Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 2017/ШЦТ/155

 

******* аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, нарийн бичгийн дарга Ж.Батцэцэг, улсын яллагч Д.Дуламжав, шүүгдэгч Б.*******, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мандалбаяр нарыг оролцуулан, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн .5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* ******* овогт *******ын *******д холбогдох, эрүүгийн 36000000088 дугаартай 8/20/0159/Э/ индекстэй хэргийг 20 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1984 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр ******* аймгийн Зэрэг суманд төрсөн, 33 настай, эмэгтэй, яс үндэс захчин, бага боловсролтой, мэргэжилгүй хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-4, нөхөр, хүүхдүүдийн хамт ******* аймгийн ******* сумын багийн - тоотод оршин суух аминдаа гэр нэгийн хөрөнгөтэй, сарын өрхийн орлого 200000 төгрөг, ял шийтгэлгүй, ******* дугаарын регистртэй ******* ******* овогт *******ын *******

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтээр /

Шүүгдэгч Б.******* нь 20 оны 11 сарын 14-ний өдөр ******* аймгийн ******* сумын Алаг******* багийн нутаг дэвсгэр Баруун бүсийн төв захад байрлах гутал засварын газарт иргэн *******ын гээгдүүлсэн гэх “8АМ8иЫ0 ОАЬАХУ 37” маркийн гар утсыг завшсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.******* нь үйлдсэн гэмт хэргээ сайн дураар хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр гаргасан “... 20 оны 11 сарын 14-ний өдөр *******ын 37 маркийн гар утсыг авсан нь үнэн бөгөөд миний бие хохирол бүрэн барагдуулсан. Бид хоёрын дунд ямар нэгэн гомдол санал байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү...” гэх хүсэлт /хх-ийн 50-рт/, хохирогч *******ын “...20 оны 11 сарын 14-ний өдөр гутал засварын газарт 37 маркийн гар утсаа үлдээгээд явсан. Б.******* авсан байсан. Би хохирлоо бүрэн барагдуулж авсан тул надад ямар нэгэн гомдол санал хүсэлт байхгүй хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү...” гэх хүсэлт /хх-ийн 49-рт/ болон 20 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 5/29 дугаартай “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” ******* аймгийн Прокурорын газрын тогтоолтой хэргийг ирүүлсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.******* нь гэм буруугийн асуудлаар маргаагүй тул түүний 20 оны 11 сарын 14-ний өдөр ******* аймгийн ******* сумын Алаг******* багийн нутаг дэвсгэр Баруун бүсийн төв захад байрлах гутал засварын газраас хохирогч *******ын гээгдүүлсэн гэх “8АМ81Л\1С ОАЬАХУ 37” маркийн гар утсыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд хэрэгт авагдсан яллах болон өмгөөлөх талуудын нотлох баримтуудыг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Үүнд: Хэргийн газарт үзлэг хийсэн “...Уг хэрэг учрал болсон гэх газар нь ******* аймгийн ******* сумын Алаг******* багийн нутаг дэвсгэр буюу баруун бүсийн тав зах дээр байрлах “Итгэл зүтгэл” гэх нэртэй гутал засварын газар байлаа. Уг гутал засвар нь ертөнцийн зүгээр баруун зүгрүү харсан байрлалтай байв. Уг гутал засварын газарт орж үзлэгийг цагийн зүүний дагуу хийхэд цаасан хайрцагтай, 3 давхар цагаан өнгийн тавиур, тавиуран дээр монгол гуталнууд, хар өнгийн резин хаймар, төмрөөр хийгдсэн 2 ширхэг ус буцалгагч гутлын оёдлын машин, шар өнгийн модон тавиур гутал засварын багаж, шар өнгийн авдар, төмөр сандал, зуух цагаан өнгийн модон тавцантай төмөр сандал зэрэг эд зүйл байлаа. “8АМ81)ЫО 37” маркийн гар утас байсан гэх газры “А” үсгээр тэмдэглэж гэрэл зургийн аргаар бэхжүүлэв..." гэх тэмдэглэл , гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 2-6-рт/

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх- ийн 5-7-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч *******ын өгсөн “...Би 20 оны 11 арын 14-ний өдрийн 13 цагийн үед ******* аймгийн ******* сумын Алаг******* багийн нутаг дэвсгэр Баруун бүсийн төв захад байрлах гутал засварын газар дээр очоод гутлаа засуулахдаа өөрийн 8АМ811МО 37 маркийн гар утсаа лангуун дээр тавьчихсан байгаад алдчихсан. Миний гар утас 8АМЗС1МС 37 маркийн хар өнгийн гар утас байсан. Би гар утсандаа саатай гэр хийсэн байсан. Бас дэлгэцний шилэн наалт нь гол хэсгээрээ бага зэрэг цуурсан байсан. ******* аймгийн Мобикомын салбараас 2016 онд худалдан авч байсан ба гар утасны үнийг сайн санахгүй байна. 8АМ8иМ(3 37 маркийн гар утасны үнийг судалж байгаад хэлье. Миний хажууд гутал засварын эгч, түүний нөхөр, гутал засварын эзний охин, миний төрсөн эгч Баянжаргал эгчийн найз Буджав, Зэрэг сум явна гэсэн цэнхэр дээлтэй хөдөөний эгч байсан... гэх мэдүүлэг/хх-ийн 11-13-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч *******ын өгсөн “...20147 оны 11 сарын 14-ний өдөр манай найз Жаргал над руу утсаар яриад “зах гараад манай хүүхдэд куртка хамт авалцаад өгөөч” гэхээр нь “за тэгье” гэж хэлээд Жаргал болон түүний дүү ******* нарын хамт зах гараад явж байгаад ******* гутлаа янзлуулахаар гуталчин орсон. Жаргал бид 2 мах татуулахаар махны зах орж махаа татуулчихаад буцаж *******ын гутлаа янзлуулсан гуталчин руу ороод түүнийг дагуулаад бараан зах орох гээд явж байтал “гуталчин дотор утсаа үлдээсэн байна” очоод аваадхая гээд бид 2-оос түрүүлээд гүйгээд явсан. Араас нь бид 2 удалгүй явж очтол *******ын гар утас алга болсон байсан. Бид нарыг гуталчин руу яваад ороход гутал засдаг хүний охин нь гараад явсан байсан. Түүний ээж нь охин руугаа залгаад “энд гутлаа янзлуулж байгаа хүмүүс гар утас алга болчихлоо гэж байна. Хүрээд ир” гэж дуудсан чинь тухайн охин нь “ариун цэврийн өрөө орчихоод ирлээ” гэж хэлж ирсэн. Тэгэхээр нь ******* “миний гар утас алга болчихлоо гэж” хэлсэн чинь тэр охин “би яаж мэддэг юм бэ цагдаа дуудаад шалгуулахгүй юу гэж” хэлэхээр нь Жаргал цагдаагийн газар руу өөрийнхөө утсаар залгаж дуудлага өгсөн. Тэгээд байж байтал цагдаа нар ирээд тэр гуталчны охин Б.*******ийг байцаасан чинь би аваагүй гээд байсан. Тэгээд байж байтал Б.******* нь утас авсан гэдгээ хүлээгээд *******ын гар утсыг хуучин дулааны хавьд аваачиж газар булж орхисон гэхээр нь ******* очиж үзсэн чинь газар булсан утсыг нь өөр хүмүүс аваад явсан байсан. 37 маркийн шаргал гэртэй утас байсан. Гутал засдаг хүний охин Б.******* гэдэг эмэгтэй хүн хулгайлсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн -рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч П.Баянжаргалын өгсөн “...20 оны 11 сарын 14-ний өдөр би *******, ******* нарын хамт зах гараад явж байгаад ******* өөрийнхөө гутлыг янзлуулна гэж хэлээд гутал засдаг газар ороод ******* бид 2 мах татуулахаар махны зах орчихоод буцаад Мөнгөнсувд дээр ирээд түүнийг дагуулаад бараан зах орохоор явж байтал “би утсаа гутал засдаг хүний тавиуран дээр тавьчихаж очоод аваадхая” гэж хэлээд явсан.

Тэгээд бид 2 араас нь ороход *******ын гар утас алга болсон байхаар нь *******ын утасруу залгасан чинь дуудаад авахгүй болохоор нь би тэр гуталчин эгчээс таны хажууд сууж байсан охин хаачсан бэ? гэсэн чинь ариун цэврийн өрөө орохоор явсан гэж надад хэлээд утсаараа залгаад охиндоо “Энд хүмүүс утас алга болчихлоо гээд байна. Хүрээд ир” гэж дуудсан чинь тэр охин нь хүрч ирээд “та хэд өөрсдөө гараад хүнд өгчихөөд ирсэн байлгүй” гэж хэлээд надруу дайраад байсан. Тэгэхээр нь би цагдаа дуудсан чинь цагдаа нар ирээд “энд ямар хүмүүс байсан бэ?” гэж асуухаар нь “энд бид нараас өөр хүн байгаагүй” гэсэн чинь тэгвэл энэ дотроо байгаа юм байна гэж цагдаа нар хэлээд Б.******* гэдэг хүнээс утас авсан уу? гэж байцаасан чинь би аваагүй гээд байсан. Тэгээд байж байтал орой нь манай дүү ******* гутал засдаг эгчийн охин Б.*******тэй уулзахад “Миний гар утсыг авсан. Чи надад мөнгө өгвөл гаргаж өгнө” гэхээр нь 150000 төгрөг өгсөн чинь манай дүүг хуучин дулааны тийшээ дагуулж очоод та 2 наанаа байж бай би аваад ирье гэж хэлж яваад буцаж ирээд би утсыг чинь газар доор булсан байсан чинь хүн авсан байна ш дээ гэж хэлээд 2 даавуу гаргаж ирээд намайг газар булж байхад нэг хүн ирж байсан. Тэр хүн авсан юм шиг байна гэж хэлсэн байсан... Х7 маркийн шаргал гэртэй утас байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 18-рт/

Эд зүйл үнэлсэн тухай тайлангаар “...Затзипд 37 маркийн гар утас 1 ширхэг 450000 төгрөг... гэх баримт /хх-ийн 20-рт/

Эд зүйл үнэлсэн тухай тайлангаар ...“НуипсНа маркийн хөргөгч 1 ширхэг 350000 төгрөг... гэх баримт /хх-ийн 23-рт/

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 26-27-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.*******ийн яллагдагчаар өгсөн “...20 оны 10 сарын 14-ний өдөр ээжийнхээ гутал засварын газар ирээд байж байтал нэг эгч гутлаа янзлуулчихаад гар утсаа манай ээжийн гутал засварт мартаад гарахаар нь би тухайн утсыг аваад ариун цэврийн өрөө орох гээд явж байтал манай ээж над руу утсаар залгаад “сая гутал засуулаад гарсан хүн орж ирээд миний утас хаана байна гэж асуугаад байна чи хүрээд ир гэхээр нь би куртканы зүүн талын карманаас гар утсыг аваад дуугий нь хаачихаад энгэрийнхээ кармаанд утсыг хийчихээд гутал засвар дээр ирсэн чинь тэр утасны эзэн ирсэн. Надаас утсаа нэхэхээр нь би утсыг чинь аваагүй” гэж хэлээд тэр хүмүүс цагдаа дуудаад цагдаа нар дээр ирээд надаас утас авсан уу гэж асуухаар нь “би аваагүй “гэж тэр хүмүүст хэлсэн чинь тэр хүмүүс яваад өгсөн. Тэгэхээр нь би гэрлүүгээ очоод улавчаа аваад гарч байтал тухайн утасны эзэн надруу залгаад би танайх руу очиж байна гэж хэлэхээр нь би сандраад тухайн авсан 37 маркийн гар утсаа хашааныхаа доод талд аваачаад гялгар цаасанд хийгээд гадна талаар нь даавуунд ороогоод газар ухаж байгаад булсан. Тухайн үед намайг утас булж байхад доороос нэг эрэгтэй хүн ирж байсан. Би тэгээд утсаа булчихаад цэцэрлэг ороод хүүхдээ аваад гэртээ иртэл тухайн гар утасны эзэн надад 150000 төгрөг өгнө гэхээр нь би тухайн утсыг нь авсан гэдгээ хүлээгээд тухайн булсан газраа очиж утас авч өгөх гээд очтол миний булсан газраас тухайн утас алга болсон байсан. Намайг утсыг булж байхад ирж байсан нэг эрэгтэй хүн харчихаад аваад явсан байсан. Тэр гутлаа засуулсан хүн утсаа мартаад гарахаар нь би мөнгөний хэрэг болж байсан учраас тухайн 37 маркийн гар утсыг авсан юм... Би тухайн ирж байсан хүнийг харвал танихгүй нилээн зайтай ирж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-рт/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар “...******* ******* овогт *******ын ******* нь урьд ял шийтгэлгүй...” гэх баримт /хх-ийн 45-рт/

Хохирогч *******ын “...Би хохирлоо төлүүлж авсан тул надад ямар нэгэн санал гомдол байхгүй...” гэх хүсэлт /хэргийн 48-рт/

Шүүгдэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Нэг эгч гутлаа янзлуулж байгаад манай ээжийн гутал засдаг амбаарт утсаа мартсан байсан. Тэр хугацаанд би балмагдаад өгч чадаагүй байж байгаад сандарч яваад тэр утсаа алдсан...” гэх мэдүүлэг зэрэг болно.

Хэрэгт авагдсан болон хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамраалтай, хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж үзэхэд:

Шүүгдэгч Б.******* нь 20 оны 11 сарын 14- ний өдөр ******* аймгийн ******* сумын Алаг******* багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Баруун бүс төв захад байрлах гутал засварын газар хохирогч *******ын гээгдүүлсэн түүний өмчлөлийн 450000 төгрөгний үнэ бүхий “САМ311МО ОА1АХУ ^7”маркийн гар утсыг гээгдэл эд хөрөнгө болохыг мэдсээр байж завшиж хохирогчид 450000 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт үйлдсэн нь нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.*******ийн гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшиж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт үйлдэлд ******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн .5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т зааснаар “бага хэмжээний хохирол” гэж 300 нэгжтэй тэнцэх хэмжээний хохирлыг хэлэх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар нэг нэгж нь мянган төгрөгтэй тэнцэнэ гэж заасан байх тул 300000 төгрөгтэй тэнцэх хэмжээний хохирлыг бага хэмжээний хохирол байхаар хуульд заажээ.

Шүүгдэгч Б.******* нь хохирогч *******ад 450000 төгрөгний хохирол учруулсан нь хэргийн 20 дугаар хуудас дахь “САМЗиЫО (ЗАЬАХУ 37”маркийн гар утас-450000 төгрөг” гэх үнэлгээний баримт болон хохирогчийн мэдүүлэгээр тогтоогдож байх тул бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэж үзэв.

Иймд шүүгдэгч Б.*******ийг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшиж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэргийн 45 дугаар хуудас дахь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.******* нь хохирогч *******ад учирсан хохирлыг төлсөн болох нь хохирогч *******ын өгсөн... Би хохирлоо төлүүлж авсан тул надад ямар нэгэн санал гомдол байхгүй... гэх хүсэлтээр /хх-ийн 48-рт/ тогтоогдсон болно.

Шүүгдэгч Б.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн .5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон 450 нэгж буюу 450000 төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн .5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ийг 450 нэгж буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ээр 450000 төгрөгний торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн 360000000088 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид учирсан хохирол төлөгдсөн зэргийг тус тус дурдаж, шүүгдэгч Б.*******ийн эзэмшлийн Нуипс1а1 маркийн хөргөгчийг битүүмжилсэн прокурорын 20 оны 11 сарын 30 - ны өдрийн 5/60 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг хэвээр үлдээв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .4 дүгээр зүйлийн 4,5 дахь хэсэг, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ******* ******* овогт *******ын *******ийг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшиж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасныг журамлаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн .5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ******* овогт *******ын *******ийг 450 нэгж буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ******* овогт *******ын *******ээр 450000 төгрөгний торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг тайлбарласугай.
  5. Эрүүгийн 36000000088 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид учирсан хохирол төлөгдсөн болохыг тус тус дурдсугай.
  6. Шүүгдэгч Б.*******ийн эзэмшлийн Нуипс!а1 маркийн хөргөгчийг битүүмжилсэн прокурорын 20 оны 11 сарын 30-ны өдрийн 5/60 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг хэвээр үлдээсүгэй.
  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Б.*******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр хэрэглэсүгэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч гомдолоо,