Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Содномдаржаагийн Батжаргал |
Хэргийн индекс | 186/2016/0187/э |
Дугаар | 185 |
Огноо | 2016-11-16 |
Зүйл хэсэг | 145.1., |
Улсын яллагч | Д.Дэлгэрмаа |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 11 сарын 16 өдөр
Дугаар 185
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч СБатжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ЧЛхагвасүрэн, улсын яллагч ДДэлгэрмаа, шүүгдэгч ЛСарантуяа, түүний өмгөөлөгч ЦТунгалаг нарыг оролцуулан тус шүүхийн Ж танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дүгээр зүйлийн 1451 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Лхагвасүрэнгийн Сарантуяад холбогдох эрүүгийн 201625031837 дугаартай, 186/2016/0187/э индекстэй хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Төв аймагт 1972 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн, 44 настай, эмэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, нөхөр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүрэг, 8 дугаар хороо, Баруун тасган 3-21 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүрэг, 28 дугаар хороо, Ногоон чулуут 8-63 тоотод оршин суух гэх, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Лхагвасүрэнгийн Сарантуяа /РД:ЗЮ72112269/
Холбогдсон хэргийн талаар:
ЛСарантуяа нь 2016 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 68 дугаар байрны 25 тоот оршин суух ЛЦэцэгбалын гэрт цай уухаар орох үедээ ЛЦэцэгбалын Самсунг Жи 7 маркийн 230000 төгрөгний үнэлгээтэй гар утсыг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:11 Шүүгдэгч ЛСарантуяа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:…2016 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр би Баянбүрдэд жижүүр хийдэг Нарантуяатай уулзах гэж очсон боловч байхгүй байсан Байрны гадаа байж байтал нэг өвгөн ирээд манайд орж цай уу гэж хэлсэн Тэгээд тэр өвгөнтэй цуг танил айлд эхлээд ороход 6 хүн архи уугаад сууж байсан Тэдгээр хүмүүстэй цуг архи уусан Нилээн согтоод нөгөө өвгөний гэрт орсон Би гэрт нь ороод ширээн дээр байсан гар утсыг нь аваад гарсан Би үйлдсэн хэрэгтээ их гэмшиж байна гэв
Хоёр: Шүүгдэгчийг мэдүүлэг өгсний дараа талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав
21 Мөрдөн байцаалтын шатанд хохирогч ЛЦэцэгбалын:…2016 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр нь амралтын өдөр байсан Би гэрээсээ 10 цагийн үед хоолойны бичлэгтэй байсан тул явсан бөгөөд явахдаа өөрийнхөө гар утсыг цэнэглээд үлдээсэн байсан Манай том өрөө гал тогоо 2 цугтаа байдаг Би гар утсаа аавынхаа гар утастай хамт гал тогоондоо цэнэглээд үлдээсэн байсан Ингээд 00 цагийн үед гэртээ ирсэн чинь миний гар утас болон аавын гар утас алга болсон байсан Тэгээд яагаад алга болсныг нь асуусан чинь манай аав болон 9 настай зээ дүү маань хаалгаа онгорхой орхиж гарсан гээд байсан чинь худлаа
хэлсэн байсан Манай аав гадаа сууж байсан эмэгтэйтэй 29 дүгээр байранд байдаг Наранбаатар гэж айлынд орж архи уугаад гэрт цугтаа орж ирсэн гэдгээ сүүлд надад хэлсэн Архи уусан гэдгээ хэлэхгүй худлаа хэлсэн байсан Манай гэрт орж ирсэн эмэгтэйг Сарантуяа гэдэг гэсэн Миний гар утас Самсунг Жи-7 маркийн гар утас байсан бөгөөд 2015 оны 11-р сард 780,000 төгрөгөөр худалдаж авч байсан Би гар утсаа 500,000 төгрөгөөр үнэлсэн Үнэлгээний комисс 230,000 төгрөгөөр үнэлсэн гэдгийг бол хэлж мэдэхгүй байна Би өөрийнхөө утасны ижил утсыг л авмаар байна Би бол утсаа гал тогооны өрөөнд цэнэглээд тавьсан байсан Харин манай 9 настай дүү утсыг авч тоглож байгаад жижиг өрөөнд орон дээр сүүлд тавьсан байсан гэж хэлж байсан Миний сандаал үүдэнд байсан чинь орцонд байхад орцны жижүүр олсон байсан Миний сандаал бол алдагдаагүй Харин аавын гар утас бол алга болсон байсан Аавын гар утас бас цэнэглэх гээд гал тогоонд тавьсан байсан гэсэн Би хөгшин настай аав, 9 настай зээ дүү нартайгаа л амьдардаг Би Сарантуяа гэж эмэгтэйг танихгүй Өмнө нь уулзаж байгаагүй Тэр өдөр л манай аав айлд архи уухдаа танилцсан гэж сүүлд надад хэлсэн Би хараагүй болохоор хэлж мэдэхгүй байна Намайг өглөө явахад аавын утас болон миний гар утас байсан Харин орой ирэхэд 2 ширхэг гар утас алга болчихсон байсан Аавын утас Нокио маркийн хуучин загварын утас байсан 40000 төгрөгөөр худалдаж авч байсан гар утас байгаа Маркийг нь мэдэхгүй байна Утсан дээр миний ажилтай холбоотой олон дуу, бичлэг понаграмм байсан тэр бүгдийг олж авах нь өнгөрсөн болохоор өөрийнхөө гар утастай л ижил гар утсыг олж авмаар байна Гар утсаа нэхэмжилнэ Самсунг Жи-7 маркийн гар утсаа л нэхэмжилж байна Самсунг Жи-7 маркийн гар утсаа л авбал өөр санал, хүсэлт байхгүй гэх мэдүүлэг /хх 10-11/,
22 Мөрдөн байцаалтын шатанд гэрч ЖЦэцэгийн:Сарантуяа олон таван үг байхгүй, даруухан л хүн шүү дээ Сарантуяа миний ах Эрдэнэбаатараас 4-5 жил өмнө салаад саяхнаас буцаад гэртээ ирсэн Сарантуяа архи уух нь гайгүй байсан Манай ахаас салж яваад л архи дарс уудаг болчихсон Сарантуяа, Наранбаатар нар гэр бүлийн баталгаатай, дундаасаа 3 хүүхэдтэй гэх мэдүүлэг /хх-14/,
Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд
31 Эд зүйлийн үнэлгээ /хх-9/, хохирогч ЛЦэцэгбал, гэрч ЖЦэцэг нарын мэдүүлэг /хх 10-14/, сэжигтнээр тооцох тогтоол /хх-19/, сэжигтнээр байцаасан тэмдэглэл /хх-20/, яллагдагчийг байцаасан тэмдэглэл /хх-23/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-24/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-25/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав
Шүүгдэгч ЛСарантуяа нь 2016 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 68 дугаар байрны 25 тоотод цай уухаар орох үедээ ЛЦэцэгбалын Самсунг Жи-7 маркийн 230000 төгрөгний үнэлгээтэй гар утсыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч ЖЦэцэгбал, гэрч ЖЦэцэг нарын мэдүүлэг, шүүгдэгч ЛСарантуяагийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлж байгаа мэдүүлгүүд зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдов
Шүүгдэгч ЛСарантуяа нь хэргийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээсэн нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар батлагдаж байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 82 дугаар зүйлийн 822 дахь хэсэгт зааснаар яллах үндэслэл болж байгааг тэмдэглэж байна
Хохирогч ЮЦолмон нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ
Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг, хохирлын хэр хэмжээ зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 5519 дэх хэсэгт заасан үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, мөн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56110 дах хэсэгт зааснаар согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1 Шүүгдэгч Боржигон овогт Лхагвасүрэнгийн Сарантуяаг бусдын орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай
2 Шүүгдэгч ЛСарантуяад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 1451 дэх хэсэгт зааснаар 105 /нэг зуун таван/ цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй
3 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 503 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ЛСарантуяа нь албадан ажил хийлгэх ялаас санаатайгаар зайлсхийвэл эдлээгүй үлдсэн ялын 8 цагийг ажлын нэг хоногт тооцон баривчлах ялаар сольж болохыг мэдэгдсүгэй
4 Шүүгдэгч ЛСарантуяа нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай
5 Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ЛСарантуяад урьд нь авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
6 Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай
7 Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч ЛСарантуяад авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ СБАТЖАРГАЛ