Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/853

 

 

 

 

 

 

  2022         08          30                            2022/ШЦТ/853

 

 

                                 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Дарьсүрэн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Номин,   

улсын яллагч Г.Ганхөлөг,

иргэний хариуцагчийн өмгөөлөгч А.Саулегүль,

шүүгдэгч Х.Т, түүний өмгөөлөгч Т.Отгонбаяр,

шүүгдэгч Ш.Э, түүний өмгөөлөгч Ж.Иманмагзам,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч П.Анударь нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дэх хэсгийг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Р овогт Б.Б,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ш.Э,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Х.Т нарт холбогдох эрүүгийн “1902001160269” дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

           Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1980 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, банк санхүүч мэргэжилтэй, ам бүл 1, ял шийтгэлгүй, Р овогт Б.Б  

Монгол улсын иргэн, 1988 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Онцгой байдал- гамшгаас хамгаалах алба мэргэжилтэй, ам бүл 5, эцэг, эх хүүхдүүдийн хамт, ял шийтгэлгүй, Б овогт Ш.Э

Монгол улсын иргэн, 1979 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Өвөрхангай аймгийн Хар хорин суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, 1999 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Өвөрхангай аймгийн сум дундын шүүхийн 1/43 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.1.3-д зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлсэн, Т овогт Х.Т

Шүүгдэгч нарын холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Нэг: Шүүгдэгч Нийтийн албан тушаалтан болох Б.Б нь Төсөл сонгон шалгаруулах комиссын нарийн бичгийн дарга, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирлаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Ш.Э-той урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, гэмт хэргийг үйлдэхийг санаачлан, түүнийгээ хэрэгжүүлэхийн тулд Ш.Э-ын үүсгэн байгуулсан “О” компаниар дамжуулан Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авах шаардлага хангахгүй байхад төслийг 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр “Төсөл сонгон шалгаруулах комисс”-ын хуралдаанаар хэлэлцүүлэн, дэмжиж, 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас “М” төслийг хэрэгжүүлэхээр 1,550,000,000 төгрөгийн санхүүжилтийг “О” ХХК-ийн Г банкны 1405007436 тоот дансаар шилжүүлэн авч зээлийн хөрөнгийг 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүртэл хугацаанд зориулалтын бусаар зарцуулан, өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, Жижиг дунд үйлдвэрийг дэмжих санд их хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дэх хэсгийг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг,  

Мөн шүүгдэгч Б.Б нь Ш.Э-той урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгож буюу гэмт хэрэг үйлдэж олсон 1,550,000,000 төгрөгийг Ш.Э, Х.Т нартай урьдчилан үгсэн тохиролцож, тэдгээрийн үүрэг оролцоог хуваарилах замаар зохион байгуулан “Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сан”-гаас 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 1,550,000,000 төгрөгийн зээл авсан Ш.Э-ын үүсгэн байгуулсан “О” ХХК-ийг 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн эцэг Р.Б-гийн үүсгэн байгуулсан “Э” ХХК-ний ажилтан болон Х.Т-гийн нэр дээр шилжүүлэн авсан ба 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн, “О” ХХК-ийн “Г” банкны тоот долларын дансанд 1.132.200.000 төгрөгийг шилжүүлэн авч Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй барилгын 11 давхарт 386,36кв метр талбайг захиалга хийж улмаар, иргэн Ш.Э-д нийт 123,705,000 төгрөг, иргэн Б.Г “Х” банкны дансанд 34,000,000 төгрөг, иргэн Ж.Г-ын “Х” банкны төгрөгийн харилцах 0 тоот данс руу 150.000.000 төгрөг,иргэн Х.Т-д 40,000 төгрөг,иргэн В.Эын “Г” банкны долларын харилцах тоот данс руу 10,000,000 төгрөг, иргэн О.М-ын Г банкны төгрөгийн харилцах тоот данс руу 100.000.000 төгрөг тус тус шилжүүлэх зэргээр түүнийг авч, эзэмшиж, ашигласан ба хууль бусаар олсон мөнгөний эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй барилгын объект болгон хувиргаж, байнга тогтвортой мөнгө угаасан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д,

Хоёр: Шүүгдэгч Ш.Э нь нийтийн албан тушаалтан болох Б.Б-тэй урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, Б.Б-гийн Төсөл сонгон шалгаруулах комиссын нарийн бичгийн дарга, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирлаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “О” компаниар дамжуулан Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авах шаардлага хангахгүй байхад төслийг 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр "Төсөл сонгон шалгаруулах комисс”-ын хуралдаанаар хэлэлцүүлэн, дэмжиж, 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас “М” төслийг хэрэгжүүлэхээр 1,550,000,000 төгрөгийн санхүүжилтийг “О” ХХК-ийн “Г” банкны тоот дансаар шилжүүлэн авч, зээлийн хөрөнгийг 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүртэл хугацаанд зориулалтын бусаар зарцуулан, өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, Жижиг дунд үйлдвэрийг дэмжих санд их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас төсөл хэрэгжүүлэх нэрийдлээр 1,500,000,000 төгрөгийн зээл авсан өөрийн үүсгэн байгуулсан “О" ХХК-ийг Х.Т-гийн нэр дээр шилжүүлэх, төслийг зээлийг зориулалт бусаар захиран зарцуулах зэргээр бүлэглэн гүйцэтгэгчийн үүрэгтэй хамтран оролцсон буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2,

Мөн шүүгдэгч Ш.Э нь Б.Б-тэй урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгож буюу гэмт хэрэг үйлдэж олсон 1,550,000,000 төгрөгийг мэдсээр байж Б.Б, Х.Т нартай урьдчилан үгсэн тохиролцож, “Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сан”-гаас 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 1,550,000,000 төгрөгийн зээл авсан өөрийн үүсгэн байгуулсан “О” ХХК-ийг 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Б.Б-гийн эцэг Р.Б-гийн үүсгэн байгуулсан “Э” ХХК- ний ажилтан болох Х.Т-гийн нэр дээр шилжүүлэн өгсөн, 2014 оны 12 дугаар сарын 24- ний өдрөөс эхлэн, “О” ХХК-ийн “Г” банкны тоот долларын дансанд 1,132,200,000 төгрөгийг шилжүүлэн авч Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлаж буй барилгын 11 давхарт 386,36кв метр талбайг захиалга хийж улмаар, өөрөө нийт 123,705,000 төгрөг авч,иргэн Б Гантулгын “Х” банкны дансанд 34,000,000 төгрөг,иргэн Ж.Г-ын “Х” банкны төгрөгийн харилцах 0тоот данс руу 150.000.000 төгрөг иргэн Х.Т-д 40,000 төгрөг, иргэн В.Э-ын Г банкны долларын харилцах 2109377293 тоот данс руу 10.000.000 төгрөг, иргэн О.М-ын Г банкны төгрөгийн харилцах  тоот данс руу 100.000.000 төгрөг тус тус шилжүүлэх зэргээр түүнийг авч, эзэмшиж, ашигласан ба хууль бусаар олсон мөнгөний эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй барилгын объект болгон хувиргаж, байнга тогтвортой мөнгө угаасан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2,

Гурав: Шүүгдэгч Х.Т нь Б.Б, Ш.Э нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгож буюу гэмт хэрэг үйлдэж олсон 1,550,000,000 төгрөгийг мэдсээр байж Б.Б, Ш.Э нартай урьдчилан тохиролцож бүлэглэн, “Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сан”-гаас 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 1,550,000,000 төгрөгийн зээл авсан Ш.Э-ын үүсгэн байгуулсан “О” ХХК-ийг 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр өөрийн нэр дээр шилжүүлэн авсан ба 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн, “О" ХХК-ийн “Г” банкны 1405101239 тоот долларын дансанд 1,132,200,000 төгрөгийг шилжүүлэн авч Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй барилгын 11 давхарт 386,36кв метр талбайг захиалга хийж улмаар, өөрөө 40,000 төгрөгийг авч, иргэн Ш.Э-д нийт 123,705,000 төгрөг, иргэн Б.Г “Х” банкны дансанд 34,000,000 төгрөг,иргэн Ж.Г-ын “Х” банкны төгрөгийн харилцах 0тоот данс руу 150.000.000 төгрөг, иргэн В.Э-ын Г банкны долларын харилцах 2109377293 тоот данс руу 10,000,000 төгрөг,иргэн О.М-ын “Г” банкны төгрөгийн харилцах тоот данс руу 100.000.000 төгрөг тус тус шилжүүлэх зэргээр түүнийг авч, эзэмшиж, ашигласан ба хууль бусаар олсон мөнгөний эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй барилгын объект болгон хувиргаж, байнга тогтвортой мөнгө угаасан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан гэмт хэрэгт  тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Х.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Миний бие шүүгдэгч Ш.Э, Б.Б нартай хамтарч жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас зээл авсан зүйл байхгүй. Надад тухайн сангаас хамтарч зээл авъя хэмээн санал тавьж байсан хүмүүс байсан хэдий ч хэн нэгэнтэй хамтарч зээл авч байсан зүйлгүй...” гэв.

 

Шүүгдэгч Ш.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Миний бие өөрийн төрсөн эцгийн хамт 2013 онд жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас зээл авахаар “М” нэртэй төслөө бэлтгэсэн. Төслийг аавын хамт бэлтгэсэн бөгөөд төсөл дэмжигдэж, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас зээл авсан. Гэвч аав эрүүл мэндийн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хамтдаа төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх боломжгүй болсон. Аавынхаа зааварчилгааны дагуу компанийг Х.Т рүү шилжүүлсэн...” гэв.

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Улсын яллагчийн үйлдсэн яллах дүгнэлтийг үл хүлээн зөвшөөрч байна. Дээрх яллах дүгнэлтэд компанийн үйл ажиллагаатай холбогдуулан гаргасан зардлуудыг маш их дурдаж байна. Үүнийг дурдах шаардлагагүй. Компани үйл ажиллагаа явуулж байгаа учир зарлага гарах нь тодорхой. Миний бие өөрийн албан тушаалыг урвуулан ашиглаж жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас Х.Т, Ш.Э нарт зээл гаргаж өгсөн зүйл байхгүй. Төсөл сонгон шалгаруулах комиссын сонгосон төсөлтэй холбогдуулж сайдын гаргасан тушаалын дагуу миний бие санхүүжилтийг олгож байсан. Таньдаг хүндээ, албан тушаалаа урвуулан ашиглаж зээл олгосон зүйл байхгүй. Харин ч эсрэгээрээ “комиссоос дэмжигдсэн төсөлд миний таньдаг хүн байна” хэмээн дурдаж түүний төслийг хасуулах талаар саналаа гаргавал энэ нь албан тушаалаа урвуулан ашигласан гэмт хэрэг болох байх. Комиссоос дэмжигдсэн төслийн дагуу сайд тушаал гаргаж миний бие санхүүжилт олгосон. Ажил үүргээ хууль, дүрэм журмын дагуу гүйцэтгэснийхээ төлөө гэмт хэрэг үйлдсэн хэмээн буруутгагдаж, энд ингээд зогсож байгаадаа харамсаж байна...” гэв.

 

Эрүүгийн 1902001160269 дугаартай хэргээс:

Хүнс, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 1/1496 тоот албан бичиг, хавсралтууд /2хх-ийн 208-Зхх-ийн 10 дугаар хуудас/,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.У-ын мэдүүлэг /3хх-ийн 22-25 дугаар хуудас/,

Хохирогч, хууль ёсны төлөөлөгч Р.Н-гийн мэдүүлэг /6хх-ийн 110-116 дугаар хуудас/,

Гэрч Ш.Т-ын мэдүүлэг /1 хх-ийн 86, 98, 4 хх-ийн 15 дугаар хуудас/,

Гэрч В.Э-ын мэдүүлэг /1 хх-ийн 87-89 дүгээр хуудас/,

Гэрч Б.Х-ий мэдүүлэг /1 хх-ийн 90-92 дугаар хуудас/,

Гэрч Б.О-н мэдүүлэг /2 хх-ийн 191-193, 6хх-ийн 134 дүгээр хуудас/,

Гэрч Ж.Г-ын мэдүүлэг /1 хх-ийн 93-94 дүгээр хуудас/,

Гэрч Р.Б-ийн мэдүүлэг /1 хх-ийн 95-97, 3 хх-ийн 47 дугар хуудас/,

Гэрч Б.О-гийн мэдүүлэг /3 хх-ийн 40-41 дүгээр хуудас/,

Гэрч О.З-ийн мэдүүлэг /3 хх-ийн 48 дугаар хуудас/,

Гэрч О.Ж-ы мэдүүлэг /6 хх-ийн 52 дугаар хуудас/,

Гэрч О.М-ын мэдүүлэг /6 хх-ийн 131-133 дугаар хуудас/,

Гэрч Б.Г-ийн мэдүүлэг /6 хх-ийн 135-137 дугаар хуудас/,

Иргэний хариуцагч Л.Л-гийн мэдүүлэг /3 хх-ийн 28-31, 6 хх-ийн 3-4 дүгээр хуудас/,

Мөрдөгчийн магадлагаа /3 хх-ийн 49-54 дүгээр хуудас/,

“...2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр иргэн Д овогтой Ц нь 150,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, 3,5 хувийн хүүтэй, хувийн хэрэгцээний зориулалттай № дугаартай зээлийн гэрээ, зээлийн барьцааны гэрээ байгуулан зээл авсан. Тухайн зээлийг 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр манай байгууллагын Г банкны харилцах тоот дансанд 95,000,000 төгрөгийг “Зээлийн төлбөр шилжүүлснийг бүртгэв. Цэрэнчимэд /О ХХК/ гэсэн утгатай шилжүүлэг хийж хаасан байна...” гэх хавсралт 8 хуудас, Ж капитал ББСБ-ын 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 19/634 тоот албан бичиг /1 хх-ийн 124-143 дугаар хуудас/,

“...Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт жижиг дунд үйлдвэрлэл явуулдаг гэх ...О ХХК...тус төвийн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн санд бүртгэлгүй бөгөөд...сангийн зээлд хамрагдахаар манай төвөөс тодорхойлолт аваагүй байна..." гэх Баянгол дүүргийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвөөс 2018.11.22-ны өдрийн 84 дугаартай хариу албан бичиг /1 хх-ийн 65 дугаар хуудас/,

“О” ХХК-ийн захирал Ш.Э нь “М” төслийн зориулалтаар 3.3 хувийн хүүтэй 5 жилийн хугацаатай, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Олимп гудамж 9-21 тоот, зоорины давхар 23, 144мкв талбайтай 4 өрөө орон сууц, авто зогсоол зэргийг барьцаалж, 1.850.000.000 төгрөгийг зээлийг Хөдөлмөрийн яамны Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирал Б.Б-тэй харилцан тохиролцож байгуулсан 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2014/29 дугаартай зээлийн гэрээ /1хх- ийн 30-40 дүгээр хуудас/,

Зээлийн барьцааны гэрээ /1 хх-ийн 37-40 дүгээр хуудас/,

Төлбөрийн хүсэлт /1 хх-ийн 52 дугаар хуудас/, 

“О” ХХК-ний гэрчилгээ, компанийн дүрэм, хуулийн этгээдийн лавлагаа /1 хх-ийн 25-29х/,

“О” ХХК-ний зээлдэгчийн талаарх мэдээлэл /1 хх-ийн 162 дугаар хуудас/,

“Э” ХХК-ний хуулийн этгээдийн бүртгэлийн лавлагаа /1 хх-ийн 166 дугаар хуудас/,

И" ХХК, "О” ХХК нар 11 давхарт 386,36 кв метр талбайг 850,000 ам доллар төлөхөөр тохиролцон 2015 оны 01 сарын 15-ны өдөр байгуулсан №15 дугаартай Захиалгаар ажлын байр барих гэрээ, Гэрээний дагуу 2015 оны 01 сарын 15-ны өдөр 50.000 ам доллар, 2015 оны 01 сарын 30-ны өдөр 400,000 ам доллар, 2015 оны 03 сарын 06-ны өдөр 100,000 ам доллар, 2015 оны 04 сарын 01-ний өдөр 50,000 ам долларыг тус тус төлсөн баримтууд хүлээн авсан тэмдэглэл /1 хх-ийн 115-121 дүгээр хуудас/,

 Барилга угсралтын “И” ХХК-ний 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 66 дугаартай албан бичиг /3 хх-ийн 39 дүгээр хуудас/,

“...Л.Л-д энэхүү итгэмжлэлийг олгов...” гэх Барилга угсралтын “И” ХХК-ний 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 71 тоот албан бичиг /3 хх-ийн 27 дугаар хуудас/,

“Т” банкны 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 02д/6879 тоот албан бичиг/6 хх-ийн 154-156 дугаар хуудас/,

“Г” банкны 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1032 тоот албан бичиг /3 хх-ийн 169-175 дугаар хуудас/,

Хот байгуулалт, хөгжлийн газрын 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 09/4783 тоот албан бичиг, хавсралтууд /3 хх-ийн 177-243 дугаар хуудас/,

Б.Б-гийн ажилд томилох, ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тус тус Монгол улсын аж үйлдвэрийн сайд болон Монгол улсын хөдөлмөрийн сайдын тус тус тушаалуудыг ирүүлсэн Хүнс, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 1/1192 тоот албан бичиг /4 хх-ийн 165-168 дугаар хуудас/

Мөрдөгчийн тэмдэглэл /4 хх-ийн 230 дүгээр хуудас/,

Баянзүрх Сүхбаатар Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 сарын 24-ны өдрийн 101/ШШ2016/02610 дугаартай “Зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамж /1хх-ийн 103 дугаар хуудас/  болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгчийн нарын гэм буруугийн талаар:

Нэг: Нийслэлийн прокуророос шүүгдэгч Б.Б-г төсөл сонгон шалгаруулах комиссын нарийн бичгийн дарга, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирлаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Ш.Э-той урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, гэмт хэргийг үйлдэхийг санаачлан, түүнийгээ хэрэгжүүлэхийн тулд Ш.Э-ын үүсгэн байгуулсан, “О” компаниар дамжуулан Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авах шаардлага хангахгүй байхад төслийг 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр “Төсөл сонгон шалгаруулах комисс”-ын хуралдаанаар хэлэлцүүлэн, дэмжиж, 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас “М” төслийг хэрэгжүүлэхээр 1,550,000,000 төгрөгийн санхүүжилтийг “О” ХХК-ийн Г банкны 1405007436 тоот дансаар шилжүүлэн авч зээлийн хөрөнгийг 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүртэл хугацаанд зориулалтын бусаар зарцуулан, өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, Жижиг дунд үйлдвэрийг дэмжих санд их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж,

Шүүгдэгч Ш.Э-ыг Б.Б-тэй урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, Б.Б-г Төсөл сонгон шалгаруулах комиссын нарийн бичгийн дарга, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирлаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “О” компаниар дамжуулан Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авах шаардлага хангахгүй байхад төслийг 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр "Төсөл сонгон шалгаруулах комисс”-ын хуралдаанаар хэлэлцүүлэн, дэмжиж, 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас “М” төслийг хэрэгжүүлэхээр 1,550,000,000 төгрөгийн санхүүжилтийг “О” ХХК-ийн Г банкны 1405007436 тоот дансаар шилжүүлэн авч, зээлийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулан, өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, Жижиг дунд үйлдвэрийг дэмжих санд их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт бүлэглэн гүйцэтгэгчийн үүрэгтэй хамтран оролцсон гэж  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлджээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй ба хохирол, хор уршиг арилсан эсэхээс үл хамааран нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэхүй хийсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага оногдуулахаар хуульчлан тогтоосон билээ.

2006 онд батлагдсан Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дах хэсэгт “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг”, “давуу байдал” гэдгийг 3.1.4 дэх хэсэгт “...албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг” ойлгохоор тус тус заажээ.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд талуудын  мэдүүлэг, тайлбар, дүгнэлтүүдийг хэрэгт авагдсан нотлох баримттай харьцуулан тал бүрээс нь бүрэн бодитойгоор  шинжлэн судлахад хэргийн үйл баримттай холбоотой  дараах нөхцөл байдал тогтоогдлоо.

Шүүгдэгч Б.Б нь 2012 оны 09 сарын 11-ны өдрөөс Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангийн захирлын албан тушаалд томилогдон ажиллаж байгаад 2015 оны 01 сарын 07-ны өдрийн Аж үйлдвэрийн сайдын 01 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн байна.[1]

Тэрээр Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирлаар ажиллаж байх хугацаандаа Хөдөлмөрийн яамны 2013 оны А/44 дугаар тушаалын дагуу ажлын байр нэмэгдүүлэх төсөл сонгон шалгаруулах 9 хүний бүрэлдэхүүнтэй комиссын  нарийн бичгийн даргаар оролцож, уг хурлаар гишүүдийн 100%-ийн саналаар 127 тэрбум төслийн жагсаалтыг дэмжиж арилжааны банкаар судлуулах шийдвэр гарч, Монгол улсын Хөдөлмөрийн сайдын 2014 оны 10 сарын 21-ны өдрийн А/212 дугаартай тушаалаар батлагдсан төслүүдэд /”О” ХХК-ын М зэрэг/ хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлэсний дагуу 2014 оны 11 сарын 06-ны өдөр Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санг төлөөлж Б.Б, зээлдэгчийг төлөөлж “О” ХХК-ын захирал Ш.Э нар 2014 оны 11 сарын 06-ны өдөр Зээлийн гэрээ байгуулж, О ХХК нь 1.550.000.000 /нэг тэрбум таван зуун тавин сая/ төгрөгийг Г банкны 1405007436 тоот дансаар шилжүүлэн авсан үйл баримт нотлогдон тогтоогдсон байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт “мөрдөгч прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж, 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж тус тус заажээ.

Прокурорын “О” ХХК-ын М төслийг жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авах шаардлага хангаагүй гэж яллаж буй үндэслэл болсон “М” төсөл нь нотлох баримтаар  хэргийн материалд авагдаагүй бөгөөд хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У “О” ХХК-ыг тухайн үед яг ямар төсөл өгснийг мэдэхгүй учраас төслийн шаардлага хангаж байгаа эсэхийг хэлж мэдэхгүй, хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгох журам яг ямар байсан талаар мэдэхгүй, төслийн материал нь архивт байхгүй гэж тус тус мэдүүлсэн  байна.

Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн гүйцэтгэх захирлын саналаар 2019 оны 10 сард  хийсэн дотоод аудитын дүгнэлтээр[2] 2013-2014 онд Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан компаниудаас зээл олгох журамд заасан шаардлага хангаагүй 15 компанийн дунд “О” ХХК-ийн нэр ороогүй байна.  

Төслийг сонгон шалгаруулах комиссын хуралдааны тэмдэглэлийг судалж үзэхэд шүүгдэгч Б.Б нь “О” ХХК-ын М төслийг дэмжүүлэх талаар өөрийн байр суурийг илэрхийлсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, комиссын гишүүдийн 100%-ийн саналаар уг төслийг дэмжсэн байх тул олонхын саналыг үндэслэн гарсан хамтын шийдвэр болон дээрх баримтуудаар шүүгдэгч Б.Б-г албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, зээлийн шаардлага хангаагүй төслийг хуралдаанаар оруулж дэмжсэн гэж, шүүгдэгч Ш.Э-г Б.Б-тэй урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас “О” ХХК-иар дамжуулан  1.550.000.000 төгрөгийн зээлийг хууль бусаар авсан гэж буруутгах хангалттай үндэслэл тогтоогдсонгүй гэж шүүх үзэв.  

Мөрдөн шалгах ажиллагааны явцад  “М” төсөл нь  Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгох  зээлийн төсөл сонгон шалгаруулах журмын шаардлага хангаж байгаа эсэхийг тогтоох зорилгоор “О” ХХК-ын зээл авсан материалд үзлэг хийхэд уг төсөл байгаагүй болох нь үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдсон[3], шүүгдэгч Б.Б-д хөнгөлөлттэй зээлийг дангаар олгох эрх хуулиар олгогдоогүй бөгөөд О ХХК-ын Жижиг дунд үйлдвэрийн хөгжүүлэх сангаас авсан зээлийг хууль бусаар олгогдсон гэж үзвэл шийдвэр гаргасан бусад албан тушаалтныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулан тухайн сонгон шалгаруулалт явагдах үед ямар төслийг ямар шалгуураар хэрхэн судалж шийдвэр гаргасан талаар мэдүүлэг тайлбар аваагүй зэрэг нь мөрдөгч прокурор хэргийн бодит байдлыг нотлох, эргэлзээгүй тогтоох үүргээ хангалттай  хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэл болно.  

Прокуророос “О” ХХК-ийн М төсөл нь жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авах журмын хэдэд заасан ямар шалгуур үзүүлэлтийг хангаагүй талаар нотлох баримтад тулгуурлан хууль зүйн дүгнэлт хийхгүйгээр хэт ерөнхий байдлаар дүгнэж, шүүгдэгч  нарын  гэм бурууг нотлохоор  хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.У, Р.Н, гэрч Ш.Т, В.Э, Б.Х, Б.О, Ж.Г, Р.Б, Б.О, О.З, О.Ж, О.М, Б.Г, иргэний хариуцагч Л.Л, Баянгол дүүргийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн 2018 оны 11 сарын 22-ны өдрийн 84 дугаартай албан бичиг болон бусад бичгийн нотлох баримтуудыг үндэслэл болгожээ.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.У, Р.Н нар ”...О ХХК-ийн хувьд...1,550,000,000 тэрбум төгрөгийн зээл авсан зээлийн эргэн төлөлт хийгдээгүй учраас 2016 оны 03-р сард БЗД, СБД, ЧД-ийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж 1,596,579,229 төгрөгийг графикийн дагуу төлөхөөр харилцан тохиролцсон ба 2018 оны 08-р сарын 10-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхэлсэн боловч одоо болтол нэг ч төгрөгийн төлбөр хийгдээгүй байгаа. 2013, 2014 оны зээлийн төслийн материалууд манай санд байгаа боловч ”О” ХХК-ийн төслийг судалсан мэргэжилтний талаарх мэдээлэл ЖДҮХ санд байхгүй,  байна...Тухайн үеүдийн төсөл сонгон шалгаруулах комиссын шийдвэрт нэг бүрчлэн үзэж танилцаж, шийдвэрлэсэн талаар мэдээлэл байхгүй байгаа учраас биечлэн үзэж байгаагүй гэж үзэж байна...О” ХХК-ыг тухайн үед яг ямар төсөл өгснийг мэдэхгүй учраас төслийн шаардлага хангаж байгаа эсэхийг хэлж мэдэхгүй, хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгох журам яг ямар байсан талаар мэдэхгүй  гэх мэдүүлэг,

Гэрч Ш.Т нь шүүгдэгч Ш.Э-той ах дүү төрөл садны хамааралтай бөгөөд тухайн үед ЖДҮХ санд төслийн мэргэжилтнээр томилогдон ажиллаж байсан бөгөөд  О ХХК-ын төсөл ямар журмаар хэрхэн шалгарсан талаар мэдэхгүй гэх мэдүүлэг,

Гэрч В.Э Б.Б-д урьд зээлүүлсэн 5000 доллараа өөрийн дансаар шилжүүлэн авсан талаар,

Гэрч Б.Х нь Б.Б-тэй багын найз бөгөөд Э-д 2014 оны 08 дугаар сард 90 сая төгрөг зээлүүлж дээрх мөнгийг хүүгийн хамт нийт 150 сая төгрөгийг Галт-Одын дансаар дамжуулан авсан талаар,

Гэрч Б.Орхонтуяа нь  Б.Б-гээс зээлсэн мөнгөө нэхэхэд Хөлгөнд өгсөн байгаа гэж хэлж байсан талаар,

Гэрч Ж.Г нь өөрийн дансаар дамжуулан Хөлгөнд мөнгө авч өгсөн талаар,

Гэрч Р.Б нь “Т нь манай төрсөн ах Р.Б-гийн оролцоотой “Э” ХХК-нд ажиллаж байсан болохоор нь сайн мэддэг. Х.Т “Э” ХХК-д туслах ажилтан байсан. 2015 оны 01 сард Х.Т-гийн “О” ХХК-ийн дансанд мөнгө байгааг би мэдсэн. Тэгээд Х.Т-г байгаа мөнгөө манай дуусаагүй барилга руу хийчих, тэгээд дараад нь өсгөөд авчих гэж хэлээд 2015 оны 01 сарын 15-ны өдөр 15 дугаартай “Захиалгаар ажлын байр барих гэрээ"-г байгуулж, 2015 оны 01 сарын 15-нд 50.000 ам.доллар, 01 сарын 30-нд 400.000 ам.доллар, 03 сарын 06-нд 100.000 ам.доллар, 04 сарын 01-нд 50.000 ам.доллар, ингээд нийт 600.000 ам.долларыг Х.Т-гээс бэлнээр авч барилгын үйл ажиллагаандаа зарцуулсан. Х.Т-гийн захиалга нь барилгын 11 давхарт 386 метр квадрат ажлын байрны талбай байсан. Барилга дуусаагүй, ашиглалтанд ороогүй байгаа болохоор Х.Т-д ямар нэгэн гэрчилгээ юм гаргаж өгөөгүй...талаар,

Гэрч Б.О нь шүүгдэгч Ш.Э-ын гуйлтаар, түүнд тус болж  СБД-ийн 1-р хороо, Олимпын 9-р гудамж, 9-р байр, 5-н давхарт байх 144 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, 18 м.км талбай бүхий авто зогсоолын хамт барьцаалан зээлдүүлэх эрхийн итгэмжлэл хийж өгч байсан ба  “Х”аас хэр хэмжээний зээл авч байгааг мэдээгүй талаар,

Гэрч О.З нь найз нөхдийн холбоотой, цахим мөрийтэй тоглоом тоглодог байсан ба 2013-2015 онуудад Б нь утсаар залгаад данс руу чинь мөнгө орж ирнэ шүү, миний өгсөн данс руу шилжүүлээрэй гэдэг байсан, түүний өгсөн данс руу мөнгийг хийдэг байсан, гэхдээ шилжүүлдэг байсан мөнгөнөөс хамгийн дээд тал нь 1000 доллар байсан талаар,

Гэрч О.Ж нь  И ХХК-тай хамран ажиллах гэрээ байгуулан Сүхбаатар дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй барилгад ойролцоогоор одоогоор 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн талаар,

Гэрч О.М нь  тухайн үед өөрийнх нь данс руу  “О” ХХК-аас шилжүүлэг гэх утгаар 100,000,000 төгрөг  орж ирсэн талаар,  

Гэрч Б.Гантулга нь шүүгдэгч Х.Т-д бэлнээр 34,000,000 төгрөг өгч байсан, удаагүй зээлсэн мөнгөө буцааж өгсөн талаар, 

Иргэний хариуцагч Л нь И ХХК-ыг иргэний хариуцагчаар татсаныг хүлээн зөвшөөрөхгүй, захиалга хийсэн  мөнгөний их үүсвэрийг мэдэхгүй, ах дүүгийн холбоотой хамаарал бүхий хүнээс захиалга авсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг мөнгийг ЖДҮХ сангаас орж ирсэн гэдгийг мэдээгүй...Манай компани Сүхбаатар дүүргийн 1-р хороо Сөүлийн гудамж, драмын театрын хашаанд баригдаж буй 32 давхар оффис үйлчилгээний орон сууцны барилгын 10 давхрын 386 мкв оффис үйлчилгээний зориулалтаар О ХХК-ийн захирал Т нь 2015 оны 01-р сард нийт 600,000 долларыг бэлнээр төлсөн, орон сууц ашиглалтад орсон даруйд 250,000 долларыг өгөхөөр гэрээ хийсэн байгаа. Одоо барилга ашиглалтад орох үед захиалсан байрыг тооцоо нийлэн хүлээлгэн өгнө. Хэрвээ мөнгө буцааж авна гэвэл барилга ашиглалтад орсон даруйд мөнгийг буцаан олгох талаар тус тус мэдүүлсэн байна.

Мөн 2019 оны 12 сарын 20-ны өдрийн 07190009 дугаартай мөрдөгчийн магадлагаагаар: “Онги болд” ХХК нь 2014 оны 12 сарын 26-ны өдөр “Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сан”-гаас 1,550,000,000 төгрөгийн санхүүжилтийг өөрийн эзэмшдэг Г банкны төгрөгийн харилцах 1405007436 тоот дансаар дамжуулан хүлээн авч мөн банкны өөрийн эзэмшдэг долларын харилцах 1405104539 тоот дансанд 600,000 ам доллар буюу 1,432,200,000.0 төгрөг, Иргэн Ш.Э /ЙЮ88030777/ нь бэлэн мөнгөөр 123,705,000 төгрөг, иргэн н.Гантулгын “Х” банкинд эзэмшдэг данс руу 34,000,000 төгрөг, Иргэн Жаргалсайханы Галт-Одын “Х” банкны төгрөгийн харилцах 0тоот данс руу 150,000,000 төгрөг, Иргэн Х.Т /ЙР79050578/ бэлэн мөнгөөр 40,000 төгрөг, иргэн Вандангийн Эрдэнэбаярын Г банкны долларын харилцах 2109377293 тоот данс руу 10,000,000 төгрөг, иргэн Отгонбаатарын Маргадын Г банкны төгрөгийн харилцах 1105101296 тоот данс руу 100.000.000 төгрөг, банкны шимтгэлд 43,000 төгрөгийг тус тус зарцуулсан байна...“Онги болд" ХХК-ийн дансны идэвхтэй гүйлгээ гарсан хугацаа нь 2014 оны 12 сарын 26-наас  2015 оны 05 сарын 13-ны өдөр хүртэл байна. Иймд дээрх зарцуулалтаас харахад “Онги болд” ХХК нь 1,550,000,000 төгрөгийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангаас авсан санхүүжилтээ зориулалтын дагуу зарцуулаагүй “И” ХХК-ийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажилласан байна...” гэсэн   баримтууд байна.

Дээрх нэр бүхий иргэний хариуцагч, гэрчүүдийн мэдүүлэг, мөрдөгчийн магадлагаа зэрэг баримтуудыг судалж,  дүгнэж үзэхэд  “О” ХХК-ын  Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас авсан зээлийг хэрхэн зарцуулсан талаарх  үйл баримт бүрэн тогтоогддог бөгөөд харин шүүгдэгч Б.Б нь  Ш.Э-той урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэж гэмт хэрэг үйлдэхийг санаачлан түүнийгээ хэрэгжүүлэхийн тулд Ш.Э-ын үүсгэн байгуулсан “О” ХХК-иар дамжуулан зээлийн шаардлага хангаагүй төслийг хэлэлцүүлэн дэмжиж, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 1.550.000.000 төгрөгийн санхүүжилт авсан гэх гэмт үйлдлийг нотолсон баримт биш гэж шүүх үзсэн болно.

Мөн “Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт жижиг дунд үйлдвэрлэл явуулдаг гэх ...О ХХК...тус төвийн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн санд бүртгэлгүй бөгөөд...сангийн зээлд хамрагдахаар манай төвөөс тодорхойлолт аваагүй байна." гэх Баянгол дүүргийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвөөс ирүүлсэн 2018.11.22-ны өдрийн 84 дугаартай хариу албан бичигт зааснаар тухайн төслийг зээлийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэх хангалттай үндэслэл болохгүй.

Иймд Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг Монгол улсын Хөдөлмөрийн сайд тушаалаар баталж, өөрт хуулиар олгогдсон эрхийн хүрээнд “Онги болд” ХХК-тай гэрээ байгуулан ажилласныг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгож Жижиг дунд үйлдвэрийг дэмжих санд их хэмжээний хохирол учруулсан” гэх гэмт хэргийн шинжийг агуулаагүй гэж дүгнэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Хоёр:  Шүүгдэгч Б.Б, Ш.Э Х.Т нар нь урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгож буюу гэмт хэрэг үйлдэж олсон 1,550,000,000 төгрөгийг “Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сан”-гаас 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 1,550,000,000 төгрөгийн зээл авсан Ш.Э-ын үүсгэн байгуулсан “О” ХХК-ийг 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр өөрийн нэр дээр шилжүүлэн авсан ба 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн, “О" ХХК-ийн Г банкны 1405101239 тоот долларын дансанд 1,132,200,000 төгрөгийг шилжүүлэн авч Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй барилгын 11 давхарт 386,36кв метр талбайг захиалга хийж улмаар, өөрөө 40,000 төгрөгийг авч, иргэн Ш.Э-д нийт 123,705,000 төгрөг, иргэн Б.Г “Х” банкны дансанд 34,000,000 төгрөг,иргэн Ж.Г-ын “Х” банкны төгрөгийн харилцах 0тоот данс руу 150.000.000 төгрөг, иргэн В.Э-ын Г банкны долларын харилцах 2109377293 тоот данс руу 10,000,000 төгрөг,иргэн О.М-ын Г банкны төгрөгийн харилцах 1105101296 тоот данс руу 100.000.000 төгрөг тус тус шилжүүлэх зэргээр түүнийг авч, эзэмшиж, ашигласан ба хууль бусаар олсон мөнгөний эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй барилгын объект болгон хувиргаж, байнга тогтвортой мөнгө угаасан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн хэргийн тухайд:

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлд “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан; түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн; түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан...”, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3.1.1 дэх хэсэгт “мөнгө угаах гэж гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласныг, эсхүл түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлснийг, эсхүл түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсныг хэлнэ” гэж тус тус заасан байна.

Хуулийн дээрх зохицуулалтуудаас үзэхэд Мөнгө угаах гэдэг нь хууль бусаар олсон мөнгө, эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж, түүний гарал, үүслийг нуун далдалж, уг эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхээ хууль ёсны болгох, гүйлгээнд оруулах зорилгоор хууль, хяналтын байгууллага, олон нийтийн анхаарлыг таталгүйгээр бусдыг төөрөгдүүлэхэд чиглэгдсэн хууль бус үйл ажиллагаа гэж ойлгохоор хуульчилжээ.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтаас дүгнэхэд: “Онги болд” ХХК нь Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас авсан 1.550.000.000 төгрөгийг зориулалтын  дагуу буюу М  төслийг хэрэгжүүлэхэд зарцуулаагүй ба шүүгдэгч Б.Б-тэй хамаарал бүхий этгээдүүд рүү шилжүүлэх болон барилгын талбай захиалах нэрээр хөрөнгө оруулалт хийсэн болох нь: гэрч В.Э, гэрч Б.Х, гэрч Б.О, гэрч Ж.Г, гэрч Р.Б, гэрч Б.О, гэрч О.З, гэрч О.М, гэрч Б.Гантулга, иргэний хариуцагч Л-гийн мэдүүлэг болон “Онги болд” ХХК нь 1,550,000,000 төгрөгийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангаас авсан санхүүжилтээ зориулалтын дагуу зарцуулаагүй “И” ХХК-ийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажилласан байна...” гэх мөрдөгчийн магадлагаа, “...2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр иргэн Дамдинсүрэн овогтой Ц нь 150,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, 3,5 хувийн хүүтэй, хувийн хэрэгцээний зориулалттай №дугаартай зээлийн гэрээ, зээлийн барьцааны гэрээ байгуулан зээл авсан. Тухайн зээлийг 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр манай байгууллагын Г банкны харилцах тоот дансанд 95,000,000 төгрөгийг “Зээлийн төлбөр шилжүүлснийг бүртгэв. Ц /”О”ХХК/ гэсэн утгатай шилжүүлэг хийж хаасан байна...” гэх албан бичиг зэрэг баримтуудаар тогтоогдсон байна.

Мөнгө угаах гэмт хэргийн обьектив талын шинж нь гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө мөнгө орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан, хууль  бус эх үүсвэрийг нь нуун далдалсан...зэрэг үйлдэл эс үйлдэхүй байх ба шүүх шүүгдэгч Б.Б, Ш.Э нарыг холбогдуулан буруутгасан /Мөнгө угаах гэмт хэргийн суурь гэмт хэрэг болох/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн, жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгосон 1.550.000.000 төгрөгийг гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй байх тул нийслэлийн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шүүгдэгч Б.Б, Ш.Э, Х.Т нарыг цагаатгах нь зүйтэй байна.

Хохирол төлбөр бусад асуудлын талаар:  

Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас “Үндсэн зээл 1.550.000.000 төгрөг, хүү 46.568.229 төгрөг, алданги 43.249.017 төгрөг, нотариатын төлбөр 11000 төгрөг нийт 1.639.828.246 төгрөгийг гаргуулахаар ”О” ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаснаас алдангид нэхэмжилсэн мөнгийг хасаж нийт 1.596.579.229 төгрөгийг 8 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр харилцан тохиролцож, зохигчдын эвлэрлийг баталсан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 03 сарын 24-ний өдрийн 101/ШШ2016/02610 дугаартай захирамж гарчээ.

Уг захирамжид заасан ажиллагааг албадан гүйцэтгүүлэхээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ.

Шүүгдэгч нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, 2020 оны 07 сарын 27-ны өдрийн  1488 дугаартай прокурорын тогтоолоор шүүгдэгч Б.Б-гийн нэр дээр бүртгэлтэй “Т” банк, Улаанбаатар хотын банк, Ариг банк, Худалдаа хөгжлийн банк, “Х” банк, Г банкны дансан дахь мөнгөн хөрөнгийн шилжилт хөдөлгөөн, Г банкны 1601364338, 1605009427, 1102208932, 1105037447 тоот дансны шилжилт хөдөлгөөн,

2020 оны 12 сарын 02-ны өдрийн 1741 дугаартай прокурорын зөвшөөрлөөр шүүгдэгч Ш.Э-ын эзэмшлийн “Х” банкны 5014348093 тоот дансны шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан шийдвэрийг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц цуцалж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн хүчингүй болгохоор тус тус шийдвэрлэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9, 36.10, 36.12, 37.1, 37.2, 38.1, 38.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан шүүгдэгч Р овогт Б.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.3 дугаар зүйлийн 1, 2–т заасныг тус тус журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг,  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.3 дугаар зүйлийн 1.2-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2,

Шүүгдэгч Боржигин онги овогт Ш.Э-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.3 дугаар зүйлийн 1, 2–т заасныг тус тус журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг,  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.3 дугаар зүйлийн 1.2-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2,

Шүүгдэгч Т овогт Х.Т-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.3 дугаар зүйлийн 1.2-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт тус тус  холбогдуулан Нийслэлийн прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Б, Ш.Э, Х.Т нарыг цагаатгасугай.

2.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар цагаатгах тогтоол гарсантай холбогдуулан Эрүүгийн 1902001160269 дугаартай хэргийг энэхүү тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэг бүртгэлтэд буцаасугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасныг баримтлан шүүгдэгч Б.Б, Ш.Э, Х.Т нарт урьд авсан хувийн баталгаа гаргах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгосугай.

4. Шүүгдэгч нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, 2020 оны 07 сарын 27-ны өдрийн 1488 дугаартай прокурорын тогтоолоор шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан шийдвэрийг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц цуцалсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар цагаатгах тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                                          

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Д.ДАРЬСҮРЭН

 

[1] 4хх-ийн 166, 167,168 дугаар хуудас

[2] 3хх-ийн 3 дугаар хуудас

[3] 1хх-ийн 23 дугаар хуудас