Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 208

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Болор,

улсын яллагч Э.Гэрэлмаа,

хохирогч Б.Байган, Н.Ганхөлөг, Х.Тэргүүнбаяр, М.Соёл-Эрдэнэ,

шүүгдэгч Ш.Мөнхбат, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Шаравдоржийн Мөнхбатад холбогдох эрүүгийн 201625012239 дугаартай хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр яллагдагчийг шүүхэд шилжүүлж, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1979 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой. барилгын засалчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 04 дүгээр хороо 14-73 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай,

1. Баянзүрх дүүргийн шүүхийн 2001 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 466 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123-р зүйлийн 3-т зааснаар 4 жилийн хорих ял шийтгүүлсэн,

2. Хархорин дахь сум дундын шүүхийн 2001 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 75 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39-р зүйлийг журамлан 211-р зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 10 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн 38-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 10 сарын хорих ял дээр 2001 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 466 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 5 сар 8 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 4 жил 3 сар 6 хоног хугацаагаар хорих ял шийтгүүлж, Говьсүмбэр аймгийн Сум дундын шүүхийн 2005 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 21 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 6 сар 7 хоногийн хорих ялаас суллаж мөн хугацаагаар хянан харгалзсан,

3. Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 245 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж 2007 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

4. Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 160 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих яп шийтгүүлж 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан,

5. Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 717 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 282 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 2 сар 17 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн, Боржигон овогт Шаравдоржийн Мөнхбат, /РД:Х379100875/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Ш.Мөнхбат нь 1. 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 717 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж 2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгууллагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай Монгол улсын хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 2 сар 17 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлж ялтай байх хугацаандаа давтан үйлдлээр “..2016 оны 05 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Жамсран уулын задгай тоотод оршин суух иргэн Б.Оюун-Эрдэнийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч процессор, Делл брэндийн дэлгэцийн хамт, Сони маркийн хар өнгийн процессор, 4 ширхэг мөнгөн ээмэг, бөгж, кулон, гинжний хослол, 3 ширхэг бугуйн цаг, гахайн арьсан гарын кист, утасны цэнэглэгч, үнэртэй ус, христын загалмайн дүрстэй нарийн эрэгтэй мөнгөн гинж, эрэгтэй мөнгөн гинж зэрэг эд зүйлс хулгайлж бусдад 535.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан,

2. 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 06 дугаар сарын 03-ны хооронд Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ганц худгийн задгай тоотод оршин суух иргэн А.Лхагвасүрэнгийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч Хьюндэй маркийн 220 волтын цахилгаан гаргагч мотор, аяга тавагны ком, ширмэн тогоо, МНБС тоон хүлээн авагч, ДиВиДи тоглуулагч, үсний хайч, үсний сэнс, халбага, сэрээ, тасдагч, сүх, усны тэрэг, түлхүүр багажны ком, Кен маркийн дрилл зэрэг эд зүйлс хулгайлж бусдад 465.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан,

3. 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Их Дарь Эхийн 5-1144 тоотод оршин суух иргэн Б.Байганы өвлийн сууцны вакум цонхыг түлхэн хууль бусаар нэвтэрч Айсер брэндийн зөөврийн компьютер, 8 ГБ флаш, Самсунг таб-5 маркийн гар утас, Сүбэр шот маркийн зургийн аппарат зэрэг эд зүйлс хулгайлж бусдад 845.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан,

4. 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ганц худгын задгай тоотод оршин суух иргэн Н.Ганхөлөгийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч 2 ширхэг мөнгө аяга, Хасии брэндийн зөөврийн компьютер, эмэгтэй хүний гоо сайханы ком хэрэгсэл зэрэг эд зүйлс хулгайлж бусдад 310.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан,

5. 2016 оны 06 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 05 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монелийн 33-41 тоотод оршин суух иргэн Х.Тэргүүнбаярын өвлийн сууцны вакум цонхыг түлхэн хууль бусаар нэвтэрч улбар шар өнгийн эмжээртэй, хөх саарал өнгийн майхан, булган малгай, дунд гарын мөнгөн аяга, 5 кг төмс, 2 кг лууван, манжин, байцаа зэрэг эд зүйлс хулгайлж бусдад 550.400 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан,

6. 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 05 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах монелийн 20-469А тоотод оршин суух иргэн М.Соёл-Эрдэнийн өвлийн сууцны вакум цонхыг түлхэн хууль бусаар нэвтэрч цаа бугын гутал, арьсан гутал, өвлийн гутал, оёдлын машин, эмэгтэй дээл, хос дээл, чемодан, мөнгөн зүүлт 3 ширхэг, мөнгөн ээмэг, бөгжний хос, Жи мобайлын вайфай /WiFi/ цацагч, ботинк, загварын дээл зэрэг эд зүйлс хулгайлж бусдад 1.165.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан,

7. 2016 оны 07 дугаар сарын 08-11-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 05 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах монелийн 34-6А тоотод оршин суух иргэн А.Очирбатын өвлийн сууцны вакум цонхыг түлхэн хууль бусаар нэвтэрч Эл Жи брэндийн 41 инчийн хар өнгийн Лед зурагт, хурган дотортой үстэй дээл, Эл Жи брэндийн саарал өнгийн печь, 2 хүний хөнжил, Тошиба брэндийн зөөврийн компьютер, уртасгагч залгуур, эмийн хайрцагтай эм, 5 кг аарууль ээзгий, монгол архи, кофе, кофений сүү, савтай цай, үйлний хайч, хүүхдийн тоглоом зэрэг эд зүйлс хулгайлж бусдад 1.910.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан,

8. 2016 оны 07 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах жамсран уулын өвөр 7-3342 тоотод оршин суух иргэн Л.Эрдэнэдашийн өвлийн сууцны вакум цонхыг түлхэн хууль бусаар нэвтэрч 40 инчийн хар өнгийн Самсунг брэндийн ЛСД зурагт, Айсер брэндийн Ай 3-тай зөөврийн компьютер, 7-той мөнгөн аяга, 2.8 граммтай монетон ээмэг, мөнгөн ээмэг, бөгж, гинж, кулоны хослол, Кевико антены холбогч утас зэрэг эд зүйлс хулгайлж бусдад 1.120.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан,

9. 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах монелийн 45-08 тоотод оршин суух иргэн П.Оюун-Эрдэнийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч 3 ширхэг мөнгөн аяга, хүрэл хутга, хүний дүрс бүхий баримал, цохилттой дрилл зэрэг эд зүйлс хулгайлж бусдад 280.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан,

10. 2016 оны 08 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 05 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монелийн 51-05 тоотод оршин суух иргэн Р.Энхтуяагийн өвлийн сууцны вакум цонхыг түлхэн хууль бусаар нэвтэрч Скайворт брэндийн хар өнгийн нимгэн дэлгэцтэй 55 инчийн Лед зурагт, хар өнгийн ДиДиИш хүлээн авагч төхөөрөмж, картны хамт, улбар шар өнгийн сувинерэн заан, 4 ширхэг шармал шагай, 2 ширхэг бугуйн цаг, гутал, шинэ цагийн манан хөөрөг, караокены хөгжим буюу өсгөгч, бор шар өнгийн, хээтэй, эрэгтэй хүний урт түрийтэй 42 размерийн үстэй дотортой өвлийн гутал, мөнгө аяганы 4 ширхэг гадна талын мөнгөн холдос, 25 кг-ийн алтан тариан дээд гурил, 2 ширхэг Эссэ тамхи, 2 ширхэг сэнстэй Вест тамхи, 5 литрийн наранцэцэгийн тос, 3 кг Сакура нэртэй цагаан будаа, Солонгос 00 цаас 24 ширхэгтэй, Зара брэндийн эмэгтэй хүний үнэртэй ус, 4 кг хонины мах, бүдэг ягаан өнгийн шигтгээтэй Своровский ээмэг, зүүлт, хээтэй мөнгө бугуйвч 2 ширхэг, цагаан өнгийн дэвсгэр дээр цэнхэр бүдэг өнгийн цэцгэн хээтэй бүтээлэг, хүрэн өнгийн түрдэг чемодан, 8 хайрцаг хятадын үе мөчний тариа, дотроо том бор өнгийн шилтэй шингэн тариа, нэг ширхэг автобусны өндөр настны карт зэрэг эд зүйлс хулгайлж бусдад 2.038.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан,

11. 2016 оны 08 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 05 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монелийн 51-08 тоотод байрлах кимчиний савлагааны цехийн вакум цонхыг түлхэн хууль бусаар нэвтэрч Самсунг брэндийн зөөврийн компьютер, Делл брэндийн суурин компьютер, мауз, гарны хамт, хийн гар буу зэрэг эд зүйлс хулгайлж бусдад 1.600.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол,

12. 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Жамсран Уулын Өвөр 4-2143 тоотод оршин суух иргэн Ш.Мэндбаярын өвлийн сууцны вакум цонхыг түлхэн хууль бусаар нэвтэрч шар өнгийн хайрцагтай дуран, мөнгөлөг өнгийн суурь, уртасгагч метр зэрэг эд зүйлс хулгайлж бусдад 140.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол буюу нийт 12 удаагийн үйлдлээр бусдад 10.958.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ш.Мөнхбат нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдөр эрүүгийн төлөөлөгч Дашзэвэг гэдэг ахмад надтай гэрт ирж уулзсан. Дашзэвэг нь намайг “чиний гэмт хэрэг үйлдсэн чинь нотлогдсон. Энэ хэргээ хүлээ” гэж хэлсэн. Би өөрийнхөө үйлдсэн хэргийг эрүүгийн төлөөлөгчид хэлсэн. Манай гэрийн хойно илүү гэр байдаг. Энэ гэртээ би хулгайлсан эд зүйлээ хадгалдаг байсан. Би хулгайн эд зүйлээ Дашзэвэг гэдэг хүнд хүлээлгэж өгсөн. Цагдаагийн хэлтэс дээр Дашзэвэг намайг байцаахдаа “миний хариуцсан хэсэгт 4 үйлдэл байгаа чи энэ хэргийг даачих, танай хүүхэд удахгүй төрнө тэгэхээр чамайг эхнэр болон төрсөн хүүхэдтэй чинь уулзуулна” гэж хэлж байсан. Би цагдан хоригдоод 2 сар гаруй хугацаа өнгөрч байна. Эхнэртэйгээ уулзаж чадаагүй, уулзах гээд хүсэлт удаа дараа гаргасан. Хүүхдүүдийг чинь харуулна гэхээр нь би энэ 4 үйлдлийг хүлээсэн. 09 дүгээр сарын 21-ний өдөр надаас байцаалт авахад нь би энэ тухай Гэрэлмаа прокурорт ч хэлж байсан гэв.

Хохирогч Б.Байган нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Манайд хөдөөнөөс дүү, эхнэр, хүүхэдтэйгээ ирээд хүүхдийн өрөөнд байрлаж байсан. Цонхон дээрх дүүгийн эхнэрийнх нь гоо сайханы эд зүйл байхгүй болчихсон байсан. Тэгээд юмаа үзсэн чинь компьютер, Айфон 5, Айфон 4 гар утаснууд, флаш, диск, цүнх, зургийн аппарат зэрэг эд зүйлүүд алга болсон байсан. Надад 845.000 төгрөгийн хохирол учирсан. Би хохирлоо шүүгдэгчээс нэхэмжилж байна. Гомдол, саналгүй гэв.

Хохирогч Н.Ганхөлөг нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Намайг ажилдаа яваад гэртээ 20 цагийн үед ирэхэд 2 цоож давхраар нь эвдчихсэн байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Надад 1.000.000 гаруй төгрөгийн хохирол учирсан. Би хохирлоо шүүгдэгчээс нэхэмжилж байна гэв.

Хохирогч Х.Тэргүүнбаяр нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр манай нөхрийн дүү нас барсан тул Дорнод аймаг руу явсан байсан. Тэгээд ажил явдалтай байхад танай гэрт хулгай орсон байна гэж дүү маань хэлсэн. Гэрээс маань буудаг булган малгай, 300.000 төгрөгөөр авсан майхан, дунд гарын мөнгөн аяга, хүнсний ногоо алга болсон байсан. Би буудаг булган малгайгаа буцааж авсан. Одоо майхан, мөнгөн аягаа авбал гомдол, саналгүй гэв.

Хохирогч М.Соёл-Эрдэнэ нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр манай өвөөгийн бие тааруу байсан болохоор Баянхонгор аймаг руу явсан. Манай гэрээс алдагдсан утасгүй интернет цацагч, хөвөнтэй дээл, чемодан, цаа бугын гутал, хос дээл зэргийг буцааж авсан. Одоо 1.065.000 төгрөгийн хохирлоо шүүгдэгчээс нэхэмжилж байна гэв.

Хохирогч Б.Оюун-Эрдэний мөрдөн байцаалтанд өгсөн: “...Хөдөө яваад гэртээ иртэл таамбрын хаалга, гэрийн хаалганы цоожийг эвдээд хулгайч орсон байсан. Делл брэндийн компьютерийн дэлгэц, Сони брендийн жижиг процессор, нэрийг нь мэдэхгүй процессор, мөнгөн ээмэг, бөгж, кулон, гинж хосоороо, охин Хонгорзулын 2015 оны намар 17.000 төгрөгөөр худалдаж авсан цаг, Радо брэндийн бөөрөнхий төмөр оосортой 1 жил орчим хэрэглэсэн эрэгтэй бугуйн цаг, арьсан оосортой бугуйн цаг, гахайн арьсан гарын кист 1 ширхэг, христийн загалмайн дүрстэй нарийн эрэгтэй мөнгөн гинж, арай бүдүүн эрэгтэй мөнгөн гинж, Айфон утасны цэнэглэгч, нэрийг нь мэдэхгүй дөнгөж хэрэглэж эхэлсэн эрэгтэй хүний үнэртэй ус зэрэг эд зүйл алдсан...” гэх мэдүүлэг. /1 хх 27-31 дүгээр хуудас/,

Хохирогч А.Лхагвасүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Гэр бүлийн хамтаар хөдөө явахдаа нөхрийн төрсөн дүү Одбаярт “гэр харж байгаарай” гэж хэлээд явсан. Одбаяр гэрт очсон чинь “хаалганы цоож эвдээд хулгай орчихсон байна” гэж бид нарт утсаар хэлсэн. Манай гэрээс Хьюндэй маркийн 220 вольтийн цахилгаан гаргагч мотор, аяга тавагны ком, ширмэн тогоо, Мнвс тоон хүлээн авагч, ДВД тоглуулагч, үсний хайч, үсний сэнс, халбага сэрээ, тасдагч, сүх, усны тэрэг, түлхүүр багажны ком, Зен маркийн гар дрилл зэрэг эд зүйл алдагдсан...” гэх мэдүүлэг. /1 хх 62-64 дүгээр хуудас/,

Гэрч Э.Одбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Ах, эгч хоёр хөдөө ажлаар явахдаа гэр харж байгаарай гэхээр нь өөрийн аав болох Энхтайвантай ээлжлэн гэрийг нь эргэж тойрч байсан. 2016.06.03-ны өдөр очсон чинь гэрийнх нь хаалга онгорхой, цоож нь хатавчны баруун талд байсан. Хашаан доторх хоёр амбаар нь онгорхой байхаар нь хаалгыг нь цоожоор цоожлоод ах, эгч хоёрт утсаар хулгай орсон талаар хэлчихээд гэр рүүгээ харьсан. Би гэрт нь орж үзээгүй...” гэх мэдүүлэг. /2 хх 106-107 дугаар хуудас/,

Хохирогч Б.Байганы мөрдөн байцаалтанд өгсөн: “...Өглөө 9 цагийн үед босоход манай хүүхдийн өрөөний цонх онгорхой байсан. Цонхны тавцан дээр хайрцаглаад тавьсан байсан эхнэрийн будаг шунх байхгүй болсон байсан. Тэгээд хулгайч орсон байна гэж цагдаад дуудлага өгсөн. Манайхаас Сүпер шот нэртэй зургийн аппарат алдагдсан...” гэх мэдүүлэг. /1 хх 87-91 дүгээр хуудас/,

Гэрч Ш.Бибигүлийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Өглөө сэрээд гэрээс эд зүйл алдагдсаныг мэдсэн. Манай гэрээс зөөврийн компьютер, таб, флаш зэрэг эд зүйл алдагдсан...” гэх мэдүүлэг. /1 хх 92-93 дугаар хуудас/,

Хохирогч Н.Ганхөлөгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Орой 20 цаг өнгөрөөгөөд гэртээ ирэхэд гэрийн үүд онгорхой байсан. Гэтэл гэрийн цоожийг цүүгээр нь мушгисан энд тэндгүй эд зүйл онгичсон байсан...” гэх мэдүүлэг. /1 хх 113-115 дугаар хуудас/,

Гэрч М.Мөнхцэцэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2016.06.28-ны орой 20 цагийн үөд гэрт ирэхэд хаалганы цоож эвдээд хулгай орчихсон байсан. Манай гэрээс 2 ширхэг мөнгөн аяга, зөөврийн компьютэр, эмэгтэй хүний ком хэрэглэл зэрэг эд зүйл алдагдсан...” гэх мэдүүлэг. /1 хх 116-117 дугаар хуудас/,

Хохирогч Х.Тэргүүнбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Дорнод аймаг руу ажил явдлаар явсан байхад Хишигчулуун над руу эалгаад гэрт чинь хойд жижиг цонхоор хулгай орсон байна гэж хэлсэн. Манай унтлагын өрөөний шкаф дотор байдаг цоожтой жижиг шүүгээнд байсан хар өнгийн эрэгтэй буудаг булган малгай, жижиг өрөөнд цүнхэндээ эвхээтэй байсан улбар шар өнгийн эмжээртэй хөх саарал өнгийн майхан, булган малгайтай цуг байсан дунд гарын 1 ширхэг мөнгөн аяга, 5 кг төмс, 2 кг лууван, манжин, байцаа зэрэг эд зүйл алдагдсан байсан. Би өөрийнхөө хулгайд алдсан эд зүйлсээс булган малгайгаа эргүүлж авсан, харин одоо майхан, мөнгөн аяга, хүнсний ногоо зэрэг эд зүйлсээ эргүүлж авахыг хүсч байна...” гэх мэдүүлэг. /1 хх 141-144 дугаар хуудас/,

Гэрч Л.Ганзоригийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Дорнод аймаг руу гэрээ цоожлоод явсан байхад эхнэрийн дүү утсаар яриад “гэрт чинь жижиг өрөөний цонхоор хулгайч орсон байна” гэж хэлсэн. Манай гэрээс буудаг булган малгай, майхан, дунд гарын мөнгөн аяга зэрэг эд зүйл алдагдсан...” гэх мэдүүлэг. /1 хх 145 дугаар хуудас/,

Хохирогч М.Соёл-Эрдэний мөрдөн байцаалтанд өгсөн: “...2016.07.08-ны өдөр нөхрийн найз Нанжид утсаар залгаад “танай гэрт хулгай орчихсон байна, цонх болон хаалга нь онгорхой байна, цагдаа дуудчихсан” гэсэн. Манай гэрээс миний цаа бугын гутал, арьсан гутал, өвлийн гутал, оёдолын машин, ногоон өнгийн эмэгтэй дээл, шаргал өнгийн хос дээл, хүрэн өнгийн дугуй, түрдэг чемодан, мөнгөн зүүлт, кулонтойгоо 3 ширхэг, мөнгөн ээмэг бөгжний хос, Жи мобайлын цацагч, 36 размерын эмэгтэй хүний хар ботинк, улаан өнгийн загварын эмэгтэй дээл зэрэг эд зүйл алдагдсан. Эрэгтэй, эмэгтэй шаргал өнгийн хос дээлийг шаргал өнгийн бүсний хамт, ногоон өнгийн эмэгтэй хүний дээлийг бүсний хамт, цагаан өнгийн цаа бугын хос гутал, бор өнгийн дугуйтай түрдэг чемодан, хар өнгийн Жи мобайлын цацагч, хар өнгийн залгуурын хамт бүрэн бүтэн авсан. Одоо бусад эд зүйлсийнхээ хохирлыг авчихвал гомдол саналгүй...” гэх мэдүүлэг. /1 хх 176-180 дугаар хуудас/,

Гэрч Т.Нанжидийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Манай найз Дамба эхнэр, хүүхдийнхээ хамт амрахаар Баянхонгор аймаг руу явахдаа “эргэж тойрч байгаарай” гэж хэлээд түлхүүрээ үлдээсэн. 2016.07.08-ны өглөе 9 цагт Дамбын гэрийг онгойлгох гэтэл гэрийн хаалга нь онгорхой байсан. Тэгээд дотогшоо ороход гэрийн доторх эд зүйл нь эмх цэгцгүй байсан болохоор хулгайч орсон байна гэж мэдээд Дамбын эхнэр Соёл-Эрдэнэ рүү залгаад “танайд хулгай орсон байна” гэж хэлээд цагдаа дуудсан. Гэрийн хаалга хуруу хирийн онгорхой, цоожинд нь ямар нэгэн эвдрэл байгаагүй, хөшиж онгойлгосон байдалтай байсан...” гэх мэдүүлэг. /1 хх 181-183 дугаар хуудас/,

Гэрч Б.Дамбын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Гэр бүлийнхээ хамт Баянхонгор аймаг руу явахдаа өөрийн найз Нанжидад “манай гэрийг эргэж тойрч байгаарай” гэж хэлсэн. 2016.07.08-ны өдөр залгаад “танай гэрт хулгай орчихсон байна, цагдаад дуудлага өгсөн” гэж хэлсэн. Гэрт хулгай ороод манай эхнэрийн эд зүйлс алдагдсан байсан...” гэх мэдүүлэг. /1 хх 184-185 дугаар хуудас/,

Хохирогч А.Очирбатын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Сүхбаатар аймагт байхад ах А.Батцэнгэл залгаад “танай гэрийг эргэх гээд ирэхэд цонхоор чинь хулгай орчихсон байна, ямар эд зүйлс алдагдсан юм бэ” гэж асуухаар нь би тухайн үед өөрийнхөө мэдэж байгаа том гэсэн хэдэн зүйлээ хэлсэн. Гэртээ ирээд алга болсон зүйлээ дахин шалгаж үзсэн. ЛЖ брэндийн 41 инчийн хар өнгийн ЛЕД эурагт, шар бөөрөнхий хээтэй, цэнхэр торгон хурган дотортой эмэгтэй үстэй дээл, ЛЖ брэндийн толин хаалгатай саарал өнгийн печь, хөнжил, Тошиба брэндийн зөөврийн компьютер, цагаан өнгийн утастай шар өнгийн уртасгагч залгуур, эмийн хайрцагтай эм, ааруул, ээзгий, монгол архи, кофе, кофены сүү, савтай цай, үйлний хайч, хүүхдийн тоглоом, бэлэн 40.000 төгрөг алдагдсан. Алдагдсан эд зүйлсээс саарал ангийн 15-тай Тошиба брэндийн зөөврийн компьютер, хар өнгийн Тошиба гэсэн бичигтэй гар цүнх, болон хар өнгийн залгуурны хамт, шар өнгийн бөөрөнхий хээтэй цэнхэр өнгийн хурган дотортой үстэй дээл, бор өнгийн хоёр хүний хөнжил зэргийг буцааж авлаа. Үлдсэн эд зүйлсээ олоод авчихвал ямар нэгэн гомдол саналгүй...” гэх мэдүүлэг. /1 хх 211-215 дугаар хуудас/,

Гэрч А.Батцэнгэлийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Дүү Очирбатын гэрийг шалгахад гал тогооны цонх нь нээлттэй байсан. Тэгээд цонхоор нь шагайж харахад хувцас болон эд зүйлийг нь газраар тарааж хаясан байсан. Би цонхоор нь ороод эд зүйлийг нь үзэхэд зурагт, зөөврийн компьютер, үстэй дээл, хөвөнтэй дээл зэрэг алдагдсан байхаар нь дүү Очирбат руу залгаж хэлсэн...” гэх мэдүүлэг. /2 хх 102-103 дугаар хуудас/,

Гэрч Т.Шинэцэцэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Сүхбаатар аймагт амрахаар явж байхад нөхрийн ах залгаад “танай гэрийг эргэх гээд ирсэн чинь хулгай орчихсон байна, цагдаа дуудсан” гэж хэлсэн. Манай гэрээс зурагт, миний дээл, печь, 2 хүний хөнжил, Тошиба брэндийн зөөврийн компьютер, уртасгагч залгуур, хүүхдийн тоглоом, үйлний хайч болон бусад жижиг идэж, уух зүйл хулгайд алдагдсан...” гэх мэдүүлэг. /1 хх 216-217 дугаар хуудас/,

Гэрч Ю.Цэнгэлмаагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Дүү А.Очирбатын гэрийг эргэж очсон. Гэрийнх нь үүдэнд очсон чинь хашааных нь хаалга нээлттэй, цонх нь онгорхой байгааг нөхөр бид хоёр харсан. Манай нөхөр онгорхой цонхоор дотор байдлыг эхэлж харсан, дараа нь уг цонхоор орж үзэхэд газраар чемодантай хувцаснуудыг нь дэлгэсэн байдалтай байсан. Манай нөхөр дүүтэйгээ утсаар яриад зурагт, печь, үстэй дээл, зөөврийн компьютер зэргийг алдагдсаныг мэдсэн...” гэх мэдүүлэг. /1 хх 218-219 дүгээр хуудас/,

Хохирогч Л.Эрдэнэдашийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Эхнэр хүүхэдтэйгээ гадуур явж байгаад шөнө 02 цагийн үед ирсэн чинь байшингийн цонхоор хулгайч орчихсон байдалтай байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Манай гэрээс 40 инчийн хар өнгийн Самсунг брэндийн ЛСД зурагт, Айсэр брэндийн i3-тай зөөврийн компьютер, 7-той мөнгөн аяга, 2.8 граммтай монетон ээмэг, мөнгөн ээмэг, бөгж, гинж, кулоны хослол, Кивико антены холбогч утас зэрэг эд зүйлс алдагдсан...” гэх мэдүүлэг. /1 хх 246-248 дугаар хуудас/,

Гэрч Б.Батзаяагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Шөнө 02 цагийн үед гэртээ ирэхэд жижиг өрөөний вакум цонхыг түлхээд хулгайч ороод 40 инчийн хар өнгийн Самсунг брэндийн ЛСД зурагт, Айсэр брэндийн i3-тай зөөврийн компьютер, 7-той мөнгөн аяга, 2.8 граммтай монетон ээмэг, мөнгөн ээмэг, бөгж, гинж, кулоны хослол, Кивико антены холбогч утас зэрэг эд зүйлс алдагдсан байсан...” гэх мэдүүлэг. /1 хх 249-250 дугаар хуудас/,

Хохирогч П.Оюун-Эрдэний мөрдөн байцаалтанд өгсөн: “...Нөхөр орой 17 цаг өнгөрч байхад над руу залгаад “гэрийн цоож эвдээд хулгай орчихсон байна” гэж хэлсэн. Манай гэрээс 3 ширхэг мөнгөн аяга, хүний дүрс бүхий баримал, хүрэл хутга, улаан өнгийн цохилттой дрилл зэрэг эд зүйлс алдагдсан. Хүний дүрс бүхий баримал, зэс аяга, цохилттой дрилл зэргээ бүрэн бүтэн буцааж авсан. Одоо 3 ширхэг мөнгөн аягануудаа, хүрэл хутгатай олж авахыг хүсч байна...” гэх мэдүүлэг. /2 хх 20-24 дүгээр хуудас/,

Хохирогч Р.Энхтуяагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Гэрт ирэхэд хашааны хаалганы түгжээ байхгүй, байшингийн хаалга тал онгойчихсон, гэрт ороод харсан чинь хамаг эд зүйлс онгойлгоод хаячихсан байсан. Манай гэрээс Скайворд брэндийн хар өнгийн нимгэн дэлгэцтэй 55 инчийн ЛЕД зурагт, хар өнгийн ДиДиИш хүлээн авагч төхөөрөмж, картны хамт, улбар шар өнгийн сувенирэн заан, 4 ширхэг шармал шаазгай, 2 ширхэг бугуйн цаг, шинэ цагийн манан хөөрөг, караоке хөгжим буюу өсгөгч, бор шар өнгийн хээтэй эрэгтэй хүний урт түрийтэй 42 размерийн үстэй, дотортой өвлийн гутал, мөнгөн аяганы 4 ширхэг гаднах талын мөнгөн холдос, 25 кг Алтан тариан дээд гурил, 2 хайрцаг Эссэ тамхи, 2 хайрцаг Сэнстэй вест тамхи, 5 литрийн Наранцэцэгийн тос, З кг Сакура цагаан будаа, Солонгос 00 цаас /ЗОш/, Зара брэндийн эмэгтэй үнэртэй ус, 4 кг хонины мах, Своровский ээмэг, зүүлт, хээтэй мөнгөн бугуйвч 2 ширхэг, улаан өнгийн цаасан кордонон хайрцагтай мөнгөний цуглуулга барагцаагаар 40.000 орчим, бүтээлэг, хүрэн өнгийн түрдэг чемодан, 8 хайрцаг Хятадын үе мөчний тариа, автобусны өндөр настны карт зэрэг эд зүйлс алдагдсан. Би хулгайд алагдсан эд зүйлсээс 55 инчийн Скайворд маркийн ЛЕД зурагт, хар өнгийн удирдлага, 2 ширхэг 3Ди нүдний шил, хар өнгийн өсгөгч хөгжим, хээтэй эрэгтэй хүний урт түрийтэй 42 размерийн үстэй дотортой шар өнгийн өвлийн гутал, улбар шар өнгийн сувенирэн заан, шар өнгийн хүрээтэй мөнгөлөг өнгийн төмөр оосортой бугуйн цаг, Зара брендийн үнэртэй ус, хятад бичигтэй 10 ширхэгтэй 4 хайрцаг бүхий шилтэй тариа зэргийг эргүүлж авсан. Одоо үлдсэн эд зүйлсээ буцаагаад авчихвал гомдол саналгүй...” гэх мэдүүлэг. /2 хх 44-48 дугаар хуудас/,

Гэрч Б.Сүхбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Эхнэр бид хоёр 2016.08.05-ны өдрийн 11 цагийн үед ирсэн чинь хашааны хаалганы түгжээ байхгүй, байшингийн хаалга тал онгойчихсон байсан. Тэгээд ороод харсан чинь хамаг эд зүйлс онгойлгоод хаячихсан байсан. Манай гэрээс Скайворд брэндийн хар өнгийн нимгэн дэлгэцтэй 55 инчийн ЛЕД зурагт, хар өнгийн ДиДиИш хүлээн авагч төхөөрөмж, картны хамт, улбар шар өнгийн сувенирэн заан, 4 ширхэг шармал шагай, 2 ширхэг бугуйн цаг, шинэ цагийн манан хөөрөг, караокены хөгжим буюу өсгөгч, бор шар өнгийн хээтэй эрэгтэй хүний урт түрийтэй 42 рамерийн үстэй дотортой өвлийн гутап, мөнгөн аяганы 4 ширхэг гадна талын мөнгөн холтос болон өөр бусад эд зүйл хулгайд алдагдсан...” гэх мэдүүлэг. /2 хх 49-50 дугаар хуудас/,

Хохирогч Д.Мягмарсүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Кимчиний цехийн вакум цонхыг түлхэн шөнө хулгайч орж Делл брэндийн суурин компьютер, Самсунг брэндийн хар өнгийн зөөврийн компьютер, сейфэнд байсан гар буу зэрэг эд зүйлс авсан байсан. Манай цехээс алдагдсан Делл брэндийн суурин компьютер, Самсунг брэндийн хар өнгийн зөврийн компьютер миний эзэмшлийх байгаа юм. Харин сейфэнд гар буу байж магадгүй гэж би бодсон юм. Учир нь миний зүс таних Жу гэж солонгос залуу Солонгос руу явахдаа хэрэггүй эд зүйлс гээд хэдэн зүйлийг надад үлдээсэн юм. Яг ямар хэлбэр хэмжээтэй, ямар марк дугаартай ямар зориулалттай гар буу байсныг мэдэхгүй...” гэх мэдүүлэг. /2 хх 76-80 дугаар хуудас/,

Гэрч Н.Амартүвшингийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Манай цехийн цонхоор шөнө хулгайч орж эд зүйл хулгайлсанг маргааш нь ажил дээрээ ирээд мэдсэн. Манай цехээс суурин компьютер, зөөврийн компьютер алдагдсан гэж захирлаас л сонссон. Намайг ажлаас гарахад захирал, нярав хоёр үлдсэн. Ямар нэгэн хяналтын камер болон албан ёсны манаач, харуул, хамгаалалт байхгүй. Манай цехийн захирлын өрөөнд нэг саарал өнгийн сейф байдаг ба дотор нь юу байдгийг мэдэхгүй, өөр газраас зөөж авчирсан...” гэх мэдүүлэг. /2 хх 81-82 дугаар хуудас/,

Гэрч Х.Даваасүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би манай хажуу талын хашаанд байдаг кимчиний цехэд шөнө хулгай орсныг маргааш өглөө нь мэдсэн. Тухайн шөнө би гэртээ хоносон, ямар нэгэн дуу чимээ огт сонсоогүй. Захиралтай нь албан ёсоор гэрээ хэлцэл байгуулаагүй, зөвхөн шөнийн цагаар анзаарч байгаарай, би таньд сард 200.000 төгрөг өгье гэхээр нь тэтгэвэрт зүгээр гэртээ сууж байсан учраас зөвшөөрсөн юм. Уг цехийг хардаг болоод нэг сар гаран болж байна. Өдрийн цагаар бол хардаггүй, орой нь хашаагаараа дамжиж ороод байдлыг нь харчихаад л буцаад гэртээ орчихдог. Уг нь цехийн гадаа нохой байдаг, тэр нохойг яаж аргалж хулгайч орсонг би мэдэхгүй байна. Надад сэжиглэж байгаа хүн алга. Яг ямар эд зүйлс алдагдсан талаар мэдэхгүй...” гэх мэдүүлэг. /2 хх 83-84 дүгээр хуудас/,

Гэрч Т.Ганбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Найз нартайгаа архи уугаад гэрт очсон чинь цоожтой байхаар нь яаж гэрийнхээ цоожийг эвдэж орох уу гэж бодоод урд талд байдаг кимчиний цехийн харуулын пүүтэг рүү ороод унтаад өгсөн юм. Улмаар маргааш өглөө нь сэрээд пүүтэгний хаалгыг онгойлгосон чинь кимчиний цехийн цонх онгорхой байхаар нь захирал Мягмарсүрэн рүү залгаж хэлчихээд. Би согтуу байсан учраас тасраад нам унтчихсан байсан. Тиймээс ямар ч дуу чимээ огт сонсоогүй...” гэх мэдүүлэг. /2 хх 85-86 дугаар хуудас/,

Гэрч А.Бямбажавын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Даргын өрөөний цонхоор хулгай ороод 2 ширхэг компьютер аваад мөн даргын өрөөнд байсан жижиг төмөр сейфийг эвдээд дотроос нь эд зүйл алдагдсан гэж байсан. Тэр сейфийг дарга Мягмарсүрэн өөрөө хариуцдаг учир дотор нь ямар эд зүйлс байсныг мэдэхгүй...” гэх мэдүүлэг. /2 хх 87 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Ш.Мэндбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Манай байшингийн цонхыг түлхээд хулгайч ороод шар өнгийн пявар хайрцагтай хар өнгийн оосортой геодезийн хэмжилзүйн лаборторийн №2015365 гэсэн гэрчилгээтэй барилгын өндөржилт хэмждэг шар өнгийн Синкон брэндийн төмөр дуран мөн мөнгөлөг цагаан өнгийн 3 салаа төмөр хөл сунадаг урт шугам зэрэг эд зүйлсийг хулгайлсан байсан. Хулгайд алдсан 3 ширхэг эд зүйлсээ бүрэн бүтэн хүлээж авсан. Тиймээс одоо надад ямар нэгэн гомдол санал алга...” гэх мэдүүлэг. /2 хх 98-101 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн ¹5153 дүгнэлтэд:

1. Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газрын үзлэгийн “1” гэж дугаарласан гэрэл зургийн үзүүлэлтийн зураг №13,14,15-д харуулсан шинжилж буй гутлын мөрүүд болон “2” гэж дугаарласан гэрэл зургийн үэүүлэлтийн зураг №10, 12-д харуулсан шинжилж буй гутлын мөрүүдийн зах ирмэг бүтэн дүрслэгдээгүй тул хэмжээг тогтоох боломжгүй харин хээний өрөнхий шинж тэмдгээр харьцуулан шинжлэх боложтой.

2. Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газрын үзлэгийн “1” гэж дугаарласан гэрэл зургийн үзүүлэлтийн зураг №13,14,15-д харуулсан шинжилж буй гутлын мөрүүд болон “2” гэж дугаарласан гэрэл зургийн үзүүлэлтийн зураг №10,12-д харуулсан шинжилж буй гутлын мөрүүд нь харьцуулах загвараар ирүүлсэн гутлын улаар дарагдсан байж болно гэжээ /2 хх 247-248 дугаар хуудас/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 20-23, 54-56, 77-83, 107-111, 132-137, 166-173, 202-206, 241-244 дүгээр хуудас, 2 хх 14-17, 33-39, 62-71 дугаар хуудас/,

Эд зүйлийн үнэлгээ /1 хх 37 дугаар хуудас/ Б.Оюун-Эрдэнэ, /1 хх 65-67 дугаар хуудас/ А.Лхагвасүрэн, /1 хх 96, 97 дугаар хуудас/ Б.Байган, /1 хх 122 дугаар хуудас/ Н.Ганхөлөг, /1 хх 153 дугаар хуудас/ Х.Тэргүүнбаяр, /1 хх 190-191 дүгээр хуудас/ М.Соёл-Эрдэнэ, /1 хх 231 дүгээр хуудас/ А.Очирбат, /2 хх 5-6 дугаар хуудас/ Л.Эрдэнэдаш, /2 хх 25 дугаар хуудас/ П.Оюун-Эрдэнэ, /2 хх 54-55 дугаар хуудас/ Р.Энхтуяа, /2 хх 93 дугаар хуудас/ Д.Мягмарсүрэн,

Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол, хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2 хх 110-152 дугаар хуудас/

Иргэний үнэмлэхний лавлагаа /2 хх 210 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2 хх 211 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Ш.Мөнхбат нь 1. 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 717 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж 2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгууллагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай Монгол улсын хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 2 сар 17 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлж ялтай байх хугацаандаа давтан үйлдлээр “..2016 оны 05 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Жамсран уулын задгай тоотод оршин суух иргэн Б.Оюун-Эрдэнийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч процессор, Делл брэндийн дэлгэцийн хамт, Сони маркийн хар өнгийн процессор, 4 ширхэг мөнгөн ээмэг, бөгж, кулон, гинжний хослол, 3 ширхэг бугуйн цаг, гахайн арьсан гарын кист, утасны цэнэглэгч, үнэртэй ус, христын загалмайн дүрстэй нарийн эрэгтэй мөнгөн гинж, эрэгтэй мөнгөн гинж зэрэг эд зүйлс хулгайлж бусдад 535.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан,

2. 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 06 дугаар сарын 03-ны хооронд Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ганц худгийн задгай тоотод оршин суух иргэн А.Лхагвасүрэнгийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч Хьюндэй маркийн 220 волтын цахилгаан гаргагч мотор, аяга тавагны ком, ширмэн тогоо, МНБС тоон хүлээн авагч, ДиВиДи тоглуулагч, үсний хайч, үсний сэнс, халбага, сэрээ, тасдагч, сүх, усны тэрэг, түлхүүр багажны ком, Кен маркийн дрилл зэрэг эд зүйлс хулгайлж бусдад 465.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан,

3. 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Их Дарь Эхийн 5-1144 тоотод оршин суух иргэн Б.Байганы өвлийн сууцны вакум цонхыг түлхэн хууль бусаар нэвтэрч Айсер брэндийн зөөврийн компьютер, 8 ГБ флаш, Самсунг таб-5 маркийн гар утас, Сүбэр шот маркийн зургийн аппарат зэрэг эд зүйлс хулгайлж бусдад 845.000 төгрөгийн бага бус хэмжзэний хохирол учруулсан,

4. 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ганц худгын задгай тоотод оршин суух иргэн Н.Ганхөлөгийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч 2 ширхэг мөнгө аяга, Хасии брэндийн зөөврийн компьютер, эмэгтэй хүний гоо сайханы ком хэрэгсэл зэрэг эд зүйлс хулгайлж бусдад 310.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан,

5. 2016 оны 06 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 05 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монелийн 33-41 тоотод оршин суух иргэн Х.Тэргүүнбаярын өвлийн сууцны вакум цонхыг түлхэн хууль бусаар нэвтэрч улбар шар өнгийн эмжээртэй, хөх саарал өнгийн майхан, булган малгай, дунд гарын мөнгөн аяга, 5 кг төмс, 2 кг лууван, манжин, байцаа зэрэг эд зүйлс хулгайлж бусдад 550.400 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан,

6. 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 05 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах монелийн 20-469А тоотод оршин суух иргэн М.Соёл-Эрдэнийн өвлийн сууцны вакум цонхыг түлхэн хууль бусаар нэвтэрч цаа бугын гутал, арьсан гутал, өвлийн гутал, оёдлын машин, эмэгтэй дээл, хос дээл, чемодан, мөнгөн зүүлт 3 ширхэг, мөнгөн ээмэг, бөгжний хос, Жи мобайлын вайфай /WiFi/ цацагч, ботинк, загварын дээл зэрэг эд зүйлс хулгайлж бусдад 1.165.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан,

7. 2016 оны 07 дугаар сарын 08-11-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 05 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах монелийн 34-6А тоотод оршин суух иргэн А.Очирбатын өвлийн сууцны вакум цонхыг түлхэн хууль бусаар нэвтэрч Эл Жи брэндийн 41 инчийн хар өнгийн Лед зурагт, хурган дотортой үстэй дээл, Эл Жи брэндийн саарал өнгийн печь, 2 хүний хөнжил, Тошиба брэндийн зөөврийн компьютер, уртасгагч залгуур, эмийн хайрцагтай эм, 5 кг аарууль ээзгий, монгол архи, кофе, кофений сүү, савтай цай, үйлний хайч, хүүхдийн тоглоом зэрэг эд зүйлс хулгайлж бусдад 1.910.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан,

8. 2016 оны 07 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах жамсран уулын өвөр 7-3342 тоотод оршин суух иргэн Л.Эрдэнэдашийн өвлийн сууцны вакум цонхыг түлхэн хууль бусаар нэвтэрч 40 инчийн хар өнгийн Самсунг брэндийн ЛСД зурагт, Айсер брэндийн Ай 3-тай зөөврийн компьютер, 7-той мөнгөн аяга, 2.8 граммтай монетон ээмэг, мөнгөн ээмэг, бөгж, гинж, кулоны хослол, Кевико антены холбогч утас зэрэг эд зүйлс хулгайлж бусдад 1.120.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан,

9. 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах монелийн 45-08 тоотод оршин суух иргэн П.Оюун-Эрдэнийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч 3 ширхэг мөнгөн аяга, хүрэл хутга, хүний дүрс бүхий баримал, цохилттой дрилл зэрэг эд зүйлс хулгайлж бусдад 280.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан,

10. 2016 оны 08 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 05 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монелийн 51-05 тоотод оршин суух иргэн Р.Энхтуяагийн өвлийн сууцны вакум цонхыг түлхэн хууль бусаар нэвтэрч Скайворт брэндийн хар өнгийн нимгэн дэлгэцтэй 55 инчийн Лед зурагт, хар өнгийн ДиДиИш хүлээн авагч төхөөрөмж, картны хамт, улбар шар өнгийн сувинерэн заан, 4 ширхэг шармал шагай, 2 ширхэг бугуйн цаг, гутал, шинэ цагийн манан хөөрөг, караокены хөгжим буюу өсгөгч, бор шар өнгийн, хээтэй, эрэгтэй хүний урт түрийтэй 42 размерийн үстэй дотортой өвлийн гутал, мөнгө аяганы 4 ширхэг гадна талын мөнгөн холдос, 25 кг-ийн алтан тариан дээд гурил, 2 ширхэг Эссэ тамхи, 2 ширхэг сэнстэй Вест тамхи, 5 литрийн наранцэцэгийн тос, 3 кг Сакура нэртэй цагаан будаа, Солонгос 00 цаас 24 ширхэгтэй, Зара брэндийн эмэгтэй хүний үнэртэй ус, 4 кг хонины мах, бүдэг ягаан өнгийн шигтгээтэй Своровский ээмэг, зүүлт, хээтэй мөнгө бугуйвч 2 ширхэг, цагаан өнгийн дэвсгэр дээр цэнхэр бүдэг өнгийн цэцгэн хээтэй бүтээлэг, хүрэн өнгийн түрдэг чемодан, 8 хайрцаг хятадын үе мөчний тариа, дотроо том бор өнгийн шилтэй шингэн тариа, нэг ширхэг автобусны өндөр настны карт зэрэг эд зүйлс хулгайлж бусдад 2.038.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан,

11. 2016 оны 08 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 05 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монелийн 51-08 тоотод байрлах кимчиний савлагааны цехийн вакум цонхыг түлхэн хууль бусаар нэвтэрч Самсунг брэндийн зөөврийн компьютер, Делл брэндийн суурин компьютер, мауз, гарны хамт, хийн гар буу зэрэг эд зүйлс хулгайлж бусдад 1.600.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол,

12. 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Жамсран Уулын Өвөр 4-2143 тоотод оршин суух иргэн Ш.Мэндбаярын өвлийн сууцны вакум цонхыг түлхэн хууль бусаар нэвтэрч шар өнгийн хайрцагтай дуран, мөнгөлөг өнгийн суурь, уртасгагч метр зэрэг эд зүйлс хулгайлж бусдад 140.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол буюу нийт 12 удаагийн үйлдлээр бусдад 10.958.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Ш.Мөнхбатад прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүх шүүгдэгч Ш.Мөнхбатад ял оногдуулахдаа яд хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд харин ялтай байхдаа гэмт хэрэг дахин үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Хохирогч Д.Мягмарсүрэн, Ш.Мэндбаяр нар нь эд зүйлсээ буцаан авсныг дурдах нь зүйтэй байна. Шүүх хохирогч нарын буцаан авсан эд зүйлсийн үнийг хохирлоос хасч тооцсон, эд зүйлийн үнэлгээг комиссийн үнэлгээгээр тооцож гаргуулсан болно. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хийн гар буу нь галт зэвсгийн тухай хуульд зааснаар цагдаагийн байгууллагад бүртгүүлээгүй байх тул уг бууг 3 ширхэг сумны хамтаар Улаанбаатар хотын Цагдаагийн газарт шилжүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь эрхэлсэн тодорхой ажилгүй, түүний нэр дээр ямар нэг хөрөнгө байгаа болох нь баримтаар нотлогдон тогтоогдоогүй тул шүүх шүүгдэгчид эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх боломжгүй мөн урьд нь 5 удаагийн хорих ял эдэлж байсан, түүний хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн 361 брэндийн нэг хос пүүзийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, ROHM RG8 KAL.8mm Germany PLATZPATR гэсэн бичигтэй шар өнгийн 3 ширхэг сумтай хийн гар буу 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Улаанбаатар хотын Цагдаагийн газарт шилжүүлж, шүүгдэгч Ш.Мөнхбатын цагдан хоригдсон 79 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож шийдвэрлэлээ.

            Шүүгдэгч Ш.Мөнхбатаас нийт 5.998.000 төгрөг гаргуулж, 535.000 төгрөгийг Б.Оюун-Эрдэнэд, 465.000 төгрөгийг А.Лхагвасүрэнд, 845.000 төгрөгийг Б.Байганд, 310.000 төгрөгийг Н.Ганхөлөгт, 290.000 төгрөгийг Х.Тэргүүнбаярт, 455.000 төгрөгийг М.Соёл-Эрдэнэд, 1.030.000 төгрөгийг А.Очирбатад, 1.120.000 төгрөгийг Л.Эрдэнэдашид, 280.000 П.Оюун-Эрдэнэд, 668.000 төгрөгийг Р.Энхтуяад тус тус олгох нь зүйтэй байна.