Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2018/02987

 

2018 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2018/02987

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, ... дугаар хороо, ... тоотод оршин суух, Базаргүр овогт Б... Х... /РД: ..../-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, ... дугаар хороо, ... тоотод оршин суух, Цэнгүүн овогт Б... Г... /РД: .../-д холбогдох,

 

Хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У, шүүх хуралдааны нарын бичгийн дарга Ц.Мөнх-Эрдэнэ нар оролцов.

 

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Нэхэмжлэгч Б.Хгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Б.Х миний бие 2006 онд Б.Гтой танилцан, хамтран амьдарсан. Бидний хамт амьдрах хугацаанд буюу 2010 оны 6 дугаар сарын 17-нд хүү Г.Л, 2012 оны 8 дугаар сарын 21-ний өдөр охин Г.С нар төрсөн. Бид гэрлэлт бүртгүүлээгүй ба зан харилцааны тааламжгүй байдлын улмаас 2014 оноос хойш тусдаа амьдарч байна. Мөн энэ хугацаанаас хойш хүүхдүүд маань миний асрамжинд байгаа. Миний хувьд одоогоор эрхэлсэн ажилгүй, эдийн засгийн хүндрэлтэй байгаа тул хүү Г.Л, охин Г.С нарыг эх Б.Х миний асрамжинд үлдээж, эцэг Б.Гоос хулуьд заасан хугацаа, хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү.

 

Нэхэмжлэгч Б.Х, хариуцагч Б.Г нар нь хүүхдийн асрамж, тэтгэлэгийн талаар дараахь байдлаар тохирсон болно. Үүнд: Хүү Г.Л, охин Г.С нарыг эх Б.Хгийн асрамжинд үлдээж, эцэг Б.Гоос хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй байхаар тохирлоо гэв.

Хариуцагч Б.Гийн шүүхэд гаргасан хариу тайлбарт: Хариуцагч Б.Г миний бие нь өөрийн хүүхдүүд болох Г.Л, Г.С нарыг эх Б.Хгийн асрамжинд үлдээхийг зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Х нь хариуцагч Б.Гт холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч Б.Г нь хүүхдийн асрамжийг эх Б.Хд үлдээхийг зөвшөөрч тайлбар гаргажээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бадамцэцэгт шүүх хуралдааны товыг 2018 оны 10 дугаар сарын 5-ны өдөр мэдэгдэж, тэмдэглэл үйлдсэн боловч шүүх хуралдаанд оролцох боломжгүй, миний эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийг шүүхэд гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд харшлахгүй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Б.Х, хариуцагч Б.Г нар 2006 онд танилцан хамтран амьдарч, 2010 оны 6 дугаар сарын 17-нд хүү Г.Л, 2012 оны 8 дугаар сарын 21-ний өдөр охин Г.С нарыг төрүүлсэн, тэд хоорондын таарамжгүй харьцааны улмаас2014 оноос хойш тусдаа амьдарч байгаа ба зохигчид гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй болох нь зохигчдын шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан 0000819774, 0431299 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч Б.Г нь хүү Г.Л, охин Г.С нарыг эх Б.Хгийн асрамжинд үлдээх нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна, харин нэхэмжлэгч Б.Х нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэж тохирсон гэх боловч эцэг Б.Г нь хүүхдүүдийг өөрийн хүүхэд биш гэж маргаагүй, мөн хүүхдээ тэжээн тэтгэх үүргээс чөлөөлөгдөх үндэслэлгүй байх тул хуульд заасан хугацаа, хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг гаргуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Иймд хүү Г.Л, охин Г.С нарыг эх Б.Хгийн асрамжинд үлдээж, хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6.-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2010 оны 6 дугаар сарын 17-нд хүү Г.Л, 2012 оны 8 дугаар сарын 21-ний өдөр охин Г.С нарыг эх Б.Хгийн асрамжид үлдээсүгэй.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2.-т заасныг баримтлан 2010 оны 6 дугаар сарын 17-нд хүү Г.Л, 2012 оны 8 дугаар сарын 21-ний өдөр охин Г.С нарт 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааныбаталгаажих түвшингийн доод хэмжээний 50 хувиар, 11-ээс 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-нд болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээгээр тэтгэлэгийг сар болгон эцэг Б.Гоосгаргуулан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг тайлбарласугай.

 

5.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглосугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР