Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/385

 

 

 

 

 

 

 

 

 

   2022       03          15                                       2022/ШЦТ/385

 

                            

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дариймаа,

улсын яллагч М.Эрдэнэзаяа,

хохирогч “Есөн Шижир” ХХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ганбилэг,

шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Н.Баярсайхан,

шүүгдэгч*******,******* тэдгээрийн өмгөөлөгч Г.Тулга,

шүүгдэгч*******,******* тэдгээрийн өмгөөлөгч Ц.Нармандах,

шүүгдэгч*******түүний өмгөөлөгч М.Алтанцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан Х.Б, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан*******-д , Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан*******,*******,*******, ******* нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2016 2501 2411 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1992 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Төв аймгийн Мөнгөнморьт суманд төрсөн, 30 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 3,*******

Монгол Улсын иргэн, 1988 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 3, урьд

- 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 306 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлж байсан, Г.Ш

Монгол Улсын иргэн, 1991 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эмэгтэй, дээд боловсролтой, бүжигчин мэргэжилтэй, ам бүл 4 *******

Монгол Улсын иргэн, 1991 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, ам бүл 2,*******

Монгол Улсын иргэн, 1978 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, ам бүл 3,******* .

Монгол Улсын иргэн, 1992 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эмэгтэй, дээд боловсролтой, маркетингийн менежер мэргэжилтэй, ам бүл 4, нөхөр,*******

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч*******нь*******, *******,*******,*******,******* нартай бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Нисора цамхагийн 6 давхарт үйл ажиллагаа явуулдаг “Есөн шижир” ХХК-д эдийн засагчаар ажиллаж байхдаа зээлийн материал хянах үүргээ ашиглаж “Мобиком” корпорацийн 2222 лавлах дугаараас 9911-тэй дугаар эзэмшигчийн болон Есөн шижир компанийн нэр дээр дугаар шилжигдсэн эсэхийг асууж лавласан мэтээр гарын үсэг зурж,

- үргэлжилсэн үйлдлээр яллагдагч Б.Г-тай бүлэглэн 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 99118672, 99116843 дугааруудыг барьцаалж зээл олгох бичиг баримтуудыг хуурамчаар үйлдэж 12.000.000 төгрөг,

- яллагдагч Б.Х-тай бүлэглэн 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 99112196 дугаарыг барьцаалж зээл олгох бичиг баримтуудыг хуурамчаар үйлдэж 6.000.000 төгрөг,

- яллагдагч Б.Х-тай бүлэглэн 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 99114358 дугаарыг барьцаалж зээл олгох бичиг баримтуудыг хуурамчаар үйлдэж 6.500.000 төгрөг,

- яллагдагч Б.Т-тай бүлэглэн 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 99115625, 99117865 дугааруудыг барьцаалж зээл олгох бичиг баримтуудыг хуурамчаар үйлдэж 13.000.000 төгрөг,

- яллагдагч*******тэй бүлэглэн 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 99113714, 99114721 дугааруудыг барьцаалж 13.000.000 төгрөгийн зээл авах баримтуудыг хуурамчаар үйлдэж, материалуудыг шалгах үүргээ ашиглаж буюу албан тушаалын байдлаа ашиглаж, 2016 оны 1 дүгээр сарын 26-ны өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн хооронд “Мобиком корпорацийн гэрээ шилжүүлэх №151214615839, 151214611548, 151214611544, 151214611543, 151214615839, 151214615840, 151214615878, 151514615879 баримтуудыг хуурамчаар үйлдэж хохирогчийг төөрөгдөлд оруулж, хуурч мэхлэн залилсан гэмт хэрэг,

- Яллагдагч******* нь Х.Б, *******,*******,*******,******* нартай бүлэглэн давтан үйлдлээр

- яллагдагч Х.Б,******* нартай бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 99118672, 99116843 дугааруудыг барьцаалж зээл олгох бичиг баримтуудыг хуурамчаар үйлдэж 12.000.000 төгрөг,

- яллагдагч *******,*******нартай 2016 оны 02 дугаар сарын 19-ний 99112496 дугаарыг барьцаалж зээл олгох бичиг баримтуудыг хуурамчаар үйлдэж 6.000.000 төгрөг,

- мөн 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 99114358 дугаарыг барьцаалж зээл олгох бичиг баримтуудыг хуурамчаар үйлдэж 6.500.000 төгрөг,

- яллагдагч Б.Т,*******нартай бүлэглэн 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 99115625, 99117865 дугааруудыг барьцаалж зээл олгох бичиг баримтуудыг хуурамчаар үйлдэж 13.000.000 төгрөг,

- яллагдагч Х.Б,******* нартай бүлэглэн 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 99113714, 9911471 дугааруудыг барьцаалж зээл авах гэрээ, 2016 оны 1 дүгээр сарын 26-ны өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 30-ны хооронд Мобиком корпорацийн “гэрээ шилжүүлэх” №151214615839, 151214611548, 151214611544, 151214611543, 151214615839, 151214615840, 151214615878, 151514615879 баримтуудыг тус тус хуурамчаар үйлдэж “Есөн шижир” ХХК-ыг буюу хохирогчийг төөрөгдөлд оруулж, хуурч зохиомол байдал зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх гэмт хэргийг үйлдэж бусдад нийт 50.500.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн,

- мөн яллагдагч******* нь ганцаараа Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулдаг “Энержи инвест” ХХК-ийн Эрсдэлийн албаны даргаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр тус ХХК-аас зээл авсан иргэдээс “...зээлийн эргэн төлөлт хийхгүй бол барьцаанд тавьсан машиныг авна” гэж хуурч, 2018 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хохирогч Ш.Амарбаясгалангаас 927.000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хохирогч Г.Буянжаргалаас 810.200 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хохирогч Г.Ундралаас 1.580.000 төгрөг, 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хохирогч Г.Түвшинбаатараас 200.000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 400.000 төгрөгийг тус тус өөрийн хаан банкны 5073370751 дугаартай дансаар шилжүүлэн авсан,

- мөн иргэн О.Батзоригийн зээлийн барьцааны хөрөнгө болох 30-92 ДАХ дугаартай машиныг зээлийн графикийн дагуу төлөөгүй гэж хураан, иргэний нэхэмжлэгч Э.Ганзоригт 7.200.000 төгрөгөөр худалдаж, хохирогч О.Батзоригт 10.500.000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч П.Чинбатад 8.300.000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч П.Нэргүйд 2.600.000 төгрөгийн хохирол учруулан залилсан гэмт хэрэгт,

- Яллагдагч ******* нь Х.Бтай бүлэглэн 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 99112196 дугаарыг барьцаалж зээл олгох бичиг баримтуудыг хуурамчаар үйлдэж 6.000.000 төгрөг,

- мөн үргэлжилсэн үйлдлээр 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 99114358 дугаарыг барьцаалж зээл олгох бичиг баримтуудыг хуурамчаар үйлдэж 6.500.000 төгрөгийг буюу нийт 12.500.000 төгрөгийг Есөн шижир компаниас авч бусдыг төөрөгдөлд оруулж хуурч, бусдын эд хөрөнгийг залилсан гэмт хэрэгт,

- Яллагдагч******* нь Х.Бтай бүлэглэн 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 99115625, 99117865 дугааруудыг барьцаалж зээл олгох бичиг баримтуудыг хуурамчаар үйлдэж 13.000.000 төгрөг “Есөн шижир” компаниас авч бусдыг төөрөгдөлд оруулж хуурч, бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх гэмт хэрэгт,

- Яллагдагч******* нь Х.Бтай бүлэглэн 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 99118672, 99116843 дугааруудыг барьцаалж зээл олгох бичиг баримтуудыг хуурамчаар үйлдэж 12.000.000 төгрөг “Есөн шижир” компаниас авч бусдыг төөрөгдөлд оруулж хуурч бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх гэмт хэрэгт,

- Яллагдагч******* нь Х.Бтай бүлэглэн 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 99113714, 99114721 дугааруудыг барьцаалж зээл олгох бичиг баримтуудыг хуурамчаар үйлдэж 13.000.000 төгрөг “Есөн шижир” компаниас авч бусдыг төөрөгдөлд оруулж хуурч, бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх гэмт хэрэгт холбогджээ.            

                                                                            /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч*******мэдүүлэхдээ: “Хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатанд бүх зүйлээ үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч******* мэдүүлэхдээ: “Хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатанд бүх зүйлээ үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч******* мэдүүлэхдээ:Найзынхаа хамтран зээлдэгчээр орооч гэх хүсэлтийн дагуу ороод энэ гэмт хэрэгт холбогдсон. Баярмаа 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр над руу залгаад хамтран зээлдэгчээр ороод өг найз нь зээл авах гэж байгаа гэж хэлсэн. Би найздаа итгээд ажил дээр нь очиж Баярмаагийн бэлдсэн материал дээр гарын үсэг зурсан. Баярмаа надад хэлэхдээ өөрөө ажилладаг тул санаа зоволтгүй зээлээ төлнө, надад итгэ гэж хэлсэн. Намайг очиход бүх материалыг бэлдсэн байсан. Намайг очиход Баярмаа эход үзүүлэх гэж цаг авсан, 2 сарын хүүг болох 600.000 гаруй төгрөг суутгуулаад үлдсэнийг нь аваад гараад ирээрэй гэж хэлсэн. 12.000.000 төгрөг авсан.” гэв.

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч******* мэдүүлэхдээ: “Хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатанд бүх зүйлээ үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “Хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатанд бүх зүйлээ үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч******* мэдүүлэхдээ: “Бүлэглэн үйлдсэн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би өөрийгөө залилуулсан гэж үзэж байна. Цагаатгах байр суурьнаас оролцож байна. Баярмаа бид хоёр ах дүүсийн харилцаатай. Баярмаа надаас цалингийн зээл авах гэсэн юм батлан даагчаар гарын үсэг зураад өг гэж гуйсан тул би гарын үсэг зурсан. Намайг хоёр гурван удаа гуйсан тул гарын үсэг зурсан. Хажуу талынхаа хүнээс тортой мөнгө тоолж аваад, намайг аваад гар гэсэн. Баярмаа араас гарч ирээд надаас уг мөнгийг авсан. 12.000.000 төгрөг байсан гэдэг боловч яг хэдэн төгрөг авсныг би мэдэхгүй байна. Баярмаа ажлынхаа өрөөн дотор гарын үсэг зуруулаад зээл авсан.” гэв.

Хохирогч Есөн Шижир ХХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ганбилэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Эдгээр хүмүүс Баярмаатай үгсэн тохиролцож, гарах үр дагаврыг нь мэдсээр байж шууд санаатайгаар үйлдэлд нь оролцсон. Эдгээр хүмүүс иргэний үнэмлэхээ авч ирж өгөөгүй бол зээлийн материалын бүрдэл бүрдэхгүй байсан. Мөн миний дугаараар барьцаалж зээл олгож өгөөч гэж зээлдэгчээр гарын үсэг зурж, касснаас мөнгийг авч байгаа нь өөрийгөө зээлдэгч гэдгийг мэдэж буй санаатай үйлдэл юм. Хэрэв Баярмаа зээлдэгч юм бол энэ хүмүүс яагаад мөнгийг тоолж аваад гэртээ хариад байгаа юм бэ? Хоёрдугаарт Баярмаа нь эхний мэдүүлэгтээ эдгээр хүмүүст 500.000, 300.000 төгрөгийг өгсөн гэж мэдүүлсэн. Энэ мөнгөнөөс аваагүй гэдгийг нотлох баримтыг шүүгдэгч нар гаргаж өгөөгүй. Өмгөөлөгч нарын  зүгээс гэмт хэрэг хэрэг үйлдэж авсан мөнгийг хамт үрэлцээгүй гэдэг дээр акцент өгөөд байгаа нь хууль бус байна. Гарын зүсэг зурж, мөнгө авч идэвхтэй үйлдэл хийсэн байна шүү дээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйл, 3.7 дугаар зүйлд заасны дагуу энэ гэмт хэрэг төгс үйлдэгдсэн байна. Халиун, Ганбуд, Төгсжаргал, Шүрэнцэцэг нар нь хохирол төлөх санал санаачилга, хүсэлт зорилгоо илэрхийлээгүй. Гарын үсэг зурсан үйлдэлдээ гэмшихгүй, харин ч эсрэгээрээ өөрсдөө хохирсон юм шиг мэдүүлэг өгч байгааг шүүх харгалзан үзнэ үү. Хохирогч тал маш их гомдолтой байгаа. Зээлийн үйл ажиллагаа явуулдаг компани 6 жилийн хугацаанд уг мөнгийг яаж ашиглаж ямар хэмжээний мөнгө болгох боломжтой байсныг ч тооцох боломжтой. Энхсайханы дансаар зээлийн мөнгө орж гараад, данснаас нь зээлийн хүү төлөгдсөн. Энхсайхан энэ хэрэгт хамтран оролцсон. Энхсайхан нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оргон зайлж, энэ хугацаандаа Дархан-Уул аймагт дахин гэмт хэрэг үйлдсэн. Шүүгдэгч нар нь гэм буруутай байх хууль зүйн үндэслэл байна. Өмгөөлөгч нарын зүгээс мэдлэггүй, анзааргаагүйгээс болж хохирол учирсан гэх зүйлийг ярьж байна. Мэдээгүйгээс ийм зүйл болох хууль зүйн үндэслэл байхгүй гэв.

     Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Хохирогч Есөн Шижир ХХК-ныг төлөөлөн Б.Наранчимэг мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “....Манай компанид ажиллаж байсан*******нь ажиллаж байх хугацаандаа 9911-тэй дугаарыг барьцаалж, зээл гаргуулах баримт хуурамчаар бүрдүүлж байгууллагын данснаас нийт 50.500.000 төгрөгийн зарлага хийж хохирол учруулсан. Үүнийг бид нар яаж мэдсэн гэхээр манай байгууллагад 99117865 дугаараа барьцаалсан иргэн Будрагчаа гэх залуу 2016 оны 6 дугаар сарын хүүгээ манайд тушаахад нь байгууллагын санхүүгийн программ дээр уг дугаарыг шүүхэд Төгсжаргал, Будрагчаа гэсэн хоёр хүн барьцаалсан гэж гарч ирсэн байсан. Уг дугаарыг шүүсэн ажилтан нь манай кассчин Мөнхнаран байсан ба тэр даруйд нь нягтланд мэдэгдсэн, хоёр гэрээг нь харьцуулж харахад Төгсжаргалынх “Мобиком” тэмдэггүй байсан гэсэн. Тэгэхээр нь Төгсжаргалтай холбогдож барьцаалсан дугаар нь өөр хүний нэр дээр байна гэсэн чинь утсаа тасалсан гэсэн. Тэгтэл Баярмаа, Мөнхнаран руу өөрөө залгаад Төгсжаргалын асуудлаар би одоо очлоо, Төгсжаргал руу битгий яриарай гэсэн байна лээ. Тэгээд өөрөө ажил дээр ирээд хуурамчаар материал бүрдүүлсэн талаараа хэлээд түүнээс гадна 5 зээлийн гэрээ хуурамчаар бүрдүүлсэн талаараа хэлсэн гэсэн. Ингээд манай байгууллага 2016 оны 6 дугаар сарын 25-ны өдөр цагдаагийн байгууллагад мэдэгдэж гомдол гаргасан.*******нь хуурамчаар баримт бүрдүүлж, 2016 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр******* гэсэн нэрээр 99118672, 99116843 гэсэн дугааруудыг барьцаалж 12.000.000 төгрөгийн зээл гаргуулсан. 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдөр ******* гэсэн нэрээр 99112196 дугаарыг барьцаалж 6.000.000 төгрөгийн зээл гаргуулсан. 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр ******* гэсэн нэрээр 99114358 дугаарыг барьцаалж 6.500.000 төгрөгийн зээл гаргуулсан, 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр******* гэсэн нэрээр 99115625, 99117865 дугааруудыг барьцаалж 13.000.000 төгрөгийн зээл гаргуулсан. 2016 оны 3 дугаар сарын 30- ны өдөр******* гэсэн нэрээр 99113714, 99114721 дугааруудыг барьцаалж 13.000.000 төгрөгийн зээл гаргуулсан. Ингэхээр нийт 50.500.000 төгрөгийн зээл гаргуулж авсан байна. Дугаар барьцаалаад мэдэгдэхгүйн тулд хүүг нь төлөөд явж байсан. Хүү төлөгдөж байсан учраас манай байгууллагаас анзаараагүй явж байсан байна. Баярмаа нь гэрээн дээр шалгасан гэсэн тэмдэглэл үйлдэж гарын үсэг зурсан байсан. Мобиком гэрээн дээр зээл авч байгаа хүний уг дугаарыг эзэмшдэг гэрээнийх нь дугаар, уг эзэмшдэг байсан хүнийх нь овог нэр, регистрийг дугаар, мөн гар утасны дугаар, дугаарын багц, дугаарын барьцаа зэргийг зааж өгсөн байдаг” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 53-56/,

- Хохирогч Есөн Шижир ХХК-г төлөөлөн П.Ганбилэг мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Одоогийн байдлаар*******, *******, Б.Ш, Г.Г,******* нарын учруулсан манай компанийн нэхэмжилж байгаа хүү, алданги, үндсэн зээлийг нийлүүлээд нийт 78,174,000 төгрөг нэхэмжилсэн ба*******нь 9,838,000 төгрөгийг цувуулан төлж, одоо 68,336,000 төгрөгийн өртэй байна. Манай компаниас*******нарын авсан үндсэн зээл нь 50,500,000 төгрөг байгаа юм. Хүү, алданги нийлж тооцоод 68,336,000 төгрөг болж байгаа юм. Манай компанийн хүн тус бүрийн төлөх ёстой мөнгөн дүнг хүснэгтэнд оруулан өгч байна.*******нь зөвхөн хохирлын мөнгөө цувуулан бага хэмжээгээр төлсөн ба 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 350,000 төгрөг төлснөөс хойш одоог хүртэлх хугацаанд ямар нэгэн хохирол төлөөгүй байна” гэсэн мэдүүлэг /7хх-ийн 112-113/,

 - Гэрч М.Гантулга мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Манай компанид эдийн засагчаар ажиллаж байсан*******нь байгууллагаас 9911-тэй дугааруудыг барьцаалж зээл гаргах хуурамч баримт бичиг баримт бүрдүүлэн нийт 50.500.000 төгрөгийн зээл гаргасан хэрэг үйлдсэн. ...Ингээд би өргөдөл гаргаснаас хойш 2 хоногийн дараа шиг санагдаж байна, Баярмааг ажил дээрээ дуудаж уулзахад Баярмаа нь гадаад гарах гэсэн чинь мөнгө хэрэгтэй болоод 9911-тэй дугаар барьцаалах баримтыг өөрөө хуурамчаар бүрдүүлээд зээл авч байгаа хүнээр нь найзуудаа сонгоод эзэмшигч нь болоод ороод өгөөч гэж гуйсан гэсэн” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 59-60/,

- Гэрч Р.Бүрэнгэрэл мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Ер нь бол нэр шилжүүлэхэд шилжүүлж байгаа этгээд нь “Есөн шижир” ХХК-аас манай байгууллагын нэр дээр барьцааны хамт шилжүүлж өгнө үү, өнөөдрийг хүртэл гаргасан төлбөр тооцоог шилжүүлж байгаа этгээд нь өөрөө хариуцна гэсэн утгатай албан бичиг авчирдаг бөгөөд албан бичгийг нь үндэслэж тухайн иргэний нэр дээрх гэрээг “ Есөн шижир” ХХК-ний нэр дээр шилжүүлдэг. Түүнээс гадна манай бүх ажилчид тус бүрдээ иргэдэд үйлчилгээ үзүүлэх программ руу хандах эрхтэй байдаг. Өөрөө хэлбэл гарын үсгээ зураад тэрийгээ скайнердаж программд оруулсан байдаг. Тэгээд үйлчилгээ үзүүлж байгаа тохиолдолд үйлчилгээнийхээ акттай шууд гарын үсэг давхар программаасаа хэвлэгдэж гарч ирдэг. Тэгэхээр тухай бүрд нь гарын үсэг өөрсдийн гараар зурдаггүй. Миний гарын үсэг программ дээр томоор байдаг. Яагаад гэхээр анх программд оруулахад том бичээрэй гэж хэлэхээр нь гарын үсгээ томоор нь бичсэн. Мөн гэрээн дээр “Есөн шижир” ХХК-аас тамга даруулъя гэсэн хүсэлт тавивал байгууллагын тэмдгийг дарна. Түүнд чанарын ялгаа байхгүй. Хамгийн гол нь гарын үсэг байвал тэгээд хүчинтэй гэж үздэг” гэх мэдүүлэг /1 хх-ийн 67-68/,

 -гэрч Б.Мөнхнарангийн “... би “Есөн шижир” ХХК-д харилцах кассын теллер ажилтай. Манай байгууллагад эдийн засагчаар ажиллаж байсан Баярмаа нь хуурамч бичиг баримт 9911-тэй дугаарыг барьцаалан зээл гаргасан гэмт хэрэг үйлдсэн  Баярмаагийн хийсэн үйлдлийг яаж мэдсэн гэхээр 99117865 гэсэн дугаарыг манай байгууллагад Бүдрагчаа гэх хүн барьцаалж зээл авсан байдаг бөгөөд Бүдрагчаа 2016 оны 6 дугаар сарын 25-ны өдөр дансаар зээлийн хүүг төлөхөөр мөнгөө шилжүүлсэн. Мөнгө шилжүүлгийн утган дээр 99117865 гэсэн дугаар нь бичигдсэн байсан. Тэгээд төлөлтийг нь хийх гээд эзнийг нь олохын тулд санхүүгийн программ дээр барьцааны дугаарыгхийж шүүдэг. Тэгээд 99117865 дугаарыг шүүж үзэхэд 2 өөр нэр гарч ирсэн. Тэгэхээр нь хянагч нягтлан Энх-Ундрахад хэлж Мобикомоос ирүүлсэн хоёр гэрээг харьцуулж үзэхэд Төгсжаргалын баримтын цаас нь өөр байсан. Бас зээл хүсэгчийн өргөдөл дээрх бичиг Баярмаагийн бичиг байсан. Ингээд бид нар хуурамч юм байна гэж мэдээд Төгсжаргалтай холбогдох гэсэн боловч утасны дугаар нь байхгүй байсан. ...Тэгээд Баярмаа нь ерөнхий нягтлан Мөнхсайхан, зээл хариуцсан дарга Наранхүү нартай уулзсан. Юу гэж ярьсныг нь би мэдэхгүй байна. Баярмаатай уулзаж байснаа ерөнхий нягтлан намайг дуудаад дахиад гэрээнүүд байгаа гэж байна, 13,000,000 төгрөгөөр зогсохгүй юм байна, дахиад 50,500,000 төгрөг гэж байна гэсэн. Тэгээд үзэхэд 5 удаагийн үйлдлээр нийт зээл хүссэн өргөдлөө цохуулсны дараа эдийн засагч нь Мобиком руу албан бичиг явуулаагүй байна лээ. Тиймээс хуурамчаар бүрдүүлсэн материалд Мобикомын тоот байхгүй” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 67/,

- Гэрч С.Мөнхсайхан мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “Би “Есөн шижир” ХХК-нд ерөнхий нягтлан бодогчоор ажилладаг. Манай компанид эдийн засагчаар ажиллаж байсан Баярмаа удаа дараа хуурамч бичиг баримт бүрдүүлэн байгууллагаас 50.500.000 төгрөгийг зээл нэрээр авсан байна. 2016 оны 6 дугаар сарын 26-ны өдөр манайхаас 99117865 дугаарын эзэмшигч нь авсан зээлийнхээ мөнгийг манай данс руу хийсэн. Дансанд орсон мөнгийг нь программаар нөгөө хүний нэр дээр хийх гээд шүүтэл давхар Төгсжаргал гэдэг хүний нэр гараад ирсэн. Ингээд хоёр баримтыг эх хувиар нь тулгаж үзээд утас руу нь залгахад нэг эмэгтэй аваад манай нөхөр зээлтэй байгаа гэсэн. ...Ингээд Баярмааг ирэхээр нь би байгууллагаас мөнгө залилсан байна гэсэн чинь тиймээ гэж шууд хүлээн зөвшөөрсөн. Тэгээд чамд өөр юу байна гэсэн чинь дахиад байгаа гээд хуурамч бичиг баримт бүрдүүлээд зээл авсан хүмүүсээ хэлсэн. Тэгээд тооцоод үзэхэд 50.500.000 төгрөг болсон. Би Баярмаагаас ийм их мөнгөөр юу хийх гэж байгаа юм гэсэн чинь Америк явах гээд визэнд оруулаад визээ гаргасан. Тэгээд нөхөртөө виз гаргуулах гэсэн чинь виз нь гараагүй. Тэгэхээр нь Австралийн визэнд орсон чинь гараагүй гэсэн. Ерөнхийдөө виз гаргуулах гээд мөнгөө дуусгачихсан гэж хэлсэн. Таньдаг хүмүүсээ ашиглаад өөрөө баримтаа бүрдүүлээд зээл гаргаж авсан” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 71-72/,

- Гэрч Г.Хаш-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би хичээлийнхээ хажуугаар Америкийн нэгдсэн улсын виз гаргаж өгөх ажил хүмүүст тусалж урамшууллын мөнгө авдаг ажил хааяадаа таньж мэдэх хүндээ хийж өгдөг... 2016 оны 3 дугаар сарын эхээр танил эгч Мартаас Баярмаа нь миний дугаарыг авч надтай холбогдоод чи АНУ-ын виз гаргаж байгаа юу, уулзах хэрэг байна гэсэн. Түүнийх нь дагуу Баярмаатай уулзсан. Би өөрийн үнэн учрыг хэлсэн. Учир нь 2016 оны 1 дүгээр сард Төгөлдөр гэх хүний визийг гаргуулахаар боломжит бүх материалуудыг бэлдэж оруулаад визийг нь гаргуулсан. Түүний дараа Одончимэг гэх хүний виз гаргах ажилд нь туслаад виз нь гараагүй. Энэ бүгдийг нь би Баярмаад хэлсэн. Тэгээд Баярмаагийн визны материалыг хөөцөлдөөд 2, 3 хонож байсан Энхсайхан бас виз гаргуулъя гээд ирсэн” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 73-74/,

- Гэрч Д.Мөнхбат мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...99115625 дугаарыг би 2012 онд худалдаж авсан. Миний нэр дээр байдаг. Зээлтэй холбоотой мэдэх зүйл байхгүй. Төгсжаргал Баярмаа гэдэг хүнийг танихгүй” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 76-77/,

- Гэрч Ч.Ариунзул мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: "...Би Амуулай ХХК-ны ерөнхий захирал ажилтай. Би 99114358 дугаарыг 8 жил ашиглаж байна. Тэгэхдээ одоо миний компанийн нэр дээр байдаг. ******* гэдэг хүнийг огт танихгүй. Зээлтэй холбоотой мэдэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /1хх-ийн 78-79/,

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч Ж.Солонгийн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 5595 дугаар:

1. Зээл хүсэгч *******,*******,*******,******* нарын 9911-тэй дугаар барьцаалж зээл авахаар бүрдүүлсэн баримт дээрхи гарын үсгүүд нь харьцуулах шинжилгээнд ирүүлсэн *******,*******,*******,******* нарын зурсан гэх гарын үсгийн загвартай тохирч байна.

2. Шинжилгээнд ирүүлсэн баримтууд дээрхи шинжилж буй гарын үсгүүд нь харьцуулах шинжилгээнд ирүүлсэн *******,*******,*******,******* нарын гарын үсгийн ерөнхий болон хувийн шинж тэмдгүүдээр тохирч байна.

3. Материал тус бүрт байгаа “Мобикомын гэрээ шилжүүлэх баримт” дээрх “Бүрэнгэрэл” гэсэн гарын үсэг нь хуулбар байх тул адилтгалын шинжилгээнд тэнцэхгүй.” гэх дүгнэлт /1 хх-ийн 102-119/

- Гэрч Б.Доржбатын 99114721 дугаар лавлагаагаар төмөр замын 9911-тэй дугааруудын багцад орж явдаг. Улаанбаатар удирдах газраас мөнгийг нь төлөөд миний цалин дээрээс суутгаад авдаг юм. Тэгэхээр миний өөрийн хувийн дугаар байгаа юм” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 59/,

- Гэрч Ц.Тулгын 99113714 дугаар нь миний өөрийн хувийн дугаар байгаа юм. Би 2012 оны 9 сард худалдаж авч байсан. ... Миний дугаарыг барьцаалж зээл авсан талаар би юу ч мэдэхгүй” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 60-61/,

- Хохирогч М.Мөнхцэцэг мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “....2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Л.Сарангэрэл гэх иргэн 93-08 ДАХ дугаартай Тоёото Харрер маркийн машиныг барьцаалж 1,500,000 төгрөг авсан, Э.Ариунзаяа нь 2018 оны 1 сарын 29-ний өдөр 92-39 ДАХ дугаартай тоёото приус 30 машиныг барьцаалж 3,000,000 төгрөг, Ш.Амарбаясгалан 2018 оны 2 сарын 2-нд 60-83 ДАХ дугаартай тоёото ипсум машиныг барьцаалж 1,000,000 төгрөг, Г.Баяржаргал нь 2016 оны 11 сарын 24-нд 67-06 ДАР дугаартай ланд круйзер машиныг барьцаалж 5,000,000 төгрөг, О.Батзориг нь 2016 оны 12 сарын 9-нд 30-92 ДАХ дугаартай приус 20 машиныг барьцаанд 2,800,000 төгрөг, Б.Түвшинбаяр нь 2017 оны 9 дүгээр сарын 12-нд 98-05 ДАХ дугаартай сонота 7 машиныг барьцаалж 4,000,000 төгрөгийн зээл тус тус авсан байсан. Дээрх нэр бүхий иргэн зээлийн гэрээ хуваарийн дагуу зээлээ төлөөд явж байсан бөгөөд хүн тус бүр дээр тодорхой хэмжээний зээл төлөгдөөгүй үлдчихсэн, үлдэгдэл зээлээ төлөөд явж байсан юм. Гэтэл манайд ажилд орсон байсан******* гэгч нь дээрх иргэнтэй хувиараа уулзаж манай байгууллагад төлех ёстой байсан мөнгийг хувьдаа авсан байсан.” гэх мэдүүлэг /6 хх-ийн 108/,

- Хохирогч О.Батзориг мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “..Би “Энхжин инвест” ХХК-д өөрийн эзэмшлийн 30-92 ДАХ дугаартай приус 20 маркийн тээврийн хэрэгслийг 2016 оны 12 дугаар сарын 9-ний өдөр барьцаанд тавьж зээл авсан юм. Ингээд зээлийн гэрээнд тусгагдсан графикийн дагуу телөлт хийх болохоороо зээлээр авсан мөнгөнийхөө хүүг төлөөд явж байсаи. Ингээд хүүг төлөөд явж байх боломжтой байсан бөгөөд мөнгөтэй болохоороо бөөнд нь төлнө гэж бодож байсан юм. Ингээд би үүнээс хойш “Энхжин инвест” ХХК-ний захирал болон хуульч нартай холбогдохоор*******ыг олж байж л машиныг чинь өгүүлнэ гэж хэлээд өнөөдрийг хүрсэн.******* миний машиныг авч яваад өер бусдад байгууллагынхаа бичиг баримтыг ашиглан шилжүүлж, худалдагдсан талаар би сонсож мэдсэн.” гэсэн мэдүүлэг /5хх-ийн 48/,

- Хохирогч Ш.Амарбаясгалан мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2018 оны 7 дугаар сарын 20-ны едер Энхсайхан гэх хүн өөрөө утсаар анх ярьсан. Тэгэхдээ манайхыг “танайх зээлийн графикийн дагуу төлөлтийг хийхдээ үндсэн мөнгийг хийлгүй, 2 сарын хүүгээ хийсэн байна, одоо бүх төлөлтөө хийж дуусгах хэрэгтэй байна гэж ярихад нь би “мөнгө төгрөгийн бололцоо муу болохоор одоо төлж чадахгүй нь ээ, зээлийнхээ хүүг нь энэ удаад хийчхэж болохгүй юм уу гэхэд Энхсайхан “боломжгүй, таны машиныг зарлуулсан байгаа” гэж хэлсэн. Ингээд би тэр өдөр нь мөнгө хайж байгаад олоод машинаа авах боломжтой болсон бөгөөд 2018 оны 7 дугаар сарын 21-ний өглөө Энхсайхан над руу ахин утсаар ярьж “зээлээ төл” гэж хэлэхэд нь би “мөнгө олчихсон зээлээ хаалгая” гэж хэлээд Энхсайхан “би ойрхон явж байна, яваад очъё” гэж хэлсэн. Ингээд зээлээ хийж дуусгаад “машины нэр шилжүүлэх бичгээ” гэхэд за гэж хэлээд бичгээ бэлдээд ирсэн, албан бичиг гаргаж ирээд өөрөө гарын үсэг зураад тэмдэг дараад өгсөн юм. Тухайн үед би өөрөө жоохон ажилтай байсан болохоор гарын үсгийг нь анзаарч хараагүй тэгээд сүүлд харахад харин Дөлгөөн гэж бичээд өгсөн байсан.” гэсэн мэдүүлэг /5 хх-ийн 51/,

- Хохирогч Г.Баянжаргал мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “... Би Дархан сумын 8 дугаар багт байрлах “Энхжин инвест” ХХК-ний Ялалт нэртэй ломбардад ланд крузер маркийн тээврийн хэрэгслээ 5.000.000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьсан. Авсан зээлээ графикийн дагуу төлөөд явж байтал хамгийн сүүлийн төлбөр болох 810.200 төгрөгийг манай нөхөр Хэрлэнгээс “Энхжин инвест” ХХК-ний ажилтан албаныхаа дугаараас яриад нэхээд байхаар нь манай нехөр Г.Хэрлэн өөрийнхөө данснаас 2018 оны 7 сарын 27-ны өдөр 810,200 төгрөг шилжүүлсэн юм. Тэгээд төлчихсөн гэж бодоод 2018 оны 8 дугаар сарын сүүлээр Улаанбаатар хотод “Энхжин инвест” ХХК-ний төв дээр очсон, таны зээл төлөгдөөгүй байна гэсэн тэгэхээр нь юу яриад байгаа юм бэ, зээл төлсөн гэсэн чинь дундаас нь Энхсайхан гэж ажилтан нь манай мөнгийн авсан юм шиг байгаа юм, уг нь тэр хүн нь албаны утсаар яриад байхаар нь зээлийг төлсөн” гэсэн мэдүүлэг /5 хх-ийн 55/,

- Хохирогч Э.Ундрал мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Манай нөхөр Б.Түвшинбаяр бид хоёр өөрсдийн 98-05 ДАХ улсын дугаартай Сонота-7 маркийн тээврийн хэрэгслийг 2017 онд “Энхжин инвест” ХХК-ий Дархан-Уул аймаг дахь салбар болох Ялалт ломбардад барьцаанд тавьж 3.000.000 төгрөгийн зээл авч байсан юм. ...Тэгтэл 2018 оны 8 дугаар сарын 8-наас 9-нд шилжих шөнө үүрээр 03 цаг өнгөрч байх үед Энхжин инвест ХХК-ий эрсдэлийн албаны дарга Энхсайхан гэх залуу миний ажиллуулж байсан Дархан сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Мэргэд зочид буудалд орж ирээд “зээлээ төл, эсхүл одоо машиныг чинь аваад явлаа” гэж хэлсэн. Тэгэхэд нь би Энхсайхан гэх залууд “та нарт одоо гаргаад өгөх мөнгө алга, тэгээд ч миний зээлийн эргэн төлөлтийн график болоогүй байхад та нар яагаад ингээд мөнгөө төл гээд шахаад байгаа юм бэ” гээд асуухад Энхсайхан нь Дархан-Уул аймаг дахь салбар татан буугдсан тийм болохоор бид нар зээлээ хааж байна” гэж хэлэхэд нь би “ танайх татан буугдаж байгаа бол яагаад хэрэглэгчдэдээ эхэлж мэдэгддэггүй юм гэсэн.... Энхсайхан “манай Дархан салбар татан буугдаад удаж байгаа шүү дээ, та нар мөнгөө төлөөд машиныхаа бичиг баримтыг Улаанбаатар хотоос авна” гэж хэлээд ширээн дээр байсан машины түлхүүр аваад гадаа байсан машиныг маань аваад явсан. ...Тэгтэл Энхсайхан “тэгвэл чи тэр алдангитайгаа нийлүүлээд 1.630.000 төгрөг хий” гэж хэлэхээр нь би “зээлийн үлдэгдэл үсрээд 1.400.000 төгрөг байгаа, би тэгж 1.630.000 төгрөгийг хийж чадахгүй” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “мөнгө нь надад бэлэн байгаад байна, би машинаа аваад үлдчихмээр байна” гэж хэлсэн чинь Энхсайхан “одоо тэгвэл миний данс руу 1.580.000 төгрөг хийгээд машинаа аваад үлдэж болно, би Улаанбаатар хотод очоод зээлээс чөлөөлсөн албан бичиг замын унаанд хийгээд явуулчихъя” гэж хэлсэн. Тэгээд нөхөр бид хоёр машинаа зарахаар болоод ингээд “ Энхжин инвест” ХХК-аас бид нарын*******д тушаасан мөнгийг тооцохгүй, та нар үлдэгдэл мөнгө болох 1.460.000 төгрөгөө тушааж байгаад машинаа шилжүүлж ав гэж хэлсэн. Ингээд энэ мөнгийг 2018 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр бэлнээр “Энхжин инвест” ХХК-д тушааж машинаа авсан. Би бол төлбөрийг “Энхжин инвест” ХХК-ий данс руу хийх гэсэн боловч******* надаас нэмж мөнгө нэхээд, машиныг аваад явлаа гээд байсан учраас би хувийнх нь данс руу нь хийсэн.******* өөрийгөө “Энхжин инвест” ХХК-д ажилладаг гэж байснаас биш яг ямар албан тушаалд ажилладаг талаараа хэлээгүй, Тухайн үед би Энхсайханд “Би мөнгийг чинь одоо хийж өгч байгаа болохоор одоо надад энд машин чөлөөлөх бичгээ хийж өг” гэдгийг хэлсэн юм. Тэгэхэд бол Энхсайхан заавал төв дээрээ очиж бичиг баримтыг шилжүүлнэ гэж хэлж байсан. Тэрнээс ямар нэгэн тамга тэмдэг бол бид нарт гаргаж ирж үзүүлж байгаагүй” гэсэн мэдүүлэг /5 хх-ийн 43-44/,

- Хохирогч Г.Түвшинбаатар мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: "...Энхсайхан гэж хүн ирээд зээлээ төлөхгүй байна, машиныг чинь хураана гэхээр нь 260,000 төгрөгийг 5075370751 дугаартай данс руу шилжүүлээд дахиад 400,000 төгрөгийг 5075370751 данс руу шилжүүлсэн.” гэсэн мэдүүлэг /6 хх-ийн 28/,

- Шүүх Сэтгэц Эмгэг Судлалын 969 дугаартай: “...Х.Б нь сэтгэцийн ямар нэг өвчингүй байна...Х.Б нь хэрэг хариуцах чадвартай байна” дүгнэлт /2хх-ийн 63-64/,

- Шүүх Сэтгэц Эмгэг Судлалын 968 дугаартай “...Г.Э нь сэтгэцийн ямар нэг өвчингүй байна.******* нь хэрэг хариуцах чадвартай байна...” гэх мэдүүлэг /2хх-ийн 66-67/,

- Х.Бгийн хуурамчаар үйлдсэн гэрээг хурааж авч, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргасан баримт, зээлийн гэрээний хуулбар /1 хх-ийн 15-44/,

- Мобиком корпорацын гэрээ шилжүүлэх тухай баримтын эх хувийг эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргасан тухай баримт /1 хх-ийн 49-51/,

- “Есөн шижир” ХХК нь Х.Бтай 2014 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр байгуулсан “Хөдөлмөрийн гэрээ” Х.Бг тус компанид үндсэн ажилтнаар томилсон 2014 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 60 дугаартай тушаал, 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 35 дугаартай “Ажлаас чөлөөлөх тушаал”-уудын хуулбар /1хх-ийн 244-246/,

            - Мобиком корпорацын 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 12/6121 дугаартай “...Р.Бүрэнгэрэл нь 2016 оны 1 дүгээр сараас хойш 99115625, 99117865, 99114358, 99112196 99118672, 99116843, 99113714, 99114721 дугааруудад гэрээ шилжүүлэх үйлчилгээ үзүүлээгүй” тухай албан бичиг \1хх-ийн 190 дүгээр хуудас\,

            - Яллагдагч*******мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2014 онд “Есөн шижир” ХХК-д эдийн засагчаар ажилд ороод 2016 оны 5 cap хүртэл ажилласан. Манай нөхөр Энхсайхан нь бас “Есөн шижир” ХХК-д 2013 онд анх ажилд орж байсан. 2015 оны 11 дүгээр сард шиг санаж байна, “Есөн шижир” ХХК-д өмнө нь барьцаалж байсан 9909-тэй дугаарууд нь ашиглалтад байхгүй болсон байсан. Би тэр дугааруудыг нь шүүж мэдээд Мобиком дээр очоод дахин сэргээгээд байгууллагын нэр дээр авсан. Энэнтэй холбоотой дугаарыг барьцаалж зээл гаргаж авч болох юм байна гэсэн санаа төрсөн. Ингээд 2016 оны 1 дүгээр сард 9911-тэй дугаар дээр зээл гаргаж болох юм байна даа гэж бодоод танил Ганбуд ахтай утсаар яриад би компаниасаа зээл авч байгаа юм, та хамтран зээлдэгчээр ороод өгөөч, би өөрөө зээлээ удахгүй төлчихнө, санаа зоволтгүй гэсэн. Ганбуд ах надад бол хамааралгүй юм байгаа биз дээ гэхээр нь хамаагүй, хамтран зээлдэгчээр гарын үсэг зурчих юмаа гэж хэлээд зөвшөөрүүлсэн. Би гэрээгээ бэлдчихсэн байсан учраас гарын үсэг зуруулаад 99118672, 9916843 гэсэн дугаарууд дээр 12,000,000 төгрөгийн зээл гаргуулаад 12.000.000 төгрөгийг Ганбуд ах аваад, би ажлаасаа чөлөө аваад цугтаа гараад мөнгөө авсан. Ганбудад урамшууллын мөнгө гэж нэг ч төгрөг өгөөгүй. 99118672, 99116843 гэсэн дугааруудыг нь би санаанаасаа зохиосон юм. Түүнээс хойш 2016 оны 2 дугаар сарын 18- ны өдөр гэхэд би дахиад 9911-тэй дугаар барьцаалах материал бүрдүүлээд уг өдрөө найз Халиунтай уулзаад ярилцаад сууж байхдаа “Есөн шижир” ХХК-аас зээл авах гэж байгаа юм хамтран зээлдэгчээр ороод тус болооч гэж гуйсан Халиун мөн Ганбуд ах шиг надад хамаагүй юм байгаа биз дээ, сүүлд нь янз бүрийн асуудал болохгүй биз дээ гэж асуусан. Халиуныг ирэхэд нь би 99112196 гэсэн дугаар дээр зээл гаргах материалаа бэлдчихсэн байсан. Ингээд Халиун орж ирээд шууд гэрээн дээр гарын үсэг зураад касс дээрээс 6.000.000 төгрөгийг аваад гарсан. Би Халиунаад мөнгийг гэртээ аваад байж бай, би орой ажпаа тараад авъя гэсэн. Тэгээд орой нь ажпаа тараад гэрт нь очоод мөнгөө авсан. Түүнээс хойш 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Халиунтай утсаар яриад манай ажил дээр хүрээд ирээч найз нь дахиад зээл авах гэсэн юм гэж гуйсан. Халиун тухайн үед наадах чинь зүгээр биз дээ, чи өөрөө төлнө биз дээ дараа нь янз бүрийн асуудал гаргахгүй биз дээ гэж тодруулахаар нь зүгээр ээ, би өөрөө төлчихнө гэж хэлсэн. Тэгээд тэр өдрөө үдээс хойш нь Халиунааг ирэхэд нь би 99114358 гэсэн дугаар дээр зээл гаргуулах материал бэлдчихсэн байж байсан. Халиунаа ирээд зээлийн гэрээн дээр гарын үсэг зураад 6.500.000 төгрөгийг аваад явсан. Мөнгийн нь мөн адил гэрт нь очиж авсан. Түүнээс хойш 2016 оны 3 дугаар сарын 20-ны өдөр найз Төгсжаргал руу утсаар яриад хамтран зээлдэгчээр ороод өгөөч гэж гуйсан. Төгсжаргал зөвшөөрөөд маргааш нь үдээс хойш ажил дээр уулзахаар болсон. Би Төгсжаргалын нэрээр 99115625 99117865 дугаараар зээл гаргах материал бүрдүүлсэн байсан. Тэгээд 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн гэрээгээр тэр өдрөө хамтран зээлдэгчээр гарын үсэг зураад 13,000,000 төгрөгийг касс дээрээс аваад явсан. ...Шүрэнчимэгийг ирэхэд нь 99113714, 99114721 гэсэн дугаарууд дээр зээл гаргах материал бүрдүүлчихсэн байсан бөгөөд Шүрэнчимэг ирээд гарын үсэн зураад 13,000,000 төгрөгийг кассс дээрээс аваад явсан. Би орой нь гэрт нь очиж мөнгийг нь авсан. Зээл гаргах материалуудыг бүгдийг нь би бүрдүүлсэн. Мобикомын гэрээ шилжүүлэх гэсэн баримт дээр ажилтан Бүрэнгэрэлийн гарын үсгийг өмнө нь манайд хийсэн гэрээн дээрээс зургийг нь дарж, утсан дээрх зураг янзалдаг программаар янзалж гарын үсгийг гэрээн дээр байрлуулж оруулсан. Хамгийн гол нь Бүрэнгэрэлийн гарын үсэг байсан. ...Би 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 2 жилийн ял авах үед нийт 5, 423,000 төгрөгийн хохирлыг төлсөн, одоо 45,77,000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Хохирлоо барагдуулахдаа Есөн Шижир ХХК-ны данс руу эгч Энхмаагийн данснаас шилжүүлсэн” гэх мэдүүлэг /1хх-ийн 141-148, 7 хх-ийн 93/,

            - Яллагдагч******* мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Надад Баярмаа найз одоо ажиллаж байгаа Есөн шижир банк бус санхүүгийн байгууллагаас зээл авах гэж байгаа юм, хамтран зээлдэгчээр ороод өгөөч гэхээр нь би итгээд зээл аваад, тухайн зээл авсан өдөр нь Сансарт байдаг гэрт нь зээл авсан бүх мөнгөө хүргэж өгсөн” гэсэн мэдүүлэг /7 хх-ийн 97/,

- Яллагдагч******* мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:  “...2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр ” “Есөн шижир” ХХК-аас 13,000,000 төгрөг бэлнээр авч, орой намайг гэртээ байхад Баярмаа ирж 13.000.000 төгрөгийг авч явсан” гэсэн мэдүүлэг /7 хх-ийн 101 хуудас/,

- Яллагдагч******* мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “Би Дархан-Уул аймагт Энхжин Инвест ХХК эрсдэлийн албаны даргаар ажиллаж байхдаа нийт 20,898,840 төгрөгийг хувьдаа ашигласан нь үнэн. Уг мөнгөнөөс одоогийн байдлаар 1,000,000 төгрөгийг төлж барагдуулсан” гэх мэдүүлэг,

- Яллагдагч ******* мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралд ороход Есөн шижир ХХК-аас зээлийн гэрээ байгуулан авсан, 12,500,000 төгрөгийн хохирлыг хяналтын прокурор нь тогтоох хэсэпгээ 6,500,000 төгрөг бичсэн байсан ба, уг бичсэнээс болж шүүх хэргийг прокурорт буцаасан юм. Би 12,500,000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулан авсан ба Х.Бд зээл авсан өдрөө ажпынх нь гадна бэлнээр өгсөн.*******намайг гарын үсэг зураад өгчих гэж хэлсэн ба би Есөн шижир ХХК-д ажилладаг болохоор өөрөө зохицуулаад өөрөө төлнө гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /7 хх-ийн 109 хуудас/,

-*******ы анкет, хувийн байдлыг тогтоосон баримт бичгүүд /5 хх-ийн 9-10, 21- 22 хуудас/,

-Дансны хуулга /5 хх-ийн 87-90, 154-173, 241-146/,

-Зээлийн гэрээ /5 хх-ийн 94-95/,

- “Есөн Шижир” ХХК-ийн хохирлын тооцоо /7 хх-ийн 38-43/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

            Прокуророос Х.Б,******* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт,*******, *******,*******,******* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

             Шүүгдэгч А.Баярмаагийн өмгөөлөгч М.Алтанцэцэгээс “Энэ  хэрэгт 2016 оны 06 дугаар сард эрүүгийн хэрэг үүссэн. Миний үйлчлүүлэгч гэм буруу дээр маргадаггүй. Улсын яллагч миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан гэм буруутай гэж үзсэн дээр хэлэх зүйлгүй байна. Яллах дүгнэлтэд дурдсан хохирлыг хүлээн зөвшөөрч байна. Миний үйлчлүүлэгч 20.250.000 төгрөгийн хохирлыг төлөхөө илэрхийлж байгаа” гэж,

             Шүүгдэгч*******,******* нарын өмгөөлөгч Г.Тулгаас “Миний үйлчлүүлэгч эдгээр хүмүүстэй бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэдгээс гадна Дархан-Уул аймагт үйлдэгдсэн байгаа. Дархан-Уул аймагт үйлдэгдсэн хэргийг хүлээн зөвшөөрч, гэм буруу дээр маргахгүй байгаа. Хохирлын хувьд 32.517.250 төгрөгийг төлөхөө илэрхийлж байна... Харин миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1, 3.7 дугаар зүйлийг журамлан бусдад онц их хэмжэээний хохирол учруулсан гэх гэмт хэрэг нь мөрдөн байцаалтын шатанд тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Учир нь энэ хэргийн гол хүн болох*******анхнаасаа би энэ хэргийг сэдсэн, бусдын оролцоо байгаагүй гэдгийг тасралтгүй мэдүүлж байгаа юм. Баярмаагийн мэдүүлэг бусад нотлох баримтуудаар няцаагдаж байгаа тохиолдолд бүлэглэсэн асуудал яригдахгүй. Х.Бгийн уг мэдүүлгийг няцаах баримтууд хавтаст хэрэгт авагдаагүй буюу мөрдөн байцаалтын шатанд тогтоогдооогүй.*******ы хувьд тухайн үед Х.Бтай гэр бүлийн харилцаатай байсан учраас уг мөнгийг хамт үрэлцсэнээ хүлээн зөвшөөрдөг учраас иргэний хариуцагч байх боломжтой. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд******* нь уг мөнгийг хамт үрэлцсэн учраас 20.250.000 төгрөгийг хариуцан төлнө гэдгээ илэрхийлж байна.*******ыг*******, *******,*******,******* нартай бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэж байгаа боловч хэрэг гарсан цаг хугацаанд эдгээр хүмүүсийг таньдаггүй байсан... Гэтэл хэргийн нөхцөл байдлыг үзэхээр Энхсайхан нь эдгээр 4 хүнтэй огт харьцаж байгаагүй. Ийм байхад яагаад гэмт хэрэг үйлдэхээр бүлэглэсэн гэж үзэж байгаа юм бэ? Гэмт хэрэгт хамтран оролцоход тухайн гэмт хэргийг үйлдэхээр санаатайгаар нэгдсэн байх үндсэн шинж байдаг. Гэтэл анхнаасаа энэ гэмт хэргийг үйлдэхээр санаатайгаар нэгдэж чи хамжигчаар оролц, чи зохион байгуулагчаар оролц гэх мэтээр тохиролцсон зүйл байхгүй. Энхсайханы үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 биш 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.Харин иргэний хариуцагчийн хувьд 20.250.000 төгрөгийг төлнө гэдгээ илэрхийлж байна. Прокурорын ялласан зүйлчлэл хүндэдсэн гэж үзэж байна. Шүүгдэгч Ганбудын тухайд дүгнэлтээ хэлье. Энэ хэргийг 5 жил шалгасан. Эхний шүүх хуралдааныг Ариунхишиг шүүгч даргалсан. Одоо хоёр дахь хурлаар хэлэлцэж байна. Үүнээс хойш нэмэгдэж ирсэн хэрэгт ач холбогдол бүхий баримт байхгүй. Яг л энэ нөхцөл байдлаараа орж ирж байна. Шүүгдэгч нарыг буруутгасан ямар ч баримт нэмэгдээгүй байна. Би Ариунхишиг шүүгчийг зөв дүгнэлт гаргасан гэж үзэж байна. Бүх гэрчийн мэдүүлэг, бүх шүүгдэгч нарын мэдүүлгээр эдгээр хүмүүс нь найз ,ахын хувьд итгэж хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан гэдэг дээр маргахгүй байгаа. Гэхдээ энэ мөнгийг эдгээр хүмүүс огт аваагүй. Баярмаа хувьдаа авч Энхсайхантай хамт захиран зарцуулсан байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эргэлзээ гарвал сэжигтэн, яллагдагчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэх хуулийн зохицуулалт байгаа. Эдгээр 4 хүний хууль эрх зүйн мэдлэг дутмаг байдал нь Баярмаад өгөөш болж, Баярмаа эдгээр хүмүүсийг төөрөгдөлд оруулсны улмаас шүүгдэгчээр зогсож байна. Эдгээр хүмүүст бүлэглэсэн үйлдэл байхгүй. Иймд Миний үйлчлүүлэгч Ганбудыг цагаатгаж өгнө үү. Шүүгдэгч Ганбуд өөрөө ч шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдээгүй гэдгээ мэдүүлдэг.” гэж

          Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Нармандах: “Миний үйлчлүүлэгчийн зүгээс 9911-тэй дугаар миний дугаар, энэ дугаар дээр зээл гаргаад өгөөч гэх асуудлыг ярьдаггүй. Баярмаагийн зүгээс хамтран зээлдэгчээр гарын үсэг зураад өг, би өөрөө зээлээ төлнө гэх зүйлийг ярьдаг. Төгсжаргал, Шүрэнчимэг нар хамтран зээлдэгчээр орж байгаагаа мэддэггүй. Санаатайгаар нэгдэж тохиролцсон зүйл байхгүй. Яллах дүгнэлтэд эдгээр хүмүүсийн үйлдэл нь гэмт хэрэг үйлдэхээр санаатай нэгдсэн үйлдэл биш иймд эрүүгийн хэрэг биш гэж үзэн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Гэмт хэрэг үйлдэхэд гэмт хэрэг үйлдэхийг урьдчилан амлаж, хамжигч гэнэ гэх тодорхойлол байдаг. Гэтэл миний үйлчлүүлэгч нарт энэ гэмт хэргийг үйлдэх санаа зорилго байгаагүй. Найздаа туслах гэж гарын үсэг зурсан. Түүнчлэн Баярмаа нь Төгсжаргал, Шүрэнчимэг нарт 300.000 төгрөг, 500.000 төгрөг өгсөн гэх зүйлийг мэдүүлсэн. Миний үйлчлүүлэгч нарт санаатай нэгдсэн үйлдэл байхгүй. Шүүхийн хэлэлцүүлэгт “бид нар бие биеэ танихгүй, энэ хэрэгт шалгагдаж байх явцдаа таньдаг болсон” гэдгийг хэлж байна. Баярмаагаас мөнгө авсан гэдгийг нотолсон баримт байхгүй байна. Мөн тайлбар нотлох баримтууд нь эргэлзээтэй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү. Иймд миний үйлчлүүлэгч нарын холбогдсон хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү.” гэж

          Шүүгдэгч *******ы өмгөөлөгч Н.Баярсайхан: “Гэм буруугийн гол шинж нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн гэж үздэг. Гэтэл Халиунааг ингэсэн гэх ямар ч нотлох баримт байхгүй. Гарын үсэг зурсан нь үнэн. Гэхдээ Баярмаагийн хэлсний дагуу төөрөгдөж зурсан. Хамтрагч байгууллагыг хохироох санаа зорилго байгаагүй. Зээлийн гэрээ дээр тухайн байгууллагын дарга нь тамга тэмдгээ дарсан байна. Тухайн хүмүүст албан ёсны зээлийн гэрээ гэдгийг Баярмаа л ойлгуулсан. Өмнө нь Халиунаагийн үйлдэл нь гэмт хэрэг биш байна гэж үзэж прокуророос хэргийг хэрэгсэхгүй болгосон. Гэвч хохирогч талын өмгөөлөгчийн хүсэлтээр хэргийг сэргээсэн. Хохирогч талаас олон хүн байвал хохирол төлбөрийг төлөх боломжтой гэж үзэж байгаа. Энэ хэргийн гол хүн болох Баярмаа, Энхсайхан нар нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрийг төлж барагдуулна гэдгээ илэрхийлж байна. Гэтэл зайлшгүй бусад шүүгдэгч нартай хувааж төлнө гэж байгаа нь ямар ч ач холбогдолгүй асуудал. Энэ хэргийг шалгасан ч гэм буруутай болох нь эргэлзээгүй тогтоогдоогүй бол бол шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэх заалт байгаа. Иймд Халиуныг цагаатгаж өгнө үү.”  гэж марган тус тус тайлбарлаж байна.

           Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

            Залилах гэмт хэргийн объектив шинж нь бусдын өмчлөх эрх байх бөгөөд уг гэмт хэргийн хувьд “Есөн шижир” ХХК-ийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан нь залилах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

Х.Б, *******,*******,*******,******* нар залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс эдгээр хүмүүс бие биенийгээ таньж мэдэхгүй учраас бүлэглэн оролцох боломжгүй гэж байгаа боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэргийг үйлдэх талаар үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно” гэж заасан. *******,*******,*******,******* нар нь Х.Бгийн гуйлтаар түүний хуурамчаар үйлдсэн 9911....-тэй дугаар эзэмшдэг талаар худал баталгаа гаргаж, улмаар барьцааны хуурамч гэрээ байгуулан зээл авч мөнгийг Х.Бд шилжүүлэх замаар Есөн Шижир ХХК-д нийт 50.500.000 төгрөгний хохирол учруулсан болох нь Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч Ж.Солонгийн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 5595 дугаар:

1. Зээл хүсэгч *******,*******,*******,******* нарын 9911-тэй дугаар барьцаалж зээл авахаар бүрдүүлсэн баримт дээрхи гарын үсгүүд нь харьцуулах шинжилгээнд ирүүлсэн *******,*******,*******,******* нарын зурсан гэх гарын үсгийн загвартай тохирч байна.

2. Шинжилгээнд ирүүлсэн баримтууд дээрхи шинжилж буй гарын үсгүүд нь харьцуулах шинжилгээнд ирүүлсэн *******,*******,*******,******* нарын гарын үсгийн ерөнхий болон хувийн шинж тэмдгүүдээр тохирч байна.

3. Материал тус бүрт байгаа “Мобикомын гэрээ шилжүүлэх баримт” дээрх “Бүрэнгэрэл” гэсэн гарын үсэг нь хуулбар байх тул адилтгалын шинжилгээнд тэнцэхгүй.” гэх дүгнэлт /1 хх-ийн 102-119/

- Гэрч Б.Доржбатын 99114721 дугаар лавлагаагаар төмөр замын 9911-тэй дугааруудын багцад орж явдаг. Улаанбаатар удирдах газраас мөнгийг нь төлөөд миний цалин дээрээс суутгаад авдаг юм. Тэгэхээр миний өөрийн хувийн дугаар байгаа юм” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 59/,

- Гэрч Ц.Тулгын 99113714 дугаар нь миний өөрийн хувийн дугаар байгаа юм. Би 2012 оны 9 сард худалдаж авч байсан. ... Миний дугаарыг барьцаалж зээл авсан талаар би юу ч мэдэхгүй” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 60-61/, зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд *******,*******,*******,******* нарын өмгөөлөгч нараас гаргасан “цагаатгаж өгнө үү” гэсэн нь үндэслэлгүй байна.

Харин шүүгдэгч*******ыг нь Х.Б, *******,*******,*******,******* нартай бүлэглэн давтан үйлдлээр:

- яллагдагч Х.Б,******* нартай бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 99118672, 99116843 дугааруудыг барьцаалж зээл олгох бичиг баримтуудыг хуурамчаар үйлдэж 12.000.000 төгрөг,

- яллагдагч *******,*******нартай 2016 оны 02 дугаар сарын 19-ний 99112496 дугаарыг барьцаалж зээл олгох бичиг баримтуудыг хуурамчаар үйлдэж 6.000.000 төгрөг,

- мөн 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 99114358 дугаарыг барьцаалж зээл олгох бичиг баримтуудыг хуурамчаар үйлдэж 6.500.000 төгрөг,

- яллагдагч Б.Төгсжаргал,*******нартай бүлэглэн 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 99115625, 99117865 дугааруудыг барьцаалж зээл олгох бичиг баримтуудыг хуурамчаар үйлдэж 13.000.000 төгрөг,

- яллагдагч Х.Б,******* нартай бүлэглэн 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 99113714, 9911471 дугааруудыг барьцаалж зээл авах гэрээ, 2016 оны 1 дүгээр сарын 26-ны өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 30-ны хооронд Мобиком корпорацийн “гэрээ шилжүүлэх” №151214615839, 151214611548, 151214611544, 151214611543, 151214615839, 151214615840, 151214615878, 151514615879 баримтуудыг тус тус хуурамчаар үйлдэж “Есөн шижир” ХХК-ыг буюу хохирогчийг төөрөгдөлд оруулж, хуурч зохиомол байдал зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх гэмт хэргийг үйлдэж бусдад нийт 50.500.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч энэ хэрэгт  авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар******* нь Х.Б, *******,*******,*******,******* нартай бүлэглэн залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдохгүй байна.

 Үүнд:*******мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлсэн: “... 2016 оны 1 дүгээр сард 9911-тэй дугаар дээр зээл гаргаж болох юм байна даа гэж бодоод танил Ганбуд ахтай утсаар яриад би компаниасаа зээл авч байгаа юм, та хамтран зээлдэгчээр ороод өгөөч, би өөрөө зээлээ удахгүй төлчихнө, санаа зоволтгүй гэсэн. Ганбуд ах надад бол хамааралгүй юм байгаа биз дээ гэхээр нь хамаагүй, хамтран зээлдэгчээр гарын үсэг зурчих юмаа гэж хэлээд зөвшөөрүүлсэн. Би гэрээгээ бэлдчихсэн байсан учраас гарын үсэг зуруулаад 99118672, 9916843 гэсэн дугаарууд дээр 12,000,000 төгрөгийн зээл гаргуулаад 12.000.000 төгрөгийг Ганбуд ах аваад, би ажлаасаа чөлөө аваад цугтаа гараад мөнгөө авсан. Ганбудад урамшууллын мөнгө гэж нэг ч төгрөг өгөөгүй. 99118672, 99116843 гэсэн дугааруудыг нь би санаанаасаа зохиосон юм. Түүнээс хойш 2016 оны 2 дугаар сарын 18- ны өдөр гэхэд би дахиад 9911-тэй дугаар барьцаалах материал бүрдүүлээд уг өдрөө найз Халиунтай уулзаад ярилцаад сууж байхдаа “Есөн шижир” ХХК-аас зээл авах гэж байгаа юм хамтран зээлдэгчээр ороод тус болооч гэж гуйсан Халиун мөн Ганбуд ах шиг надад хамаагүй юм байгаа биз дээ, сүүлд нь янз бүрийн асуудал болохгүй биз дээ гэж асуусан. Халиуныг ирэхэд нь би 99112196 гэсэн дугаар дээр зээл гаргах материалаа бэлдчихсэн байсан. Ингээд Халиун орж ирээд шууд гэрээн дээр гарын үсэг зураад касс дээрээс 6.000.000 төгрөгийг аваад гарсан. Би Халиунаад мөнгийг гэртээ аваад байж бай, би орой ажпаа тараад авъя гэсэн. Тэгээд орой нь ажлаа тараад гэрт нь очоод мөнгөө авсан. Түүнээс хойш 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Халиунтай утсаар яриад манай ажил дээр хүрээд ирээч найз нь дахиад зээл авах гэсэн юм гэж гуйсан. Халиун тухайн үед наадах чинь зүгээр биз дээ, чи өөрөө төлнө биз дээ дараа нь янз бүрийн асуудал гаргахгүй биз дээ гэж тодруулахаар нь зүгээр ээ, би өөрөө төлчихнө гэж хэлсэн. Тэгээд тэр өдрөө үдээс хойш нь Халиунааг ирэхэд нь би 99114358 гэсэн дугаар дээр зээл гаргуулах материал бэлдчихсэн байж байсан. Халиунаа ирээд зээлийн гэрээн дээр гарын үсэг зураад 6.500.000 төгрөгийг аваад явсан. Мөнгийн нь мөн адил гэрт нь очиж авсан. Түүнээс хойш 2016 оны 3 дугаар сарын 20-ны өдөр найз Төгсжаргал руу утсаар яриад хамтран зээлдэгчээр ороод өгөөч гэж гуйсан. Төгсжаргал зөвшөөрөөд маргааш нь үдээс хойш ажил дээр уулзахаар болсон. Би Төгсжаргалын нэрээр 99115625 99117865 дугаараар зээл гаргах материал бүрдүүлсэн байсан. Тэгээд 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн гэрээгээр тэр өдрөө хамтран зээлдэгчээр гарын үсэг зураад 13,000,000 төгрөгийг касс дээрээс аваад явсан. ...Шүрэнчимэгийг ирэхэд нь 99113714, 99114721 гэсэн дугаарууд дээр зээл гаргах материал бүрдүүлчихсэн байсан бөгөөд Шүрэнчимэг ирээд гарын үсэн зураад 13,000,000 төгрөгийг кассс дээрээс аваад явсан. Би орой нь гэрт нь очиж мөнгийг нь авсан. Зээл гаргах материалуудыг бүгдийг нь би бүрдүүлсэн… гэх мэдүүлэг /1хх-ийн 141-148, 7 хх-ийн 93/,

            - Яллагдагч******* мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Надад Баярмаа одоо ажиллаж байгаа Есөн шижир банк бус санхүүгийн байгууллагаас зээл авах гэж байгаа юм, хамтран зээлдэгчээр ороод өгөөч гэхээр нь би итгээд зээл аваад, тухайн зээл авсан өдөр нь Сансарт байдаг гэрт нь зээл авсан бүх мөнгөө хүргэж өгсөн” гэсэн мэдүүлэг /7 хх-ийн 97/,

- Яллагдагч******* мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн:  “...2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр ” “Есөн шижир” ХХК-аас 13,000,000 төгрөг бэлнээр авч, орой намайг гэртээ байхад Баярмаа ирж 13.000.000 төгрөгийг авч явсан” гэсэн мэдүүлэг /7 хх-ийн 101 хуудас/,

Яллагдагч******* мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: Би Баярмаатай эцэг нэгтэй, эх өөртэй ах дүүс байгаа юм....ажил дээр нь очоод шууд Баярмаатай уулзахад бичиг баримт өгөөд гарын үсэг зур гэсэн газар нь зурсан .Би тэр өгсөн баримтыг нь уншаагүй, юун дээр гарын үсэг зураад байгаагаа ч мэдээгүй. Ингээд касс дээр очоод мөнгө авчих гэсэн. Тэгэхээр нь касс дээр очоод 12.000.000 төгрөг тоолоод авсан. Баярмаа руу хартал гарч бай гэж хэлсэн.Тэгээд Баярмаа намайг дагаад гадаа гараад мөнгөө өөрөө авсан. Гэх мэдүүлэг /хэргийн 1 хавтас 171-172 хуудас/

******* мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: 2016 оны 2 сарын 19-ны өдөр намайг гэртээ байж байхад Баярмаа над руу утсаар яриад зээл гаргах гэсэн юм, гарын үсэг зураад өгөөч гэж ярьсан.Тэгэхээр нь би зөвшөөрөөд ажил дээр нь очсон.Уг зээлийн баримт нь 6.000.000 төгрөгний баримт байсан юм байна лээ. Би гарын үсэг зурчихаад касс дээрээс нь бэлнээр 6.000.000 төгрөгийг тоолоод авч явсан. Орой нь Баярмаа манай гэрээс ирж мөнгөө аваад явсан... гэх мэдүүлэг / 1 хавтас 157-158 хуудас/  зэрэг мэдүүлэгт Энхсайханы оролцоо байхгүй байна.*******нь*******, Шүрэнчимэг, Төгсжаргал, Халиун нараар зээлийн гэрээнд гарын үсэг зуруулан, тэд мөнгийг бэлнээр авч Баярмаад бэлнээр хүлээлгэн өгсөн талаар удаа дараа тогтвортой мэдүүлсэн байна. Баярмаа нь цааш энэ мөнгийг хэрхэн дунд зарцуулсан талаар шалгаагүй бөгөөд залилах гэмт хэргийг үйлдэхэд үйлдэл оролцоо байхгүй байхад Баярмаатай хамт амьдарч байсан, мөнгийг хамт хэрэглэсэн гэх байдлаар хохирлыг Энхсайхантай хуваах, Энхсайханыг гэм буруутайд тооцох үндэслэлгүй байна. Иймд*******ы Х.Б,*******,*******, *******,******* нартай бүлэглэн 9911.... дугааруудыг барьцаалж “Есөн шижир” ХХК-г залилсан гэх хэргийг хэрэгсэхгүй болгож,

шүүгдэгч  Г.Эы мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт: “Би Дархан-Уул аймагт Энхжин Инвест ХХК эрсдэлийн албаны даргаар ажиллаж байхдаа нийт 20,898,840 төгрөгийг хувьдаа ашигласан нь үнэн. Гэм буруугаа зөвшөөрч байна гэсэн мэдүүлэг болон

 - Хохирогч М.Мөнхцэцэг мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “....2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Л.Сарангэрэл гэх иргэн 93-08 ДАХ дугаартай Тоёото Харрер маркийн машиныг барьцаалж 1,500,000 төгрөг авсан, Э.Ариунзаяа нь 2018 оны 1 сарын 29-ний өдөр 92-39 ДАХ дугаартай тоёото приус 30 машиныг барьцаалж 3,000,000 төгрөг, Ш.Амарбаясгалан 2018 оны 2 сарын 2-нд 60-83 ДАХ дугаартай тоёото ипсум машиныг барьцаалж 1,000,000 төгрөг, Г.Баяржаргал нь 2016 оны 11 сарын 24-нд 67-06 ДАР дугаартай ланд круйзер машиныг барьцаалж 5,000,000 төгрөг, О.Батзориг нь 2016 оны 12 сарын 9-нд 30-92 ДАХ дугаартай приус 20 машиныг барьцаанд 2,800,000 төгрөг, Б.Түвшинбаяр нь 2017 оны 9 дүгээр сарын 12-нд 98-05 ДАХ дугаартай сонота 7 машиныг барьцаалж 4,000,000 төгрөгийн зээл тус тус авсан байсан. Дээрх нэр бүхий иргэн зээлийн гэрээ хуваарийн дагуу зээлээ төлөөд явж байсан бөгөөд хүн тус бүр дээр тодорхой хэмжээний зээл төлөгдөөгүй үлдчихсэн, үлдэгдэл зээлээ төлөөд явж байсан юм. Гэтэл манайд ажилд орсон байсан******* гэгч нь дээрх иргэнтэй хувиараа уулзаж манай байгууллагад төлех ёстой байсан мөнгийг хувьдаа авсан байсан.” гэх мэдүүлэг /6 хх-ийн 108/,

- Хохирогч О.Батзориг мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Би “Энхжин инвест” ХХК-д өөрийн эзэмшлийн 30-92 ДАХ дугаартай приус 20 маркийн тээврийн хэрэгслийг 2016 оны 12 дугаар сарын 9-ний өдөр барьцаанд тавьж зээл авсан юм. Ингээд зээлийн гэрээнд тусгагдсан графикийн дагуу телөлт хийх болохоороо зээлээр авсан мөнгөнийхөө хүүг төлөөд явж байсаи. Ингээд хүүг төлөөд явж байх боломжтой байсан бөгөөд мөнгөтэй болохоороо бөөнд нь төлнө гэж бодож байсан юм. Ингээд би үүнээс хойш “Энхжин инвест” ХХК-ний захирал болон хуульч нартай холбогдохоор*******ыг олж байж л машиныг чинь өгүүлнэ гэж хэлээд өнөөдрийг хүрсэн.******* миний машиныг авч яваад өер бусдад байгууллагынхаа бичиг баримтыг ашиглан шилжүүлж, худалдагдсан талаар би сонсож мэдсэн.” гэсэн мэдүүлэг /5хх-ийн 48/,

- Хохирогч Ш.Амарбаясгалан мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2018 оны 7 дугаар сарын 20-ны едер Энхсайхан гэх хүн өөрөө утсаар анх ярьсан. Тэгэхдээ манайхыг “танайх зээлийн графикийн дагуу төлөлтийг хийхдээ үндсэн мөнгийг хийлгүй, 2 сарын хүүгээ хийсэн байна, одоо бүх төлөлтөө хийж дуусгах хэрэгтэй байна гэж ярихад нь би “мөнгө төгрөгийн бололцоо муу болохоор одоо төлж чадахгүй нь ээ, зээлийнхээ хүүг нь энэ удаад хийчхэж болохгүй юм уу гэхэд Энхсайхан “боломжгүй, таны машиныг зарлуулсан байгаа” гэж хэлсэн. Ингээд би тэр өдөр нь мөнгө хайж байгаад олоод машинаа авах боломжтой болсон бөгөөд 2018 оны 7 дугаар сарын 21-ний өглөө Энхсайхан над руу ахин утсаар ярьж “зээлээ төл” гэж хэлэхэд нь би “мөнгө олчихсон зээлээ хаалгая” гэж хэлээд Энхсайхан “би ойрхон явж байна, яваад очъё” гэж хэлсэн. Ингээд зээлээ хийж дуусгаад “машины нэр шилжүүлэх бичгээ” гэхэд за гэж хэлээд бичгээ бэлдээд ирсэн, албан бичиг гаргаж ирээд өөрөө гарын үсэг зураад тэмдэг дараад өгсөн юм. Тухайн үед би өөрөө жоохон ажилтай байсан болохоор гарын үсгийг нь анзаарч хараагүй тэгээд сүүлд харахад харин Дөлгөөн гэж бичээд өгсөн байсан.” гэсэн мэдүүлэг /5 хх-ийн 51/,

- Хохирогч Г.Баянжаргал мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “... Би Дархан сумын 8 дугаар багт байрлах “Энхжин инвест” ХХК-ний Ялалт нэртэй ломбардад ланд крузер маркийн тээврийн хэрэгслээ 5.000.000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьсан. Авсан зээлээ графикийн дагуу төлөөд явж байтал хамгийн сүүлийн төлбөр болох 810.200 төгрөгийг манай нөхөр Хэрлэнгээс “Энхжин инвест” ХХК-ний ажилтан албаныхаа дугаараас яриад нэхээд байхаар нь манай нехөр Г.Хэрлэн өөрийнхөө данснаас 2018 оны 7 сарын 27-ны өдөр 810,200 төгрөг шилжүүлсэн юм. Тэгээд төлчихсөн гэж бодоод 2018 оны 8 дугаар сарын сүүлээр Улаанбаатар хотод “Энхжин инвест” ХХК-ний төв дээр очсон, таны зээл төлөгдөөгүй байна гэсэн тэгэхээр нь юу яриад байгаа юм бэ, зээл төлсөн гэсэн чинь дундаас нь Энхсайхан гэж ажилтан нь манай мөнгийн авсан юм шиг байгаа юм, уг нь тэр хүн нь албаны утсаар яриад байхаар нь зээлийг төлсөн” гэсэн мэдүүлэг /5 хх-ийн 55/,

- Хохирогч Э.Ундрал мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Манай нөхөр Б.Түвшинбаяр бид хоёр өөрсдийн 98-05 ДАХ улсын дугаартай Сонота-7 маркийн тээврийн хэрэгслийг 2017 онд “Энхжин инвест” ХХК-ий Дархан-Уул аймаг дахь салбар болох Ялалт ломбардад барьцаанд тавьж 3.000.000 төгрөгийн зээл авч байсан юм. ...Тэгтэл 2018 оны 8 дугаар сарын 8-наас 9-нд шилжих шөнө үүрээр 03 цаг өнгөрч байх үед Энхжин инвест ХХК-ий эрсдэлийн албаны дарга Энхсайхан гэх залуу миний ажиллуулж байсан Дархан сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Мэргэд зочид буудалд орж ирээд “зээлээ төл, эсхүл одоо машиныг чинь аваад явлаа” гэж хэлсэн. Тэгэхэд нь би Энхсайхан гэх залууд “та нарт одоо гаргаад өгөх мөнгө алга, тэгээд ч миний зээлийн эргэн төлөлтийн график болоогүй байхад та нар яагаад ингээд мөнгөө төл гээд шахаад байгаа юм бэ” гээд асуухад Энхсайхан нь Дархан-Уул аймаг дахь салбар татан буугдсан тийм болохоор бид нар зээлээ хааж байна” гэж хэлэхэд нь би “ танайх татан буугдаж байгаа бол яагаад хэрэглэгчдэдээ эхэлж мэдэгддэггүй юм гэсэн.... Энхсайхан “манай Дархан салбар татан буугдаад удаж байгаа шүү дээ, та нар мөнгөө төлөөд машиныхаа бичиг баримтыг Улаанбаатар хотоос авна” гэж хэлээд ширээн дээр байсан машины түлхүүр аваад гадаа байсан машиныг маань аваад явсан. ...Тэгтэл Энхсайхан “тэгвэл чи тэр алдангитайгаа нийлүүлээд 1.630.000 төгрөг хий” гэж хэлэхээр нь би “зээлийн үлдэгдэл үсрээд 1.400.000 төгрөг байгаа, би тэгж 1.630.000 төгрөгийг хийж чадахгүй” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “мөнгө нь надад бэлэн байгаад байна, би машинаа аваад үлдчихмээр байна” гэж хэлсэн чинь Энхсайхан “одоо тэгвэл миний данс руу 1.580.000 төгрөг хийгээд машинаа аваад үлдэж болно, би Улаанбаатар хотод очоод зээлээс чөлөөлсөн албан бичиг замын унаанд хийгээд явуулчихъя” гэж хэлсэн. Тэгээд нөхөр бид хоёр машинаа зарахаар болоод ингээд “ Энхжин инвест” ХХК-аас бид нарын*******д тушаасан мөнгийг тооцохгүй, та нар үлдэгдэл мөнгө болох 1.460.000 төгрөгөө тушааж байгаад машинаа шилжүүлж ав гэж хэлсэн. Ингээд энэ мөнгийг 2018 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр бэлнээр “Энхжин инвест” ХХК-д тушааж машинаа авсан. Би бол төлбөрийг “Энхжин инвест” ХХК-ий данс руу хийх гэсэн боловч******* надаас нэмж мөнгө нэхээд, машиныг аваад явлаа гээд байсан учраас би хувийнх нь данс руу нь хийсэн.******* өөрийгөө “Энхжин инвест” ХХК-д ажилладаг гэж байснаас биш яг ямар албан тушаалд ажилладаг талаараа хэлээгүй, Тухайн үед би Энхсайханд “Би мөнгийг чинь одоо хийж өгч байгаа болохоор одоо надад энд машин чөлөөлөх бичгээ хийж өг” гэдгийг хэлсэн юм. Тэгэхэд бол Энхсайхан заавал төв дээрээ очиж бичиг баримтыг шилжүүлнэ гэж хэлж байсан. Тэрнээс ямар нэгэн тамга тэмдэг бол бид нарт гаргаж ирж үзүүлж байгаагүй” гэсэн мэдүүлэг /5 хх-ийн 43-44/,

- Хохирогч Г.Түвшинбаатар мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: "...Энхсайхан гэж хүн ирээд зээлээ төлөхгүй байна, машиныг чинь хураана гэхээр нь 260,000 төгрөгийг 5075370751 дугаартай данс руу шилжүүлээд дахиад 400,000 төгрөгийг 5075370751 данс руу шилжүүлсэн.” гэсэн мэдүүлэг /6 хх-ийн 28/ зэрэг нотлох баримтуудаар******* нь ганцаараа Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулдаг “Энержи инвест” ХХК-ийн Эрсдэлийн албаны даргаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр тус ХХК-аас зээл авсан иргэдээс “...зээлийн эргэн төлөлт хийхгүй бол барьцаанд тавьсан машиныг авна” гэж хуурч, 2018 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хохирогч Ш.Амарбаясгалангаас 927.000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хохирогч Г.Буянжаргалаас 810.200 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хохирогч Г.Ундралаас 1.580.000 төгрөг, 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хохирогч Г.Түвшинбаатараас 200.000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 400.000 төгрөгийг тус тус өөрийн хаан банкны 5073370751 дугаартай дансаар шилжүүлэн авсан,

- мөн иргэн О.Батзоригийн зээлийн барьцааны хөрөнгө болох 30-92 ДАХ дугаартай машиныг зээлийн графикийн дагуу төлөөгүй гэж хураан, иргэний нэхэмжлэгч Э.Ганзоригт 7.200.000 төгрөгөөр худалдаж, хохирогч О.Батзоригт 10.500.000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч П.Чинбатад 8.300.000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч П.Нэргүйд 2.600.000 төгрөгийн хохирол учруулан залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдож байх тул энэ гэмт хэрэгт нь буюу Энхжин Инвест ХХК-ны эрсдлийн албаны даргаар ажиллаж байхдаа иргэдийг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэгт нь*******д Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан Алаг адуу овогт Хашпүрэвийн  Баярмаа, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан*******,*******,*******, ******* нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн бөгөөд  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулах ялыг хөнгөрүүлсэн 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулиар ял шийтгэл оногдуулах нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлэхээр байна. Гэвч 2015 оны Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2-д “ гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно” гэж заасан. Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг нь мөн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэнээс хойш 5 жил өнгөрсөн” гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаанд хамаарч байх боловч энэ хугацааны дотор яллагдагчаар татсан тул хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй байна. Харин 2002 оны Эрүүгийн хуулийн энэ гэмт хэрэг нь хүндэвтэр гэмт хэргийн ангилалд хамаарч мөн хуулийн 72.1 дүгээр зүйлийн 1.2-д заасан таван жил өнгөрсөн байх тул 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар*******,*******,*******, ******* нарын тухайд 2002 оны Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь эрүүгийн хариуцлагын тухайд хүндэрч байгаа боловч хөөн хэлэлцэх хугацааны тухайд шүүгдэгч нарт ашигтай байна. Иймд*******,*******,*******, ******* нарт 2002 оны Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.2-д зааснаар гэмт хэрэг үйлдсэнээс хойш 5 жилийн хугацаа өнгөрсөн байх тул эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй байна.

Харин Баярмаагийн тухайд түүний учруулсан 50.500.000 төгрөгний хохирол нь 2002 оны Эрүүгийн хуулиар онц хэмжээний хохиролд тооцогдохоор байх бөгөөд /тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнийг 200-аас дээш хэмжээний хохирол буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192.000 төгрөг байсан/ 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2-д зааснаар 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь түүний эрх зүйн байдлыг дээрдүүлэхээр байна.

Шүүгдэгч*******ы үйлдэл нь 2018 оны 7 сарын 21-ны өдрөөс хойш үйлдэгдсэн үйлдлүүд байх ба Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан хууль үйлчлэх цаг хугацаанд хамаарч /3.1.2.2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн/ мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д хамаарч байна. Иймээс Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулж, зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүх шүүгдэгч Х.Б, Ш.Т,*******,*******, ******* нарын гэмт хэрэг бүлэглэж үйлдсэнийг эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож,тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүх шүүгдэгч Х.Бгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал буюу 2016 оны 6 сарын 27-ны  өдрөөс эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах тогтоол үйлдсэнээс хойш гэмт хэргийн хохирол хор уршгийг арилгах талаар санаачилга гаргаагүй, хохирлыг төлөөгүй байгаа, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2-д зааснаар 3 жил хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

Хохирлын тухайд шүүгдэгч*******нь*******,*******,*******, ******* нартай залилах гэмт хэргийг бүлэглэн, Есөн Шижир ХХК-аас залилан авсан 50.500.000 төгрөгийг ганцаараа зарцуулсан байх тул Х.Бгийн төлсөн 10.500.000 төгрөгийг хасч, Х.Бгаас 40.000.000 төгрөг гаргуулан Есөн Шижир ХХК-д олгох,

Шүүгдэгч*******аас 927.000 төгрөг гаргуулж Ш.Амарбаясгаланд, 810.200 төгрөг гаргуулж Г.Баянжаргалд, 1.580.000 төгрөг гаргуулж Г.Ундралд, 600.000 төгрөг Г.Түвшинбаатарт, 7.200.000 төгрөг иргэний нэхэмжлэгч Э.Ганзоригт, 10.500.000 төгрөг О.Батзоригт, 8.300.000 төгрөг иргэний нэхэмжлэгч П.Чинбатад, 2.600.000 төгрөг П.Нэргүйд тус тус гаргуулж олгохоор шийдвэрлэлээ.

 Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хуурамчаар үйлдсэн гэх 23 хуудас баримт, мобикомын ажилтан Бүрэнгэрэлийн гарын үсэг бүхий гэрээ шилжүүлэх үндсэн гэх баримт 1 хуудас зэргийг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч*******ы цагдан хоригдсон 36 хоног, Х.Бгийн цагдан хоригдсон 244 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, ******* 9 хоног,******* 8 хоног цагдан хоригдсон болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.14 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х.Б-г хуурч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулж, залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,*******-г хуурч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, ******* ,*******,*******,******* нарыг бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх аргаар олж авсны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулж бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Баянзүрх дүүргийн Прокурорын газраас*******д холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Х.Б-д 3 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар Жугнай овогт Ганхуягийн Энхсайханд 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

 4. 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2002 оны Эрүүгийн хуулийн 72.1 дүгээр зүйлийн 72.1.2 дахь хэсгийг журамлан*******,*******,*******,******* нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

5. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлд заасныг журамлан*******-д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар*******оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

7. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1- зааснаар*******ыг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг 2 жилийн хугацаанд хүлээлгэж, хяналт тавих үүргийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол*******-ны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

9. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хуурамчаар үйлдсэн гэх 23 хуудас баримт, мобикомын ажилтан Бүрэнгэрэлийн гарын үсэг бүхий гэрээ шилжүүлэх үндсэн гэх баримт 1 хуудас зэргийг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй,*******, *******, Б.Г,******* нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Х.Б-гийн урьд цагдан хоригдсон 244 хоног,*******ы цагдан хоригдсон 36 хоногийг эдлэх ялд нь тус тус оруулан тооцсугай.

11. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Х.Бгаас 40.000.000 төгрөгийг гаргуулан хохирогч Есөн Шижир ХХК-д ,*******-аас 927.000 төгрөг гаргуулан хохирогч Ш.Амарбаясгаланд, 810.200 төгрөг гаргуулан хохирогч Г.Баянжаргалд, 1.580.000 төгрөг гаргуулан хохирогч Г.Ундралд, 600.000 төгрөг гаргуулан хохирогч Г.Түвшинбаатарт, иргэний нэхэмжлэгч Э.Ганзоригт 7.200.000 төгрөг, хохирогч Э.Батзоригт 10.500.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч П.Чинбатад 8.300.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч П.Нэргүйд 2.600.000 төгрөг гаргуулан олгосугай.

12. Шүүгдэгч*******нь өөрт учирсан хохирлоо*******аас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж, Х.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.

13. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн 88-61 УНН улсын дугаартай приус маркийн автомашиныг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.

14. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

15. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Х.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр,******* ,*******,  Б.Ш,******* , ******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.МӨНХТУЯА