Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 2916

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1 дэхь хэсэгт зааснаар гомдол гаргагч С.Т М замд холбогдуулан гаргасан Мо даргын 2017 оны 03 сарын 16-ны өдрийн Б-2-36 тоот Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалын өөрт хамаарах хэсгийг хүчингүй болгуулах, У тасгийн орлогч дарга- ерөнхий инженерийн ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговорт 44.595.313 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал,эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар гомдол гаргагчийн гомдол нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь уншин сонсгосноор хуулийн хүчин төгөлдөр болох бөгөөд шийдвэрийг зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах этрхэй.