Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/667

 

 

 

 

    2022         05          9                                    667     

 

 

 

 

 ÌÎÍÃÎË ÓËÑÛÍ ÍÝÐÈÉÍ ªÌͪªÑ

 

Áàÿíç¿ðõ ä¿¿ðãèéí Ýð¿¿ãèéí õýðãèéí àíõàí øàòíû ø¿¿õèéí Åðºíõèé ø¿¿ã÷ Í.Îäîíòóóë äàðãàëæ, шүүгч М.Түмэннаст, Г.Хатанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,  

ø¿¿õ õóðàëäààíû íàðèéí áè÷ãèéí äàðãà Н.Номинчимэг,

иргэдийн төлөөлөгч А.Баасандорж,

óëñûí ÿëëàã÷ Т.Мөнх-Амгалан,

насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Мягмарцэцэг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Цэрэндаш,

шүүгдэгч О.Б, түүний өмгөөлөгч Ц.Мандал,

ø¿¿ãäýã÷ Г.Х, түүний өмгөөлөгч Н.Энхбаатар íàðûã îðîëöóóëàí òóñ ø¿¿õèéí õóðàëäààíû “А” òàíõèìä хаалттай õèéñýí ýð¿¿ãèéí õýðãèéí ø¿¿õ õóðàëäààíààð:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.11 дэх заалт, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан О.Бд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.11 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан Г.Хд тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2106 00000 1499 дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Ø¿¿ãäýã÷ нарын áèåèéí áàéöààëò:

 

1. Монгол Улсын иргэн, О.Б, 19** оны * дугаар сарын **-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, ** дүгээр байрны ** тоотод оршин суух бүртгэлтэй,

урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2005 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 527 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 6 сар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 3 сар баривчлах ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хөнгөн ялыг хүндэд багтаан нийт 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ял оногдуулсан шийтгэх тогтоолыг биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

мөн Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 54 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Өвөрхангай аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн ерөнхий шүүгчийн 2008 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 11 дүгээр захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 5 сар 13 хоногийн хорих ялыг тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

мөн Баянзүрх дүүргийн шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 167 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Говьсүмбэр аймаг дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгчийн 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 57 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 1 хоногийн хорих ялыг тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

мөн Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 1235 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 75000 төгрөг хурааж 6 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 150.000 төгрөг хурааж 11 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгийг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 150.000 төгрөгийг хурааж 11 жилийн хугацаагаар хорих ялд мөн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 75000 төгрөг хурааж 6 жилийн хугацаагаар хорих ялыг багтааж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 167 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 1 хоног хорих ялын зарим болох 1 сарын хорих ялыг нэмж нэгтгэн 150.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж биечлэн эдлэх ялыг 11 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэсэн, Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 375 дугаар захирамжаар шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 7 жил 14 хоногийн хорих ялаас чөлөөлсөн,

мөн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 288 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн, регистрийн ХП88032437 дугаартай.

 

2. Монгол Улсын иргэн, Г.Х, 19** оны ** дугаар сарын **-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, ** настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, хүү, охины хамт Баянзүрх дүүргийн * дугаар хороо, Данзангийн ** дугаар байрны ** тоотод оршин суух бүртгэлтэй, урьд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 289 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 305 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 20 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллаж, мөн хугацаагаар хяналтын хугацаа тогтоосон, регистрийн ********* дугаартай.

 

Õîëáîãäñîí õýðãèéí òàëààð:

           Шүүгдэгч О.Б нь Г.Хы захиалгаар буюу бүлэглэж 2021 оны 7 дугаар сарын 21-ний шөнө 04 цагийн үед Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ** дугаар байрны * давхарт байрлах ** тоотын цонхоор нууцаар нэвтэрч, иргэн Д.Бг “Хыг дээрэлхлээ” гэх шалтгаанаар алах зорилгоор цээж, баруун гар тус газарт 8 удаа хутгалж хүнийг алахыг завдсан,

мөн тухайн цаг хугацаанд дээрхи тоотод бага насны хүүхэд Х.О-ийнхүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэхээр заналхийлж буюу хутга тулган, ална гэж айлган сүрдүүлж, бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийхийг завдсан,

мөн Д.Б, Х.О нарт хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлэн, 2 ширхэг гар утсыг нь илээр, хууль бусаар авч, бусдад 598.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

Шүүгдэгч Г.Х нь 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр О.Бийг санаатай гэмт хэрэг үйлдүүлэх иргэн Д.Бг алуулах зорилгоор 180.000 төгрөг өгч хөлслөн, улмаар О.Б нь 2021 оны 07 дугаар сарын 21-ний шөнө 04 цагийн үед Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 13 дугаар байрны 2 давхарт байрлах 114 тоотын цонхоор нууцаар нэвтэрч, иргэн Д.Бг “Хыг дээрэлхлээ” гэх шалтгаанаар алах зорилгоор цээж, баруун гар тус газарт 8 удаа хутгалж хүнийг алахыг завдсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                                                 

ÒÎÄÎÐÕÎÉËÎÕ íü:

Ø¿¿ãäýã÷ О.Б ø¿¿õийн хэлэлцүүлэгт ºãñºí мэдүүлэгтээ: “2021 оны 7 дугаар сарын 21-ний өглөө Хтай тааралдаж уулзаад гэрт нь очиж хамт юм ярьж пиво хувааж уусан. Тухайн үед дээд талын айлаас нь ус алдсан байсан. Сантехникч дуудаж гэрэл цахилгаанаа засуулахаар цахилгаанчин, слесарь дуудсан байсан. Хыг энэ байдлаа засуулахаар нааш цааш явж байхад нь би түүнд мэдэгдэхгүйгээр цүнхнээс нь 180.000 төгрөг авсан. Тухайн үед Х надад 180.000 төгрөгийг өгөөгүй, би хулгайлж авсан. Гэмт хэрэг болж байх үед надад хүн алах зорилго байгаагүй. Бгийн гэрт орж хулгай хийх зорилготой байсан. Б-гийн унтаж байсан орны цаана байсан утсыг нь авах гэж байгаад Б гэдэг хүнийг сэрээсэн. Орилохоор нь сандраад хутгалсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт би ямар ч холбоогүй. Би ямар ч бэлгийн юу үзүүлээгүй. Бг цус алдаж байхад даавуу цуулаад гарыг нь боож өгч байсан. Хүн алах, хүчин хийх зорилго байгаагүй. Утсыг нь дээрэмдэх зорилго байгаагүй. Гараад сандрахдаа утсыг нь дэвссэн. Би холбогдсон зүйл ангиудаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Өөр хэлэх зүйлгүй.” гэв.

 

Ø¿¿ãäýã÷ Г.Х ø¿¿хийн хэлэлцүүлэгт ºãñºí мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

 

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.М-г шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Би 2021 оны 9 сард хүүхдийн хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон. Шүүх шинжилгээний хүрээлэн, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, хүүхдийн аюулгүй байдлыг ханган сэтгэл зүйн үйлчилгээ гээд хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлж ажилласан. Сэтгэл санааны хувьд ирээдүйд гарах магадлалтай гээд шүүхийн шийдвэрт тусгуулах саналтай байна. Охэлэхдээ “эмээтэйгээ хамт шөнө унтаж байхад эмээгийн дээр 1 хүн суусан байсан. Намайг цочоод харахад гэрэл асаахгүй, утсаа өг гээд утсыг нь авсан” гэсэн. Тэгээд сэтгэл санааны болон бэлгийн сэдэлтэй үйлдлүүд болсон байсан. Тэр талаараа ярьсан. Надтай миний бага насны талаар яриад байсан, үнсэх гэж оролдсон гэсэн. Илүү үйлдэл хийвэл ингэнэ, тэгнэ гэсэн сүрдүүлгийн шинжтэй зүйл ярьсан байсан. Мөрдөн шалгах ажиллагаанд ямар нэгэн хохирол нэхэмжлээгүй.” гэв.

 

Хохирогч Д.Б-ийн хууль ёсны төлөөлөгч Д.Ц шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Би олон эмэгтэй дүү нартай хүн. Хы ээж, Б нар миний төрсөн дүү. Тэр өдөр 06 цагт нэг эмэгтэй дүү утсаар яриад эмнэлэг дээр байна гэсэн. Юу болсоныг асуухад шөнө унтаж байхад доод айлын тагтаар дамжиж масктай хүн орж ирээд хутгаар гар хуруу сийчээд эхэлсэн, “яасан бэ амь өршөөчих, юу авах гэсэн юм бэ” гэж асуухад нь “чи Х-г их дээрэлхдэг гэсэн, Х-гийн өшөөг авах гэж явна” гэж хэлсэн гэсэн. О-ийг гүйхээр нь хойноос нь гүйсэн гэж байгаа. Б нь 7-8 хутгалуулсан болохоор цус их алдсан байсан. Би гэрт нь очиж үзсэн. Орон дээр нь их цус болсон байсан. О-ийг хүчиндэх гээд бараг өмд рүү нь гараа хийсэн байсан юм шиг байгаа. Охиноо бузарлуулахгүй гээд цонхоороо тусламж дуудахаар зам руу унасан байсан. Тухайн үед нь азаар нэг залуу явж таараад тусалсан байгаа. Б араас нь гүйцээчихье гээд том хутга аваад гарсан гэсэн. Цагдаа эмнэлэг ирээд Б баригдсан гэсэн. Б-г насаар нь өрөөл татуу болголоо. Нурууны хагалгаанд 4 дэх удаагаа орсон, өвчин намдаах эм ууж байдаг. О-ийн сургууль нь цаана байдаг болохоор ханиндаа хамт байдаг байсан. Х-гийн 2 хүүхдийг өсгөсөн, эхийнх нь оронд эх болсон хүн. Х-г ийм хэрэг энэ залуугаар хийлгэнэ гэж хэзээ ч сэтгэлд буухгүй байна. Б ч хэлж байгаа. Х-ыг төрсөн эх нь 2 настайд нь орхиод явсан. Манай ээж, аав дээр өссөн хүүхэд. Х-ы гэр бүлийн хүн нас барсан, 2 өнчин хүүхэдтэй хоцорсон. Ядарсан эмэгтэй, сүүлийн үед архи уугаад байгааг нуухгүй. Тэгж явахдаа гудамжны архичинтай танилцсан байна. Х ийм хэргийг захиалах хүн биш. 2 хүүхдийг нь өсгөж ээжийнх нь оронд ээж болсон хүн. Ээж нь Франц улсад өвчний улмаас 30 гаран жил байж байгаад ирсэн. Одоо гудамжинд явж байгаад уначихдаг. Өөрөө нэг тариатай явдаг болсон. Багыг нь 24 цагийн цэцэрлэгт явуулдаг. Эмчилгээний зардалд 15 сая төгрөг зарцуулсан байна. Бид нар тэтгэврийн хүмүүс тул тэтгэврийн зээл авч эм тариагаа залгуулж байна. Б-гийн нуруу, хөл хугарсан, өсгий бяцарсан байгаа. Хутганы олон шарх нь өвдөөд хэцүү байгаа. Эдийн засгийн хувьд их хохирлоо. Хэрэгт байгаа хохирлын баримтаар хохирлыг нэхэмжилнэ. Цаашид гэмтлийн хяналтад байна гэсэн. Дахин хагалгаанд орохгүй гэсэн. Одоо хутганы шарх их өвддөг гэсэн. Хөл нь эдгэж байгаа. Өсгийний бяцралт эдгээгүй байгаа. Ийм олон гэмт хэрэг үйлдэж байсан хүнийг яагаад ялыг нь дутуу эдлүүлээд гаргаад байдаг юм бэ. Хэлэх үг алга. Ийм сайхан залуу ийм олон хэрэг хийчихээд хүн алж, хүүхэд хүчиндэх гээд явж байдаг. Тэгээд Х-гийн найз гээд байгаа, мөнгийг нь хулгайлаад худлаа яриад байдаг. Олон юм яриад байвал хэрчинэ шүү гээд хоолой дээр нь хутга тавьсан байсан гэсэн. Эх орны ирээдүй болсон залуу хүн худал ярьж, хуулиас зугатах гээд байж байгаад эцэг хүний хувьд харамсаж байна. Х-гийн хувьд гомдол байхгүй. 2 өнчин хүүхэдтэй, нөхөр нь нас барсан, амьдралд байр сууриа олох гэж ядарч яваа ядарсан хүн. Х-ы ээж олон жил гадаадад байж байгаад ганц өрөө байр авч өгсөн. Б 2 хүүхэдтэй байсан. 1 хүүхэд нь Цэргийн их сургуульд төгсөх жилээ өвчний улмаас нас барсан, одоо 1 хүү нь байдаг.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл,

/1 дүгээр хавтаст хэргийн 4 дэх тал/

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

/1 дүгээр хавтаст хэргийн 6-16 дахь тал/

 

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

/1 дүгээр хавтаст хэргийн 17-19 дэх тал/

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

/1 дүгээр хавтаст хэргийн 20-32 дахь тал/

 

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

/1 дүгээр хавтаст хэргийн 44-52 дахь тал/

 

Насанд хүрээгүй хохирогч Х.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр эмээ Б бид хоёр унтахаасаа өмнө тагтан дээрх зүйлүүдээ янзалсан. Учир нь маргааш өглөө 09 цагт манай тагтыг янзлахаар хүмүүс ирэхээр болсон. Б эмээ бид хоёр орой 22 цаг хүртэл тагтаа янзалсан. Би 22 цаг болж байхад эмээгээс түрүүлээд газар ороо засаад унтсан. Эмээ харин сүүлд нь усанд орчихоод унтана гэж байсан. Би шөнө унтаж байсан чинь манай эмээ орилох шиг болохоор нь босоод хартал нэг ах эмээгийн дээр нь гарчихсан толгойг нь дараад сууж байсан. Тэгэхээр нь би босоод тэр хүний гарыг авах гэсэн чинь “О бос, газар суу” гэж хэлсэн. Би гарыг нь тавиад газар суусан. Тэгсэн тэр хүн эмээгийн толгой дээр дарж сууж байгаад 20-30 минут болсон чинь эмээ жаахан чимээгүй болсон. Тэр үед нөгөө танихгүй эрэгтэй “Х-г яах гэж гомдоодог юм. Та нар барахгүй шүү, байрыг нь хүн булаахаар уурладаг л юм байна” гэсэн зүйлүүд ярьж байсан. Мөн тэр эрэгтэй нь /Б/ “Х- намайг захиалаад явуулсан” гэж хэлж байсан. Манай эмээг “та жаахан чимээгүй дуугүй унтаад өг, тэгэх юм бол би гараад явчихна” гэж хэлсэн. “Би ганцаараа биш 3-4 хүн байгаа шүү” гэж хэлсэн. Тэгснээ тэр ах босоод миний орон дээр хэвтээд байсан. Эмээ бид хоёрын утсыг хаана байна гэж асуугаад байсан. Эмээ Б нь “миний утас энэ ор хавиар байгаа байх” гэж хэлж байсан. Миний утсыг хаана байгаа вэ? гэхээр нь би “том өрөөнд байгаа” гэж хэлсэн. Тэгсэн том өрөө рүү явж ороод утасныхаа цэнэглэгчийг салгаад өгсөн чинь утасны гэрэл асаад би тэр хүний царайг нь харсан. Би тэр хүнийг одоогоос хэдэн жилийн өмнө харж байсан хүн байсан. Би яг хэдэн жил гэдгийг нь бол мэдэхгүй байна. Би тэр хүнийг Яармагт ээжийн найз гээд манай гэрт ирж байсан. Мөн Б эгч бид хоёрын одоо энэ амьдарч байгаа байранд ээж Х бид хоёр амьдарч байхад тэр О.Б гэх ах ирж байсан. Тэгж байж байснаа О.Б гэх тэр хүн Б эмээгийн цусыг тогтооно гээд даавуу авч яваад цусыг нь боосон. Намайг чихэртэй ус аваад ир гэсэн. Мөн намайг “илүү хөдөлгөөн хийх юм бол ална шүү” гэж сүрдүүлж байсан. Би чихэртэй усыг аваачаад өгсөн чинь Эмээ Бд өг гэж хэлж байсан. Би гэрэл асаах гэсэн чинь намайг маск аваад ир гэж хэлсэн. Би маскийг аваачиж өгсөн чинь одоо гэрэл асаа гэж хэлсэн. Гэрэл асаасан чинь ороор дүүрэн цус болчихсон эмээгийн уруул нь хөх болоод даарчихсан юм шиг болсон байсан. Тэр хүн намайг гал тогооны өрөө рүү дагуулж яваад намайг жаахан байхын зүйл яриад байсан. Тэр Б гэх хүн нь “энд би 4 хоногийн өмнө ирсэн. Би та нарыг судалсан. Танай ах Б хүртэл цагдаа гэдгийг мэднэ” гэж хэлж байсан. Б эмээ өглөө 09 цагт гараад орой 20 цагт гэртээ ирдэг гэж хэлж байсан. Чамайг гэртээ үлдээд юу хийдгийг чинь хүртэл мэднэ гэж хэлж байсан. Тэр Б гэх хүн миний уруулан дээр үнсэх гэж оролдсон. Би эсэргүүцэл үзүүлсэн чинь “тэгвэл эмээ чинь үхнэ, чамайг бас ална” гэж хэлсэн. Тэгснээ намайг “хувцсаа тайл” гэж хэлэхээр нь би юу ч дуугараагүй зогсож байгаад “үгүй” гэж хэлсэн. “Үгүй” гэж хэлээд байж байтал миний хувцсыг өөрөө тайлах гэж оролдсон. Би жаахан холдож байгаад О.Б гэх тэр хүнийг хоёр гараараа түлхсэн чинь больчихсон. Эмээ бид хоёрт тэр О.Б гэх хүн хандаж Б эмээд “би таныг амьд үлдээж болно. Гэхдээ энэ охин миний царайг харсан болохоор энэ охиныг алж байж гарна” гэж хэлсэн. Б гэх хүн бид хоёр гал тогооны өрөөнд байж байсан чинь цонх дуугарах шиг болсон. Тэгэхээр нь яваад очтол цонхны чүүлнээс эмээ барьчихсан байж байсан. Эмээг очоод татах гэтэл доошоо газар луу уначихсан юм. Манай гэр хоёр давхарт байдаг юм. Эмээ тухайн үед унтлагын өрөөний цонхоор доошоо уначихсан юм. Тэгсэн тэр О.Б гэх хүн цонхоор доошоо шагайж харснаа том ягаан цагаан өнгийн хутга аваад гэрээс гараад явсан. Би цонхоор харж байсан чинь нэг хүн эмээгийн хажуугаар явж байснаа зогсоод цагдаа эмнэлэг дуудаад байсан. Би гэрээсээ ганцаараа гарахаас айгаад байсан. Учир нь О.Б гэх тэр хүнийг гарангуут нь хаалгаа дотроос нь цоожилсон юм. Харин цагдаа нарыг ирсний дараа доошоо буусан юм. Тэгээд болсон зүйлийн талаар хэлсэн.” гэх мэдүүлэг,

 /1 дүгээр хавтаст хэргийн 56-59 дэх тал/

 

 Хохирогч Д.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 07 дугаар сарын 21-ний өдрийн хооронд өөрийн амьдардаг гэр болох Баянзүрх дүүргийн ** дугаар хороо ** дугаар байр ** дүгээр орц ** тоотод би өөрийн хамаатны дүү болох Х-ы төрсөн охин О/12 настай/ охины хамт гэртээ унтаж байсан. Намайг унтаж байхад гэнэт миний дээрээс нэг үл таних эрэгтэй хүн гартаа хутга барьчихсан цээж рүү бүлэх гээд дайраад байсан. Тэгээд би өөрийн биеэ хамгаалах гээд тэр хүнтэй ноцолдсон. Тэгтэл тэр хүн миний биеийн хэсэг рүү хутгаар хатгаж зүссэн. Тухайн үед гэрийн хөшиг хаалттай байсан, мөн гэрэл унтраалттай байсан. Тэр хүний царай надад харагдаагүй. Тэр хүн надад хандаж “Та яагаад Хааг дээрэлхээд байгаа юм бэ?” гэж хэлээд байсан. Тэр хүн өндөр биш, намхан биш дундаж биеийн хэмжээтэй, бага зэргийн мах шөлтэй эрэгтэй хүн байсан. Үг хэлэхдээ ямар нэгэн аялагагүй зүгээр ярьж байсан. Хар бараан хувцастай хүн байсан. Мөн тэр хүн “би өглөө танайхаас 10 цагт гарна” гээд байсан. Тэгээд тэр хүн намайг олон удаа хутгалаад би цус алдаад хэвтэж байхад О-г өвөр дээрээ аваад чихэнд нь юм хэлээд байсан. Тэгээд охиныг цааш том өрөө рүү аваад орсон. Тэр хооронд би цонхоороо гарч тусламж дуудсан. ...миний биед гэмтэл учруулсан хүнийг би танихгүй. Тэр хүн надад хэлэхдээ “Та нар яагаад Хаад дургүй юм, би захиалгаар явж байгаа, би танайхаас 10 цагт гарна.” гээд байсан.” гэх мэдүүлэг,

/1 дүгээр хавтаст хэргийн 62-65 дахь тал/

 

Гэрч Б.С-ынмөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн ** дугаар хороо ** дугаар байрны гадаа 04 цагийн үед би найзынхаасаа гэр лүүгээ харьж явж байтал ** дугаар байрны эсрэг талд буюу ертөнцийн зүгээр баруун талд эмэгтэй хүн орилоод “авраарай, туслаарай” гээд хашхираад байсан тул очиж харахад замын хажуу талд буюу байрны цонхны доор цус алдалттай, цайвар өнгийн хувцастай, хувцас нь энд тэндээ цус болчихсон, 55-аас 60 орчим насны эмэгтэй байсан. Хүүхэд нь “манай эмээг авраарай, одоо эмээгийн араас хүн гарч байгаа, гэрээс хоёр хутга аваад гарсан” гэж хэлэхээр нь би сандарсандаа түргэн тусламж, цагдаагийн дугаар мэдэхээ байгаад хажуугаар явж байсан тээврийн хэрэгсэлтэй 3 эрэгтэй 1 эмэгтэйгээс очиж асуугаад 103 дугаар руу залгаж түргэн тусламж дуудаад, дараа нь 102 тусгай дугаар руу залгаж цагдаа дуудаад тэр машинтай явж байсан 4 хүнтэй хамт эмээгийн биеийн байдлыг харангаа цагдаа, түргэн тусламж ирэхийг хүлээсэн” гэх мэдүүлэг,

/1 дүгээр хавтаст хэргийн 71-72 дахь тал/

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 2058 дугаар “1. Шинжилгээнд ирүүлсэн даавуунууд шинжилгээнд тэнцэж байна. 2. Шинжилгээнд ирүүлсэн ягаан өнгийн даавуунд ямар нэгэн гэмтэлгүй байна. 3. Шинжилгээнд ирүүлсэн эрээн даавуу 80мм, 101мм татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн шинэ ханзарсан гэмтлүүдтэй байна. Хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн эсэхийг тодорхойлох боломжгүй. 4. Шинжилгээ хийх явцад шинээр нөхцөл байдал илрээгүй болно.” гэх дүгнэлт,

 /1 дүгээр хавтаст хэргийн 107-110 дахь тал/

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 6541 дүгээр “1. Д.Б-н биед сээрний 12 дугаар нугалмын их бие, сэртэнт үе, арын сэртэнгийн хугарал, хүзүүний 7 дугаар нугалмын хажуу сэртэнгийн хугарал, зүүн шагайн хавчаар ясны хугарал, цээж, нуруу, хэвлий, баруун бугалга, шуу, сарвуу, зүүн бугалга, шуунд хатгагдаж зүсэгдсэн шарх, баруун шилбэний зөөлөн эдийн няцрал, хэвлий, баруун мөр, гуя, өвдөг, зүүн гуя, өвдөг, шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх сээрний 12 дугаар нугалмын их бие, сэртэнт үе, арын сэртэнгийн хугарал, хүзүүний 7 дугаар нугалмын хажуу сэртэнгийн хугарал, зүүн шагайн хавчаар ясны хугарал, баруун шилбэний зөөлөн эдийн няцрал, хэвлий, баруун гуя, өвдөг, зүүн гуя, өвдөг, шилбэнд зулгаралт гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Цээж, нуруу, хэвлий, баруун бугалга, шуу, сарвуу, зүүн бугалга, шуунд хатгагдаж зүсэгдсэн шарх, баруун мөрний зулгаралт гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Уг гэмтлүүд нь тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой байна. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.” гэх дүгнэлт,

 /1 дүгээр хавтаст хэргийн 118-120 дахь тал/

 

Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийн Шүүх Сэтгэц Эмгэг Судлалын 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 685 дугаар: “1. 2. 3. О.Б нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. 4. О.Б нь үйлдэгдсэн хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгч бусдад ойлгуулах чадвартай байна. 5. О.Б нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчидсан гэх шинж тэмдэг илрээгүй байна. 6. О.Б нь хэрэг хариуцах чадвартай байна. 7. О.Бд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.” гэх дүгнэлт,

 /1 дүгээр хавтаст хэргийн 123 дахь тал/

 

“ХААН” банкинд данс эзэмшигч Г.Хы депозит дансны дэлгэрэнгүй хуулга,

/2 дугаар хавтаст хэргийн 45 дахь тал/

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 3420 дугаар “3.1 Шинжилгээнд ирүүлсэн яллагдагч О.Бий өмсөж явсан гэх хар өнгийн саравчтай малгайн дээр цус илрээгүй, бусад хувцаснууд дээр цус илэрсэн. Дээрх хувцаснууд дээр шүлс, үсний ул мөр илрээгүй. 3.2 Уг илэрсэн цус нь В (III) бүлгийн харьяалалтай цус байна. 3.3 Илэрсэн хүний цус нь Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шинжилгээ бүртгэл мэдээллийн хэлтсийн №3418 дугаартай мөрдөгчийн тогтоолын шинжилгээнд ирүүлсэн “Д.Б 56 настай эмэгтэй” гэж хаягласан, улаан өнгийн тагтай хуруу шилтэй цусны бүлэгтэй бүлгийн харьяаллаараа ижил байна.” гэх дүгнэлт,

 /2 дугаар хавтаст хэргийн 112 дахь тал/

 

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан,

/2 дугаар хавтаст хэргийн 117-118, 121-122 дахь тал/

 

Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дугаар хавтаст хэргийн 127-136 дахь тал/ зэрэг болно.

 

           Ø¿¿õèéí õýëýëö¿¿ëýãò øèíæèëñýí äýýðõè íîòëîõ áàðèìòóóä íü ýíý õýðýãò õàìààðàëòàé, Ýð¿¿ãèéí õýðýã õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëüä çààñíû äàãóó öóãëóóëæ, áýõæ¿¿ëñýí, ýíý õýðãèéã õÿíàí øèéäâýðëýõýä õàíãàëòòàé ãýæ ø¿¿õ ¿íýëýâ.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж, тодруулсан байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

           Íýã: Ø¿¿ãäýã÷èéí ãýì áóðóóãèéí òàëààð:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын гэм буруугийн талаар улсын яллагч  “Шүүгдэгч О.Б нь Г.Х-ы захиалгаар буюу бүлэглэж 2021 оны 07 дугаар сарын 21-ний шөнө 04 цагийн үед Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ** дугаар байрын ** давхарт байрлах ** тоотод цонхоор нь нууцаар нэвтэрч, Д.Бг “Хыг дээрэлхлээ” гэх шалтгаанаар, алах зорилгоор цээж, баруун гар тус газар нь 8 удаа хутгалсан буюу хүнийг алахыг завдсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.11-д зааснаар, мөн 2021 оны 07 дугаар сарын 21-ний шөнө 04 цагийн үед Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 13 дугаар байрны 114 тоотод бага насны хүүхэд Х.О-ийнхүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэхээр заналхийлж буюу хутга тулган, ална гэж айлган сүрдүүлж, бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийхийг шаардаж, завдсаныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, мөн 2021 оны 07 дугаар сарын 21-ний шөнө 04 цагийн үед Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 13 дугаар байрны 114 тоотод иргэн Д.Б, Х.Онарт хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлэн, 2 ширхэг гар утсыг нь илээр, хууль бусаар авч, бусдад 598.400 төгрөгийн хохирол учруулсаныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Г.Хыг 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр О.Бийг санаатай гэмт хэрэг үйлдүүлэхээр, иргэн Д.Бг алуулах зорилгоор 180.000 төгрөг өгч хөлслөн, үүний үндсэн дээр О.Б нь 2021 оны 07 дугаар сарын 21-ний шөнө 04 цагийн үед Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 13 дугаар байрны 2 давхарт байрлах 114 тоотод цонхоор нь нууцаар нэвтэрч, иргэн Д.Бг “Хыг дээрэлхлээ” гэх шалтгаанаар, алах зорилгоор цээж, баруун гаран тус газар нь 8 удаа хутгалсан буюу хүнийг алахыг завдсан гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 3.4 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.11 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна. Шүүгдэгч Г.Х, О.Б нар хохирогч Бд баримтаар 2.945.300 төгрөгийг төлөх төлбөртэй. Хохирогч Бгийн цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна. Хы үйлдэлд шалтгаант холбоо байдаг. Шүүгдэгч нар тухайн гэмт  хэргийг үйлдэх талаар тохиролцоогүй, шунахайн гэмт хэрэг үйлдэх явцдаа энэ гэмт хэргийг үйлдсэн гэж байгаа ч хэргийн улмаас гарсан үр дүн шүүгдэгч нарын уулзсан байдал, хохирогч Б, шүүгдэгч Х нарын хоорондын харилцаа, шүүгдэгч Бий үйлдлийг хохирогч Б, насанд хүрээгүй хохирогч Онар хэрхэн мэдүүлж байсан зэргээс Хы захиалгаар Б дээрх үйлдлүүдийг гүйцэтгэсэн гэх үндэслэлтэй байна.” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Г.Хы өмгөөлөгч Н.Энхбаатар “Г.Хд энэ гэмт хэргийг үйлдүүлэх захиалга өгсөн гэсэн баримт байхгүй. Анх хэрэг гарсан 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр мэдүүлэг өгөхдөө тухайн болсон явдлыг үнэн зөвөөр мэдүүлсэн. 04:00 цагт хэргийн газрын үзлэг хийгээд өглөө нь мэдүүлэг өгсөн. Энэ байдлыг Б мөн ярилаа. Яагаад үнэн ярьж байна гэвэл одоогийн нийгэмд архичин, гудамжны, ядуу, тэнэг, гуйлгачин, хулгайч байлаа ч 180.000 төгрөгөөр хүн алах гээд явж байх уу. Ямар ч логик утга байхгүй байна. Дараа нь юм өгнө гээд амласан байвал хүн үнэмших байх. Хэрэгт авагдсан баримтаас харахад 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Б, Х нар тааралдаж Б пиво аваад Хы гэрт очиход ус алдсан байхад Х завгүй дээш доош гүйж сантехникч дуудаж явах хооронд Б Хы цүнхнээс 180.000 төгрөгийг нь аваад явсан. Ийм л асуудал болсон. Х архины хамааралтай. Х, Б хоёр таарамжгүй харилцаатай биш. Хыг хүүхдээ авъя гэхэд нь Б чи согтуу байна гээд өгөөгүй гэсэн. Одоо Хы ээж Францаас ирсэн. Байрны гэрчилгээ Д.Отгонбилэг гэдэг хүний нэр дээр байгаа нь байрны үл хөдлөхийн гэрчилгээнээс харагдаж байгаа. Иймд Хы хувьд байрны маргаан байхгүй. Өөрийн гэсэн байртай хүн. Хохирогч Б Хыг 2 настайгаас нь өөрийн хүүхэд шиг өсгөсөн. Төрсөн хоёр хүүхдийг нь мөн Б өсгөсөн гэж байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ц“манай дүү нарын дунд таарамжгүй харилцаа байхгүй” гэж хэлсэн. Бий мэдүүлэгт байгаа. Би найзуудтайгаа ууж идэж байгаад мөнгөгүй болоод Бгийн гэрээс хулгай хийх гэж орсон гэж байна. Алах гэж байгаа бол хүний амин тус газар нь хутгалаад алах байсан. Тийм учраас хүнийг алах гэсэн зорилгоор ороогүй. Архи уусан байхдаа мөнгөний шуналаас болж энд нэг эзэнгүй хүмүүс байгаа гэдгийг сонссон болохоор орсон байна. Хыг утсаар ярьж байхад нь Б, Онар гэртээ хоёулхнаа байдгийг сонссон гэдгээ Б хэлсэн. Иймд шүүгдэгч Г.Хд холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож өгнө үү. Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хуулийг тайлбарлах, хэрэглэх явцад эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийднэ гэсэн заалтыг хэрэглэж өгнө үү.” гэх,

шүүгдэгч О.Бий өмгөөлөгч Ц.Мандал “Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхбаатартай санал нэг байна. Амьд хонь 300.000 төгрөг гэж байна лээ. Б Хы захиалгаар Бгийн гэрт ороод Бгийн дээр сууж байхдаа албал алах байсан. Гар, хөл рүү нь олон хатгах ямар ч шаардлага байхгүй. Даавуугаар цусыг нь боох хэрэг байхгүй. Хүнийг алахаар завдсан гэж зүйлчилсэн нь буруу. Хохирогч Бгийн гэмтлийн зэрэг нь хүндэвтэр зэрэгтэй байсан. Хохирогчид учруулсан гэмтэлдээ гэм буруугаа хүлээж байгаа. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан хүний утсыг дээрэмдээгүй, эвдсэн байгааг эд хөрөнгө устгах, гэмтээх гээд тусдаа гэмт хэрэг байгаа. Утсаараа холбоо барина гээд утсыг дэвсэж гэмтээсэн. Бага насны хүүхдийг хүчиндэхийг завдсан гэж байгаа нь тэр хүүхдийн л мэдүүлэг. Хажууд нь байсан Бгийн мэдүүлэгт энэ тухай байхгүй. Тэгэхлээр шүүгдэгч О.Бий зүйлчлэлийг хөнгөрүүлж зүйлчлэх нь зүйтэй байна. Хүнийг алахаар завдсан биш. Үнэхээр алах байсан бол хугацаа ч байсан, хутга ч байсан. Харин хүнийг аливаа зүйлийг хийх, хийхгүй байхыг шаардах заналхийлэх гэмт хэрэг байна.” гэх дүгнэлтийг тус тус гарган мэтгэлцсэн.

 

Иргэдийн төлөөлөгч шүүгдэгч нарыг “Гэм буруутай” гэсэн саналыг бичгээр гаргасан байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасныг удирдлага болгон шүүх хуралдаанд яллах, өмгөөлөх талын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

           Шүүгдэгч О.Б нь 2021 оны 7 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө 04 цагийн үед Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 13 дугаар байрны 2 давхарын 114 тоотын цонхоор нууцаар нэвтэрч хохирогч Д.Бгийн цээж болон баруун гаран тус газарт 8 удаа хутгалсан,

мөн тухайн цаг хугацаанд 114 тоотод байсан бага насны хүүхэд Х.О-дхутга тулган, ална гэж айлган сүрдүүлж, хүчиндэхийг завдсан,

мөн тухайн цаг хугацаанд Д.Б, Х.Онарт хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж 2 ширхэг гар утсыг нь илээр, хууль бусаар авч, бусдад 598.400 төгрөгийн хохирол учруулсан, хохирогч Д.Б гэрийн хөшигнөөс дүүжлэгдэн цонхоор доош унасан үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч О.Б нь Г.Хы захиалгаар “Хыг дээрэлхлээ” гэх шалтгаанаар Д.Бг цээж болон баруун гаран тус газарт 8 удаа хутгалж алахыг завдсан болох нь мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Бгийн өгсөн “...Намайг унтаж байхад гэнэт миний дээрээс нэг үл таних эрэгтэй хүн гартаа хутга барьчихсан цээж рүү бүлэх гээд дайраад байсан. Тэгээд би өөрийн биеэ хамгаалах гээд тэр хүнтэй ноцолдсон. Тэгтэл тэр хүн миний биеийн хэсэг рүү хутгаар хатгаж зүссэн. ...Тэр хүн надад “та яагаад Хааг дээрэлхээд байгаа юм бэ?” гэж хэлээд байсан. Тэгээд тэр хүн намайг олон удаа хутгалаад би цус алдаад хэвтэж байхад О-г өвөр дээрээ аваад чихэнд нь юм хэлээд байсан. Тэгээд охиныг цааш том өрөө рүү аваад орсон. Тэр хооронд би цонхоороо гарч тусламж дуудсан. Тэр хүн надад хэлэхдээ “Та нар яагаад Хаад дургүй юм, би захиалгаар явж байгаа, би танайхаас 10 цагт гарна” гээд байсан.” гэх /1хх 62-65/, насанд хүрээгүй хохирогч Х.О-ийнөгсөн “...шөнө унтаж байсан чинь манай эмээ орилох шиг болохоор нь босоод хартал нэг ах эмээгийн дээр нь гарчихсан толгойг нь дараад сууж байсан. Тэгэхээр нь би босоод тэр хүний гарыг авах гэсэн чинь “ бос, газар суу” гэж хэлсэн. Би гарын нь тавиад газар суусан. Тэгсэн тэр хүн эмээгийн толгой дээр дарж сууж байгаад 20-30 минут болсон чинь эмээ жаахан чимээгүй болсон. Тэр үед нөгөө танихгүй эрэгтэй “Хааг яах гэж гомдоодог юм. Та нар барахгүй шүү, байрыг нь хүн булаахаар ууралдаг л юм байна” гэсэн зүйлүүд ярьж байсан. Мөн тэр эрэгтэй нь “Хаа намайг захиалаад явуулсан” гэж хэлж байсан. ...Б гэх хүн нь “энд би 4 хоногийн өмнө ирсэн. Би та нарыг судалсан. Танай ах Б-г хүртэл цагдаа гэдгийг мэднэ” гэж хэлж байсан. Б эмээг өглөө 09 цагт гараад орой 20 цагт гэртээ ирдэг гэж хэлж байсан. ...Гэрэл асаасан чинь ороор дүүрэн цус болчихсон эмээгиин уруул нь хөх болоод даарчихсан юм шиг болсон байсан. ...Б гэх хүн бид хоёр гал тогооны өрөөнд байж байсан чинь цонх дуугарах шиг болсон. Тэгэхээр нь яваад очтол цонхны чүүлнээс эмээ барьчихсан байж байсан. Эмээг очоод татах гэтэл доошоо газар луу уначихсан юм. ...Тэгсэн тэр О.Б гэх хүн цонхоор доошоо шагайж харснаа том ягаан цагаан өнгийн хутга аваад гэрээс гараад явсан.” гэх /1хх 56-59/, гэрч Б.С-ынөгсөн “2021 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 13 дугаар байрны гадаа 04 цагийн үед би найзынхаасаа гэр лүүгээ харьж явтал 13 дугаар байрны эсрэг талд буюу ертөнцийн зүгээр баруун талд эмэгтэй хүн орилоод “авраарай, туслаарай” гээд хашгираад байсан тул очиж харахад замын хажуу талд буюу байрны цонхны доор цус алдалттай, цайвар өнгийн хувцастай, хувцас нь энд тэндээ цус болчихсон, 55-аас 60 орчим насны эмэгтэй байсан. Хүүхэд нь “манай эмээг авраарай, одоо эмээгийн араас хүн гарч байгаа, гэрээс хоёр хутга аваад гарсан” гэж хэлэхээр нь би сандарсандаа түргэн тусламж, цагдаагийн дугаар мэдэхээ байгаад хажуугаар явж байсан тээврийн хэрэгсэлтэй 3 эрэгтэй, 1 эмэгтэйгээс очиж асуугаад 103 дугаар луу залгаж түргэн тусламж дуудаад, дараа нь 102 тусгай дугаар луу залгаж цагдаа дуудаад тэр машинтай явж байсан 4 хүнтэй хамт эмээгийн биеийн байдлыг харангаа цагдаа, түргэн тусламж ирэхийг хүлээсэн” гэх /1хх 71-72/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 6-16, 25-26/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 6541 дүгээр /1хх 118-120/, мөн 2021  оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 3420 дугаар дүгнэлт /2хх 112/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 44-52/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 18-19/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд эдгээр нотлох баримтыг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хүнийг санаатай алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хохирогч нас барсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг. Шүүгдэгч О.Б хохирогч Д.Бг олон удаа хутгалсан үйлдэл болон хохирогчид учирсан гэмтлийн хооронд шалтгаант холбоо тогтоогдсон.

 

Түүнчлэн шүүгдэгч О.Б нь бага насны хүүхэд Х.О-дхутга тулган, ална гэж айлган сүрдүүлж, бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийхийг завдсан болон хохирогч нарт хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж  бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдэх зорилго байгаагүй гэж үгүйсгэж байх боловч түүний бага насны хүүхэд хүчиндэхийг завдсан, мөн дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч Х.О-ийнөгсөн “...Эмээ бид хоёрын утсыг хаана байна гэж асуугаад байсан. Эмээ Б нь “миний утас энэ ор хавиар байгаа байх” гэж хэлж байсан. Миний утсыг хаана байгаа вэ? гэхээр нь би “том өрөөнд байгаа” гэж хэлсэн. Тэгсэн том өрөө рүү явж ороод утасныхаа цэнэглэгчийг салгаад өгсөн чинь утасны гэрэл асаад би тэр хүний царайг нь харсан. ...Чамайг гэртээ үлдээд юу хийдгийг чинь хүртэл мэднэ гэж хэлж байсан. Тэр О.Б гэх хүн миний уруулан дээр үнсэх гэж оролдсон. Би эсэргүүцэл үзүүлсэн чинь “тэгвэл эмээ чинь үхнэ, чамайг бас ална” гэж хэлсэн. Тэгснээ намайг “хувцасаа тайл” гэж хэлэхээр нь би юу ч дуугарахгүй зогсож байгаад “үгүй” гэж хэлсэн. Үгүй гэж хэлээд байж байтал миний хувцсыг өөрөө тайлах гэж оролдсон. Би жаахан холдож байгаад О.Б гэх тэр хүнийг хоёр гараараа түлхсэн чинь больчихсон. Б гэх хүн бид хоёр гал тогооны өрөөнд байж байсан чинь цонх дуугарах шиг болсон./1хх 56-59/ ...намайг өвөр дээрээ суулгачихаад намайг үнссэн, миний бэлэг эрхтэнд гараа хүргэхээр нь би гарыг нь холдуулсан чинь гартаа барьж байсан хутгаа миний хоолой хэсэг рүү чиглүүлээд “илүү хөдөлгөөн хийвэл, мөн хэлсэн зүйлийг хийхгүй бол эмээг чинь ална шүү” гэж хэлсэн. Тэгснээ жижиг өрөөний цонх дуугарах шиг болсон чинь тэр ах жижиг өрөө рүү гүйгээд орсон.” гэх /1хх 74/, хохирогч Д.Бгийн өгсөн “...тэгснээ О-г дагуулж яваад өвөр дээр суу гээд яриад байсан. Тэгэхээр нь би О-г зүгээр байлгахгүй байгаа юм байна гэж бодоод доошоо уная гэж бодсон. Учир нь айлын хүүхдийг зүгээр байлгахгүй байгаа юм байна гэж бодоод доошоо цонхоор үсэрсэн. /1хх 68-69/ гэх мэдүүлэг, О.Бий мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр өгсөн “...Бг цонхоор үсэрчихсэн байхаар нь сандраад ширээн дээр байсан 2 ширхэг мэдрэгчтэй гар утас, шалан дээр Бг хутгалсан хар иштэй хутга байхаар нь мөн аваад гэрээс гарсан.” /1 хх 191/ гэх мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 3420 дугаар дүгнэлт /2хх 112/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон.

 

Шүүгдэгч Г.Х нь 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр О.Бийг санаатай гэмт хэрэг үйлдүүлэх, Д.Бг алуулах зорилгоор 180.000 төгрөг өгч хөлслөн “Д.Б эгч миний байрыг өөр дээр авчихсан, мөн миний төрсөн охин болох Х.О-г өөр дээрээ асран хамгаалагчаар авчихсан байсан. Мөн Д.Б эгч надаас байнга мөнгө төгрөг нэхдэг” гэж хэлэн бусдыг гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэж О.Б нь “Хааг яах гэж гомдоодог юм, байрыг нь хүн булаахаар ууралдаг л юм байна, Хаа намайг захиалаад явуулсан, та яагаад Хааг дээрэлхээд байгаа юм, би захиалгаар явж байна” гэх зэргээр айлган сүрдүүлж Д.Бг олон удаа хутгалж алахыг завдсан гэмт хэрэгт хамтран оролцсон бîëîõ íü дээр дурьдсан хохирогч Д.Б, насанд хүрээгүй хохирогч Х.Онарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, О.Бий мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр өгсөн “......Тэгээд 2021 оны 4 сарын 26-ны өдөр би шоронгоос суллагдаж гарч ирээд 2021 оны 6 сард Г.Хы хуучин барьж байсан ... дугаарын утас руу залгахад холбогдож бид хоёр утсаар холбоотой байсан. ...Г.Х нь гэрийнхээ шалыг арччихаад надтай хамт авч орж ирсэн 3 лааз пивыг хамт хувааж уусан. Тэгтэл Г.Х нь надад хандан өөрийнхөө нагац эгч болох Д.Бгийн талаар ярьсан. ...надад ярихдаа “би 2018 онд хүн амины хэргээр сэжиглэгдээд шоронд ороод ял эдэлж байгаад гарч ирэхэд Д.Б эгч миний байрыг өөр дээр авчихсан, мөн миний төрсөн охин болох Х.О-г өөр дээрээ асран хамгаалагчаар авчихсан байсан. Мөн Д.Б эгч надаас байнга мөнгө төгрөг нэхдэг” гээд уйлаад байсан. ...Г.Х нь надад цүнхнээсээ 180.000 төгрөгийг гарч ирээд “энэ мөнгөөр жаахан уучихгүй юу даа” гэж хэлээд өгсөн. ...Тэрнээс өмнө Г.Хы гэрт байхад Г.Х нь надад хандан “Д.Б эгч надаас байнга мөнгө нэхдэг” гэж хэлээд надаас “чи нэг Д.Б эгчийг айлгаад өгчих” гэж ярьсан. Би “яаж айлгах юм бэ” гэхэд Г.Х нь “Д.Б эгч орой 20 цагаас хойш гэртээ ирдэг, чи нэг очоод айлгачих гэж хэлсэн.” /1хх 191/ гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Г.Х шүүхийн хэлэлцүүлэгт “О.Бтэй зүгээр энгийн найзууд. Түүнээс биш үй зайгүй дотно найзууд байгаагүй. ...Б хохирогч нарт хэлсэн зүйлийг мэдэхгүй. Бтэй уулзаагүй 4-5 жил болж байна” гэж мэдүүлж байх боловч шүүгдэгч О.Бий шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “2021 оны 7 дугаар сарын 21-ний өглөө Хтай тааралдаж уулзаад гэрт нь очиж хамт юм ярьж пиво хувааж уусан. Хаа надад урьд нь гэрийн хаягаа хэлсэн байсан. Тэгээд гэрт нь очиход байхгүй байсан, гараад явж байхад Хтай тааралдсан. Урьд ...сар гаран хамтран амьдарч байсан, ...суллагдаад анх удаа Хтай уулзсан. Өмнө нь утсаар болон фейсбүкээр харьцаж байсан.” гэх, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн насанд хүрээгүй хохирогчийн өгсөн “...Би тэр хүнийг урьд нь ээж Хаатай уулзах гэж ирж байх үед нь харж байсан. Манай ээж Хаа аав Хосбаярыг нас барсны дараа тэр хүнтэй уулзаж байсан.” гэх /1хх 58-59/ мэдүүлэг, О.Бий мөрдөн шалган ажиллагаанд өгсөн “Х бид хоёр 2017 оны 8 дугаар сараас тус оны 10 дугаар сар хүртэл Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар байрны 114 тоотод хамт амьдардаг байсан. Улмаар би 2017 оны 10 сард хулгайн хэрэгт холбогдож 2018 оны 6 сард 4 жилийн хорих ял авч шоронд явсан.” гэх мэдүүлэг болон гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх 127-136/ зэргээр түүний мэдүүлэг үгүйсгэгдэж байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

О.Б, Г.Х нарын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгч нарын гэмт үйлдэл болон тухайн гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирол, хор уршгийн хооронд шалтгаант холбоотой байна.

Гэмт хэрэгт завдах нь тодорхой гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэгдсэн гэмт этгээдийн үйлдэл нэгэнт эхэлсэн, халдлагын объектод хор уршиг учрах бодит заналхийлэл үүссэн боловч гэмт хэрэг төгсөөгүй, энэ нь түүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлаас шалтгаалсан байх гэсэн үндсэн шинжтэй.

 

Шүүгдэгч О.Б нь хохирогч Д.Бг “яагаад Хааг дээрэлхээд байгаа юм, яагаад дургүй юм, би захиалгаар явж байгаа, би танайхаас 10 цагт гарна” гэж хэлэн түүний цээж болон гарт олон удаа хутгалж, улмаар насанд хүрээгүй хохирогч Х.О-г дагуулан гал тогооны өрөөнд орсоны дараа хохирогч нь тусламж дуудахаар гэрийн хөшигнөөс дүүжлэгдэн цонхоор доош унаснаар гэмт үйлдлүүд таслан зогсоогджээ.

 

Дээрхээс дүгнэхэд шүүгдэгч нь хохирогч Д.Бг алахад чиглэгдсэн, мөн бага насны хүүхэд Х.О-ийнхүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн тодорхой үйлдлүүдийг хийж эхэлсэн боловч тэрээр зорилгодоо хүрээгүй нь дээр дурдсан хөндлөнгийн хүчин зүйлийн нөлөөтэй шууд холбоотой байна.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас О.Бий үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.11 дэх заалт, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

Г.Хы үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.11 дэх заалтад зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

          Хүнийг алахыг завдсан гэмт хэрэгт шүүгдэгч О.Б нь гүйцэтгэгчээр, шүүгдэгч О.Х нь хатгагчаар тус тус хамтран оролцсон болох нь тогтоогдсон тул тэднийг хүнийг алах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.11 дэх заалтад зааснаар зүйлчилснийг өөрчилж, шүүгдэгч О.Бий үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар, шүүгдэгч Г.Хы үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тус тус хөнгөрүүлэх үндэслэлтэй байна.

           Иймд шүүгдэгч О.Бийг хүнийг алах гэмт хэргийг захиалгаар гүйцэтгэхийг завдсан, мөн бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэг үйлдэхийг завдсан, мөн хүч хэрэглэж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 

           шүүгдэгч Г.Хыг хүнийг алах гэмт хэргийг гүйцэтгүүлэхээр завдаж хатгасан гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.”, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч нар нь хохирогч нарт учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй байна.

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Б гэм хорын хохиролд 6.552.670 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд хавтаст хэрэгт авагдсан бичмэл баримтаар /2хх 153-179, 237-242/ түүний эрүүл мэндэд 4.196.283 төгрөгийн, хохирогч нарын эд зүйлд /гар утас/ 598.400 төгрөгийн хохирол /2хх 118, 122/ тус тус учирсан болох нь тогтоогдож байх бөгөөд хохирогч Д.Бгийн эрүүл мэндэд учирсан хохирлыг тэнцүү хуваан шүүгдэгч нараас тус бүрээс 2.098.142 төгрөгийг гаргуулах, шүүгдэгч О.О.Бс гар утасны үнэ 598.400 төгрөгийг гаргуулан хохирогч нарт олгуулах үндэслэлтэй байх ба шүүгдэгч О.Б нь хохирлыг нөхөн төлөх талаар завсарлага авсан хугацаанд хохирогч Д.Бд 2.700.000 төгрөгийг төлсөн болох нь баримтаар тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Г.Хаас 2.098.142 төгрөгийг гаргуулан хохирогч Д.Бд олгож, насанд хүрээгүй хохирогчийн болон хохирогч Д.Бгийн хууль ёсны төлөөлөгч нар нь цаашид гарах гэм хорын хохирлын талаар холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй.

 

Õî¸ð: Ø¿¿ãäýã÷èä ýð¿¿ãèéí õàðèóöëàãà õ¿ëýýëãýõ òàëààð:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч “Шүүгдэгч Г.Х, О.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүгдэгч О.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар 13 жил 4 сарын хугацаагаар хорих ял, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 13 жил 4 сарын хугацаагаар хорих ял, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хамгийн хүнд ялтай гэмт хэргийн хорих ялын дээд хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр түүнд 20 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч Г.Хд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар 13 жил 4 сарын хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна.” гэх дүгнэлтийг,

шүүгдэгч О.Бий өмгөөлөгч Ц.Мандал “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэхээс татгалзах гэж байгаа. Энэ нь тухайн төрлийн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын доод хязгаарыг зааж өгөөгүй. Хохирол төлсөн баримтаа гаргаж өгсөн. Шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд энэ төрлийн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын доод хязгаарыг зааж өгөөгүй тул шүүгдэгчид ашигтайгаар шийдэж өгнө үү.” гэх,

шүүгдэгч Г.Хы өмгөөлөгч Н.Энхбаатар: “Би улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь миний үйлчлүүлэгчийн үйлдлийг нотолж байгаа нэг баримт нь шүүгдэгч Бий мэдүүлэг байгаа. Бий сүүлийн мэдүүлэгт энэ хэргийг Х захиалаагүй гэсэн байгаа. Иймд улсын яллагчийн ялын саналыг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.

 

Шүүгдэгч Г.Хд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгч О.Бд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч О.Бийг учруулсан хохирлыг төлсөнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Ø¿¿õ ø¿¿ãäýã÷ О.Б, Г.Х нарт ýð¿¿ãèéí õàðèóöëàãà õ¿ëýýëãýõэä гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, тэдний хуâèéí áàéäаë, ýð¿¿ãèéí õàðèóöëàãûã õºíãºð¿¿ëýõ, хүндрүүлэх íºõöºë áàéäаë зэргийг õàðãàëçàí үзлээ.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэх эрүүгийн хариуцлагын зорилгыг ханган, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч нарт гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлийн шинж ба гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулав.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хатгагчийг түүний хатгаснаар үйлдсэн гэмт хэргийн гүйцэтгэгчид оногдуулах ялаас багагүй ял оногдуулна” гэж заасныг удирдлага болгон шүүгдэгч Г.Хд ял оногдуулсан болно.

 

Шүүгдэгч Г.Хд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар 8 жил 5 сарын хугацаагаар хорих ял,

           Шүүгдэгч О.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар 8 жил 1 сарын хугацаагаар хорих ял,

           мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял,

мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бд оногдуулсан 15 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Г.Хд оногдуулсан 8 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад тус тус эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бий урьд цагдан хоригдсон 290 хоногийг, шүүгдэгч Г.Хы урьд цагдан хоригдсон 12 хоногийг эдлэх ялд тус тус оруулан тооцож, шүүгдэгч О.Б, Г.Х нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг DVD-г хавтаст хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Мөн Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Г.Хы 2009 оны 06 дугаар сарын 02-ны өдөр төрсөн охин Х.Одгэрэл, 2016 оны 2 дугаар сарын 09-ний өдөр төрсөн хүү Х.Оджаргал нарт хууль ёсны асран хамгаалагч томилохыг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгав.

           Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                           ТОГТООХ нь:

            1. Баянзүрх дүүргийн Прокурорын газраас О.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.11 дэх заалт, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

           Г.Хд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.11 дэх заалтад зааснаар тус  тус яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг өөрчилж,

           О.Бд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

            Г.Хд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тус тус хөнгөрүүлэн зүйлчилж,

            Шүүгдэгч О.Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан хүнийг алах гэмт хэргийг захиалгаар гүйцэтгэхийг завдсан, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан бага насны хүүхэд хүчиндэх гэмт хэрэг үйлдэхийг завдсан, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүч хэрэглэж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

            шүүгдэгч Г.Хыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан хүнийг алах гэмт хэргийг гүйцэтгүүлэхээр завдаж хатгасан гэм буруутайд тус тус тооцсугай.

 

             2. Шүүгдэгч Г.Хд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар 8 жил 5 сарын хугацаагаар хорих ял,

            Шүүгдэгч О.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар 8 жил 1 сарын хугацаагаар хорих ял,

            мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял,

            мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар оногдуулсан 8 жил 1 сарын хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 15 жил 2 сарын хугацаагаар тогтоосугай.

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бд оногдуулсан 15 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Г.Хд оногдуулсан 8 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

           5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бий урьд цагдан хоригдсон 290 хоногийг, шүүгдэгч Г.Хы урьд цагдан хоригдсон 12 хоногийг эдлэх ялд тус тус оруулан тооцсугай.          

           6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Хаас 2.098.142 төгрөгийг гаргуулан хохирогч Д.Бд олгож, шүүгдэгч О.Б хохирогчид 2.700.000 төгрөг төлсөн болохыг дурдаж, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон хохирогч Д.Бгийн хууль ёсны төлөөлөгч нар нь цаашид гарах гэм хорын хохирлын талаар нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

            7. Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Г.Хы 2009 оны 06 дугаар сарын 02-ны өдөр төрсөн охин Х.Одгэрэл, 2016 оны 2 дугаар сарын 09-ний өдөр төрсөн хүү Х.Оджаргал нарт хууль ёсны асран хамгаалагч томилохыг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгасугай.

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг DVD-г хавтаст хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар àíõàí øàòíû ø¿¿õèéí øèéäâýðèéã ãàðäàí àâñíààñ õîéø, ýñõ¿ë Ýð¿¿ãèéí хэрэг хянан шийдвэрлэх тухай õóóëèéí 11.9 ä¿ãýýð ç¿éëä çààñíû äàãóó õ¿ðã¿¿ëñíýýñ õîéø 14 õîíîãèéí äîòîð Íèéñëýëèéí Ýð¿¿ãèéí õýðãèéí äàâæ çààëäàõ øàòíû ø¿¿õýä äàâæ çààëäàõ ãîìäîë ãàðãàõ, ýñýðã¿¿öýë áè÷èõ ýðõòýé болохыг дурдсугай.

           10. Øèéòãýõ òîãòîîëä äàâæ çààëäàõ ãîìäîë ãàðãàñàí, ýñýðã¿¿öýë áè÷ñýí áîë øèéтгэх тогтоолыí áèåëýëòèéã ò¿äãýëç¿¿ëæ, шийтгэх òîãòîîë хуулийн õ¿÷èí òºãºëäºð áîëîõ õ¿ðòýë О.Б, Г.Х нарт урьд авсан цагдан хорих òàñëàí ñýðãèéëýõ àðãà õýìæýýг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                  ДАРГАЛАГЧ,

                             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Н.ОДОНТУУЛ

                                           ШҮҮГЧИД                                М.ТҮМЭННАСТ

                                                                                            Г.ХАТАНЦЭЦЭГ

 

 

10