| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2018/01347/И |
| Дугаар | 102/ШШ2018/02866 |
| Огноо | 2018-09-28 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 09 сарын 28 өдөр
Дугаар 102/ШШ2018/02866
| 2018 оны 09 сарын 28 өдөр | Дугаар 102/ШШ2018/02866
| Улаанбаатар хот
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ЭМЯ-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ГТ ХХК-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажил гүйцэтгэх гэрээний дагуу илүү төлсөн төлбөр болон алдангийн хамт 326.511.907 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Золзаяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Болорчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Даваахүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Дөлгөөн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ЭМЯны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн дэмжиж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ЭМЯ нь ГТ ХХК-тай 2011 оны 4 дүгээр сарын 19-ний өдрөөс 9 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл хугацаанд Говь-Алтай аймгийн Цээл суманд 10 ортой эмнэлгийн барилга бариулахаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Уг барилга угсралтын ажлын дүнд 369.813.802 төгрөгөөр хуанлийн 133 хоногт ажил хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулсан боловч тодорхой шалтгааны улмаас барилгын ажил дуусаагүй, царцсан барилгын тоонд орсон байна. ГТ ХХК-д ЭМЯнаас 2011 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 148.449.710 төгрөг, 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 277.424.838 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Тухайн жилд ЭМЯнаас Говь Алтай аймгийн Цээл суманд 10 ортой эмнэлэг барих ажлын санхүүжилт бүрэн хийгдсэн. Барилгын ажлын гүйцэтгэлийг барилгын зураг хариуцаж байсан компани, Барилгын хөгжлийн төв болон тухайн орон нутгийн удирдлагууд хяналт тавьж байсан. Барилгын ажлын явцад ГТ ХХК барилгын материал болон бусад асуудлаа болж барилгын ажлын явцыг хойшлуулж, удаашруулж байсан. ЭМЯны анхны нэхэмжилсэн мөнгөн дүн болох 469.823.802 төгрөгөөс шинжээчийн дүгнэлтээр хариуцагчийн хийсэн ажлын хэмжээг тогтоосон 172.994.795 төгрөгийг хүлээн зөвшөөрч хасч тооцоод 296.829.007 төгрөг, гэрээний дагуу алдангийн хэмжээг 10 хувиар тооцож, 29.682.900 төгрөг, нийт 326.511.907 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна гэв.
Хариуцагч ГТ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох үүрэгтэй байдаг. Гэтэл манай ГТ ХХК-тай ямар эрх зүйн харилцаанд оролцоод тухайн эрх зүйн харилцааны хүрээнд яг ямар, ямар тохиролцоо хийгдээд түүнийг хэрхэн яаж зөрчөөд байгаа нь бүрэн нотлогдохгүй. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ бүрэн байдлаар авагдаагүй байхад гэрээг үндэслээд ГТ ХХК-иас нэхэмжлэх үндэслэлгүй юм. Энэ гэрээн дээр дутуу байгаа зүйлийг таамаг байдлаар тааж болохгүй. Нэхэмжлэгч өөрөө тухайн гэрээгээр хүлээсэн үүрэг байгаа. ЭМЯ, ГТ ХХК-тай гэрээ байгуулснаас хойш гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй, гэрээний 21.1-д зааснаар ЭМЯ, ГТ ХХК-д барилгын зураг төсөл хүлээлгэж өгсөн эсэх нь тодорхойгүй, ЭМЯ барилгын зураг төслөө олоогүй. Улаан шугам буюу тэг тэнхлэг тавигдсанаар барилгын ажил эхэлдэг. 2011 оны 6 дугаар сарын 29-ний өдөр буюу гэрээ байгуулснаас хойш 2 сарын дараа ЭМЯнаас шалтгаалсан нөхцөл байдлын улмаас барилгын улаан шугам буюу тэг тэнхлэг тавигдаж, барилгын ажил хойшилсон. ЭМЯ барилгын улаан шугам буюу тэг тэнхлэг тавих газрыг заагаагүйгээс ГТ ХХК барилгын ажлыг хугацаанд нь эхлүүлэх боломжгүй болсон. ЭМЯ буюу захиалагч тал барилгын инженер, геодезийн ажлыг хийж гүйцэтгэгч талд хүлээлгэж өгөх ёстой байсан. Инженер, геодезийн ажил барилгын зураг төсөл хийгдэхээс өмнө хийгдэх ёстой ажил. Барилгын газрын хөрсний судалгаа хийгдсэний дараа барилгын зураг хийгдэх ёстой. Гэтэл газрын хөрсний судалгаа байхгүй байхад барилгын инженерийн зураг төсөл гаргасан нь эргэлзээтэй байна. ГТ ХХК-ийг барилгын ажил хийж эхлэхэд хөрсний судалгаа бүрэн хийгдээгүйгээс хадан дэвсгэр дээр барилгын ажил хийгдэх болсон. Барилгын суурь хадан дэвсгэр дээр хийгдэж, маш их хэмжээний хөрөнгө, цаг зарцуулах болсон. Хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт буруу гарсан. Уг дүгнэлтийг үндэслэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдэх боломжгүй. Шүүхээс шинжээч томилсон шүүгчийн захирамжийг хариуцагч талд танилцуулаагүй, захирамжид шинжээчид тодорхой асуулт тавиагүй. Шинжээч дүгнэлт гаргахдаа талуудаас хөрсний судалгаа, зураг төсөл болон холбогдох баримтыг шаардаж аваагүй. Тухайн барилга дээр очиж үзлэг хийгээгүй, зөвхөн хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт гаргасан. Шинжээчийн барилга дээр очиж үзлэг хийгээгүй болох нь дүгнэлтэд авагдсан барилгын гадна байдал харуулсан фото зургийг шинжээч өөрөө аваагүй, ГТ ХХК-ийн захирал н.Батжаргал уг зургийг авч шинжээчид мэйл хаягаар хүргүүлсэн байдаг. Шинжээчийн дүгнэлтэд авагдсан гэрэл зургийг н.Батжаргал гаргаж өгсөн гэдгээр нотолж, яг адилхан зураг гаргаж өгсөн байдаг. Барилгын ажлын тоо хэмжээг шинжээч тодорхойлохын тулд геодези зураг зүйн хэмжилт хийх ёстой байсан. Барилгын газар дээр очиж үзлэг хийгээгүй учраас геодези зураг зүйн хэмжилт хийж чадаагүй. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.14.7-д зааснаар тусгай зөвшөөрөлтэй этгээд барилгын геодези зураг зүйн хэмжилт хийх ёстой. Тусгай зөвшөөрөлгүй этгээд хэмжилт хийх боломжгүй. Эдгээр нөхцөл байдлаас хамаарч шинжээчийн дүгнэлт хуулийн болон нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Ийм учраас шинжээчийн дүгнэлтийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт ЭМЯ, ГТ ХХК-д мөнгө шилжүүлсэн талаар ярилаа. Энэ бол мөнгө шилжүүлсэн баримт биш, ГТ ХХК-ийн хөрөнгө оруулалт хүссэн өргөдөл. ЭМЯны мөнгө шилжүүлсэн баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна. Гэрээнд алдангийг хуулийн шаардлага хангахгүй хэлбэрээр бичсэн байна. Алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс бодох ёстой. Гэтэл гэрээнд нийт үнийн дүнгээс алданги бодно гэсэн байна. Ийм учраас алдангийн төлбөрийг төлөх боломжгүй байна. Гэрээнд зааснаар нэхэмжлэгч тал шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө ГТ ХХК-д хандаагүй. 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр шүүх нэхэмжлэл хүлээж авсан. 2011 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш 3 жилийн хугацаанд нэхэмжлэгч тал 2013 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш ГТ ХХК-д шаардлага хүргүүлсэн байх ёстой. ЭМЯ 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэрээний хугацаа сунгасан баримт хавтаст хэрэгт авагдсан байсан. Энэ баримт яг ЭМЯны баримт биш. Говь-Алтай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэмдэглэлд гэрээний хугацаа сунгасан гэсэн талаар дурдагдсан байсан. Түүнээс ЭМЯнаас гэрээний хугацаа сунгасан баримт хавтаст хэрэгт байхгүй. ЭМЯ эрх зөрчигдсөн гэдгээ 2011 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр мэдэх боломжтой байсан. Үүнээс хойш 3 жилийн хугацаа тоолбол 2014 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хөөн хэлэлцэх хугацаа дуусна. Говь-Алтай аймгийн удирдлагын түвшинд яригдсан хурлын тэмдэглэлийг харахаар 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хөөн хэлэлцэх хугацаа тоолбол 2015 оны 12 дугаар сарын 31-ны өдөр хөөн хэлэлцэх хугацаа дуусна. Гэтэл нэхэмжлэгч тал 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад нэхэмжлэл гаргасан байна. Дээрх нөхцөл байдлыг анхаарч үзээд шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ЭМЯ нь хариуцагч ГТ ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, гэрээний төлбөр 469.823.802 төгрөг, алданги 234.911.901 төгрөг, нийт 704.735.703 төгрөг гаргуулахаар шаардаж, хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэлийн дүнгээ багасгаж, хийсэн ажлын үнийн зөрүү 296.829.007 төгрөг, алданги 29.682.900 төгрөг, нийт 326.511.907 төгрөгийг гаргуулахаар шаардав.
Хариуцагч нь гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа дууссан бөгөөд хохирлоо нотолж чадахгүй байна гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй маргав.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
ЭМЯны захиалгаар хариуцагч ГТ ХХК нь Говь-Алтай аймгийн Цээл сумын 10 ортой эмнэлгийн барилгын угсралтын ажлыг 469.823.802 төгрөгийн өртгөөр, 2011 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс эхэлж, хуанлийн 133 хоногт буюу 2011 оны 9 дүгээр сарын 20-нд ашиглалтад хүлээлгэж өгөхөөр 2011 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр БУ-25/11 тоот гэрээ байгуулжээ.
Гэрээгээр тохиролцсон төлбөрийг бүрэн шилжүүлсэн боловч ажлаа бүрэн хийж гүйцэтгээгүй гэж нэхэмжлэгч үндэслэлээ тайлбарлав.
Гэрээний дагуу эхний санхүүжилтийн 148.449.711 төгрөгийг 2011 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хариуцагч ГТ ХХК-ийн Голомт банк дахь 1801130500 тоот данс руу, 277.724.838 төгрөгийг 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хариуцагч ГТ ХХК-ийн Голомт банк дахь 1801130500 тоот данс руу, 4.639.438 төгрөгийг 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдөр ЭМЯ-ны Барилга захиалагчийн албаны Хаан банк дахь 5043008731 тоот данс руу, 4.486.013 төгрөгийг 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдөр ЭМЯ-ны Барилга захиалагчийн албаны Хаан банк дахь 5043008731 тоот данс руу, 9.938.018 төгрөгийг 2013 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хариуцагч ГТ ХХК-ийн Голомт банк дахь 1801130500 тоот данс руу, хөрсний судалгаанд 1.900.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн болох нь санхүүгийн баримтаар тогтоогдож байна. Харин хариуцагч нь гэрээний үнийн 5 хувь болох 23.491.190 төгрөгийг барьцаа гэж нэхэмжлэгчид шилжүүлсэн болох нь Барилга захиалагчийн албанаас ирүүлсэн нэхэмжлэх болон ЭМЯны шилжүүлсэн төлбөрийн даалгавраар нотлогдож байна.
Гэрээний хугацаа 2011 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр дууссан ба гэрээний хугацааг 2 талын гарын үсэг бүхий баримтаар сунгаагүй байх боловч барилгын ажлын явцын талаар хийж байсан хуралдааны тэмдэглэлээс үзвэл 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сунгасан гэж үзэхээр /1хх, 97-100/ байх ба дээрх хугацаанд барилгын ажил бүрэн дуусаагүй, зогсонги байдалд оржээ.
Хариуцагч нь гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа 3 жил бөгөөд нэхэмжлэгч нь 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн дотор шүүхэд хандсан байсан боловч 2 сар гаруй хугацаа өнгөрсний дараа нэхэмжлэл гаргасан байх тул шаардах эрхгүй гэж татгалзаж байх ба талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний үр дүнд 10 ортой эмнэлгийн барилга гэсэн үл хөдлөх хөрөнгө бий болох байсан тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн. 75.2.2-т “үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил” байна гэсэн хөөн хэлэлцэх тусгай хугацаа үйлчлэх тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй гэж үзлээ.
Түүнчлэн хариуцагч нь хөрсний судалгааг зохих ёсоор хийгээгүй, ердийн хөрс гэж ажил эхлүүлсэн боловч хад чулуурхаг хөрстэй байснаас газар шорооны ажил хийхэд хугацаа, хөрөнгө их зарцуулсан гэх боловч энэ талаар захиалагч байгууллагадаа хандаж байгаагүй буюу Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.2-т “Гэрээ байгуулах үед урьдчилан төлөвлөх боломжгүй байснаас төсвийн хэмжээ нэмэгдэхээр байвал ажил гүйцэтгэгч энэ тухай захиалагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй” гэсэн үүргээ биелүүлээгүй байна.
Талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний үүргээ хариуцагч нь биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн байх ба Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.2-т зааснаар нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэгчид нэмэлт хугацаа зааж өгсөн ч энэ хугацаанд хариуцагч үүргээ дахин биелүүлээгүй болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул үүрэг гүйцэтгүүлэгч нь учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй.
Хариуцагчийн хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээ, өртгийг шинжээчийн дүгнэлтээр 172.994.795 төгрөг гэж тогтоосон бөгөөд хариуцагч тал нь энэхүү дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй дахин шинжээч томилуулах хүсэлт гаргасан боловч шинжээчийн зардлыг төлөх боломжгүй, мөн шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй гарсан гэх байдал тогтоогдохгүй байна гэх үндэслэлээр хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул дээрх шинжээчийн дүгнэлтэд заасан хэмжээний ажил хийсэн гэж үзэн нэхэмжлэгч шаардаж байгааг хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт заасан нотлох баримтаар няцааж чадаагүй гэж үзлээ.
Нэхэмжлэгч нь 469.823.802 төгрөг шилжүүлсэн тул хийсэн ажлын хэмжээнээс илүү шилжүүлсэн төлбөр болох 296.829.007 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардаж байна. Гэвч нэхэмжлэгчийн хариуцагч компанид шилжүүлсэн төлбөр нь гэрээний дүнгээс барилга захиалагчийн албаны хяналтын зардал, барьцаа хөрөнгийн 5 хувь, хөрсний судалгааны төлбөрийг хасч тооцвол 409.065.992 төгрөг байх ба энэхүү дүнгээс ажлын өртгийг хасвал 263.071.197 төгрөгийг илүү төлсөн гэж үзэж хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэлээ.
Талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний Ерөнхий нөхцөлийн 46 дах заалтаар алданги төлөх талаар тохиролцсон гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч нь илүү төлсөн 296.829.007 төгрөгийн 10 хувь болох 29.682.900 төгрөгийн алдангийг хохирол гэж шаардаж байна. Нэгэнт хоёр талын гэрээнд алданги төлөх талаар тохиролцож, бичгээр байгуулсан байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т заасан шаардлага хангасан, алданги шаардах эрхтэй гэж үзлээ. Гэхдээ гэрээний ерөнхий нөхцөлийн 46.1 дэх заалтын 11 дэх ишлэлд “алдангийг ихэвчлэн хоногт 0.05-0.10 хувиар тогтоох бөгөөд нийт дүн нь гэрээний үнийн 5-10 хувиас хэтрэхгүй байна” гэж заасан байх тул үүрэг гүйцэтгэгчид ашигтай байдлаар хамгийн бага хэмжээгээр алданги тооцож, илүү төлөгдсөн 263.071.197 төгрөгийн 5 хувийн алдангид 13.153.560 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна.
Дээрхийг нэгтгээд, хариуцагч ГТ ХХК-иас илүү төлсөн төлбөрт 263.071.197 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алдангид 13.153.560 төгрөг, нийт 276.224.757 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ЭМЯанд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 50.287.150 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч нь төрийн байгууллага тул улсын тэмдэгтийн хураамжаас хуулийн дагуу чөлөөлөгдөж, хариуцагчаас нэхэмжлэлийн хангагдсан дүнд тооцож, улсын тэмдэгтийн хураамж болон шинжээчийн зардлыг гаргуулж, улсын орлогод оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 219 дүгээр зүйлийн 219.2, 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалтыг баримтлан хариуцагч ГТ ХХК-иас 276.224.757 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ЭМЯанд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 50.287.150 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 1.539.074 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.2, 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан шинжээчийн зардал 2.180.000 төгрөгийн 1.853.00 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, улсын орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ