Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 219

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Золзаяа,

улсын яллагч Н.Анхбаяр,

хохирогч С.Ганбаатар, түүний өмгөөлөгч Б.Цолмон,

иргэний хариуцагч Ч.Галмандах,

шүүгдэгч Г.Дашням, түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар: 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Галмандахын Дашнямд холбогдох эрүүгийн 201624000667 дугаартай хэргийг 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр яллагдагчийг шүүхэд шилжүүлж, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1993 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Налайх дүүрэг, 07 дугаар хороо, Өвөршанд 7 гудамж, 7 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 98 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Боржигон овогт Галмандахын Дашням, /РД:УД93020333/, 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Г.Дашням нь 2016 оны 07 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө шөнийн 02 цагийн үед Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, товчооны МТ шатахуун түгээх станцын зүүн замд 08-63 НАА улсын дугаартай Тоёота Карина маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3. а-д заасныг зөрчсөний улмаас явган зорчигч С.Ганбаатарыг мөргөж бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Дашням нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 07 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө би таксинд явж байгаад гэр рүүгээ харьж байх замд энэ осол болсон. Тухайн үед зам хальтаргаатай байсан. Намайг явж байхад хохирогч гуйваад гараад ирсэн. Тэгээд хохирогчийг шүргээд өнгөрсөн гэв.

Хохирогч С.Ганбаатар нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би тухайн үед толгойдоо их гэмтэл авсан. Миний гавлын яс, нүдний ухархайн бяцралттай, хөлний 5 хурууны савхан яс үенээсээ гарсан байгаа. Би толгойндоо эмчилгээ хийлгэж чадаагүй. Шүүгдэгч надад 500.000 төгрөг өгөөгүй. Томографийн 2 удаагийн зурагны мөнгө өгсөн. Ер нь нийт 5.638.700 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

Иргэний хариуцэгч Ч.Галмандах нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би хохирлыг бага хэмжээгээр ч гэсэн гаргаж өгнө. Шүүгдэгчийн унаж явсан машин миний эзэмшлийнх машин байсан гэв.

Шүүгдэгч Г.Дашнямын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Баянзүрх товчооны МТ ШТС дөнгөж өнгөртөл эсрэг урсгалд том оврын ачааны автомашин явж байсан ба уг авто машины гэрэл нэлээн хурц байсан. Ингээд уг автомашинтай дөнгөж зөрөөд өнгөртөл замын урд талаас согтуу бололтой эрэгтэй явган зорчигч гуйваад зам дээр гараад ирэхээр нь уг хүнийг мөргөхгүй санаатай тоормос гишгээд баруун гар тийш дартал уг явган зорчигчийг зүүн урд талын крило, зүүн талын толь хэсгээрээ мөргөсөн...” гэх мэдүүлэг. /хх 39-44 дүгээр хуудас/,

Хохирогч С.Ганбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: “...таксинд суух санаатай зам хөндлөн хойноосоо урагшаа чиглэлтэй гарч явтал гэнэт миний зүүн талаас нэг машин орж ирээд мөргөх шиг болсон. Уг нь би тэр машиныг харсан гэхдээ уг машин нилээн хол байсан болохоор урдуур нь амжаад гарчих байх гэж бодоод зам хөндлөн гарсан юм. Тэр хавьд бол явган хүний гарц байгаагүй...” гэх мэдүүлэг. /хх 14-16 дугаар хуудас/,

Гэрч М.Цэцэгсүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Миний хүү Г.Дашням нь бөөр, нуруу хоёр нь өвдөөд босч чадахгүй гэртээ хэвтэж байгаа болохоор энд ирж хэргийн материалтай танилцаж чадахгүй болчихоод байгаа. Өмгөөлөгч Хандсүрэн хэргийн материалтай танилцсан байгаа...” гэх мэдүүлэг. /хх 17 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн ¹9739 акт:

1. Ганбаатарын биед зүүн ухархайн дээд хана дух ясруу үргэлжилсэн, дотор хананд цөмөрсөн, гадна хана суурь ясны бага далавч, дунд хонхорлуу үргэлжилсэн хугарал, зүүн хацар ясны хугарал, хамар ясны хугарал, зүүн гарморын хөндийн урд хана, гадна ханын хугарал, тархи доргилт, хуйханд шарх, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, тохой шуунд зулгаралт, шарх, зүүн хөмсөг, нуруу, баруун гуя, баруун шилбэнд зулгаралт, зүүн тохойд зулгаралт, цус хуралт, баруун тавхайн 2-р хурууны тавхайн шивнүүр ясанд далд хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлээс хамаарна гэжээ /хх 19 дүгээр хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн ¹6052 дүгнэлтэд:

1. Шинжилгээнд ирүүлсэн С.Ганбаатарын гэх цусанд 2,0 промилли спиртийн агууламж илэрч байна.

2. Цусан дахь 2,0 промилли нь согтолтын дунд зэрэгт хамаарна гэжээ /хх 21 дүгээр хуудас/,

Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн ¹16/34733 дүгнэлтэд:

1. Уг автомашины хойд тэнхлэгийн тоормос, баруун талын их гэрэлний тусгалын хүч дугуйнуудын хээний гүн зэрэг нь стандартын шаардлага хангаж байна. Харин урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ, урд тэнхлэгийн дугуйн тоормосны хүчний зөрүү, зүүн талын гэрлийн тусгалын эрчим зэрэг нь стандартын шаардлага хангахгүй байна.

2. Уг автомашины урд тэнхлэгийн дугуйн тоормосны хүчний зөрүү, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ, зүүн талын гэрэл асахгүй байгаа зэрэг нь стандартын шаардлага хангахгүй байна.

3. Уг автомашины урд тэнхлэгийн дугуйн тоормосны хүчний зөрүү, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ, зүүн талын гэрэл асахгүй стандартын шаардлага хангахгүй байгаа нь ослоос өмнө ашиглалтын явцад, харин урд салхины шил зүүн талдаа 70х75см орчим талбайд цөмөрч, бяцарсан баруун талын урд крыло 45х13см орчим талбайд хонхойсон байдалтай байгаа нь ослын үед үүссэн гэж үзэж байна.

4. Автомашины урд тэнхлэгийн дугуйн тоормосны хүчний зөрүү, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ, зүүн талын гэрэл асахгүй стандартын шаардлага хангахгүй байна.

            - Уг автомашины урд дугуйн тоормосны хүч сайн хэдий ч хүчний зөрүүтэй байгаа нь шарвалт үүсэх боломжтой.

            - Зүүн талын гэрэл асахгүй байгаа нь үзэгдэх орчинг хязгаарлах боловч эдгээр нь тухайн осолд хэрхэн яаж нөлөөлсөнийг тогтоох боломжгүй.

5. Уг тээврийн хэрэгслийн ерөнхий байдал иж бүрдэлийг нүдээр хараад тогтоох боломжтой, харин урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ нь урд хойд тэнхлэгийн тоормосны хүч зэргийг тоног төхөөрөмжөөр шалгаж үзэж байж стандартын шаардлага хангаж байгаа эсэхийг тогтооно.

6. Уг автомашины тоормосны системийн ажиллагаа тоног төхөөрөмж дээр шалгаж үзэхэд: Урд, хойд тэнхлэгийн дугуйн тоормосны хүч стандартын шаардлага хангаж байна. Харин урд дугуйн тоормосны хүчний зөрүү нь стандартын шаардлага хангахгүй байна. Уг автомашин нь тоормосны АВS системтэй болно гэжээ /хх 26-28 дугаар хуудас/,

Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Техникийн шинжээчийн ¹472 дүгнэлтэд:

            1. … 2.3. “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэлт хангалттүй үед зөв талын хол, ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолоочийн талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. Хөдөлгөөнд оролцож явах үед тээврийн хэрэгсэлд дээр дурдсанаас бусад гэмтэл (энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан) тохиолдвол түүнийг засах, хэрэв бололцоогүй бол аюулгүй байдлыг хангаж аль ойр байгаа зогсоол (гарааш) буюу засварын газарт очно” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна”

            2. Явган зорчигч С.Ганбаатар нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 3.9. Явган зорчигчид дор дурдсан зүйлийг хориглоно: в/ ойртон ирж яваа тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйх; гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна гэжээ /хх 32-33 дугаар хуудас/,

Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Замын цагдаагийн газрын Техникийн шинжээчийн ¹516 дүгнэлтэд:

1. 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн ¹472 дугаартай Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтсийн техникийн шинжээч цагдаагийн ахлах дэслэгч С.Пүрвээгийн гаргасан дүгнэлт нь холбогдох нотлох баримтанд үндэслэж үндэслэлтэй гаргасан байна гэж үзэж байна гэжээ /хх 111 дүгээр хуудас/,

Шинжээч Б.Ербуланы мөрдөн байцаалтанд өгсөн: “…08-63 НАА улсын дугаартай Тоёота Карина маркийн тээврийн хэрэгсэлд шинжээчээр ажилласан. Уг автомашины ерөнхий байдлын иж бүрдэлийг шалгахад урд зүүн талын их гэрэл асаж байсан. Дараагаар нь их гэрлийн багаж дээр гэрлийн тусгалын эрчмийг шалгах гээд очиход асахгүй байсан. Их гэрлийн хэмжилтийг асахгүй байгаа, бодит байдлаар 0cd-ээр хэмжсэн. Тухайн ослын өдөр зүүн их гэрэл яг яаж  асаж байсныг бидний зүгээс тодорхойлох боломжгүй юм. Үзлэгийн явцад жолооч өөрөө гэрлээ асаах гэж оролдсон боловч гэрэл нь асаагүй. Энэ нь осол нөлөөлсөн байх боломжтой. Мөн урд тоормосны хүчний зөрүү стандарт нь 20% байх ёстойгоос 28.57% байсан. Энэ нь тоормос барьж байгаа хэрнээ баруун талдаа бага хүчээр тормос барьж байсан гэсэн үг юм…” гэх мэдүүлэг. /хх 30 дугаар хуудас/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх 4-9 дүгээр хуудас/,

Жолоочийн согтуурал шалгасан магадлалд Г.Дашням нь согтууруулах ундаа хэрэглээгүйг тогтоожээ /хх 46 дугаар хуудас/,

Хохирлын баримт /хх 67-72 дугаар хуудас/,

Хохирогч С.Ганбаатарын өвчний түүх /хх 74-100 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хх 49 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 45 дугаар хуудас/, шүүгдэгч Г.Дашнямын хувийн байдлыг тодорхойлох баримт /хх 55-66 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Г.Дашням нь 2016 оны 07 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө шөнийн 02 цагийн үед Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, товчооны МТ шатахуун түгээх станцын зүүн замд 08-63 НАА улсын дугаартай Тоёота Карина маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3. а-д заасныг зөрчсөний улмаас явган зорчигч С.Ганбаатарыг мөргөж бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Г.Дашнямд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүх шүүгдэгч Г.Дашнямд ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан гэмт хэрэг үйлдсэн даруйдаа хохирогчид эмнэлгийн болон бусад тусламж үзүүлсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Г.Дашням нь Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 98 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсаж байсан боловч Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Монгол Улсын хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт зааснаар өршөөлд хамрагдаж байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхээр байна.

            Хохирогч С.Ганбаатар нь Монгол Хьюндай эмнэлэгт мэс засал хийлгэсэн төлбөр 4.960.000 төгрөг, хот хооронд зөрчсон зардал болон 1 сарын цалин 276.000 төгрөг, бензиний зардал нийт 5.638.700 төгрөг нэхэмжилжээ. Шүүхээс бензин шатахуун авсан гэх 100.000 төгрөгийг хасч 5.538.700 төгрөг иргэний хариуцагчаас гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

            Хохирогч нь Монгол Хьюндай эмнэлэгт хэвтэн хөлний мэс засалд орсон болох нь түүний өвчний түүхээр нотлогдож байх тул төлбөрийг гаргуулж шийдвэрлэлээ.

            Мөн хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

            Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Г.Дашнямын №754636 дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулан Цагдаагийн ерөнхий газрын харьяа Лицензийн төвд хүргүүлж, шүүгдэгч Г.Дашням нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.