Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 105/2022/0161/Э |
Дугаар | 2022/ШЦТ/245 |
Огноо | 2022-02-18 |
Зүйл хэсэг | 17.12.2.1., |
Улсын яллагч | Ц.Ганцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 2022/ШЦТ/245
2022 02 18 2022/ШЦТ/245
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хулан,
улсын яллагч Ц.Ганцэцэг,
шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч М.Батмөнх нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан *******-д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2106 00000 2682 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1982 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Завхан аймагт төрсөн, 40 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, ээж, эхнэр, *******
урьд
- Завхан аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2004 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 66 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 2 жилийн хугацаагаар тэнссэн,
- Увс аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2007 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 45 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулсан,
- Завхан аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 21 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэг, мөн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-т заасан гэмт хэргийг өршөөн хэлтрүүлж, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт оногдуулсан ялаас 2 жилийг хасаж 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр суллагдсан, ИК82032211 регистрийн дугаартай, *******
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Арцат гэх газарт бэлчээрлэж байсан иргэн Б.Биньегийн эзэмшлийн /хар зүсмийн сартай гунжин үнээ, улаан зүсмийн эвэртэй дөнжин үнээ, толгой нь хар цоохор зүсмийн 6 настай үнээ/ 3 тооны бод мал буюу олон тооны мал хулгайлж иргэн Б.Биньед 4.800.000 төгрөгийн хохирол учруулсан,
- 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Арцатын Цэмбэл гэх газарт бэлчээрлэж байсан, иргэн С.Солонгын эзэмшлийн ягаан зүсмийн /зөв чих цуулбар имтэй/, 1 тооны бод /6 настай сувай үнээ/ малыг хулгайлж С.Солонгод 1.100.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Б.Биньегийн 3 тооны үхэр алдагдсан хэргийн талаар:
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4/,
- Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-14/,
- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 15-19/,
- Хохирогч Б.Бинье мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Тэгээд би 2021 оны 10 дугаар сарын 27-ны өглөө 8 тооны үхрээ бэлчээрт гаргаад өдөр 14 цагийн үед хонио хариулж яваад үхрээ бэлчээрт нь харахад бүгд байсан. Тухайн үед манай үхэр гэрээсээ хойд зүгт 4-5 км зайтай бэлчиж байсан. Тэгээд орой харанхуй бүрэнхий болоход манай 5 тооны үхэр гэрийнхээ гадаа ирээд 3 тооны нэгдэх нь хар зүсмийн сартай гунжин үнээ, хоёрдахь нь улаан зүсмийн эвэртэй дөнжин үнээ, гуравдахь нь хар толгойтой цоохор зүсмийн 6 настай үнээ ирэхгүй болохоор нь хээр хоночихлоодоо гэж бодоод маргааш нь эрж хайгаад 3 тооны үхрээ олж чадаагүй. Ингээд хэд хоног үхрээ эрж хайсан боловч олж чадаагүй. Тэгээд манай нөхөр Д.Бямбасүрэн алга болсон 3 тооны үхрээ эрж хайгаад Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Шар хоолой гэх газар оршин суух Цэдэнбал гэх айлаар ороход манай алга болсон хар, улаан зүсмийн 2 тооны үхрийн толгойг хуйхлаад байж байхаар нь манай нөхөр Цэдэнбалд энэ хоёр үхэр манайхаас алга болсон үхэр байна, та хэнээс авсан юм бэ” гэж асуухад Цэдэнбал “танай хойно байдаг Л гэх хүнээс худалдаж авсан, танай үхэр мөн бол би толгойг нь хуйхлахаа болилоо, чи цагдаа сэргийлэхэд мэдэгд” гэсэн. Тэгээд би Цэдэнбалын гэрт очоод 2 тооны үхрийн арьс, шийр толгойг нь харахад манайхаас алга болсон үхэр мөн байсан. Би Л гэх хүнийг сайн танихгүй. Нэг удаа харсан, гэр нь манайхаас баруун хойд зүгт 2-3 км зайд байдаг..” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/,
- Гэрч Т.Цэдэнбал мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Манай энд хэсгийн ахлагч хийж байсан Мөнхтөр “идэшний үхэр зарах хүн байна” гээд хамт очиж үзэхээр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Богинын ам гэх Лгийн гэрт 2021 оны 10 дугаар сарын 10-нд байсан байх, Лгийн үхэр дээр очиж үзэхэд, надад улаан зүсмийн үхэр харуулаад, энэ үхэртэй ижил үхэр ууланд байгаа гэхээр нь би хүү Даваахүүд 700.000 төгрөгөөр шүдлэн үхэр байна, авах уу гэхэд манай хүү “авъя” гэхээр нь мөнгийг нь одоо шилжүүлчих гээд Лгийн өөрийн хаан банкны данс руу тухайн өдөр авна гэж хэлээд явсан. 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Л манай гадаа үхрээ тууж ирээд, үхэрнээсээ эвэртэй улаан үхэр болон мухар хар зүсмийн үхэр бариад, өөрөө цохиж өгсөн. Дараагийн 700.000 төгрөгийг 400.000 төгрөг, 300.000 төгрөгөөр хувааж өгсөн. Уг 2 тооны үхрийг Лгийнх гэж бодсон. Өөрөө үхэртэйгээ тууж ирсэн болохоор..” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/,
- “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 38-39/,
- Яллагдагч ******* мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Би 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хэдэн үхрээ хариулаад байж байхад манай өвөлжөөний хойд талын дунд хамар гэх уулын баруун талд 3 тооны үхэр эзэнгүй, хариулагагүйгээр байхаар нь ойр орчимд хүн амьтан байхгүй байхаар нь өөрийн хэдэн үхэртэйгээ нийлүүлээд тууж авч явсан. Тууж явахад тэр 3 үхрийн 1 нь болох хар хүзүүтэй цагаан үнээ нь уулын уруу хальтирч унаад үхсэн. Би тэр үхрийг тэнд нь хаяад үлдсэн 2 үхрийг нь өөрийн үхэртэйгээ хамт туугаад гэр рүүгээ авч явсан. Би өмнө нь буюу 2021 оны 10 дугаар сарын эхээр Гачууртад амьдардаг Цэдэнбал ахад өвлийн идэш зарна гээд 700.000 төгрөг аваад банкны зээлэндээ өгсөн байсан тул нөгөө 2 үхрийг Цэдэнбал ахын хашаанд өөрийн үхэрнүүдийн хамт тууж аваачаад цохиж өгсөн. Би тэр 3 үхрийг хэний үхэр гэдгийг нь мэдэхгүй. Манай тэрүүгээр бэлчдэг байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49/,
- *******-ийн хувийн байдлын талаарх баримтууд /хх-ийн 53-59/,
- Урьд Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60/,
- Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 70/,
- *******-ийн 5751406523 тоот хаан банкны дансны хуулга, дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 72-77/,
Хохирогч С.Солонго 1 тооны үхэр алдагдсан хэргийн талаар:
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 84/,
- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 85-88/,
- Хохирогч С.Солонго мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Би одоогоор өөрийн гэсэн 35 тооны үхэртэй. Манай үхрийг Э.Отгонбаатар гэх хүн сарын 500.000 төгрөгийн цалин хөлстэйгөөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Арцат Цэмбэлийн 47 тоотод хариулж малладаг. Тэгсэн 2020 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр манай малчин Отгонбаатар өөрийн гар утаснаасаа миний гар утас руу залгаж яриад ягаан зүсмийн сувиа үнээ алга болсон эрж хайгаад олдохгүй байна гэж ярихаар нь би цагдаагийн байгууллагад тэмдэглүүл гэж хэлсэн. Үүнээс хойш одоо болтол манай үхэр олдоогүй. Би үхрийнхээ нас, хүйс, тоог мэднэ бусдаар бол сайн мэдэхгүй, манай үхрийг маллаж байсан малчин Э.Отгонбаатар алга болсон үхрийг хэзээ хаанаа алга болсныг сайн мэднэ. Би гомдолтой байна. Би буруутай этгээдээс хулгайд алдсан үнээгээ нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 93/,
- Гэрч Э.Отгонбаатар мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Би Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Арцат Цэмбэлийн 47 тотод үхэр маллаж амьдардаг. Манайх 2019 онд өөрийн 10 тооны үхэр, Сэдбазарын Солонго гэх эмэгтэйн 35 тооны үхрийг бэлчээрээр хариулж малладаг байсан. Тэгээд би 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 17 цагт үхрээ бэлчээр дээр нь бүртгэж үзэхэд манай үхэр бүгд бүрэн байсан. Тэгээд орой 19 цагт гэрийн гадаа үхэрнүүд ирэхэд С.Солонгын зөв чих гол цуулбар имтэй, ягаан зүсмийн 6 настай сувиа үнээ ирэхгүй ганцаараа алга болсон байхаар нь би тухайн орой үхрийнхээ бэлчээрээр эрж хайгаад олоогүй мөн маргааш нь бүтэн өдөр эрж хайсан боловч олдоогүй. Тэгээд би үхрийн эзэн С.Солонгод гар утсаар ярьж “үхэр алга болсон талаар мэдэгдэхэд цагдаагийн байгууллагад бүртгүүлчих” гэхээр нь би 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны захиргааны байранд жижүүр гарч байсан цагдаагийн алба хаагчид алга болсон үхрээ бүртгүүлээд орхисон. Би тухайн үед өргөдөл гаргаж шалгуулаагүй. Тухайн үед үхэр хулгайлчихлаа гэж сэжиглэж байсан хүн байгаагүй, үхэр хайгаад явж байхад бэлчээрт үхэр нядалсан гэмээр сэжигтэй зүйл огт тааралдаагүй. Алга болсон үхэр одоо болтол олдоогүй тэгсэн саяхан манай Арцатын аманд оршин суудаг Бямба гэх хүн 3 тооны үхрээ алдаад хулгайлсан хүн нь баригдаад цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа гэхээр нь би манай үхрийг хулгайлсан байх гэж бодоод цагдаагийн байгууллагад гэрчийн мэдүүлэг өгч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 96-98/,
- “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 105-106/,
- Яллагдагч ******* мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Би 2019 оны өвөл Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Цэмбэлийн аманд өөрийн үхрүүдийг хайгаад явж байхад 1 тооны ягаан зүсмийн дөнжин үнээ ганцаараа явж байхаар нь 3-4 км зайд аваачаад бэлчээрт гаргаад гэдэс дотрыг тэнд нь хаяад махыг нь 2 хувааж мориор гэр рүүгээ зөөсөн. Маргааш нь хүчит шонхор зах дээр мах авдаг ченжид 800.000 төгрөгөөр бодож зарсан. Мөнгийг нь бэлнээр авсан... Би ягаан зүсмийн үхрийг ганцаараа тууж авч яваад бэлчээр дээр гаргасан. Махыг нь зарахдаа ч ганцаараа зарж мөнгийг нь бэлнээр авч хэрэглээндээ үрээд дуусгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 113-115/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
******* нь 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Арцат гэх газарт бэлчээрлэж байсан иргэн Б.Биньегийн эзэмшлийн /хар зүсмийн сартай гунжин үнээ, улаан зүсмийн эвэртэй дөнжин үнээ, толгой нь хар цоохор зүсмийн 6 настай үнээ/ 3 тооны бод мал буюу олон тооны мал хулгайлж иргэн Б.Биньед 4.800.000 төгрөгийн хохирол учруулсан,
- 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Арцатын Цэмбэл гэх газарт бэлчээрлэж байсан, иргэн С.Солонгын эзэмшлийн ягаан зүсмийн /зөв чих цуулбар имтэй/, 1 тооны бод /6 настай сувай үнээ/ малыг хулгайлж С.Солонгод 1.100.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Б.Биньегийн 3 тооны үхэр алдагдсан хэргийн талаар:
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4/,
- Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-14/,
- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 15-19/,
- Хохирогч Б.Бинье мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Тэгээд би 2021 оны 10 дугаар сарын 27-ны өглөө 8 тооны үхрээ бэлчээрт гаргаад өдөр 14 цагийн үед хонио хариулж яваад үхрээ бэлчээрт нь харахад бүгд байсан. Тухайн үед манай үхэр гэрээсээ хойд зүгт 4-5 км зайтай бэлчиж байсан. Тэгээд орой харанхуй бүрэнхий болоход манай 5 тооны үхэр гэрийнхээ гадаа ирээд 3 тооны нэгдэх нь хар зүсмийн сартай гунжин үнээ, хоёрдахь нь улаан зүсмийн эвэртэй дөнжин үнээ, гуравдахь нь хар толгойтой цоохор зүсмийн 6 настай үнээ ирэхгүй болохоор нь хээр хоночихлоодоо гэж бодоод маргааш нь эрж хайгаад 3 тооны үхрээ олж чадаагүй. Ингээд хэд хоног үхрээ эрж хайсан боловч олж чадаагүй. Тэгээд манай нөхөр Д.Бямбасүрэн алга болсон 3 тооны үхрээ эрж хайгаад Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Шар хоолой гэх газар оршин суух Цэдэнбал гэх айлаар ороход манай алга болсон хар, улаан зүсмийн 2 тооны үхрийн толгойг хуйхлаад байж байхаар нь манай нөхөр Цэдэнбалд энэ хоёр үхэр манайхаас алга болсон үхэр байна, та хэнээс авсан юм бэ” гэж асуухад Цэдэнбал “танай хойно байдаг Л гэх хүнээс худалдаж авсан, танай үхэр мөн бол би толгойг нь хуйхлахаа болилоо, чи цагдаа сэргийлэхэд мэдэгд” гэсэн. Тэгээд би Цэдэнбалын гэрт очоод 2 тооны үхрийн арьс, шийр толгойг нь харахад манайхаас алга болсон үхэр мөн байсан. Би Л гэх хүнийг сайн танихгүй. Нэг удаа харсан, гэр нь манайхаас баруун хойд зүгт 2-3 км зайд байдаг..” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/,
- Гэрч Т.Цэдэнбал мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Манай энд хэсгийн ахлагч хийж байсан Мөнхтөр “идэшний үхэр зарах хүн байна” гээд хамт очиж үзэхээр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Богинын ам гэх Лгийн гэрт 2021 оны 10 дугаар сарын 10-нд байсан байх, Лгийн үхэр дээр очиж үзэхэд, надад улаан зүсмийн үхэр харуулаад, энэ үхэртэй ижил үхэр ууланд байгаа гэхээр нь би хүү Даваахүүд 700.000 төгрөгөөр шүдлэн үхэр байна, авах уу гэхэд манай хүү “авъя” гэхээр нь мөнгийг нь одоо шилжүүлчих гээд Лгийн өөрийн хаан банкны данс руу тухайн өдөр авна гэж хэлээд явсан. 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Л манай гадаа үхрээ тууж ирээд, үхэрнээсээ эвэртэй улаан үхэр болон мухар хар зүсмийн үхэр бариад, өөрөө цохиж өгсөн. Дараагийн 700.000 төгрөгийг 400.000 төгрөг, 300.000 төгрөгөөр хувааж өгсөн. Уг 2 тооны үхрийг Лгийнх гэж бодсон. Өөрөө үхэртэйгээ тууж ирсэн болохоор..” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/,
- “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 38-39/,
- Яллагдагч ******* мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Би 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хэдэн үхрээ хариулаад байж байхад манай өвөлжөөний хойд талын дунд хамар гэх уулын баруун талд 3 тооны үхэр эзэнгүй, хариулагагүйгээр байхаар нь ойр орчимд хүн амьтан байхгүй байхаар нь өөрийн хэдэн үхэртэйгээ нийлүүлээд тууж авч явсан. Тууж явахад тэр 3 үхрийн 1 нь болох хар хүзүүтэй цагаан үнээ нь уулын уруу хальтирч унаад үхсэн. Би тэр үхрийг тэнд нь хаяад үлдсэн 2 үхрийг нь өөрийн үхэртэйгээ хамт туугаад гэр рүүгээ авч явсан. Би өмнө нь буюу 2021 оны 10 дугаар сарын эхээр Гачууртад амьдардаг Цэдэнбал ахад өвлийн идэш зарна гээд 700.000 төгрөг аваад банкны зээлэндээ өгсөн байсан тул нөгөө 2 үхрийг Цэдэнбал ахын хашаанд өөрийн үхэрнүүдийн хамт тууж аваачаад цохиж өгсөн. Би тэр 3 үхрийг хэний үхэр гэдгийг нь мэдэхгүй. Манай тэрүүгээр бэлчдэг байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49/,
- *******гийн хувийн байдлын талаарх баримтууд /хх-ийн 53-59/,
- Урьд Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60/,
- Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 70/,
- *******гийн 5751406523 тоот хаан банкны дансны хуулга, дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 72-77/,
Хохирогч С.Солонго 1 тооны үхэр алдагдсан хэргийн талаар:
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 84/,
- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 85-88/,
- Хохирогч С.Солонго мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Би одоогоор өөрийн гэсэн 35 тооны үхэртэй. Манай үхрийг Э.Отгонбаатар гэх хүн сарын 500.000 төгрөгийн цалин хөлстэйгөөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Арцат Цэмбэлийн 47 тоотод хариулж малладаг. Тэгсэн 2020 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр манай малчин Отгонбаатар өөрийн гар утаснаасаа миний гар утас руу залгаж яриад ягаан зүсмийн сувиа үнээ алга болсон эрж хайгаад олдохгүй байна гэж ярихаар нь би цагдаагийн байгууллагад тэмдэглүүл гэж хэлсэн. Үүнээс хойш одоо болтол манай үхэр олдоогүй. Би үхрийнхээ нас, хүйс, тоог мэднэ бусдаар бол сайн мэдэхгүй, манай үхрийг маллаж байсан малчин Э.Отгонбаатар алга болсон үхрийг хэзээ хаанаа алга болсныг сайн мэднэ. Би гомдолтой байна. Би буруутай этгээдээс хулгайд алдсан үнээгээ нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 93/,
- Гэрч Э.Отгонбаатар мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Би Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Арцат Цэмбэлийн 47 тотод үхэр маллаж амьдардаг. Манайх 2019 онд өөрийн 10 тооны үхэр, Сэдбазарын Солонго гэх эмэгтэйн 35 тооны үхрийг бэлчээрээр хариулж малладаг байсан. Тэгээд би 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 17 цагт үхрээ бэлчээр дээр нь бүртгэж үзэхэд манай үхэр бүгд бүрэн байсан. Тэгээд орой 19 цагт гэрийн гадаа үхэрнүүд ирэхэд С.Солонгын зөв чих гол цуулбар имтэй, ягаан зүсмийн 6 настай сувиа үнээ ирэхгүй ганцаараа алга болсон байхаар нь би тухайн орой үхрийнхээ бэлчээрээр эрж хайгаад олоогүй мөн маргааш нь бүтэн өдөр эрж хайсан боловч олдоогүй. Тэгээд би үхрийн эзэн С.Солонгод гар утсаар ярьж “үхэр алга болсон талаар мэдэгдэхэд цагдаагийн байгууллагад бүртгүүлчих” гэхээр нь би 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны захиргааны байранд жижүүр гарч байсан цагдаагийн алба хаагчид алга болсон үхрээ бүртгүүлээд орхисон. Би тухайн үед өргөдөл гаргаж шалгуулаагүй. Тухайн үед үхэр хулгайлчихлаа гэж сэжиглэж байсан хүн байгаагүй, үхэр хайгаад явж байхад бэлчээрт үхэр нядалсан гэмээр сэжигтэй зүйл огт тааралдаагүй. Алга болсон үхэр одоо болтол олдоогүй тэгсэн саяхан манай Арцатын аманд оршин суудаг Бямба гэх хүн 3 тооны үхрээ алдаад хулгайлсан хүн нь баригдаад цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа гэхээр нь би манай үхрийг хулгайлсан байх гэж бодоод цагдаагийн байгууллагад гэрчийн мэдүүлэг өгч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 96-98/,
- “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 105-106/,
- Яллагдагч ******* мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Би 2019 оны өвөл Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Цэмбэлийн аманд өөрийн үхрүүдийг хайгаад явж байхад 1 тооны ягаан зүсмийн дөнжин үнээ ганцаараа явж байхаар нь 3-4 км зайд аваачаад бэлчээрт гаргаад гэдэс дотрыг тэнд нь хаяад махыг нь 2 хувааж мориор гэр рүүгээ зөөсөн. Маргааш нь хүчит шонхор зах дээр мах авдаг ченжид 800.000 төгрөгөөр бодож зарсан. Мөнгийг нь бэлнээр авсан... Би ягаан зүсмийн үхрийг ганцаараа тууж авч яваад бэлчээр дээр гаргасан. Махыг нь зарахдаа ч ганцаараа зарж мөнгийг нь бэлнээр авч хэрэглээндээ үрээд дуусгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 113-115/ нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч *******-д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Батмөнхийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3, 5 дахь хэсэгт зааснаар хохирол төлөх зорилгоор 5 хоногийн хугацаагаар завсарлага авсан боловч хохирол төлөөгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч *******-ээс нийт 5.900.000 төгрөгийг гаргуулан 4.800.000 төгрөгийг хохирогч Б.Биньед, 1.100.000 төгрөгийг хохирогч С.Солонгод олгохуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч *******-д ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлснийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал буюу гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа зэргийг тус тус харгалзан 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дугаар зүйлүүд, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *******-г олон тооны мал хулгайлж, мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч *******-д4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******-д оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******-гээс 5.900.000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Биньед 4.800.000 төгрөг, хохирогч С.Солонгод 1.100.000 төгрөгийг тус тус олгосугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА