараа Энхжин надруу залгасан уйлаад та нар гадаа гараад ир гэж хэлсэн. Бид нар дээр ирчхээд уйлаад л байсан. Би хүчиндүүлсэн л гээд байсан тэгээд бид нар бөөнөөрөө буцаад орцгоосон...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 30-32 дахь тал/,

- Гэрч Г.Жавхлангийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 24-ний шөнө гадуур явж байхад миний хуучин үерхэж байсан найз охины дүү болох А.Э уйлсан байдалтай утсаар залгасан, юу болсон талаар нь асуусан чинь хажуу талын өрөө түрээслүүлдэг залуу тасарсан байхад өрөөнд орж ирээд намайг хүчиндсэн гээд уйлаад ярьсан. Тэгээд би байгаа газрыг нь заалгаад очсон. Тэгээд гэрт нь орсон чинь битүү шивээс болсон залуу байсан, А.Эгээс асуусан чинь мөн гэж хэлсэн. Тэгэхээр нь тэр залуугаас чи яагаад хүнийг тасарчихсан байхад нь хүчиндсэн юм бэ гэсэн чинь тэр залуу өөдөөс би хүчиндээгүй тийм юм байхгүй гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 34-35 дахь тал/,

- Гэрч М.Энхбаярын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би М.Бид хандаж “...чи яахаараа айлын хүүхэд хүчинддэг юм бэ, чамайг цагдаад өгнө, хувцас хунараа өмс, цагдаа руу явна...” гэж хэлсэн чинь М.Б өөдөөс ахаа би хүчиндээгүй гэж хэлсэн. Баянзүрх дүүргийн цагдаагийн гадна ирсэн. Гадаа ирсэн чинь М.Б уйлаад “...цагдаад битгий өгөөч, би саяхан хар тамхины хэрэгт холбогдон мөрдөнд байж байгаад гарч ирсэн, дахиж би цагдаа сэргийлэхтэй холбогдмооргүй байна...” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “...чи болсон зүйлийг үнэнээр нь хэл...” гэсэн чинь М.Б “...Энхжинг дургүй байхад нь секс хийсэн, Энхжин надад таалагддаг байсан, би архи уучихсан согтуудаа Энхжинг тэвэрч аваад секс хийсэн...” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 37-39 дэх тал/,

- Гэрч Н.Анужингийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Энхжин бид хоёрыг гал тогооны өрөөнд байж байхад М.Б ирээд яриа өдөөд Энхжинг найз залуутай юу гэсэн Энхжин өөдөөс нь найз залуутай гэсэн чинь М.Б өөдөөс нь найз залуугүй байсан бол найръя гэж бодож байсан юм гээд яриа өдөөд зогсож байхад гаднаас Ганцацрал, Хулан хоёр орж ирсэн. Хулан намайг хамт гаръя гээд байсан Ганцацрал Энхжинг хамт гаръя гэж хэлсэн гэсэн. Тэрийг нь би бол сонсоогүй хэлсэн эсэхийг нь мэдэхгүй байна. Бид гурав гараад удаагүй байхад Энхжин Хулан руу залгасан удалгүй Энхжин гарч ирээд намайг хүчиндчихлээ гээд уйлаад байсан. Тэгээд бид нар ярилцаж байгаад гэр лүү ороод М.Боос юу болсон талаар асуусан чинь мэдэхгүй гээд гүрийгээд байсан. Сүүлд Энхжингийн ах нар нь ирээд сүүлдээ үнэнгээ хэлсэн..." гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 42-44 дэх тал/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 11810 дугаартай: “...А.Эд бактериологийн шинжилгээгээр бэлгийн замын халдварт трихомониаз өвчний халдвар илэрсэн. Харин ДОХ, тэмбүү, заг хүйтэн өвчний халдвар илрээгүй...” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 53-54 дэх тал/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 1408 дугаартай: “...М.Б нь хурьцал үйлдэх чадвартай байна. Бэлэг эрхтэнд нь гадны биед байхгүй байна. М.Б нь бэлгийн замын халдварт өвчин болох тэмбүү, заг хүйтэн, трихомониазтай байна...” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 63-64 дэх тал/, зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

Б. Шүүгдэгч М.Б нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд байрлах Зүүн хүрээ хотхоны 2 дугаар орц, 13-55 тоот байрны хажуу өрөөг 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хохирогч Б.Сд еөрийн байр гэж итгүүлэн хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон түрээсэлж 2 сарын түрээсийн мөнгө 700,000 төгрөгийг 3635127849 тоот дансаар шилжүүлэн авч залилсан,

Фейсбүүкийн “Байрны түрээс” гэсэн зарын грүппт “баруун 4 замын Хилл Саед хотхонд бүрэн тавилгатай 1 өрөө байр түрээслүүлнэ” гэсэн хуурамч зар байршуулж, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориуд бий болгон Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа 1 дүгээр хорооллын 712 байрын 7 тоот гэртээ байхад нь хохирогч Б.Баасансүрэнгээс 2022 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр Хаан банкны 5739132668 тоот дансаар 2,200,000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

Фейсбүүк цахим орчинд “1 өрөө байр түрээслүүлнэ” гэх хуурамч зар байршуулж, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориуд бий болгон хохирогч Ч.Ог Баянзүрх дүүргийн 08 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдөр “урьдчилгаа 300,000 төгрөг шилжүүлэх хэрэгтэй” гэж хуурч мэхлэн 300,000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5174063192 тоот дансаар шилжүүлэн авч залилсан,

Үнэгүй.мн гэсэн зарын сайтад “Баруун 4 замын Хилл Саед хотхонд 1 өрөө бүрэн тавилгатай байр түрээслүүлнэ” гэсэн зар байршуулж, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориуд бий болгож, улмаар тус зарын дагуу хандсан М.Эөөс Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 79-70 тоотод байхад нь 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр иргэн Л.Дүүрэнжаргалын Төрийн банкны 1303 0037 8566 тоот дансаар 4,500,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

Фейсбүүк цахим орчинд “Mohbaatar Bymbadorj” гэсэн нэртэй хаягаас “Улсын их дэлгүүрийн хажуу талын 1-р байранд хажуу өрөө түрээслүүлнэ” гэсэн хуурамч зар байршуулж, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориуд бий болгож, хохирогч Д.Гээс 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхад нь Хаан банкны 5174063192 тоот дансаар 350,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

Фейсбүүк цахим хуудсанд байршуулсан байсан “Айфоне 12 про макс гар утас зарна” гэсэн зарын дагуу 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хохирогч Б.Атай холбогдож, улмаар Сүхбаатар дүүргийн 3-р хороо, 18 дугаар байрны орцонд уулзаж, худалдан авах гэж байгаа мэтээр итгүүлэн, хуурч хохирогч Б.Агийн “Айфоне 12 про макс” гар утсыг залилан мэхэлж авч 2,550,000 төгрөгийн хохирол учруулсан,

Фейсбүүк цахим орчинд “байр түрээсэлнэ" гэх хуурамч зар байршуулж, цахим хэрэгсэл ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгож, уг зарын дагуу холбогдсон хохирогч Ч.Жийг 2022 оны 5 дугаар сарын 5-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхад нь "түрээсийн төлбөр, урьдчилгаа" гэж шилжүүлсэн 1,000,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны 5174063192 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан   гэмт үйлдэл хийсэн үйл баримт нь хавтас хэрэгт авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах:

  

- Хохирогч Б.Сгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Зүүн хүрээ хотхонд зарын дагуу хажуу өрөө түрээсэлсэн. Байр түрээслүүлэгч М.Б 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр түрээсийн мөнгөө 2 сараар өг гэж хэлээд 700,000 төгрөг 3635127849 дугаарын Бүжинноров гэх дансаар шилжүүлэн авсан. 2 хоногийн дараа жинхэнэ байрны эзэд нь ирээд намайг түрээсийн мөнгөө төлөөгүй гээд байрнаас гаргасан...’’ гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 131 дэх тал/,

- Хохирогч Б.Баасансүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2022 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо 712-р байрны 7 тоотод гэртээ байж байхдаа фейсбүүкээр “Байрны түрээс” гэсэн группт баруун 4 замын “Hill Side” хотхонд бүрэн тавилгатай 1 өрөө байр түрээслүүлнэ гэсэн зарын дагуу 94426014 дугаар руу холбогдож Хаан банкны 5739132668 дугаарын данс руу 2,200,000 төгрөг шилжүүлсэн. Тухайн үедээ “Янжинлхам.Г” гэсэн фейсбүүк хэрэглэгчтэй холбогдож чаталсан. Би шилжүүлэхээсээ өмнө 94426014 гэсэн дугаартай холбогдоход залуухан эрэгтэй хүн авч байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 167 дахь тал/,

- Гэрч Г.Янжинлхамын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2022 оны 3 сарын 22-ны өдөр түрээсийн хугацаа дуусаж байрнаасаа гарах гээд эд зүйлсээ янзалж байтал М.Б манай өрөөнд орж ирээд “...найздаа картаа дансны дугаартайгаа, кодтой нь хамт өгчхөөч, хуучин ажлаас цалин орох гээд байдаг карт байхгүй байна, хэсэг хугацаанд ашиглаж байгаад өгье...” гэхээр нь би өөрийн хаан банкны 5739122668 дугаартай дансны картыг өгсөн. Түүнээс хойш миний данс руу байрны түрээс гэх утгатай инээсэн smile-ийн бичиглэлтэй их хэмжээний мөнгө орох болсон...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 169-170 дахь тал/,

- Хаан банкны дансны хуулга, Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Нарлаг дэнж худалдааны төвийн АТМ-аас 5739132668 тоот данснаас зарлага гарсан лавлагаа, тус АТМ-ын хяналтын камерын бичлэг /1 дүгээр хавтаст хэргийн 189-191, 194-197 дахь тал/,

- Хохирогч Ч.Огийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “....Л.Дүүрэнжаргал гэсэн фейсбүүк хаягаас Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 13-ын уулзварын зүүн талын Зүүн хүрээ хотхонд 1 өрөө байр түрээслүүлнэ, сарын төлбөр 600,000 төгрөг гэсэн зарын дагуу уг хүнтэй 86878837 гэсэн утсаар холбогдож ярьсан. Тухайн үед надтай ярьсан хүн эрэгтэй хүн байсан. Урьдчилгаа 300,000 төгрөг шилжүүлье гэж хэлсэн. Тэгэхэд тухайн хүн надад зөвшөөрч Хаан банкны 5174063192 гэсэн данс над руу явуулсан. Тэгээд М.Б гэсэн Хаан банкны 5174063192 тоот данс руу 300,000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 234 дэх тал/,

- Хаан банкны 2022 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 29/2966 дугаартай 5174063192 тоот дансны хуулга явуулсан лавлагаа, уг дансны хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 244-250 дахь тал/,

- Хохирогч М.Эийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 13-ны өдөр үнэгүй.мн сайт руу ороод байр хайж байтал баруун 4 замын Hill side хотхонд 1 өрөө бүрэн тавилгатай байр түрээслүүлнэ нэг сарын түрээс 750.000 төгрөг гэрээг бүтэн жилээр хийж төлбөрийг 6 сараар авна гэсэн нөхцөлтэй байсан. Тухайн дугаар руу ярьсан чинь 18 цагт ажил тарна гэтээд байраа үзүүлж болно гэж хэлсэн тэгэхээр нь би за тэгье гэж хэлсэн, тэгээд 15 цагийн үед дахин залгаж хэзээ очиж үзэх вэ гэж асуухад 2 залуу өглөө ирээд үзсэн тэр 2 орохоор болчихсон гэж хэлсэн, тэгэхээр нь би өгөөд яриад орой үзэхээр тохирсон биздээ гэсэн чинь тэгвэл урьдчилгаа мөнгө шилжүүлчих тэгвэл тэр хоёртой яриад болиулж, би нөгөө 2 хүнтэй яриад эргээд холбогдъё гэсэн, ингээд би Төрийн банкны 130300378566 гэсэн дансыг авч 6 сарын төлбөр болох 4.500.000 төгрөгийг Дүүрэнжаргал гэсэн хүний данс руу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 25-27 дахь тал/,

- Гэрч Л.Дүүрэнжаргалын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...миний халь таньдаг М.Б найз 2022 оны 3 дугаар сард Улаанбаатар хотоос Орхон аймагт ирээд би хотод байр хөлсөлж амьдардаг байсан тэгээд одоо байрнаасаа гараад тухайн байрныхаа эзнээс барьцаа мөнгөө авах гээд надад карт байдаггүй карт хэрэгтэй байна гэж хэлээд миний дансыг тэмдэглэж аваад картыг минь аваад явсан. Үүнээс хойш нэг ч уулзаагүй өөрийнхөө картыг авч чадаагүй...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 34-35 дахь тал/,

- Төрийн банкны дансны хуулга /2 дугаар хавтаст хэргийн 43-44 дэх тал/,

- Өргөө ТТ-1 ATM буюу Баянгол дүүрэн 12-р хороо, 3-р хороолол Өргөө кино театрын баруун талын АТМ-ын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 44-45 дахь тал/,

- Хохирогч Б.Агийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2022 оны 3 дугаар сарын 30-ны өдөр фейсбүүк дээр айфоне 12 про макс загварын гар утас зарна гэсэн зар байршуулсан. Тэгтэл 86141676 гэсэн утаснаас холбогдоод утсыг чинь үзье гээд ярьсан. Орой 17 цагийн үед манай орцонд ирсэн бөгөөд 20-25 орчим насны нүүрэн дээрээ баруун хацар дээрээ улаан уруулын шивээтэй, баруун нүднийхээ доод талд ойлгомжгүй бичиглэл шивүүлсэн, зүүн гарны долоовор хуруун дээр cap шивүүлсэн эрэгтэй хүн байсан, миний утсыг худалдаж авъяа мөнгөө шилжүүлье гэж хэлээд аваад зугтаачихсан. Тухайн үед би хүүхэдтэйгээ байсан учраас араас нь явж чадаагүй...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 135 дахь тал/,

- Гэрч Н.Номинтуяагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...парадокс дээр очиход М.Б ганцаараа байсан ба нэг гар утас барьчихсан байсан. Тэгээд энэ юун гар утас бэ чи авсан юм уу гэж асуусан, тэгсэн чинь үгүй ээ манай найз охин Янжинлхамын утас байгаа юм аа бид хоёр байр түрээслэх гэсэн юм аа, мөнгө хэрэг болоод энэ утсыг зарах гэсэн юм гэсэн. Тэгэхээр нь өөрөө зараач гэхэд тэр дотор манай хамаатны ах байдаг юм орж болохгүй гэж хэлсэн. Тэгээд байхаар нь би за гээд утсыг нь барьж ороод хамгийн эхний лангуунд нэг эгч байсан тэр эгчид утсыг үзүүлээд 2,200,000 төгрөгөөр зарсан юм. Зарсан утас ай фоне 12 про макс загварын гар утас байсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 141 дэх тал/,

- Хөрөнгийн үнэлгээний 2022 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн СБ1-22-1079 дугаартай “ Ай фоне 12 про макс загварын гар утасны үнэ 2,550,000 төгрөг” гэх тайлан /2 дугаар хавтаст хэргийн 145-146 дахь тал/,

- Хохирогч Д.Гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2022 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах гүүрний хажууд явж байхад Мөнхбаатар М.Б гэсэн нэртэй фейсбүүк хаягаас Улсын их дэлгүүрийн баруун хойно 10 дугаар байранд 2 өрөө хажуу өрөөг түрээслүүлнэ гэсэн зарын дагуу 86141676 гэсэн дугаар руу холбогдоход залуухан эрэгтэй хүүхэд аваад “...би найз охинтойгоо амьдардаг юм, би өөрөө модны хоёрын энд оффист ажилладаг, өдөр 1 цагт уулзаж байраа үзүүлье...” гэсэн зүйл ярилцсан. Ингээд би дансаа өгчих гээд хэлтэл хаан банкны 5174063192 гэсэн данс өгсөн бөгөөд энэ Мөнхбаатарын М.Б гээд нэртэйгээ тохирч байсан учир шилжүүлсэн. Байрны түрээс гээд би 350,000 төгрөг шилжүүлж залилуулсан. Өнөөдрийн хувьд хохирлын 350,000 төгрөгөө хүлээн авлаа, цаашид нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 177 дахь тал/,

- Хохирогч Ч.Жийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: "...2022 оны 5 сарын 5-ны өдрийн 16:19 цагийн үед фэйсбүүк дээр байршуулсан байсан "байр түрээсэлнэ" гэсэн зарын дагуу 86117858 дугаар луу холбогдон Чингэлтэй дүүргийн 6-р хороо 63-р байранд байр түрээсэлнэ гэсэн зарын дагуу ярьж өөрийн хаан банкны 5890291893 тоот Данснаас 5174063192 М.Б гэх хүний данс руу байрны урьдчилгаа болох 1,000,000 төгрөг шилжүүлсэн. Тухайн хүнийг олж хохирлоо барагдуулж авмаар байна..." гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 76-77 дахь тал/,

- Яллагдагч М.Бийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 75-78, 236-238 дахь тал, 2 дугаар хавтаст хэргийн 153 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.  

            В. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй маргаагүй байна.

Г. Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: шүүгдэгч М.Бийг гэм буруутай гэж дүгнэлт гаргав.

Д. Шүүгдэгчийн үйлдсэн дээрх гэмт хэргүүд нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэж үзэв. 

Хүчиндэх гэмт хэрэг нь хохирогчийн хүсэл зоригийн эсрэг  хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийхийг хэлдэг. Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэсэн гэдгийг бэлгийн харьцаанд орохыг хүсээгүй зөвшөөрөөгүй байхад хохирогчийн дургүйцэл, эсэргүүцлийг хүч хэрэглэж няцаасан идэвхтэй үйлдэл хийж бэлгийн харилцаанд орсныг ойлгоно. Шүүгдэгч М.Б нь хохирогч А.Эгийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орж түүнд трихомониаз өвчин халдааснаар тухайн гэмт хэргийн “хохирогчид бэлгийн замын халдварт өвчин халдааж” гэсэн хүндрүүлэх шинжийг хангасан байна.

Залилах гэмт хэрэг нь хохирогчийг хууран  мэхэлж, өмч хөрөнгийг өөрийн мэдэлд захиран зарцуулах эрхтэй болсноор төгсдөг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг байх ба хохирогч гэмт этгээдэд эд хөрөнгөө  өөрөө сайн дураараа өгсөн байдгаараа өмчлөх эрхийн эсрэг бусад гэмт хэргээс ялгагддаг. Шүүгдэгч М.Б нь цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч нараас нийт 11,600,000 төгрөг шилжүүлэн авсан нь залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч М.Бийг хохирогч А.Эг бэлгийн замын халдварт өвчин халдааж хүчиндсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн мөн үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориуд бий болгон хохирогч Б.Сгаас 700,000 төгрөг, хохирогч Б.Баасансүрэнгээс 2,200,000 төгрөг, хохирогч Ч.Огаас 300,000 төгрөг, хохирогч М.Эөөс 4,500,000 төгрөг, хохирогч Д.Гээс 350,000 төгрөг, хохирогч д.Алтантуяагаас 2,550,000 төгрөг, Ч.Жөөс 1,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн авч, хохирогч нарт нийт 11,600,000 төгрөгийн хохирол учруулж залилсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж тус тус ял сонсгож, яллах дүгнэлт үйлдсэн нь гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж бүрэн хангагдсан, хэргийг зөв зүйлчилсэн гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иймд шүүгдэгч М.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

            Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч М.Бид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх хүдрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар 5 жилийн хугацаатайгаар хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаатайгаар хорих ял оногдуулж, нийт эдлэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар тогтоож, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих ангид эдлүүлэх саналыг,

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Батбаяр: “...Миний үйлчлүүлэгч нь сайн дураараа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан, энэ тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээхэд ялаас чөлөөлөх, хөнгөрүүлэх зохицуулалт байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 1.4 дэх заалтад заасныг тус тус хэрэглэж өгнө үү. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь өөрөө сонгох санкцтай. Хорих ялын доод хэмжээ нь 6 сараас эхэлж байгаа учраас энэ зүйл анги дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг хэрэглэж өгнө үү. Хохирол төлбөрийн асуудлыг ар гэрийнхэндээ хэлж төлж барагдуулсан байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хохирогч А.Эгийн тухайд цаашид гаргах зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхийг жич нээлттэй үлдээж өгнө үү...” гэх саналыг,

шүүгдэгч М.Б: “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогч нараасаа уучлалт гуйж байна. Хохирол төлбөрийг төлж барагдуулсан болно. Дахин ийм хэрэг хийхгүй...” гэх саналыг тус тус гаргав.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахаас гадна Эрүүгийн хуулийн зорилго биелэгдэх үндэслэл болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан ялыг хөнгөрүүлж,...хэрэглэж болно” заасан ба шүүгдэгчийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан гэмт хэрэг нь таван жилээс арван хоёр жил хүртэл хорих ялтай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнд ангиллын гэмт хэрэг байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Батбаярын “шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг хэрэглэж өгнө үү гэх саналыг дээрх үндэслэлүүдээр хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд шүүгдэгч М.Бийг хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, хүчээр бэлгийн харилцаанд орж, хохирогчид бэлгийн замын халдварт өвчин халдаасан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял, мөн үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглан, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож, хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 5 жил 3 сарын хугацаагаар тогтоож, хохирлыг нөхөн төлсөн, төлөхөө илэрхийлсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Гурав. Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

Гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно гэж хуульчилсан.

Гэмт хэргийн улмаас учирсан шууд учирсан хохирлыг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг үндэслэн гаргах бөгөөд шүүгдэгчийн талаас залилангийн гэмт хэргийн хохирогч нарт хохирол төлбөр төлж барагдуулсан талаарх баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт гарган өгсөн, хүчингийн гэмт хэргийн хохирогч талаас хохирлын талаарх бичгийн нотлох баримт ирүүлээгүй хэдий ч гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлоо баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв. Иймд шүүгдэгч М.Бийг энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн 2206000001593 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаанд хэрэгт хавсаргаж, шүүгдэгчийн 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс шүүх хуралдаан эхлэх хүртэл цагдан хоригдсон нийт 118 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М.Бийг хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, хүчээр бэлгийн харилцаанд орж, хохирогчид бэлгийн замын халдварт өвчин халдаасан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

мөн үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Шүүгдэгч М.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 /долоон зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийг хорих ялын 01 /нэг/ хоногоор тооцож, хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 5 жил 3 сарын хугацаагаар тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

            5. Шүүгдэгч М.Бид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Бийн энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 118 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай. 

7. Шүүгдэгч М.Б нь энэ хэргийн улмаас бусдад учирсан шууд хохиролд төлөх төлбөргүй ба хохирогч А.Э цаашид гарах эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлоо баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт үлдээсүгэй.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөггүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

            10. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.

            11. Давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Бид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.СУВД-ЭРДЭНЭ

                                               

                                      ШҮҮГЧИД                                  С.БАТГЭРЭЛ

 

                                                                                           Л.ГАЛБАДАР