Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 2171/ШЦТ/160

 

******* аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, нарийн бичгийн дарга Ж.Батцэцэг, улсын яллагч Д.Дуламжав, шүүгдэгч Б., шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мандалбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч овогт ын ид холбогдох, эрүүгийн 173600000008******* дугаартай 178/2017/0164/Э/ индекстэй хэргийг 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1981 оны 09 сарын 13-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, яс үндэс халх, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт ******* аймгийн ******* сумын ******* багийн ******* ******* гэх газар оршин суух, аминдаа 148 толгой мал, ******* аймгийн ******* сумын ******* багийн *******-1******* тоотод байрлалтай, нэг өрөө орон сууц-1, гэр нэгийн хөрөнгөтэй, сарын өрхийн орлого 300000 төгрөг, ял шийтгэлгүй дугаарын регистртэй овогт ын

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Б. нь 2017 оны 0******* сарын 09-ний өдрөөс 14-ний өдрүүдэд ******* аймгийн ******* сумын ******* багийн нутаг ******* ******* гэх газраас хохирогч Д.гийн 1 тооны шүдлэн үхрийг машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдэж, 4*******0000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан яллах болон өмгөөлөх талын нотлох баримтыг шинжлэн судлав.

Үүнд: Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 01-рт/

Хэргийн газарт үзлэг хийсэн “...Уг гэмт хэрэг нь ******* аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэр “******* *******” гэдэг газар болсон байх ба ******* аймгийн төвөөс ертөнцийн зүгээр зүүн зүгт 40 км-ийн зайтай байв. Үл хөдлөх цэгээр ******* аймгийн ******* сумын ******* багийн төвийг авсан ба үл хөдлөх цэгээс 17 км-ийн зайтай байлаа. Үхэр хулгайлагдсан гэх газар нь хоёр талаараа хар хөх улаан өнгийн хадархаг уулаар хүрээлэгдсэн, шаргал өнгийн дэстэй, бутармаг чулуу ихтэй, газар байв...” гэх тэмдэглэл , гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 2-4-рт/

Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 06-10-рт/

Мөрдөн байцаалтад гэрч, хохирогчоор /******* аймгийн ******* сумын ******* багт оршин суух, дугаарын регистртэй/ овогт ийн гийн өгсөн... Тухайн өдөр нь 2017 оны 0******* сарын 09-ний өдөр байсан ба манайх ******* аймгийн ******* сумын ******* багийн Цагаан ус гэх нэртэй газарт хаваржиж байхад, хар зүсмийн шүдлэн үхэр “******* *******” гэх нэртэй газраас ус уугаад гарч байсан. Удалгүй 2017 оны 0******* сарны 14-ний өдөр өөрийн хар зүсмийн шүдлэн үхрийг хайхад байхгүй байсан ба Г.Бэгзжав гэх хүнтэй уулзахад “цагаан өнгийн Вонго машинтай хүмүүс ирээд ачаад явлаа” гэж хэлсэн. Тухайн хулгайд алдсан гэх үхэр нь хар зүсмийн, зүүн талын чих нь ухам имтэй, буруу чих нь ганзага имтэй эвэртэй шүдлэн үхэр байсан. Үхрээ олохгүй байхад Г.Бэгзжав надруу утасдаад танай үхрийг нэг цагаан Портер ирж ачаад явлаа, таньдагаас Б., махны ченж З.И*******үрэн нар явж байсан гэж хэлсэн юм. Тэгээд би Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан юм. Би хохирлоо бүрэн барагдуулж авсан. Хохирол төлүүлж авсан талаар бичиг хийж өгсөн...” гэх мэдүүлэг/хх-ийн 11-12, 24-2*******-рт/

Мөрдөн байцаалтад гэрч С.Пүрэвцэрэнгийн өгсөн “...Тухайн үед 2017 оны 0******* сарын дундуур манайх ******* аймгийн ******* сумын ******* багийн “******* *******ний амны ихэр” гэх нэртэй газарт хаваржиж байсан. Манай хажууд хар зүсмийн эвэртэй эр шүдлэн үхэр худагнаас ус уугаад ганцаараа идээшлээд байж байсан. Тэгээд би Б. гэх залуугийн үхэр байх гэж бодоод тухайн залууд танай бололтой хар зүсмийн шүдлэн эр үхэр байна. Ирж үхрээ ав гэж хэлсэн ба 2017 оны ******* дугаар сарын сүүлээр Б. тухайн шүдлэн үхрийг ирж авсан. Тэр үед манайх ямаагаа самнаж байсан. Сайн анзаараагүй, цагаан өнгийн Портер машинтай ирээд үхэр байсан гэх газрыг заалгаж аваад ачаад явсан... Тухайн үхрийг Б.ийн үхэр биш гэдгийг мэдээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 1*******-16- рт/

Мөрдөн байцаалтад гэрч З.И*******үрэнгийн өгсөн “...2017 оны 0******* сарын дундуур байсан. Б. гэх залуу нэг өдөр над руу залгаж “манай хаваржиж байгаа газар болох ******* сумын ******* багийн “Хуцын ам“ гэх нэртэй газарт ирээд үхрээ авчих гэж ярьсан. Тэгээд би маргааш өглөө нь эхнэр Ч.Олзбаярын хамтаар өөрийн эзэмшлийн 63-21 ХОА улсын дугаартай цагаан өнгийн машинаар очиж хар зүсмийн эвэртэй шүдлэн үхэр ачиж аваад ******* аймагт оруулж ирсэн. Би тухайн үхрийг хулгайнх гэж мэдээгүй. Манай найз Б. өөрийн үхэр гэж хэлсэн. Хар шүдлэн үхрийг 200000 төгрөгийн авлагатай байсан болохоор авсан юм...” гэх мэдүүлэг/хх-ийн 17-18-рт/

Мөрдөн байцаалтад гэрч Ч.Олзбаярын өгсөн “...2017 оны 0******* сарын дундуур байсан ба манай нөхөр хөдөө явна гэхээр нь нөхөрийнхөө хамт 63-21 ХАО улсын дугаартай машинаар ******* аймгийн ******* сумын ******* багийн “Хуцын толгой" гэх нэртэй газарт очиж Б. гэх найзаасаа эвэртэй хар өнгийн шүдлэн үхэр аваад ачиж ирээд нядалж зарсан. Тухайн үхрийг хулгайн эд зүйл гэж мэдээгүй. Б. өөрийн үхэр гэж хэлж байсан. Им тамгыг анзаараагүй ямар нэг будаг тэмдэг тавиагүй. Б.ээс хар зүсмийн үхрийг манай нөхөр Идэрээ 200000 төгрөгний авлагатай байсны өрөнд авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20, 30-рт/

Мөрдөн байцаалтад гэрч Г.Бэгзжавын өгсөн “...2017 оны 0******* сарын эхээр Д. ******* сумын ******* багийн нутаг дэвсгэр “Хуцын толгой” гэх газраас гол руу нүүсэн юм. Нүүхдээ манайд “нэг хар зүсмийн үхэр, хүрэн алаг морь 2 энд үлдлээ олсонгүй. Та нар алсаас харж байгаарай” гэж захисан. Тэгтэл нэг өдөр Б. ирээд хар зүсмийн үхрийг машиндаа ачиж явсаныг хараад тэр доор нь Д.д утасдаад “нөгөө хар үхрээ авсан уу, хар үхрийг чинь хүн аваад явчих шиг боллоо, ямар им тамгатай юм бэ, өчигдөр уржигдар адуу хайж явахад хар зүсмийн үхэр зогсож байсан. Би им тамгыг хараагүй та С.Пүрэвсүрэнгээс асуугаарай худагнаас ус уугаад явж байсан” гэж хэлсэн. Д. гуай “би өөрөө очиж харъя лавлах хэрэгтэй юм байна. Бид 2 хүн хардсан байж болзошгүй гэж” хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-рт/

Мөрдөн байцаалтад Б.ийн яллагдагчаар өгсөн “...2017 оны 0******* сарын 08-09-ний үед С.Пүрэвцэрэн над руу утсаар ярьж танай имтэй нэг хар зүсмийн үхэр ******* аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэр “******* *******” гэх газарт байна. Эндээс ус уугаад явж байна гэхээр нь тэгвэл та хараад байж бай гэж хэлээд хэд хоногийн дараа би найз З.И*******үрэн рүү яриад манай үхэр ******* ******* гэх газар байна гэнэ. Хоёулаа очиж аваад ирье гэсэн чинь маргааш өглөө эрт явъя гэж тохиролцоод маргааш өглөө нь З.И*******үрэн 08 цаг өнгөрч байхад эхнэрийн хамт цагаан өнгийн Вонго маягийн машинтай ирэхээр нь би суугаад гурвуулаа “******* *******”-ний аманд С.Пүрэвсүрэнгийн гэрт очиж асуухад “******* *******” гэх газар байна гэхээр нь очиход им нь таарч байсан ба үзэхэд манай үхэр биш байсан. Тэгээд би хулгайлж аваад З.И*******үрэнгийн машинд ачиж аймгийн төв оруулаад З.И*******үрэнд махлаад зарчих гэж өгсөн юм. З.И*******үрэнгээс тухайн үед манай эхнэр Жүгдэрнамжил мөнгө зээлж авсан байсан. Тэр өрөнд нь өгсөн юм. З.И*******үрэн надад махлаад зарахад 200000 төгрөг боллоо, 30000 төгрөгийг машиныхаа зардалд 170000 төгрөгийг эхнэрийн чинь тавьсан зээлд авлаа гэж хэлсэн юм. Би 2016 онд дүүгийнхээ үхрийг хариулж байхад хар зүсмийн шүдлэн үхэр байсан юм. Би анх тэр үхэр гэж бодсон юм. Би дүүгийнхээ үхрийг 2017 оны хавар өгсөн юм. Тэгээд очиход биш байсан юм. Дараа нь дүүгээс үхрийг асуухад зарсан гэсэн. Манай эхнэр 2017 оны 0******* дугаар сарын эхээр З.И*******үрэнгээс ноос ноолуур гарахаар өгнө гэж мөнгө авсан байсан. Тэрэнд өгсөн эхнэр хэдэн төгрөг зээлснийг би мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 32-33-рт/

Мал үнэлсэн тухай тайлангаар “...шүдлэн эр үхэр 3 настай-4*******0000 төгрөг...” гэх баримт /хх-ийн 37-рт/

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, эд хөрөнгө битүүмжлэх тэмдэглэл, /хх-ийн 40-47рт/

Машин үнэлсэн тухай тайлангаар "... МйзиЫзЫ сап1ег маркын авто машин- 4*******00000 төгрөг...” гэх үнэлгээний /хх-ийн 49-*******1-рт/

МНзиЫзЫ сап!ег маркын тээврийн хэрэгсэл, арлын дугаар 463286, ХОҮ 63-21 дугаартай, ПЮ84030497 дугаарын регисртэй, Зоригтын И*******үрэнгийн өмчлөлийн 01632*******48 дугаартай тээврийн хэрэгсэлийн гэрчилгээ, гэрэл зураг...” /хх-ийн *******0-*******2 дугаар хуудас/

Хохирогч Д.гийн “...2017 оны 11 сарын 27-ны өдөр ын нь хохирлоо барагдуулсан тул гомдол тэмцэлгүй, энэ хэргийг хурдан шийдэж өгнө үү...” гэх хүсэлт /хх-ийн 72 дугаар хуудас/ зэрэг болно.

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамраалтай, хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж үзэхэд:

Шүүгдэгч овогт ын нь 2017 оны 0******* сарын 09-ний өдрөөс 14-ний өдөр ******* аймгийн ******* сумын ******* багийн нутаг “******* *******” гэдэг газраас хохирогч Д.гийн 4*******0000 төгрөгний үнэ бүхий нэг тооны үхрийг гэрч З.И*******үрэнгийн ХОҮ 63-21 улсын дугаартай, МКзиЫзЫ сап1ег маркын тээврийн хэрэгсэлийг ашиглан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтад Б.ийн хэргээ хүлээн мэдүүлсэн “...2017 оны 0******* сарын 09-ний өдөр С.Пүрэвцэрэн над руу утсаар залгаад “танай хар зүсмийн шүдлэн үхэр ******* аймгийн ******* сумын ******* багийн “******* *******” гэх газар байна, ус уугаад гарч байна” гэхээр нь харж байгаагаарай гэж хэлээд маргааш нь найз З.И*******үрэнгийн цагаан өнгийн Вонго маркын машинтай явсан. Тэгээд С.Пүрэвцэрэнгийн гэрт очоод үхэр байгаа газрыг заалгаад очиж үзэхэд манай үхэр биш байсан. Тэгэхээр нь би хулгайлж аваад З.И*******үрэнгийн машинаар ачиж аймагт оруулж ирээд түүнийг махлаад зараад өг гээд өгсөн. З.И*******үрэн нь махлаад зарахад 200000 төгрөг боллоо гээд зардалд 30000 төгрөг авлаа, эхнэрийн чинь зээлсэн 170000 төгрөгийг авлаа гэж хэлсэн. Тухайн үхэр нь буруу чих урдаасаа ухам, зөв чих голоосоо цуулбар имтэй, шүдлэн хар зүсмийн үхэр байсан...” гэх мэдүүлэг, хохирогч Д.гийн өгсөн “...манайх ******* аймгийн ******* сумын ******* багийн “******* *******” гэдэг газар хаваржиж байгаад 2017 оны 0******* сарын 09-ний өдөр нүүхдээ хар зүсмийн зүүн талын чих ухам имтэй, буруу чих ганзага имтэй, эвэртэй шүдлэн үхрийг Г.Бэгзжав гэдэг хүнд харж байгаарай гэж захиад нүүсэн. 0******* сарын 14-ний өдөр Г.Бэгзжавтай уулзахад манай үхрийг Б. гэдэг залуу Вонго машинтай ирээд ачаад явсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч Э.Олзбаярын “...2017 оны 0******* сарын дундуур Б. нь хөдөө нэг үхэр үлдсэн байна түүнийг зармаар байна гэхээр нь бид хоёр өөрийн ХОҮ 63-21 дугаартай тээврийн хэрэгсэлтэй Б.ийн хамт явсан. ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт хөдөө нэг айлаас очиж асуугаад дээр байна гэхээр нь хар зүсмийн гунан үхэр байсныг манай машинд ачаад аймагт оруулж ирсэн. Тэгээд Б.ийн гэрт цай уугаад тухайн үхрийг нөхөр бид хоёр махалж зарсан. Манай нөхрөөс Б., түүний эхнэр нь мөнгө зээлсэн байсан тул оронд нь өгсөн юмаа. Тэр үхрийг хулгайн үхэр гэдгийг мэдээгүй. Миний өөрийн үхэр гэж байсан тул өрөндөө авсан. Манай машин банкны барьцаанд байдаг...” гэх мэдүүлэг, гэрч Г.Бэгзжавын өгсөн “...2017 оны 0******* сарын эхээр Д. нь “Хуцын толгой” гэх газар луу нүүхдээ манайд хар зүсмийн үхэр, хүрэн алаг морь үлдлээ гээд захиад нүүсэн. Тэгээд нэг өдөр Б. хар зүсмийн үхрийг машинд ачиж явахыг хараад Д.д хэлсэн. Д. очиж лавлах хэрэгтэй байна гэж байсан...” гэх мэдүүлэг, гэрч

З.И*******үрэнгийн “...Б. гэх залуу нэг өдөр над руу залгаад ******* сумын ******* багийн “Хуцын толгой” гэдэг газраас нэг үхэр авчих гэсэн. Тэгээд маргааш нь эхнэр Ч.Олзбаярын хамт өөрийн эзэмшлийн 63-21 ХОҮ дугаартай тээврийн хэрэгсэлээр хар зүсмийн үхэр ачиж аваад аймгийн төвд орж ирсэн. Тухайн үхрийг Б.ийн өөрийн үхэр гэж бодож байсан. Хар зүсмийн шүдлэн үхэр байсан. 200000 төгрөгний авлагатай байсан түүндээ авсан. Тэр үхрийг зах дээр махлаад зарсан..." гэх мэдүүлэг, тухайн үхрийг 4*******0000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан, гэрч С.Пүрэвцэрэнгийн “...2017 оны 0******* сарын дундуур манхайхыг ******* сумын ******* багийн “******* *******ний амны ихэр” гэх нэртэй газар хаваржиж байхад эвэртэй хар зүсмийн үхэр ус уугаад ганцаараа идээшлээд явж байсан. Б.ид ирж үхрээ ав гэж хэлсэн. Б. нь цагаан өнгийн портер машинтай ирээд ачаад явсан. Тухайн үхрийг Б.ийн үхэр биш гэдгийг мэдээгүй...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Б. нь бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ тээврийг хэрэгсэл ашиглан үйлдсэн болох нь Б.ийг яллагдагчаар өгсөн “...Би З.И*******үрэнгийн ХОҮ 63-21 дугаартай машинтай явж ачиж аймгийн төвд оруулж ирсэн...” гэх мэдүүлэг, гэрч 3. И*******үрэн, Ч.Олзбаяр нарын “...Б. манай машинаар ******* аймгийн ******* сумын ******* багийн “Хуцын толгой” гэх газраас хар зүсмийн шүдлэн үхрийг ачиж аймгийн төвд оруулж ирсэн...” гэх мэдүүлэг, гэрч Г.Бэгзжавын “...Д. нь хар зүсмийн үхэр, хүрэн алаг морийг надад захиад нүүгээд явсан. 0******* сарын дундуур Б. нь хар зүсмийн шүдлэн үхрийг машинтай ирээд ачаад явахаар нь Д.д хэлсэн...” гэх мэдүүлэгээр тогтоогдож байгаа болно.

Шүүгдэгч Б. 2017 оны 0******* сарын дундуур бусдын малыг машин механизм хэрэглэн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн боловч ******* аймгийн Прокурорын газраас 201******* оны 07 сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан “бусдын мал хулгайлсан” гэх зүйлчлэлээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Учир нь Б.ийн бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдэх үед буюу 2017 оны 0******* дугаар сард хүчин төгөлдөр үйлчилж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн 14******* дугаар зүйлийн 14*******.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд “эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёроор таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан атал 2017 оны 07 сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн этгээдэд “хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж зааснаас үзэхэд бусдын малыг хулгайлах гэмт хэрэгт оногдуулах хорих ялын доод хэмжээ нь 2 жилээс 6 сар болж буурсан мөн нийтэд тустай ажил хийлгэх болон зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж болохоор заасан байгаа нь 201******* оны Эрүүгийн хуулийг илүү хөнгөн хууль гэж үзэж ******* аймгийн Прокурорын газраас 201******* оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзнэ.

Шүүгдэгч Б. нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хэргийн 69 дүгээр хуудас дахь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.ийг бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ял оногдуулж, шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлсөн, гэм буруугаа ойлгон гэмшиж байгаа зэрэг шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан хорих ялыг тэнсэв.

Шүүгдэгч Б. нь бусдын малыг машин механизм хэрэглэн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуульд гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэдэгт “гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан , ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно” гэж хуульчилсныг үндэслэн шүүгдэгч Б.ийн гэмт үйлдлээ хөнгөвчлөх зорилгоор, тухайн малыг зөөж тээвэрлэхдээ ашигласан тээврийн хэрэгсэлийн үнээс хохирол төлсөн 4*******0000 төгрөгийг хасаж, үлдэх 40*******0000 төгрөгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.******* дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Б.ээс хурааж, улсын төсөвт шилжүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Б.ийг тэнссэн хугацаанд гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 40*******0000 төгрөгийг хэсэгчилэн төлөх үүрэг хүлээлгэв.

Эрүүгийн 173600000008******* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Б.ийн ******* тооны адуу, 26 тооны хонь, 40 тооны ямаа битүүмжилсэн прокурорын 2017 оны 11 сарын 27- ны өдрийн *******/*******9 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”- ыг хэвээр хэрэглэж, гэрч З.И*******үрэнгийн ХОҮ 63-21 дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын 2017 оны 11 сарын 27- ны өдрийн *******/*******8 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”- ыг хүчингүй болгов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч овогт ын ийг бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.ийг 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.6 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.ид оногдуулсан 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
  4. Эрүүгийн 173600000008******* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.******* дугаар зүйлийн 1.2.3.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.ээс гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 40*******0000 /дөрвөн сая тавин мянган/ төгрөгийг гаргуулж, улсын төсөвт шилжүүлсүгэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2- т зааснаар шүүгдэгч Б.ид оногдуулсан 6 сарын хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Б.ийг тэнссэн хугацаанд гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнийг хэсэгчилэн төлөх үүрэг хүлээлгэсүгэй.

  1. Шүүгдэгч Б.ийн ******* тооны адуу, 26 тооны хонь, 40 тооны ямаа битүүмжилсэн прокурорын 2017 оны 11 сарын 27-ны өдрийн *******/*******9 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг хэвээр хэрэглэж, гэрч З.И*******үрэнгийн ХОҮ 63-21 дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын 2017 оны 11 сарын 27- ны өдрийн *******/*******8 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.ид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр хэрэглэсүгэй.

Шийтгэх тогтоол уншиж сонсгомогц хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар гомдолоо, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцлээ ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА