| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2022/0368/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/52 |
| Огноо | 2021-12-28 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Цо. Батболд |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 28 өдөр
Дугаар 2022/ШЦТ/52
2021 12 28 2021/ШЦТ/52
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,
Улсын яллагч Ц.Батболд,
Шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Б.Ганбаатар /ҮД:1170/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Бд холбогдох 2102 00000 2599 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол Улсын иргэн, Орхон аймагт 1989 оны 07 дугаар сарын 05-ний өдөр төрсөн, 32 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 7 дугаар байрны 28 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 1461 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэгдэж байсан, Б овогт Ды Б /РД: /,
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Д.Б нь Г.Нэрэнчимэгтэй бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 15 хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ист” плазагийн 4 давхар 408 тоотод иргэн Н.Жавхланд “БНСУ-д зорчих виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, өөрсдийн Хаан банкны 5039548093, 5753792082 дугаартай данснуудаар нийт 8.500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Бы өгсөн: “... Надад холбогдож байгаа хэрэгт бусдын нөлөөнд орж буруу зүйл хийсэн гэдгээ ойлгож байна. Эрдэнэчимэг нь Баас 3.000.000 төгрөг авсан гэж дурдсантай адил Жавхлан гэх хүнд Эрдэнэчимэгийг өгөх байх гэж бодож явсаар байгаад өнөөдрийг хүрсэн. Өмнөөс хохирол мөнгийг нь барагдуулсан. Энэ хэрэг болон өмнөх хэрэг дээр бусдын нөлөөнд автаж ийм байдалд орсон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.3/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Жавхлангийн өгсөн: “... Би 2019 оны 10 дугаар сарын үед Бүгд Найрамдах Солонгос Улс руу явах гээд судалгаа хийсэн юм. Ингээд таньдаг хүнээсээ асуусан чинь Д.Б гэх хүний дугаарыг өгсөн. Энэ хүн Солонгос улсын виз гаргаж гаргадаг гэхээр нь би Д.Б руу утсаар холбогдсон. Тухайн үед ирээд уулзаарай гэхээр нь Баянзүрх дүүргийн 6 дугаар хороонд оффис дээр нь очсон. Ингээд Бтай уулзахад “Манайх виз гаргадаг байгууллага байгаа юм. Та урьдчилгаа мөнгөө виз гарахын өмнө үлдэгдэл мөнгөө гарсны дараа өгнө. Таны виз асуудалгүй гарна, гарахгүй бол таны мөнгийг 100 хувь буцааж өгнө” гэсэн. Тэгээд Д.Бы 5753792082 дугаарын данс руу нь мөнгө шилжүүлсэн. Д.Б гэх эмэгтэй “таны виз удахгүй гарна, та хүлээгээд байж байгаарай” гэхээр нь холбогдохгүй хүлээсэн. Хэсэг хугацаа өнгөрөөд Д.Б гэх эмэгтэй рүү яриад асуусан чинь “виз гарах боломжгүй болсон. Корона гараад” гэхээр нь “тэгвэл би мөнгөө авмаар байна” гэсэн чинь Д.Б гэх эмэгтэй “эхлээд 4.000.000 төгрөг надад буцааж өгөөд үлдэгдэл 3.000.000 төгрөгийг Г.Нэрэнчимэг гэх хүнээс аваарай” гэсэн. Би Г.Нэрэнчимэг хүний 94685197 дугаарын утсаар холбогдоод мөнгөө асуутал Г.Нэрэнчимэг гэх хүн нь “таны виз гарах гээд байна. Та нэмээд 1.000.000 төгрөг өгөөд материалаа нэмээд өгчих” гэхээр нь итгээд 1.000.000 төгрөгийг 5039548093 тоот данс руу шилжүүлсэн. Үүнээс хойш Д.Б, Г.Нэрэнчимэг нар огт сураггүй алга болсон...” гэх мэдүүлэг /хх.10/,
“... 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр би өөрийн Хаан банкны 5083016676 тоот данснаас Д.Бы Хаан банкны 5753792082 тоот данс руу 2019 оны 10 дугаар сарын 20-ний өдөр төгрөгийг, 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр дээрх данс руу 4.000.000 төгрөгийг, 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр өөрийн Хаан банкны 5083016676 тоот данснаас Г.Нэрэнчимэгийн Хаан банкны 5039548093 тоот данс руу 1.000.000 төгрөгийг тус тус шилжүүлж нийтдээ Д.Б, Г.Нэрэнчимэг нар луу төгрөгийг шилжүүлсэн. Д.Б нь надад 4.500.000 төгрөг, Г.Нэрэнчимэг нь 200.000 төгрөгийг шилжүүлэн өгсөн. Одоо Д.Б нь 000 төгрөг өгөх дутуу байгаа. Г.Нэрэнчимэг нь надад 800.000 төгрөг өгөх ёстой байгаа. Надаас авсан мөнгөө 100% буцааж өгвөл надад ямар нэгэн санал гомдол байхгүй... Д.Б нь мөнгөө буцааж өгч биднийг хохиролгүй болгосон. Одоо Д.Бд гомдолгүй болно...” гэх мэдүүлэг /хх.13/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Нэрэнчимэгийн гэрчээр өгсөн: “... Б 2019 оны 09 дүгээр сард байхаа, одоо сайн санахгүй байна, над руу утсаар холбогдоод “Жавхлан гэх хүний Солонгос улс руу виз гаргаад өгөөч, би уг хүний материалыг өгсөн боловч гаргаж чадсангүй, би танд 3.000.000 төгрөг өгье” гэхээр нь би танил дүүгээсээ Жавхлан гэх хүний Солонгос улс руу виз гаргаж өгөхөөр асуухад, “та ямартай ч материалыг өөрөөр нь өгүүлчих” гэхээр нь Жавхлан гэх хүнтэй уулзсан юм. Тухайн үед Жавхлан надад “Би өмнө нь Б гэх хүнээр яриулсан боловч татгалзсан хариу авсан юм. Би Жавхлан гэх хүнд хандаж 3 сарын хугацаа дууссан учир дахиж өгмөөр байна” гэхээр нь “өгч болно” гээд Жавхлан гэх хүн Баянгол дүүргийн нутаг дэвсгэр хорооллын Солонгос улсын виз мэдүүлэх газарт өөрийн биеэр аваачиж өгсөн байна лээ. Б бид хоёрын хооронд 3.000.000 төгрөгийн өглөг, авлага байсан учраас Б надаас авах байсан 3.000.000 төгрөгөө авахааргүй болоод Жавхлангийн зардалд өгөхөөр болсон. Би тухайн үед Жавхлантай холбогдож 1.000.000 төгрөгийг өөрийн 5039548093 дугаарын дансаараа авсан юм...”гэх мэдүүлэг /хх.15-16/,
Хохирогч Н.Жавхлангаас Г.Нэрэнчимэгт 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 1.000.000 төгрөг шилжүүлсэн талаарх Г.Нэрэнчимэгийн Хаан банкны 5039548093 тоот дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх.31/,
Хохирогч Н.Жавхлангаас Д.Бд 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 3.500.000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 21-ны өдөр 4.000.000 төгрөг шилжүүлсэн талаарх Д.Бы Хаан банкны 5753792082 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх.41-42/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Бы яллагдагчаар өгсөн: “... Би 2017 оноос 2019 оны 12 дугаар сар хүртэл “ИСТ" нэртэй аялал зуучлалын компани ажиллуулдаг байсан юм. Манай компани нь Шенгени, Америк, Солонгос, Япон улсууд руу аяллын виз гаргахад шаардлагатай материал бүрдүүлэлт, баталгаат орчуулга, аяллын маршрут гаргах, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг байсан юм. Тэгтэл 2019 оны 10 дугаар сард манай компани дээр Болороо гэх үл таних эмэгтэй нь ирээд “... найзынхаа дүүгээс асууж байгаад танай компани дээр ирлээ, танайхаас зөвлөгөө авах гэсэн юм...” гэж байсан. Тэгэхээр нь би Болороо гэх хүнтэй ярилцаад зөвлөгөө өгч байхад Болороо “... би найдвартай виз-нд ормоор байна...” гэж хэлсний дагуу би “... манайх виз гаргадаг газар биш, манай зүгээр ямар ямар материал бүрдүүлэх тал дээр нь зөвлөгөө өгдөг газар, би наад асуудлаар чинь таныг мэддэг хүнтэй нь холбож өгье...” гэж хэлээд Болороо гэх хүнийг Нэрэнчимэг /РД:ХД58100669/-тэй холбож өгсөн юм. Тэгтэл Болороо гэх хүний нөхөр болох Н.Жавхлан /РД:ХМ80121518/ гэх хүн виз-нд орохоор болсон ба 2020 оны 10 дугаар виз-нд ороод 2020 оны 11 дүгээр сард Н.Жавхлан гэх хүний визэнд татгалзсан хариу ирсэн гарсан байхаар нь Н.Жавхлан руу ярьж болсон зүйлийн талаар хэлээд буцаан олголт гээд мөнгө өгч байсан(тухайн үед яг хэдэн төгрөг өгсөн өө сайн санахгүй байна гэх). Би Н.Жавхлан гэх хүнд нийт 4.000.000/дөрвөн сая/ төгрөгийг шилжүүлсэн. Тэгтэл Н.Жавхлан нь Г.Нэрэнчимэг гэх хүнтэй холбоо бариад дахин виз-нд орохоор хөөцөлдсөн юм билээ. Тэгээд 2021 оны 01 дүгээр сард Цагдаагаас над руу залгаж дуудсан. Би Н.Жавхлангаас 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 5925257870 тоот данснаас 3.500.000 төгрөгийг миний Хаан банкны 5753792082 тоот, 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 5083013676 тоот данснаас 4.000.000 төгрөгийг миний Хаан банкны 5753792082 тоот данс руу хийж байсан юм. Би Н.Жавхлангаас нийт 7.500.000? төгрөгийг авсан юм. Би авсан мөнгөнөөсөө 4.000.000 төгрөгийг Нэрэнчимэг эгчид өгсөн юм. Гэхдээ Нэрэнчимэгийн дансаар биш Хангай гэх хүний дансаар дамжуулан өгч байсан юм, дансны хуулган дээр тодорхой байгаа. Тухайн үед Нэрэнчимэг эгч “эгч нь данс ашиглаж мэдэхгүй болохоор өөр хүний дансаар дамжуулна...” гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх.71/,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх.74-79, шинээр гаргасан 36 хуудас/,
Хохирогч Н.Жавхлангийн хохирлоо авсан, гомдолгүй гэх бичгээр гаргасан тайлбар /хх.83/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Д.Б нь Г.Нэрэнчимэгтэй бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 15 хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ист” плазагийн 4 давхар 408 тоотод, иргэн Н.Жавхланд “БНСУ-д зорчих виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, өөрсдийн Хаан банкны 5039548093, 5753792082 дугаартай данснуудаар нийт 8.500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.3/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Жавхлангийн өгсөн: “... Бтай уулзахад “Манайх виз гаргадаг байгууллага байгаа юм. Та урьдчилгаа мөнгөө виз гарахын өмнө үлдэгдэл мөнгөө гарсны дараа өгнө. Таны виз асуудалгүй гарна, гарахгүй бол таны мөнгийг 100 хувь буцааж өгнө” гэсэн. Тэгээд Д.Бы 5753792082 дугаарын данс руу нь мөнгө шилжүүлсэн. Д.Б гэх эмэгтэй “таны виз удахгүй гарна, та хүлээгээд байж байгаарай” гэхээр нь холбогдохгүй хүлээсэн. Хэсэг хугацаа өнгөрөөд Д.Б гэх эмэгтэй рүү яриад асуусан чинь “виз гарах боломжгүй болсон. Корона гараад” гэхээр нь “тэгвэл би мөнгөө авмаар байна” гэсэн чинь Д.Б гэх эмэгтэй эхлээд 4.000.000 төгрөг надад буцааж өгөөд үлдэгдэл 3.000.000 төгрөгийг Г.Нэрэнчимэг гэх хүнээс аваарай гэсэн. Би Г.Нэрэнчимэг хүний 94685197 дугаарын утсаар холбогдоод мөнгөө асуутал Г.Нэрэнчимэг гэх хүн нь “таны виз гарах гээд байна. Та нэмээд 1.000.000 төгрөг өгөөд материалаа нэмээд өгчих” гэхээр нь итгээд 1.000.000 төгрөгийг 5039548093 тоот данс руу шилжүүлсэн. Үүнээс хойш Д.Б, Г.Нэрэнчимэг нар огт сураггүй алга болсон...” гэх мэдүүлгүүд /хх.10, 13/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Нэрэнчимэгийн гэрчээр өгсөн: “... Б бид хоёрын хооронд 3.000.000 төгрөгийн өглөг, авлага байсан учраас Б надаас авах байсан 3.000.000 төгрөгөө авахааргүй болоод Жавхлангийн зардалд өгөхөөр болсон. Би тухайн үед Жавхлантай холбогдож 1.000.000 төгрөгийг өөрийн 5039548093 дугаарын дансаараа авсан юм...”гэх мэдүүлэг /хх.15-16/,
Хохирогч Н.Жавхлангаас Г.Нэрэнчимэгт 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 1.000.000 төгрөг шилжүүлсэн талаарх Г.Нэрэнчимэгийн Хаан банкны 5039548093 тоот дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх.31/,
Хохирогч Н.Жавхлангаас Д.Бд 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 3.500.000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 21-ны өдөр 4.000.000 төгрөг шилжүүлсэн талаарх Д.Бы Хаан банкны 5753792082 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх.41-42/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Бы яллагдагчаар өгсөн: “... Би Н.Жавхлангаас 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 5925257870 тоот данснаас 3 500 000 төгрөгийг миний Хаан банкны 5753792082 тоот, 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 5083013676 тоот данснаас 4.000.000 төгрөгийг миний Хаан банкны 5753792082 тоот данс руу хийж байсан юм. Би Н.Жавхлангаас нийт 7.500.000 төгрөгийг авсан юм. Би авсан мөнгөнөөсөө 4.000.000 төгрөгийг Нэрэнчимэг эгчид өгсөн юм...” гэх мэдүүлэг /хх.71/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Бы гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.
Д.Бы үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг хор уршиг учруулах аюултай байгаа нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Быг холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.
Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан шүүгдэгч болон түүний өмгөөлөгч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг шүүх хүлээн авсан бөгөөд шүүх хуралдаанд улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Д.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлд зааснаар Д.Бы гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт шүүхийн шатанд гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэргээр хуульд заасан шаардлагыг хангасан байх тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой юм.
Иймд шүүгдэгч Д.Быг “Хуурч, зохиомол байдал зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Д.Б нь 8.500.000 төгрөгийн хохирлоос өөрт ногдох 7.500.000 төгрөгийг нөхөн төлсөн, хохирогч Н.Жавхлан нь гомдолгүй, өөр нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгчийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.
Д.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага тэдгээрт хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Д.Бы үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, тэдэнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Д.Бд эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэж заасныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “гэмт хэрэг бүлэглэж үйлдсэн” гэж заасныг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон болно.
Шүүгдэгч Д.Бд оногдуулсан 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд, сар тутам хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.
Энэ хэрэгт шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Ды Быг “Хуурч, зохиомол байдал зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэм хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бд 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Д.Бд оногдуулсан 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд, сар тутам хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Бд сануулсугай.
5. Энэ хэрэгт шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирлоос өөрт ногдох 7.500.000 төгрөгийг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Н.Жавхлан нь гомдолгүй, өөр нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР