| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
| Хэргийн индекс | 101/2018/03769/И |
| Дугаар | 181/ШШ2018/02122 |
| Огноо | 2018-10-19 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 10 сарын 19 өдөр
Дугаар 181/ШШ2018/02122
| 2018 оны 10 сарын 15 өдөр | Дугаар 181/ШШ2018/02122 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 25-р хороо, 13-р хороолол, Нарны зам, 62-78 тоот хаягт оршин байгаа, “Бат энд инвест” ББСБ /рд:2681668/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 10-р хороо, 7-р хороолол, 36-р байр, 4 тоот хаягт оршин суугаа, Боржигин овогт Даваагийн /рд:ХЛ68032826/,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 10-р хороо, 7-р хороолол, 36-р байр, 4 тоот хаягт оршин суугаа, Лувсандорж овогт Төмөрбаатарын /рд:УХ89060130/ нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт нийт 30,158,070 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Бадамханд, хариуцагч Д., Т. нар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ичинхорлоо нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Д., Т. нар манай байгууллагатай 2017 оны 04 сарын 06-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 20,000,000 төгрөгийг сарын 3,2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж авсан.
Дээр дурдсан зээлдэгч нар зээлийн гэрээ байгуулснаас хойш 1,801,400 төгрөгний хүү төлснөөс хойш өөр хүү төлөөгүй.
Ингээд 9,249,270 төгрөгийн хүү, 908,800 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү, нийт 10,158,070 төгрөгийн хүү төлөлгүй манай байгууллагыг хохироож байна.
Зээлдэгч нарыг зээлийн хүү төлөхийг удаа дараа шаардсан боловч зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй зөрчиж байгаа учраас шүүхэд хандлаа.
Иймд хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 30,158,070 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Д., Т.ын бид 2017 оны 04 сарын 06-ны өдөр “Бат энд инвест” ББСБ-аас 20,000,000 төгрөгийг 2 жилийн хугацаатай, өөрийн эзэмшил болох Сүхбаатар дүүрэг, 10-р хороо, 7-р хороолол, 36 байрны 4 тоот хуучнаар 30м² 2 өрөө өргөтгөлтэй орон сууц барьцаалан бизнесийн үйл ажиллагаандаа зориулан зээлж авсан.
Одоогийн байдлаар наймааны эргэлт явцгүй, зогсонги байдалд орсон. 2017 оны 09 сарын 07-ны байдлаар үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү 30,151,070 төгрөг болсон байна.
Энэ зээлийн дүнг төлж барагдуулахын тулд бид боломжтой бүх аргыг хэрэглэж байгаа ба өөрийн эзэмших орон сууцыг худалдан борлуулж зээлийн дүнг төлөхөөс өөр аргагүй байдалд байгаа. Хэрэв бидэнд хангалттай хугацаа өгч зээлийн хүүг бууруулвал барьцаанд байгаа өөрийн эзэмшлийн орон сууцыг худалдан борлуулж зээлийн дүнг төлөх эсхүл худалдан борлуулах хугацаанд бага багаар хэсэгчлэн төлж барагдуулах боломжтой.
Одоогоор Д. миний бие эрхэлсэн ажилгүй, хамтран зээлдэгч дүү Т. нь төрийн албанд ажиллаад 2 сар болж байгаа тул энэхүү зээлийг төлөхөд хүндрэлтэй байгаа.
Иймд эвлэрлийн гэрээ байгуулж, зээлээ төлөх хугацааг уртасган боломж олгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “ББСБ” ХХК нь хариуцагч Д., Т. нарт холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 20,000,000 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 9,249,270 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 908,800 төгрөг, нийт 30,158,070 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.
Зээлдүүлэгч “ББСБ” ХХК нь зээлдэгч Д., Т. нартай 2017 оны 04 сарын 06-ны өдөр ЗГ1704/0165 тоот “Зээлийн гэрээ” байгуулж, 20,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 3.2%-ийн хүүтэйгээр эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлдүүлсэн байна. /хх-5-7х/
Зээлдэгч Д. нь зээлийн гэрээний дагуу 20,000,000 төгрөгийг 2017 оны 04 сарын 07-ны өдөр хүлээн авсан байна. /хх-11х/
Мөн 2017 оны 04 сарын 06-ны өдөр “ББСБ” ХХК, Д. нар БГ1704/0165 тоот “Ипотекийн гэрээ” байгуулж, ЗГ1704/0165 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд Сүхбаатар дүүргийн 10-р хороо, 7-р хороолол, 36-р байр, 4 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203006171 дугаарт бүртгэлтэй, 30 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаалсан байна. /хх-8-10х/
Дээр дурдсан гэрээнүүд хуульд нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ байх ба талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа, мөн хуулийн 156.1, 156.2-т заасан Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний харилцаа үүссэн байна.
Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 157 дугаар зүйлийн 157.1.2, 165 дугаар зүйлийн 165.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч нь шилжүүлсэн мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан хүү, хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан нэмэгдүүлсэн хүүг хариуцагч нараас шаардах, өөрийн шаардлагыг бусад үүрэг гүйцэтгүүлэгчээс тэргүүн ээлжинд хангуулах эрхтэй байна.
Зээлдэгч Д., Т. нар нь зээл, зээлийн хүү төлөх хуваарийг зөрчиж, нэг жил гаруй хугацаанд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учир зээлдүүлэгч “ББСБ” ХХК нь “Зээлийн гэрээ”-ний 4.2.1, 4.2.4-т зааснаар гэрээг цуцалж, үүргийн гүйцэтгэлийг шаардаж байгааг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна. /хх-7х/
Хариуцагч Д., Т. нар зээлийн гэрээ болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулсан, зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээн авсан үйл баримтын талаар маргахгүй байх ба нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн зээлийн гэрээний дагуу хүлээх үүргийн тооцооллыг хүлээн зөвшөөрдөг.
Зохигч талууд зээлийн гэрээний дагуу хүлээх үүргийг төлж барагдуулах хуваарийн талаар нэгдсэн тохиролцоонд хүрч чадаагүй учир шүүхийн шийдвэрээр маргаанаа шийдвэрлүүлэхийг хүссэн болно.
Иймд хариуцагч Д., Т. нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 30,158,070 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ББСБ” ХХК-д олгож, хариуцагч нар зээлийн гэрээний үүргийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь: