Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/462

 

 

 

 

 

 

 2022         03          29                                       2022/ШЦТ/462

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

*******аянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хонгорзул,

Улсын яллагч Д.Хорлоо,

Шүүгдэгч *******.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “*******” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

*******аянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *******.*******д холбогдох 2206 00000 0746 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, 1989 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Орхон аймаг, *******аян- Өндөр суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, геодези мэргэжилтэй, хувиараа машин засварт ажилтай, Ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт *******аянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 77дугаар байрны 304 тоотод оршин суух, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Гөрөөчин овогт *******атсайханы *******, /РД: /

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

*******.******* нь 2022 оны 02 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 00 цагийн үед *******аянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах авто засварын газарт, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, хохирогч А.Өнөржаргалантай хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүний биед халдан гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******.*******аттулгын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.05/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч А.Өнөржаргалангийн өгсөн: “*******и 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдөр *******аянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах кузов засварын газартаа урд талын гражид ажилладаг *******, Ганаа нарын хамт архи ууж байсан чинь эхлээд би Ганаа ахтай маргалдаж, улмаар бид хоёр бие биеийнхээ хувцаснаас зууралдаад авсан чинь хажуу талаас ******* босож ирээд бид хоёрыг салгахаар нь би *******тай гражаас гараад ярьж байгаад бага зэргийн хэрүүл хийсэн чинь ******* “чи надтай хэрүүл хийх гээд багаа юм уу” гэхээр нь би “тэгье" гэж хэлсэн чинь шууд миний бэлэг эрхтэн рүү өшиглөхөөр нь доошоо суусан чинь нуруу, бөөр, толгой хэсгүүд рүү цохихоор нь ямар чанга гартай юм бэ гэж бодоод хөлөөс нь зуураад авсан чинь дээрээс цохиод, би ямар ч эсэргүүцэл үзүүлж чадалгүй хойшоо ухраад салсан. Тэгсэн чинь ******* надаас салаад явахдаа газарт чулуу хаяхаар нь би гартаа чулуутай байсныг нь мэдсэн. Тэгээд чулуугаа хаяхаар нь би дахиж уурлаад хоёулаа зодолдъё гэж хэлсэн чинь ******* дахиж ирээд хагарсан толгой руу маань цохисон чинь би манараад *******тай зодолдвол үүнээс илүү зүйл болох юм байна гэж бодоод гэр рүүгээ яваад өгсөн. Тэр үед ******* нь ардаас Ганаатай хамт орж ирээд дахиад цохих гээд над руу дайрахаар нь зугтааж гүйсээр байгаад *******аттулгыг буцаагаад гаргасан юм...” гэх мэдүүлэг /хх.10/,

Мөрдөн шалгах ажиллагаанд *******.*******аттулгын гэрчээр болон яллагдагчаар өгсөн: “... ууж байсан архи дуусгачхаад дахиад нэг шил 0.75 литрийн хэмжээтэй Хар чингис
нэртэй архи аваад үргэлжлүүлж ууж дуусгаад сууж байсан чинь Ганаа, Өнөржаргалан хоёр гэнэт л маргалдаад эхлэхээр нь би салгаад Өнөржаргаланг чи одоо яв гэж хэлээд хэлээд гражаа гаргасан чинь Өнөрөө нь буцаж орж ирээд над руу дайраад хэл амаар доромжлоод байхаар нь бид хоёр бие биеийнхээ хувцаснаас зууралдаад гарсан чинь Өнөрөө эхнэрийн маань талаар худал зүйл буюу танай эхнэр чинь танай дүүгийн чинь дэвсгэр биз дээ гэж хэлэхээр нь л миний уур хүрээд нүүр хэсэг рүү гараа атгаж байгаад 2-3 удаа цохисон, тэгээд газарт унахаар нь хажууд байсан жижиг хэмжээтэй чулуу аваад нуруу хэсэг рүү 2-3 удаа цохисон, харин бэлэг эрхтэн рүү нь хоорондоо салж байхдаа л өвдөг хэсгээрээ өвдөглөчихсөн юм шиг байна лээ. Тэгээд Өнөржаргаланг Мөнх-Оргил аваад гэр рүү яваад өгсөн юм. Улмаар би такси бариад гэр рүүгээ харьсан юм.
.. *******и тухайн хүний хохирлыг төлж барагдуулна.”,

“... би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Миний эхнэрийг их муухайгаар хэлсэн болохоор уурласандаа ийм асуудалд орчихлоо, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү ...” гэх мэдүүлгүүд /хх.15, 27/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч Т.Чимэд-Очирийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 3111 дугаартай:

“1. А.Өнөржаргалангийн биед баруун чамархайн хуйханд шарх, зулгаралт, дагзны хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамар ясны хугарал, хамрын нуруунд цус хуралт, дух, баруун хацарт зулгаралт, зүүн цавинд цус хуралт, зүүн чихний дэлбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг маргаан гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.20-21/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /хх.24/,

Яллагдагчид эрх үүрэг, тайлбарласан баталгаа, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх.26/,

Шүүгдэгч *******.*******аттулгын хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх.28-30/,

Шүүгдэгч Н.Адъяасүрэнгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх.22/,

Хохирогч А.Өнөржаргалангийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх.36/,

Шүүгдэгч *******.*******аттулгын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх.37/,

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хх.38/ зэрэг болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулав.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

*******.******* нь 2022 оны 02 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 00 цагийн үед *******аянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах авто засварын газарт, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, хохирогч А.Өнөржаргалантай хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүний биед халдан гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.05/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч А.Өнөржаргалангийн өгсөн: “*******и 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдөр *******аянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах кузов засварын газартаа урд талын гражид ажилладаг *******, Ганаа нарын хамт архи ууж байсан чинь эхлээд би Ганаа ахтай маргалдаж, улмаар бид хоёр бие биеийнхээ хувцаснаас зууралдаад авсан чинь хажуу талаас ******* босож ирээд бид хоёрыг салгахаар нь би *******тай гражаас гараад ярьж байгаад бага зэргийн хэрүүл хийсэн чинь ******* “чи надтай хэрүүл хийх гээд багаа юм уу” гэхээр нь би “тэгье" гэж хэлсэн чинь шууд миний бэлэг эрхтэн рүү өшиглөхөөр нь доошоо суусан чинь нуруу, бөөр, толгой хэсгүүд рүү цохихоор нь ямар чанга гартай юм бэ гэж бодоод хөлөөс нь зуураад авсан чинь дээрээс цохиод, би ямар ч эсэргүүцэл үзүүлж чадалгүй хойшоо ухраад салсан. Тэгсэн чинь ******* надаас салаад явахдаа газарт чулуу хаяхаар нь би гартаа чулуутай байсныг нь мэдсэн. Тэгээд чулуугаа хаяхаар нь би дахиж уурлаад хоёулаа зодолдъё гэж хэлсэн чинь ******* дахиж ирээд хагарсан толгой руу маань цохисон чинь би манараад *******тай зодолдвол үүнээс илүү зүйл болох юм байна гэж бодоод гэр рүүгээ яваад өгсөн. Тэр үед ******* нь ардаас Ганаатай хамт орж ирээд дахиад цохих гээд над руу дайрахаар нь зугтааж гүйсээр байгаад *******аттулгыг буцаагаад гаргасан юм...” гэх мэдүүлэг /хх.10/,

Мөрдөн шалгах ажиллагаанд *******.*******аттулгын гэрчээр болон яллагдагчаар өгсөн: “... ууж байсан архи дуусгачхаад дахиад нэг шил 0.75 литрийн хэмжээтэй Хар чингис
нэртэй архи аваад үргэлжлүүлж ууж дуусгаад сууж байсан чинь Ганаа, Өнөржаргалан хоёр гэнэт л маргалдаад эхлэхээр нь би салгаад Өнөржаргаланг чи одоо яв гэж хэлээд хэлээд гражаа гаргасан чинь Өнөрөө нь буцаж орж ирээд над руу дайраад хэл амаар доромжлоод байхаар нь бид хоёр бие биеийнхээ хувцаснаас зууралдаад гарсан чинь Өнөрөө эхнэрийн маань талаар худал зүйл буюу танай эхнэр чинь танай дүүгийн чинь дэвсгэр биз дээ гэж хэлэхээр нь л миний уур хүрээд нүүр хэсэг рүү гараа атгаж байгаад 2-3 удаа цохисон, тэгээд газарт унахаар нь хажууд байсан жижиг хэмжээтэй чулуу аваад нуруу хэсэг рүү 2-3 удаа цохисон, харин бэлэг эрхтэн рүү нь хоорондоо салж байхдаа л өвдөг хэсгээрээ өвдөглөчихсөн юм шиг байна лээ. Тэгээд Өнөржаргаланг Мөнх-Оргил аваад гэр рүү яваад өгсөн юм. Улмаар би такси бариад гэр рүүгээ харьсан юм.
.. *******и тухайн хүний хохирлыг төлж барагдуулна.”,

“... би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Миний эхнэрийг их муухайгаар хэлсэн болохоор уурласандаа ийм асуудалд орчихлоо, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү ...” гэх мэдүүлгүүд /хх.15, 27/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч Т.Чимэд-Очирийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 3111 дугаартай:

“1. А.Өнөржаргалангийн биед баруун чамархайн хуйханд шарх, зулгаралт, дагзны хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамар ясны хугарал, хамрын нуруунд цус хуралт, дух, баруун хацарт зулгаралт, зүүн цавинд цус хуралт, зүүн чихний дэлбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг маргаан гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэстэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.20-21/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******.*******аттулгын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

*******.*******аттулгын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна. 

          Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт *******.*******аттулгыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч *******.******* гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.

          Иймд шүүгдэгч *******.*******аттулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хохирогч А.Өнөржаргалан хохирол бүрэн авсан, нэмж нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн учир шүүгдэгч *******.*******аттулгыг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

Шүүгдэгч *******.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

*******.*******аттулгын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч *******.*******д эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

*******.*******д оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар тутам хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

Энэ хэрэгт шүүгдэгч *******.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч Гөрөөчин овогт *******атсайханы *******аттулгыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******.*******д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч *******.*******д оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.     

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******.*******д сануулсугай.

          5. Энэ хэрэгт шүүгдэгч *******.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч А.Өнөржаргалан нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

  ДАРГАЛАГЧ,

                      ШҮҮГЧ              Ц.МӨНХТУЛГА