Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 155/ШШ2018/01478

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 1975 онд төрсөн, 43 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, банк санхүүч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Хөвсгөл аймгийн ******************* оршин суух, ***********дугаар регистртэй, Товогт М-ын  Х-ын

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд 1975 онд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Хөвсгөл аймгийн **************** оршин суух, ************ дугаар регистртэй, Т овогт Б-ийн  Б-д  холбогдох

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгон, хамтран өмчлөх дундын хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 155/2018/01353/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Заяа, нэхэмжлэгч М.Х, хариуцагч Б.Б нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Х шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1999 онд Б.Бтой үерхэж байгаад, 2000 оны 8 дугаар сарын 18-ны өдөр гэрлэлтээ батлуулан хамтран амьдраад 18 жил болсон. Энэ хугацаанд 2000 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр хүү Б, 2001 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хүү Ба, 2014 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хүү М нарыг төрүүлсэн. Хамт амьдарч эхэлснээс хойш архи ууж, ажил хийлгэхгүй, хардан зодож нүдэх болсон. Гэр бүл болон үр хүүхддээ анхаарал халамж тавьдаггүй, ажил төрөл хийсэн ч бидэнд мөнгө төгрөгөө зарцуулдаггүй. Өөрийн гэр орон, хашаа байшин, хөөргөө зарж үрсэн. 2017 оны 9 дүгээр сараас хойш тусдаа амьдарч байна. Одоо архины тогтмол хэрэглээтэй, бидэнд ирж агсам тавих зэргээр айдастай байлгадаг, хүүхдүүдэд үлгэр дууриалал байхгүй. Цаашид хамт амьдрах ямар ч боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулна. Том хүү Б оюутан болсон. Хүү Б.Ба, Б.М нарыг өөрийн асрамжид авч, эцгээс нь хуульд зааснаар тэтгэлэг гаргуулна.

Том хүү маань оюутан болж сургалтын төлбөр шаардлагатай болсон, мөн хүүхдүүд өсөж том болоод хэрэглээ нь ихсэж байгаа учир хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс Б.Б нь хүү Б.Б, Ба, М болон бидэнд дараахь эд хөрөнгийг өгнө гэснийг зөвшөөрч байна. Үүнд:

1. Тугалтай үнээ 5 толгой, тус бүрийн үнэ 500.000 төгрөг, нийт 10 толгой үхэр буюу 2.500.000 төгрөг, бяруу 4 толгой, тус бүрийн үнэ 250.000 төгрөг, нийт 1.000.000 төгрөг, шүдлэн үхэр 2 толгой, тус бүрийн үнэ 300.000 төгрөг, нийт 600.000 төгрөг, бүгд 4.100.000 төгрөг.

2. Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны 2 дугаар хороо 6-3 тоотод байрлах газар, хашаа буюу 1.000.000 төгрөг.

3. Истана маркын 98-49 УНС улсын дугаартай автомашин буюу 3.500.000 төгрөг.

4. Приус-10 маркын 11-18 ХӨА улсын дугаартай автомашин буюу 3.500.000 төгрөг. Бүгд 12.100.000 төгрөгийн мал, эд хөрөнгө гаргуулж авна. Приус-10 маркын 11-18 ХӨА улсын дугаартай автомашиныг би унаж хэрэглэж байгаа. Хүү Б.Бын сургалтын төлбөр хийх шаардлагатай болж ломбардны барьцаанд тавьсан. Миний нэр дээр байдаг тул Б.Бийн өмчлөлөөс гаргуулахгүй гэв.

 

Хариуцагч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Х бид хоёр 2000 оны 8 дугаар сард айл болсон. 3 хүүхэдтэй. Би гэр оронгүй сүүлийн 8 жил гадуур айл айлаар байж, заримдаа хөдөө гарч ээжийнхээ малд нь явж өгдөг. Зуны улиралд хээрээр гэр хийж өвөл нь хөлдөж үхчих шахам л явдаг. Гэртээ очиход намайг байнга хөөж тууж, цагдаа дууддаг. Дүү нар нь байнга дарамтладаг. Би байнга архи уудаггүй, сардаа 2 удаа л уудаг. Тусдаа амьдарч байгаа, цаашид эвлэрэх боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Том хүү Б.Б оюутан болсон. Хүү Б.Ба, Б.М нарыг ээжийнх нь асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг төлнө. Эд хөрөнгөөс би юу ч авахгүй, байгаа эд хөрөнгө, малаа нэхэмжлэгч болон хүүхдүүддээ өгнө. Манай аав, ээжийн өгсөн нийт 17 үхэр байсан. Үүнээс 1 хязаалан үхрээ зарж, хүү Б.Бын дотуур байрны төлбөрт өгсөн. Одоо үлдсэн тугалтай үнээ 5 толгой, бяруу 4 толгой, шүдлэн үхэр 2 толгой, нийт 16 толгой үхэр байгаа бүгдийг нь өгнө. Мөн Приус-10 маркын машиныг М.Х өөрөө унаад явж байгаа. Хүү Бын сургалтын төлбөр хийх шаардлагатай болж ломбардны барьцаанд тавьсан байгаа нь үнэн. Истана маркын машин, Хатгалд байдаг газар, хашааг өгнө. М.Х-ын  дээрх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг зөвшөөрч байна гэв.

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Х нь хариуцагч Б.Б-д  холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгон, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

М.ХБ.Б нар гэр бүлээ үргэлжлүүлэх санаачлага гаргалгүй 2017 оны 9 дүгээр сараас одоог хүртэл хугацаанд тусдаа амьдарч байгаа, эвлэрүүлэн зуучлах ажиллагаанаас татгалзсан, хариуцагчийн согтууруулах ундаа хэрэглэдэг, гэр бүлдээ хүндэтгэлтэй ханддаггүй байдал, гэрлэлт цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн зэрэг бодит шалтгаан нь гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэл болж байна.

Гэрлэгчид нь 2000 оны 8 дугаар сарын 18-ны өдөр гэр бүл болж, 2000 оны 8 дугаар сарын 18-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын тамгын газраас олгосон ПА №111 дугаар гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбархамтран амьдрах хугацаанд 2000 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр хүү Б.Б, 2001 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хүү Б.Ба, 2014 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хүү Б.М нар тус тус төрсөн болох нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын тамгын газраас олгосон Г№104, 6701000347 дугаар хүүхдийн төрсний гэрчилгээ, Б.Баийн иргэний цахим үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд, зохигчийн тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдлоо.

Хүүхдийн асрамжийн талаар 2000 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн хүү Б.Б насанд хүрчээ. 2001 оны 7 дугаар сарын 09-ний өдөр төрсөн хүү Б.Ба, 2014 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн хүү Б.М нарт эхийн хайр халамж зайлшгүй шаардлагатай байдал, хүүхдийн амьдрах орчин, хүү Б.Баийн санал, зохигчийн тайлбар зэргийг харгалзан эх М.Х-ын  асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д Эцэг, эх дараахь үүрэг хүлээнэ, 26.2.2-д Хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх гэж зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх учир эцэг Б.Боос сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан хүү Б.Ба, хүү Б.М нарыг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Түүнчлэн гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд зааснаар эцэг, эхийн эрх, үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарлах нь зүйтэй.

Гэрлэгчдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн тухайд: Нэхэмжлэгч М.Х, хариуцагч Б.Б нарын дундын эд хөрөнгөд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны 2 дугаар хорооны 6-03 тоотод байрлах газар, Приус-10 маркын 11-18 ХӨА улсын дугаартай автомашин байдаг болох нь 000483188 дугаар эзэмших эрхийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгч М.Х-ын  ...Приус-10 маркын 11-18 ХӨА улсын дугаартай автомашиныг би унаж хэрэглэж байгаа. Хүү Бын сургалтын төлбөр хийх шаардлагатай болж ломбардны барьцаанд тавьсан байгаа... гэх тайлбар, хариуцагч Б.Бийн ...Приус-10 маркын 11-18 ХӨА улсын дугаартай автомашиныг...хүү Бын сургалтын төлбөр хийх шаардлагатай болж ломбардны барьцаанд тавьсан байгаа нь үнэн... гэх тайлбар зэргээр нотлогдлоо.

Харин Истана маркын 98-49 УНС улсын дугаартай автомашин, 16 толгой үхэр зэрэг мал, эд зүйл гэр бүлийн дундын хөрөнгө болох талаар нотлох баримт байхгүй байна.

Гэвч хариуцагч Б.Б нь нэхэмжлэгч М.Х-ын  дундын эд хөрөнгөөс нэхэмжилсэн мал, эд зүйл болох: 1. Тугалтай үнээ 5 толгой, тус бүрийн үнэ 500.000 төгрөг, нийт 10 толгой үхэр буюу 2.500.000 төгрөг, бяруу 4 толгой, тус бүрийн үнэ 250.000 төгрөг, нийт 1.000.000 төгрөг, шүдлэн үхэр 2 толгой, тус бүрийн үнэ 300.000 төгрөг, нийт 600.000 төгрөг, бүгд 4.100.000 төгрөг.

2. Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны 2 дугаар хороо 6-3 тоотод байрлах газар, хашаа буюу 1.000.000 төгрөг.

3. Истана маркын 98-49 УНС улсын дугаартай автомашин буюу 3.500.000 төгрөг.

4. Приус-10 маркын 11-18 ХӨА улсын дугаартай автомашин буюу 3.500.000 төгрөг. Бүгд 12.100.000 /арван хоёр сая нэг зуун мянга/ төгрөг гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болно.

Иймд М.Х, Б.Б нарын гэрлэлтийг цуцалж, хүү Б.Ба, хүү Б.М нарыг эх М.Х-ын  асрамжид үлдээн, хариуцагч Б.Боос хүү Б.Ба, хүү Б.М нарт сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх, гэрлэгчдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс 16 толгой үхэр буюу 4.100.000 төгрөг, эд зүйл буюу 8.000.000 төгрөг, бүгд 12.100.000 төгрөгийн мал, эд зүйлийг хариуцагч Б.Бийн зөвшөөрснөөр түүнээс гаргуулж, нэхэмжлэгч М.Х, хүү Б.Б, хүү Б.Ба, хүү Б.М нарт олгохоор шийдвэрлэв.

Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2001 оны 7 дугаар сарын 09-ний өдөр төрсөн хүү Б.Ба 17 нас 3 сар хүрч байгаа тул Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээ болох 182.600 төгрөг, 2014 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн хүү Б.М 4 нас 6 сар хүрч байгаа тул Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшин 182.600 төгрөгийн 50 хувь болох 91.300 төгрөгийг сар бүр хариуцагч Б.Б төлөх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хүү Б.Мд сар бүр төлөх тэтгэлэг 91.300 төгрөгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцоход 1.095.600 төгрөг, хүү Б.Бат сар бүр төлөх тэтгэлэг 182.600 төгрөгийн 10 сарын хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцоход 1.826.000 төгрөг, нийт 2.921.600 төгрөг болж байна.

Нэхэмжлэгч М.Х-ын  улсын тэмдэгтийн хураамж төлөх хугацааг хойшлуулсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар түүнээс гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад төлөх улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагад төлөх улсын тэмдэгтийн хураамж 61.696 төгрөг, хамтран өмчлөх эд хөрөнгө 12.650.000 төгрөгөөс гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад төлөх улсын тэмдэгтийн хураамж 217.350 төгрөг, нийт 349.246 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулах,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.160 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар хариуцагч Б.Боос гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад төлөх улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагад төлөх улсын тэмдэгтийн хураамж 61.696 төгрөг, хамтран өмчлөх эд хөрөнгө 8.600.000 төгрөгөөс гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад төлөх улсын тэмдэгтийн хураамж 152.550 төгрөг, нийт 284.446 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Товогт М-ын  Х, Т овогт Б-ийн  Б нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2001 оны 7 дугаар сарын 09-ний өдөр төрсөн хүү Б.Ба, 2014 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн хүү Б.М нарыг төрсөн эх М.Х-ын  асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2014 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн хүү Б.Мыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээрГэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар 2001 оны 7 дугаар сарын 09-ний өдөр төрсөн хүү Б.Баийг 18 настай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр олгох тэтгэлгийг сар бүр эцэг Б.Боос гаргуулж тус тус тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг Б.Б, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг М.Х нарт тус тус даалгасугай.

 

5. Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2, 130 дугаар зүйлийн 130.2-д зааснаар хариуцагч Б.Боос тугалтай үнээ 5 толгой, тус бүрийн үнэ 500.000 төгрөг, нийт 10 толгой үхэр буюу 2.500.000 төгрөг, бяруу 4 толгой, тус бүрийн үнэ 250.000 төгрөг, нийт 1.000.000 төгрөг, шүдлэн үхэр 2 толгой, тус бүрийн үнэ 300.000 төгрөг, нийт 600.000 төгрөг, бүгд 4.100.000 төгрөг, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны 2 дугаар хороо 6-3 тоотод байрлах газар, хашаа буюу 1.000.000 төгрөг, Истана маркын 98-49 УНС улсын дугаартай автомашин буюу 3.500.000 төгрөг, бүгд 8.600.000 /найман сая зургаан зуун мянга/ төгрөг буюу мал, эд хөрөнгийг гаргуулан нэхэмжлэгч М.Х, хүү Б.Б, хүү Б.Ба, хүү Б.М нарт олгосугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.4, 60 дугаар зүйлийн 60.1Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч М.Хаас улсын тэмдэгтийн хураамж нийт 349.246 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулан, хариуцагч Б.Боос улсын тэмдэгтийн хураамж нийт 284.446 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Хт олгосугай.

 

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Адъяасүрэнд даалгасугай.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА