Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2018/03014

 

2018 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2018/03014

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ... дүүрэг, ... дүгээр хороо, .... дугаар хороолол, Тээвэрчдийн гудамж, ... дугаар байр, ... тоот хаягт оршин суух, Ц... овогт П... М.... /РД: ..../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ... дүгээр хороо, ... дугаар хороолол, Тээвэрчдийн гудамж, ... дугаар байрны ... тоот хаягт оршин суух, Б... Л... овогт Т... Т.... /РД: ..../-д холбогдох 

 

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв

 

Шүүх хуралдаанд: Хариуцагч Т.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мөнх-Эрдэнэ нар оролцов.   

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Нэхэмжлэгч П.Мийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: П.М миний бие 2008 онд Т.Ттой ханилан сууж, 2009 оны 9 дүгээр сарын 26-нд охин Т.Зг төрүүлсэн. Бид 2009 оны 10 дугаар сарын 27-ны өдөр гэрлэлтээ батлуулж, гэрчилгээ авсан. Зан харилцааны тааламжгүй байдлын улмаас бид 2015 оноос хойш 3 жил тусдаа амьдарч байна. Тэр үеэс хойш охин Т.З миний асрамжинд өсч байгаа. Бид цаашид хамт амьдрах боломжгүй болсон тул гэрлэлтийг цуцалж, охин Т.Зд тэтгэлэг тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч Т.Тын шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний бие Т.Т нь П.Мтэй 2008 онд танилцаж, хамтран амьдарч байгаад 2009 оны 10 дугаар сарын 27-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Улмаар бидний дундаас 2009 оны 9 дүгээр сарын 26-нд охин Т.З төрсөн. Зан харилцааны таарамжгүй байдлын улмаас 2015 оноос хойш тусдаа амьдарч байна, бид цаашид хамтран амьдрах боломжгүй тул гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрч байна, охин Т.Зг эх П.Мийн асрамжинд үлдээж, тэтгэлэг төлнө гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч П.М нь хариуцагч Т.Тод холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч Т.Т нь гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн.

 

Нэхэмжлэгч П.М, хариуцагч Т.Т нар 2008 онд танилцан, хамтран амьдарч, 2009 оны 10 дугаар сарын 27-ний өдөр гэрлэлтээ албан ёсоор батлуулсан, тэдний дундаас 2009 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр охин Т.З төрсөн, тэдхоорондын таарамжгүй харьцааны улмаас 2015 оноос хойш тус тусдаа амьдарч байгаа нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээ, №10320182 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч Т.Т нь гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн ба эвлэрүүлэх зуучлах ажиллагааны явцад гэрлэгчид эвлэрэх боломжгүй болох нь тогтоогдсон тул ажиллагааг дуусгавар болгожээ.

 

Зохигчид эд хөрөнгийн талаар ямар нэг маргаангүй болохоо шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа дурдсан болно.

 

Иймд нэхэмжлэгч П.М, хариуцагч Т.Т нарын гэрлэлтийг цуцалж, охин Т.Зг эх П.Мийн асрамжинд үлдээж, эцэг Т.Тоос хүүхдийн тэтгэлэг гаргуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Ц... овогт П...н М... /РД: ОЭ88092166/, Б... Л.. овогт Т.... Т.... /РД: ...../ нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар охин Т.З /РД: .../-г эх П.Мийнасрамжид үлдээсүгэй.

 

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2.-т заасныг баримтлан 2009 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн охин Т.Зд 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн доод хэмжээний 50 хувиар, 11-ээс 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-нд болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааныбаталгаажих түвшингийн хэмжээгээр тэтгэлэгийг сар болгон эцэг Т.Тоос гаргуулан олгосугай.

 

4.Зохигчид гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

6.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг тайлбарласугай.

 

7.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглосугай.

 

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР