Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 181/ШШ2018/01791

 

 

 

2018 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 181/ШШ2018/01791

           Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Бага тойруу 7/1, өөрийн байранд оршин байгаа, “” ХХК /рд:5341469/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 7-р хороо, 11-р хороолол, Их тойруу гудамж, 21-р байр, 81 тоот хаягт оршин байгаа, “” ХХК /рд:5338972/;

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 26-р хороо, Нийслэл хүрээ өргөн чөлөө, Парксайд центр, А блок, 4 давхарт оршин байгаа, “” /рд:8091099/ нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт нийт 337,005,099.36 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Энхбаатар, хариуцагч “”-гийн төлөөлөгч М.Даваажав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золбоо нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 2014 оны 07 сарын 09-ний өдөр 1090/468 тоот Төслийн зээлийн гэрээг “” ХХК-ийн захирал Ц.Цэцгээтэй байгуулан 300,000,000 төгрөгийн зээлийг 60 сарын хугацаатай, жилийн 7,0 хувийн хувьсах хүүтэйгээр олгосон. Мөн , , зээлдэгч нар гурвалсан Батлан даалтын БДГ-1090/468 тоот гэрээ байгуулсан. Энэхүү гэрээгээр ЗБДСан нь ны өмнө зээлдэгчийн гүйцэтгээгүй үндсэн зээлийн үлдэгдэл өрийн жаран хувийн төлбөрийн үүрэг хүлээсэн.

Зээлийн барьцаанд Сүхбаатар дүүрэг, 7-р хороо, 11-р хороолол, Их тойруу 1/2-р байр, 48 тоот 68.92 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, Сэлэнгэ аймаг, Мандал сум, Түнхэл 5-р баг 2-49 тоот 170 м.кв талбайтай хувийн сууц, граж, Сэлэнгэ аймаг, Мандал сум, Түнхэл 5-р баг 2-49 тоот 0.13 га газар эзэмших эрх, Сэлэнгэ аймаг, Мандал сум, Түнхэл 5-р багийн нутаг Эрээн дэв, 220.2 м.кв ферм, Сэлэнгэ аймаг, Мандал сум, Түнхэл 5-р багийн нутаг Эрээн дэвд байршилтай газар эзэмших эрх 7,000 м.кв талбайг тус тус барьцаалсан.

Зээлдэгч компани Сэлэнгэ аймаг, Зүүнхараа, Түнхэл тосгоны “Эрээн дэв” хэмээх газар саалийн үнээний фермерийн аж ахуй эрхлэн явуулж байхдаа буюу үйл ажиллагаагаа өргөжүүлэн үнээний тоо чанарыг нэмэгдүүлэх, ОХУ-аас “Семинтал” үүлдрийн өндөр ашиг, үр шимтэй үнээ импортоор оруулж ирэх зорилгоор “Саалийн үнээний эрчимжсэн аж ахуй” төсөл хэрэгжүүлэхээр “Жайка” байгууллагаас дэмжлэг авч ЗБДСангийн батлан даалттайгаар наас зээл авсан.

Төсөл хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилт дутсан, тооцоолол алдсан, улс орны эдийн засгийн байдал хүндэрсэн, компанийн сахилга бат муу зэрэг олон шалтгаанаар зээл төлөгдөхгүй хугацаа хэтэрсээр 2016.12.28-ны өдөр ны ТААлба буюу хугацаа хэтэрсэн зээлийн өр, төлбөр барагдуулдаг нэгжид шилжсэн ба өнөөдрийг хүртэлх хугацаанд 100,000 төгрөгийн төлөлтийг 2017.09.08-ны өдөр хийсэн ба муу ангилалтай байна.

Хариуцагч захирал Ц.Цэцгээ нь Зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээ хүлээн зөвшөөрдөг боловч түүний банкинд өгсөн амлалт, хугацаатай авсан үүргүүд нь биелэхгүй байна. Мөн хамтран хариуцагч ЗБДСанг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх талаар албан бичгээр мэдэгдсэн боловч гэрээний нөхцөл бүрэн биелээгүй гэсэн тайлбар хэлж биелүүлэхээс татгалздаг.

Банкны зүгээс уг зээлийг төлүүлэхээр шат дараалсан арга хэмжээ авч ажиллаж байгаа боловч тодорхой үр дүн гарахгүй байна. ЗБДСангийн мэргэжилтэн, ТААлбаны мэргэжилтэн нар нь зээлдэгч “” ХХК-ийн захирал, ня-бо, хуульч зэрэг ажилтнуудтай олон удаагийн давтамжтайгаар утсаар холбогдох, хаягаар очиж уулзах, дуудан биечлэн уулзах зэргээр байнга харилцсан байдаг.

2018 оны 06 сарын 08-ны өдрийн байдлаар Зээлдэгчийн үндсэн зээлийн үлдэгдэл 292,419,095.86 төгрөг, хуримтлагдсан үндсэн хүүгийн үлдэгдэл 42,127,902.74 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 2,458,100.76 төгрөг буюу нийт 337,005,099.36 төгрөг байна.

Иймд “” ХХК-иас үндсэн зээлийн үлдэгдэл 116,967,639.0 төгрөг, үндсэн хүүний өр 42,127,902.74 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний өр 2,458,100.76 төгрөг буюу нийт 116,553,642 төгрөг, гаас 175,451,457 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү.

Зээлдэгч шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцааны гэрээнд дурдагдсан эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “” ХХК нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

2014 оны 07 сарын 09-ний өдөр 1090/468 тоот зээлийн гэрээ, Батлан даалтын БДГ-1090/468 тоот гэрээг “” ХХК нь , тай байгуулсан. Энэхүү гэрээгээр 300,000,000 төгрөгийг 5 жилийн хугацаатай 7%-ийн хүүтэйгээр авсан ба ингэхдээ ЗБДСангаас үлдсэн зээлийн 60%-ийг батлан даалгаж дараа нь авлагаар төлөх үүрэг хүлээсэн билээ.

Анхнаасаа “Жайка”-гийн энэ төслийн зээлийг хөдөө аж ахуй, тэр дундаа эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхэд хөрөнгө мөнгө дутагдалтай аж ахуйн нэгжүүдэд олгож байсан ба барьцаа хөрөнгийн хүрэлцээ дутмаг манай мэтийн компаниудад ЗБДСангаас батлан даалт гаргаж байсан юм. Нөхцлөө тохирсон, шимтгэлээ төлсөн.

Ц.Цэцгээ зээлийг зориулалтын дагуу зарцуулсан, хугацаандаа зээлээ төлөх хүсэл эрмэлзэл дүүрэн байсан боловч анхнаасаа тооцоо судалгаа зөрсөн ба улс орны эдийн засгийн байдал, цаг агаарын хүндрэлүүд нь нийлэн компанийг төлбөрийн чадваргүй болох хэмжээнд аваачаад байна.

Компани Сэлэнгэ аймаг, Зүүнхараагийн “Эрээн дэв”-д саалийн үнээний фермерийн аж ахуйгаа эрхлэн явуулж байгаа боловч зээлийнхээ зөрчлийг арилгах бололцоо бүрдэхгүй байна.

Бидний импортолсон “Семинтал” үүлдрийн өндөр ашиг, үр шимтэй үнээнүүд манай улсын цаг агаарын нөхцөлд бүрэн тохирч өгөөгүйгээр малын хорогдол гарсан. Сүү саалийн хэмжээ ч санасан хэмжээнд гарахгүй байна. Гэхдээ бид ирээдүйгээ өөдрөгөөр хардаг.

Компани болон захирал Ц.Цэцгээ нь гэрээний үүргээ биелүүлээгүйгээ хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ эхлээд ЗБДСанг гэрээнийхээ үүргийг биелүүлнэ үү хэмээн хүсэж байна. Анх гэрээ байгуулахдаа хууль, журам, гэрээгээ ч сайн ойлгоогүй явсан. Гэтэл Монгол улсын хууль иргэн, ААНэгжийнхээ эрх ашгийг хамгаалдаг гэдгийг уншиж ойлгоод цаашдаа хичээх ёстойгоо ойлгож авсан.

Нэхэмжлэлд дурдсан үндсэн зээлийн 292,419,095.86 төгрөг, хүүгийн үлдэгдэл 42,127,902.74 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,458,100.76 төгрөг, нийт 337,005,099.36 төгрөг байгааг “” ХХК, захирал Ц.Цэцгээ хүлээн зөвшөөрч байна.

Үүнээс ЗБДСангаас 60% буюу 175,451,457 төгрөгийг гаргуулахыг дэмжиж байна. Бид 161,500,000 төгрөгийг төлөхөөс гадна батлан даалтын гэрээний дагуу батлан даалтын санд төлсөн мөнгийг нь график тохирон төлөх болно гэжээ.

 

Хариуцагч “” нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

наас д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

 нь  болон  ХХК-тай 2014 оны 07 сарын 09-ний өдөр 1090/468 тоот Батлан даалтын гэрээ байгуулан 300,000,000 төгрөгийн 60%-д батлан даалт гаргасан.

Талуудын хооронд байгуулсан Батлан даалтын гэрээнд зээлдүүлэгч буюу  тодорхой нөхцөл байдлыг нотолж, батлан даагчид мэдэгдсэний үндсэн дээр батлан даагчаас шаардах эрхтэй байхаар заасан. Гэрээний дараах нөхцлүүдийг хэрэгжүүлснээр зээлдүүлэгчийн батлан даагчаас шаардах эрх үүсэхээр талууд тохиролцсон. Үүнд:

  • Зээлдэгчийн зээлийн гэрээгээр хүлээсэн зээл төлөх үүрэг зөрчигдсөнөөс хойш 90 хоног өнгөрсөн, зээл төлүүлэх арга хэмжээг зээлдүүлэгч өөрийн журам, зааврын хүрээнд хангалттай авсан тохиолдолд Батлан даагч нь энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэнэ.
  • Зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн зээл төлөх үүргээ биелүүлээгүй өдрөөс хойш 90 хоногийн дотор багтааж, зээлдэгчээр зээл төлүүлэхтэй холбоотой бүх арга хэмжээг авах.
  • Зээл төлүүлэх арга хэмжээг авснаа нотолсон баримтуудаа баталгаажуулж Батлан даагчид хүргүүлэх.
  •  Зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн зээл төлөх үүргээ биелүүлээгүй өдрөөс хойш 90 хоног өнгөрсөн, зээл төлөх арга хэмжээг хангалттай авсан нөхцөлд Зээлдэгчийн төлөөгүй зээлийг энэ гэрээний 1.4-т заасан хувиар өөрийн мөнгөн хөрөнгөөс Зээлдүүлэгчид төлөх:

Зээлдүүлэгч Батлан даалтын гэрээний дээрх нөхцлүүдийг хэрэгжүүлээгүй байгаа тул гаас шаардах эрх үүсээгүй гэж үзэж байна.

Мөн Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1 дэх хэсэгт зааснаар “батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээнэ” гэж, талуудын хооронд байгуулсан батлан даалтын гэрээний 1.4-т “Батлан даагчийн батлан даах хэмжээ нь үндсэн зээлийн үлдэгдэл дүнгийн 60% байна” гэж заасан.

Зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулаагүй тохиолдолд гийн хариуцах үүргийн хэмжээг тодорхойлох боломжгүй байна.

Иймд д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “” ХХК нь хариуцагч “” ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 116,967,639 төгрөг, зээлийн хүү 42,127,902.74 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,458,100.76 төгрөг, нийт 161,553,642 төгрөгийг, хариуцагч “”-гаас батлан даалтын гэрээний үүрэг 175,451,457 төгрөгийг тус тус гаргуулах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасан.

Нэхэмжлэгч “” ХХК нь зээлийн гэрээний үүргийг хамтран хариуцагч Д.Бадамцэцэгээс нэхэмжилж байсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагч Д.Бадамцэцэгээс татгалзсан.

Хариуцагч “” ХХК нь “” ХХК-тай зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулж 300,000,000 төгрөгийн зээл авсан, үл хөдлөх эд хөрөнгө болон үл хөдлөх эд хөрөнгийн эрх барьцаалуулсан талаар маргадаггүй бөгөөд нэхэмжлэгч талаас гаргасан үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоололд маргадаггүй.

Хариуцагч “” ХХК нь үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр болох 292,419,095.86 төгрөгийн 60% буюу 175,451,457 төгрөгийг батлан даалтын гэрээний дагуу “” хариуцах ёстой хэмээн тайлбарладаг ба “” ХХК-д холбогдох шаардлага болох 161,553,642 төгрөгийг хүлээн зөвшөөрч, төлж барагдуулах хүсэл зоригтой байгаагаа илэрхийлдэг.

Хариуцагч “” нь батлан даалтын гэрээний дагуу “” ХХК-д шаардах эрх үүсээгүй, батлан даагч нь Иргэний хуульд заасны дагуу нөхөх хариуцлага хүлээдэг, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулаад үлдэх үүргийг хариуцах учиртай хэмээн тайлбарлан өөрт холбогдох шаардлагыг эс зөвшөөрч маргадаг.

2014 оны 07 сарын 09-ний өдөр “” ХХК, “” ХХК, Д.Бадамцэцэг нар 1090/468 тоот Зээлийн гэрээ байгуулж, зээлдэгч “” ХХК, хамтран зээлдэгч Д.Бадамцэцэг нар зээлдүүлэгч “” ХХК-иас 300,000,000 төгрөгийг 60 сарын хугацаатай /5 жил/, жилийн 7%-ийн хүүтэйгээр зээлдэн авахаар харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаанд хамаарч байна. /хх-9-11х/

Мөн 2014 оны 07 сарын 09-ний өдөр “” ХХК, “” ХХК, Ц.Цэцгээ, Л.Ганболд нар 1090/468-01 тоот “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ” байгуулж, зээлийн гэрээний үүрэгт Сүхбаатар дүүрэг, 7-р хороо, 11-р хороолол, Их тойруу, 1/2 дугаар байрны 48 тоот хаягт байршилтай 68.92 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Сэлэнгэ аймаг, Мандал сум, Түнхэл 5-р баг, Түнхэл 2-49 тоот хаягт байршилтай 170 м.кв талбай бүхий хувийн сууц, гражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Сэлэнгэ аймаг, Мандал сум, Түнхэл 5-р багийн нутаг Эрээн дэвд байршилтай 220.2 м.кв талбай бүхий фермерийн зориулалттай үйл хөдлөх эд хөрөнгө, Сэлэнгэ аймаг, Мандал сум, 5-р баг, Түнхэл 2-49 тоот хаягт байршилтай 0.13 га талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар эзэмших эрх, Сэлэнгэ аймаг, Мандал сум, 5-р багийн нутаг, Эрээн дэвд байршилтай өвөлжөөний зориулалттай 7,000 м.кв талбай бүхий газар эзэмших эрх зэргийг барьцаалуулсан нь Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1-д заасан Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний харилцаанд хамаарч байна. /хх-12-13х/

Мөн 2014 оны 07 сарын 09-ний өдөр “” ХХК, “”, “” ХХК нар 1090/468 тоот Батлан даалтын гэрээ байгуулж, “” ХХК-ийн зээлийн гэрээний дагуу хүлээсэн үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл дүнгийн 60%-ийг батлан даагч “” нь батлах даах үүрэг хүлээсэн нь Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1-д заасан Батлан даалтын гэрээний харилцаанд хамаарч байна. /хх-14-16/

Дээр дурдсан Зээлийн гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, Батлан даалтын гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ байна.

Хэрэгт 2014 оны 07 сарын 09-ний өдрийн “Хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ“ авагдсан байх боловч уг гэрээтэй холбоотой шаардлага байхгүй хэмээн нэхэмжлэгч тал тайлбарлаж байх тул уг гэрээний талаар эрх зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзэв.

Иймд зээлдүүлэгч/барьцаалагч “” ХХК нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 165 дугаар зүйлийн 165.1-д тус тус зааснаар зээлдэгч/барьцаалуулагч “” ХХК-иас шилжүүлэн өгсөн мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхийг шаардах, мөн бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардах эрхтэй.

Талуудын байгуулсан Зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байх боловч хэрэгт авагдсан “Зээлийн эргэн төлөлтийн хуваарь”, “Зээл, хүүний тооцооны хуудас” зэрэг баримтыг харьцуулан үзэхэд “” ХХК шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр буюу 2018 оны 06 сарын 12-ны өдөр хүртэлх хугацаанд “” ХХК-ийн төлөх үндсэн зээлийн үлдэгдэл 146,415,224 төгрөг байх ёстойгоос 292,419,095.86 төгрөг буюу 146,003,871.8 төгрөгийн хоцрогдолтой байх тул нэхэмжлэгч “” ХХК нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар гэрээг цуцалж, үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй. /хх-10х-арын нүүр, 56-57х/

Харин Батлан даалтын гэрээний дагуу батлан даагч “”-гаас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах эрхийн хувьд Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1-д заасны дагуу батлан даагч “” нь үүрэг гүйцэтгэгч “” ХХК-ийн өмнөөс “нөхөх хариуцлага” хүлээх учир “” ХХК-д шаардах эрх үүсээгүй байна гэж үзэв.

Тайлбарлавал, Иргэний хуульд заасан “нөхөх хариуцлага” гэдэг нь “” ХХК-иас үүргийн гүйцэтгэлийг шаардаад, гүйцэтгэхгүй байгаа тохиодолд батлан даагч “”-гаас шууд шаардана гэсэн үг биш харин үүрэг гүйцэтгэгч “” ХХК-ийн зээлийн гэрээний дагуу хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх талаар бүхий л арга хэмжээг авсны дараа гүйцэтгэгдээгүй үлдсэн үүргийг “”-гаас Батлан даалтын гэрээнд заасан хариуцлагын хэмжээнээс хэтрэхгүй хэмжээгээр шаардана гэсэн үг юм.

Гэтэл “” ХХК нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах арга хэмжээг аваагүй атлаа батлан даагч “”-гаас Батлан даалтын гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхийг шаардаж байгаа нь үндэслэлгүй байна.

Иймд “” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага нь “” ХХК-тай байгуулсан Зээлийн гэрээний үүргийг бүхэлд нь гаргуулахаар шаардаж буй агуулгатай учир Зээлийн гэрээний үүрэг болох нийт 337,005,099 төгрөгийг хариуцагч “” ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч “” ХХК-д олгож, хариуцагч “”-д холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж болохыг мэдэгдэн шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “” ХХК нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах арга хэмжээг авсны дараагаар гүйцэтгэгдээгүй үлдсэн үүргийг Батлан даалтын гэрээнд заасан хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр батлан даагч “”-гаас шаардах эрх нь нээлттэй.

Хариуцагч “” ХХК нь өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар хүсэлтийг шүүхэд ирүүлсэн учир хариуцагч “” ХХК-ийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 225 дугаар зүйлийн 225.1, 460 дугаар зүйлийн 460.1-д зааснаар хариуцагч “” ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт  337,005,099 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “” ХХК-д олгож, хариуцагч “”-д холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч “” ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Сүхбаатар дүүрэг, 7-р хороо, 11-р хороолол, Их тойруу, 1/2 дугаар байрны 48 тоот хаягт байршилтай 68.92 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Сэлэнгэ аймаг, Мандал сум, Түнхэл 5-р баг, Түнхэл 2-49 тоот хаягт байршилтай 170 м.кв талбай бүхий хувийн сууц, гражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Сэлэнгэ аймаг, Мандал сум, Түнхэл 5-р багийн нутаг Эрээн дэвд байршилтай 220.2 м.кв талбай бүхий фермерийн зориулалттай үйл хөдлөх эд хөрөнгө, Сэлэнгэ аймаг, Мандал сум, 5-р баг, Түнхэл 2-49 тоот хаягт байршилтай 0.13 га талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар эзэмших эрх, Сэлэнгэ аймаг, Мандал сум, 5-р багийн нутаг, Эрээн дэвд байршилтай өвөлжөөний зориулалттай 7,000 м.кв талбай бүхий газар эзэмших эрх зэрэг үл хөдлөх эд хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар хангуулж болохыг мэдэгдсүгэй.
  3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,842,975.5 төгрөг болон 70,200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 1,913,175.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “” ХХК-д буцаан олгосугай.
  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.