| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2022/0271/Э |
| Дугаар | 2022ШЦТ/279 |
| Огноо | 2022-02-23 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Э.Ариунболд |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 23 өдөр
Дугаар 2022ШЦТ/279
2022 02 23 2022ШЦТ/279
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хулан,
улсын яллагч Э.Ариунболд,
шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан *******-д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2106 02209 1621 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1989 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эмэгтэй, дээд боловсролтой, англи хэлний багш орчуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт. Х.Ш
Холбогдсон хэргийн талаар:
Яллагдагч ******* нь 2021 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 14 цаг 30 минутын орчимд Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “AGORA” гэх нэртэй зочид буудлын өрөөнөөс Б.Ууганбаярын эзэмшлийн хаан банкны виза картыг нь нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авч, улмаар Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархадны автобусны буудлын эцсийн буудал дээр байх АТМ-ээс 850.000 төгрөг хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.
/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3/,
- Хохирогч Б.У мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Би өнөөдөр буюу 2021 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Улиастайн голын эрэг дээр найз Мөнхнаран, найзууд болон Давхарбаяр, Тулгаа, Сайхнаа, Доот гэдэг найзуудтайгаа хамт 2.5 литрийн 4 ширхэг пиво уугаад найз охинтойгоо хамт гэртээ очиж унтаж амарсан. Орой 20:00 цагийн үед сэрээд дэлгүүрээс юм худалдаж аваад өөрийн хаан банкны картаа уншуулахад дансны үлдэгдэл хүрэлцэхгүй байхаар нь дансаа шалгахад 14 цаг 36 минутад миний хаан банкны 5018541842 гэсэн данснаас 850.000 төгрөгийн гүйлгээ гарсан байсан. Тэгэхээр нь би хаан банкны лавлах утаснаас залгаж АТМ-ын байршлыг нь асуухад Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархадны автобусны эцсийн буудал дээр байдаг АТМ-ыг хэлсэн...”, ..Би өөрийнхөө картыг хар өнгийн түрийвчнээсээ гаргаж ирээд худалдагчид кодоо хэлсэн. Тэр үед Бяг миний хажууд зогсож байсан болохоор миний картны нууц үгийг сонсчихсон. Тэгээд буцаад бид 2 Агора нэртэй буудлын 2 давхарт гараад 1 ортой жижиг өрөөнд ороод түүнийгээ хувааж уусан. Анх буудалд орохдоо би буудлын тооцоог өөрөө хийгээд орчихсон байсан тул маргааш нь 9 цагийн орчим Б бид 2 буудлаас би өөрийнхөө 95-06 УББ улсын дугаартай приус-30 маркийн автомашинаа бариад Шархадны эцсийн буудлаас хойшоо Улиастайн гол орсон. Би гол дээр байхдаа найз Тулгаа, Давхарбаяр, Доот нарыг дуудсан. Тэндээ Тулгаа, Давхарбаяр, Доот, Ббид 4 нийлээд 5 ширхэг 2.5 литрийн хэмжээтэй пиво уугаад дуусаад 12 цагийн орчим миний машиныг Тулгаа унаад бид 4 шархадны эцэс ороод эцсийн буудал дээр Баасанжаргалыг ганцааранг нь буулгаад тэгээд тэндээсээ яюж байгаад салцгаасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-8, 31-32/,
- Эд зүйлийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 33-38/,
- Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /41-42/,
- Урьд Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44/,
- Яллагдагч ******* мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2021 оны 07 дугаар сарын 03-ны шөнө 04 цагийн орчим Баянзүрх дүүргийн тэнд явж байсан ба миний ардаас шөнө хүн дагаад байхаар нь айгаад барилга дээр байсан хүмүүсээс тусламж гуйгаад машинд нь орж сууж байгаад тэд нарын ажил дуусаад үл таних 2 эрэгтэй, мөн хохирогч залуутай нийлээд яармагийн тийшээ уулан дээр гараад тэндээ бид нар дуудлагаар пиво ууж байгаад хохирогчийн нөгөө 2 залуу нь өглөө ажилтай гээд яваад өгсөн. Би өглөө яаж гэртээ харих вэ гэсэн чинь Уби бас шархадных хамт явъя, такси бариад явъя гэж байсан. Би нилээн согтолттой байсан ба Узамдаа аль буудал орох уу гээд асууж байсан. Тэгээд санахгүй байна. Буудалд Ууганбаяртай хамт ороод архи ууж байснаа санаж байгаа, тэгээд нэг мэдэхэд гадаа нартай өдөр байхад Шархадны эцэс дээр явж байсан. Тэгээд Ууганбаярын картнаас мөнгө аваад найзуудтайгаа архи уугаад тасраад сэрэхэд мөнгөгүй сэрсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23/,
- Гэрч Л.Ганбаатар мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Гэртээ ч тогтохгүй ийм амьдралтай болчихоор нь би Б-аас салахаар шийдсэн ба 2021 оны 07 дугаар сарын сүүлээр надруу Б өөрөө залгаад “би хөлөө гэмтээчихсэн, явж чадахгүй байна, би одоо засарсан, дахиж ямар нэг асуудал гаргахгүй” гэхээр нь би Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Чингис нэртэй буудлаас очиж авсан. Буудлаас авахад буудалд ганцаараа байсан. Тэгээд гэртээ хүнс цуглуулна гэж хэлээд гарсан. Одоог хүртэл хаана байгаа нь тодорхойгүй, алга болчихсон байна. Буг нь 96026122 гэсэн дугаартай боловч сүүлд гэртээ ирэхдээ хөлөө гэмтээгээд ажил дээрээ утсаа үлдээсэн гэж хэлсэн. Надад хэлэхдээ барилгын материал Хятад улсаас татаж ирдэг хувийн байгууллагад 5 шарын тэнд ажилд орсон гэж хэлсэн. Үнэн эсэхийг мэдэхгүй байна. Сүүлд 2021 оны 06 дугаар сарын дундуур цалингаа авсан гээд хүүхдүүдээ юм авч өгөөрэй гээд надад 300.000 төгрөг бэлнээр өгөөд явсан. Цалингаа бэлнээр авдаг гэж хэлсэн. Их цайлган хүн тул хүн болгоны үгэнд итгэдэг, өөрөө ямар нэг зүйл санаачилж хийдэггүй хүн байгаа юм. Би гадуур хэнтэй хаагуур нийлдэг талаар мэдэхгүй байна. Явж байгаад л өөрөө гэртээ ирдэг, эсхүл би байгаа газраа дуудаж авахуулдаг. Хуучин гэр бүлээ 2019 онд шүүхээр орж салгуулсан. Уг нь 2 охинтойгоо хэзээд уулзахад боломжтой гэж салсан боловч өнөөдрийг хүртэл 2 хүүхэдтэйгээ уулзаж чадахгүй, түүнээсээ болоод ийм гутралд ороод амьдрал нь ийм болчихсон..” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Д ******* нь 2021 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 14 цаг 30 минутын орчимд Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “AGORA” гэх нэртэй зочид буудлын өрөөнөөс Б.Ууганбаярын эзэмшлийн хаан банкны виза картыг нь нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авч, улмаар Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархадны автобусны буудлын эцсийн буудал дээр байх АТМ-ээс 850.000 төгрөг хууль бусаар авсан болох нь:
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3/,
- Хохирогч Б.У мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Би өнөөдөр буюу 2021 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Улиастайн голын эрэг дээр найз Мөнхнаран, найзууд болон Давхарбаяр, Тулгаа, Сайхнаа, Доот гэдэг найзуудтайгаа хамт 2.5 литрийн 4 ширхэг пиво уугаад найз охинтойгоо хамт гэртээ очиж унтаж амарсан. Орой 20:00 цагийн үед сэрээд дэлгүүрээс юм худалдаж аваад өөрийн хаан банкны картаа уншуулахад дансны үлдэгдэл хүрэлцэхгүй байхаар нь дансаа шалгахад 14 цаг 36 минутад миний хаан банкны 5018541842 гэсэн данснаас 850.000 төгрөгийн гүйлгээ гарсан байсан. Тэгэхээр нь би хаан банкны лавлах утаснаас залгаж АТМ-ын байршлыг нь асуухад Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархадны автобусны эцсийн буудал дээр байдаг АТМ-ыг хэлсэн...”, ..Би өөрийнхөө картыг хар өнгийн түрийвчнээсээ гаргаж ирээд худалдагчид кодоо хэлсэн. Тэр үед Бяг миний хажууд зогсож байсан болохоор миний картны нууц үгийг сонсчихсон. Тэгээд буцаад бид 2 Агора нэртэй буудлын 2 давхарт гараад 1 ортой жижиг өрөөнд ороод түүнийгээ хувааж уусан. Анх буудалд орохдоо би буудлын тооцоог өөрөө хийгээд орчихсон байсан тул маргааш нь 9 цагийн орчим Б бид 2 буудлаас би өөрийнхөө 95-06 УББ улсын дугаартай приус-30 маркийн автомашинаа бариад Шархадны эцсийн буудлаас хойшоо Улиастайн гол орсон. Би гол дээр байхдаа найз Тулгаа, Давхарбаяр, Доот нарыг дуудсан. Тэндээ Тулгаа, Давхарбаяр, Доот, Б бид 4 нийлээд 5 ширхэг 2.5 литрийн хэмжээтэй пиво уугаад дуусаад 12 цагийн орчим миний машиныг Тулгаа унаад бид 4 шархадны эцэс ороод эцсийн буудал дээр Б-ыг ганцааранг нь буулгаад тэгээд тэндээсээ яюж байгаад салцгаасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-8, 31-32/,
- Эд зүйлийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 33-38/,
- Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /41-42/,
- Урьд Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44/,
- Яллагдагч ******* мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2021 оны 07 дугаар сарын 03-ны шөнө 04 цагийн орчим Баянзүрх дүүргийн тэнд явж байсан ба миний ардаас шөнө хүн дагаад байхаар нь айгаад барилга дээр байсан хүмүүсээс тусламж гуйгаад машинд нь орж сууж байгаад тэд нарын ажил дуусаад үл таних 2 эрэгтэй, мөн хохирогч залуутай нийлээд яармагийн тийшээ уулан дээр гараад тэндээ бид нар дуудлагаар пиво ууж байгаад хохирогчийн нөгөө 2 залуу нь өглөө ажилтай гээд яваад өгсөн. Би өглөө яаж гэртээ харих вэ гэсэн чинь Уби бас шархадных хамт явъя, такси бариад явъя гэж байсан. Би нилээн согтолттой байсан ба Узамдаа аль буудал орох уу гээд асууж байсан. Тэгээд санахгүй байна. Буудалд Ууганбаяртай хамт ороод архи ууж байснаа санаж байгаа, тэгээд нэг мэдэхэд гадаа нартай өдөр байхад Шархадны эцэс дээр явж байсан. Тэгээд Ууганбаярын картнаас мөнгө аваад найзуудтайгаа архи уугаад тасраад сэрэхэд мөнгөгүй сэрсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23/,
- Гэрч Л.Ганбаатар мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Гэртээ ч тогтохгүй ийм амьдралтай болчихоор нь би Баасанжаргалаас салахаар шийдсэн ба 2021 оны 07 дугаар сарын сүүлээр надруу Баасаанжаргал өөрөө залгаад “би хөлөө гэмтээчихсэн, явж чадахгүй байна, би одоо засарсан, дахиж ямар нэг асуудал гаргахгүй” гэхээр нь би Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Чингис нэртэй буудлаас очиж авсан. Буудлаас авахад буудалд ганцаараа байсан. Тэгээд гэртээ хүнс цуглуулна гэж хэлээд гарсан. Одоог хүртэл хаана байгаа нь тодорхойгүй, алга болчихсон байна. Буг нь 96026122 гэсэн дугаартай боловч сүүлд гэртээ ирэхдээ хөлөө гэмтээгээд ажил дээрээ утсаа үлдээсэн гэж хэлсэн. Надад хэлэхдээ барилгын материал Хятад улсаас татаж ирдэг хувийн байгууллагад 5 шарын тэнд ажилд орсон гэж хэлсэн. Үнэн эсэхийг мэдэхгүй байна. Сүүлд 2021 оны 06 дугаар сарын дундуур цалингаа авсан гээд хүүхдүүдээ юм авч өгөөрэй гээд надад 300.000 төгрөг бэлнээр өгөөд явсан. Цалингаа бэлнээр авдаг гэж хэлсэн. Их цайлган хүн тул хүн болгоны үгэнд итгэдэг, өөрөө ямар нэг зүйл санаачилж хийдэггүй хүн байгаа юм. Би гадуур хэнтэй хаагуур нийлдэг талаар мэдэхгүй байна. Явж байгаад л өөрөө гэртээ ирдэг, эсхүл би байгаа газраа дуудаж авахуулдаг. Хуучин гэр бүлээ 2019 онд шүүхээр орж салгуулсан. Уг нь 2 охинтойгоо хэзээд уулзахад боломжтой гэж салсан боловч өнөөдрийг хүртэл 2 хүүхэдтэйгээ уулзаж чадахгүй, түүнээсээ болоод ийм гутралд ороод амьдрал нь ийм болчихсон..” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/ зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч *******ыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Шүүгдэгч *******-д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Шүүгдэгч *******аас 850.000 төгрөг гаргуулан хохирогч Б.Ууганбаярт олгуулахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч *******-д ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “тохиолдын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДиг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *******-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-д 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******-д оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДиг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА