| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Маанийн Мөнхтөр |
| Хэргийн индекс | 102/2018/03671/и |
| Дугаар | 102/ШШ2018/03087 |
| Огноо | 2018-10-17 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 102/ШШ2018/03087
| 2018 оны 10 сарын 17 өдөр | Дугаар 102/ШШ2018/03087 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, ... дүгээр хороо, .... дүгээр хороолол, ... тоотод оршин суух, Б... овогт Ч... О... /РД: .../-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, ... дүгээр хороо, .... дүгээр хороолол, ... тоотод оршин суух, Т... овогт Б... Б... /РД: ..../-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.О, хариуцагч Б.Б, шүүх хуралдааны нарын бичгийн дарга Ц.Мөнх-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Оийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Ч.О миний бие 1996 онд Б.Бтай танилцан, 1997 онд гэр бүл болсон. Бид 2007 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр гэрлэлтээ албан ёсоор батлуулсан. Бидний хамтран амьдрах хугацаанд 1997 оны 6 дугаар сарын 30-нд том охин Б.О, 2002 оны 9 дүгээр сарын 5-нд дунд охин Б.Бг, 2008 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр охин Б.Б, 2017 оны 8 дугаар сарын 4-ний өдөр бага охин Б.Маралгуа нар төрсөн. Бид зан харилцааны тааламжгүй байдлын улмаас 2017 оноос хамт амьдрах боломжгүй болсон. Тэр үеэс хойш охид маань миний асрамжинд өсч байгаа, бид одоо тус тусын амьдралтай болсон, цаашид хамт амьдрах боломжгүй тул гэрлэлтийг цуцалж өгнө үү. Эд хөрөнгөний маргаангүй, хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй, охидуудаа би өөрийн асрамжинд авна гэв.
Хариуцагч Б.Бийн шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Б.Б миний бие 1996 онд Ч.Отэй танилцан, 1997 онд гэр бүл болсон. Бид 2007 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр гэрлэлтээ албан ёсоор батлуулсан. Бидний хамтран амьдрах хугацаанд 1997 оны 6 дугаар сарын 30-нд том охин Б.О, 2002 оны 9 дүгээр сарын 5-нд дунд охин Б.Бг, 2008 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр охин Б.Б, 2017 оны 8 дугаар сарын 4-ний өдөр бага охин Б.Маралгуа нар төрсөн. Бид зан харилцааны тааламжгүй байдлын улмаас 2017 оноос хамт амьдрах боломжгүй болсон. Тэр үеэс хойш охид маань ээжийнхээ асрамжинд өсч байгаа, бид одоо тус тусын амьдралтай болсон, цаашид хамт амьдрах боломжгүй тул гэрлэлтийг цуцлахыг зөвшөөрч байна. Эд хөрөнгөний маргаангүй, хүүхдүүдээ ээжийнх нь асрамжинд үлдээхэд татгалзах зүйлгүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.О нь хариуцагч Б.Бт холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Ч.О, хариуцагч Б.Б нар 1996 онд танилцан, 1997 оноос хамтран амьдарч, зохигчид 2007 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлжээ. Тэдний дундаас 1997 оны 6 дугаар сарын 30-нд том охин Б.О, 2002 оны 9 дүгээр сарын 5-нд дунд охин Б.Бг, 2008 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр охин Б.Б, 2017 оны 8 дугаар сарын 4-ний өдөр бага охин Б.Маралгуа нар төрсөн. Гэрлэгчид зан харилцааны тааламжгүй байдлын улмаас 2017 оноос тусдаа амьдарч байгаа болох нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан гэрлэлтийн №0053437 тоот батлах, 0000593945, 0062139, 0168066, 1107003639 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.
Хариуцагч Б.Б нь гэрлэлт цуцлах нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна, хүүхдүүдээ эх Ч.Оийн асрамжид үлдээхэд татгалзахгүй гэх тайлбарыг гаргасан ба гэрлэгчдийг эвлэрүүлэх ажиллагаа амжилтгүй болсон тул 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр ажиллагааг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч Ч.Э дуусгавар болгожээ.
Иймд зохигчдын гэрлэлтийг цуцалж, насанд хүрээгүй Б.Бг, Б.Б, Б.Маралгуа нарыг эх Ч.Оийн асрамжинд үлдээж, нэхэмжлэгч нь хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй, эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6.-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.-д заасныг баримтлан Б... овогт Ч... О... /РД: ..../, Т... овогт Б... Б.../РД: .../ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар охин Б.Б, Б.Бг, Б.М нарыг эх Ч.Оийн асрамжид үлдээсүгэй.
3.Нэхэмжлэгч Ч.О нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй, эд хөрөнгийн маргаангүй гэснийг тус тус дурьдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
5.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг тайлбарласугай.
6.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглосугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР