Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2018/03015

 

 

2018 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2018/03015

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, ... дугаар хороо, ... дүгээр байр, .... тоот хаягт оршин суух, Б... овогт Б... Ц... /РД: .../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг,... дугаар хороо, ... тоот хаягт оршин суух, Б... овогт Г... Т... /РД: ..../-т холбогдох 

 

Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Ц, хариуцагч Г.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мөнх-Эрдэнэ нар оролцов.   

 

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Нэхэмжлэгч Б.Цгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Б.Ц миний бие 2013 онд Г.Ттай танилцан дотносож үерхэж байгаад 2015 оны 8 дугаар сарын 15-нд охин Ц.Мийг төрүүлсэн. Бид гэрлэлтээ батлуулаагүй. Төрсний дараа би Г.Тын гэрт 5 сар гаруй хугацаанд амьдарсан, энэ үед Г.Т Солонгос улсад байсан. Би айлд амьдарч чадахгүй байсан тул гэртээ ирсэн. Г.Т Солонгосоос ирээд зан ааш нь өөрчлөгдөж намайг хардаж хэл амаар доромжлоод зогсохгүй гар хүрэх болсон. Би энэ байдлыг нь эхлээд хүүхдээ бодоод тэсвэрлэж байсан боловч цаашид тэсч чадаагүй тул салж тусдаа амьдрах болсон. Бид 2016 оноос хойш тусдаа амьдарч байна, цаашид хамт амьдрах боломжгүй болсон охин Ц.Мд тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Г.Тын шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний бие Г.Т нь Б.Цтай 2013 онд танилцаж, хамтран амьдарч байгаад 2015 оны 8 дугаар сарын 15-ны өдөр охин Ц.Мийг төрүүлсэн. Би амьдрал ахуйгаа дээшлүүлэхээр сургуулиа орхиод Солонгос улсад ажиллахаар явсан. Намайг тэнд байхад Б.Цгийн зан ааш олдохоо больж, 2015 оны 11 дүгээр сард надад хэлэлгүйгээр манай ээж, аавыг байхгүй хойгуур манайхаас юмаа аваад хамаатныдаа очсон байсан. Ээж, аав маань ач охиноо харах гэж гуйдаг байсан. 2017 оны 6 дугаар сард Б.Цгийн гар утсан дээр байсан 3-4 залуутай голын эрэг дээр авахуулсан зурагнаас болж бид маргалдсан, тэр үед гарт нь хүрснээс болж тэрээр цагдаа дуудаж би саатуулагдаж байсан. 2017 оны 8 дугаар сард охинтойгоо уулзахаар эмээгийнд нь очиход эмээ нь ингээд ирээд байвал охиныг гадагшаа аваад явна шүү гэж хэлсэн. Охиноо бодоод эргээд хамт амьдарья гэхэд байргүй бол чамтай амьдрахгүй гэсэн. Хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Ц нь хариуцагч Г.Тт холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч Г.Т нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн.

 

Нэхэмжлэгч Б.Ц, хариуцагч Г.Т нар 2013 онд танилцан, хамтран амьдарч, 2015 оны 8 дугаар сарын 15-ны өдөр охин Ц.Мийг төрүүлсэн, тэд гэрлэлтээ батлуулаагүй ба хоорондын таарамжгүй харьцааны улмаас 2016 оноос хойштусдаа амьдарч байгаа нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан №1116005919 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч Г.Т нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн.

 

Зохигчид эд хөрөнгийн талаар ямар нэг маргаангүй болохоо шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа дурдсан болно.

 

Иймд нэхэмжлэгч Б.Ц нь хүүхдийн асрамжийн талаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй ба хариуцагч энэ асуудлаар маргаагүй тул охин Ц.Мийг эх Б.Цгийн асрамжинд үлдээж, эцэг Г.Таас хүүхдийн тэтгэлэг гаргуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар охин Ц.М /РД: .../-г эх Б.Цгийнасрамжид үлдээсүгэй.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2.-т заасныг баримтлан 2015 оны 8 дугаар сарын 15-ны өдөр төрсөн охин Ц.Мд 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн доод хэмжээний 50 хувиар, 11-ээс 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-нд болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааныбаталгаажих түвшингийн хэмжээгээр тэтгэлэгийг сар болгон эцэг Г.Таас гаргуулан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг тайлбарласугай.

 

5.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглосугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР