Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 23 өдөр

Дугаар    2022/ШЦТ/268

 

 

 

 

 

 

 

 

 

  2022         02          23                                       2022/ШЦТ/268

 

                       

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дэмбэрэлжүний,

улсын яллагч Б.Оюунцэцэг,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ******* яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2206 00000 0254 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 2 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1997 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт, *******

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 20 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Микс” нэршилтэй үйлчилгээний газарт бусадтай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар тус үйлчилгээний газрын өмчлөлийн “Дэевүү” үйлдвэрийн 42 инчийн зурагт, вакум хаалганы 80*80 см хэмжээтэй 2 давхар шил, хөргөгчийн 181*61 см хэмжээтэй давхар шилэн хаалга зэрэг эд зүйлийг санаатайгаар устгаж, хохирогч Ж.Т-д 905.030 төгрөгийн хохирол учруулж эд хөрөнгө устгах гэмт хэрэгт холбогджээ.

                                                                            /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

      Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэжээ.

      Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/,

- Хохирогч Ж.Т мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 13 дугаар байрны нэг давхар 1 тоотод Микс нэртэй паб караоке ажиллуулаад 4 сар болж байна. 2021 оны 12 сарын 29-ний өдөр 19 цагийн үед бөх барилддаг байрын бадируун залуу, туранхай залуу 2 орж ирсэн. Тухайн 2 залуу 1л эден аваад ууж сууж байгаад туранхай залуу нь гараад яваад өгсөн байсан. Бадируун залуу нь ганцаараа уйлаад л суугаад байсан. Тэгээд удалгүй гаднаас эхнэр нь орж ирсэн чинь согтуурхаад сууж байсан ширээгээ цохиод байсан. Тэгэхээр нь би байгууллагын эд зүйл эвдэлж магадгүй гэж бодоод одоо болсон байна, та одоо явчих аа, танай эхнэр ирсэн байна гэж хэлсэн чинь тоохгүй байгаад байсан. Тэгсэн уг залуу босож хөргөгчний шилэн хаалгыг өшиглөж хагалсан, дараа нь зурагт гараараа цохисон, тал нь вакум шилтэй хаалганы шилийг нь цохиж хагалсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 6/,

- Гэрч Т.Жадра мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Би 2021 оны 12 дугаар сарын 29-ний оройн 18 цагийн үед ажил дээрээ буюу ТҮЦ дотроо худалдаа хийгээд ганцаараа байж байсан. Тэгтэл манай нөхөр Мейрамбек утсаар залгаад согтуу тасарчихсан байна, намайг ав гэхээр нь “хаана юм бэ” гэхэд утас нь цэнэггүй болоод унтарчихсан байсан. Тэгээд би Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хэд хэдэн паб лоунжаар орж үзээд явж байтал манай нөхөр Микс пабд согтуу тасарчихсан сууж байхаар нь ороод гаргах гэсэн чинь найзыгаа хүлээж байна, чи хамт сууж бай гээд байсан юм. Тэгээд удалгүй нэг найз нь хүрч ирсэн бөгөөд тухайн найзыгаа яагаад ирээгүй удсан юм гээд уурлаад тухайн пабын зурагтыг гараараа цохиод хагалсан, мөн хөргөгчний шилэн хаалгыг өшиглөөд хагалсан ба дараа нь гарах үедээ хаалганы дотор шилэн хэсгийг гарах гэж байгаад хагалсан юм. Тэгээд тухайн пабын эзэн цагдаад дуудлага өгөөд удалгүй цагдаа нар ирээд манай нөхрийг аваад явсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 13/,

- “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 15-16/,

- ******* мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Би 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр төрсөн дүү болох Айдынбектэй хамт Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Микс” нэртэй пабд ороод 1 шил архи авсан бөгөөд архиа би ганцаараа уусан юм. Тэгээд удалгүй Айдынбек ажилтай болоод намайг орхиод явсан бөгөөд эхнэрийгээ тухайн пабд дуудаад ирэхээр эхнэртэйгээ маргалдаад гомдсон болохоор тухайн пабд байхдаа согтуурхаад эд зүйлсийг нь эвдэлж гэмтээсэн. Би зурагтыг нь гараараа цохиж хагалсан ба өндөр хөргөгчний шилэн хаалгыг хөлөөрөө өшиглөж хагалсан мөн орж гарах хаалганы шилийг мөн адил гараараа цохиж хагалсан асуудал цагдаад баригдаад эрүүлжүүлэгдсэн юм..” гэх мэдүүлэг /хх-ийн 27/,

- Урьд Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 28/,

- ******* хувийн байдлын талаарх баримтууд /хх-ийн 29-30/,

- Хохирогч Ж.Тын “...*******ейрамбекээс эд зүйлс эвдэлсэнтэй холбоотой хохирлыг бүрэн төлүүлж авсан бөгөөд надад цаашид нэхэмжлэх зүйл байхгүй, ямар нэгэн гомдол санал байхгүй болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 36/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

             Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

******* нь 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 20 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Микс” нэршилтэй үйлчилгээний газарт бусадтай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар тус үйлчилгээний газрын өмчлөлийн “Дэевүү” үйлдвэрийн 42 инчийн зурагт, вакум хаалганы 80*80 см хэмжээтэй 2 давхар шил, хөргөгчийн 181*61 см хэмжээтэй давхар шилэн хаалга зэрэг эд зүйлийг санаатайгаар устгаж, хохирогч Ж.Тд 905.030 төгрөгийн хохирол учруулж эд хөрөнгө устгах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч *******-т прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

******* нь 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 20 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Микс” нэршилтэй үйлчилгээний газарт бусадтай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар тус үйлчилгээний газрын өмчлөлийн “Дэевүү” үйлдвэрийн 42 инчийн зурагт, вакум хаалганы 80*80 см хэмжээтэй 2 давхар шил, хөргөгчийн 181*61 см хэмжээтэй давхар шилэн хаалга зэрэг эд зүйлийг санаатайгаар устгаж, хохирогч Ж.Тд 905.030 төгрөгийн хохирол учруулж эд хөрөнгө устгасан болох нь:

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/,

- Хохирогч Ж.Т мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 13 дугаар байрны нэг давхар 1 тоотод Микс нэртэй паб караоке ажиллуулаад 4 сар болж байна. 2021 оны 12 сарын 29-ний өдөр 19 цагийн үед бөх барилддаг байрын бадируун залуу, туранхай залуу 2 орж ирсэн. Тухайн 2 залуу 1л эден аваад ууж сууж байгаад туранхай залуу нь гараад яваад өгсөн байсан. Бадируун залуу нь ганцаараа уйлаад л суугаад байсан. Тэгээд удалгүй гаднаас эхнэр нь орж ирсэн чинь согтуурхаад сууж байсан ширээгээ цохиод байсан. Тэгэхээр нь би байгууллагын эд зүйл эвдэлж магадгүй гэж бодоод одоо болсон байна, та одоо явчих аа, танай эхнэр ирсэн байна гэж хэлсэн чинь тоохгүй байгаад байсан. Тэгсэн уг залуу босож хөргөгчний шилэн хаалгыг өшиглөж хагалсан, дараа нь зурагт гараараа цохисон, тал нь вакум шилтэй хаалганы шилийг нь цохиж хагалсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 6/,

- Гэрч Т.Жадра мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Би 2021 оны 12 дугаар сарын 29-ний оройн 18 цагийн үед ажил дээрээ буюу ТҮЦ дотроо худалдаа хийгээд ганцаараа байж байсан. Тэгтэл манай нөхөр Мейрамбек утсаар залгаад согтуу тасарчихсан байна намайг ав гэхээр нь хаана юм бэ гэхэд утас нь цэнэггүй болоод унтарчихсан байсан. Тэгээд би Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хэд хэдэн паб лоунжаар орж үзээд явж байтал манай нөхөр Микс пабд согтуу тасарчихсан сууж байхаар нь ороод гаргах гэсэн чинь найзыгаа хүлээж байна чи хамт сууж бай гээд байсан юм. Тэгээд удалгүй нэг найз нь хүрч ирсэн бөгөөд тухайн найзыгаа яагаад ирээгүй удсан юм гээд уурлаад тухайн пабын зурагтыг гараараа цохиод хагалсан мөн хөргөгчний шилэн хаалгыг мөн өшиглөөд хагалсан ба дараа нь гарах үедээ хаалганы дотор шилэн хэсгийг гарах гэж байгаад хагалсан юм. Тэгээд тухайн пабын эзэн цагдаад дуудлага өгөөд удалгүй цагдаа нар ирээд манай нөхрийг аваад явсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 13/,

- “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 15-16/,

- ******* мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Би 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр төрсөн дүү болох Айдынбектэй хамт Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Микс” нэртэй пабд ороод 1 шил архи авсан бөгөөд архиа би ганцаараа уусан юм. Тэгээд удалгүй Айдынбек ажилтай болоод намайг орхиод явсан бөгөөд эхнэрийгээ тухайн пабд дуудаад ирэхээр эхнэртэйгээ маргалдаад гомдсон болохоор тухайн пабд байхдаа согтуурхаад эд зүйлсийг нь эвдэлж гэмтээсэн. Би зурагтыг нь гараараа цохиж хагалсан ба өндөр хөргөгчний шилэн хаалгыг хөлөөрөө өшиглөж хагалсан мөн орж гарах хаалганы шилийг мөн адил гараараа цохиж хагалсан асуудал цагдаад баригдаад эрүүлжүүлэгдсэн юм..” гэх мэдүүлэг /хх-ийн 27/

- Хохирогч Ж.Т-ын “...*******-ээс эд зүйлс эвдэлсэнтэй холбоотой хохирлыг бүрэн төлүүлж авсан бөгөөд надад цаашид нэхэмжлэх зүйл байхгүй, ямар нэгэн гомдол санал байхгүй болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 36/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул *******-ийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж үзэв.

Хохирогч нь гомдол саналгүй, хохирлоо нөхөн төлүүлсэн байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч *******-т ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн,учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг тус тус харгалзан шүүгдэгчид торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч  *******-ийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-т 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

      4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөөгарданавснаасхойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

          6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.МӨНХТУЯА