Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/880

 

 

 

 

 

 

  2022          09          14                                  2022/ШЦТ/880

 

 

                               

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж,

Шүүгдэгч: Б.Б, Б.Г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: И.Н,

Улсын яллагч: Д.Даваадорж нар оролцсон эрүүгийн 2209013081327 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын  биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1966 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 57 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, тэтгэвэрт байдаг, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамтаар, хэрэг хариуцах чадвартай, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Т овогт Б.Б

Монгол Улсын иргэн, 1989 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, бизнесийн эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хэрэг хариуцах чадвартай, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Ш овогт Б.Г

Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 15-16 цагийн  орчимд Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 5 дугаар хороолол, 2-р байрны 36 тоотод байрлах өөрийн гэртээ бэр Б.Г-ийг “хүүг нь хардаж асууж ирсэн, намайг хэл амаар доромжилсон” гэх зүйлээр шалтаглаж, улмаар түүний үснээс зулгааж доош нь дарах зэргээр биед нь хууль бусаар халдаж эрүүл мэндэд нь “тархи доргилт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Б.Г нь 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 15-16 цагийн  орчимд Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 5 дугаар хороолол, 2-р байрны 36 тоотод өөрийн хадам эх болох Б.Б-тай нөхрөө хайж очсоны улмаас маргалдаж “намайг хэл амаар доромжилсон” гэх зүйлээр шалтаглаж түүний нүүр хэсэгт гараараа цохих зэргээр биед нь хууль бусаар халдаж, эрүүл  мэндэд нь “зүүн зовхи, зүүн хацрын төвгөрт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нүдний алимны цус харвалт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

    ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “..Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Шүүгдэгч Б.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “..Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Эрүүгийн 2209013081327 дугаартай хэргээс:

Хохирогч Б.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/,

Хохирогч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хэргийн 17 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 6692 дугаартай дүгнэлт /хх-ийн 27-28 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 6971 дугаартай дүгнэлт /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,

Гэрч Д.Ц-гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 72-73 дугаар хуудас/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 61-62 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Нэг. Шүүгдэгч нарын  гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 15-16 цагийн  орчимд Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 5 дугаар хороолол, 2-р байрны 36 тоотод байрлах өөрийн гэртээ бэр Б.Гийг “хүүг нь хардаж асууж ирсэн, намайг хэл амаар доромжилсон” гэх зүйлээр шалтаглаж, улмаар түүний үснээс зулгааж доош нь дарах зэргээр биед нь хууль бусаар халдаж эрүүл мэндэд нь “тархи доргилт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Б.Г нь 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 15-16 цагийн  орчимд Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 5 дугаар хороолол, 2-р байрны 36 тоотод өөрийн хадам эх болох Б.Б-тай нөхрөө хайж очсоны улмаас маргалдаж “намайг хэл амаар доромжилсон” гэх зүйлээр шалтаглаж түүний нүүр хэсэгт гараараа цохих зэргээр биед нь хууль бусаар халдаж, эрүүл  мэндэд нь “зүүн зовхи, зүүн хацрын төвгөрт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нүдний алимны цус харвалт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:

Хохирогч Б.Г-ийн “...2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр би өөрийн нөхөр Мөнх-Эрдэнэтэй уулзахаар хадам ээж болох Б-ын Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 2 дугаар байрны 36 тоотод өөрийн 3 настай охиныг дагуулан очсон. Тэгээд гэрийнх нь гадаа очоод хаалгыг нь тогшиход хадам ээж Б нь хаалгаа нээсэн ба би түүнээс нөхөр Мөнх-Эрдэнийг асуухад хадам ээж “мэдэхгүй, байхгүй, гэр рүү ороод ир” гэж хэлсэн. Тэгээд намайг орсны дараа Б нь гэрт нь байсан Цэцэгмаа гэх эмэгтэйд хандаж “нөгөө эмэгтэй чинь энэ шүү дээ” гэж хэлээд намайг доромжлоод “чи бөгс хийж явдаг биз дээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “та л өөрөө олон нөхөр сольсон хүн шүү дээ” гэж хэлээд гарах гэтэл Цэцэгмаа нь босож ирээд миний гарнаас бариад авсан. Тэгэхээр нь би явах гэхэд хадам ээж Б нь миний үснээс зулгаагаад доош дараад, улмаар толгой дээрээс цохиод байсан. Би зууралдаж байхдаа хадам ээжийн нүүрэн тус газар нь цохисон. Тэгээд хэсэг хугацаанд зууралдаж байгаад хадам ээж намайг гэрээсээ түлхээд гаргасан. ...Миний биед учирсан гэмтлийг Б нь толгой хэсэгт олон удаагийн цохисны улмаас үүссэн гэж үзэж байна. ...Одоо надад ямар нэгэн гомдол, санал байхгүй...” гэх мэдүүлэг,

Хохирогч Б.Б-ын “...2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр би Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гэртээ өөрийн бэр эгч Д.Ц-гийн хамт байсан. Гэтэл 17 цагийн орчимд хаалга маш чанга тогшоод байсан. Тэгэхээр нь би сандарч очоод шууд хаалгаа нээхэд манай хүү Мөнх- Эрдэнийн эхнэр болох бэр Г өөрийн 3 настай хүүхдээ дагуулаад орж ирсэн. Тэгээд тэрээр “танай хүү Мөнх-Эрдэнэ хаана байна, утсаа авахгүй байна” гэж хэлээд хэрүүл хийгээд байсан. Тэгэхээр нь би “ажилтай хүүхэд ажил дээрээ байгаа биз, чи ингэж манай хүүхдийг хардаж байхаар хүүхдээс маань салвал салсан шиг сал” гэж хэлсэн. Тэгэхэд Г нь намайг “олон нөхөр сольсон балай авгай” гэж хэлээд миний зүүн хацар, нүд хэсэг рүү гараа зангидаж байгаад цохисон. тухайн үед цохисны дараа миний толгой маш их эргэсэн. Тэгээд би гарыг нь барьж авах гэхэд миний үснээс зулгаасан. Тэгэхээр нь би Гийн үснээс зулгаасан. ...Миний биед учирсан гэмтлийг Г гараараа нэг удаа цохиж учруулсан...” гэх мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 6692 дугаартай “...1. Б.Б-ын биед зүүн зовхи, зүүн хацрын төвгөрт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нүдний алимны цус харвалт гэмтэл тогтоогдлоо, 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй, 5. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 6971 дугаартай “...1. Б.Гийн биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо, 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна, 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт,

Гэрч Д.Ц-гийн “...Тухайн үед би Улаанбаатар хотод эмчлүүлэх гээд очсон байсан. Тэр үед Б гэх манай нөхрийн төрсөн дүү нь над руу залгаад “гэрт ирж цай уу” гэж дуудсан. Тэгээд би Б-ын гэрт нь очоод цай уугаад том өрөөнд нь хамт сууж байх үед гэрийн хаалгыг нь гаднаас хүчтэй тогшоод нүдээд байсан. Тэгэхэд Б босож очоод онгойлгож өгсөн. Би тухайн үед нь том өрөөнд цай ууж байсан. Тэгээд үүдэнд эмэгтэй хүн орилоод эхлэхээр нь би юу болсон юм бол гэж бодоод яваад очиход Б.Г нь Б.Б-ын толгойтой үснээс нь зулгаагаад доош нь дарчихсан байдалтай байсан. Тэгээд би голоор нь орж ариа гэж салгасан...” гэх мэдүүлэг, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б нь 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 15-16 цагийн  орчимд Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 5 дугаар хороолол, 2-р байрны 36 тоотод байрлах өөрийн гэртээ бэр Б.Гийг “хүүг нь хардаж асууж ирсэн, намайг хэл амаар доромжилсон” гэх зүйлээр шалтаглаж, улмаар түүний үснээс зулгааж доош нь дарах зэргээр биед нь хууль бусаар халдаж эрүүл мэндэд нь “тархи доргилт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Б.Г нь 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 15-16 цагийн  орчимд Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 5 дугаар хороолол, 2-р байрны 36 тоотод өөрийн хадам эх болох Б.Б-тай нөхрөө хайж очсоны улмаас маргалдаж “намайг хэл амаар доромжилсон” гэх зүйлээр шалтаглаж түүний нүүр хэсэгт гараараа цохих зэргээр биед нь хууль бусаар халдаж, эрүүл  мэндэд нь “зүүн зовхи, зүүн хацрын төвгөрт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нүдний алимны цус харвалт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтүүд зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б, Б.Г нарын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Тодруулбал Б.Б, Б.Г нарын харилцан зодолдсон үйлдэл нь хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, хүч хэрэглэх үед бусдын эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж  үйлдсэний улмаас хохирогчид хөнгөн гэмтэл учруулан эрүүл мэндэд хохирол, хор уршигт зориуд хүргэсэн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байна.

Хохирогч Б.Б, Б.Г нарын “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлтийг гаргасан байх тул шүүгдэгч нарыг хоорондоо эвлэрсэн, бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Б.Б, Б.Г нар нь бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Б, Б.Г нар нь өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн ба урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан  байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх зүйтэй байна. 

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дахь хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан эсэхийг хянаад прокурорын саналыг хүлээн авч шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж үзээд шүүгдэгч Б.Б, Б.Г нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар ялаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Б, Б.Г нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1,  36.1,  36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

     ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Тавхай гэлэн овогт Б.Б, Ш овогт Б.Г нарыг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан шүүгдэгч Б.Б, Б.Г нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулж болох ялаас чөлөөлсүгэй.

3. Шүүгдэгч Б.Б, Б.Г нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

4. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

5. Энэхүү шийтгэх тогтоол  уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б, Б.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Д.ДАРЬСҮРЭН