Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 2017/ШЦТ/157

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс

Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, улсын яллагч А.Анхбаяр, нарийн бичгийн дарга А.Золзаяа хохирогч *******, хохирогчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, шүүгдэгч А.******* түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******ын *******д холбогдох эрүүгийн 1736000970087 дугаартай, 178/2017/ 0115/Э/ индекстэй хэргийг 2017 оны 12 сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, 1990 оны 01 сарын 15-ны өдөр төрсөн, 27 настай, эмэгтэй, ард захчин, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-4, нөхөр хүүхдийн хамт амьдрах, хувиараа мал малладаг, аминдаа гэр нэг, 191 тооны малтай, адуу-5, үхэр-4, 182 толгой бог малтай, сарын өрхийн орлого-40000 төгрөг, ял шийтгэлгүй, ******* дугаарын регистртэй, ******* овогт *******ын ******* / ******* хочтой/

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч А.******* нь Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт 2017 оны 10 сарын 03-ны өдөр иргэн *******г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан яллах болон өмгөөлөх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч / Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, дугаарын регистртэй / овогт Баттулгын Даваахүүгийн өгсөн... 2017 оны 10 сарын 02-ны өдөр А.******* надруу залгаад “манай нөхөр Б.Баатарцогт бид хоёрыг хүний махаар хоол хийж идсэн” гээд уурлаад ярихаар нь би “чам шиг дагавар хүүхэдтэй ирсэн биш чи юу яриад байгаа юм “гэж хэлсэн. Маргааш нь буюу 10 сарын 03-ны өдөр би гэртээ байж байтал манай хүн ирээд “нөгөө хэд урд гэрт ******* сумаас ирсэн байна хоёулаа очиж уулзангаа нөгөө яриад байгаа үгнийхээ учрыг олъё” гээд бид хоёр очоод уулзсан. Гэрт ороод цай уугаад сууж байтал Б.Батмөнх ах цайгаа ууж дуусчихаад явцгаая гээд боссон. Тэгэхээр нь би А.******* руу “чи юу яриад байгаа юм бэ үгнийхээ учрыг олцгооё” гээд хэлсэн чинь манай нөхөр хажуу талаар ороод жаахан хэрэлдсэн. Бид хоёрыг Б.Батмөнх ах түлхээд гаргасан чинь А.******* араас гарч ирээд намайг заамдаж аваад миний толгой руу цохиод бас намайг дэгээдээд хойш савуулаад унагахаар нь би унахдаа гинжийг нь таслаад унасан. Намайг хөлнөөс нь бариад автал миний шилэн хүзүүн дээр дараад чирсэн. Би чиний зүүлтийг олоод өгье гэхэд сонсохгүй байсан. Бид хоёрыг маргалдаж байхад Б.Батмөнх, Н.Бүрцэцэг, Б.Баатархүү, Ө.Цэвэлмаа, Э.Оюунтүлхүүр, Бямбацогт нар байсан. Эмчилгээний зардал нийт 432000 төгрөг гаргуулах хүсэлтэй байна ... гэх мэдүүлэг

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Бүрцэцэгийн өгсөн... 2017 оны 10 сарын 03-ны өдөр Ховд аймгийн ******* сумын ******* баг руу нөхөр Б.Батмөнх, бэр А.******* нартай яваад Бямбацогтын гэрт очсон. Тэгээд малнаасаа малаа ялгаад зогсож байхад Б.Баатарцогт ирчихээд яваад өгсөн. Малаа ачиж байтал Б.Баатарцогт, эхнэр *******гийн хамт ирсэн. Бид нар цай уучихаад явах гэтэл ******* нь А.*******д хандаж “чи юу яриад байгаа юм“ гэхэд А.******* “юу гэсэн юм” гээд хэрэлдэж байтал Б.Баатарцогт “хоноцын шээстэй ирсэн нь үнэн биздээ" гэж хэлэхээр нь Б.Батмөнх уурлаад дүүгээ өшиглөсөн. А.*******, ******* нар нэг нэгнээ түлхээд гадагш гарсан. Хоорондоо хэрэлдэж байгаад ******* нь А.*******гийн гинжийг тасалсан байсан. Би түүнийг хайгаад ирсэн чинь хэрэлдэхээ больчихсон байсан. Тэгээд ******* гэрлүүгээ яваад бид сум руу явсан.... гэх мэдүүлэг/ хэргийн 19 дүгээр хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Баатархүүгийн өгсөн... Ховд аймгийн ******* сумын ******* багийн зүүн хаяа руу явчихаад ах Б.Бямбацогтын гэрт очсон. Б.Батмөнх ахынхаа малыг ачаад цай уучихаад явах гэтэл Б.Баатарцогт эхнэр *******гийн хамт ирсэн. Бид нар явах гэтэл ******* А.*******той хэрэлдээд нэгнээ түлхэлцээд зогсож байсан би түрүүлээд ******* сум руу яваад өгсөн... гэх мэдүүлэг/ хэргийн 20 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Батмөнхийн өгсөн... Ховд аймгийн ******* сумын ******* баг руу ямаа авах гэж Бямбацогтынх руу эхнэр Н.Бүрцэцэг, хадам ээж, бэр А.*******, дүү Б.Баатархүү нарын хамт явсан. Малаа барьж байтал Б.Баатарцогт ирээд чимээгүй байж байгаад яваад өгсөн. Бид нар малаа барьж дуусаад Б.Бямбацогтын гэрт ороод цай ууж байтал Б.Баатарцогт эхнэрээ дагуулаад ирсэн. Цай уугаад гарах гэтэл ******* А.*******д хандаж “чи одоо юу яриад байгаа юм бэ” гэхээр нь би “больцгоо хэрүүл хийх гэж ирсэн юмуу” гэж хэлэхэд ******* нөхөртэйгээ хоёулаа над руу яадаг юм А.******* “чи хоноцын шээс дагуулж ирсэн та бас хоноцын шээс дагуулж ирсэн биздээ” гэхээр нь би уурлаад *******г нөхөртэй нь түлхэж гаргасан. Тэгээд дүүгээ өшиглөөд чи миний үгэнд орсонгүй эмэгтэйчүүдийн хооронд хэрүүл хийж байдаг гээд хөөгөөд явуулсан. А.******* ******* хоёр хоорондоо хэрэлдэж маргалдаж түлхэлцэж байгаад А.*******гийн цамцнаас тавихгүй болохоор *******г түлхчихсэн. Тэгтэл хойшоо уначихаад босоод ирсэн. Тэгээд босож ирээд А.*******гийн зүүлтийг ******* хайж байгаад олоод яваад өгсөн... гэх мэдүүлэг/ хэргийн 21 дүгээр хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ө.Цэвэлмаагийн өгсөн... Ховд аймгийн ******* сумын ******* баг руу хүргэн Б.Батмөнхийн дүү нартай хамт явж очсон. Тэнд малаа ялгаж холбож байтал Б.Баатарцогт ирээд зогсож байгаад гэрлүүгээ яваад өгсөн. Бид нар гэрт ороод цай ууж байтал нөгөө залуу эхнэрээ дагуулж орж ирсэн. Цай уугаад явах гэтэл Б.Баатарцогт юмуу эхнэр нь юмуу “та нар юу гээд байгаа юм хоноцын шээс дагуулж ирчихээд хэл ам татаад” гэж хэлсэн. Чамд ямар хамаатай юм гээд Б.Батмөнх Б.Баатарцогтыг өшиглөөд гаргахад мотоциклоо унаад гэрлүүгээ яваад өгсөн. ******* А.*******г заамдаад тавихгүй байсаар байгаад хүзүүний зүүлт нь тасарсан. А.******* *******г дэгээдэж унагаагаад хүзүүн дээр нь дарж байгаад босгосон. Босож ирээд зүүлтээ хайж байгаад олоод ******* сум руу явсан. А.******* *******гийн хоолойн хэсэгт цамцнаас нь барьсан ба дэгээдэж унагаагаад хүзүүн дээр нь дарсан өөр цохисон зүйлгүй... гэх мэдүүлэг/хэргийн 21 дүгээр хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Оюунтүлхүүрийн өгсөн... Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутагт гэртээ байж байтал манай хадам ах Б.Батмөнх эхнэр Н.Бүрцэцэг, хадам ах Б.Бямбацогт эхнэр А.*******, Б.Батмөнх ахын хадам ээж, хадам ах Б.Баатархүү нар манай гэрт ирсэн. Бид нар малаа ялгаад байж байтал хадам ах Б.Баатарцогт мотоцикльтэй ирээд байж байгаад яваад өгсөн. Бид нар малаа ялгаж дуусаад манай гэрт ороод цай ууж байтал хадам ах Б.Баатарцогт эхнэр *******гээ дагуулаад гэрт орж ирсэн. Бэр эгч А.******* Б.Баатарцогтод “та яагаад манай гэрт ирж Баатарсүрэн, Оюунтүлхүүр хоёрт агсам тавьж унь хана хугалж гэрийг нь шатаана” гэсэн юм бэ? Хадам ах Б.Баатарцогт А.*******д хандаж “чи золбин шээс дагуулж ирчихээд юу” гээд байгаа юм гэхэд хадам ах Б.Батмөнх “чи юу яриад байгаа юм “ гэж уурлаад дүү Б.Баатарцогтыг өшиглөөд гаргасан. Тэгтэл Б.Баатарцогт мотоциклоо унаад гэрлүүгээ явсан. Бэргэн эгч ******* босож ирээд хэрүүл хийгээд байхаар нь бэргэн эгч А.*******, ******* хоёрыг гадна гарч хэрэлд гэхэд гарсан. Би хүүхдээ унтуулчихаад гарч ирээд тэр хоёрыг салгатал ******* бэргэн А.*******г алгадахаар нь буцаагаад алгадсан. А.******* бэргэний зүүлт алга болсон байсан. Тэгээд ******* бэргэнийг олоод өг гээд хайгаад олсон. Зүүлтийг олж өгчихөөд ******* бэргэн А.*******г “чамайг өгдөг газар нь өгнө “ гээд яваад өгсөн ... гэх мэдүүлэг/ хэргийн 23 дугаар хуудас/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 12 сарын 10- ны өдрийн 524 дугаартай... *******гийн биед гэмтэл учирсан байна. *******гийн биед тархи доргилт, зүүн мөрний урд хэсэгт 2x1 см 2ширхэг зулгаралт, зүүн гарын бугалганы ард 4хЗсм цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. *******гийн биед учирсан дээрхи гэмтлүүд нь цохигдох, мөргөлдөх, унах үед мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэгдсэн байх боломжтой. *******гийн биед учирсан гэмтлүүд нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д ... гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтэний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. *******гийн биед гэмтэл учирсан боловч цаг хугацааг нь нарийн тогтоох боломжгүй. Цаашид эрүүл мэнд болон хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонги алдалтанд удаан хугацаагаар нөлөөлөхгүй. *******гийн учирсан гэмтлүүд нь шинээр үүссэн гэмтлүүд байх боломжтой... гэх дүгнэлт / хэргийн 33-34 дүгээр хуудас /

Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.*******гийн өгсөн... 2017 оны 10 сарын 03-ны өдөр хадам ах Б.Батмөнх, бэргэн Н.Бүрцэцэг, хадам ээж, манай нөхөр Б.Бямбацогт, хүр дүү Б.Баатархүү, Өлзийбаяр, бэр дүү Э.Оюунтүлхүүр, түүний нөхөр Б.Баатарсүрэн нарын хамт

 

 

******* сумын ******* багт манайд Дээгий гэх хүнд зарсан малаа ялгаж өгөхөөр очсон. Бид нар малаа ачиж дуусаад явах гэж байхад манай нөхрийн ах Б.Баатарцогт эхнэр *******тэй хамт мотоцикльтэй ирсэн. Гэрт орж ирээд цай уугаад явах гэтэл ******* над руу хандаж “чи юу яриад байгаа юм бэ” гэхээр нь би “юу ярьсан юм “гэж хэлэхэд түүний нөхөр Б.Баатарцогт нь “чи хоноцын шээс дагуулж ирсэн чинь худлаа юмуу" гэж над руу дайрсан. Хүргэн ах Б.Батмөнх Б.Баатарцогтыг “чи чимээгүй авгай нар өөрсдөө учраа олох байлгүй“ гэхэд Б.Баатарцогт үнэн юм чинь гээд хэлэхээр нь Б.Батмөнх ах “чи явах гэж байхад эхнэрээ дагуулж ирж хэрүүл хийлээ” гэж хэлээд гарцгаа гэхэд чи юундаа өмөөрөөд байгаа юм чиний авгай бас “хоноцын шээс дагуулж ирсэн нь худлаа юмуу” гэхэд Б.Батмөнх ах уурлаад Б.Баатарцогтыг эхнэртэй нь хөөж гаргасан. Тэгэхээр нь би эрэгтэй хүн байж юу яриад байгаа юм бэ? гэж хэлэхэд ******* эргээд ороод ирсэн. Тэгээд бид нар хоорондоо заамдалцаад гэрээс гарсан. ******* нь надад хандаад “би 3 шүүгч эгчтэй хууль ямар байдгийг харуулна гэж” хэлээд надаас зүүгдээд бариад тавихгүй байсан. Тэгээд би тавихгүй болохоор нь түлхсэн, гэтэл хөлөө дарж уначихаад хөлнөөс зүүгдээд байхаар нь шилэн дээр нь дараад түлхсэн. Тасарсан зүүлтээ аваад харьсан. ******* намайг заамдаж, зуураад тавихгүй болохоор нь түлхсэн бөгөөд миний хүзүүг маажсан байсан. Надад шинжээчийн дүгнэлтийг сарын дараа танилцуулсан. Шинжээчийн дүгнэлт гаргуулдаг эсэхийг надад хэлээгүй. Би гомдолтой байгаа ... гэх мэдүүлэг зэрэг болно.

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай гэж үзлээ.

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон өмгөөлөх талуудын нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл: Шүүгдэгч А.******* нь Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт 2017 оны 10 сарын 03-ны өдөр *******тэй маргалдаж улмаар түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хохирогч *******гийн өгсөн... намайг заамдаж барьж аваад миний толгой руу цохиж, дэгээдээд хойшоо савуулаад унагаасан. Би унахдаа гинжийг нь таслаад унасан. Хөлнөөс нь бариад автал миний шилэн хүзүүн дээрээс дараад чирсэн... гэх мэдүүлэг, Б.Батмөнхийн өгсөн... А.*******, ******* нар маргалдаж түлхэлцэж байгаад А.*******гийн цамцнаас тавихгүй болохоор *******г түлхчихсэн. Тэгтэл хойшоо уначихаад босоод ирсэн ... гэх мэдүүлэг, Ө.Цэвэлмаагийн өгсөн ... ******* нь А.*******г тавихгүй байтал хүзүүний зүүлт нь тасарсан. Тэгээд А.******* нь *******г дэгээдэж унагаад хүзүүн дээр нь дарж байгаад босгосон. Босож ирээд зүүлтээ хайж байгаад олоод ******* сум руу явсан... гэх мэдүүлэг, Э.Оюунтүлхүүрийн өгсөн. ******* нь А.*******г алгадахад буцаагаад алгадсан... гэх мэдүүлэг, Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 10 сарын 12- ны өдрийн 524 дугаартай дүгнэлтээр нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч А.*******гийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэлд нь Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзнэ.

Шүүгдэгч А.******* нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь хэргийн 63 дугаар хуудас дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”- аар тогтоогдож байгааг шүүх ял оногдуулахдаа харгалзан үзэж, түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасныг журамлаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******г 450 нэгж буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******гоор 450000 төгрөгний торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн 1736000970087 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Монгол улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хохирогч *******гийн нэхэмжилсэн хэргийн 68 дугаар хуудас дахь“ машинаар үйлчилгээ үзүүлсний зардалд нэхэмжилсэн - 80000 төгрөг, хэргийн 74 дүгээр хуудас дахь ор хоног - 150000 төгрөг, хэргийн 75 дугаар хуудас дахь үзлэгийн төлбөр - 95000 төгрөг, хэргийн 76 дуугаар хуудас дахь эмийн үнэ 50000 төгрөг нийт 375000 төгрөгийг шүүгдэгч А.*******гоос гаргуулан хохирогч *******д олгож, нэхэмжпэлийн зөрүү 57000 төгрөгийг хэрэгсэхгүй болгов.

Шүүхээс шүүгдэгч А.*******д торгох ял оногдуулсан, хохиролд 375000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн тул түүний эзэмшлийн 32 инчийн зурагтыг битүүмжилсэн прокурорын 2017 оны 12 сарын 06-ний өдрийн 5/61 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хэвээр үлдээв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******ын *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасныг журамлаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******г 450 нэгж буюу 450000 / дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

З.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын *******гоор 450000 төгрөгний торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг тайлбарласугай.

5.Эрүүгийн 1736000970087 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч А.*******гоос 375000 төгрөгийг гаргуулж хохирогч *******д олгож, 57000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч А.*******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр хэрэглэсүгэй.
  3. Шүүгдэгч А.*******гийн эзэмшлийн 32 инчийн зурагтыг битүүмжилсэн прокурорын 2017 оны 12 сарын 06-ний өдрийн 5/61 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

Э.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давжулсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА