Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/550

 

 

 

 

 

 

 

   2022         05         24                                    2022/ШЦТ/550

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,   

улсын яллагч Г.Баярмаа,

шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч С.Тэгшжаргал,

шүүгдэгч О.М-, түүний өмгөөлөгч Т.Баярцэцэг,

шүүгдэгч Д.О--, түүний өмгөөлөгч Б.Баттулга,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жанерке нарыг оролцуулан эрүүгийн 2109000001584 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

 

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2002 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн / РД: ... / ... овогт Б.Б-,

 

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2000 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ... тоотод оршин суух, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 297 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр дахин багасгаж 1 жилийн хугацаагаар тогтоож, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 237 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 4 сар 18 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоосон, бие эрүүл, ухаан бүрэн / РД: ... / ... овогт О.М,

 

            3. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2003 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Чулуутын 6-10 тоотод оршин суух, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 309 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр дахин багасгаж 1 жилийн хугацаагаар тогтоож, мөн хугацаагаар шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 хойшлуулсан, бие эрүүл, ухаан бүрэн / РД: ... / ... овогт Д.О- нар нь:

 

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар: 

Б.Б- нь үргэлжилсэн үйлдлээр Д.О-тай бүлэглэн 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн шөнийн 05 цаг 30 минутын орчимд Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Гандангийн автобусны буудлын орчим иргэн Ч.Б-ийн араас нь татаж унагаан цээж болон нүүрэн тус газар нь өшиглөх байдлаар биед нь халдаж, улмаар түүний эзэмшлийн Самсунг нөт 5 загварын гар утсыг хүч хэрэглэн дээрэмдэн авч, 170.000 төгрөгний хохирол учруулсан,

Д.О-, О.М- нартай бүлэглэн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн шөнийн 03 цаг 00 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Баянбүрдийн тойргийн баруун талд иргэн М.М-г өшиглөн далан руу унагаж, улмаар түүний толгой, бие хэсэгт өшиглөх, дэвсэх зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж, түүний эзэмшлийн Самсунг А-31 загварын гар утсыг хүч хэрэглэн дээрэмдэн авч, 440.000 төгрөгний хохирол учруулсан,

Д.О--, О.М- нартай бүлэглэн дээрэмдэх гэмт хэргийг үйлдэх явцдаа 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн шөнийн 03 цаг 00 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Баянбүрдийн тойргийн баруун талд иргэн М.М-г өшиглөн далан руу унагаж, улмаар түүний толгой, бие хэсэгт өшиглөх, дэвсэх зэргээр биед нь халдаж, түүний эзэмшлийн Самсунг А-31 загварын гар утсыг хүч хэрэглэн дээрэмдэхдээ О.М-, Д.О- нартай бүлэглэн хохирогч М.М-гийн биед хамар ясны хугарал, дээд үүдэн баруун 1-р шүдний эмтрэл, дээд, доод уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний гадна буланд цус хуралт, зүүн чамархайд зулгаралт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

О.М- нь үргэлжилсэн үйлдлээр Д.О-тай бүлэглэн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн шөнийн 02-03 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 30б байрны орчим иргэн А.Ж-гийн нүүрэн тус газар нь цохих, өшиглөх байдлаар биед нь халдаж, улмаар түүний эзэмшлийн мөнгөн гинж, хар өнгийн хүрэм зэргийг хүч хэрэглэн дээрэмдэн авч, 153.000 төгрөгний хохирол учруулсан,

Б.Б.Б-, Д.О-- нартай бүлэглэн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн шөнийн 03 цаг 00 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Баянбүрдийн тойргийн баруун талд иргэн М.М-г өшиглөн далан руу унагаж, улмаар түүний толгой, бие хэсэгт өшиглөх, дэвсэх зэргээр биед нь халдаж, түүний эзэмшлийн Самсунг А-31 загварын гар утсыг хүч хэрэглэн дээрэмдэн авч, 440.000 төгрөгний хохирол учруулсан,

Д.О--тай бүлэглэн 2021 оны 11 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 3,4 дүгээр хорооллын эцсийн Төрийн банкны орчим иргэн Т.Б-гийн Реалми-8 загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч, 512.000 төгрөгний хохирол учруулсан,

Ганцаараа 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн шөнийн 05 цагийн орчим Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Гандангийн автобусны буудлын орчим иргэн У.Б-ын эзэмшлийн Айфоне икс загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч, 1.200.000 төгрөгний хохирол учруулсан,

Б.Б.Б-, Д.О-- нартай бүлэглэн дээрэмдэх гэмт хэргийг үйлдэх явцдаа буюу 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн шөнийн 03 цаг 00 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Баянбүрдийн тойргийн баруун талд иргэн М.М-г өшиглөн далан руу унагаж, улмаар түүний толгой, бие хэсэгт өшиглөх, дэвсэх зэргээр биед нь халдаж түүний эзэмшлийн Самсунг А-31 загварын гар утсыг хүч хэрэглэн дээрэмдэхдээ Б.Б.Б-, Д.О-- нартай бүлэглэн хохирогч М.М-гийн биед хамар ясны хугарал, дээд үүдэн баруун 1-р шүдний эмтрэл, дээд, доод уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний гадна буланд цус хуралт, зүүн чамархайд зулгаралт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Д.О-- нь О.М-тай бүлэглэн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн шөнийн 02-03 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 30б байрны орчим иргэн А.Ж-гийн нүүрэн тус газар нь цохих, өшиглөх байдлаар биед нь халдаж, улмаар түүний эзэмшлийн мөнгөн гинж, хар өнгийн хүрэм зэргийг хүч хэрэглэн дээрэмдэн авч, 153.000 төгрөгний хохирол учруулсан,

Б.Б.Б-тэй бүлэглэн 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн шөнийн 05 цаг 30 минутын орчимд Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Гандангийн автобусны буудлын орчим иргэн Ч.Б-ийн араас нь татаж унагаан цээж болон нүүрэн тус газар нь өшиглөх байдлаар биед нь халдаж, улмаар түүний эзэмшлийн Самсунг нөт 5 загварын гар утсыг хүч хэрэглэн дээрэмдэн авч, 170.000 төгрөгний хохирол учруулсан,

Б.Б.Б-, О.М- нартай бүлэглэн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн шөнийн 03 цаг 00 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Баянбүрдийн тойргийн баруун талд иргэн М.М-г өшиглөн далан руу унагаж, улмаар түүний толгой, бие хэсэгт өшиглөх, дэвсэх зэргээр биед нь халдаж, түүний эзэмшлийн Самсунг А-31 загварын гар утсыг хүч хэрэглэн дээрэмдэн авч, 440.000 төгрөгний хохирол учруулсан,

О.М-тай бүлэглэн 2021 оны 11 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 3,4 дүгээр хорооллын эцсийн Төрийн банкны орчим иргэн Т.Б-гийн Реалми-8 загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч, 512.000 төгрөгний хохирол учруулсан,

Б.Б.Б-, О.М- нартай бүлэглэн дээрэмдэх гэмт хэргийг үйлдэх явцдаа буюу 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн шөнийн 03 цаг 00 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Баянбүрдийн тойргийн баруун талд иргэн М.М-г өшиглөн далан руу унагаж, улмаар түүний толгой, бие хэсэгт өшиглөх, дэвсэх зэргээр биед нь халдаж түүний эзэмшлийн Самсунг А-31 загварын гар утсыг хүч хэрэглэн дээрэмдэхдээ Б.Б.Б-, Д.О-- нартай бүлэглэн хохирогч М.М-ийн биед хамар ясны хугарал, дээд үүдэн баруун 1-р шүдний эмтрэл, дээд, доод уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний гадна буланд цус хуралт, зүүн чамархайд зулгаралт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Боржигон овогт Баярмаагийн Б.Б-д,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Боржигон овогт Оюунбатын О.Мад,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Өндөрийнхөн овогт Дамдиндоржийн Д.О- нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б.Б- мэдүүлэхдээ: ... Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол нөхөн төлсөн. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.М- мэдүүлэхдээ: ... Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлоос 200.000 төгрөг төлсөн. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.О- мэдүүлэхдээ: ... Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол нөхөн төлсөн. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл / 1хх 27-29, 39-41, 44-45, 2хх 26-27 /, автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл / 1хх 47-48 /, хохирогч А.Ж-гийн мэдүүлэг / 1хх 33-34, 38 /, “Дамно” ХХК-ний СБ2-21-1019 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан / 1хх 105-106 /, хохирогч А.Ж-д эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл / 1хх 210 /, хохирогч Т.Б-ийн мэдүүлэг / 1хх 231-232, 242 /, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл / 1хх 243-235 /, “Дамно” ХХК-ний БГ2-21-1247 дугаартай хөрөнгийн үнэлгээгээний тайлан / 2хх 9-10 /, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл / 1хх 82 /, хохирогч М.М-гийн мэдүүлэг / 2хх 33-34, 3хх 118 /, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 11749 дугаартай дүгнэлт / 2хх 40-41 /, “Лазер мед” эмнэлгийн компьютер томографийн шинжилгээний хариу / 2хх 43 /, “Дамно” ХХК-ний ЧД1-21-1027 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан / 2хх 56-57 /, хохирогч Ч.Б-ийн мэдүүлэг / 2хх 178-179 /, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 11746 дугаартай дүгнэлт / 2хх 194-195 /, “Ашид билгүүн” ХХК-ний ТХҮ-921/2384 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан / 2хх 203 /, хохирогч У.Б-ын мэдүүлэг / 2хх 227-228 /, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл / 2хх 14-18 /, “Кости-Эстимэйт” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан / 2хх 245-247 /, “Дамно” ХХК-ний СБ2-21-1037 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан / 1хх 140-142 /, Нийслэлийн хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборын тодорхойлолт / 1хх 165 /, хохирлын баримт / 2хх 42 /, шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтүүд / 1хх 149-150, 159-160 /, иргэний үнэмлэхийн хуулбар / 1хх 55, 63, 75 /, шүүгдэгч нар эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / 1хх 168, 188, 196 / зэрэг болно.

 

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Б.Б- нь үргэлжилсэн үйлдлээр:

- Д.О--тай бүлэглэн 2021 оны 11 дүгээр сарын 21-ний  шөнийн 05 цаг 30 минутын орчимд Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Гандангийн автобусны буудлын орчим хохирогч Ч.Б-ийн араас нь татаж унагаан цээж болон нүүрэн тус газар нь өшиглөж, хүч хэрэглэн түүний эзэмшлийн Самсунг нөт 5 загварын гар утсыг авч, 170.000 төгрөгний хохирол учруулсан,

- Д.О--, О.М- нартай бүлэглэн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний шөнийн 03 цаг 00 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Баянбүрдийн тойргийн баруун талд хохирогч М.М-г өшиглөн далан руу унагаан түүний толгой, бие хэсэгт өшиглөх, дэвсэх зэргээр хүч хэрэглэж, түүний эзэмшлийн Самсунг А-31 загварын гар утсыг авч, 440.000 төгрөгний хохирол учруулсан,

- Д.О--, О.М- нартай бүлэглэн дээрэмдэх гэмт хэргийг үйлдэх явцдаа 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн шөнийн 03 цаг 00 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Баянбүрдийн тойргийн баруун талд хохирогч М.М-г өшиглөн далан руу унагаж, түүний толгой, бие хэсэгт өшиглөх, дэвсэх зэргээр зодож, биед нь хамар ясны хугарал, дээд үүдэн баруун 1-р шүдний эмтрэл, дээд, доод уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний гадна буланд цус хуралт, зүүн чамархайд зулгаралт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

Шүүгдэгч О.М- нь үргэлжилсэн үйлдлээр:

- Д.О--тай бүлэглэн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний шөнийн 02-03 цагийн орчим Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт хохирогч А.Ж-гийн эд зүйлийг авах зорилгоор нүүрэн тус газар нь цохих, өшиглөх зэргээ хүч хэрэглэн түүний эзэмшлийн мөнгөн гинж, хар өнгийн хүрэм зэргийг хүч хэрэглэн авч, 153.000 төгрөгний хохирол учруулсан,

- Б.Б.Б-, Д.О-- нартай бүлэглэн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний шөнийн 03 цаг 00 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Баянбүрдийн тойргийн баруун талд хохирогч М.М-г өшиглөн далан руу унагаж, улмаар түүний толгой, бие хэсэгт өшиглөх, дэвсэх зэргээр хүч хэрэглэн зодож, түүний эзэмшлийн Самсунг А-31 загварын гар утсыг авч, 440.000 төгрөгний хохирол учруулсан,

- Д.О--тай бүлэглэн 2021 оны 11 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 3,4 дүгээр хорооллын эцсийн Төрийн банкны орчим хохирогч Т.Б-ийн Реалми-8 загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч, 512.000 төгрөгний хохирол учруулсан,

- Ганцаараа 2021 оны 11 дүгээр сарын 21-ний шөнийн 05 цагийн орчим Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Гандангийн автобусны буудлын орчим хохирогч У.Б-ын эзэмшлийн Айфоне икс загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч, 1.200.000 төгрөгний хохирол учруулсан,

- Б.Б-, Д.О-- нартай бүлэглэн дээрэмдэх гэмт хэргийг үйлдэх явцдаа буюу 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн шөнийн 03 цаг 00 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Баянбүрдийн тойргийн баруун талд хохирогч М.М-г өшиглөн далан руу унагаан толгой, бие хэсэгт өшиглөх, дэвсэх зэргээр зодож, биед хамар ясны хугарал, дээд үүдэн баруун 1-р шүдний эмтрэл, дээд, доод уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний гадна буланд цус хуралт, зүүн чамархайд зулгаралт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

Шүүгдэгч Д.О-- нь үргэлжилсэн үйлдлээр:

-  О.М-тай бүлэглэн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний шөнийн 02-03 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 30б байрны орчим иргэн А.Ж-гийн нүүрэн тус газар нь цохих, өшиглөх зэргээр хүч хэрэглэж, түүний эзэмшлийн мөнгөн гинж, хар өнгийн хүрэм зэргийг авч, 153.000 төгрөгний хохирол учруулсан,

- Б.Б.Б-тэй бүлэглэн 2021 оны 11 дүгээр сарын 21-ний шөнийн 05 цаг 30 минутын орчимд Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Гандангийн автобусны буудлын орчим хохирогч Ч.Б-ийн араас татаж унагаан цээж болон нүүрэн тус газар нь өшиглөх зэргээр хүч хэрэглэж, түүний эзэмшлийн Самсунг нөт 5 загварын гар утсыг авч, 170.000 төгрөгний хохирол учруулсан,

- Б.Б.Б-, О.М- нартай бүлэглэн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний шөнийн 03 цаг 00 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Баянбүрдийн тойргийн баруун талд хохирогч М.М-г өшиглөн далан руу унагаан толгой, бие хэсэгт өшиглөх, дэвсэх зэргээр хүч хэрэглэж, түүний эзэмшлийн Самсунг А-31 загварын гар утсыг авч, 440.000 төгрөгний хохирол учруулсан,

- О.М-тай бүлэглэн 2021 оны 11 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 3,4 дүгээр хорооллын эцсийн Төрийн банкны орчим хохирогч Т.Б-гийн Реалми-8 загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч, 512.000 төгрөгний хохирол учруулсан,

- Б.Б.Б-, О.М- нартай бүлэглэн дээрэмдэх гэмт хэргийг үйлдэх явцдаа буюу 2021 оны 11 дүгээр сарын 24-ний шөнийн 03 цаг 00 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Баянбүрдийн тойргийн баруун талд хохирогч М.М-г өшиглөх, дэвсэх зэргээр зодож, хамар ясны хугарал, дээд үүдэн баруун 1-р шүдний эмтрэл, дээд, доод уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний гадна буланд цус хуралт, зүүн чамархайд зулгаралт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримтууд дараах хэрэгт хамаарал бүхий  нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд: ...

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл / 1хх 27-29, 39-41, 44-45, 2хх 26-27 /

 

Автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл / 1хх 47-48 /

 

Хохирогч А.Ж-гийн / 1хх 33-34, 38 / “...Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 30б байрны гадна намайг үл таних 2 залуугийн нэг нь нүүр рүү гараараа цохиод би юу болсон талаар асуухад хажууд нь байсан нэг залуу нүүр рүү өшиглөсөн. Би тэр залуутай барьцалдаж аваад байж байхад хүзүүнд зүүж явсан мөнгөн гинж аваад куртикны дотор талын халааснаас Хас банкны виза карт авсан. Мөнгөн гинжийг Нарантуулаас 2017 онд 180.000 төгрөгөөр авсан. ...Би тухайн өдөр мэдүүлэг өгөхдөө виза картаа дээрэмдүүлсэн гэж мэдүүлсэн боловч өглөө нь босоод шалгахад надад байсан...” гэх мэдүүлгээр,

 

“Дамно” ХХК-ний СБ2-21-1019 дугаартай хөрөнгийн үнэлгээгээр эд зүйлийг 153.000 төгрөгөөр үнэлсэн тайлан / 1хх 105-106 /

 

Хохирогч А.Ж-д “...Мөнгөн гинж, хар өнгийн куртикийг” хүлээлгэн өгсөн тэмдэглэл / 1хх 210 /

 

Хохирогч Т.Б-ийн / 1хх 231-232, 242 / “...Явган хүний гэрлэн дохиотой замаар гараад явж байсан чинь хоёр залуу хажуугаар түрүүлээд гараад явахад нь би тэр хоёр залуу руу зүгээр харсан чинь тэр хоёр залуу над руу “Юугаа хараад байгаа юм” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “Та хоёрыг харж болдоггүй юм уу” гэхэд гар утсаа гаргаж ирээд би Шинэбаяр гээд найз руугаа залгаад ярьж байхад тэр хоёр залуу миний гар утсыг гарнаас шүүрч аваад явсан. Би аюулгүй байдлаа бодоод хойноос нь дагаж яваагүй. ...Би тэр хоёр залуутай зодолдож маргалдсан зүйлгүй. Би гар утсаа 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хорооллын эцсийн Имарт дэлгүүрээс 1.000.000 төгрөгөөр худалдаж авсан...” гэх мэдүүлгээр,

 

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэлд / 1хх 243-235 / “...Хохирогч Т.Б-г 1-5 хүртэл дугаарласан 5 хүний зургийг үзүүлэхэд 1 дугаартай О.М-ыг миний гар утыг шүүрээд гүйсэн залуу мөн байна. Харин нөгөө цуг явж байсан залуу нь 5 дугаар дээр байна. Чих нүдээр таньж байна. Миний гар утсыг шүүрээд гүйсэн залуу нь бага зэргийн өргөн шанааны ястай, өргөн нүүртэй байсан. Харин цуг явж байсан өндөр залууг нүдээр нь таньж байна. Чих нь нилээд дэлдэн, онигор нүдтэй байсан” гэжээ.

 

“Дамно” ХХК-ний БГ2-21-1247 дугаартай хөрөнгийн үнэлгээгээр эд зүйлийг 512.000 төгрөгөөр үнэлсэн тайлан / 2хх 9-10 /

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд “...2 хүн орцны үүд орчмоос цайвар өнгийн урт куртиктэй, хар өмдтэй, хар гуталтай үүргэвч үүрсэн эрэгтэй хүнийг татаж унагааж дээрээс нь дарж хоолойг нь боож дээрээс нь өшиглөж хар өнгийн үүргэвчийг нь авч газар чирж, уг хүнтэй ноцолдож байгаад орцноос урагш камерын бичлэгнээс гарч байгаа дүрс бичлэг байв” гэжээ. / 1хх 82 /

 

Хохирогч М.М-ийн / 2хх 33-34, 3хх 118 / “...Миний бие 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн орой Модны 2т байх найз Очироогийн гэрт найзуудаараа 0.75 л хэмжээтэй Эдэн нэртэй архи хувааж уугаад би гэртээ харихаар болж 03 цагийн үед гараад гэртээ харихаар Баянбүрдийн тойргийн баруун талд явган хүний зам дээр алхаж байсан. Гэтэл ардаас үл таних 3 залуу ирээд нэг нь миний нүүр рүү өшиглөн унагааж гурвуулаа нийлээд миний нүүр рүү өшиглөн зодоод миний Самсунг галакси Жи 31 маркийн гар утсыг дээрэмдээд аваад явсан. Би тухайн гурвсан залуугаас нэгийг нь хальт харахад цайвар эрээн өнгийн ноосон малгайтай байсан. ...Лазер мед эмнэлэгт 200.000 төгрөгөөр томограф авахуулсан мөнгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлгээр,

           

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 11749 дугаартай дүгнэлтэд:

1. М.М-гийн биед хамар ясны хугарал, дээд үүдэн баруун 1-р шүдний эмтрэл, дээд, доод уруулд цус хуралт зөөлөн эдийн няцрал, баруун нүдний гадна буланд цус хуралт, зүүн чамархайд зулгаралт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

4. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ. / 2хх 40-41 /

 

“Лазер мед” эмнэлгийн компьютер томографийн шинжилгээний хариу / 2хх 43 /

“Дамно” ХХК-ний ЧД1-21-1027 дугаартай хөрөнгийн үнэлгээгээр эд зүйлийг 440.000 төгрөгөөр үнэлсэн тайлан / 2хх 56-57 /

 

Хохирогч Ч.Б-ийн / 2хх 178-179 / “...Зам дагаад алхаад Гандангийн ард автобусны буудал дээр очоод тэндээс такси барихаар зам дагуу зогсож байхад  миний хажуу талаар 3 залуу зөрөх үед миний араас татаж унагаагаад миний нүүр рүү 2-3 удаа, цээж рүү 4-5 удаа хөлөөрөө өшглөөд миний дээрээс малгайтай цамцаар минь нүүр таглаад дарсан байсан. Тухайн үед би нилээн манараад байж байхад миний гар утсыг зүүн талын халааснаас нэг эрэгтэй нь аваад зугтаасан. Тэгээд би босох боломжгүй байсан. Араас нь харахад нэг эрэгтэй нь цэнхэр өнгийн куртиктэй, нэг нь саарал эрээн өнгийн куртиктэй. Нөгөө нь хар бараан өнгийн юүдэнтэй куртиктэй гурван залуу хороолол тал руу зугтаагаад явсан...” гэх мэдүүлгээр,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 11746 дугаартай дүгнэлтэд:

1. Ч.Б-ийн биед гэмтэл тогтоогдсонгүй гэжээ. / 2хх 194-195 /

 

“Ашид билгүүн” ХХК-ний ТХҮ-921/2384 дугаартай хөрөнгийн үнэлгээгээр эд зүйлийг 170.000 төгрөгөөр үнэлсэн тайлан / 2хх 203 /

 

Хохирогч У.Б-хын / 2хх 227-228 / “...2021 оны 11 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах найзынхаа гэрт ганц хоёр пиво уучихаад харих гээд Гандангийн автобусны буудал дээр өөрийн Айфоне макс загварын гар утсаар оролдоод зогсож байхад үл таних 3 залуу хажуугаар гүйхдээ миний гар утсыг булаагаад зугтаасан. Би хамгийн ард гүйж байсан залууг маш сайн харсан. Нөгөө 2 залууг нь сайн харж чадаагүй...” гэх мэдүүлгээр,

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэлд / 2хх 14-18 / “...Автобусны буудал дээрээс миний гар утсыг булаасан эрэгтэй 1 дугаарын хүн мөн байна. Би царайг нь сайн санаж, 20-25 орчим насны, дунд зэргийн нуруутай, туранхай ч биш махлаг ч биш эрэгтэй байсан гэж хэлж байх ба бусад хүмүүсийг нь би урьд өмнө нь харж байгаагүй юм байна” гэжээ.

 

“Кости-Эстимэйт” ХХК-ний хөрөнгийн үнэлгээгээр эд зүйлийг 1.200.000 төгрөгөөр үнэлсэн тайлан / 2хх 245-247 /

 

“Дамно” ХХК-ний СБ2-21-1037 дугаартай хөрөнгийн үнэлгээгээр “...Тоёота приус 20 маркийн автомашиныг 15.380.512 төгрөгөөр” үнэлсэн тайлан / 1хх 140-142 / зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Б-, О.М-, Д.О- нарт холбогдох хэргийн талаар мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Б-ийг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан,

бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан,

шүүгдэгч О.М-ыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан,

бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан,

бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан,

шүүгдэгч Д.О-ыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан,

бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан,

бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул тэдгээрийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуульд заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Д.О-ын өмгөөлөгч Б.Баттулга нь шүүгдэгч Д.О-т холбогдох хэрэг бүртгэлтийн 211002191 дугаартай хэргийг нэгтгүүлэхээр хэргийг прокурор буцааж өгнө үү гэснийг хүлээн авах үндэслэлгүй байна. Үүнд: 

Өмгөөлөгч Б.Баттулгаас шүүх хуралдаанд 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 211002191 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол гаргаж өгсөн боловч уг тогтоолд дурьдсанаар дээрх хэрэгт Д.О- нь холбогдсон талаарх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд Д.О-ыг яллагдагчаар татаагүй байх тул хүсэлтийг хүлээн авахгүй болгомжгүй байна.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан бол зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж тус тус заасан бөгөөд уг гэмт хэрэгт оногдуулахаар хуульчлан тогтоосон ялаас дараах нөхцөл байдлуудыг харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв. Үүнд:

Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч Б.Б- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, Б.Б-, Д.О- нар нь учруулсан хохирлоо нөхөн төлсөн, О.М- нь хохирлын зарим хэсгийг төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, тэдгээрийн үйлдэлд ял хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Б.Б-, О.М-, Д.О- нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Б.Б- нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, Б.Б-, Д.О- нар нь хохирогч нарт учруулсан хохирлоо бүрэн нөхөн төлсөн, О.М- нь 200.000 төгрөг нөхөн төлсөн, шүүгдэгч нарын гэм буруут үйлдлийн улмаас хохирогч нарт учирсан хохирлын хэмжээ, шүүгдэгч нар нь ажил хөдөлмөр эрхэлдэггүй, О.М-, Д.О-- нар нь урьд ял шийтгүүлсэн боловч өөрийн үйлдэлд дүгнэлт хийгээгүй дахин гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч нар нь бүлэглэн амар хялбар аргаар мөнгөтэй болох зорилгоор санаатай шөнийн цагаар архи согтууруулах ундаа хэрэглэсэн ганц нэгээрээ яваа хохирогч нарын эд зүйлүүдийг авч, дээрэмдэх явцдаа харгисаар зодож, зарим нэг хохирогчид хөнгөн хохирол санаатай учруулсан, хохирогч нарын эд зүйлийг авсныхаа дараа Б.Б.Б- нь машинаар тэдгээрийг авч, хэргийн газраас холдож байсан зэрэг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, тэдгээрийн оролцоо, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж, эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж, шүүгдэгч Баярмаагийн Бат-Эрдэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 (нэг) жилийн хугацаагаар хорих,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 (хоёр) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах,

шүүгдэгч О.М-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 (хоёр) жил 3 (гурав) сарын хугацаагаар хорих,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) жилийн хугацаагаар хорих,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 (хоёр) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах,

шүүгдэгч Д.О-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 (хоёр) жил 3 (гурав) сарын хугацаагаар хорих,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 (арав) сарын хугацаагаар хорих,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 (хоёр) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж,

шүүгдэгч Б.Б-, О.М-, Д.О-т тус бүр оногдуулсан 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын 1 хоногоор сольж 2 (хоёр) сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн, Б.Б-ын эдлэх ялыг 1 (нэг) жил 2 (хоёр) сарын хугацаагаар, О.М-ыг эдлэх ялыг 3 (гурав) жил 5 (тав) сарын хугацаагаар,  Д.О-ыг эдлэх ялыг 3 (гурав) жил 3 (гурав) сарын хугацаагаар тус тус тогтоож, тэдгээрийн эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.  

 

Бусад асуудлаар:

Мөрдөн шалгалтын явцад хохирогч М.М-д гар утсыг, А.Ж-д куртик, мөнгөн гинжийг тус тус буцаан өгсөн байна. 

 

Шүүгдэгч нарын гэм буруут үйлдлийн улмаас хохирогч Ч.Б-т 170.000 төгрөг, М.М-д 220.000 төгрөг, Т.Б-д 512.000 төгрөг, У.Б-д 1.200.000 төгрөгний хохирол тус тус учирснаас,

шүүхийн шатанд шүүгдэгч Б.Б- нь Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Төрийн сангийн 100900005406 тоот дансанд 158.350 төгрөг байршуулсныг гаргуулан хохирогч Ч.Б-т 85.000 төгрөг, М.М-д 73.350 төгрөг олгож,

шүүгдэгч О.М- нь Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Төрийн сангийн 100900005406 тоот дансанд 200.000 төгрөгийг байршуулсныг гаргуулан хохирогч Т.Б-д 100.000 төгрөг, хохирогч У.Б-д 100.000 төгрөгийг тус тус олгож,

шүүгдэгч Д.О-- нь хохирогч М.М-д 85.000 төгрөг, Ч.Б-т 85.000 төгрөг, Т.Б-д 256.000 төгрөгийг тус тус төлсөн тул Б.Б-, Д.О- нар нь бусдад төлөх төлбөргүйг дурьдаж, шүүгдэгч О.М-аас үлдэх 1.256.000 төгрөгийг гаргуулан хохирогч У.Б-д 1.100.000 төгрөг, Т.Б-д 156.000 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэв.

 

Мөн шүүгдэгч нар нь дээрэмдэх гэмт хэргийг үйлдэхдээ Б.Б.Б- нь 16-83 СЭА улсын дугаартай Тоёота приус маркийн машиныг жолоодон тэдгээр нь дээрх машинд сууж, таксинд явах нэрээр гадуур сэлгүүцэж, ганц нэгээрээ яваа согтуу, биеэ авч явах чадваргүй хүмүүсийг сонгон эд хөрөнгийг нь авч, улмаар дээрх машиндаа сууж хохирогч нарыг орхин өөрсдийн үйлдлийг хэн нэгэн мэдэхээс өмнө хэргийн газрыг орхин зугтах байдлаар учрах саадыг арилгах зорилгоор хэрэглэж байсан болох нь тэдгээрийн яллагдагчаар өгсөн мэдүүлгүүдээр / 2хх 82, 94, 186-188, 237 /,  мөн гэрч Б.Б- мөрдөн шалгалтын явцад  өгсөн  / 2хх 82 / “...23-25 насны согтуу эрэгтэй хүн явж байхаар нь би өөрийн 16-83 СЭА улсын дугаартай автотээврийн хэрэгслээ тухайн эрэгтэй хүний ард талд согсоогоод машинаас Д.О-, О.М бид 3 буугаад Д.О- тухайн эрэгтэй хүн дээр очоод хавирч унагаагаад хажууд байх жалга руу эрэгтэй хүнийг чирж оруулсан. ....Гар утсыг би өөртөө авч машин дотроо хийж авч явж байгаад маргааш нь цагдаад хураалгасан” гэж, гэрчээр дахин / 2хх 187 / “...Гандангийн тэнд Д.О- нэг согтуу хүн явж байна гээд буух уу гээд машинаа модны хоёрын байрны хажууд тавьсан. Тэгээд машинаас буугаад араас нь дагах үед Д.О- очоод дээрэмдэх үү гэсэн. ...О.М миний араас гүйгээд бид гурав зугтаагаад Гандангийн араар явдаг замаар гүйгээд баруун талын гудамжаар яваад модны хоёрын зам руу гарч ирээд машиндаа суусан” гэж мэдүүлснээр тус тус нотлогдож байх тул гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл гэж үзнэ.

 

Гэвч гэрч Д.О-ын мөрдөн шалгалтын явцад / 1хх 79 / “...Би 16-83 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийг нэг жилийн өмнө төрсөн ах Ш.Э-т авч өгсөн. Ах нас барсан. Тэгээд буцааж автомашиныг авалгүй гэрийхэн нь хэрэглэж байг гээд Б.Б-д өгсөн” гэж мэдүүлсэн бөгөөд 16-83 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Д.О-ын өмчлөлд байдаг болох нь нотлогдож  байна / хх 80 /.

Иймд “Дамно” ХХК-ний СБ2-21-1037 дугаартай хөрөнгийн үнэлгээгээр “...Тоёота приус 20 маркийн автомашиныг 15.380.512 төгрөгөөр” үнэлсэн / 1хх 140-142 / байх тул гэмт хэргийг үйлдэхдээ ашигласан ... улсын дугаартай Тоёота приус маркийн авто машины үнэ болох 15.380.512 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүү хуваан тус бүрээс 5.126.837 төгрөгийг гаргуулан улсын төсөвт шилжүүлж шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 3 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Б.Б-ийн 66 хоног, О.М-ын 27 хоног, Д.О--ын 93 хоног цагдан хоригдсон хугацааг тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцохоор шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,

37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1.  Шүүгдэгч Б.Б-ийг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон,

- бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч О.М-ыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан,

- бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон,

- бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Д.О-ыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан,

- бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон,

- бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 (нэг) жилийн хугацаагаар хорих,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 (хоёр) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах,

шүүгдэгч О.М-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 (хоёр) жил 3 (гурав) сарын хугацаагаар хорих,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) жилийн хугацаагаар хорих,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 (хоёр) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах,

шүүгдэгч Д.О-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 (хоёр) жил 3 (гурав) сарын хугацаагаар хорих,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 (арав) сарын хугацаагаар хорих,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 (хоёр) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Б.Б-, О.М-, Д.О- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр оногдуулсан 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын 1 хоногоор сольж, тэдгээрт оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн Б.Б-ийг 1 (нэг) жил 2 (хоёр) сарын хугацаагаар, О.М-ыг 3 (гурав) жил 5 (тав) сарын хугацаагаар,  Д.О--ыг 3 (гурав) жил 3 (гурав) сарын хугацаагаар хорих ялаар тус тус тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б-, О.М-, Д.О- нарын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагдан хоригдсон Б.Б-ий 66 хоногийг, О.М-ын 27 хоногийг, Д.О-ын 93 хоногийг тус тус эдлэх ялд оруулан тооцсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.М-аас нийт 1.256.000 төгрөгийг гаргуулан хохирогч Т.Б-д 156.000 төгрөгийг, У.Б-д 1.100.000 төгрөгийг тус тус олгож,

шүүгдэгч О.М-ын Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Төрийн сангийн 100900005406 тоот дансанд байршуулсан 200.000 төгрөгийг гаргуулан хохирогч Т.Б-д 100.000 төгрөг, хохирогч У.Б-д 100.000 төгрөгийг,

шүүгдэгч Б.Б-н Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Төрийн сангийн 100900005406 тоот дансанд байршуулсан 158.350 төгрөгийг гаргуулан хохирогч Ч.Б-т 85.000 төгрөг, М.М-д 73.350 төгрөг тус тус олгож, шүүгдэгч Б.Б-, Д.О-- нар нь бусдад төлөх төлбөргүйг дурьдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 3 ширхэг сидиг хэрэгт хавсаргасугай.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Б.Б-, О.М-, Д.О- нараас тус бүр 5.126.837 төгрөгийг гаргуулан улсын төсөвт шилжүүлсүгэй.

9. Б.Б-, Д.О-- нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, О.М-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, тэдгээрийн эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

10. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Б-, О.М-, Д.О-- нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ОЮУНЧИМЭГ