Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 2017/ШЦТ/161

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИИН өмнөөс

******* аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг, улсын яллагч Д.Аянагүл, шүүгдэгч Х., шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мандалбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* ******* овогт *******ы д холбогдох, эрүүгийн 1736000000055 дугаартай 178/2017/0146/Э/ индекстэй хэргийг 2017 оны дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1977 оны 12 сарын 25- ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, ард казак, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл- 3, эх, дүүгийн хамт амьдрах, аминдаа 100 толгой мал, гэр нэгийн хөрөнгөтэй, сарын орлогоо мэдэхгүй, ******* аймгийн ******* сумын ******* бураа багт оршин суух, хаягтай, ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 сарын 30- ны өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 сар 01 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан, ******* ******* дугаарын регистртэй ******* ******* овогт *******ы Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Х. нь 2017 оны 10 сарын 06-ны өдөр ******* аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт оршин суух гийн ногооны зоорь буюу агуулахад нэвтэрч 5 уут төмсийг хууль бусаар авч 125000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан яллах болон өмгөөлөх талын нотлох баримтыг шинжлэн судлав.

Үүнд: Илтгэх хуудас “...******* аймгийн Цагдаагийн газрын Нийгмийн хэв журмын тасгийн эргүүлийн цагдаа дэд ахлагч Д.Энхтүвшин би ахлах ахлагч Өнөрбаатар, дэд ахлагч Цэндсүрэн нарын хамт эргүүлийн 2,3 дугаар чиглэлээр үүрэг гүйцэтгэж ажиллахдаа Х. нь /**************/ айлын амбаар эвдэж 5-7 уут төмс, 3-4 уут байцаа хулгайлан авч 36 айлын дэлгүүрээр зарж байсныг илрүүлж, эрүүлжүүлэн саатуулах байранд хүлээлгэн өгч ажиллаа...” гэх баримт /хэргийн 04 дүгээр хуудас/

Хохирогч гийн өгсөн “...2017 оны 10 сарын 06-ны өдөр нөхөр Дүгэрийн хамт ******* аймгийн ******* сумын *******бураа багийн нутаг руу ногооныхоо талбай руу яваад орой 21 цагийн үед гэртээ иртэл манай зооринд хурааж тавьсан ууттай төмснөөс 5 уут хулгайд алдагдсан байсан. Би тухайн үед Х.ыг гутлынх нь мөрөөр сэжиглээд цагдаагийн байгууллагад хандсан. Манай гэрийн наад талаас Х. нь согтуу замд гарч ирсэн. Тэгээд л түүний гутлын мөр болохыг мэдсэн. Зоорины жижиг цонхоор орж хулгай хийсэн байсан...” гэх тайлбар /хэргийн 06 дугаар хуудас/

Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн “...Хэрэг учрал болсон гэх газар нь ******* аймгийн сумын багийн- тоот хашаа байх ба хашаагаар ороход ертөнцийн зүгээр зүүн талд цагаан өнгийн шавар байшин байв. Уг цагаан өнгийн байшингийн хажууд ертөнцийн зүгээр зүүн хойд талд нь хулгай орсон гэх амбаар байв. Амбаарыг шавар блокоор барьсан, ногоон өнгийн төмөр хаалгатай, модон цонхтой амбаар байв. Амбаар дотор ороход ууттай төмснүүд хураалгатай байв. Төмс авсан гэх газрыг А үсгээр тэмдэглэв...” гэх тэмдэглэл, гэрэл зураг /хэргийн 09-10 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч /******* аймгийн сумын багийн- тоотод оршин суух дугаарын регистртэй, / овогт ын Мартагийн өгсөн "... манай зооринд нийт 150 уут төмс байсан. Түүнээс 60 уутыг зарсан, 90 уут төмс үлдсэн байсан. 2017 оны 10 сарын 06-ны өдөр нөхөр Дүгэрээгийн хамт яваад ногоо ачаад ирэхэд манай зооринд байсан ууттай төмснөөс 5 уут төмс алга болсон байсан. Тэгээд би Цагдаагийн байгууллагад хандсан. Надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй. Х.ы надад хадгалуулсан мөнгөнөөс нь авсан...” гэх мэдүүлэг /хэргийн 13-14 дүгээр хуудас/

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Дүгэрийн өгсөн “...2017 оны 10 сарын 06-ны орой хулгай ороход 5 уут төмс алга болсон байсан. Тухайн төмсийг Х. нь хулгайлж аваад бусдад зарсан байсан. Тэгээд эхнэрийн хамт Х.ыг шалгуулахаар цагдаад өгсөн. Х. манай зоориноос хулгай хийснээ өөрөө хүлээн зөвшөөрсөн...” гэх мэдүүлэг /хэргийн 15 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Цэнд-Аюушийн өгсөн “...2017 оны 10 сарын 06-ны өдрийн 12 цагийн үед Х. нь ногоо авна уу гэж орж ирсэн тэгэхээр нь би авахгүй гээд гаргаад явуулсан. Төмс авч оруулж ирээгүй. Тэр ганцаараа явган явж байсан...” гэх мэдүүлэг/хэргийн-17 дугаар хуудас/

Эд зүйлс үнэлгээ тогтоосон тайлангаар “...50 кг-ийн ууттай төмс 25000x5- 125000 төгрөг /хэргийн 23 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд Х.ы яллагдагчаар өгсөн “...Би энэ зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. 2017 оны 10 сарын 06-ны өдөр цагийн үед зүүн хаалганд Серик, Үжү нарын хамт нэг шил ерөөл архи хувааж уугаад тэд нараас салаад Дүгэрийн хашаанд байдаг гийн ногооны зоорины жижиг салхивч цонхоор нь орж 5 уут төмс хулгайлж аваад нэг уутыг 36 айлын хажууд байдаг дэлгүүрт өгөөд мөнгөө аваад нөгөө 4 уут төмсийг нь зах дээр очоод ченжүүдэд зарсан. Согтуу байсан болохоор хэнд өгсөнөө санахгүй байна. Хулгай хийх үедээ ганцаараа байсан. Би гаас мөнгө авах авлагатай байсан тэгээд өгөхгүй болохоор нь зооринд байсан төмснөөс нь авсан. Зоорины цонх онгорхой байхаар нь түлхээд орсон. Хашааны хаягийг нь мэдэхгүй. Хашааг нь мэднэ...” гэх мэдүүлэг /хэргийн 29-30 дугаар хуудас/

Яллагдагч Х.ы мэдүүлгийг газар дээр нь шалгасан “...Яллагдагч Х. нь ******* аймгийн сумын багийн- тоот хашааг зааж байсан ба уг хашааны явган хүний жижиг хаалгаар нь ороод ертөнцийн зүгээр зүүн хойд талд байх шавар амбаарыг заав. Шавар амбаарын хаалганы хажуу талд байсан цонхоор нэвтрэн орж 5 уут төмсийг нэг нэгээр нь орж ирсэн цонхоороо гаргасан, уг хашааны хаалгаар буцаж нэг уутыг гаргаж баруун урд талаас такси барьсан ... гэж зааж байв...” гэх тэмдэглэл, гэрэл зураг/хэргийн 33-35 дугаар хуудас/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 36 дугаар хуудас/ зэрэг болно.

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамраалтай, хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж үзэхэд:

Шүүгдэгч ******* ******* овогт *******ы нь 2017 оны 10 сарын 06-ны өдөр ******* аймгийн сумын багийн- тоот хашаанд оршин суух хохирогч гийн ногооны зоорины цонхоор нэвтрэн орж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар 5 уут төмсийг авч, 125000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч гийн өгсөн "... 2017 оны 10 сарын 06-ны орой 21 цагийн үед гэртээ ирэхэд манай зооринд байсан ууттай төмснөөс 5 уут төмс хулгайлагдсан байсан. Тухайн үед Х. нь манай хашааны дэргэд явж байсан ба гутлын мөр нь түүнийх болохыг мэдээд цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Нэхэмжлэх зүйл байхгүй. Х.д мөнгө өгөх байсан түүнээс нь суутгаж авсан...” гэх мэдүүлэг, хэрэг учралын газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, гэрч М.Дүгэрийн өгсөн “...Х. манай зооринд орж хулгай хийж 5 уут төмс авсныг цагдаагийн байгууллагад шалгуулахаар өгсөн. Х. нь манай зооринд орж хулгай хийснээ өөрөө хүлээн зөвшөөрсөн...” гэх мэдүүлэг, 1 уут төмсийг 25000 төгрөгөөр үнэлсэн тухай тайлан, Х.ы яллагдагчаар өгсөн...” 2017 оны 10 сарын 06-ны өдөр Сангийн хэрэмний дэргэд Серик болон Үжи нарын хамт нэг шил ерөөл архи уугаад тэр хоёроос салаад М.Дүгэрийн хашаанд байдаг гийн зоорины салхивчаар нь орж 5 уут төмс хулгайлж аваад нэг уут төмсийг нь үүрч яваад 36 айлын дэлгүүр оруулж зараад, такси бариад нөгөө 4 уут төмсөө аваад зах дээр очоод ченжүүдэд зарсан. гаас мөнгө авах авлагатай байсан. Тэгээд өгөхгүй болохоор нь зооринд байсан төмснөөс нь 5 уут төмс хулгайлсан юмаа. Зоорины цонх онгорхой байсан. Тэгэхээр нь түлхээд орсон...” гэх мэдүүлэг, яллагдагч Х.ы мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хулгайлах гэмт хэргийн шинжийг “хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” бол гэж заасан ба шүүгдэгч Х. нь хохирогч г эзэнгүй байх үед нь нууцаар түүний ногоо хадгалах зориулалттай зоорь буюу агуулахын цонхоор орж 5 уут төмсийг авсан байх тул түүний үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бий болгож байна гэж үзнэ.

Мөн хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжид “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” хулгайлсан бол гэж заасан ба шүүгдэгч Х. нь ногоо хадгалах зориулалт бүхий цоожтой зоорины цонхоор нэвтрэн орж 5 уут төмсийг хулгайлсан нь хохирогч болон шүүгдэгчийн мэдүүлэг, хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, яллагдагчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлээр тогтоогдож байх тул хуульд заасан хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжид нийцэж байна.

Хуульд агуулах гэдгийг “...эд хөрөнгийг түр болон байнга хадгалах зориулалттай байшин, пин, амбаар, илүү гэр, зоорь...” зэргийг ойлгохоор заасан ба нэвтэрч үйлдэх гэдэгт “...түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх хаалга, түгжээг эвдлэх, онгорхой байхад нь сэм орох...” зэргийг хамааруулан үздэг байна.

Иймд шүүгдэгч Х.ы бусдын ногоо хадгалах зориулалт бүхий зоорины цонхоор орж 5 уут төмсийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч 125000 төгрөгний хохирол учруулсан үйлдэлд нь ******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч Х.ыг агуулахад нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Х.ыг хорих ялаар шийтгэж, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь Х. нь хохирогч гаас мөнгө авах байсан түүнийхээ оронд 5 уут төмс авсан гэх үндэслэлээр түүний үйлдсэн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү гэх дүгнэлт, тайлбарыг гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Учир нь: хохирогч нь хэдийгээр шүүгдэгч Х.д мөнгө өгөх өглөгтэй байсан боловч төмс авч болох талаар зөвшөөрөл өгөөгүй, харин ч шүүгдэгч Х.ыг зөвшөөрөлгүйгээр төмс авсныг мэдэж уг үйлдлийг шалгуулахаар Цагдаагийн байгууллагад гомдол гаргасны улмаас эрүүгийн хэрэг үүсгэгдсэн, улмаар шүүгдэгч Х. нь хохирогчийн зөвшөөрөлгүйгээр нууцаар ногоо хадгалдаг зоорины цонхоор нь орж 5 уут төмсийг хулгайлан авсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон.

Эрүүгийн 1736000000055 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх

 

ажилллагааны зардалгүй, шүүгдэгч Х. нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав. .

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2,3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ******* ******* овогт *******ы ыг агуулахад нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1- д зааснаар Х.ыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн 1736000000055 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажилллагааны зардалгүй, шүүгдэгч Х. нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

  1. Шүүгдэгч Х.д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
  2. Шийтгэх тогтоол уншиж сонсгомогц хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар гомдолоо, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцлээ ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
  3. ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА