Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 105/2016/0244/Э |
Дугаар | 246 |
Огноо | 2016-11-18 |
Зүйл хэсэг | 099.2., |
Улсын яллагч | БЭнхтуул |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 246
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч ДМөнхтуяа даргалж шүүгч ЧАлтанцэцэг ТШинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ХТүмэнчимэг
иргэдийн төлөөлөгч СБямбадорж
улсын яллагч БЭнхтуул
хохирогч ЖМаналжав
шүүгдэгч ЦАлтанчимэг түүний өмгөөлөгч АМөнхсайхан нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 1813 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харчу овогт Цэрэндоржийн Алтанчимэгт холбогдох эрүүгийн 201625011801 дугаартай хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр яллагдагчийг шүүхэд шилжүүлж энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн 1979 оны 11 дүгээр сарын 21-ны өдөр Хэнтий аймагт төрсөн 25 настай эмэгтэй халх бүрэн дунд боловсролтой мэргэжилгүй эрхэлсэн тодорхой ажилгүй ам бүл 2 нөхрийн хамт Хэнтий аймгийн Батноров сум 7-р баг Бэрх 1-р хороо 60 байр 09 тоотод оршин суух улсаас авсан гавъяа шагналгүй хэрэг хариуцах чадвартай урьд ял шийтгэлгүй Харчу овогт Цэрэндоржийн Алтанчимэг /РДСФ79112103/
Холбогдсон гэмт хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч ЦАлтанчимэг нь 2016 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Консулын 2-54 тоот гэртээ согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж төрсөн эх ЖМаналжавын баруун далан тус газарт 1 удаа нөхөр ЮАмарлингийн зүүн өвдөг зүүн бугалган тус газарт 1 удаа тус тус хутгалж ЖМаналжав ЮАмарлин нарын бие махбодид хөнгөн гэмтэл учруулж догшин авирлан хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ
Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав Үүнд
Шүүгдэгч ЦАлтанчимэг нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ Амарлингийн маш их дарамт шахалтын улмаас байнга архидан согтуурдаг Тухайн үед их согтуу байсан болохоор сайн санахгүй байна Миний эгэмийг хугалж эмчлүүлж байсан Энэ бүгдийг хэлээгүй нь миний алдаа Амарлин нь өмнө ял эдэлж байсан хүн тул Амарлингаас айдаг байсан 2014 оны Амарлин хамтран амьдрагчтайгаа ирж нийлж зодон цаасны хутгаар нүүрийг зүсч миний амьдралд хар толбо үлдээсэн Үүний улмаас ажил хийх чадваргүй болсон Энэ хэргийг Чингэлтэй дүүргийн прокурорын газарт түдгэлзүүлсэн 2016 онд 1 сард дахин зодуулсан 2008 оноос манай ээжийн бие сэтгэл санаанд хүчирхийлэл учруулж байсан Би Амарлинг хутгалсан нь үнэн Ээжийг Амарлин хутгалсан Амарлин надад чи гэр бүлээ бодоод өөрийгөө хутгалсан гэж хэл анхны хэрэг тул ял шийтгэл эдлэхгүй би өмнө нь ял шийтгэл эдэлж байсан болохоор шууд шоронд явна гэж хэлсэн Тэгэхээр нь би Амарлин ээжийг хутгалсан тухай хэлээгүй гэв
Хохирогч ЖМаналжав нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ Амарлин босч ирээд Алтанчимэгийг үсдэж ширээ мөргүүлсэн Тэр бол энгийн үзэгдэл өдөр болгон зодуулдаг Алтанчимэг Амарлин хоёр хоорондоо маргалдаад байсан Би ширээн дээр хутга байсныг хараагүй Алтанчимэг хутга барьсан байсныг хараад Амарлинд хутгыг нь ав гэж хэлсэн Амарлин өндийгөөд ирэхэд цус гарсан Амарлинг хутгалсныг мэдээгүй Тэгээд Амарлин цусаа гоожуулаад цаашаа явсан Би хажуугаар нь гарч явахдаа хэний гарт хутга байгааг хараагүй Миний араас хутгалсан Тэр чигээрээ гүйгээд түц ороод эгч нь хутгалуулчихлаа хараад өгөөч гэхэд их ангайсан байна гэсэн Амарлин манайд хамт амьдарч байсан Бэлгийн гаж донтой намайг хүчирхийлж байсан Цагдаад хандъя гэхээр Алтанчимэг нөхрөө хамгаалаад зөвшөөрдөггүй байсан гэв
Шүүгдэгч ЦАлтанчимэгийн мөрдөн байцаалтанд өгсөн Тухайн зүйл санамсаргүй болоод өнгөрсөн Эхлээд нөхрийнхөө бугалганд хутгалаад дараа нь ээжийнхээ баруун даланд нэг удаа хутгалсан байсан Ээж чи архичин боллоо гэж хэлээд Амирлангийн зүүн хацар орчим руу ээтэн гуталтай хөлөөрөө өшиглөөд авсан Тэгэхээр нь би та чинь яаж байгаан бэ гэж хэлсэн Амарлин их согтуу байсан болохоор босох тэнхэл байхгүй байсан Би уурлаад ширээний хажууд байдаг тавиур дээр байсан заазуурыг аваад ээж рүү очсоноо санадаггүй юм Ээжийн толгойноос цус гарахад би ухаан орсон гэх мэдүүлэг /хх 72-76 дугаар хуудас/
Хохирогч ЖМаналжавын мөрдөн байцаалтанд өгсөн Тооцооны 45000 төгрөг аваx гээд очиход Амарлин Алтанчимэг нар согтуу матраасан дээрээ хэвтэж байсан Тэгтэл Алтанчимэг Амарлинг мөнгийг нь өгөөч гээд өшиглөөд чамаас болж би загнуулж байна гэж байсан Тэгээд Алтанчимэг эргээд хоолны шүүгээ рүү яваад хутга барьчиxсан Амирлан руу явж байсан Би Амарлинд хөөе наад эхнэрээ аваач бас л хутга шөвөг барьсан байна хутгыг нь аваач гэж xэлсэн Тэгтэл Амарлин өндийгөөд босоx шиг болоод л гараас нь цус гараад ирсэн Амарлин угаадасны хувинд гараа унжуулаад цусыг нь гоожуулаад зогсож байсан Би ч бас гарах гээд эргэтэл миний араас дүрчиxсэн гэх мэдүүлэг /хх 27-28 32 дугаар хуудас/
Хохирогч ЮАмарлингийн мөрдөн байцаалтанд өгсөн Алтанчимэг ээжийг хутгалсныг мэдээгүй цагдаа дуудахад гэрээс гарсан тэр үед ээж танай Алтанчимэг чинь намайг хутгалчиxсан гээд зогсож байсан Алтай согтуу байсан учир ээж рүүгээ дайраад та дандаа манай амьдралд оролцож хэрүүл хийж байx юм гэж хэрэлдсэн Би тэр үед нь хэвтэж байсан Тэгтэл Алтай зууш хэрчдэг цагаан хутгыг шүүгээн дээрээс аваад эргэсэн Тэр үед нь ээж Алтанчимэгийг бариад хүл хутга барьчиxсан байна гэж хэлсэн Би босоод иртэл над руу дайрсан ба хөлөөрөө хальт xаатал зүүн xөлний гуянд нэг удаа хутгалсан Тэгээд тэр хоёр гадагшаа гарсан Миний зүгээс гомдол санал гэх зүйл байxгүй байна гэх мэдүүлэг /хх 29-31 33-35 дугаар хуудас/
Гэрч ББилгүүний мөрдөн байцаалтанд өгсөн Хаягийн бүртгэл байxгүй байсан ба хаягийг хайx явцад тэр айлын урд талын xүнсний муxлаг дотроос нэг эгч гарч ирээд дуудлага өгсөн xүн нь би байгаа юм гэж хэлсэн Тэгээд шарxны байдлыг үзэxэд ерөнxийдөө хутганы нэвтэрсэн шарх байсан учраас эмнэлэг зөөx гэхэд дахиад нэг xүн байгаа гэж хэлсэн Тэгээд зааж өгсөн хаягаар нь очиxод нөгөө эгч би ороxгүй гээд манай машинд суугаад үлдсэн Нөхөр нь саарал ноосон цамц өмссөн цаашаа хараад хэвтэж байсан Тэр хүн нэлээд согтолттой гэрээс иx хэмжээний арxи үнэртэж байсан Эргүүлээд үзлэг хийхэд зүүн гарын бугалга орчимд зүсэгдэж нэвтэрсэн шарxтай шархнаас цус алдсан байдалтай байсан Тухайн үед нь ээж нь арxи уугаагүй манай оxин цагаан иштэй хутгаар даланд хутгалсан гэж ярьж байсан гэх мэдүүлэг /хх 36-37 дугаар хуудас/
Гэрч БПунцагбалжирын мөрдөн байцаалтанд өгсөн Ээж нь гэх эмэгтэй түргэний машинд сууж байсан Тэгээд бид хоёр дотогшоо ороxод нөхөр нь гэх эрэгтэй гаран дээрээ хутгалуулсан байдалтай согтуу xэвтэж байсан ба эхнэр гэx эмэгтэй согтуу орилж хашгираад ээжийгээ нөxөртэйгээ хардаад байгаа байдалтай үг яриа хэлж байсан Гэр орных нь байдал шалан дээгүүр цустай даавуу байсан ба гэрийн шалаар цус мэт зүйл байсан гэх мэдүүлэг /хх 38 дугаар хуудас/
Гэрч БОтгонбаярийн мөрдөн байцаалтанд өгсөн Алтанчимэг нь согтуу сэрүүн байсан ба нөxөр нь гэх залуу гарандаа хутгалуулсан байдалтай хэвтэж байсан Алтанчимэг бол тухайн үед би хутгалаагүй гэж байсан боловч гэр дотор нь цустай даавуу мэт зүйл байсан гэх мэдүүлэг /хх 39 дүгээр хуудас/
Гэрч ДМөнгөнцэцэгийн мөрдөн байцаалтанд өгсөн Амарлин Алтанчимэг нар нь 2015 оны 10 сараас манай хашаанд 3 тоот өрөөг түрээслэн амьдарч эxэлсэн Сард 80000 төгрөгөөр түрээслэн суудаг байсан Хадам ээж нь ирж xоол хийдэг түүнийг нь Амарлин худалдан борлуулдаг эхнэр Алтанчимэг нь бол нэмэргүй xүүxэн байсан Амьдарч байx хугацаандаа иxэвчлэн арxи уудаг Би хутгалдаг өдөр нь гэртээ байгаагүй ба хотод байдаг байрандаа очиж хэд хоноод ирэхэд хутганы хэрэг нь болоод өнгөрсөн эх нөхөр хоёр нь оёдол тавиулсан байсан гэх мэдүүлэг /хх 40 дүгээр хуудас/
Гэрч ДНямбатын мөрдөн байцаалтанд өгсөн Ээжийнх нь нуруу орчимд алга дарам газар цус болчиxсон Амарлингийн гарын бугалганы дээр ангайгаад маx нь гарчиxсан байсан Тэр үед Амарлин согтуу байсан болоxоор зүгээр гээд байсан ч Амарлинг ээжтэй нь хамт эмнэлгийн машин аваад явсан гэх мэдүүлэг /хх 41-42 дугаар хуудас/
Гэрч БНандинцэцэгийн мөрдөн байцаалтанд өгсөн Цагдаагийн дэслэгч ББатзоригт энэ хүн хутгатай байна гэж хэлээд гартай байсан цүнхээр Алтанчимэгийн гаран дээрээс нь барьж аваад хутгыг булааж авсан Жолооч машинаа зогсоож биед нь дахин үзлэг хийгээд хутгыг хаанаас авсан талаар асуухад би өөрийн биеийг хамгаалах зорилгоор гуталчингаас авсан гэж хэлж байсан Алтанчимэгийн баруун билүү зүүн гарын шуу орчимд бага зэрэг зурагдсан өнгөц шарх үүссэн байснаас өөр бусад хүний биед ямар нэгэн гэмтэл шарх үүсээгүй Алтанчимэг нь архи уусан үедээ догшин ширүүн ааш зантай болдог гэдгийг нь ойлгож авсан Мөн маргааш нь Алтанчимэг согтуу ирсэн би коридорт зогсож байхыг нь харчихаад та ороод ир байцаагч одоо ороод ирнэ гэхэд орж ирэхгүй цаашаа явах гэхээр нь би ойртоод очиход намайг үсдээд авсан Ер нь Алтанчимэг нь маш их архи уудаг гэх мэдүүлэг /хх 43-44 дугаар хуудас/
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн шүүх эмнэлгийн үзлэги хийсэн ¹5928 актад
1 ЖМаналжавын биед баруун даланд хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо Уг гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн байна
2 Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн ГЗТЖ-н 241-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна
3 Дээрх гэмтэл нь тухайн үед үүссэн шинэ гэмтэл байна
4 Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдантанд нөлөөлөхгүй болно гэжээ /хх 46 дугаар хуудас/
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн ¹5948 актад
1 Амарлингийн биед зүүн бугалганд шарх тохойн үений дотор талд цус хуралт зүүн хөлийн өвдөгт шарх гэмтэл тогтоогдлоо Тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой
2 Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ
3 Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 241-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна
4 Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдантанд нөлөөлөхгүй гэжээ /хх 48 дугаар хуудас/
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн шинжээчийн ¹3938 дүгнэлтэд
1 Шинжилгээнд ирүүлсэн саарал өнгийн давууны хэсэг цагаан цэнхэр өнгийн нүүр гарын алчуур дээр цус илэрсэн Бусад биологийн гаралтай ул мөр илрээгүй
2 Саарал өнгийн даавууны хэсэг цагаан цэнхэр өнгийн нүүр гарын алчуур дээрх цус нь ABO системээр А/II/ бүлгийн харъяалалтай байна
3 12 см төмөр иштэй 145 см ажлын хэсэгтэй 265 см урттай хутга ягаан өнгийн алчуур ногоон өнгийн алчуур дээр цус болон биологийн гаралтай бусад ул мөр илрээгүй гэжээ /хх 50 дугаар хуудас/
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн шинжээчийн ¹4246 дүгнэлтэд
1 Хар өнгийн ноосон цамц дээр цус илэрсэн Уг цус нь А/II/ бүлгийн харъяалалтай байна гэжээ /хх 52 дугаар хуудас/
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн шинжээчийн ¹4247 дүгнэлтэд
1 ЖМаналжавын өмсөж байсан гэх шаргал өнгийн пальто хүрэн эрээн өнгийн урт эмэгтэй хүний майк дээр цус илэрсэн Уг цус нь А/II/ бүлгийн харъяалалтай байна гэжээ /хх 54 дүгээр хуудас/
Шүүх сэтгэц эмгэг судлалын №942 дүгнэлтэд
1 ЦАлтанчимэг нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна ЦАлтанчимэг нь хэрэг үйлдэх үедээ өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгох чадвартай байсан байна Үйлдсэн хэргийн талаар тайлбарлан мэдүүлэг өгөх чадвартай байна
2 ЦАлтанчимэг нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна
3 ЦАлтанчимэг нь сэтгэцийн эмнэлгийн хяналтанд байдаг гэх баримт мэдээлэл үгүй байна Цаашид сэтгэцийн эмнэлгийн хяналтанд байх шаардлагагүй байна
4 ЦАлтанчимэг нь хэрэг хариуцах чадвартай байна гэжээ /хх 57-58 дугаар хуудас/
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /хх 9-14 дүгээр хуудас/
Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол тэмдэглэл /хх 24-26 дугаар хуудас/
Иргэний үнэмлэхний лавлагаа /хх 75 дугаар хуудас/ урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 79 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв
Шүүгдэгч ЦАлтанчимэг нь 2016 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Консулын 2-54 тоот гэртээ согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ төрсөн эх ЖМаналжавын баруун далан тус газарт 1 удаа нөхөр ЮАмарлингийн зүүн өвдөг зүүн бугалган тус газарт 1 удаа тус тус хутгалж давтан үйлдлээр ЖМаналжав ЮАмарлин нарын бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч хохирогч гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо
Шүүгдэгч ЦАлтанчимэг нь хувийн сэдэлтээр тухайлбал өөрийн төрсөн эх ЖМаналжав нөхөр ЮАмарлин нартай хоол зарсан 45000 төгрөг байхгүй болгосон талаар маргалдсаны улмаас дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдож байх тул шүүгдэгч ЦАлтанчимэгийг бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрсан гэж дүгнэх үндэслэлгүй бөгөөд хэргийн үйл баримтаар танхайрах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг үгүйсгэж байна
Иймд ЦАлтанчимэгт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 1813 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 992 болгон өөрчилж түүнийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг давтан үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна
Шүүх шүүгдэгч ЦАлтанчимэгт ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн хохирогч нар нэхэмжлэх зүйлгүй согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус харгалзан үзлээ
Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар иштэй цаасны хутга 1 ширхэг саарал никель гадаргуутай 265 см урттай ажлын хэсэг нь 25х145 см бариул нь 12 см бариул дээрээ 3 хадаастай голын хадаасны хоёр талд НЕ RO гэж таслаж бичсэн бичвэртэй хутга 1 ширхэг хүрэн толботой саарал өнгийн даавууны хэсэг бүдэг толботой цагаан цэнхэр өнгийн нүүр гарын алчуур бор толботой ягаан өнгийн алчуур бор толботой ногоон өнгийн алчуур Амарлингийн өмсөж байсан гэх энгэр ханцуй нь улаан хүрэн өнгийн бохирдолтой хар өнгийн ноосон цамц Маналжавын өмсөж байсан шаргал өнгийн пальто хүрэн эрээн өнгийн эмэгтэй хүний майк зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж шүүгдэгч ЦАлтанчимэгийн цагдан хоригдсон 70 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож хохирогч нар нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй байна