Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 11 өдөр

Дугаар    2022/ШЦТ/195

 

 

 

 

 

 

 

 

 

   2022        02          11                                        2022/ШЦТ/195

 

                            

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                              

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

             шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дариймаа,

             улсын яллагч А.Марал,

            хохирогч Х.Г,

            шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ц.Мандал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан *******-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2106 00000 2558 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

             Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1989 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн Нарийн тээл суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, гэрийн модны үйлдвэрт ажилладаг *******.

            Холбогдсон хэргийн талаар:

  Шүүгдэгч ******* нь 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Баатархайрханы 1 дүгээр хэсэг, 780 тоотод хохирогч Х.Гтай маргалдаж, улмаар түүний хэвлий хэсэгт хөлөөрөө нэг удаа өшиглөх үйлдлээр биед нь халдаж, нойр булчирхайн урагдал, задрал, их сэмжний хугарал, задрал, хэвлийн хөндийн цусан хураа бүхий хүнд хохирол санаатай учруулсан, мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр Улиастайн шинэ эцсийн буудал дээр хохирогч Х.Баярсайханы нүүрэн тус газарт нь шалтгаангүйгээр 2 удаа өшиглөж, түүний биед зүүн доод дөрөвдүгээр шүдний хүзүүний хугарал, доод уруулын дотор салстын язрал, цусан хуралт, баруун өвдөгний зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.                                                          

                                                                                                 /яллах дүгнэлт бичсэнээр/

                                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

- Хохирогч Х.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би ухаангүй байж байгаад хагалгаанд ороод сэргэсэн. Эмч намайг азтай байна гэж хэлсэн. Би зургаан гуурс тавиулсан дөрвийг нь авхуулсан одоо хүртэл гуурсаа авхуулаагүй байгаа. Эмчийн хяналтад байгаа. Би гомдолтой байна. Хохирлоо барагдуулмаар байна.” гэв.

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4/,

- Хохирогч Х.Гмөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “Би 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Улиастайн шинэ эцсийн буудлын ойролцоо байдаг гэрийн модны үйлдвэрт орохдоо нэг шил 0.33 литрийн архи авч орж Д той хувааж уугаад дахиад дэлгүүрээс нэг шил архи авч Д бид 2 хувааж уусан. Сүүлийн архиа уугаад би нилээн согтоод нэг ухаан ороход газар хэвтсэн байсан. Тэгтэл Д миний гэдэс хэвлий хэсэгт өшиглөөд байсан. Би тухайн үед Д намайг хэдэн удаа өшиглөснийг нь мэдээгүй. Түүнээс хойш юу болсныг санахгүй байна. Нэг мэдэхэд манай охин Цэцэгсайхан ирчихсэн, би гадаа гудамжинд сууж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10/,

- Гэрч Г.Цэцэгсайхан мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “Өнөөдөр буюу 2021 оны 11 дүгээр сарын 02-ны 23 цагийн үед Эрдэнэтолгойд байдаг ажил дээрээ ажлаа хийгээд байж байхад манай аав 80198214 дугаарын утаснаасаа залгаад аавыгаа ирж аваарай, аав нь Улиастайд байна, яг хөлдөж үхлээ гэхээр нь би авах гээд ирэхэд олдохгүй байсан. Тэгээд утас руу нь залгаад хайж байгаад нэг айлын хашааны үүдэнд сууж байхаар нь би машиндаа суулгаад юу болсон талаар асуухад гэрийн мод хийдэг газрын илүү гэрт нь байсан жижиг шар залуу аавыг зодсон гэхээр нь би цагдаад дуудлага өгсөн. Тэр хооронд түргэн тусламж дуудсан... Архи уусан байсан. Тэр зодуулсан гэх залуутайгаа хамт уусан гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/,

- Гэрч Д.Янжмаа мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр ажилласан. Дийн гэрт 16 цагийн үед ороход Д орон дээрээ хэвтэж байсан... Г нь сүүлийн хэд хоног манай ажил дээр гагнуурын ажил хийж байгаа. Өчигдөр ажлаа хийгээгүй. Би мэдээгүй. Шөнө цагдаа ирж хашааны хаалга цохихоор нь би гарч хаалга тайлж өгтөл Дийг аваад явсан. Гын охин гэх эмэгтэй цагдаад дуудлага өгсөн бололтой манай аав танай хашааны гадна хүнд зодуулсан байдалтай сууж байна гэж хэлэхээр нь би Гаас та яасан юм бэ? юу болсон юм бэ? гэж асуухад юу ч хэлээгүй..” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/,

-  Гэрч Д.Очирбат мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 17 цагийн үед найзынхаа гэрч очиж байж байгаад 00 цагийн үед буцаж гэртээ ирсэн. Намайг гэрээс гарахад ******* гэртээ утсаа ухаад хэвтэж байсан. Г ах гудамжинд манай гэр рүү чиглээд алхаад явж байсан. Шөнө гэртээ унтаж байхад хоёр цагдаа хашаанд орж ирээд *******-ийг гэрээс нь авч явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч М.Аригуунтөгсийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 10837 дугаар:

1. Х.Гын биед нойр булчирхайн урагдал, задрал, их сэмжний урагдал, задрал, хэвлийн хөндийн цусан хураа гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33/,

- Яллагдагч ******* мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “Би 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 17 цаг өнгөрч байхад Г ах гаднаас нэг шил архи барьж орж ирээд бид 2 тэр архийг хувааж уусан. Тэгээд Очироо ах руу залгаж ахиж нэг шил архи авч уугаад дуусаж байхад Г ах намайг сохор, доголон гээд хэл амаар доромжлоод байхаар нь Г ахын хэвлий хэсэг рүү нь нэг удаа өшиглөсөн. Тэгтэл Г ах орон дээрээ хэвтээд өгсөн. Би унтаж байхад гаднаас цагдаа нар орж ирээд би сэрсэн..” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44/,

- Хохирогч Х.Г-ын хохирлын талаарх баримтууд /хх-ийн 48-51/,

- Хохирогч Х.Баярсайхан мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхсэн: “Би 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Улиастайн шинэ эцсийн буудал дээр Зоригоо гэдэг нэртэй ахыг автобусанд суулгаж өгөх автобус хүлээгээд сууж байхад харааны нүдний шилтэй залуу ирээд үгийн зөрөөгүй миний нүүр хэсэгт 2 удаа өшиглөөд зугатаад явсан. Би араас нь хөөж чадаагүй зодуулсан газраа үлдсэн. Намайг зодсон залуу архи уусан байсан... Надад эмчилгээ хийлгэсэн баримт байхгүй.”, Би хэд хоногийн дараа шүүх эмнэлэгт үзүүлсэн талаараа санахгүй байна. Зодуулсан гэх өдрөөсөө хойш 3-4 хоногийн дараа шүүх эмнэлэгт үзүүлсэн санагдаж байна. Зодуулсан өдрөө шүүх эмнэлэгт очиж үзүүлж амжаагүй. Маргааш нь хэсгийн байцаагч намайг дуудаж хэсгийн байцаагч эмэгтэй бид хоёр Д ийн ажилладаг гэрийн модны үйлдвэрт очиж Дтой уулзсан. Д ч гэсэн намайг цохиж зодсоноо мэдэж хүлээн зөвшөөрч байсан тул тухайн үедээ надтай тохиролцож надад мөнгө өгөхөөр болсон юм. Түүнээс хойш Д надтай уулзалгүй, өгнө гэсэн мөнгөө өгөхгүй байсан болохоор би шүүх эмнэлэгт үзүүлж гэмтлийн зэрэг тогтоолгосон...” гэх мэдүүлэг /хх-ийн 61-62, 65-66/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч О.Болороогийн 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 7431 дүгээр:

1. Х.Баярсайханы биед зүүн доод дөрөвдүгээр шүдний хүзүүний хугарал, доод уруулын дотор салстын язрал, цус хуралт, баруун өвдөгний зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Нэг шүдний булгарал нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид 5 хувь нөлөөлнө.” Гэх мэдүүлэг /хх-ийн 71-72/,

- Урьд Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 82/,

- Яллагдагч ******* мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “Би 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүрэг Шар дэлгүүрийн орчим 3 танихгүй хүнтэй 4 шил архи хувааж уугаад Улиастайн эцэст байрлах гэрийн модны үйлдвэр рүү явж байхад Улиастайн эцсийн автобусны буудлын хашилган дээр сууж байсан эрэгтэй хүний нүүр хэсэгт 2 удаа өшиглөхөд тэр хүн газар өвдөглөөд унасан. Би тэгээд цаашаа ажил руугаа явсан. Баярсайхантай анх уулзахад биед нь ямар нэгэн гэмтэл шархгүй байсан. Батсайханы биед учирсан гэмтлийг би учруулсан. Надаас өөр Баярсайханыг зодож цохисон хүн байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 88-89/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Баатархайрханы 1 дүгээр хэсэг, 780 тоотод хохирогч Х.Гтай маргалдаж, улмаар түүний хэвлий хэсэгт хөлөөрөө нэг удаа өшиглөх үйлдлээр биед нь халдаж, нойр булчирхайн урагдал, задрал, их сэмжний хугарал, задрал, хэвлийн хөндийн цусан хураа бүхий хүнд хохирол санаатай учруулсан, мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр Улиастайн шинэ эцсийн буудал дээр хохирогч Х.Баярсайханы нүүрэн тус газарт нь шалтгаангүйгээр 2 удаа өшиглөж, түүний биед зүүн доод дөрөвдүгээр шүдний хүзүүний хугарал, доод уруулын дотор салстын язрал, цусан хуралт, баруун өвдөгний зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцүүлсэн :

- Хохирогч Х.Г мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “Би 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Улиастайн шинэ эцсийн буудлын ойролцоо байдаг гэрийн модны үйлдвэрт орохдоо нэг шил 0.33 литрийн архи авч орж Дтой хувааж уугаад дахиад дэлгүүрээс нэг шил архи авч Д бид 2 хувааж уусан. Сүүлийн архиа уугаад би нилээн согтоод нэг ухаан ороход газар хэвтсэн байсан. Тэгтэл Д миний гэдэс хэвлий хэсэгт өшиглөөд байсан. Би тухайн үед Д намайг хэдэн удаа өшиглөснийг нь мэдээгүй. Түүнээс хойш юу болсныг санахгүй байна. Нэг мэдэхэд манай охин Цэцэгсайхан ирчихсэн, би гадаа гудамжинд сууж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10/,

- Гэрч Г.Цэцэгсайхан мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “Өнөөдөр буюу 2021 оны 11 дүгээр сарын 02-ны 23 цагийн үед Эрдэнэтолгойд байдаг ажил дээрээ ажлаа хийгээд байж байхад манай аав 80198214 дугаарын утаснаасаа залгаад аавыгаа ирж аваарай, аав нь Улиастайд байна, яг хөлдөж үхлээ гэхээр нь би авах гээд ирэхэд олдохгүй байсан. Тэгээд утас руу нь залгаад хайж байгаад нэг айлын хашааны үүдэнд сууж байхаар нь би машиндаа суулгаад юу болсон талаар асуухад гэрийн мод хийдэг газрын илүү гэрт нь байсан жижиг шар залуу аавыг зодсон гэхээр нь би цагдаад дуудлага өгсөн. Тэр хооронд түргэн тусламж дуудсан... Архи уусан байсан. Тэр зодуулсан гэх залуутайгаа хамт уусан гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/,

- Гэрч Д.Янжмаа мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр ажилласан. Дийн гэрт 16 цагийн үед ороход Д орон дээрээ хэвтэж байсан... Г нь сүүлийн хэд хоног манай ажил дээр гагнуурын ажил хийж байгаа. Өчигдөр ажлаа хийгээгүй. Би мэдээгүй. Шөнө цагдаа ирж хашааны хаалга цохихоор нь би гарч хаалга тайлж өгтөл Дийг аваад явсан. Гын охин гэх эмэгтэй цагдаад дуудлага өгсөн бололтой манай аав танай хашааны гадна хүнд зодуулсан байдалтай сууж байна гэж хэлэхээр нь би Гаас та яасан юм бэ? юу болсон юм бэ? гэж асуухад юу ч хэлээгүй..” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/,

-  Гэрч Д.Очирбат мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 17 цагийн үед найзынхаа гэрч очиж байж байгаад 00 цагийн үед буцаж гэртээ ирсэн. Намайг гэрээс гарахад *******гэртээ утсаа ухаад хэвтэж байсан. Г ах гудамжинд манай гэр рүү чиглээд алхаад явж байсан. Шөнө гэртээ унтаж байхад хоёр цагдаа хашаанд орж ирээд *******ийг гэрээс нь авч явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч М.Аригуунтөгсийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 10837 дугаар:

1. Х.Гын биед нойр булчирхайн урагдал, задрал, их сэмжний урагдал, задрал, хэвлийн хөндийн цусан хураа гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33/,

- Яллагдагч ******* мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “Би 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 17 цаг өнгөрч байхад Г ах гаднаас нэг шил архи барьж орж ирээд бид 2 тэр архийг хувааж уусан. Тэгээд Очироо ах руу залгаж ахиж нэг шил архи авч уугаад дуусаж байхад Г ах намайг сохор, доголон гээд хэл амаар доромжлоод байхаар нь Г ахын хэвлий хэсэг рүү нь нэг удаа өшиглөсөн. Тэгтэл Г ах орон дээрээ хэвтээд өгсөн. Би унтаж байхад гаднаас цагдаа нар орж ирээд би сэрсэн..” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44/,

- Хохирогч Х.Г-ын хохирлын талаарх баримтууд /хх-ийн 48-51/,

- Хохирогч Х.Баярсайхан мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “Би 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Улиастайн шинэ эцсийн буудал дээр Зоригоо гэдэг нэртэй ахыг автобусанд суулгаж өгөх автобус хүлээгээд сууж байхад харааны нүдний шилтэй залуу ирээд үгийн зөрөөгүй миний нүүр хэсэгт 2 удаа өшиглөөд зугатаад явсан. Би араас нь хөөж чадаагүй зодуулсан газраа үлдсэн. Намайг зодсон залуу архи уусан байсан... Надад эмчилгээ хийлгэсэн баримт байхгүй.”, Би хэд хоногийн дараа шүүх эмнэлэгт үзүүлсэн талаараа санахгүй байна. Зодуулсан гэх өдрөөсөө хойш 3-4 хоногийн дараа шүүх эмнэлэгт үзүүлсэн санагдаж байна. Зодуулсан өдрөө шүүх эмнэлэгт очиж үзүүлж амжаагүй. Маргааш нь хэсгийн байцаагч намайг дуудаж хэсгийн байцаагч эмэгтэй бид хоёр Дийн ажилладаг гэрийн модны үйлдвэрт очиж Дтой уулзсан. Д ч гэсэн намайг цохиж зодсоноо мэдэж хүлээн зөвшөөрч байсан тул тухайн үедээ надтай тохиролцож надад мөнгө өгөхөөр болсон юм. Түүнээс хойш Д надтай уулзалгүй, өгнө гэсэн мөнгөө өгөхгүй байсан болохоор би шүүх эмнэлэгт үзүүлж гэмтлийн зэрэг тогтоолгосон...” гэх мэдүүлэг /хх-ийн 61-62, 65-66/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч О.Болороогийн 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 7431 дүгээр:

1. Х.Баярсайханы биед зүүн доод дөрөвдүгээр шүдний хүзүүний хугарал, доод уруулын дотор салстын язрал, цус хуралт, баруун өвдөгний зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Нэг шүдний булгарал нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид 5 хувь нөлөөлнө.” Гэх мэдүүлэг /хх-ийн 71-72/,

- Урьд Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 82/,

- Яллагдагч ******* мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “Би 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүрэг Шар дэлгүүрийн орчим 3 танихгүй хүнтэй 4 шил архи хувааж уугаад Улиастайн эцэст байрлах гэрийн модны үйлдвэр рүү явж байхад Улиастайн эцсийн автобусны буудлын хашилган дээр сууж байсан эрэгтэй хүний нүүр хэсэгт 2 удаа өшиглөхөд тэр хүн газар өвдөглөөд унасан. Би тэгээд цаашаа ажил руугаа явсан. Баярсайхантай анх уулзахад биед нь ямар нэгэн гэмтэл шархгүй байсан. Батсайханы биед учирсан гэмтлийг би учруулсан. Надаас өөр Баярсайханыг зодож цохисон хүн байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 88-89/ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч *******ийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч *******ид прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон бөгөөд хавтаст хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар *******ийг хохирогч Х.Гын биед хүнд хохирол санаатай учруулсан, мөн Х.Баярсайханы биед хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж шүүх үзэв.

Хохирогч Х.Г 831.080 төгрөгийг баримтаар нэхэмжилсэн байх тул шүүгдэгч *******оос 831.080 төгрөгийг гаргуулан хохирогч Х.Гт олгохоор шийдвэрлэлээ. Хохирогч Х.Баярсайханы хувьд эмчилгээний зардлаа  баримтаар нэхэмжлээгүй боловч цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.  

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгчийн өмгөөлөгч “Миний үйлчлүүлэгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байна. Хувийн байдлын хувьд 70 хувийн хөдөлмөрийн чадвар алдсан бөгөөд өндөр настай ээжтэйгээ хамт амьдардаг хамаатан садныхаараа амьдардаг. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү.” гэх байр суурьтай оролцов.

            Шүүгдэгч ******* ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож байна.

            Шүүх шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх  ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн тооцож, нийт эдлэх ялыг 4 жил 1 сарын хугацаагаар тогтоож, мөн хуулийн ерөнхий 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. *******-ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай, мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******-д  4 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн тооцож, нийт эдлэх ялыг 4 жил 1 сарын хугацаагаар тогтоож, мөн хуулийн ерөнхий 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-оос 831.030 төгрөг гаргуулан хохирогч Х.Г-д олгож, хохирогч Х.Баярсайхан нь нотлох баримтаа бүрдүүлэн эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.

6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.МӨНХТУЯА