| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвцэрэнгийн Доржбал |
| Хэргийн индекс | 170/2022/0141/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/148 |
| Огноо | 2022-09-27 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Б.Эрхэмбаяр |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 2022/ШЦТ/148
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмэнд,
Улсын яллагч Б.,
Хохирогч А.*******,
Хохирогчийн өмгөөлөгч Б.*******
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.*******,
Шүүгдэгч Ц.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ц.*******ад холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1999 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Завхан аймгийн сумд төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, аав, ээж, эгч, дүү нарын хамт Завхан аймгийн ******* сумын ******* баг, *******ын хэсэг ******* тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, овогт ын *******, /регистрийн дугаар ИЖ/.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.******* нь 2022 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 17-18 цагийн үед Завхан аймгийн ******* сумын ******* баг, дугаар ангийн орчим, гудамжинд миний ээжийг хэл амаар доромжиллоо гэх шалтгаанаас болж хохирогч А.*******г гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь зүүн талын 6, 7, 8 дугаар хавирганы хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүгдэгч Ц.*******ын холбогдсон дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байна.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
- Шүүгдэгч Ц.******* нь 2022 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 17-18 цагийн үед Завхан аймгийн ******* сумын ******* баг, дугаар ангийн орчим, гудамжинд миний ээжийг хэл амаар доромжиллоо гэх шалтгаанаас болж, хохирогч А.*******г гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь зүүн талын 6, 7, 8 дугаар хавирганы хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт нь:
- Хохирогч А.*******гийн “...2022 оны 05 дугаар сарын 08-ны өдөр ******* сумын багийн нутаг дэвсгэрт байрлах худалдааны төв дотор явж байсан чинь ы бэр эгч ******* нь намайг “чи газрын гаваар орсон юм шиг алга болохгүй яасан юм бэ, шорондоо байж байхгүй, энд юу хийгээд яваад байгаа юм бэ” гэж хэл амаар доромжилсон. Би тэгэхээр нь “та яагаад байгаа юм бэ” гэж хэлчхээд явсан. худалдааны төвөөс гараад таксинд суугаад хашааныхаа өнцөгт буугаад гэр рүүгээ орох гээд явж байтал араас *******, , гурав хүрч ирээд, ******* нь шууд намайг барьж аваад газарт унаган цээжин хэсэгт өшиглөж зодсон. Тэгээд манай ээж, хүүхэд, дүү нар ирж салгасан. Би тухайн үед болохоо байгаад *******ын үснээс нь зулгаагаад байж байтал цагдаа хүрч ирээд хамт явсан. ...Гэмт хэргийн улмаас учирсан хохирол 220,000 төгрөг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 47-49-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/
- Насанд хүрээгүй гэрч О.ын “...Тухайн өдөр би эгчтэйгээ ус асгаад явж байсан чинь аав хашааны хаалгаар орж ирэх гэж байгаа бололтой байсан чинь ******* ах хүрч ирээд араас нь боож унагаад дээрээс нь дэвссэн. Тэгээд эмээ, эгч бид гурав салгах гэсэн чинь бид гурвыг хойш нь түлхсэн. Дараа нь аавыг гэрт оруулах гэсэн чинь ******* ах эмээг хэл амаар доромжлоод байсан. Тэнд манай ээж , ээжийн ах , ээжийн ахын хүүхэд болох нар нь машинаараа хашиж зогсож байгаад ******* ах манай аавыг зодсон.” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51-р хуудас/,
- Насанд хүрээгүй гэрч С.гийн “...Тэр өдөр ******* ах хашааны хаалгаар орж ирэх гээд хаалганы түгжээ тайлах гээд зогсож байтал араас нь нэг ах хүрч ирээд ******* ахын толгой руу нь цохисноо араас нь боож унагаад дээрээс нь 2-3 удаа дэвссэн. Тэгээд эмээ бид гурав салгах гээд очсон чинь бид гурвыг хойш нь түлхэж унагасан. Дараа нь миний толгой руу цохисон. ******* ахыг салгаад гэр лүү нь оруулах гэсэн чинь тэр зоддог залуу эмээ рүү хандаж “чиний насны тоо гүйцсэн, танайхыг орой ирж байгаад хүйс тэмтэрнэ” гээд байсан. Тэгээд цагдаа нар ирсэн чинь тэр залуу ******* намайг зодсон гэж худлаа хэлж байгаад ******* ахыг цагдаа руу аваад явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53-р хуудас/,
- Насанд хүрээгүй гэрч Г.ийн “...Би хашаандаа тоглож байсан. Тэгсэн чинь ******* ахын ээж нь хүн аллаа гээд орилохоор нь би хашааны завсраар харсан чинь ******* ахыг газарт унагачихсан нэг ах дээрээс нь өшиглөөд байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 54-55-р хуудас/,
- Гэрч Ч.ийн “...Тухайн өдөр би гэртээ байж байтал манай ач хүү гэрт гүйж орж ирээд ******* ахыг нэг хүн доороо хийчихсэн зодож байна гэсэн. Тэгэхээр нь би гэрээсээ гараад харсан чинь нэг өндөр хар хувцастай залуу *******г газар унагаачихсан дээрээс нь хөлөөрөө дэвсэж байгаа харагдсан. Намайг харахад нэг хар хувцастай залуу *******г газар унагачихсан дээрээс нь хөлөөрөө цээжний орчимд дэвсээд байгаа харагдсан. Тэгээд би айгаад буцаад орчихсон.” гэх мэдүүлэг /хх-ийн 56-57-р хуудас/,
- Гэрч Г.гийн “...Бид нарыг очиход зодоон цохионы асуудал нь болоод өнгөрчихсөн ******* “салсан эхнэр нь дүүгээ дагуулж ирээд намайг зодуулчихлаа” гээд нэлээн аахилсан бололтой байсан. Тэгсэн нь хажуугаас энэ өөрөө буруутай хэл амаар доромжлоод байсан гэсэн. ******* нь хэлэхдээ намайг ******* цохиж зодсон, хавирга руу цохчихсон. Амьсгалж болохгүй өвдөөд байна гээд цээжээ гараараа бариад байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 97-98-р хуудас/,
- Гэрч Д.ын “... Би 2022 оны 05 дугаар сарын 08-ны өдөр цонхоор хараад байж байтал манай хүү ******* гэр рүүгээ орж ирэх гээд хашааны хаалган дээр хаалга онгойлгож чадахгүй зогсож байтал хойноос нь хар цамцтай нэг залуу хүрч ирээд *******г араас нь барьж аваад газарт дарж унагаад дээрээс нь дэвсээд эхэлсэн. Бас гараараа толгой руу нь цохиж аваад байсан. Би хоёр ачийнхаа хамт салгах гээд очтол нэг ачийг маань тэр залуу түлхээд унагачихсан. Би хүн аллаа гээд орилсон чинь тэр залуу намайг түлхээд унагачихсан. Бас манай 6 дугаар ангийн ачийг бас түлхээд унагасан. Хажууд нь манай бэрийн ах , манай бэр хоёр хараад зогсож байсан. ...*******гийн хавирга нь хугарсан гэсэн, шөнө унтаж чадахгүй байгаа.” гэх мэдүүлэг /хх-ийн 103-104-р хуудас/,
- Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч П.гийн 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн дугаартай “...Иргэн А.*******гийн биед зүүн талын 6, 7, 8 дугаар хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тогтоолд заасан буюу 2022 оны 05 дугаар сарын 08-ны өдөр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь нэг удаагийн хатуу зүйлийн үйлчлэлээр үүсэж болно. Дээрх гэмтлүүд үүсэхэд зэвсгийн чанартай эд зүйл ашигласан эсэхийг нарийн тогтоох боломжгүй. Дээрх гэмтлүүд нь цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Иргэн А.*******гийн биед үүссэн дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т заасны дагуу эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 81-83-р хуудас/,
- Шүүгдэгч Ц.*******ын “...2022 оны 05 дугаар сарын 08-ны өдөр ногооны талбай дээр ажлаа хийгээд байж байтал манай ээж над руу залгаад “ худалдааны төв дотор ******* намайг хэл амаар удаа дараа доромжлоод байна. Миний бие тааруу чичрээд байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “”-ийн худалдааны төв дээр иртэл *******г дөнгөж сая явсан гэж ээж хэлсэн. Тэгээд би гэр рүүгээ явах замдаа *******г автобусны буудал дээрээс машинд суугаад гэр рүүгээ явж байхыг нь хараад цагдаад дуудлага өгсөн. Цагдаад дуудлага өгөхөд гэр нь хаана байдаг вэ, наанаа байлгаж бай гэж хэлсэн. Тэгээд би таксиных нь хажуугаар түрүүлж гараад баазад очоод цэргийн ангийн хажуу талын халуун усны зам дээр зогсож байсан. Тэгээд г машинаас буугаад ирэхээр нь би явж очоод “яагаад миний ээжийг хүнд хагалгаанд ороод удаагүй байхад нь олон хүний дэргэд хэл амаар доромжилж байгаа юм бэ. Наанаа зогсож бай цагдаа дуудчихсан” гэж хэлсэн. Тэгсэн танайх юутай гуйлгачингууд юм гээд над руу ханцуйгаа шамлаад дайрсан. Тэгэхээр нь би хойшоо ухарсан чинь дахин над руу дайраад миний үснээс татаад намайг хойш нь унагасан. Тэгээд би үсдүүлсэн байсан тул дагаад дээрээс нь тонгойсон. Тун удалгүй ээж нь гарч ирээд хүүхэд аллаа гээд хашхираад би арай гэж үсээ салгаж авсан. ...*******гийн биед үүссэн гэмтлүүдийг би үүсгэсэн. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 114-116-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******ад холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, уг мэдүүлгүүдийн агуулга зөрүүгүй, хэрэгт хамааралтай, хэргийн үйл баримтыг нотолсон байна.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан байна.
Шүүгдэгч Ц.******* нь “миний ээжийг хэл амаар доромжиллоо” гэх шалтгаанаас болж хохирогч А.*******г гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь зүүн талын 6, 7, 8 дугаар хавирганы хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн обьектив, субьектив шинжүүдийг бүрэн хангаж байна.
Хохирогч А.*******гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний шинжээч эмч П.гийн 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн дугаартай дүгнэлтээр тогтоогдсон.
Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т “бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” ойлгоно гэж хуульчилсан.
Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Шүүгдэгч Ц.******* нь өөрийн гаргаж буй үйлдэл нь хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулах боломжтой, хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж түүнийг хүсч үйлдэн хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул шүүгдэгчийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.
Иймд шүүгдэгч Ц.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн.
Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч Ц.*******ын хууль, эрх зүйн мэдлэг дутмаг, уур бухимдлаа барих чадвар сул, нийгэмд тогтсон хүн хоорондын зөв боловсон харьцаа, ухамсар, ёс зүйн төлөвшил зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж шүүх үзлээ.
Хохирлын талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж,
Мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус хуульчилсан байна. Иймд шүүгдэгч Ц.******* нь бусдын эрүүл мэндэд хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй байна.
Хохирогч А.******* нь өөрийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсантай холбоотой нийт 220,000 төгрөгийг нэхэмжилж байна гэх боловч үүнтэй холбоотой нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна. Шүүх нь нотлох баримтыг үндэслэн шийдвэр гаргах тул хохирогч А.*******гийн гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой 220,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Ц.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүхээс тогтоосон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.
Шүүгдэгч Ц.******* анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Иргэний хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож байна. /хх-ийн 118-р хуудас/
Шүүгдэгч Ц.*******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлын аль аль нь тогтоогдохгүй байна.
Шүүхээс шүүгдэгч Ц.*******ын үйлдсэн гэмт хэргийн шинж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүх шүүгдэгч Ц.*******ын хөрөнгө орлого, ажил хөдөлмөр эрхлэлт, хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Харин шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлах нь зүйтэй.
Шүүгдэгч Ц.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж,
Түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Ц.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хохирогч А.*******гийн 220,000 /хоёр зуун хорин мянга/ төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.
6. Шүүгдэгч Ц.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Ц.*******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ