Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/250

 

 

 

 

 

 

 

 2022         02         18                                   2022/ШЦТ/250

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                              

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

             шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дариймаа,

             улсын яллагч Л.Галав,

             шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болон мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Боржигон овогт Чулуунцэцэгийн Ат яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2206 00000 0002 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

             Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1999 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, *******

            Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Янта” үйлдвэрийн баруун хойд талд таксины мөнгөө төлөхгүй зугтах гэлээ гэх шалтгаанаар маргалдан нүүр рүү нь гараараа цохих зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн Г.Атай маргалдах явцдаа ай фоне 11 про маркийн гар утсыг нь илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 1.650.000 төгрөгийн хохирол учруулж дээрэмдэх гэмт хэрэгт холбогджээ.                                                                                                               /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “Таксинд суусан хүн гар олсон тул би Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст утсыг аваачиж өгсөн. Хохирогч А ээжийн хамт очиж утсаа авсан. Миний машин цагаан өнгөтэй биш бор өнгөтэй. Хохирогчийн ярьж буй зүйлтэй тохирохгүй байгаа. Би гартаа зэвсэг бариагүй. Би эхлээд “М Ойл” шатахуун түгээх станц дээр очиж зогсоход мөнгөө өгөх гэж байгаад интернэт банкаа блоклосон. Би 10 минут зам дээр зогссон тул зам чөлөөлөөд гудамжны үзүүрт очиж зогссон. Зам чөлөөлж зогсоод 02-04 цаг хүртэл тэр газраа байсан. Хохирогч залуу миний машин дотор агсам тавьж, над руу шүлсээ хаясан. Миний машины араас өөр нэг машин сигналдахад хохирогч шууд нэг хөлөө машинаас буулгасан. Тэгэнгүүт нь би машинаа зогсоогоод цааш нь түлхэхэд өөдөөс босож ирэх гээд байсан тул хохирогчийг машины урд талын суудал дээр суулгасан. Утсаа блоклосон байсан тул би мэйлээр нь кодыг нь гаргаж өгсөн. Тэгтэл гүйлгээний кодоо 3-4 удаа буруу хийж блоклосон. Сүүлдээ би явах гээд хохирогчоос чамд үлдээчих бичиг баримт байна уу гэхэд байхгүй гэж хэлсэн. Хохирогч гэх залуу миний толгой руу 2-3 удаа цохисон тул би машинаас чирж буулгасан. Надтай ноцолдоод байсан тул би цааш нь түлхсэн. Тэгээд би явсан. Би цаана нь шуудуу байна гэж мэдээгүй. Дараагийн суусан хүн миний хажуугийн суудал дээрээс утсыг нь олсон.” гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7/,

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-14/,

- Хохирогч Г.А мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Баянзүрх дүүргийн 12 дугаар хороонд байрлах M-Oil шатахуун түгээх станцын хойно төв зам дээр зогсоод тэгээд өөрийн 5920341041 дугаарын данснаас уг таксины жолоочийн данс руу шилжүүлэх гээд дансыг нь асуугаад хийсэн боловч хаан банкны интернет банк нь гацаад гүйлгээний нууц үгээ блоклочихсон бөгөөд би дахин мейл хаягаараа нууц үгээ сэргээсэн чинь уг таксины жолооч намайг мурих гээд байна гэхээр нь би тийм зүйл байхгүй. Надад мөнгө байна гээд дансаа харуулсан. Тэгээд бид 1 хоорондоо хэл амаар маргалдсан бөгөөд уг таксины жолооч машинтайгаа хөдлөөд эхний гудамжаар дөнгөж эргээд Янта гээд газрын баруун хойд талд нь очиж зогсоод машинаасаа бууж ирээд миний уруул хэсэг рүү 2 удаа цохиод куртикны энгэрээс татаж гаргаж ирээд намайг загинаад чи мурих гээд байгаа бол хэл гээд байсан бөгөөд тухайн үед гартаа хутга барьсан байсан бөгөөд би надад мөнгө байна. Энэ Хаан банкны интернет банк нь болохгүй гараад байна гэсэн чинь надад барьцаанд юм үлдээ гээд байсан. Тэгээд бид 2 маргалдаад намайг яагаад цохиж байгаа юм. Надад мөнгө байхад энэ Хаан банк болохгүй байна гэсэн чинь “чи яасан олон үгтэй юм” гээд миний гар утсыг аваад намайг тэнд байсан усны шуудуу хэсэг рүү түлхэж унагаачихаад яваад өгсөн. 2021 оны 08 сард манай аав надад бэлэглэсэн ай фоне 11 про загварын цайвар өнгийн гар утас байсан. Уг гар утасны хайрцаг сав, имей код нь байхгүй..” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/,

- Гэрч Н.Энхбаясал мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Тэрнээс хойш 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 02 цаг 04 минутаас хойш хүүтэйгээ холбогдох гээд залгахад миний хүү утсаа ерөөсөө авахгүй байж байгаад 04 цаг 09 минутад өвөө Васили гэх хүний 99075535 гэх дугаараас над руу яриад манай хүү уйлсан байдалтай таксины жолоочид дээрэмдүүлсэн. Тухайн жолооч руу мөнгө шилжүүлэх гэж байгаад буруу кодоо хийсэн чинь интернет банк блоклогдоод дахин код авах гээд хүлээж байхдаа ахаа манай хүүг чи мурих гэж байна гээд зодсон гэсэн. Манай хүү зодуулахдаа өмдөндөө шээсэн байсан ба таксины жолооч нь хутга гаргаж ирээд манай хүүг айлгаж сүрдүүлсэн ба хүү Аын ай фоне 11 загварын гар утсыг авч явсан гэхээр нь би аав Василигийн гэрт очоод хүүгээ харахад манай хүүгийн нүүр хавдаж цустай холилдсон уйлаад байж байхаар нь би гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлсэн манай хүүгийн өвдөлт намдахгүй бие нь өвдөөд байна гэхээр нь тайвшруулах эм өгсөн чинь одоо унтаж байгаа ба сэрэхгүй байна. Манай хүү 2-3 пиво уусан гэж хэлсэн амнаас нь архи үнэртээд байгаа мэдүүлэг өгөх чадваргүй байна. Манай хүү надад хэлэхдээ дээрэмдсэн гэх такси нь 82-79 улсын дугаартай саарал өнгийн приус 20 загварын тээврийн хэрэгсэл байсан гэсэн..” гэх мэдүүлэг /хх-ийн 23/,

- Монгол Улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Б.Даваасүрэнгийн 2021 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 11646 дугаар:

1. Г.Аын биед нүүрний зөөлөн эдийн няцрал, зүүн дээд 3 дугаар шүдний эмтрэл, дээрх уруулд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40/,

- “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 43-44/,

- Яллагдагч ******* мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Би 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө хадам ээжийн 94-75 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслээр таксинд явж байгаад хорооллын ахуйн үйлчилгээний төвийн ойролцооноос нэг хүн авсан. Тэр хүн надад хандан би зодуулчихлаа, та намайг офицер хүргээд өгөөч, надад 10.000 төгрөг л байна гэхээр нь за тэгье гээд тэр залууг суулгаад явж байтал халдвартын ард бууна гэж байгаад болиод өгөөмрөөрөө явна гэж хэлсэн. Тэгээд Нарны зам руу ороод явж байгаад M-Oil шатахуун түгээх станцийн хажууд бууна гэхээр нь би тэгвэл мөнгөө шилжүүлээрэй гэхэд мөнгө шилжүүлэх гэж байгаад интернет банкаа блоклосон байсан тул тэнд блокыг нь гаргах гээд хүлээсэн. Би тухайн үед зам дээр зогссон байсан тул замаа чөлөөлөх гээд замаас гараад гудамж руу ордог хэсэг рүү шахаж зогссон. Тэр үед нөгөө залуу интернет банкаа байн байн блоклоод байсан. Тэгтэл гудамжнаас машин гараад ирэхээр нь би зам чөлөөлж өгөх гээд хөдөлтөл хойд хаалгыг онгойлгоод зугатаах гэтэл би гялс зогсоод бууж очоод нөгөө залууг урд сандал дээрээ суулгасан. Тэгээд машинаас бууж ирээд надад томроод түлхээд дайраад байхаар нь би тэр залууг түлхтэл замын хажуу талын ус зайлуулах шугам руу унасан. Тэгэхээр нь хөдлөөд яваад өгсөн. Би буцаж эргэж хүнсний нэгдүгээр дэлгүүрийн ойролцоогоос 2 эрэгтэйг аваад модны 2 руу явж байхад урд талын суудалд сууж байсан ах нь сандал дээрээс нөгөө залуугийн утсыг гаргаж ирээд эн юун утас юм гэхээр нь би сая хүн тооцоондоо үлдээсэн юм гэхэд худлаа яриад бай, тэгвэл ахдаа энэ утсаа зарчих гээд байхаар нь би зарахгүй ээ, наадах чинь хүний утас гээд өгөөгүй. Би тэндээс хөдлөөд замаараа эмийн сан орж, эм, памперс аваад гэр рүүгээ шууд харьсан. Тэгээд болсон явдлын талаар эхнэртээ хэлээд нөгөө утсыг үзүүлтэл наадах чинь үнэтэй утас, хоёулаа цагдаагийн хэлтэс дээр аваачиж өгье” гээд Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст аваачиж өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 54-55/,

- Урьд Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 58/,

- *******ын хувийн байдлын талаарх баримтууд /хх-ийн 59-67/,

- Эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 70/,

- Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 71/,

- Хохирлын баримтууд /хх-ийн 78/

- Амбулаториор эмчлүүлсэн карт /хх-ийн 80/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Янта” үйлдвэрийн баруун хойд талд таксины мөнгөө төлөхгүй зугтах гэлээ гэх шалтгаанаар маргалдан нүүр рүү нь гараараа цохих зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн Г.Атай маргалдах явцдаа ай фоне 11 про маркийн гар утсыг нь илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 1.650.000 төгрөгийн хохирол учруулж дээрэмдэх болох нь:

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-14/,

- Хохирогч Г.А мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Баянзүрх дүүргийн 12 дугаар хороонд байрлах M-Oil шатахуун түгээх станцын хойно төв зам дээр зогсоод тэгээд өөрийн 5920341041 дугаарын данснаас уг таксины жолоочийн данс руу шилжүүлэх гээд дансыг нь асуугаад хийсэн боловч хаан банкны интернет банк нь гацаад гүйлгээний нууц үгээ блоклочихсон бөгөөд би дахин мейл хаягаараа нууц үгээ сэргээсэн чинь уг таксины жолооч намайг мурих гээд байна гэхээр нь би тийм зүйл байхгүй. Надад мөнгө байна гээд дансаа харуулсан. Тэгээд бид 1 хоорондоо хэл амаар маргалдсан бөгөөд уг таксины жолооч машинтайгаа хөдлөөд эхний гудамжаар дөнгөж эргээд Янта гээд газрын баруун хойд талд нь очиж зогсоод машинаасаа бууж ирээд миний уруул хэсэг рүү 2 удаа цохиод куртикны энгэрээс татаж гаргаж ирээд намайг загинаад чи мурих гээд байгаа бол хэл гээд байсан бөгөөд тухайн үед гартаа хутга барьсан байсан бөгөөд би надад мөнгө байна. Энэ Хаан банкны интернет банк нь болохгүй гараад байна гэсэн чинь надад барьцаанд юм үлдээ гээд байсан. Тэгээд бид 2 маргалдаад намайг яагаад цохиж байгаа юм. Надад мөнгө байхад энэ Хаан банк болохгүй байна гэсэн чинь “чи яасан олон үгтэй юм” гээд миний гар утсыг аваад намайг тэнд байсан усны шуудуу хэсэг рүү түлхэж унагаачихаад яваад өгсөн. 2021 оны 08 сард манай аав надад бэлэглэсэн ай фоне 11 про загварын цайвар өнгийн гар утас байсан. Уг гар утасны хайрцаг сав, имей код нь байхгүй..” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/,

- Гэрч Н.Энхбаясал мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Тэрнээс хойш 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 02 цаг 04 минутаас хойш хүүтэйгээ холбогдох гээд залгахад миний хүү утсаа ерөөсөө авахгүй байж байгаад 04 цаг 09 минутад өвөө Васили гэх хүний 99075535 гэх дугаараас над руу яриад манай хүү уйлсан байдалтай таксины жолоочид дээрэмдүүлсэн. Тухайн жолооч руу мөнгө шилжүүлэх гэж байгаад буруу кодоо хийсэн чинь интернет банк блоклогдоод дахин код авах гээд хүлээж байхдаа ахаа манай хүүг чи мурих гэж байна гээд зодсон гэсэн. Манай хүү зодуулахдаа өмдөндөө шээсэн байсан ба таксины жолооч нь хутга гаргаж ирээд манай хүүг айлгаж сүрдүүлсэн ба хүү Аын ай фоне 11 загварын гар утсыг авч явсан гэхээр нь би аав Василигийн гэрт очоод хүүгээ харахад манай хүүгийн нүүр хавдаж цустай холилдсон уйлаад байж байхаар нь би гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлсэн манай хүүгийн өвдөлт намдахгүй бие нь өвдөөд байна гэхээр нь тайвшруулах эм өгсөн чинь одоо унтаж байгаа ба сэрэхгүй байна. Манай хүү 2-3 пиво уусан гэж хэлсэн амнаас нь архи үнэртээд байгаа мэдүүлэг өгөх чадваргүй байна. Манай хүү надад хэлэхдээ дээрэмдсэн гэх такси нь 82-79 улсын дугаартай саарал өнгийн приус 20 загварын тээврийн хэрэгсэл байсан гэсэн..” гэх мэдүүлэг /хх-ийн 23/,

- Монгол Улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Б.Даваасүрэнгийн 2021 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 11646 дугаар:

1. Г.Аын биед нүүрний зөөлөн эдийн няцрал, зүүн дээд 3 дугаар шүдний эмтрэл, дээрх уруулд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмы 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40/,

- “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 43-44/,

- Яллагдагч ******* мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Би 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө хадам ээжийн 94-75 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслээр таксинд явж байгаад хорооллын ахуйн үйлчилгээний төвийн ойролцооноос нэг хүн авсан. Тэр хүн надад хандан би зодуулчихлаа, та намайг офицер хүргээд өгөөч, надад 10.000 төгрөг л байна гэхээр нь за тэгье гээд тэр залууг суулгаад явж байтал халдвартын ард бууна гэж байгаад болиод өгөөмрөөрөө явна гэж хэлсэн. Тэгээд Нарны зам руу ороод явж байгаад M-Oil шатахуун түгээх станцийн хажууд бууна гэхээр нь би тэгвэл мөнгөө шилжүүлээрэй гэхэд мөнгө шилжүүлэх гэж байгаад интернет банкаа блоклосон байсан тул тэнд блокыг нь гаргах гээд хүлээсэн. Би тухайн үед зам дээр зогссон байсан тул замаа чөлөөлөх гээд замаас гараад гудамж руу ордог хэсэг рүү шахаж зогссон. Тэр үед нөгөө залуу интернет банкаа байн байн блоклоод байсан. Тэгтэл гудамжнаас машин гараад ирэхээр нь би зам чөлөөлж өгөх гээд хөдөлтөл хойд хаалгыг онгойлгоод зугатаах гэтэл би гялс зогсоод бууж очоод нөгөө залууг урд сандал дээрээ суулгасан. Тэгээд машинаас бууж ирээд надад томроод түлхээд дайраад байхаар нь би тэр залууг түлхтэл замын хажуу талын ус зайлуулах шугам руу унасан. Тэгэхээр нь хөдлөөд яваад өгсөн. Би буцаж эргэж хүнсний нэгдүгээр дэлгүүрийн ойролцоогоос 2 эрэгтэйг аваад модны 2 руу явж байхад урд талын суудалд сууж байсан ах нь сандал дээрээс нөгөө залуугийн утсыг гаргаж ирээд эн юун утас юм гэхээр нь би сая хүн тооцоондоо үлдээсэн юм гэхэд худлаа яриад бай, тэгвэл ахдаа энэ утсаа зарчих гээд байхаар нь би зарахгүй ээ, наадах чинь хүний утас гээд өгөөгүй. Би тэндээс хөдлөөд замаараа эмийн сан орж, эм, памперс аваад гэр рүүгээ шууд харьсан. Тэгээд болсон явдлын талаар эхнэртээ хэлээд нөгөө утсыг үзүүлтэл наадах чинь үнэтэй утас, хоёулаа цагдаагийн хэлтэс дээр аваачиж өгье” гээд Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст аваачиж өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 54-55/,

- Урьд Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 58/,

- *******ын хувийн байдлын талаарх баримтууд /хх-ийн 59-67/,

- Эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 70/,

- Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 71/,

- Хохирлын баримтууд /хх-ийн 78/,

- Амбулаториор эмчлүүлсэн карт /хх-ийн 80/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч *******ыг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч *******-т прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна. ******* дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Дээрэмдэх гэмт хэргийн халдлагын зүйл нь бусдад дээрэмдүүлсэн эд хөрөнгө байх бөгөөд хохирогч Г.А-ын хувьд айфоне 11 загварын гар утсаа дээрэмдүүлсэн гэх боловч эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 70/-д *******аас “миний машинд суусан хүн гар утас, 100 доллар орхиж буусан” гэж мэдүүлэх ба *******аас шаргал өнгийн айфоне 11 маркийн гар утас хүлээж авав. Уг утас дэлгэц бүтэн унтраастай асахгүй байв..” гэх тэмдэглэл үйлдэж утсыг хураан авсан байна. Уг утсыг хураалгасан болон хохирогчийн мэдүүлэг нь нэг цаг хугацаанд авагдаж хэрэгт тусгагдсан байна. Иймд хохирогч Г.Аын гар утсыг дээрэмдэж авсан гэх үндэслэл тогтоогдоогүй гэж шүүх үзлээ.

Хохирогч Г.Ат ай фоне 11 про загварын гар утсыг хүлээлгэн өгсөн байх бөгөөд эмчилгээний зардалд 84.800 төгрөгийг баримтаар нэхэмжилсэн байх тул шүүгдэгчээс 84.800 төгрөг гаргуулан хохирогч Г.Ат олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Шүүгдэгч *******-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох  ял шийтгэж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ******* нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс 84.800 төгрөг гаргуулан хохирогч Г.Ат олгуулж, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан *******-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Шүүгдэгч *******-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

   3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар *******-т оногдуулсан 800.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоож, ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас 84.800 төгрөг гаргуулан хохирогч Ганбаатарын Г.А-т олгосугай.

            6. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай. 

            7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.МӨНХТУЯА